| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/02381/И |
| Дугаар | 102/ШШ2022/02996 |
| Огноо | 2022-09-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2022/02996
| 2022 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2022/02996 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, *** овогт ***ийн *** /РД: ***/,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах, *** ХХК /РД: ***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 49,453,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Хариуцагчийн төлөөлөгч ***,
Хариуцагчийн өмгөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Э.*** нь *** өдөр хариуцагч *** ХХК-тай орон сууц захиалгаар бариулах 90 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр *** нутаг дэвсгэрт барьсан *** айлын орон сууцны барилгаас Б блокийн буюу *** дүгээр байрны *** тоот хаягт байрлах 62.7 м/к талбайтай 2 өрөө орон сууцыг 78,375,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож *** өдөр 24,453,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 49,453,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. *** ХХК-ний хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүссэн учир үлдэгдэл төлбөрийг хаана төлөх, орон сууцны гэрчилгээг хэн гаргаж өгөх нь тодорхойгүй болсон. Мөн *** гэх хүн байрны үл хөдлөхийн гэрчилгээ над дээр гарсан учир хэнтэй гэрээ хийх болон хаана төлбөр төлсөн баримтаа явуул гэдэг мэдэгдэл ирсэн. Дараа нь 49,453,000 төгрөгийг би хүлээж авахгүй надад хамааралгүй учир байрны мөнгийг бүтэн төл нэг бол энэ байрыг албадан чөлөөл гэдэг асуудал ярьсан. Одоогийн байдлаар ***гийн нэр дээр тухайн үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч Э.***г орон сууцнаас албадан гаргуулах шийдвэрийг *** гаргуулсан. Энэ хугацаанд захиргааны хэргийн шүүхэд *** гэдэг хүнийг хариуцагчаар татаж гуравдагчаар этгээдээр *** ХХК-г татаж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэний журмаар шийдвэрлэх хэрэг байна, *** ХХК нь танайхыг улсын бүртгэл дээр байр авсан тэмдэглэгээ хийлгээгүй байна. *** ХХК нь *** гэх хүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн учир ***гийн гэрчилгээ хууль ёсны гэрчилгээ гэсэн шийдвэр гарсан. Хариуцагч *** ХХК нь 2017 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр *** гэх хүнтэй хоорондоо маргаан үүсгэж 2,500,000,000 төгрөгийн төлбөртөө *** ХХК нь Э.***гийн худалдаж авсан байрыг ***д шилжүүлэхээр 2018 онд хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцны өмчлөлийг ***д шилжүүлсэн. Хүсэлт гаргаснаар энэ гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Иймд 49,453,000 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч *** ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч *** ын гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Э.*** *** өдөр 90 тоот дугаартай орон сууц байгуулах гэрээг *** ХХК-ийн өмнөх захирал ***тэй байгуулж ***-н айлын орон сууцны барилгаас Б блокийн буюу *** дүгээр байрны 16 тоот 62.7 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 78,375,000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан байна. Тус компанийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож төлбөр тооцоог дууссаны дараа буцаан өгөх хэлцэлтэйгээр гэрээ байгуулан *** нь шилжүүлэн авсан. *** нь тус компанийн барьж буй барилгад хөрөнгө оруулсан хүмүүсийн нэг юм. *** нь гадаад руу яваад алга болсон, тус компаниас өр төлбөрийн тооцоогоо дуусгаагүй байсан тул *** ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр *** д шилжүүлсэн. Энэ үед тус компани нь***-н айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан байсан. Компанийг шилжүүлэн авсаны дараа орон сууцнуудыг худалдахдаа гэрээг давхардуулан хийснийг мэдсэн. Компанийн хөрөнгийг хөрөнгө оруулагч нар барьцаалан авсан байсан. Иймд өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан ***тэй уулзаж *** ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцуулахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 сарын 28-нд гэрээ байгуулснаар энэ өдрөөс ***д эрх шилжсэн. ***ХХК-ийн захирлаар ажиллаж байсан *** нь 2018 оны 02 сарын 28-ны өдөр "Компани худалдан авах гэрээ-г *** надтай хийсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр намайг хуурч мэхлэн гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр 2018 оны 03 сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Мөн компанийн санхүүгийн бичиг баримт, хөрөнгө оруулагч, иргэдтэй хийсэн гэрээ хэлцэл, компанийн дансны хуулга гэх компанийн үйл ажиллагаатай холбоотой баримт материалыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. Иймээс тус компани өнөөдрийг хүртэл миний нэр дээр байгаа. *** ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч байсан *** Э.***гийн байрыг хөрөнгө оруулагч ***д худалдахаар гэрээг давхардуулан хийсэн. Нэхэмжлжгч Э.*** гэрээний дагуу *** өдөр 24,453,000 төгрөгийг *** ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банк ХХК дахь *** тоот дансанд төлсөн дансны хуулгаас харагдаж байна энэ төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр тушаасан 25,000,000 төгрөгийг хаана, хэнд тушаасан нь хэрэгт автагдсан баримтнаас сайн харагдахгүй шаардлага хангахгүй байгаагаас гадна энэ мөнгийг шилжүүлсэн гэх үед буюу 2017 оны 08 сарын 24-ны өдөр компанийн эрх *** гэдэг хүний дээр шилжсэн байсан, уг мөнгийг *** нь инернет банкаар гүйлгээ хийж ашигласан байсан тул 25,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ *** өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай 90 тоот гэрээ, хавсралт, 144 айлын орон сууцны захиалагчдын урьдчилгаа төлөлтийн бүртгэл, зарлагын баримт, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэл, *** ХХК-ийн мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***-ний өдрийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ***ийн *** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны *** дүгээр тогтоол, Хаан банк ХХК дахь ***гийн эзэмшлийн *** тоот дансны хуулга, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн *** өдрийн орлогын ордер, Хаан банк ХХК-ийн ***-ны өдрийн мөнгөн шилжүүлгийг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хариу тайлбараа бичгээр гаргасан, ***-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн өдрийн уулзалтын тэмдэглэл, ***-ны өдрийн хувьцаа худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ***-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, ***-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хаан банк ХХК дахь *** ХХК-ийн эзэмшлийн *** тоот дансны хуулга, *** ХХК-ийн ***ны өдрийн хүсэлтийг нотлох баримтаар гаргасан.
5. Тус шүүхийн шүүгчийн ***-ны өдрийн *** дүгээр захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ***-ны өдрийн *** дугаар мэдэгдэл, мөн уг мэдэгдлийг гаргах үндэслэл болсон *** ХХК-ийн хүсэлтийг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас *** ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагааг, шүүгчийн *** дүгээр захирамжаар Хаан банк ХХК-ийг ***, *** тоот дансны эзэмшигчийн талаарх лавлагааг тус тус гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 49,453,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Э.*** нь *** өдөр хариуцагч *** ХХК-тай орон сууц захиалгаар бариулах 90 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр *** дугаар хорооллын нутаг дэвсгэрт барьсан *** айлын орон сууцны барилгаас Б блокийн буюу *** дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 62.7 м/к талбайтай 2 өрөө орон сууцыг 78,375,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож *** өдөр 24,453,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 49,453,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. *** ХХК-ний хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүссэн учир үлдэгдэл төлбөрийг хаана төлөх, орон сууцны гэрчилгээг хэн гаргаж өгөх нь тодорхойгүй болсон. Одоогийн байдлаар ***гийн нэр дээр тухайн үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч Э.***г орон сууцнаас албадан гаргуулах шийдвэрийг *** гаргуулсан. Хариуцагч *** ХХК нь 2017 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр *** гэх хүнтэй хоорондоо маргаан үүсгэж 2,500,000,000 төгрөгийн төлбөртөө *** ХХК нь Э.***гийн худалдаж авсан байрыг ***д шилжүүлэхээр 2018 онд хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцны өмчлөлийг ***д шилжүүлсэн. Хүсэлт гаргаснаар энэ гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа, мөн хариуцагч *** ХХК нь гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ зөрчиж өмчлөх эрхийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн учир гэрээний дагуу шилжүүлсэн 49,453,000 төгрөгийг *** ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг татгалзсан ба үндэслэлээ Нэхэмжлэгч Э.*** 2016 оны 11 сарын 08-ны өдөр 90 тоот дугаартай орон сууц байгуулах гэрээг *** ХХК-ийн өмнөх захирал ***тэй байгуулж ***-н айлын орон сууцны барилгаас Б блокийн буюу *** дүгээр байрны 16 тоот 62.7 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 78,375,000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан байна. *** компанийг шилжүүлэн авсаны дараа орон сууцнуудыг худалдахдаа гэрээг давхардуулан хийснийг мэдсэн. Өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан ***тэй уулзаж *** ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцуулахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 сарын 28-нд гэрээ байгуулснаар энэ өдрөөс ***д эрх шилжсэн. ***ХХК-ийн захирлаар ажиллаж байсан *** нь 2018 оны 02 сарын 28-ны өдөр "Компани худалдан авах гэрээ-г *** надтай хийсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр намайг хуурч мэхлэн гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр 2018 оны 03 сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Нэхэмжлэгч Э.*** гэрээний дагуу *** өдөр 24,453,000 төгрөгийг *** ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банк ХХК дахь *** тоот дансанд төлсөн дансны хуулгаас харагдаж байна энэ төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр тушаасан 25,000,000 төгрөгийг хаана, хэнд тушаасан нь хэрэгт авагдсан баримтнаас сайн харагдахгүй шаардлага хангахгүй байгаагаас гадна энэ мөнгийг шилжүүлсэн гэх үед буюу 2017 оны 08 сарын 22-ны өдөр компанийн эрх *** гэдэг хүний дээр шилжсэн байсан, уг мөнгийг *** нь инернет банкаар гүйлгээ хийж ашигласан байсан тул 25,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлажээ.
4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгч Э.*** нь хариуцагч *** ХХК-тай *** өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж *** дугаар хорооллын нутаг дэвсгэрт барьсан *** айлын орон сууцны барилгаас Б блокийн буюу *** дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 62.7 м/к талбайтай 2 өрөө орон сууцыг 78,375,000 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч нь захиалсан орон сууцыг 2016 оны 11 дүгээр сард ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
6. Зохигчид гэрээ байгуулагдсан талаар болон гэрээний үүрэгт нэхэмжлэгч *** өдөр 24,453,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, маргаан бүхий орон сууц одоо ***гийн өмчлөлд байгаа талаар маргаагүй. Харин 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 25,000,000 төгрөгийг хариуцагч компанийн гүйцэтгэх удирдлага эрхгүй атлаа дураараа захиран зарцуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
7. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Э.*** нь орон сууц захиалан бариулах гэрээний дагуу *** өдөр Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь хариуцагч *** ХХК-ийн эзэмшлийн *** тоот дансанд 24,453,000 төгрөгийг в блок 3 дугаар орц, 4-16 тоот Э.***аас урьдчилгаа гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн нь орлогын ордер /хавтаст хэргийн 123 дугаар тал/-оор тогтоогдсон ба энэ талаар хариуцагч маргаагүй. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банк ХХК дахь *** гийн эзэмшлийн *** тоот данснаас 25,000,000 төгрөгийг хариуцагч *** ХХК-ийн*** тоот дансанд *** в блок 1-4-16 тоот байрны гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 148 дугаар тал/-аар тогтоогдож байна. Маргаан бүхий орон сууцыг буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт барьсан *** айлын орон сууцны барилгаас Б блокийн буюу *** дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 62.7 м/к талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч *** ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу ***д төлбөл зохих төлбөртөө тооцож шилжүүлэх хүсэлтийг гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар мэдэгдлийг үндэслэн *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхийн орон сууцны өмчлөх эрхийг ***гийн нэр дээр бүртгэн гэрчилгээ олгосон нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** тоот мэдэгдэл, *** ХХК-ийн 2018 оны хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 19, 116, 118, 119 дүгээр тал/-ний хуулбараар тус тус тогтоогдожээ.
8. Захиалан бариулсан орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасантай нийцэж байх тул хариуцагч *** ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн 49,453,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.***д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
9. Хариуцагчийн ... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тушаасан 25,000,000 төгрөгийг хаана, хэнд тушаасан нь хэрэгт авагдсан баримтнаас сайн харагдахгүй шаардлага хангахгүй, энэ мөнгийг шилжүүлсэн гэх үед буюу 2017 оны 08 сарын 22-ны өдөр компанийн эрх *** гэдэг хүний дээр шилжсэн байсан, *** нь 2017 оны 12 дугаар сарын 05-нд компанийн эрхээ *** д шилжүүлсэн атлаа уг мөнгийг *** нь инернет банкаар гүйлгээ хийж ашигласан байсан тул 25,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тохиолдолд холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгүүлэх үүрэгтэй юм. Бүртгүүлээгүйгээс үүсэх аливаа үр дагаварыг тухайн хуулийн этгээд /гүйцэтгэх удирдлага/ өөрөө хариуцах учиртай. Зохигчдын хооронд *** өдөр байгуулагдсан гэрээгээр хариуцагч орон сууцыг 2016 оны 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч 2021 оны 07 дугаар сард шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч маргаагүй болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 405,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *** ХХК-иас 49,453,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.***д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 405,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР