Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 145/ШШ2022/00175

 

 

 

 

 

2022 оны 0******* сарын 22 өдөр

Дугаар 145/ШШ2022/00175

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух Цахар овогт ******* ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, 10-10 тоотод оршин суух Харчин овогт ******* /РД:ЙЮ77080510/-д холбогдох,

Гэм хорын хохирол нийт 2,5**************,710 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******,

Хариуцагч: Ш.,

Иргэдийн төлөөлөгч: Д.Билэгсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ӨВО улсын дугаартай Карина маркийн автомашин жолоодон 10 настай охины хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг, Гандангийн зүүн төв зам дагуу урд зүгт явж байсан. Гэтэл баруун гар талын туслах замаас 8*******-27 УНЗ улсын дугаартай Соната 6 маркийн автомашин миний жолоодож явсан автомашиныг мөргөж эд хөрөнгийн болон эрүүл мэндэд хохирол учруулсан.

Тухайн үед шокийн байдалд орж цагдаа дуудах гэж байгаад түргэний дугаарт залгасан байсан. Тэгээд хажуугаар явсан хүмүүс цагдаа дуудсан байсан. Охин их айсан байсан учраас цагдаа ирээд хүүхдээ аваад эмнэлэг яв гэж хэлсний дагуу эмнэлэгт үзүүлэхээр явсан.

Ш. ӨВО улсын дугаартай Карина маркийн автомашиныг засаад өгнө гэсэн учраас нэг сар орчим харсан. Сүүлдээ хөдлөхгүй байхаар нь сэлбэг нь ийм газар байна гэж утасны дугаар олж өгсөн. Тэгээд Ш.гийн авч ирсэн сэлбэг нь шаардлага хангахгүй, ор нэр төдий засвар хийж  байсан учраас Ш.гээр засуулж авахгүй гэж хэлээд автомашиныг өөрийн хашаанд хүргүүлэн авсан. Жишээ нь суулгасан хаалга гэхэд зэвтэй, суулгасан хэсгээр их зайтай, буфер нь автомашинд байгаа буферээс муу байсан. Мөн үнэ нь албан ёсны үнэлгээний байгууллагын үнээс өндөр байсан учраас автомашинд суулгасан байгаа

хаалга, крыло зэргийг буцааж өгөөд хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1,7*******5,000 төгрөгийг гаргуулан авч автомашиныг өөрөө засуулахаар болсон.

Гэмтлийн хувьд бөөр нуруу болон толгой өвдөж байсан учраас 2022 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр Улаанбаатар хот явж Улаанбаатар Сонгдо эмнэлэгт үзлэг, шинжилгээ хийлгэн, эмчийн бичиг өгсөн эмийг авсан. Мөн холбогдох эм, тариа авч хэрэглэсэн.

Иймд автомашины хохирол 1,7*******5,000 төгрөг, автомашины хохирлын үнэлгээ хийлгэсэн хөлж 60,000 төгрөг, эмчилгээний зардал 4*******2,710 төгрөг, Улаанбаатар хот явж үзүүлэхэд гаргасан бензиний зардал 180,000 төгрөг, такси болон засал хийлгэх зардал 96,000 төгрөг, бөөр болон биеийн бариа хийлгэсэн 50,000 төгрөг, нийт 2,5**************,710 төгрөгийг Ш.гээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие согтуугаар автомашины жолоодож яваад 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ӨВО улсын дугаартай Карина маркийн автомашиныг мөргөсөн.

Тэгээд автомашиныг нь засуулахаар засварын газар хүргэн өгч крыло, хаалга, буфер, гэрлэн дохио зэргийг нийт 960,000 төгрөгөөр худалдан авч, засварын газар ажлын хөлс гэж 4*******0,000 төгрөг өгөөд засуулж байсан боловч шүүхэд нэхэмжлэл өгч, хэл амаар доромжлоод байхаар нь автомашиныг хашаанд нь хүргэж өгсөн.

Миний буруу учраас автомашины хохирол 1,7*******5,000 төгрөг, автомашины хохирлын үнэлгээ хийлгэсэн хөлж 60,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Харин эмчилгээний зардал болон бусад нэхэмжилсэн төлбөрийг төлөхгүй. Учир нь нэг сарын дараа эмнэлэгт үзүүлсэн байна. Мөн авсан эм, тариа нь энэ хүний хэрэглэсэн зүйл мөн эсэхийг мэдэхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Билэгсүрэн дүгнэлтдээ: Ш. гэм буруутай учир хохирлыг төлөх нь зөв гэв.

Нэхэмжлэгч Д.*******гаас **************,000 төгрөг төлсөн Хаан банкны баримт, УБ Сонгдо эмнэлэгт **************,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, УБ Сонгдо эмнэлгийн **************,000 төгрөгийн эмчилгээний төлбөр тооцоо- тасалбарын баримт, 287,900 төгрөг төлсөн Голомт банкны баримт, УБ Сонгдо эмнэлгийн *******20,900 төгрөгийн эмчилгээний төлбөр тооцоо- тасалбарын баримт, Эм Гоо эмийн сангийн 10,000 төгрөг, 2,000 төгрөг, 42,852.15 төгрөгийн НӨАТ-ын баримт, Мон-Ургамал ХХК 2,500 төгрөгийн НӨАТ-ын баримт, УБ Сонгдо эмнэлгийн 49,060 төгрөгийн НӨАТ-ын баримт, ӨВ АР ҮР эмийн сангийн 5,400 төгрөгийн НӨАТ-ын баримт, үнэлгээний ажлын хөлс 60,000 төгрөг төлсөн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний №01/06 дугаартай тайлан, ӨВО улсын дугаартай Карина маркийн автомашин фото зураг, ӨВО улсын дугаартай Карина маркийн автомашин тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №0200518 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, Эрх бүхий албан тушаалтны магадалгааны хуулбар, ослын бүдүүвч зургийн хуулбар, ШТМ-ын зарлагын падаан зэрэг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Ш.гээс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ӨВ техникийн зам гэх 960,000 төгрөгийн баримт, Хаан банкны 5540464201 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгч дүгнэлт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Д.******* нь Ш.д холбогдуулан түүнийг согтуугаар автомашин жолоодон төв замаар явж байсан автомашиныг туслах замаас ирж мөргөсөн гэсэн үндэслэлээр Э.Мөнхбатын өмчлөлийн ӨВО улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинд учруулсан хохирол 1,7*******5,000 төгрөг, автомашины хохирлын үнэлгээний төлбөр 60,000 төгрөг, өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний төлбөр 4*******2,710 төгрөг, Улаанбаатар хот явсан бензиний төлбөр 180,000 төгрөг, такси, нотариат, ном уншуулан засал хийлгэсэн төлбөр 96,000 төгрөг, толгой, бөөрний бариа заслын 50,000 төгрөг, нийт 2,5**************,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

Ш. нь Д.*******гийн дээрх нэхэмжлэлийн шаардлагаас автомашины эвдрэлээс илүү гарсан төлбөрийг төлөх боломжгүй гэж хариу тайлбар гаргасан байсан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад согтуугаар автомашин жолоодон төв замаар явж байсан автомашиныг туслах замаас ирж мөргөсөн нь миний буруу учир ӨВО улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинд учруулсан хохирол 1,7*******5,000 төгрөг, автомашины хохирлын үнэлгээний төлбөр 60,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хариуцагчид хэлэхгүйгээр өөрөө Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлсэн, мөн энэ зам тээврийн осолтой холбоотой хийгдсэн эмчилгээ мөн эсэхийг мэдэхгүй учраас Д.*******гийн эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний төлбөр 4*******2,710 төгрөг, Улаанбаатар хот явсан бензиний төлбөр 180,000 төгрөг, такси, нотариат, ном уншуулж засал хийлгэсэн төлбөр 96,000 төгрөг, толгой, бөөрний бариа заслын 50,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг, Гандангийн урд талын засмал зам дээр Ш. нь 8*******-27 УНЗ улсын дугаартай Хьюндай Соната 6 маркийн автомашиныг согтуугаар жолоодон явахдаа Д.*******гийн жолоодож явсан Э.Мөнхбатын өмчлөлийн ӨВО улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашиныг мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.*******, 10 дугаар бүлгийн 10.*******, ******* дугаар бүлгийн *******.7а дахь заалтыг зөрчсөн гэм буруутай болох нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №0200518 дугаартай шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн магадалгааны хуулбар /хх-ийн 42, 4******* дугаар тал/-оор тогтоогдсон бөгөөд зохигч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж заасан нөхцөл тогтоогдоогүй болно.

2. ӨВО улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашины өмчлөгч Э.Мөнхбат болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон бөгөөд Э.Мөнхбат тус автомашинд учруулсан хохирол гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэлийг Д.*******д олгосон нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн бүртгэлийн дугаар 0096 гэсэн итгэмжлэлээр тогтоогдсон тул Д.******* нь тус автомашинд учруулсан хохирлыг Ш.гээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байна.

*******. ӨВО улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинд нийт 1,7*******5,000 төгрөгийн хохирол учир нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №01/06 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 19-21 дүгээр тал/-гаар, автомашины хохирлын үнэлгээний төлбөр 60,000 төгрөг төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 18 дугаар тал/-аар тус тус тогтоогдсон буюу эд хөрөнгөд учруулсан гэм хор нийт 1,795,000 төгрөг болсон.

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр Д.******* Улаанбаатар Сонгдо эмнэлэгт нийт *******20,900 төгрөгийн үзлэг шинжилгээ хийлгэсэн нь “Дашцоодол *******” гэсэн нэртэй эмчилгээний төлбөр тооцоо тасалбарын баримт, Хаан банк, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн **************,000 төгрөгийн, Голомт банкны 287,900 төгрөгийн баримтаар, мөн дээрх үзлэг шинжилгээтэй холбоотой 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлгээс 49,060 төгрөгийн эм авсан нь УБ Сонгдо эмнэлэг гэсэн НӨАТ-ын баримтаар тус тус тогтоогдсон буюу эрүүл мэндэд учирсан гэм хор нийт *******69,960 төгрөг болсон.

4. Харин хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна. Учир нь:

Эм Гоо эмийн сангийн 10,000 төгрөг, 2,000 төгрөг, 42,852.15 төгрөгийн НӨАТ-ын баримт, Мон-Ургамал ХХК 2,500 төгрөгийн НӨАТ-ын баримт, ӨВ АР ҮР эмийн сангийн 5,400 төгрөгийн НӨАТ-ын баримтууд дээрх эм, тариаг Д.******* ямар эмнэлэгт үзүүлсэн үзлэг шинжилгээний дагуу авсан гэдэг нь тодорхойгүй учраас өөрийнх нь авч хэрэглэсэн эм, тариа гэж үзэх үндэслэлгүй, улмаар зарим баримтаас харахад “АЦЦ актив, Алое” авсан байх боловч энэ нь дээрх зам тээврийн осолтой ямар шалтгаант холбоотой болох нь ойлгомжгүй, 05-50 ӨВО улсын дугаартай автомашинд 180,000 төгрөгийн Аи-92 бензин хийсэн талаар ШТМ-ын зарлагын падаан байх боловч Д.******* энэ автомашинаар Улаанбаатар хот явсан гэдэг нь тогтоогдоогүй, мөн такси, нотариат, ном уншуулж засал хийлгэсэн төлбөр 96,000 төгрөг, толгой, бөөрний бариа заслын 50,000 төгрөг төлсөн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй учир дээрх үндэслэлээр Д.*******гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоос нийт *******88,752.15 төгрөгийн зардал гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Ш. нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ӨВ техникийн зам гэх 960,000 төгрөгийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 4*******0,000 төгрөгийг засварын зардал гэж засварын газарт шилжүүлэн гэж Хаан банкны 5540464201 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга нотлох баримтаар хэрэг төгсөн боловч 960,000 төгрөгийн сэлбэг авсан гэх баримт дээрх өдрөөс хойш хоёр хоногийг дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зам тээврийн осол болсон, 4*******0,000 төгрөгийг “машин засвар ” гэж шилжүүлсэн байх боловч ӨВО улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашин, Ш.гийн унаж явсан 8*******-27 УНЗ улсын дугаартай Хьюндай Соната 6 маркийн автомашины засварыг төлбөр үү гэдэг нь тодорхойгүй буюу эргэлзээтэй байна.

Нөгөө талаас шүүх хуралдаан дээр Д.******* нь Ш.гийн өгсөн хаалга нь зэвтэй, гажсан, крыло нь зах зээлийн үнээс өндөр үнэтэй учир өөрт нь буцаан өгч ӨВО улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашины хохирлын үнэлгээгээр төлбөрийг бүрэн гаргуулж өөрөө автомашиныг засуулж авна гэсэн тайлбар гаргахад Ш. нь хаалга нь зэвтэй, крыло буцаан авч автомашины хохирлын үнэлгээгээр төлбөрийг бүрэн төлнө гээд зохигч энэ талаар маргаагүй болохыг дурдав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар зааснаар зам тээврийн ослын улмаас Э.Мөнхбатын эд хөрөнгөд гэм хор, Д.*******гийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг Ш. хариуцан арилгах үүрэгтэйЭ.Мөнхбат, Д.******* нар гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Д.******* гэм хорын хохирол нийт 2,5**************,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан /хх-ийн 01 дүгээр тал/ боловч хэрэг авагдсан баримтаас тооцоход нийт үнийн дүн 2,55*******,712.15 төгрөг буюу 20,002.15 төгрөгийн зөрүүтэй байсан. Гэвч шүүх хуралдааны явцад Д.*******гаас нэхэмжлэлийн шаардлагыг 2,55*******,712.15 төгрөг болгож тооцоогоо зөв болох эсэхийг шүүхээс тодруулахад анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үнийн дүнг өөрчлөхгүй гэсэн тул 2,5**************,710 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг тооцсон болно.

Иймд Ш.гээс эд хөрөнгөд учруулсан хохирол болон үнэлгээний төлбөр нийт 1,795,000 төгрөг гаргуулан Э.Мөнхбатад, эрүүл мэндэд учирсан гэм хор *******69,960 төгрөг гаргуулан Д.*******д тус тус олгож, *******68,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Мөн иргэдийн төлөөлөгчийн “Ш. гэм буруутай учир хохирлыг төлөх нь зөв” гэсэн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.*******гийн гэм хорын хохирол нийт 2,5**************,710 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,489 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Ш.гээс 2,164,960 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 49,589 төгрөг гаргуулан Д.*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.гээс 1,795,000 төгрөг гаргуулан Э.Мөнхбатад олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.гээс *******69,960 төгрөг гаргуулан Д.*******д олгож, *******68,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,489 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Ш.гээс улсын тэмдэгтийн хураамж 49,589 төгрөг гаргуулан Д.*******д олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ЦЭРЭНПҮРЭВ

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА

                              ШҮҮГЧ                                    А.ҮҮРИЙНТУЯА