Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2022/00068/и |
Дугаар | 145/ШШ2022/00145 |
Огноо | 2022-03-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 145/ШШ2022/00145
2022 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 145/ШШ2022/00145 | Өвөрхангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Голомт банк нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...................
Хариуцагч: .................. холбогдох
“12921159.84 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: Э.У, Н.О нар нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Голомт банктай ........ тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 6000000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Мөн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ............. зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан нэмэлтээр 3500000 төгрөгийн нэмэлт, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр .............зээлийн гэрээ байгуулан нэмэлтээр 1500000 төгрөгийн нэмэлт, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ........... тоот зээлийн гэрээ байгуулан 3500000 төгрөгийн нэмэлт цалингийн зээлүүдийг тус тус авсан байна. Тохирсон зээлүүдийг хугацаанд нь төлөөгүй учир зээлийн гэрээний гүйцэтгэлд 12921159.84 төгрөгийг болон улсын тэмдэгтийн хураамжийг Э.У, Н.О нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 12921159.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг би өөрөө зээлж авсан, Н.О нь хамтран зээлдэгчээр гарын үсэг л зурж өгсөн юм. Би өөрөө хариуцан энэ зээлийг төлнө. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Э.У, Н.О нарт холбогдуулан “12921159.84 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь Голомт банкнаас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ....... дугаар зээлийн гэрээгээр 6000000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ....... дугаар зээлийн гэрээнд өөрчлөл оруулж 3500000 төгрөгийг нэмэлтээр, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр .........дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 1500000 төгрөгийг нэмэлтээр, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ........... дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 3500000 төгрөгийн тус тус зээлж, зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 12921159.84 төгрөгийг төлөхгүй байгаа нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцаат зээлийн гэрээний хуулбарууд зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь нэхэмжлэлийн шаардлага 12921159.84 төгрөгөөс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 300000 төгрөгийг төлж, үлдэгдэл 12621159.84 төгрөгийг цаашид төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Голомт банкны нэхэмжлэлтэй Э.У, Н.О нарт холбогдох “12921159.84 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.У, Н.О нараас 110844.5 төгрөг, орон нутгийн орлогын данснаас 110844.5 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221689 төгрөгөөс 110844.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА