Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1065

 

 

 

 

 

 

 

2024             10             01                                        2024/ШЦТ/1065

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Ч.Б, өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

*** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Быг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308003690964 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт *** *** (регистрийн дугаар ***), *** оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, *** дүүргийн *** дугаар хороо, *** 1 дүгээр гудамжны *** тоотод ганцаараа оршин суух, урьд *** аймгийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор 02 жил 01 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- *** аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3/81 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60.000 төгрөгийн торгох ялаар,

 -  *** аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 80.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.   

 

Хэргийн товч агуулга: Ч.Б нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө *** дүүргийн *** дугаар хороо, *** 2 дугаар гудамжны *** тоотод иргэн Б.*** толгойн тус газарт заазуураар цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ “...архи ууж хүнтэй маргалдан толгой руу нь заазуураар цохисон. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 857 дугаартай яллах дүгнэлт болон хавсралтад тусгагдсан (хавтас хэргийн 20-21, 25-***, 63-64, 81 дүгээр хуудас)”,

Өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт(хавтас хэргийн ***-40, 43-47, 102 дугаар хуудас),

 - шүүгдэгчээс “шинжлэн судлуулах зүйл байхгүй” гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө *** дүүргийн *** дугаар хороо, *** 2 дугаар гудамжны *** тоотод хохирогч Б.*** толгойн тус газарт нь заазуураар цохиж хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Хэргийн газарт үзлэг хийсэн” мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(хавтас хэргийн 9-11 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*** өгсөн ”... 2022 оны 12-р сарын 28-ны өдөр төрсөн эгч *** *** дүүргийн ***-р хороо, *** 2-6 тоотод очиж хонохоор болсон. Очиход *** эгч, хажуу өрөөний ***ы хамт нэг шил архи хуваагаад ууж байсан. Уг архинаас нь би хувааж уусан. Дундаасаа мөнгө босгон ахин нэг шил архи дэлгүүр орж авсан. Уг архиа ууж дууссаны дараа эгч ***г аваад өөрийнх нь өрөөнд оруулсан. Тэгтэл *** араас орж ирээд хэрүүл өдөөд намайг барьж аваад зууралдсан. Энэ  үед ширээн дээр байсан заазуурыг авч миний толгой руу цохисон. Миний толгойноос цус гарч эхэлсэн. Түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 63-64 дүгээр хуудас),

- Гэрч Р.*** "...2022 оны 12-р сарын 29-ний өглөө *** “*** дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байранд байна ундаа аваад ирээч” гэж над руу залгасан. Тэгэхээр нь ундаа авч өгөөд ажилдаа яваад орой гэртээ ирэхэд толгойгоо боосон байсан. Би асуусан чинь “хүнтэй зодолдоод толгой руугаа цохиулчихлаа” гэж хэлэхээр нь “та эмчид үзүүлсэн үү” гээд асуусан чинь Шинээ ах “томографик зураг 8000 төгрөгөөр авдаг үзүүлье” гээд надаас 10.000 төгрөг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 20-21 дүгээр хуудас),

                   - Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2***2 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ”Б.*** биед хуйханд зүсэгдсэн шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 25-*** дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх уг нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч  Ч.Б нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч Б.*** толгойн тус газарт заазуураар цохиж хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан тул шүүгдэгч Ч.Быг дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Б нь “гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч”, өмгөөлөгчөөс “хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

1.4 Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг(хавтас хэргийн 64-р тал)-ийг өгсөн байна.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэдэг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан(цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна) болон хохирогчийн “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхийг шүүх хязгаарлалгүй нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ч.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг илэрхийлсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд  ***0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”,

- өмгөөлөгчөөс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй, гомдолгүй, цаашид хохирол нэхэмжилбэл төлөх боломжтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *** настай, өмнө 3 удаа ял шийтгэл эдэлж дуусгавар болсон нь хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй зэрэг байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар, холбогдох баримт(хавтас хэргийн 85-100 дугаар хуудас)-аас үзэхэд шүүгдэгч Ч.Б нь урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээн дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал(согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд заазуураар халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй), шүүгдэгчийн хувийн байдал (*** онд төрсөн, *** настай, хувиараа хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог нь дансны хуулгаар тогтоогдсон, *** дүүргийн ***-р хороо, *** 1 дүгээр гудамжны *** тоотод ганцаараа оршин суудаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт болон дээр дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирогчийн хүсэлтийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц торгох ялыг оногдуулсан тул өмгөөлөгчийн “торгох ялын доод хэмжээгээр оногдуулах”-аас татгалзаж, улсын яллагчийн дүгнэлтийг мөн хүлээн аваагүй болно.

Тодруулбал, шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагддаг. 

 

Эрүүгийн 2308003690964 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг заазуур(ногоон өнгийн иштэй 28 см урт)-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, ***.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, ***.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт *** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн 2308003690964 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Б.*** нь эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР