| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0994/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1026 |
| Огноо | 2024-09-20 |
| Зүйл хэсэг | 217.3., 17.1.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1026
2024 09 20 2024/ШЦТ/1026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч Д.Түмэнжаргал,
шүүгдэгч Г.****, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
**** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт Г.****г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308000001763 дугаар хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** овогт **** **** (регистрийн дугаар ****), ***** оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, **** аймгийн **** сумын 2 дугаар баг **** ганцаараа оршин суудаг, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.
Хэргийн товч агуулга: Г.**** нь үргэлжилсэн үйлдлээр **** аймгийн **** сумын 6-р багт **** малыг маллан гэрт нь байхдаа 2022 оны 03-р сард эд зүйл(ээмэг, зүүлт, бөгж) болон **** загварын мотоциклыг авч 3.005.000 төгрөгийн,
- **** аймгийн **** сумын “****” гэх газарт Х.****н туслах малчнаар ажиллаж байхдаа 2023 оны 04-р сарын 09-ны өдөр 10 кг ноолуур, “****” загварын мотоцикл, эд зүйл(гутал, дээл, спикөр)-ийг авч 4.880.000 төгрөгийн,
- **** дүүргийн 14-р хороо **** 28-р гудамжны 218 тоотод Г.**** эзэмшлийн ****УНЯ улсын дугаартай “****” загварын тээврийн хэрэгсэл, гар утсыг 2023 оны 05-р сарын 02-ноос 03-нд шилжих шөнө авч 17.560.000 төгрөгийн хохирол тус тус учруулан хулгайлах гэмт хэрэгт,
- **** дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах **** авто угаалгын газарт ажиллаж байхдаа 2022 оны 09-р сарын 30-ны өдөр Ц.**** “АТМ-ээс мөнгө авчруулах” зорилгоор өгсөн байсан картыг Хаан банкны АТМ-д уншуулан **** тоот данснаас 535.500 төгрөгийг авсан, мөн **** маркийн гар утсаа цэнэглүүлэхээр өгсөн байсныг өөртөө завшиж 935.500 төгрөгийн хохирол учруулсан,
- **** аймгийн **** сум **** баг **** гэх газарт 2023 оны 04-р сарын 10-ны өдөр “****” загварын Бүгд найрамдах Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклыг өөрийн өмчлөл, эзэмшлийнх гэж хуурч, төөрөгдөлд оруулан Ж.**** 800.000 төгрөгийг Хаан банкны **** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
- **** дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/-т 2023 оны 10-р сарын 17-ны өдөр Г.**** хүч хэрэглэж, ТҮЦ-ний орлого 300.000 төгрөгийг дээрэмдсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
- Улсын яллагчаас “2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 568А дугаар яллах дүгнэлт болон хавсралтад тусгагдсан баримт(1-р хавтас хэргийн 3-5, 6-9, 16-20, 24-29, 33, 60-63, 71-72, 77-78, 103, 119-120, 139-144, 216, 218-221, 225-227, 230-231, 240-242, 246-250 дугаар хуудас, 2-р хавтас хэргийн 9-12, 82, 96-98, 101-103, 105-106, 110-117, 123-127 дугаар хуудас, 3-р хавтас хэргийн 63-65, 68-72, 220-221 дүгээр хуудас)”,
- Өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт(2-р хавтас хэргийн 151-226 дугаар хуудас),
- Шүүгдэгчээс“шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.
1.3.1 Хулгайлах гэмт хэргийн тухайд
Шүүгдэгч Г.**** нь **** аймгийн **** сумын 6-р багт хохирогч **** малыг маллаж байхдаа 2022 оны 03-р сард сувдан шигтгээтэй алтан ээмэг, номин шигтгээтэй монетан ээмэг, болор шигтгээтэй ээмэг, зүүлт, бөгж, болор хар хөх шигтгээтэй ээмэг, бөгж, зүүлт, болор шар шигтгээтэй мөнгөн ээмэг, зүүлт, бөгж, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан шилэн шигтгээтэй мөнгөн бөгж болон “****” загварын мотоциклыг хулгайлан 3.005.000 төгрөгийн хохирол учруулсан,
**** аймгийн **** сумын “****” гэх газарт хохирогч Х.****н туслах малчнаар ажиллаж байхдаа 2023 оны 04-р сарын 09-ны өдөр 10 кг ноолуур, “****” загварын мотоцикл, хар өнгийн өвлийн хос гутал, хүрэн өнгийн хөвөнтэй дээл, спикөр зэргийг хулгайлан 4.880.000 төгрөгийн хохирол учруулсан,
**** дүүргийн 14-р хороо **** 28-р гудамжны 218 тоотод хохирогч Г.**** эзэмшлийн ****УНЯ улсын дугаартай “****” загварын тээврийн хэрэгсэл, гар утсыг 2023 оны 05-р сарын 02-ноос 03-нд шилжих шөнө авч 17.560.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулан үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч **** өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 29-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар “туслах малчин авна” гэсэн зар тавьсан байсан. **** овогтой **** гэх залуу “танайд туслах малчнаар ажилд оръё” гэж санал тавьж холбогдсон. Тэгээд тухайн өдрийн орой нь Г.****г аваад **** сумын нэгдүгээр багт байрлах “****н үзүүр” гэх газарт байх гэртээ авч ирсэн. Ирсэн өдрөөс хойш манай малыг маллаж байгаад 2022 оны 03-р сарын 01-ний өдөр хүү **** хамт **** сум орж машинаа янзлуулах гэж явсан хойгуур манай гэрт байх авдар онгойлгож миний алт, мөнгөн үнэт эдлэл, **** мотоцикл авч зугтаасан байсныг 2022 оны 03-р сарын 03-ны өдөр өглөө ****гөөс ирж мэдсэн. **** мотоцикл, сувдан шигтгээтэй алтан ээмэг 1 хос, номин шигтгээтэй монетон ээмэг 1 хос, болор шигтгээтэй ээмэг, зүүлт, бөгж, хар хөх шигтгээтэй бөгж, ээмэг, зүүлт, болор шар шигтгээтэй мөнгөн хос ээмэг, зүүлт, бөгж, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг, цагаан шилэн шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг байсан. Мотоциклийг малаа харж бай, хүн байгаа болохоор гэрийн түлхүүрээ түр зуур ****д үлдээсэн...” гэх мэдүүлэг /2хх96-100/,
- Гэрч Т.****ийн “...манайх туслах малчин авна гэж фейсбүүкээр зар тавьтал удалгүй **** овогтой **** гэх хүн холбогдож туслах малчнаар орье гэж хэлсэн. Г.****г дагуулан тэр үед амьдарч байсан өвөлжөө **** сумын 1-р баг **** үзүүр гэх газарт манай маллыг малласан. 2022 оны 03-р сарын эхээр ээж **** хамт **** сум руу машинаа янзлуулах гээд явсан хойгуур манай **** мотоцикл, авдар дотор байсан ээжийн алт, мөнгө, монетон эдлэлийг авч зугтаасан байсан. Тухайн үед ээж, бид хоёр л байсан. Ээж бөгжөө сольж зүүх гээд авдраа онгойлгоод үнэт эдлэл байдаг түрийвчээ онгойлгоод байж байтал Г.**** гаднаас орж ирээд миний хажууд суусан. Тэгээд харсан байх…тухайн мотоциклийг ээж надад мал хариулж бай гэж авч өгсөн. Би малаа хариулах зорилгоор л эдэлж хэрэглэдэг...” гэх мэдүүлэг /2хх101-104/,
- “****” ХХКомпанийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-023/7849 дугаартай хөрөнгийн хохирлын үнэлгээгээр “…алдагдсан 8 нэр төрлийн эд зүйл /ээмэг, бөгж, зүүлт/-1.005.000 төгрөг, БНХАУ-д 2018 онд үйлдвэрлэгдсэн **** маркийн мотоцикл 1 ширхэг-2.000.000 төгрөг, нийт 3.005.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2хх114-117/,
- Мөрдөгчийн 2024 оны 03-р сарын 29-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан” тэмдэглэлд “…хохирогч **** нь 2 дугаарын Г.****г заав”, гэрэл зургийн үзүүлэлт /2хх125-129/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Х.****н “...2023 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр **** аймгийн **** сумын **** орж ирчхээд явж байтал манай туслах малчин **** 14 цагийн үед залгаад “та ирэх болж байгаа юм уу” гэж асуухаар нь “арай болоогүй байна. Мах аваад гарна” гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн орчимд **** аймгийн **** сумын 4-р багийн **** гэх газарт оршин суух гэртээ ирсэн. Манайд ямаа самнаж байсан Г.****, С.****, Б.**** нар хургатай хонийг туучихсан гэрт ирээд “та 1 шуудайтай ноолуураа аваад явсан юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь “үгүй ээ яасан” гэсэн чинь “1 шуудайтай ноолуур байхгүй байна” гэсэн. Манай “сувиа хонь хаана байгаа юм бэ” гэж асуухад “туслах малчин **** сувиа хонь руугаа явсан” гэж хэлсэн. Сувиа хонио очиж үзье гээд хайсан чинь салхинд уруудаад Борной гэх газарт очсон байсан. Манай туслах малчин **** нь шинээр худалдаж авсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Хау Жи” нэртэй улаан өнгийн мотоциклийг унаад, 10 орчим киллограмм ноолуурыг аваад, нөхөр ****н хүрэн өнгийн хөвөнтэй дээл, 2023 оны 02-р сард шинээр авсан хар өнгийн урт түрийтэй гутал, ямаа самнахдаа дуу тавьж сонсдог 2 ширхэг жижиг оврын спикер зэргийг хулгайлж авч явсан байсан. Манайд ирээд удаагүй 10 хонож байсан. Хүү Сандагдоржтой өвөл цуг **** аймгийн **** суманд Баярын-Үсэг гэх манай нутгийн айлд малчин хийдэг байсан. Манай хүү ****г ****ийн унаанд Улаанбаатар хотоос суулгаж, би тосож авсан. Мотоциклийг Улаанбаатар хотоос шинээр нь худалдаж авсан, улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй байсан ...Г.****гийн хулгайлж авч явсан мотоциклийг цагдаагийн байгууллага олж тогтоон надад хүлээлгэж өгсөн. Одоо алдагдсан 10 килограмм ноолуурын мөнгөө олоод авчихвал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /1хх225-227, 230-231/,
- Гэрч П.**** “...2023 оны 04-р сарын 09-ний өдөр **** аймгийн **** сумын ****-**** 7-1 тоот хашаанд түүхий эд, ноолуур худалдаж аваад байж байтал **** ах ноолуур өгөх гэсэн юм гээд нэг танихгүй хүн дагуулсан явсан. Тэгэхээр нь барьж яваа ноолуурыг жин дээр тавихад яг 10 килограмм дарсан. Шуудайных нь 100 граммыг хасаад 9.9 килограммаар бодож дансаар мөнгийг чинь хийе гэсэн чинь тэр залуу бэлнээр авна гээд 1.386.000 төгрөг тоолж аваад явсан. **** ах бид хоёр хуурай ах дүүс надад хэлэхдээ ноолуур хаана зардаг бэ гэхээр нь тусалж явсан гэсэн. Өмнө нь огт харж байгаагүй хүн байсан. Хүрэн өнгийн хөвөнтэй дээл өмсчихсөн, хар түрийтэй гуталтай, 165-170 см өндөртэй, хамар нь мурийсан байсан…” гэх мэдүүлэг /1хх240-242/,
- “****” ХХКомпанийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-ОРХ/6552 дугаартай үнэлгээгээр “…ямааны ноолуур 10 кг-1.300.000 төгрөг, Цагдаагийн хангалтын өвлийн түрийтэй гутал 1 ширхэг-180.000 төгрөг, хөвөнтэй дээл 1 ширхэг- 120.000 төгрөг, жижиг спикер 2 ширхэг-80.000 төгрөг, Хау Жи нэртэй шинэ мотоцикл 1 ширхэг-3.200.000 төгрөг, нийт 4.880.000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх246-250/,
- Мөрдөгчийн 2024 оны 04-р сарын 13-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “…хохирогч Х.**** нь миний эзэмшлийн мотоцикл улаан өнгийн Хау жи нэртэй зүүн талын толь нь хугарч унасан, улсын дугааргүй мотоцикл байгаа, миний мотоцикл мөн байна”, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх217-221/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.**** “2023 оны 05-р сарын 03-ны өдрийн 20 цагийн үед ажлаас тараад 17-гийн баруун талын автобусны буудал дээр хүнтэй уулзах гээд зогсож байтал хуучны танил **** гэх залуутай таараад юм ярьж байгаад бид хоёр **** дүүргийн 14-р хороо ****ын 28 тоотод очсон. Тэр айлд Хараа нэртэй 0.75 литрийн 2 шил архи уусан. Би тасраад унтсан. **** үүрээр 05 цагийн үед намайг сэрээгээд “хоёулаа **** орчихоод ирье” гэхээр нь “үгүй” гээд буцаад унтсан. Тэгтэл миний гар утас, машины түлхүүрийг аваад явчихсан байсан. Босоод айлын хүмүүсээс асуухад “чинь машин юм уу, ****гийн машин юм уу, шөнө **** энэ залуу унтаж байг ойрхон **** орчихоод ирье” гээд машины түлхүүр, гар утсыг чинь аваад гарсан” гэж хэлсэн. Эгчийнхээ гар утсаар ****гийн 95888074 дугаар руу залгахад “****т байна. Чиний машин онхолдчихсон шүү” гэж хэлээд утсаа салгасан. 2019 онд ****тэй танилцаж байсан. Намайг үсчин хийж байхад байнга үсээ засуулдаг байсан. ****УНЯ улсын дугаартай улаан өнгийн Ниссан жуки маркийн тээврийн хэрэгсэл, **** А-51 загварын гар утас байсан…2023 оны 05-р сарын 04-ны өдөр **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт машинаа онхолдож хөмөрсөн байхад нь очиж авсан. Тухайн үед замын цагдаад мэдэгдээд журмын хашаанд байлгаж байгаад 2023 оны 05-р сарын 10-ны өдөр авсан байх, **** А-51 маркийн гар утсыг буцааж өгөөгүй…” гэх мэдүүлэг /1хх110-120/,
- Гэрч Х.**** “...**** дүүргийн 14-р хороо, **** 28-р гудамжны 218 тоотод нөхөр ****, хоёр хүүхдийн хамт байхад манайд нэг удаа ирж байсан зүс таних ****, танихгүй залуутай нилээн согтуу 2023 оны 05-р сарын эхээр гэрт ирсэн. ****тэй хамт ирсэн залуу нь согтуу сандал дээр сууж байгаад унтаад өгсөн. Би орон дотроо унтаж байхад **** хамт ирсэн залуугаа татаад юм яриад сэрээх гээд байх шиг байсан. Тэгтэл **** гэрээс гараад явсан. Гадаа машин асах чимээ гараад явах шиг болсон. Хамт ирсэн залуу нь унтаж байгаад босож ирээд машин, гар утас байхгүй байна гэхээр нь Г.**** машин унаад явах шиг болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (3хх159-160),
- “Дамно” ХХКомпанийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн СБ2-23-514 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “**** авто машин-17.325.000 төгрөг, Samsung A51 гар утас 235.000 төгрөг, нийт 17.560.000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх139-144/ зэрэг нотлох баримтуудаад нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн орол****чдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.**** нь хохирогч ****, Х.**** нарын туслах малчнаар ажиллах хугацаанд эд зүйлс болон мотоциклийг, хохирогч Г.****ыг унтаж байх хойгуур нь автомашин, гар утсыг тус тус авахдаа эзэмшигч, өмчлөгчдөд мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, өөртөө захиран зарцуулж амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандан, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд үргэлжилсэн үйлдлээр халдсан санаатай үйлдэл тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.2 Хөрөнгө завших гэмт хэргийн тухайд
Шүүгдэгч Г.**** нь **** дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” авто угаалгын газарт ажиллаж байхдаа 2022 оны 09-р сарын 30-ны өдөр хохирогч Ц.**** “АТМ-ээс мөнгө авчруулах” зорилгоор өгсөн байсан Хаан банкны виза картыг АТМ-д уншуулан **** тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр 535.500 төгрөгийг авсан, **** маркийн гар утсаа цэнэглүүлэхээр мөн өгсныг хохирогчид буцааж өгөлгүй өөртөө завшиж нийт 935.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ц.**** “...таньдаг дүү Багахүү **** дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан **** авто угаалгын газарт **** нь ажилладаг байсан. Тухайн авто угаалгад тогтмол машинаа угаалгадаг. **** гэх залуу байрлаж ажилладаг гэхээр нь шөнө ч хамаагүй дуудаад машинаа угаалгадаг байсан. Гар утсаа өгч байгаа ч дуу сонсоод өгий гэхээр нь би утасныхаа кодыг гаргаж өгөөд утсаа хэрэглүүлдэг байсан…2022 оны 09-р сарын 30-ны өдөр авто угаалгын газарт байсан. ****д өөрийн **** **** маркийн гар утсаа амралтын өрөөнд оруулаад цэнэглэчих гээд өгөөд явуулсан. Миний цагаан мах эргээд алхаж чадахгүй байсан учир өөрийн Хаан банкны **** дугаар данстай картаа өгөөд нууц үгийг нь хэлээд мөнгө аваад ир гээд явуулсан боловч миний гар утсыг цэнэглэж үлдээлгүй авч, данснаас 2 удаагийн гүйлгээгээр 535.500 төгрөгийг АТМ-ээс аваад яваад өгсөн. Түүнээс хойш дахиж уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх68-72/,
- “Мастер үнэлгээ” ХХКомпанийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22/072 дугаар хөрөнгийн үнэлгээгээр “**** **** загварын гар утас 1 ширхэг-400.000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх77-78/,
- Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 29/10698 дугаар албан бичигт “…**** тоот дансны 2022.09.25-2022.10.05-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг хавсралтаар хүргүүлэв. 2022 оны 09-р сарын 30-ны өдрийн АТМ-ын бичлэг устсан тул хүргүүлэх боломжгүй байна”, хавсралтад “******** **** **** тоот харилцах данснаас 2022 оны 09-р сарын 30-ны өдрийн 17 цаг 20 минутад 150.500 төгрөг, 17 цаг 50 минутад 385.000 төгрөг…” /1хх81-82/, ‘
- Мөрдөгчийн 2023 оны 06-р сарын 13-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “…хохирогч Ц.**** нь 3 дугаарын Г.****г заав”, гэрэл зургийн үзүүлэлт /1хх61-63/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгодог.
Хохирогч Ц.**** нь “****” авто угаалгын газраар байнга үйлчлүүлэх явцдаа шүүгдэгч Г.****тэй танилцан улмаар виза карт болон нууц үгийн хамт түүнд өгч АТМ-с мөнгө авахуулах, гар утсаа цэнэглүүлэхээр итгэлцлийн үндсэн дээр өгснийг тэрээр Хаан банкны АТМ-ээс 535.500 төгрөгийг уншуулан бэлнээр авч, гар утас(хөрөнгийн үнэлгээгээр 400.000 төгрөг)-ыг хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энгийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан тул шүүгдэгчийг “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Улсын яллагчийн 2024 оны 09-р сарын 02-ны өдрийн 568А дугаар яллах дүгнэлтэд дээрх гэмт хэрэг гарсан огноо, хохирлын тооцоог алдаатай байдлаар бичигдсэн байсныг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудтай харьцуулан зөвтгөн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
1.3.3 Залилах гэмт хэргийн тухайд
Шүүгдэгч Г.**** нь **** аймгийн **** сум **** баг **** гэх газарт 2023 оны 04-р сарын 10-ны өдөр “****” загварын мотоцикл (хохирогч Х.****н)-ыг өөрийн өмчлөл, эзэмшлийнх мэтээр хохирогч Ж.****ыг хуурч, бодит байдлыг нуух замаараа төөрөгдөлд оруулан Хаан банкны **** тоот дансаар 800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.****ын “...**** аймгийн **** сум **** баг **** ****/өвөлжөөндөө/ гэх газар хөдөө гэртээ байхад 2023 оны 04-р сарын 09-ний өдрийн 16 цагийн орчимд цасан шуурга дунд 30 орчим насны сүүлд нэрийг нь мэддэг болсон Г.**** гэх залуу мотоциклтой ирсэн. Шороон шуурганд мотоцикл явахгүй байна сумын **** рүү хүргээд өгөөч гэхээр нь би шуурганд ядарч яваа хүн байна гээд **** аймгийн **** сум руу өөрийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх замдаа бид хоёр танилцсан. Сумын **** рүү ороод ноолуур авдаг **** гэх залуу дээр очсон. **** авч явсан шуудай ноолуураа зарсан. Мөн замд “Сонота-6 маркийн машиндаа мотор авах гэсэн юм” гэхээр нь “****д мотор олдохгүй” гэсэн. Тэгтэл “Улаанбаатар явлаа сумын **** хүргэж өгсөн хөлс гээд бэлэн 40.000 төгрөг өгч, өөрийнхөө унаж явсан Хау жи мотоциклид түлхүүр нь зоолттой байгаа далд хийчихээрэй” гэж хэлээд салаад явсан. Тухайн өдрийн орой 00 цагийн орчимд залгаад “Улаанбаатар хотод ирчихсэн байна. Машины мотор авахад мөнгө хүрэхгүй байна та 800.000 төгрөг өгөөч өөрийнхөө унаж ирсэн мотоциклоо барьцаанд өгье” гэхээр нь би “зөвшөөрөөгүй” утсаа салгаад унтаад өгсөн. 2023 оны 04-р сарын 10-ны өдрийн өглөө дахин залгаад “эхнэр хэцүүдлээ, та миний мотоциклыг авчихсан юм чинь итгээж” гээд гуйгаад байхаар нь **** сумын **** ороод Хаан банкны теллер дээрээс надад явуулсан **** гэх хүний **** дугаар данс руу 800.000 төгрөгийг **** гэх утгатайгаар шилжүүлсэн. Түүний дараа “удахгүй очиж уулзана, ямаа самнах хүн олж өгнө” гэх мэтээр утсаар яриад алга болсон. Сүүлд нь хүний мотоциклыг хулгайлж ирсэн болж таараад хэсгийн төлөөлөгч ирээд уг мотоциклыг аваад эзэнд нь өгсөн. Дансаар шилжүүлсэн 800.000 төгрөгөө нэхэмжилнэ…” гэх мэдүүлэг /3хх73-74/,
- Хаан банкны 2023 оны 05-р сарын 12-ны өдрийн 278 тоот албан бичиг болон хавсралтад “…**** тоот данс эзэмшигч нь Ч.****, 2023 оны 04-р сарын 10-ны өдрийн 09 цаг 37 минутад **** гэх агуулгатай 800.000 төгрөгийн орлого орсон…” /2хх8-9/,
- Мөрдөгчийн 2024 оны 04-р сарын 10-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “…Ж.**** нь 2 дугаарын Г.****гийн гэрэл зургийг заав” гэрэл зургийн үзүүлэлт /3хх75-77/ зэрэг нотлох баримтаар нотлогдожээ.
“Залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл” байдаг.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.**** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан бусдын эзэмшлийн мотоциклийг өөрийн мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ж.**** 800.000 төгрөгийн хохирлыг учруулж буй үйлдэл нь “залилах” гэмт хэргийг шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3.4 Дээрэмдэх гэмт хэргийн тухайд
Шүүгдэгч Г.**** нь **** дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/-т 2023 оны 10-р сарын 17-ны өдөр Г.**** хүч хэрэглэж, ТҮЦ-ний орлого 300.000 төгрөгийг дээрэмдсэн
- Хохирогч Г.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10-р сарын 17-ны өглөө 05 цаг өнгөрч байх үед **** дүүргийн 6-р хороо Дүүргийн автобусны буудал дээр байрлах ТҮЦ-г онгойлгоод хүн орж ирэхийг хүлээгээд сууж байсан. Тухайн үед гаднаас хар, цэнхэр өнгийн оруулгатай биеийн тамирын хувцастай 25-30 орчим насны шар царайтай эрэгтэй хүн архи уучихсан бололтой орж ирээд утсаараа яриулчих гэхээр нь утсаар манайх яриулдаггүй гэж хэлтэл утсанд чинь нэгж хийгээд өгья яриулчих хүнд сурталтай юмнууд ах нь шоронгоос гараад 2 хонож байна гээд айлгаад байхаар нь өөрийн гар утсаа өгч яриулсан. Утсаар ярьж дуусаад бэлэн гоймон авья гээд мөнгөө өгөхгүй болохоор нь ус буцалгаад гоймон хийж өгөхөд идэж дуусаад гарч байгаад орж ирэхдээ гадна талын төмөр хаалгыг хаагаад ороод ирсэн…тухайн залуутай ноцолдож байхад миний зүүн гарын сарвууны дунд болон ядам хурууны үе хэсэгт жижиг шалбарсан. Мөн намайг гарч явах гэхэд цамцнаас татсан. Миний хүзүүний урд хэсэгт маажигдсан шарх үүссэн, ТҮЦ-ний кассанд байсан бэлэн 300.000 төгрөгийг аваад явсан...би шүүх шинжилгээний ерөнхий газарт үзүүлээгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, 300.000 төгрөгөө нэхэмжилнэ…” гэх мэдүүлэг (1хх24-29),
- Гэрч Д.**** “...**** дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт Дүүргийн автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг. Г.**** гэх охиныг ТҮЦ-д худалдагчаар ажиллуулсан. 2023 оны 10-р сарын 17-ны өдрийн үүрээр үл таних эрэгтэй манай худалдагч охинд хүч хэрэглэж ТҮЦ-ний орлого болох бэлэн 300.000 төгрөгийг авч явсан байсан. Миний зүгээс уг хэрэгт хохирогчоор оролцохгүй, манай Г.**** гэх охин хохирогчоор оролцоно...” гэх мэдүүлэг (1хх33),
- Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх4-5),
- Мөрдөгчийн 2023 оны 10-р сарын 18-ны өдөр “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “хохирогч Г.**** 2 дугаарт байрлуулсан Г.****гийн зургийг заав”, гэрэл зургийн үзүүлэлт (1хх6-9),
- **** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ТҮЦ-ний дотор талын хяналтын камерын бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(1хх16-20) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд тус тусдаа хуульчлагдсан.
Шүүгдэгчийн үйлдлийн тухайд тэрээр хохирогчийн махбодь болон сэтгэл санаанд хүч хэрэглэн айлган, хүч хэрэглэхээр заналхийлж, ТҮЦ-ийн бэлэн мөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор довтлон шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан хүсэж үйлдсэн, гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Ш.****гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.**** нь “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон”, түүний өмгөөлөгчөөс “хэргийн зүйлчлэл, гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
1.4 Хохирол, хор уршиг.
Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул эрх бүхий байгууллагын хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл болон хохирогчийн мэдүүлгийг харьцуулан үзэж, хохирлын үнэлгээг дараах байдлаар тогтоож, шүүгдэгчээс гаргуулан нэр бүхий хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн.
Тодруулбал, хохирогч Ц.****ид 935.500 төгрөг, Г.**** 300.000 төгрөг, Ж.****ад 800.000 төгрөг, Г.****д 17.560.000 төгрөг, ****ид 3.005.000 төгрөгийг шүүгдэгчээс төлж барагдуулаагүй, “****” ХХКомпанийн ТХҮ-ОРХ/6552 дугаар хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 4.880.000 төгрөгөөс “Хау Жи” мотоцикл(3.200.000 төгрөг)-ыг хохирогч Х.****ад хүлээлгэн өгсөн тул үлдэх 1.680.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Г.****гээс гаргуулах нь зүйтэй юм.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирлыг дээрх хохирогчдод олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс “хохирол төлөх завсарлага авах хүсэлт”-ийг гаргахгүй гэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан.
Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан санал гаргаагүй, Шүүхээс хохирогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус бүр 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хохирогчдод учруулсан хохирлыг ажил хийж төлж барагдуулахаа илэрхийлж байгаа нь хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус бүр 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар, холбогдох баримт(2хх151-187) зэргээс үзэхэд шүүгдэгч Г.**** нь урьд **** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- **** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд түстай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 01 хоногоор тооцож, 90 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 02 жил 91 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
- **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 633 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, **** аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 81 дүгээр захирамжаар уг торгох ялыг 34 хоногийн хорих ялаар сольж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамааралгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (үргэлжилсэн гурван удаагийн үйлдлээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэргийг;
хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дансаар мөнгө шилжүүлэн авч залилсан; итгэлцлийн үндсэн дээр өгсөн эд зүйлсийг эзэмшигчдэд буцаан өгөлгүйгээр хувьдаа завшсан; бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн, заналхийлж дээрэмдсэн), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (зургаан хохирогчид үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан, Х.****ад учруулсан хохирлоос биет байдлаар мотоциклыг хүлээлгэн өгсөн, бусад хохирлыг төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (1997 онд төрсөн, 27 настай, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж буй)-ыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Г.****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус бүр 07 сарын хорих ялаар тус тус шийтгэж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээ(3ж+2ж6с+7с+7с)-г 06 жил 08 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдал(дээр дурдсан)-д үнэлэлт өгч нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 200 дугаар захирамж(3хх24)-аар Г.****д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн авч, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 337 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, оногдуулсан ялаас хасаж тооцов.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагдаж, тухайн этгээдэд оногдуулсан ялаар дамжин төрийн цээрлэл хүлээлгэдэг учир эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц хорих ялыг оногдуулсан тул өмгөөлөгчийн дүгнэлт(тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулах)-ийг хүлээн аваагүй болно.
Эрүүгийн 2308000001763 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээсэн болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт **** ****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил, зургаан сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.****д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг зургаан жил, найман сарын хугацагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.****д оногдуулсан зургаан жил, найман сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.****гийн цагдан хоригдсон нийт гурван зуун гучин долоон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.****гээс нийт 24.280.500 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч ****ид 3.005.000 төгрөг, Х.****ад 1.680.000 төгрөг, Г.****д 17.560.000 төгрөг, Ц.****ид 935.500 төгрөг, Ж.****ад 800.000 төгрөг, Г.**** 300.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн 2308000001763 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээсэн болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл орол****чид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.****д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР