| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00202/И |
| Дугаар | 154/ШШ2021/00238 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 154/ШШ2021/00238
| 2021 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 154/ШШ2021/00238 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: Мобифинанс ББСБ ХХК ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, РД:*******,*******овогт*******ийн*******д холбогдох 205050 / хоёр зуун таван мянга тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Болормаа нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Мобиком корпораци ХХК-ны 99931663 дугаар дээр зээлийн гэрээний эрх нээлгэх хүсэлт гарган 140000072914 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Д.Болормаа нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 11дүгээр сарын 01-ний өдөр сарын 3.9%-ийн хүүтэй 100.000 төгрөгийг зээлээр авсан. Д.Болормаа нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч зээлээ огт төлөөгүй байна. Иймд Д.Болормаа нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээл 100.000 төгрөг, зээлийн хүү 88179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16872 төгрөг нийт 205050 / хоёр зуун таван мянга тавин / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мобифинанс ББСБ ХХК -ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Болормаа би 205050 / хоёр зуун таван мянга тавин/ төгрөгийг 2021 оны 12 сарын 01-ний дотор төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь 205050 / хоер зуун таван мянга тавин/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Болормаа төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага болох 205050 / хоер зуун таван мянга тавин/ төгрөгийг хариуцагч Д.Болормаа төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6092 төгрөгийн 3046 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 3046 төгрөгийг хариуцагч Д.Болормаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ