| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2022/0047/И |
| Дугаар | 145/ШШ2022/00114 |
| Огноо | 2022-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 145/ШШ2022/00114
| 2022 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 145/ШШ2022/00114 | Өвөрхангай аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хот, ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* гудамж, ******* ******* ******* ******* ******* төв байранд байрлах Хүнс, ******* Аж Ахуй, Хөнгөн ******* ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 4 дүгээр баг, 24-401 тоотод байрлах “ ” ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 59,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /онлайн/, хариуцагч “ ” ХХК-ийн захирал , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хүнс, ******* Аж Ахуй, Хөнгөн ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******лын алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ” ХХК-иас нийт 59,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөх хугацааны хувьд эвлэрч болно. Гэхдээ хариуцагч талаас санал гаргасан хугацааг наашлуулаад 2022 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 29,200,000 төгрөгийг “ ” ХХК-иар төлүүлэхээр эвлэрч болно гэв.
Хариуцагч “ ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани ******* ******* ******* ******* сангаас 83,200,000 төгрөгийн үнэ бүхий Алтайская 75 сортын үрийн улаан буудай авсан бөгөөд урьдчилгаа 24,000,000 төрөг төлсөн. Гэвч 2021 оны намар их хэмжээний ургац алд******* алдагдал хүлээсэн.
Иймд бидний хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж үлдэгдэл төлбөрийг 2022-2023 оны намрын ургацаас төлөх боломжийг олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “ ” ХХК-ийн захирал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрэх саналыг зөвшөөрч байна.
Иймд 2022 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 29,200,000 төгрөгийг Хүнс, ******* Аж Ахуй, Хөнгөн ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******лын албанд төлөхөөр эвлэрч байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүнс, ******* Аж Ахуй, Хөнгөн ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******лын алба нь хариуцагч “ ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 59,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ.
“ ” ХХК нь Хүнс, ******* Аж Ахуй, Хөнгөн ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******лын худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 59,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2022-2023 оны намрын ургацаас төлөхөөр эвлэрэх санал гарг*******ээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад “ ” ХХК-ийн захирал нь 2022 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 29,200,000 төгрөг, нийт 59,200,000 төгрөгийг Хүнс, ******* Аж Ахуй, Хөнгөн ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******лын албанд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч той харилцан тохиролцож, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигч эвлэрсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар “ ” ХХК-иар улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 226,475 төгрөгийг нөхөн төлүүлж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “ ” ХХК нь 2022 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 29,200,000 төгрөг, нийт 59,200,000 төгрөгийг Хүнс, ******* Аж Ахуй, Хөнгөн ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******лын албанд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Хүнс, ******* Аж Ахуй, Хөнгөн ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******лын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурд*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар “ ” ХХК-иар 226,475 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ