| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/1017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1060 |
| Огноо | 2024-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Т |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1060
2024 09 30 2024/ШЦТ/1060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Ж.Төмөртулга (томилолт),
хохирогч М.****,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
**** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308033891098 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** овогт **** **** (регистрийн дугаар ****), **** оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** жолооч ажилтай, эхнэрийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, Содон үйлдвэрчний эвлэлийн гудамж **** дүгээр байрны **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн товч агуулга: Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны үүдэнд иргэн М.**** хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар биед нь халдан хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 888 дугаар яллах дүгнэлт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой (хавтас хэргийн 7, 12, 24, 26-27, 36, 41, 63, 68-69 дүгээр хуудас)”,
- Шүүгдэгч, хохирогч нар “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны үүдэнд хохирогч М.**** таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дээд, доод уруулд шарх, цус хуралт, нэг шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч М.**** “...**** дүүргийн **** дүгээр хороо “****” нэртэй бааранд 2023 оны 11 дүгээр сард хамгаалагч хийж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгэж байтал зүс харж байсан **** гэх залуу хоёр залуутай хамт орж ирсэн. ****тай хамт явж байсан залуу урьд манай бааранд агсам согтуу тавьж асуудал үүсгэж байсан учир надтай хамт ажиллаж байсан **** оруулах боломжгүйг хэлж шаардлага тавьсан. Тэгтэл үгэнд орохгүй, шаардлага биелүүлэхгүй зүтгээд байсан. Тэгээд тэр гурван залуу манай хамгаалагчтай маргалдаж зууралдаж байхаар нь би дундуур нь орж салгах гэтэл **** хажуу талаас миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би хажуу тийшээ унасан. Босож ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 12 дугаар хуудас/,
- гэрч Б.**** “...2023 оны 11-р сарын 01-ний **** цагийн үед найз ****, Шинэтөр нартай **** дүүргийн **** төвийн доод давхарт биллиард тоглосон. 23 цаг 50 минутын үед гараад **** төвийн 2-р давхарт байрлах **** бааранд орох гэтэл баарны хамгаалагч гэх том биетэй залуу найз **** өмнө манай бааранд орж агсам согтуу тавьж маргаан үүсгэх гээд байдаг гэж хэлээд бид гурвыг оруулахгүй байсан. Тухайн үед хамгаалагчтай **** маргалдсан...баарны хамгаалагч залуугийн уруул гэж санаж байна цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 24 дүгээр хуудас/,
- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.**** “Тухайн өдөр ажлаа хийгээд байж байтал манайхаар үйлчлүүлэхээр **** хоёр найзын хамтаар орж ирсэн. Найз нь урьд таагүй харилцаа үүсгэж байсан тул бааранд оруулахгүй гэж хэлсэн. Гэтэл орно гэж дайраад бид оруулахгүй гэж маргаан үүсээд маргааныг салгаад байж байтал **** хажуунаас гэнэт цохисон. Би үсэрч унаад ухаан балартсан. Миний гар утас унаад эвдэрсэн. Тухайн үедээ юу болсныг мэдээгүй, дараа нь бичлэг үзээд мэдсэн. Хохирол төлбөрт эхлээд 300.000 төгрөг шилжүүлснийг дүрс оношилгоогоор тархиа харуулсан. Дараа нь 700.000 төгрөг өгсөн…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13969 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “М.**** биед дээд, доод уруулд шарх, цус хуралт, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт/хавтас хэргийн 27-28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Э нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч М.**** эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Эыг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
1.4 Хохирол, хор уршиг.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.**** биед хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох хүснэгт, маягтыг танилцуулсан баримт авагджээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, хүснэгт”-ыг тодорхойлсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлтээр “хохирогч М.**** эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэснээс үзэхэд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэл тохирсон, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан байна.
Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан зэрэглэл, хүснэгт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн болон хохирогчийн гаргасан хүсэлт, мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ[1]-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч Б.Эаас гаргуулан хохирогч М.****т олгож, уг гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх”,
Шүүгдэгчээс “...зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 41 дүгээр хуудас)-аас үзэхэд шүүгдэгч Б.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан улмаар эрүүл мэндэд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй, хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй), шүүгдэгчийн хувийн байдал (**** онд төрсөн, 36 настай, “**** ажилтай, тодорхой орлого олдог нь баримтаар тогтоогдсон, эхнэрийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, Содон үйлдвэрчний эвлэлийн гудамж **** дүгээр байрны **** тоотод оршин суудаг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2308033891098 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ****.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт **** ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Эаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.300.000 (гурван сая гурван зуун мянган) төгрөгийг гаргуулж хохирогч М.****т олгосугай.
5. Эрүүгийн 2308033891098 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч М.**** нь эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР
[1] Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10-р сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 төгрөгөөр тогтоосон.