Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1088

 

 

 

 

 

 

 

  2024             10             04                                       2024/ШЦТ/1088

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.Б, өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

**** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хууль(2002 оны)-ийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 1908000001688 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ****овогт **** **** (регистрийн дугаар ****), **** оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх,  эхнэр, хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.   

 

Хэргийн товч агуулга: Г.Б нь бусадтай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр **** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” хүнсний дэлгүүрт худалдагч Б.**** эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, мөн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” хүнсний дэлгүүрт Б.****, М.****, М.******** нарын гарыг скочоор хүлж, М.****гийн хоолойн тус газарт хутга тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 559 дугаартай яллах дүгнэлт, хавсралтад тусгагдсан болон шинээр 14 хуудас баримт(1-р хавтас хэргийн 2-12, 17-****, 45-47, 49, 67, 129-130, 244-246, 2-р хавтас хэргийн 111-112, 1****-126, 158, 160-161, 198-199, 200-203, 3-р хавтас хэргийн 60-61, 83-84, 124-126, 130, 138-139, 4-р хавтас хэргийн 1-16 дугаар хуудас),

-  Өмгөөлөгчид “улсын яллагчийн шинжлэн судлах нотлох баримтуудтай давхардаж байна. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт(1-р хавтас хэргийн 144-161 дүгээр хуудас),

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Б нь Э.****, М.****, П.**** нартай бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр **** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” хүнсний дэлгүүрт Б.**** гарыг скочооор хүлж, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 774.000 төгрөгийн эд хөрөнгө дээрэмдсэн,

- Б.****, Н.****, Б.****, Г.****, Э.****, М.****, П.**** нартай бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” хүнсний дэлгүүрт Б.****, М.****, М.******** нарын гарыг скочоор хүлж, М.****гийн хоолойн тус газарт хутга тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 409.700 төгрөгийн эд хөрөнгө давтан үйлдлээр дээрэмдсэн болох нь:

- **** дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст иргэн Б.****ээс “... 2017 оны 05-р сарын 05-ны өдөр **** дүүргийн **** хороо, **** 7-9 тоотод байрлах **** хүнсний дэлгүүрийн худалдагчийг үл таних 4-5 залуу хутга тулган айлган сүрдүулж дээрэмдсэн...” гэсэн гомдол хүлээн авсан бүртгэл (1-р хавтас хэргийн 2 дугаар хуудас),

- **** дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст иргэн Б.**** “2017 оны 04-р сарын 12-ны өдөр **** цаг 10 минутын үед **** дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах **** хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан иргэн Б.**** үл таних 4 залуу орж ирээд орлогын 290.000 төгрөг, хүнсний эд зүйлс дээрэмдсэн...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан бүртгэл (2-р хавтас хэргийн 158 дугаар  хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(1-р хавтас хэргийн  3-12 дугаар хуудас, 2-р хавтас хэргийн 160-161 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.****ийн өгсөн “...2017 оны 05-р сарын 05-ны өдрийн **** цагийн орчимд дэлгүүрийнхээ арын амрах хоёр өрөөний наад талын өрөөнд өөрийн охин ****гийн хамтаар сууж байгаад дэлгүүрээ хаая гэж бодоод дөнгөж бостол миний урд явж байсан **** ээжээ олон хүмүүс ороод ирлээ гэхээр нь камераа хартал бараан хувцастай залуучууд ороод ирсэн. Хэдэн хүн байсныг харж амжаагүй, тэгтэл арын өрөөнд өндөр том биетэй хар малгайтай цамцтай, саарал өнгийн өмдтэй, амандаа масктай 175-180 см өндөртэй махлагдуу залуу шууд манай охины хоолой руу хутга  тулгаад тэгээд намайг өндөр бүдүүн залуу шууд ирээд намайг араас бариад авсан. Тэгтэл хажуугаар нь өндөр халимаг урагшаа унжсан үстэй туранхай 180 см орчим өндөртэй залуу камер салгасан. Тэгээд намхан ногоон куртиктэй залуу скочоор миний гарыг урд нь хүлээд дараа нь охины гарыг хүлсэн. Охиныг хүлж байхад би тэр ногоон куртиктэй залуугийн өмд ар хэсэгт хутга байсныг харсан. Тэгээд бүдүүн залуу та мөнгөө гаргаад өгчих надад мөнгө хэрэгтэй болоод ингээд явж байна гэхээр нь миний мөнгө дэлгүүрт байгаа гэж хэлсэн. Тэгтэл бүдүүн залуу та сейфны түлхүүрээ өгөөдөх гэхээр нь би сейф байхгүй шүү дээ гэтэл бүдүүн залуу эвээр ярьж байхад өгөхгүй бол ална шүү гэж надад хэлсэн. Тэгтэл өрөөний хаалганы дээд талд түлхүүр өлгөөтэй байгааг аваад тэр өрөөнд байсан сейфийг онгойлгож үзэх гэж оролдоод энэ чинь биш байна машины түлхүүр байна гэсэн. **** сейфны түлхүүр хаана байгаа юм бэ гэтэл сүүлд гаднаас ахин нэг өндөр туранхай залуу хувцсыг нь санахгүй байна орж иртэл сейфны түлхүүр нь лангуун доор цүнхэнд байгаа гэнэ аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу гараад дэлгүүр дотроос миний хар өнгийн цүнхийг аваад ороод ирсэн. Цаана дэлгүүр дотор бас нэг залуу дэлгүүрийн бараа эд зүйл оролдоод байгаа нь сонсогдоод байсан. Цаана нь хэдэн хүн байгаа нь мэдэгдээгүй. Арын өрөөнд 4 хүн орж ирсэн байсан. Тэгээд миний цүнхнээс түлхүүр хайгаад, өндөр туранхай залуу ухаж байхад нөгөө хэд нь элдэв янзын эд зүйл ухаж түнхээд байсан...манай хүү ******** байсныг хүл гэж хэлсэн...тэгтэл хүн ирлээ гэж нэг өрөөнд байсан залуу орилсон...бүгдээрээ гүйлдээд зугтаагаад гараад явсан...манай нөхөр өөдөөс нэгийг нь бариад авчихлаа тайвшир цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд би арын өрөөнд ороход шалан дээр хар иштэй том хутга, хар өнгийн саравчтай малгай шалны мод зэрэг байсан. Цаашаа том өрөө рүү яваад ортол хамаг эд зүйл нураагаад эмх замбараагүй байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийсэн...миний биеэс Самсунг Эс-3 маркийн шаргал өнгийн  гар утас, чихэнд байсан хоёр шармал ээмгийг тайлж авсан. Сүүлд мэдэхэд манай хүүгийн  Iphone маркийн хар өнгийн дэлгэцтэй гар утас, дэлгүүрээс Парламент 10 хайрцаг ченж Эссэ хайрцаг, Майлд 9 хайрцаг, энгийн Эссэ 7 хайрцаг, Клубод 7 хайрцаг, улаан Вест 8 хайрцаг, Кент 1 хайрцаг зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 13-14, 45-47 дугаар хуудас),

- Хохирогч М.****гийн “...2017 оны 05-р сарын 05-ны орой болчихсон ээжтэйгээ хамт дэлгүүрийн арын өрөөнд байж байсан чинь хяналтын камераар дэлгүүр рүү хүн орж ирж байгаа харагдсан. Би арын өрөөнөөс дэлгүүр рүү орж ирсэн чинь нэг том биетэй залуу хар иштэй хутга барьчихсан шууд миний хоолойд тулгасан. Тэгснээ намайг арын өрөө рүү оруулсан. Дэлгүүрийн камерыг араас нь хүмүүс орж ирээд салгаж байгаа харагдсан. Тэгээд миний гар хөлийг скочоор хүлсэн. Миний гар хөлийг скочоор хүлж байсан залуу нь масктай байсан болохоор царай нь сайн мэдэгдээгүй, хувцсыг нь ч гэсэн санахгүй байна. Би тухайн үед маш их айсан. Миний хоолойд хутга тулгасан залуу ээж дээр оччихсон скочоор хүлээд зогсож байсан. Манай эрэгтэй дүү ******** том өрөөнд байсан бас хүлээд зогсож байсан. Тэгээд байж байх хугацаанд аав **** гаднаас орж ирэхэд дэлгүүр дотор байсан хүмүүс зугтаад гараад гүйсэн. Манай том өрөөнд дүүг хүлж байсан залуу явж чадалгүй баригдсан. Тухайн баригдсан залуу нь манай аав руу хутга далайж байгааг нь харсан. Удалгүй цагдаа нар ирсэн...Тухайн хэрэг гарах үед миний цээж болон хүзүү хэсэгт зүсэгдсэн шархтай, өөрөөр учирсан гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 15-16, 3-р хавтас хэргийн 60 дугаар хуудас),

- Хохирогч Б.**** “...2019 оны 04-р сарын 12-ны өдөр 17 цагийн орчим дэлгүүр дээр очиход нөхөр **** надтай зөрж гараад гэр рүүгээ явсан. Дэлгүүрээ дээрээ ганцаараа байж байхад оройны **** цаг 10 минутын орчимд эхлээд хоёр хүн орж ирсэн. Тэр хоёр хүн бусдаасаа нэлээн өндөр нэг нь махлаг нэг нь туранхайвтар байсан. Араас нь хоёр жижиг биетэй туранхай хүн хаалга хааж орж ирсэн. Нийт 4 хүн орж ирсэн...би тэр 4 залууг мөн гэдэгт итгэлтэй байна...Намайг хойд өрөөнд оруулаад байж байхад дэлгүүрийн хаалгыг гаднаас нүдсэн. Тэд нар дэлгүүрийн зааланд байхдаа нэгнээ ****, Билгээ гэж дуудаад утсаар яриад байсныг сонссон юм...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 198-199 дүгээр  хуудас),

              - Насанд хүрээгүй хохирогч М.****баганы гэрчээр өгсөн “...2017 оны 05-р сарын 05-ны өдрийн **** цагийн орчимд гэрийнхээ том өрөөнд орон дээр бага дүүгээ хараад хэвтэж байтал ээж, эгч хоёр хашхираад эрэгтэй хүний хоолой дуугараад байхаар нь аав руу шууд манай дэлгүүрт хүмүүс орж ирээд ээжийг дээрэмдээд байна гэж хэлсэн. Тэгээд би айгаад тэр өрөөнд ороогүй. Тэгтэл эгчийг цаад өрөөнөөс нэг намхан ногоон цамцтай залуу чирээд орж ирэхдээ намайг харчхаад нөгөө хүмүүстээ энд хүүхэд байна гэж хэлсэн. Тэгтэл цаанаас ногоон куртиктэй залуу орж ирээд миний гарыг ард скочдоод хөлийг бас скочдоод газар хэвтүүлсэн. Орон дээр миний iphone 5s гар утсыг ногоон нацист куртиктэй залуу авсан. Тэгээд удалгүй аав хашхираад ороод ирсэн. Тэгээд би хүлүүлсэн байсан болохоор цаашаа юу болсон талаар харж чадаагүй. Ногоон цамцтай нь ногоон куртиктэйгээсээ намхан байсан..." гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 49  дүгээр хуудас),

- Гэрч Р.****гийн “...2017 оны 05-р сарын 05-ны өдрийн 21 цаг өнгөрөөд ажлаасаа буугаад **** дүүргийн ****-р хороо **** 7-9 тоотод байрлах гэр лүүгээ явж байтал найз **** манайд хүрээд ир ярих юм байна гэж хэлсэн. **** гэрт очоод сууж байтал хүү ******** залгаад аажуухнаар шивнэж ааваа ээжийг хүмүүс дээрэмдээд байна гэж хэлсэн. Шууд тэднийхээс хөдөлсөн. **** ах машин дотор орж ирээд суучихсан байсан. Тэгээд маш хурдтай гэртээ ирэхэд дэлгүүр дотор хар масктай нэг хүн харагдсан. Би хашаа руугаа гүйж ороод гэр лүгээ орилоод ороход гэрийн үүдэнд шалны мод таарсныг бариад гүйгээд очиход бүгд дэлгүүрийн хаалга онгойлгоод зугтсан.  Дэлгүүрээс 3 хүн гарч гүйсэн, би буцаад эргэхэд том өрөөнөөс масктай хутгатай хүн гараад ирсэн. Миний урдаас нэг дайрсан ба шалны модоор эрүү хавьцаа 1 удаа цохиход хутга нь газар унасан. Тэгэхэд найз **** араас орж ирээд бид хоёр тус залууг дэлгүүрээс авч гараад хоёр гарыг хойно нь уясан. Тухайн залуу миний урдаас дайрсан. Би хэд хэдэн удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд цагдаа дуудаж тухайн залууг хүлээлгэж өгсөн. Би тухайн залуучуудыг танихгүй, гэрт ороход эхнэр ****, охин **** нарын гарыг урд талд нь скочоор хүлчихсэн байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 111-112 дугаар хуудас),

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(1-р  хавтас хэргийн 17-22   дугаар хуудас),

- Мөрдөгчийн 2017 оны 05-р сарын 08-ны өдрийн “...Мэдүүлэг шалгах ажиллагаа болон бусад байдлаар хураан авсан Iphone-5 маркийн хар өнгийн дэлгэцтэй саарал өнгийн артай, Jordan-**** гэсэн бичиглэл бүхий гэртэй гар утас, шаргал өнгийн гадартай Samsung s3 /дэлгэц цуурсан/ маркийн гар утас, mevies 1 хайрцаг,  club ld 4 хайрцаг, цэнхэр өнгийн west 2 хайрцаг, сэнстэй west 1 хайрцаг, сэнсгүй саарал west 1 хайрцаг, нарийн ld 1 хайрцаг, davdoff 1 хайрцаг нийт 11 хайрцаг тамхи зэргийг хураан авсныг хохирогч Б.****т хүлээлгэн өгч гарын үсэг зуруулав” гэх тэмдэглэл (1-р хавтас хэргийн **** дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2017 оны 05-р сарын 08-ны өдрийн 6179 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “...М.****гийн биед хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт (1-р хавтас хэргийн 55  дугаар хуудас),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан “...17 ширхэг зургаас дөрөвдүгээр эгнээний урдаасаа 3 дахид байрлуулсан 30 гэсэн дугаартай яллагдагч ****/****/-н зургийг шууд заан биеийн хэлбэр, өндөр, нам нүдний харцаар нь таньж байна. Уг залуу түрүүлж орж ирээд миний амыг таглаад дуугарах юм бол ална шүү гэсэн залуу мөн байна гэв. Мөн хоёрдугаар эгнээний хоёр дахид байлуулсан №22 дугаартай яллагдагч ****/ИИ95022112/-ын зургийг биеийн өндрөөр нь таньж байна уг хүн манай дэлгүүрийн камерыг салгаад хард диск авсан хүн байна гэв. Хоёрдугаар эгнээний нэгдүгээрт байрлуулсан №14 дугаартай яллагдагч ****/****/-ийг зургийг мөн биеийн хэлбэр харцаар нь таньж байна. Уг залуу сүүлд хаалга хааж орж ирсэн хүн мөн байна гэв. Гуравдугаар эгнээний 3 дахид байрлуулсан яллагдагч **** /УИ94102451/-ын зургийг мөн биеийн хэлбэрээр нь таньж байна. Уг залуу сүүлд хаалгаар орж ирсэн хоёр залуугийн нэг нь мөн байна гэж танин зааж байв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтас хэргийн 200-203 хуудас),

- “Дамно” ХХКомпанийн 2018 оны 02-р сарын 27-ны өдрийн 18-33 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан(1-р хавтас хэргийн 244-246 хуудас),

- Яллагдагч Б.****гийн “...2017 оны 05-р сарын 05-ны өдөр Зүүн салаанд дэлгүүр дээрэмдэх гэж ****, ****, ****, **** бид орсон. Дэлгүүрийн арын өрөө рүү ****, **** хоёр түрүүлж орсон араас нь ****,  **** бид гурав орсон. Би лангууны ар луу үсэрч ороод лангуун дээр байсан хайрцагтай тамхинуудыг аваад цаасан хайрцагт хийсэн. **** харчхаад чи наад улаан вест, улаан шонхроор яах гээд байгаа юм парламент, эссэ тамхийг нь ав гэхээр парламент, эссэ тамхийг ялгаж аваад уутанд хийж байхад цаад өрөөнөөс хэн нь мэдэхгүй хүн ирж байна гэхээр нь хамгийн түрүүнд би гарч зугтаасан. Миний араас ****, ****, **** нар гүйгээд гарч ирж байсан. Бид нар хойшоо өгсөөд арын гудамж руу орж зугтаасан. Ингээд зугтааж байхад **** гар утсаар арын гудамжинд явж байна гээд нэг хүнтэй яриад байсан. Тэгтэл арын гудамжнаас ****, ****, **** нар машинтайгаа ирээд бид нарыг суулгаж яваад хэсэг явж байгаад зогсоод **** бид хоёрыг буулгаад тамхиа ав миний нэрийг хэлээд наад айлдаа ор гэсэн. Бид хоёр тэр айлд ороход нэг залуу байсан тэр залуу бид хоёрыг нэг гэрт оруулсан. Тэгээд удаагүй ****, **** залгаад нэг гэрт нуугдаж байгаа талаараа хэлсэн. Тэгээд бид нарыг хаана байгаа талаар асуухад ****ын хашаанд нуугдсан байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал ****, ****, **** гурав орж ирсэн. Тэгээд **** машин дуудаад бид нар машинд сууж яваад гэр гэртээ харьцгаасан. Маргааш нь над руу **** залгаад бүгдээрээ буруу зүйл хийсэн байна. Цагдаа дээр очиж буруугаа хүлээх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ буруугаа хүлээхээр цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 129-130 дугаар хуудас),

- Яллагдагч Н.****ын “...****, ****, ****, ****, **** нар дэлгүүр рүү орсон. Машин дотор ****, **** бид гурав байсан. Машиныг манай нөхөр **** барьж явсан...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 127-1**** дугаар хуудас),

           - Яллагдагч Г.****ын “...бид нар ****ын унаж явсан машинд бөөндөө чихэж суугаад Баянхошуу яваад тухайн дэлгүүр өнгөрөөж зогссон. Тэгээд машинаас ****, ****, ****, **** бид хэд дэлгүүр рүү орохоор болсон. Бид нар Баянхошуу руу ирж явахад **** надад маск, бээлий, скоч өгөөд наадахаараа хүмүүсийг хүлээрэй гэж хэлсэн. **** хар иштэй хутгыг гаргаж ирж өгөөд наадахаа далд хийчих гэж хэлсэн. Тэгээд би тухайн хутгыг аваад ардаа хийсэн. Тэгэхэд **** та 5 орчхоод ирээ, бид гурав/****,****/ гэрээр ороод хүлээгээд байж байя гэж хэлсэн. Тэгээд бид 5 дэлгүүр рүү орсон. **** хойд өрөө рүү түрүүлээд орсон. Би араас нь орсон. Миний араас ****, ****, **** орсон. **** дэлгүүрийн эзэн ****ийг барьчихсан хоолойд нь хутга тулгачихсан байсан. Охиныг нь бас барьчихсан байсан. Намайг ороод иртэл наад хоёр оо скочирдож хүл гэж хэлсний дагуу би ****, охин хоёрыг скочоор хүлсэн. Тэгэхэд **** тэрүүгээр сейфийн түлхүүр асуугаад, камер салгаад цаагуур юм хийгээд яваад байсан. Тэгээд би арын өрөө рүү яваад орсон чинь бас нэг жоохон эрэгтэй хүүхэд байсан. ****ээ тухайн эрэгтэй хүүхдийн гар утсыг аваад энийг скочдчих гэхээр нь би скочдсон. Тэгээд гарч ирэхэд хоёр цагдаа хувцастай хүн орж ирсэн. ****, ****, ****, **** нар гараад зугтчихсан байсан. Тэгээд би баригдаад цагдаагийн хэсэг дээр ирсэн” гэх мэдүүлэг (3-р хавтас хэргийн 83-84 дүгээр тал),

           - **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 140 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” тогтоол (3-р хавтас хэргийн 138-139 дүгээр хуудас),

- **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1122 дугаар шийтгэх тогтоол (4-р хавтас хэргийн 1-16 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Г.Б нь бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр хохирогчдын мах бодь болон сэтгэл санаанд хүч хэрэглэн, зэвсэг хэрэглэн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал болон өмчлөх эрхэд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдов.

Энэхүү шүүгдэгч Г.Бий үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж зэвсэг хэрэглэж хохирол учруулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Г.Бийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.

Дээрэмдэх гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэж үйлдэх зохицуулалт 2002 он болон 2015 оны Эрүүгийн хуульд огт өөрчлөлтгүй хуульчлагдан 2015 оны Эрүүгийн хуулиар дээрэмдэх гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэж үйлдсэн тохиолдолд оногдуулах хорих ялын дээд хэмжээг ихэсгэсэн нь шүүгдэгчийн эрх зүй байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн тухайд 2017 оны 04-р сарын 12-ны өдөр, мөн оны 05-р сарын 05-ны өдөр дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнийг тогтоосон эрүүгийн эрх зүйн материаллаг хэм хэмжээ(гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу гэмт хэрэгт тооцох, шинж бүрдэл, ногдуулах ялын төрөл, хэмжээ) үйлчилж, процесс дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо цагт мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалт хэрэглэгддэг.

Шүүгдэгч Г.Б нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч”, түүний өмгөөлөгчдөөс “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” тус тус оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

1.4 Хохирол, хор уршиг.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэдэг бөгөөд “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан(2.359.900 төгрөг) болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид эд зүйлс хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10-р сарын 24-ны өдрийн 1122 дугаар шийтгэх тогтоол (хохирол тооцон гаргуулсан талаарх дүгнэлтийн хэсэг) зэргийг үндэслэн шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн хохирогчдод төлөх төлбөргүй, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл(Ч.Баатархүүгийн эзэмшлийн Тоёота дуэт маркийн 18-70УНН улсын дугаартай)-ийн үнэ 4.000.000 төгрөгөөс ногдох 500.000 төгрөгийг шүүгдэгч Г.Бээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж 2019 оны 06-р сарын 06-ны өдөр ****булаг авто замын боомтоор Монгол Улсын хилээр гарсан тул тус шүүхийн шүүгчийн шийдвэр(3хх126, 138-139, 177-179, 188, 4хх222)-ээр эрүүгийн хэргийг тусгаарлан прокурорт буцааж, түүнийг албадан ирүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Интерполын А-1678/2-2021 дугаартай “****” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдан Турк Улсын Интерполын Үндэсний төв товчооноос 2019 оны 06-р сарын 08-ны өдөр Станбул Сабиха Гөкчен нисэх онгоцны буудлаар нэвтэрсэн талаар мэдээлсний дагуу Цагдаагийн Ерөнхий газар Интерполын Үндэсний төв товчоо болон цагдаагийн байгууллага холбогдох хууль, журамд заасны дагуу зохих ажиллагааг явуулахад зарцуулсан орчуулгын зардалд баримт(4хх48-49)-аар нийт 660.000 төгрөг гарсан байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарах зардал”-ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны зардалд тооцохоор зохицуулж, Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ыг баталжээ.

Иймд Бүгд Найрамдах Серби улсаас шүүгдэгч Г.Бийг шилжүүлэн авах ажиллагаатай холбоотой гарсан зардлыг түүнээс гаргуулан Цагдаагийн Ерөнхий газарт олгох нь зүйтэй юм.

Дээрх баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан аргаар бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцсон тул өмгөөлөгчдын дүгнэлт(510.000 төгрөгийн орчуулгын зардлын хасаж тооцох)-ийг хүлээн аваагүй болно.

Мөн шүүгдэгч Г.Бий хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудаар ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олдог талаарх баримтгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд эсхүл шүүх хуралдаан эхлэхээс өмнө бусдад учруулсан хохирлыг өөрийн санаачилгаар төлж барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэнээс хойш оргон зайлсан, шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр “хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж” оролцсон тул өмгөөлөгчийн “завсарлага авах хүсэлт”-ийг хүлээн авалгүйгээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан санал гаргаагүй, хохирогч нараас шүүх хуралд оролцох тухай хүсэлтийг илэрхийлээгүй, Шүүхээс тэдэнд “шүүх хуралдааны тов”-ыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх...”,

Өмгөөлөгчдөөс “...Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн 551.1-т зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хууль(2002 оны)-ийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт “Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал(бусдын эд хөрөнгийг авах зорилгоор 2 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж нэр бүхий хүнсний дэлгүүрт нэвтэрч амь биед нь аюултайгаар хүч хэрэглэх, заналхийлэх, хутга хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдсэн), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар(эрх бүхий байгууллагын хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2.359.900 төгрөгийн хохирол учруулсан, хохирогчдод төлөх төлбөргүй), шүүгдэгчийн хувийн байдал(**** онд төрсөн, **** настай, **** дүүргийн ****-р хороо, **** **** тоотод оршин суудаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, шүүхийн шатнаас оргон зайлж, **** олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хууль(2015 оны)-ийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хууль(2002 оны)-ийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдалд үнэлэлт өгч нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр санаатай үйлдэж хохирол учруулсан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй нөхцөл байдал нь Эрүүгийн хууль(2002 оны)-ийн ерөнхий ангийн 551.1 дэх хэсэгт заасан шалгуурыг хангаагүй, дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, гэм буруутай этгээдийн хувийн байдалд тохирохгүй тул тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаас татгалзаж, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц хорих ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Бий 2017 оны 05-р сарын 06-наас 09-ны өдрийг хүртэл сэжигтнээр хойшлуулшгүй баривчлагдсан/3 хоног/, 2017 оны 05-р сарын 09-нөөс 18-ны өдрийг хүртэл сэжигтнээр/9 хоног/,  2017 оны 05-р сарын 18-наас 2017 оны 07-р сарын 06-ны өдрийг хүртэл яллагдагчаар/49 хоног/, 2024 оны 03-р сарын 27-ноос 2024 оны 04-р сарын 29-ны өдрийг хүртэл яллагдагчаар/33 хоног/, Бүгд Найрамдах Серби улсын Белград хотын Дээд шүүхийн 20**** оны 09-р сарын 12-ны өдрийн 21/**** тоот шийдвэрийн дагуу тухайн өдрөөс Монгол Улсад шилжүүлэн өгөх хүртэл хугацаанд цагдан хоригдсон/199 хоног/ нийт 293 хоногийг эдлэх ялд оруулан тооцов. (1хх61-62, 68-69, 72-74, 4хх17-20, 27-****,34-35 дугаар хуудас, улсын яллагчын шинээр гаргаж өгсөн нотлох баримт)

Эрүүгийн 1908000001688 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Бд авсан “хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчдэд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****овогт **** ****ийг Эрүүгийн хууль(2002 оны)-ийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “бусдыг эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хууль(2015 оны)-ийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хууль(2002 оны)-ийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10  дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бий цагдан хоригдсон нийт 293 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөгөөс шүүдэгч Г.Бд ногдох 500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн 1908000001688 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Г.Бээс 660.000 төгрөгийг гаргуулан Цагдаагийн Ерөнхий Газарт олгож, энэ хэргийн хохирогчдод шүүгдэгчээс төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Бд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Оролцогчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд  авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР