Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00244

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00244

Булган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч сумын аэ багт оршин суух, РД:*******,******* овогт*******ын Түмэндэлгэрийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Түмэндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Түмэндэлгэр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1971 онд төрсөн. 1987 онд Улаанбаатар хотод 7 дугаар сургуулийн 8 дугаар анги төгссөн. Улмаар 1987-1990 онд Төмөр замын техник мэргэжлийн суруулийг замчин мэргэжлээр төгссөн. 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Ээрмэлийн үйлдвэрт ээрэгчээр ажиллаж байсан. Ээрмэлийн үйлдвэр нь 1991 оны 6 сард Монгол улсын Засгийн газрын ӨХК-ын 61 тоот тогтоолоор хувьчлагдаж төрийн оролцоогүй 100%-ийн Хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулагдсан. Би 1991 оноос Үйлдвэр худалдааны Ээрмэл хувьцаат компанид ээрэгчээр ажиллаж байсан юм.

Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Ээрмэлийн үйлдвэр болон Ээрмэл хувьцаат компанид ээрэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Түмэндэлгэр нь 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Ээрмэлийн үйлдвэрт ээрэгчээр, 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Ээрмэл хувьцаат компанид ээрэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:

- Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ээрмэлийн үйлдвэрийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 375 тоот ХНХХ-ийн А-12 тоот мэдэгдлээр ирсэн******* овогтой Түмэндэлгэрийг НЗССЭБЦ-д ээрэгч А.Ганчимэгийн дагалдангаар 11 сарын 01-нээс цалинг дагалдангаар гэх тушаал,

- Ээрмэлийн үйлдвэрийн даргын 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалд Т.Түмэндэлгэр ажилласан жил 2, амралт 21 хоног гэх тушаал,

- Ээрмэлийн үйлдвэрийн даргын 1993 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 136 тоот Ажилд шилжүүлэн томилох, түр ба бүрмөсөн ажлаас чөлөөлөх тухай тушаал,

- Ээрмэлийн үйлдвэрийн даргын 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот Шилжүүлэн томилох тухай тушаал,

- Үйлдвэр худалдааны Ээрмэл хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 137 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал,

- Үйлдвэр худалдааны Ээрмэл хувьцаат компанийн ерөнхйи захирлын 1994 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 291 тоот Ажилд томилох, шилжүүлэн томилох, ажлаас түр ба бүрмөсөн чөлөөлөх тухай тушаал

- Хүсэлт гаргагч Т.Түмэндэлгэрийн 1990 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:Ээрмэлийн үйлдвэрийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 375 тоот тушаалаар ХНХХ-ийн А-12 тоот мэдэгдлийг үндэслэн НЗССЭБ цехэд ээрэгчээр томилов гэх бичилт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

-Хүсэлт гаргагч Т.Түмэндэлгэрийн хүсэлтийг хангаж, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Ээрмэлийн үйлдвэрт ээрэгчээр, 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Ээрмэл хувьцаат компанид ээрэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Донжоон овогт*******ын Түмэндэлгэрийг 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Ээрмэлийн үйлдвэрт ээрэгчээр, 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Ээрмэл хувьцаат компанид ээрэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Түмэндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭР