Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00241

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00241

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, 1967 оны 01 сарын 10-нд төрсөн, 54 настай, эрэгтэй, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-овоо багт оршин суух, /РД:*******/ Ээжийн гол овогт*******гийн*******ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Ганбаатар нь 1967 онд төрсөн, 1985 онд Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг төгсөж, МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Биж бригадад ээж н.Янжмаагийн хамт мал маллаж байгаад 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдөр цэргийн албанд татагдан цэргийн алба хааж 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдөр халагдсан.

Барилга, барилгын материалын үйлдвэрийн Яамны харъяа Говь-Аптай аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 109 дугаартай тушаалаар 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс тус үйлдвэрийн цагаан тоосгоны өрлөгчнөөр ажилд орж ажиллаж байгаад тус үйлдвэрийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 44 дүгээртэй тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Говь-Алтай аймгийн Бугат сумын Хоршооны даргын 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай тушаалаар Хоршооны түүхий эд бэлтгэлийн туслах ажилтнаар ажилд орж ажиллаж байгаад тус хоршооны даргын 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Я.Ганбаатарын хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зарим тушаал нь архивт байхгүй байгаа тул шүүхэд хандан хүсэлт гаргаж байна. Шүүхэд гарган өгч байгаа баримтуудыг үндэслэн Я.Ганбаатарыг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Биж бригадад малчин, 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл Говь- Алтай аймгийн Ханын материалын үйлдвэрт цагаан тоосгоны өрлөгчнөөр, 1990 оны 05 дугаар сарын 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Хоршоонд түүхий эд бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Я.Ганбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Я.Ганбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Я.Ганбаатар нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Биж бригадад малчинаар, 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Говь- Алтай аймгийн Ханын материалын үйлдвэрт өрлөгчнөөр, 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Хоршоонд түүхий эд бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тус тус ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Барилга, барилгын материалын үйлдвэрийн Яамны харъяа Говь-Алтай аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 109 тоот зарим хүмүүсийг ажилд авах тухай тушаалд ...Хувхүү овогтой Бүдрагчаа,******* овогтой*******, Доржсүрэн овогтой Баттогтох, Төмөрбаатар овогтой Түмбаатар нарыг 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс өрлөг хатаагуурын бригадад цагаан тоосгон өрлөгчөөр авч ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,

- Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Говь-Алтай аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 44 тоот зарим хүмүүсийг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалд ... Сэрээт тэргэнцэрийн машинч*******гийн*******ыг 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс өөрийн нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж Д.Энхтуяа, Д.Гантулга, нарыг хөдөлмөрийн товчооны, М.Эрдэнэбаатар, С.Уранчимэг нарыг Говь-алтай аймгийн Цээл сумын, Я.Ганбаатарыг Бугат сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэж тэмдэглэгдсэн,

Хүсэлт гаргагч Я.Ганбаатарт Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...Нэгдлийн даргын 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 37 тоот тушаалаар Биж бригадад хоньчноор ажиллуулав... гэж тэмдэглэгдсэн, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цалин бичилт бүрэн тэмдэглэгдсэн,

Хүсэлт гаргагч Я.Ганбаатарт Говь-Алтай аймгийн Ханын материалын үйлдвэрээс нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт....Говь-Алтай аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 109 тоот тушаалаар....ханын материалын үйлдвэрийн өрлөгийн бригадад нормчноор авч ажиллуулав ... гэж тэмдэглэгдсэн,

- Я.Ганбаатарт Ханын материалын үйлдвэрээс 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...Говь-Алтай аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 109 тоот тушаалаар Ханын материалын үйлдвэрийн өрлөгийн бригадад нормчноор авч ажиллуулав гэж,

- Ханын материалын үйлдвэрийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 44 тоот тушаалаар ...Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж, Бугат сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв... гэж тэмдэглэгдсэн,

- Буга хоршооны даргын 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 тоот тушаалаар ... Хоршооны түүхий эд бэлтгэлийн туслах ажилтнаар ажиллуулсугай... гэж тэмдэглэгдсэн,

- Буга хоршооны даргын 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03 тоот тушаалаар ...Түүхий эдийн туслахаар ажиллаж байсан үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэж тэмдэглэгдсэн зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ээжийн гол овогт*******гийн*******ыг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Биж бригадад малчинаар, 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Говь- Алтай аймгийн Ханын материалын үйлдвэрт өрлөгчнөөр, 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Хоршоонд түүхий эд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ