Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2021/00240

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2021/00240

Булган сум

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: ******* ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, РД:ПИ88121500,******* овогт*******ийн Энхзаяад холбогдох ярианы төлбөр 33.000 төгрөг, алданги 16500 төгрөг, нийт 149.490 / нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ерэн ес / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Энхзаяа нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай компанитай 3214316 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 98119620 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2020 оны 02, 03 дугаар сарын ярианы төлбөр 99,600 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 49,830 төгрөг нийт 149,490 төгрөгийн төлбөрийг Н.Энхзаяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Н.Энхзаяагаас ярианы төлбөр 149.490 / нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ерэн ес / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Энхзаяа нь *******-д төлөх 149.490 / нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ерэн ес / төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Энхзаяа биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлийн шаардлага болох 149.490 / нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ерэн ес / төгрөгийг хариуцагч Н.Энхзаяа биелүүлснийг баталж , хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,134 төгрөгийн 2,567 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 2,567 төгрөгийг хариуцагч Н.Энхзаяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ