Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2021/00923

 

 

 

 

 2021         11           25                                         151/ШШ2021/00923                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-6, Оргил стадион-1, Хаан цамхагт байрлах ““““““““““” ХХК ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Баруун Зуунмод 06 дугаар баг, 05 дугаар гудамжны 16 тоотод оршин суух Торгууд овогт “““““““““ “““““““““ /

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Баруун Зуунмод 06 дугаар баг, 05 дугаар гудамжны 16 тоотод оршин суух Торгууд овогт “““““““““ “““““““““нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,575,266.89 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргалмаа, хариуцагч Ц.”““““““““, Ц.”““““““““, нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “““““““““” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц.”““““““““, Ц.”““““““““ нар нь “““““““““ны Төв, Зуунмод тооцооны төвөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3Г/202045743453 тоот зээлийн гэрээ байгуулан 12,050,143.58 төгрөгийн зээлийг жилийн 14.4%-ийн хүүтэй, 25 сарын хугацаатайгаар, цалингийн зээл зориулалтаар зээлсэн бөгөөд уг зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болон 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тус тус өөрчлөлт оруулсан. Дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БГ/Х202045743453 тоот барьцааны гэрээ байгуулж гэрээний үүрэг хангах хүртэлх цалин болон бусад орлого, гэрийн эд хогшлыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/202045743453 тоот зээлийн гэрээ түүнд нэмэлт өөрчлөлт оруулах 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ /202045743453-1 тоот болон 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/202045743453-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 347,823.43 төгрөг, зээлийн хүүнд 924,476.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг, нийт 1,272.300 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /187 хоног/, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/202045743453 тоот зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/202045743453-1 тоот болон 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3г/202045743453-1 тоот злийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд заасны дагуу хариуцагч нараас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 11,702,320.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 848,946.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 12,551,266.89 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 24,000 төгрөг, нийт 12,575,266.89 төгрөг, зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд гэрээний үүрэг хангах хүртэл хугацааны цалин болон бусад орлого, гэрийн эд хогшил гэжээ.

Хариуцагч Ц.”““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.”““““““““ миний бие нь Төв аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байх хугацаандаа “““““““““наас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөх нэмэлтээр 500,000 төгрөг авч нийт зээл 12,575,266.89 хүрсэн. Энэ үед үндсэн ажлаа хийгээд зээлээ ямар нэг асуудалгүй төлж байсан. Онцгой байдлын газрын сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлөгдөж, цалингийн зээлээ төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн үед гэр бүлийн хамт тухайн зээлийг авч, хүүхдийн сургалтын төлбөр, авто машин зэрэгт зарцуулсан. Иймд намайг үндсэн ажилдаа ортол эхнэр Ц.Дэлгэрмааг уг зээлээс хамтран төлөлтийг хүсэж байна. Энэ хугацаанд эхнэрийн хамт гэр бүл болж 20 жилийн хугацаанд цалингийн зээл олон удаа авч зээлээ тэглэж чадахгүй өдий хүрсэн. Цаашид ямар нэг байдлаар зээлээ төлж барагдуулна” гэжээ.

Хариуцагч Ц.”““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Ц.”““““““““ миний бие 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Зуунмод сумын “““““““““ны Скай тооцооны салбараас дүү Ц.”““““““““ын цалингийн зээлд нэмэлтээр 500,000 төгрөг авахад нь хамтран орж, зээлийн гэрээг шинээр байгуулсан болно. Тухайн үед миний дүү үндсэн ажлаа хийгээд, удахгүй тэтгэвэртээ гарах дөхсөн байсан учир санаа зовох зүйлгүй уг гэрээнд гарын үсэг зурсан билээ. Нэхэмжлэгдээд байгаа 12,575,266.89 төгрөгөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, төлөлцөх ямар ч боломжгүй, өөрөө мөн цалингийн зээлтэй ар амьдралаа авч яваа хүн билээ. Дүү Ц.”““““““““ маань өөрийн гэсэн гэр бүлтэй, хорин жил амьдарсан эхнэр Ц.Дэлгэрмаагийн хамтаар дээрх зүйлийг авч хүүхдийн сургалтын төлбөр, авто машин гэх зүйлд зарцуулсан байдаг. Зээлийн гэрээг шинээр байгуулж эхнэр Ц.Дэлгэрмааг хариуцлагаас чөлөөлсөн нь эцэст нь ийм юм боллоо. Цаашид миний дүүгийн хууль ёсны баталгаат гэр бүл болох Ц.Дэлгэрмааг уг гэрээнд татан авч өр зээлийг нь хамтран төлүүлж тус банкийг хохиролгүй болгож өгнө үү. Гэр бүлийн хамт авч байсан зээлийн гэрээ, нэмэлт 500,000 төгрөгийн зээлийн өөрчлөлттэй хамт хавсаргав ” гэжээ.

Хариуцагч Ц.”““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 08 дугаар сард цалингийн зээл төлж явж байгаад сүүлд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт зээл 500,000 төгрөгийг нэмж авсан. Тухайн үед өмнөх зээлд хамтран зээлдэгч байсан хуучин эхнэрээ зээлийн хамтран зээлдэгчээс хасуулж өөрийн төрсөн эгчийгээ хамтран зээлдэгчээр татан оруулж ирсэн.  Миний эгч шүүх хуралдаанд оролцох болсон шалтгаан нь хамтран зээлдэгч болсноор оролцож байна. Хэрэв болдог бол хамтран зээлдэгчээс Ц.”““““““““ийг хасаж зээлийн гэрээ болон шүүхэд ганцаараа эсхүл өмнөх хамтран зээлдэгчийн хамт оролцмоор байна. Мөн би өнгөрсөн хугацаанд зээлээ хэвийн төлж байхдаа ажил хийдэг байсан. Ажлаасаа сахилгын шийтгэл авч түр ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Одоо ирэх сараас миний сахилгын шийтгэл дуусмагц ажилдаа ороод цаашид зээлийн төлөлтөө хэвийн төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хариуцагч Ц.”““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг зээлийн асуудлыг би төлөхгүй, миний дүү төлөх юм. Миний зүгээс Ц.”““““““““ын эхнэр болох өмнө хамт их хэмжээний зээл авч байсан хүнийг л шүүхэд хамтран хариуцагчаар татаж, түүнээс зээлийн төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна. Тийм учир би нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөх боломжгүй байдал хүрээд байна. Би зээлийн гэрээтэй танилцалгүй гарын үсэг зурсан учир ийм нөхцөл байдалд хүрээд байна. Ц.”““““““““ нь тогтсон ажилтай байсан учир өөрөө хариуцлагатай зээлийг төлж барагдуулчих байх гэж бодсон юм. Мөн хамтран зээлдэгч байсан Ц.”““““““““ын эхнэрийг хамтран зээлдэгчээс салгасан нь буруу болсон байна” гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ““““““““““” ХХК нь хариуцагч Ц.”““““““““ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,575,266.89 төгрөг гаргуулах,  зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.”““““““““, Ц.”““““““““ нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээлийг бүхэлд хүлээн зөвшөөрч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй гэж эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгч ““““““““““” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 12,575,266.89 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“...иргэн Ц.”““““““““, Ц.”““““““““ нар нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/202045743453 дугаартай 25 сарын хугацаатай 12,050,143,58 төгрөгийн зээлийг авсан...” “...Улмаар зээлдэгч нар энэхүү зээлээ төлөлгүй хугацаа хэтэрч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/202045743453-1, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/202045743453-1 тус тус дээрхи зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг нь сунгасан бөгөөд зээлдэгч нар нь үндсэн зээлэнд 347,823,43 төгрөг, зээлийн хүүнд 924,476,57 төгрөг нийт 1,272,300 төгрөг төлсөн...” “...иймд зээлийн гэрээний үүрэгт 12,551,266,89 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг нийт 12,575,266,89 төгрөгийг Ц.”““““““““, Ц.”““““““““ нараас гаргуулж өгнө үү гэжээ...”

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хариу татгалзалын үндэслэлээ: “...Бид 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/202045743453 дугаартай 25 сарын хугацаатай 12,050,143,58 төгрөгийн зээлийг авсан нь үнэн...” “... зээлийн гэрээнээс үлдсэн үндсэн зээлийг төлж барагдуулахад татгалзахгүй маргахгүй гэж хариуцагч Ц.”““““““““ нь тайлбарладаг бол хамтран хариуцагч Ц.”““““““““ нь тухайн зээлийг би авч хэрэглээгүй бөгөөд зөвхөн хамтран зээлдэгчээр орсон тул намайг энэхүү зээлнээс чөлөөлж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

“““““““““” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ201843764960 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 11,550,143,58 төгрөг дээр нэмж 500,000 төгрөгийн зээлийг авч Ц.”““““““““, Ц.”““““““““ нартай 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/202045743453 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн БГХ202045743453 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж 12,050,143.58 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авч, талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Мөн тус зээлийг тогтоосон хуваарийн дагуу төлж чадахгүй болж хариуцагч нар нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/202045743453-1, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/202045743453-1 тус тус дээрхи зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг нь сунгасан байна.

 

Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

Тухайн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар зээлийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдөр зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байхад хариуцагч Ц.”““““““““, Ц.”““““““““ нар нь 2020 оны 12 дугаар сараас хойш зээл болон зээлийн хүүг төлөөгүй болох нь зээлийн тооцоолол, зээлийн бүртгэлийн карт, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21/35 дугаартай зээлийг төлөх тухай мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21/51 дугаартай зээлийг төлөх тухай мэдэгдэл болон хариуцагч нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. 

Мөн зээлдэгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан. Зээлдэгч нар нь дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байна.    

Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ц.”““““““““ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэхүү зээлийн үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тайлбарладаг бол хамтран хариуцагч Ц.”““““““““ нь би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй тул зээлийн гэрээний үүргээс чөлөөлж өгөхийг хүссэн тайлбар гаргаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр заасан байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа хариуцагч Ц.”““““““““ын өөрийн орлогыг судлан үзэж тухайн цалингийн зээл олгогдсон болох нь зээл хүсэгчийн өргөдөл, хурууны хээгээр гаргасан орлогын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д “...Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ...”  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т гэрээнд заасан бол зээл зээлийн хүү төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч Ц.”““““““““ нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр банктай тохиролцон гэрээнд гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн байх тул зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ““““““““““” ХХК нь хариуцагч нар нь гэрээний үүргээ зөрчсөнөөс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээнд 24,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баритуудаар тогтоогдож байх тул хариуцагч Ц.”““““““““, Ц.”““““““““ нараас 24,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч гэрээний 4.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд Үндсэн зээлийн үлдэгдэл 11,702,320.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 848,946.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 12,551,266.89 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 24,000 төгрөг, нийт 12,575,266.89 төгрөгийг гаргуулж “““““““““” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,157.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.”““““““““, Ц.”““““““““ нараас 216,157.27 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “““““““““” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/202045743453 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн БГХ202045743453 тоот барьцааны зээлийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч Ц.”““““““““, Ц.”““““““““ нараас зээлийн гэрээний үүрэгт 12,575,266.89 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “““““““““” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,157.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.”““““““““, Ц.”““““““““ нараас 216,157.27 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “““““““““” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ