| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2021/00882/и |
| Дугаар | 151/ШШ2022/00221 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 151/ШШ2022/00221
2022 02 25 151/ШШ2022/00221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ““““““““““ алба,
Хариуцагч: “““““““““““” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн төлбөрт 1,222,956,605 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.”“““““““““
Хариуцагчийн төлөөлөгч: Р.”“““““““““
Хариуцагчийн өмгөөлөгч: А.”“““““““““ий /ҮД-2125/
Прокурор: А.Нэргүй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюут
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ““““““““““ алба нь “““““““““““” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 1,264,986,505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“““““““““““” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас /хуучнаар/ нийт 4-н төрлийн газар тариалангийн дэмжлэг зээлээр авч /одоогоор/ Хөдөө аж ахуйг дэмжих санд өнөөдрийн байдлаар 867,142,637 төгрөгийн хугацаа хэтэрсэн өртэй байна. 4-н төрлийн зээлийн дэмжлэгийн 1,2-р зээлийн үлдэгдэл төлбөрт алданги тооцохгүй, харин 3,4-р зээлийн үлдэгдэл төлбөрт алданги болох 397,843,868 төгрөгийг нэмж, Нийт “““““““““““” ХХК-иас 1,264,986,505 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нотлох баримт задаргаагаар харвал:
1. “КР-2” төслийн дэмжлэгийн зээлийн хүрээнд Япон улсын засгийн газрын тусламжаар хөнгөлөлттэй үнээр 2 ширхэг Кубота тракторыг 32,700,000 төгрөгөөр худалдан авч үүнээс 18,825,000 төгрөгийг төлж үлдэгдэл 13,875,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн өрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа нь КР-2 төслийн санхүүгийн хуулгаар нотлогдож байна. Уг дэмжлэгийн зээлийн үлдэгдэлд ямар нэгэн алданги тооцохгүй үндсэн төлбөрийг “““““““““““” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.
2. “КР-1” Төслийн дэмжлэгийн зээлийн хүрээнд 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийн фермийн зээл авч Төв аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаар шүүхийн шийдвэрээр 8,000,000 төгрөгийн алданги тооцогдож нийт 58,000,000 төгрөгөөс 15,970,100 төгрөгийг төлж үлдэгдэл 42,029,900 төгрөгийн үлдэгдэл хугацаа хэтэрсэн өрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа нь “КР-2” төслийн санхүүгийн хуулгаар нотлогдож байна. Уг дэмжлэгийн зээлийн үлдэгдэлд ямар нэгэн алданги тооцохгүй үндсэн төлбөрийг “““““““““““” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.
3. Техник тоног төхөөрөмжийн дэмжлэгийн зээлийн хүрээнд “““““““““““” ХХК нь техник тоног төхөөрөмжийн дэмжлэгийн 311,237,737 төгрөгийн хугацаа хэтэрсэн өрийн дүнд дүйцүүлж доорх 4-н гэрээ болон зөвшөөрлийн хуудсыг нотлох баримтаар гаргаж байна. а/ 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182 тоот Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээгээр МТЗ-1221,2 маркын трактор 2 ширхэгийг 127,672,480 төгрөгөөр 2 жилд хуваан төлж барагдуулахаар худалдан авсан. Үүнээс 36,360,939 төгрөгийг улаан буудайгаар төлж үлдэгдэл 91,311,541 төгрөгийг өрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Энэхүү гэрээний 3.4-д зааснаар төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүн нь 91,311,541 төгрөг байх ба алдангийг хоногт 0,05 хувиар төлнө гэж заажээ. Нэг хоногийн алданги 45,655 төгрөг, төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн хоногийн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл гэж тооцоод 3650 хоног байх ба 182 тоот Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний алданги 166,640,750 төгрөг байна.
б/ 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн К/59 тоот Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээгээр JOHN DEERE Mаркын үр тарианы комбайн 1 ширхэгийг 148,268,000 төгрөгөөр жилийн 13 хувийн хүүтэй 2 жилд хуваан төлж барагдуулахаар худалдан авсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Энэхүү гэрээний 3.4-д зааснаар төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүн нь 148,268,000 төгрөг байх ба алдангийг хоногт 0.05 хувиар төлнө гэж заажээ. Нэг хоногийн алданги 74,134 төгрөг төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн хоногийн хугацааг 2020 оны 07 дугаар сарын 20-ийг хүртэл гэж тооцоод 3650 хоног байх ба К/59 тоот Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний алданги 270,589,100 төгрөг байна.
в/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/173 дугаар тушаалын дагуу 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/09 тоот зөвшөөрлийн хуудсаар 31,100,000 төгрөгийн үнэтэй Босоо агуулахыг Хөтөл салбараас 50 хувийн хөнгөлөлт эдлэн 15,550,000 төгрөгөөр худалдан авч хугацаа хэтэрсэн өрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.
г/ 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 73/2011 тоот Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээгээр OBC-25 будаа цэвэрлэгч 1 ширхэг, Чиргүүлийн 1 ширхэгийг тус тус 56,108,196 төгрөгөөр жилийн 13 хувийн хүүтэй 7 жилд хуваан төлж барагдуулахаар худалдан авсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Энэхүү гэрээний 3.4-д зааснаар төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүн нь 108,196 төгрөг байх ба алдангийг хоногт 0,05 хувиар төлнө гэж заажээ. Нэг хоногийн алданги 28,054 төгрөг төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн хоногийн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл гэж тооцоод 3285 хоног байх ба 73/2011 тоот Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний алданги 92,157,390 төгрөг байна. Иймд а, б, в, г 4-н техник тоног төхөөрөмжийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтад заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан анз тооцоход Техник, тоног төхөөрөмжийн /а, б, г/ гэрээний гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 295,687,737 төгрөгийн 50-н хувиар алданги тооцож 147,843,868 төгрөг мөн сайдын тушаалаар олгосон босоо агуулахын гүйцэтгээгүй үнийн дүнд /в/ ямар нэгэн алданги тооцохгүйгээр 15,550,000 төгрөгийг нэмж нийт 459,081,605 төгрөгийг “““““““““““” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.
4. Гурвалсан гэрээгээр өр төлбөр шилжүүлэн авч барагдуулах тухай 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр АY/2016/29 тоот "Өр төлбөр шил барагдуулах тухай гурвалсан" гэрээгээр "Энсада истерн" ХХК-иас шилжүүлэн авсан 500,000,000 төгрөгийг "““““““““““" ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 5-н жилийн хугацаанд 5 тэнцүү хувааж төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч AY/2016/29 тоот гэрээний эрх үүрэг одоог болтол биелэгдэхгүй байх тул гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэн хоногийн 0.3 хувийн 1,500,000 төгрөгийн алдангийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл гэж үзээд 1460 хоногоор тооцоход 2,190,000,000 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцож 250,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үндсэн төлбөр 500,000,000 төгрөгийг нэмээд нийт 750,000,000 төгрөгийг "““““““““““" ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна Нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 1. КР-2 төслийн зээлийн 13,875,000 төгрөг, 2. КР-1 төслийн зээлийн 42,029,900 төгрөг, 3.Техник тоног төхөөрөмжийн зээлийн 459,081,605 төгрөг, 4.Гурвалсан гэрээгээр өр төлбөр шилжүүлэн авч барагдуулах 750,000,000 төгрөг, нийт 4-н төрлийн хугацаа хэтэрсэн өр, алданги, анзтай нийлээд 1,264,986,505 төгрөгийг “““““““““““” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.”“““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн КР-2 төслийн зээлийн 13.875.000 төгрөг дээр КР-1 төслийн зээлийн 42,029,900 төгрөг, Техник тоног төхөөрөмжийн зээлийн 459,081,605 төгрөг, Гурвалсан гэрээгээр өр төлбөр шилжүүлэн авч барагдуулах 750,000,000 төгрөг, нийт 4 төрлийн хугацаа хэтэрсэн өр, алданги, анзтай нийлээд 1,264,986.505 төгрөгийг "““““““““““" ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийн фермийн зээл авч Төв аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаар шүүхийн шийдвэрээр төлөгдсөн 42,029,900 төгрөгийг хасаад 1,222,956,605 төгрөгийг хариуцагч “““““““““““” ХХК-иас гаргуулж өгнө үү ” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Р.”“““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “““““““““““ албанаас “““““““““““” ХХК-д холбогдуулан тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн 1-дахь КР-2 төслийн дэмжлэгтэй холбогдох шаардлагын тухайд Япон улсын Засгийн газрын тусламжаар хөнгөлөлттэй үнээр авсан 2 ширхэг Кубота тракторын үнэ 32,700,000 төгрөгөөс 18,825,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 13,875,000 төгрөг төлөгдөөгүй байгаа нь үнэн бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих сантай тохиролцож хуваарь гаргаж төлнө. Нэхэмжлэлийн 2-дахь КР-2 төслийн дэмжлэгтэй холбогдох шаардлагын тухайд Фермийн зээлд авсан 50,000,000 төгрөг, 8,000,000 төгрөгийн алданги бүгд 58,000,000 төгрөгөөс 15,970,100 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 42,029,900 төгрөгийг мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сантай тохиролцож хуваарь гаргаж төлнө. Нэхэмжлэлийн 3 дахь техник шаардлагын тухайд: Тоног төхөөрөмжийн зээлтэй холбогдох
а/ 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182 тоот гэрээгээр МТЗ-1221.2 маркын трактор 2 ширхэгийг 127,672,480 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 36,360,939 төгрөгийг улаан буудайгаар төлсөн. Үлдэгдэл 91,311,541 төгрөг төлөгдөөгүй байгаа нь үнэн. Харин 2020 оны 04 дүгээр сарын 28-ны хүртэлх хугацааны алданги гэж гэрээний үүргийн гүйцэтгэлээс хэтэрсэн 166,640,750 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь 2015 оноос 2017 онуудад маш их ган гачигтай байсан. 2019 оноос 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе ээрэг давагдашгүй хүчин зүйл олон тохиолдсон тул энэхүү хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлтэй холбогдуулан бүх алдангуудыг чөлөөлж өгөх тухай хүсэлтийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд тавьсан байгаа.
б/ 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн К/59 гэрээгээр JOHN DEERE маркын үр тарианы комбайн 1 ширхэгийг 148,268,000 төгрөгөөр аваад төлж чадаагүй нь үнэн. Үүний 2020 оны 07 дугаар сарын 20-ны хүртэлх алданги 270,589,100 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлөх боломжгүй байх тул хасаж тооцож өгнө үү.
в/ Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/173 дугаар тушаалын дагуу 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/09 тоот зөвшөөрлийн хуудсаар 31,100,000 төгрөгийн үнэтэй босоо агуулахыг Хөтөл салбараас 15,550,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд үүнийг төлөөгүй нь үнэн тул Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хугацаа тохирч төлнө.
г/ 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 73/2011 тоот түрээсийн гэрээгээр ОВС-25 будаа цэвэрлэгч 1 ширхэг, чиргүүл 1 ширхэгийг нийт 56,108,196 төгрөгөөр худалдан авсан боловч төлөөгүй байгаа нь үнэн. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны хүртэл тооцсон алданги 92,157,390 төгрөгийг мөн л хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлөх боломжгүй тул хасаж тооцож өгнө үү.
4. Гурвалсан гэрээгээр өр төлбөр шилжүүлэн авсан тухайд: 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн АY/2016/29 тоот “Өр төлбөр шилжүүлэх барагдуулах тухай гурвалсан гэрээ"-гээр “Энсада истери” ХХК-ны 500,000,000 төгрөгийн өрийг манай компани төлж барагдуулахаар тохирсон юм. Гэвч мөн л хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлж чадаагүй тул 250,000,000 төгрөгийн алдангийг хасаж тооцож өгнө үү. Ингээд нийт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс КР-2 төслийн дэмжлэгийн зээлийн үлдэгдэл 13,875,000 төгрөг, КР-1 теслийн дэмжлэгийн зээлийн үлдэгдэл 42,029,900 төгрөг, тоног төхөөрөмжийн дэмжлэгийн зээлийн 3/а-д заасан МТЗ-1221,2 маркын 2 ширхэг тракторын зээлийн үлдэгдэл 91,311,541 төгрөг, 3/б-д заасан JOHN DEERE Mаркын 1 ширхэг үр тарианы комбайны зээлийн 148,268,000 төгрөг, 3/в-д заасан 2010 оны өдрийн А тоот зөвшөөрлийн хуудсаар, Хотел агуулахын үнэ 15,550,000 төгрөг, 3/г-д заасан ОBC-25 будаа салбараас авсан босоо цэвэрлэгч 1 ширхэг, чиргүүл, ширхэгийг үнэ 56 108 196 төгрөг. 4-т тоот өр төлбөр шилжүүлэх барагдуулах тухай 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/2016/29 заасан гурвалсан гэрээ"-гээр “Энсада истерн" ХХК-иас шилжүүлэн авсан өрийн 500,000,000 төгрөг нийт 867,142,637 төгрөгийг нэхэмжлэгчтэй харилцан тохирч төлбөрийн график гарган 4 жилийн хугацаанд багтаан төлж барагдуулах саналтай байна.
Мөн нэхэмжлэлд дурдсанаар Тоног төхөөрөмжийн дэмжлэгийн зээлийн 3/а-д заасан МТЗ-1221,2 маркын 2 ширхэг тракторын зээлийн үлдэгдэл 91311541 төгрөгийн алданги 166640750 төгрөг 3/6-д заасан JOHN DEERE маркын 1 ширхэг үр тарианы комбайны зээлийн 148,268,000 төгрөгийн алданги 270,589,100 төгрөг, 3/г-д заасан OBC-25 будаа цэвэрлэгч 1 ширхэг, чиргүүл 1 ширхэгийг үнэ 56,108,196 төгрөгийн алданги 92,157,390 төгрөг, 4-т заасан 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн АY/2016/29 тоот “Өр төлбөр шилжүүлэх барагдуулах тухай гурвалсан гэрээ”-гээр “Энсада истерн” ХХК-иас шилжүүлэн авсан өрийн 500,000,000 төгрөгийн алданги 250,000,000 төгрөг нийт 779,387,240 төгрөгийн алдангийг зөвшөөрөхгүй байна. Учир нь
1. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлүүд маань бүгд тухайн оныхоо намар буюу уг оныхоо тариалалтаас хойш олгогдсон байдаг. Гэтэл зээлээ тариалалтын үйл ажиллагаандаа зориулсан цаг хугацаанаас биш гэрээ хийсэн цагаас алданги тооцож байгаа нь учир дутагдалтай байна.
2. Алдангийг яг хэдэн оны хэдэн сараас хойш хэдэн оны хэдэн хүртэл сар бүр хэрхэн тооцож гаргасан нь тодорхой бус байна
3. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүнд тооцсон алдангийг хэдийгээр Иргэний хуулийн 232,4-дэх заалтын дагуу анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 50 хувийг хассан гэж байгаа боловч 2015-2017 онуудад манай Төв аймгийн Баянчандмань сумын нутгийн 80 хувьд, улмаар манай тариалангийн талбай буюу амьдарч байгаа Шарын ам, Агуйтын ам орчмын газарт маш хүчтэй гантай байсан болно.
Энэ хүнд цаг үед тариалан авах, тарих ямар ч боломжгүй улмаар тарьсан тариалалтаа байгалийн гамшигт алдаж илүү их хохирол амссан болно.
4. Мөн 2019 онд Хятад улс Ухань мужид СOVID-19 цар тахлын өвчин гарч дэлхий нийтээрээ тархаж Монгол улсад 2019 оны намраас халдвар дэлгэрч улмаар Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоож, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний 39 дүгээр тогтоолоор БНХАУлсын хилийн агаар, төмөр зам, авто замын хөдөлгөөн, иргэдийн шилжилт хөдөлгөөн зогсоож, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн зэргээр одоог хүртэл цар тахлын өвчний оргил үе дуусаагүй байна. Иргэний хуульд зааснаар Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэж талууд гэрээ байгуулах үед буюу гэрээ хэрэгжих хугацаанд урьдчилан таамаглах боломжгүй, тэдний хүсэл зориг хяналтаас гадуур болсон онгой нөхцөл байдлыг хэлдэг. Ийм нөхцөл байдлаас болж гэрээний талууд гэрээний үүргээ гүйцэтгэх, үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал гарвал гэрээний хугацааг хойшлуулах, хариуцлагаас чөлөөлөх хүртэл давагдашгүй хүчин зүйлийн талаар гэрээнд тусгаж өгөх, гэрээнд харилцан тохиролцоогүй байлаа гээд энэ тохиолдлыг огт харгалзан үзэхгүй гэсэн үг биш гэдэг талаар тодорхойлсон байдаг. Мөн Иргэний хуулийн 221, 222 дугаар зүйлүүдэд хугацаа хэтэрсэн нь гэрээний үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх ерөнхий зохицуулалт байдаг.
Мөн COVID-19 халдварын тархалтын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор хорио цээр тогтоох, ажиллах цаг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарласан арга хэмжээ авч байгаа нь олон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, гэрээний үүргийн гүйцэтгэлд шууд болон шууд бусаар нөлөөлж байгааг тэр тусмаа төрийн байгууллага маш сайн мэдэж байгаа билээ. Иймд 1. дээрх ган гачиг, цар тахлын халдварт өвчин нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх манай талын хяналтаас гадуур болсон. 2. Гэрээг байгуулах үед тухайн нөхцөл байдлыг таамаглах боломжгүй байсан, 3. Тухайн нөхцөл байдлыг даван туулах боломжгүй байсан зэрэг Давагдашгүй хүчин зүйл буюу хүндэтгэн үзэх шалтгаан нөхцлийг хуульд зааснаар авч үзэж зээлийн алдангиас чөлөөлж өгнө үү. Энэ талаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүсэлт гарган хандсан ба хүлээн авч үзэж шийдвэрлэнэ гэсэн тул нэхэмжлэгч талтай харилцан тохирч эвлэрэх саналтай байна” гэсэн тайлбарыг гаргасан.
Хариуцагчийн өмгөөлөгч А.”“““““““““ий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тариалалт хийнэ гэдэг нь өөрөө маш онцлогтой. Байгалийн үржил шим, цаг уурын байдал, бороо, хур нь тариалалтын 80 хувийг эзэлдэг, онцлог үйл ажиллагаа юм. Тариалалт гэдэг нь мөнгөөрөө юм худалдаж аваад түүнийгээ шууд борлуулж, мөнгө буцааж авдаг зүйл биш. Улайн буудай нь маш их хүч, хөдөлмөрийг зарцуулж байж бий болдог зүйл. Улайн буудайг тариалахын тулд “““““““““““” ХХК зээл авч, үйл ажиллагаа явуулсан. 2010 онд авсан зээл. Энэ үед үргэлжилсэн ган удаан хугацаанд үргэлжилнэ гэдгийг хариуцагчийн зүгээс тааварлах боломжгүй байсан. Тухайн үед цаг агаарыг урьдчилсан байдлаар таамаглаж хэлдэг болохоос тодорхой тогтоох боломжгүй учраас үүнийг харгалзан үзэх нь зүйтэй. Энэ нөхцөл байдал нь гэрээний үүрэгтэй шууд хамаарсан гэдгийг тайлбарлаж хэлсэн. Бид олон жилийн турш гантай хэцүү байсан учраас олсон мөнгөөрөө ажилчдаа авч үлдэх тал дээр ажиллаж цалин хөлсийг нь өгч байсан. Үйл ажиллагаа явуулаагүй таг зогссон. Энэ үйл явдал нь өөрсдийнх нь хяналтаас давсан зүйл байсан гэдгийг нотлох баримтаар хэрэгт өгсөн байгаа. Түүнээс бол гэрээтэй холбоотой асуудалд маргаагүй. Учир нь нэгэнт уг гэрээнүүдээр зээлээ авсан нь үнэн учраас ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдангийг төлөхгүй чөлөөлж, үндсэн төлбөрийг төлье гэсэн хүсэлт зорилгоо илэрхийлж байгаа. Алдангийн хувьд хариуцлага хүлээх нь шударга бус, тооцооллын хувьд ч алдаатай байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж зааснаар хугацаа хэтрүүлэсний алдангиас чөлөөлөгдөх боломжтой гэж үзэж байна. Бид хоосон баримт гаргаж, үүнийг нотолж чадахгүй яриагүй. Сангийн үндсэн зорилго нь техникээ аж ахуй нэгжүүдэд өгчхөөд хугацаа хэтрүүлэхийг нь хүлээж алданги тооцож улсын төсвийг бүрдүүлэх зорилгогүй байх гэж бодож байна. Үндсэн зорилго нь тариалан эрхлэлтэд шаардлагатай олддоггүй үнэтэй тоног төхөөрөмжийг гадаадын улс оронтой хамтран ажиллах байдлаар оруулж ирж, үүнийг дотоодын аж ахуй нэгжүүддээ хөнгөлөлттэй болон зээлээр олгодог учраас хариуцагч “““““““““““” ХХК сангийн хооронд олон жилийн харилцаа байгаа. Одоо үндсэн төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. Алдангийн асуудлыг манай талаас гаргаж өгсөн нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Прокурор Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие төрийн нэрийн өмнөөс хуульд заасан эрхийнхээ дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн тайлбар нарын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлж оролцлоо. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа 32,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас татгалзсан. Үлдэх 825,112,467 төгрөг болон алданги орно. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасан үүргийнхээ дагуу хүүг нэхэмжлээгүй зөвхөн алдангийг нэхэмжилсэн. Алданги 147,833,868 төгрөг нийт 1,222,956,505 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг миний хувьд дэмжиж оролцож байна. Гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн учраас Иргэний хуульд заасан алдангийг үндэслэлтэй тооцсон байна гэж үзэж байна. Хариуцагч талаас давагдашгүй хүчин зүйлийн үнэлгээг гаргуулж ирсэн байна. Миний зүгээс нотлох баримтыг тухай тухайн жилдээ холбогдох хүсэлтээ гаргаад явах боломж байсан. Бүхэл бүтэн 10 жилийн дараа нотлох баримтаар тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчээс авлагын дэлгэрэнгүй журналууд, 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №182 дугаартай гэрээ, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №К/59 дугаартай гэрээ, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №Б-К/59 дугаартай барьцааны гэрээ, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №73/2011 дугаартай гэрээ, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №73/2011 дугаартай барьцааны гэрээ, өр төлбөр шилжүүлэх барагдуулах тухай гурвалсан гэрээ, хариуцагчаас Цаг, уур орчны шинжилгээний газрын тодорхойлолт, хиймэл дагуулын мэдээ, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх ““““““““““ албаны нэхэмжлэлээс 1,149,034,671 төгрөгийг хангаж, үлдэх алданги 73,921,934 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ““““““““““ алба нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
“...“““““““““““” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас /хуучнаар/ нийт 4 төрлийн газар тариалангийн дэмжлэг зээлээр авч /одоогоор/ Хөдөө аж ахуйг дэмжих санд 867,142,637 төгрөгийн хугацаа хэтэрсэн өртэй байна. Нийт 4 төрлийн зээлийн дэмжлэгийн 1-р зээлийн үлдэгдэл төлбөрт алданги тооцохгүй, харин 3,4-р зээлийн үлдэгдэл төлбөрт алданги болох 397,843,868 төгрөгийг нэмж, Нийт “““““““““““” ХХК-иас 1,264,986,505 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... Нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 1. КР-2 төслийн зээлийн 13,875,000 төгрөг, 3.Техник тоног төхөөрөмжийн зээлийн 459,081,605 төгрөг, 4.Гурвалсан гэрээгээр өр төлбөр шилжүүлэн авч барагдуулах 750,000,000 төгрөг, нийт 4 төрлийн хугацаа хэтэрсэн өр, алданги, анзтай нийлээд 1,264,986,505 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс тус шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай шүүхийн шийдвэрээр КР-1 төслийн зээлийн 42,029,900 төгрөгийг шийдсэн хүчин төгөлдөр шийдвэртэй тул тус мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаар багасгаж “““““““““““” ХХК-иас нийт 1,222,956,605 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэв.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“...Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлүүд маань бүгд тухайн оныхоо намар буюу уг оныхоо тариалалтаас хойш олгогдсон байдаг. Гэтэл зээлээ тариалалтын үйл ажиллагаандаа зориулсан.
“...манай компанийн зүгээс нийт авсан үндсэн зээл дээр маргах зүйл байхгүй нэгэнт зээл авсан учраас төлнө. Харин алдангийг яг хэдэн оны хэдэн сараас хойш хэдэн оны хэдэн хүртэл сар бүр хэрхэн тооцож гаргасан нь тодорхой бус...” “....мөн 2015-2017 онуудад манай Төв аймгийн Баянчандмань сумын нутгийн 80 хувьд тариалангийн талбай буюу амьдарч байгаа Шарын ам, Агуйтын ам орчмын газарт маш хүчтэй гантай байсан...” “...Иргэний хуульд зааснаар Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэж талууд гэрээ байгуулах үед буюу гэрээ хэрэгжих хугацаанд урьдчилан таамаглах боломжгүй, тэдний хүсэл зориг хяналтаас гадуур болсон онцгой нөхцөл байдлыг хэлдэг.
Ийм нөхцөл байдлаас болж гэрээний талууд гэрээний үүргээ гүйцэтгэх, үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал гарвал гэрээний хугацааг хойшлуулах, хариуцлагаас чөлөөлөх хүртэл давагдашгүй хүчин зүйлийн талаар гэрээнд тусгаж өгөх, гэрээнд харилцан тохиролцоогүй байлаа гээд энэ тохиолдлыг огт харгалзан үзэхгүй гэсэн үг биш гэдэг талаар тодорхойлсон байдаг.
Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийг хуульд зааснаар авч үзэж зээлийн алдангиас чөлөөлж өгнө үү. Энэ талаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүсэлт гарган хандсан ба хүлээн авч үзэж шийдвэрлэнэ гэж удаа дараа хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдээгүй надад албан ёсоор хариу өгөөгүй байна…” гэв.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн бөгөөд Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн авлагын дэлгэрэнгүй журналууд /хх-н 7-15-р хуудас/, 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №182 дугаартай Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ /хх-н 16-19-р хуудас/, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №К/59 дугаартай Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ /хх-н 23-26-р хуудас/, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №Б-К/59 дугаартай Санхүүгийн түрээс /лизинг/-ийн барьцааны гэрээ /хх-н 27-30-р хуудас/, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №73/2011 дугаартай Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ /хх-н 33-36-р хуудас/, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №73/2011 дугаартай барьцааны гэрээ /хх-н 37-39-р хуудас/, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн АҮ/2016/29 дугаартай Өр төлбөр шилжүүлэх барагдуулах тухай гурвалсан гэрээ /хх-н 40-42-р хуудас/, хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/706 дугаартай Цаг, уур орчны шинжилгээний газрын тодорхойлолт /хх-н 55-61-р хуудас/, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №02/14 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх-н 120-р хуудас/, Цаг, уур орчны шинжилгээний газрын тодорхойлолт /хх-н 122-133-р хуудас/, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №02/668 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх-н 134-135-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон нэхэмжлэгч ““““““““““ алба нь хариуцагч “““““““““““” ХХК-тай КР-2 төслийн хүрээнд 2 ширхэг трактор, Техник тоног төхөөрөмжийн дэмжлэгийн хүрээнд нийтдээ 4 төрлийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ, өр төлбөр шилжүүлэн авах гурвалсан гэрээнүүдийг тус тус байгуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Ингээд тэдгээрийн урьд байгуулсан гэрээ болон хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг тооцвол:
Нэхэмжлэгч ““““““““““ алба нь үндсэн төлбөрийн үлдэгдлийг 825,112,737 төгрөг гэснийг хариуцагч “““““““““““” ХХК нь тайлбар болон нотлох баримтаар үгүйсгэж маргаагүй хүлээн зөвшөөрсөн боловч алдангид 397,843,868 төгрөг нэхэмжилснийг бууруулах буюу чөлөөлж өгнө үү гэж маргаж байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх гэрээнүүдийг үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 312 дугаар зүйлийн 312.1-д тус тус зааснаар Өр шилжих гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, болон санхүүгийн түрээсийн /лизинг/-ийн гэрээ тус тус байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч ““““““““““ алба нь дээрх хуулийн зохицуулалтаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Дээрх гэрээнүүдэд хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиас илүүгүйгээр алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан Өр шилжих гэрээ, Худалдах, худалдан авах гэрээ, болон Санхүүгийн түрээсийн /лизинг/-ийн гэрээнүүдэд талуудын эрх бүхий этгээдүүд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, тамга даран гэрээнүүдийг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан шаардлагад нийцсэн байна.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн АҮ/2016/29 дугаартай “Өр төлбөр шилжүүлэх барагдуулах тухай гурвалсан гэрээг байгуулсан бөгөөд тухайн гэрээгээр “Энсада истерн” ХХК-ний өмнөөс “““““““““““” ХХК 500,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч тус мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жилд 100,000,000 төгрөгөөр тооцож 5 удаагийн төлөлтөөр төлж барагдуулах, хэрэв энэхүү төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Иймд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу үндсэн төлбөрт 500,000,000 төгрөг алдангид 250,000,000 төгрөг нийт 750,000,000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул гэрээнд заасан үүргийг бүрэн төлж барагдуулах үүргийн дагуу 750,000,000 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Зохигчид “КР-1” төслийн зээлийн хүрээнд хариуцагч “““““““““““” ХХК нь нийт 32,700,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг кубота тракторыг худалдан авахдаа урьдчилгаанд 18,825,000 төгрөгийг төлж, үлдэх 13,875,000 төгрөг,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/173 дугаар тушаалын дагуу 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/09 тоот зөвшөөрлийн хуудсаар 31,100,000 төгрөгийн үнэтэй Үр тарианы босоо агуулах 1 ширхэг үүнээс 50 хувийн хөнгөлөлт эдлэн 15,550,000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд зохигчидын тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш юм.
Тодруулбал: талууд шилжүүлсэн эд хөрөнгийн төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон нь зөвхөн худалдах үеийн үнийг хожим төлөхөөр зөвшөөрсөн байгаагаас гадна хариуцагч нь зээлээр худалдан авч байгаа бол нэмж төлөх хүүгийн талаар тусгайлан тохироогүй, гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй байх тул дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Түүнчлэн талууд 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан №К/59 дугаартай JOHN DEERE маркийн үр тарианы комбайн, 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан №182 дугаартай МТЗ 1221 маркийн 2 ширхэг трактор, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 73/2011 дугаартай ОВС-25 маркийн Будаа цэвэрлэгч 1 ширхэг, чиргүүл 1 ширхэг тус тус Санхүүгийн түрээсийн /лизинг/-ийн гэрээ байгуулж газар тариалангийн зориулалттай дээрх техник, тоног төхөөрөмжүүдийг дамжуулан түрээслэх нөхцөлтэйгээр хариуцагч “““““““““““” ХХК-ний эзэмшилд шилжүүлсэн байна.
Улмаар түрээсийн зүйлийн өртгийг төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтанд эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Санхүүгийн түрээс” гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг “анхдагч түрээс” гэж үзнэ гэж, мөн хуулийн 3.2.1-д “Түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээслэгч өөрөө түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж түрээсийн зүйлийг гэрээний дагуу бусдад түрээслүүлэх санхүүгийн “дамжуулах түрээс” гэж тус тус заасан.
Хариуцагч “““““““““““” ХХК нь нэхэмжлэгч ““““““““““ албатай худалдах, худалдан авах гэрээ, санхүүгийн түрээсийн /лизинг/-ийн гэрээг байгуулж, гэрээний зүйлийг өөрийн өмчлөл, эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авсан боловч үнийг хугацаандаа төлдөггүй байсан ба зохих төлбөрийн хэмжээг тухай бүр тогтоосон ч тодорхой шалтгааны улмаас төлбөр төлөх хугацааг хойшлуулдаг байжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 6 төрлийн гэрээний алдангийг тооцохдоо үндсэн төлбөрийн үлдэгдэл 825,112,737 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийг 397,843,868 төгрөгөөр тооцож нэхэмжилсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймээс хариуцагч “““““““““““” ХХК-иас үндсэн төлбөрт 825,112,737 төгрөг, алдангид 323,921,934 төгрөг нийт 1,149,034,671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ““““““““““ албанд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тодруулбал хариуцагч “““““““““““” ХХК нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд нь заавал төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээсэн байна.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний алданги 73,921,934 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:
А/2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан №182 дугаартай МТЗ 1221 маркийн 2 ширхэг тракторыг 1 жилийн 13%-ийн хүүтэй, нийт үнийн дүнг 88.94 ам доллараар тооцож тухайн үеийн Монгол банкны ханшаар 2,091,68 төгрөгт шилжүүлбэл нийт 127,672,480 төгрөгөөр тооцож үүнээс “““““““““““” ХХК нь 36,360,939 төгрөгийг төлж, үлдэх 91,311,541 төгрөг, алданги 45,655,770 төгрөг
Б/2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан №К/59 дугаартай JOHN DEERE маркийн үр тарианы комбайныг нийт үндсэн үнэ 148,268,000 төгрөг, алданги 74,134,000 төгрөг
В/2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 73/2011 дугаартай ОВС-25 маркийн Будаа цэвэрлэгч 1 ширхэг, чиргүүл 1 ширхэг үлдэх төлбөрт 56,108,196 төгрөг алданги 28,054,098 төгрөгөөр нэхэмжилсэн байна.
Дээрх гурван гэрээний алдангид нэхэмжлэгч нийт 147,843,868 төгрөг нэхэмжилсэний 50% /хувь/ болох 73,921,934 төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэн болно.
Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заажээ. Тодруулбал зохигчдын байгуулсан гэрээ болон талуудын тайлбар зэргээс үзвэл хариуцагч “““““““““““” ХХК нь гэрээний зүйлийн үнийг тухайн жил өөрийн тарьж ургуулсан ургацаар, аль эсхүл тарьсан ургацаа худалдан борлуулж, олсон орлогоос төлөх үүрэг хүлээсэн байна.
Мөн зохигчдын байгуулсан гэрээний зорилгыг үзвэл хариуцагчийн тариалсан буудайгаар төлбөрийг төлөх агуулгатай байх тул ямар шалтгаанаар хариуцагч нь тухайн жилийн төлбөрийг төлж чадахгүй байсан тэрхүү нөхцөл байдлыг харгалзан үзэх нь тэдгээрийн тохиролцоонд нийцэх юм.
Учир нь хариуцагч “““““““““““” ХХК нь гэрээнд заасан төлбөрийг заавал төлөх үүрэг хүлээх боловч үүргээ хугацаандаа биелүүлэхэд нь 2010 оноос 2016 оны хооронд байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн болох нь хэрэгт цугларсан Цаг, уур орчны шинжилгээний газрын тодорхойлолт /хх-н 55-61-р хуудас/, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №02/14 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх-н 120-р хуудас/, Цаг, уур орчны шинжилгээний газрын тодорхойлолт /хх-н 122-133-р хуудас/, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №02/668 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх-н 134-135-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар алдангийн хэмжээг бууруулах үндэслэл тогтоогдож байна.
Иймд хариуцагч нь гэрээний төлбөрийг төлж чадахгүй байсан үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул гэм буруутайгаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 138 дугаар тогтоолд хариуцагч “““““““““““” ХХК нь аль ангилалд хамаарахыг тодруулсан бөгөөд тухайн тогтоолын хүрээнд нэг л эрх зүйн баримт бичиг гарсан нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/145 дугаартай сайдын тушаал гарсан бөгөөд энэхүү тушаалын агуулга нь Бүгд найрамдах Хятад ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр авсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй тухайн үед борлуулагдаагүй техникүүд орох бөгөөд дээрхи 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 138 дугаар тогтоол батлагдахаас өмнө олгогдсон техник тоног төхөөрөмжтэй холбоогүй гэж тайлбарласан бөгөөд энэхүү нийтэд ил зарлагдсан үйл баримтад талууд мэтгэлцэж маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ““““““““““ алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “““““““““““” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,903,123 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ