Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 154/ШШ2021/00245

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 154/ШШ2021/00245

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, 1961 оны 08 сарын 30-нд төрсөн, 60 настай, эрэгтэй, Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, /РД:*******/******* овогт*******ы*******ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Түмэнбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би Цэцэг сумын 8 жилийн сургуулийн 1978 онд төгсөөд 1980 онд цэргийн албанд татагдаж яваад 1983 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд хольц ялгагч, өрөмдөгчөөр 1994 оныг хүртэл ажилласан. Миний ажлаас гарсан тушаал байхгүй тул шүүхээр тогтоолгох шаардлагай гэсэн тул ажиллаж байсан бадйлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Түмэнбаяр нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Түмэнбаярын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Н.Түмэнбаяр нь 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайд хольц ялгагчаар, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өрмийн машинчаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1020 тоот: Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайн захиргааны даргын 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 93 дугаар тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв,

- Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайн захиргааны даргын 1990-1991 оны тушаалаас******* овогтой*******т холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй болно. Мөн аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайн захиргааны даргын 1992-1994 оны тушаал тус архивын сан хөмрөгт байхгүй болно гэх лавлагаа,

- Ховд Хөшөөтийн нүүрсний уурхайн захиргааны даргын 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот Ажилд авах тухай тушаалд ...Ажилд орохыг хүссэн Нагван овогтой*******ыг хольц ялгагчаар ажиллуулсугай... гэж тэмдэглэгдсэн,

- Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа Хөшөөтийн нүүрсний уурхайн захиргааны даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 93 тоот Ажилд томилох тухай тушаалд ...1989 оны 10 дугаар сарын 17-ноос эхлэн актанд байгаа СБУ-100 өрмийн машиныг засварлаж ажилд оруулан мөн өдрөөс эхлэн машинчаар Т.Түмэнбаярыг, туслахаар Борхүү, Алтансүх нарыг тус тус томилон ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,

Хүсэлт гаргагч Н.Түмэнбаярт олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...Уурхайн даргын 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 15 тоот тушаалаар Уурхайн хольц ялгагчаар авч ажиллуулав... гэж тэмдэглэгдсэн,

- Уурхайн даргын 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар тушаалаар Уурхайд мэргэжлийн дагуу СБУ-100 өрмийн машинчаар ажиллуулав... гэж тэмдэглэгдсэн,

- Уурхайн даргын 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тушаалаар Уурхай хувьчлагдсан тул өрөмдөгчийн ажлаас чөлөөлөв... гэж тэмдэглэгдсэн,

С.Цэцэнхүүгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1985 оноос эхлэн Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нүүрсний уурхайд ресс тоологчоор ажиллаж байсан.

Н.Түмэнбаяр нь 1985 оны 03 дугаар сард Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нүүрсний уурхайд шавар ялгагчаар ажиллаж байгаад 1989 оноос өрөмдөгчөөр 1991 оныг дуустал ажилласан. Хөшөөтийн уурхай 1991 онд хувьчлагдсан юм. Хөшөөтийн уурхайн даргаар Бүргэд, Манхан гэдэг дарга нар ажиллаж байсан. Хөшөөтийн уурхай 60 гаруй ажилтантай байсан, уулын, ресс тоологч, шавар ялгагч, өрөмдөгч гэх мэт дотроо хэсэг бүлэгт хуваагдддаг байсан. Н.Түмэнбаяр нь тэргүүний уурхайчин байсан. Ажилтан нар хийснээс хамаарч харилцан адилгүй төгрөгний цалин авдаг байсан. Ойролцоогоор 400-500 төгрөгний цалин авдаг байсан. Н.Түмэнбаяр нь 1985 оноос 1991 оныг дуустал тасралтгүй Хөшөөтийн уурхайд ажиллаж байсан нь үнэн болно. Бид нар хамт ажиллаж байсан тул сайн мэднэ... гэх мэдүүлэг,

Ш.Ням-Осорын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1990 оноос эхлэн Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нүүрсний уурхайд өрөмийн туслах ажилтнаар ажиллаж байсан. Намайг Хөшөөтийн уурхайд ажилд ороход Н.Түмэнбаяр нь уулын өрөмдөгчөөр ажиллаж байсан. Н.Түмэнбаяр нь 1985 оны 03 дугаар сард Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нүүрсний уурхайд ажилд орсон гэж ярьдаг байсан. Уурхайд 3 өрөмдөгч ажилладаг байсан. Н.Түмэнбаяр ахлахаар ажилдаг байсан. Н.Түмэнбаяр сайн ажилтан, тэргүүний уурхайчин байсан. Хөшөөтийн уурхай 1991 онд хувьчлагдан хувьд шилжсэн юм. Хөшөөтийн уурхай 60 гаруй ажилтантай байсан. Н.Түмэнбаяр нь 1985 оноос 1991 оныг дуустал тасралтгүй Хөшөөтийн уурхайд ажиллаж байсан нь үнэн болно. Би Н.Түмэнбаярын туслах ажилтнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Түмэнбар нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******ы*******ыг 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайд хольц ялгагчаар, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өрмийн машинчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ