Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар   2024/ШЦТ/267

 

 

 

 

 

 

 

    2024         02           28                                     2024/ШЦТ/267

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа

улсын яллагч:Г.Янжиндулам,

хохирогчийн өмгөөлөгч: Б.Галхүү

шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.А, Г.С, Б.Ч, Б.Т,

шүүгдэгч: *******, Г.Г,*******, Э.У Б.М,*******, Ж.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2208000000000 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.                              

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003.06.03-нд төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эх, эгч, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тоосгоны 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон Сгийн Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001.08.15-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Х ХХК-д түгээгч ажилтай, ам бүл-3, эх, түүний хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганаран 00-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Жаргалант овгийн Жны Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
  3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000.03.26-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эх, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүн салаа 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг Алтай хотхонд оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД.**00000000/ Сартуул овгийн Лын Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
  4.      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998.01.14-нд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Орбит 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД **00000000/ Олхон овогт Эгийн У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
  5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Мандал суманд 1997.11.10-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй гэх, эхрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, дүү нарын хамт  Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Мандал 0-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Тайж овогт Бийн М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
  6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997.07.06-нд төрсөн, Бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянголын 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 00-р хороо Хичлний 00-00 тоотод оршин сууж байгаа гэх урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Монгол овогт Цын Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
  7. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998.07.30-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Т хүргэлтийн ахлах жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хангайн 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Хархорин овогт Ггын Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

1/ Хэргийн талаар:

Прокурорын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 322 дугаартай яллах дүгнэлтэд дурьдсанаар: Яллагдагч*******, Б.М,*******нар нь  бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Авто сургуулийн автобусны буудлын урд талын С11 сүлжээ дэлгүүр гадна хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, энэ үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдпыг алдагдуулсан гэмт хэрэгт ,

Яллагдагч нь *******,*******,******* Э.У нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Авто сургуулийн автобусны буудлын урд талын С11 сүлжээ дэлгүүр гадна хохирогч Э.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт, яллагдагч Э.У,******* нар нь бүлэглэн Ж.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус яллагдах үндэслэлтэй гэжээ. /2-р х.х-214-226/

            Шүүх хуралдаанд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас дараахь байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно. Үүнд:шүүгдэгч *******,******* нарын тухайд: прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтайгаар, шүүгдэгч*******ын тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч маргахгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үйлдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурьтайгаар, шүүгдэгч Э.Уын тухайд:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хангалттай нотлогдохгүй тул хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх байр суурьтайгаар, шүүгдэгч Л.Г, Б.М,*******нарын тухайд:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлийг аргагүй хамгаалалт хийж учруулсан тул хэрэгсэхгүй болгох, үүнээс улбаатайгаар Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтайгаар тус тус оролцов.

            Шүүх хуралдаанд дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Хохирогч Э.Мгийн “...Би өөрийн найз болох Батка буюу Б, М, Баткагийн нэг найз бид 4 хамт 2022 оны 06 дугаар сарын 02- ны орой 22 цагийн орчимд 127 дугаар цэцэрлэгийн урд уулзаад 2 ширхэг 2,5 литрийн нийслэл нэртэй пиво хувааж уугаад дуусахаар нь гоймон идэх санаатай Си Юү орж гоймонгоо дэвтээж байхад гаднаас 2 залуу орж ирээд бие биетэйгээ “мань гараа хэрччихлээ” гэхээр нь би тэр дүү хүүд хэлтэл маргаан үүсэж улмаар манай найз Баткаг Си Юү -ийн гадаа гаргаж ирээд унагаагаад зодсон. Тэгэхээр нь би түүнийг салгах гээд очтол нийт 5, 6 залуу нийлж байгаад бид дөрвийг зодсон” гэх мэдүүлэг /1-р х.х-13/,
  • Хохирогч Э.Мгийн дахин өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 03- ны өглөө үүрийн 05 цаг болох гэж байхад Сонгинохайрхан дүүргийн авто сургуулийн автобусны урд талын буудлын Си Юү орж гоймон идэх гээд дэвтээгээд байж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Тэгээд нэгнийх нь “гар зүсэгдчихсэн” гэсэн утгатай зүйл хоорондоо ярьж байхаар нь би “хүүе гар чинь аймаар болчихсон байна. Явж оёулсан нь дээр байх аа” гэтэл тэр 2 залуу “чи юу юм бэ” гээд зандрангуй байдлаар хэлээд байсан. Тэгсэн чинь Бат- Эрдэнэ босож ирээд маргалдаад нөгөө 2 залуу подволкоо тайлж шидээд наашаа гараад ир гээд тэгээд Си Юү-ийн гадна гарч зодоон эхэлсэн. Бөөн бужигнаан болоод би салгах гээд больё гээд салгах гэж хичээсэн. Намайг нэг харахад Бат-Эрдэнийг газар чирчихсэн үснээс нь зулгааж байсан. Тэгэхээр нь би салгах гээд очтол тэнд байсан 4 залуу бүгдээрээ л зодсон. Нүүр хэсэг рүү мөргөсөн, цохисон, 2-3 удаа толгой руу өшиглөсөн. Би ер нь салгах гэж байгаад л зодуулсан. Хэлээрээ учраа олно гэж бодсон. Миний биед учирсан гэмтлийг тухайн үед байсан 4 залуу учруулсан. Тэр 4 залуу дөрвүүлээ намайг зодолдож байхаар нь салгах гээд очиход л зодоод байсан. Нэг залуу цээжин хэсэгтээ шивээстэй, намхан, жоохон махтай шардуу царайтай өөр нэг залуу нь махлагдуу, шивээстэй аль хэсэгт нь шивээс байсныг нь санахгүй байна” гэх мэдүүлэг
  • Хохирогч Э.Мгийн: Маргаан болоод эхлэх үед манай танил дүү хүрэн өнгийн цамцтай Б бусдад зодуулж байхад би очоод салгатал цагаан канттай хар өнгийн бэлтгэлийн цамцтай залуу намайг заамдаж аваад баруун гараараа миний нүүрний зүүн талын нүд хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд би цагаан канттай залуутай салаад юм яриад байж байтал тэр залуу ахин манай танил дүү Бийн хойноос татаад газраар чирээд байсан ба би ахин салгах гэтэл цээж хэсэгт шувууны далавчны шивээстэй залуу миний араас баруун хацар, хавирга мөр хэсэг рүү тус бүр нэг  удаа нийт 3 удаа цохисон. Тэгээд ахиад зодоон болж би салгах гээд цаашаа явж байхад өөр нэг шивээстэй залуу эхлээд нэг удаа баруун гараараа, дараа нь ахиж зүүн гараараа баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохиход би газарт унасан ба ахиж намайг татаж босгон 2 гараараа ээлжлэн цохисон. Гэтэл цаанаас цээжин дээрээ шувууны дүрс бүхий шивээстэй залуу гүйж ирээд ахиж хэд хэдэн удаа өшиглөж байр руу шахаж 4-5 удаа нүүр цээж рүү өшиглөсөн. Тэгээд арай хийж салаад цааш хараад алхаж байтал эхлээд намайг цохидог цагаан канттай хувцастай байсан залуу дээгүүрхээ тайлчихсан гүйж ирээд миний баруун талын шанаа руу нэг удаа цохиж өшиглөсөн. Тэгээд салаад Си Юү-ийн үүдний ойролцоо ирэхэд цээжин дээрээ шувууны дүрстэй залуу хойноос ирээд юм ярьж байгаад миний зүүн талын нүүр нүдний доод талд нэг удаа толгойгоороо мөргөсөн ба би газарт унасан. Тэгээд тэдгээр маргаан хийсэн залуучууд автобусны буудал руу яваад өгсөн ба араас нь манай танил дүү яваад байхаар нь би дагаад явтал зодоон хийсэн залуучууд буцаад ирсэн. Энд мөн хэсэг маргаан болсон намайг ахиж цээж дээрээ шувууны дүрстэй залуу ахиж намайг хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /1-р х.х-17-18, 20-21/,
  • Хохирогч Ж.Бийн: Би хуурай ах нар болох М, М, Г нарын хамт 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө үүрээр 05 цаг болох гэж байхад Сонгинохайрхан дүүргийн Авто сургуулийн автобусны урд талын буудлын Си Юү орж гоймон идэх гээд дэвтээгээд байж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Тэгээд нэг харсан чинь М рүү дайраад байхаар нь би сандалнаасаа босоод “яагаад байгаа юм бэ” гэсэн чинь нэг үл таних залуу нь өөдөөс хараалын үгээр хараагаад байхаар нь миний уур хүрээд нэг үл таних залууг нь өшиглөсөн. Тэгээд бид нар Си Юү-ийн гадаа гараад Г М нар нөгөө үл таних 2 залууд “одоо больцгооё хэн хэн нь согтуу байгаа юм чинь больсон нь дээр байх аа” гэтэл цаана машинаас 3 залуу гараад ирсэн. Тэгсэн чинь нэг үл таних залуу Мыг цохиод авсан. Тэгээд л зодоон эхлээд бужигнаад эхэлсэн. Миний биед тэр үл таних хүмүүс бүгдээрээ халдсан. Гэхдээ надтай цагдаагийн машинаар ирсэн хар өмд, хар цамцтай залуу намайг газар унагааж цохисон. Бас эхлээд Си Юү дотор орж ирсэн хар өмдтэй, саарал яактай залуу намайг газар унагааж цохисон. Хөлөөрөө өшиглөсөн. Миний цамцнаас чирсэн. Би тухайн үед нэг залууг нь цохиж түлхсэн. Си Юү дотор анх орж ирсэн хар цамц, хар өмдтэй залууг цохисон. Өөр хүнд гар хүрээгүй, цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /1-р х.х- 27-28/,
  • Хохирогч *******ийн: Г нэг хүн дуудаж машинаа бариулсан. Си Юү-ийн урд ирж зогсоод би Уын хамт архи авах гээд Си Юү рүү ортол 4-5 танихгүй залуус сууж байсан. У бид хоёр тухайн үед юм ярьж байхад нэг залуу нь “тийм шдээ хөгшөөн” гээд яриан дундуур ороод иртэл У “чамд ямар хамаатай юм бэ, ямар ч хамаагүй” гээд маргалдаад эхлээд тэр залуу У бид хоёрыг өшиглөөд маргалдаж байгаад Уыг салгаж аваад  Си Юү-ийн гадаа гарсан чинь нөгөө залуучууд араас гарч ирээд зодолдоод эхэлсэн. У бид хоёр тэр залуучуудтай зодолдож байтал араас Б, Г хоёр ирээд бид дөрөв тэр залуучуудтай зодолдоод байж байтал Гын дуудсан машин барьсан А ирээд бид нарыг салгасан. Зүүн гарын алганд няцарсан шарх гэдэг нь тухайн зодоон болохын 2-3 цагийн өмнө нь зүүн гарын алгаа санаангүй байдлаар хашааны өнцөгт урчихсан байсан юм. Б миний эрүү рүү өшиглөсөн, шанаа руу өшиглөсөн, М миний хэвлий рүү өшиглөж, баруун шуу руу дэвсээд дух хэсэг рүү 4, 5 удаа цохьсон. Намайг Мг цохиод байж байхад Г хүрч ирээд миний дагз руу цохиод нүүр рүү өшиглөсөн, тэгэхэд би зүүн тохойгоороо газар тулаад унасан, тэгэхэд миний тохой зулгарсан байх. Г, М, Б гурав намайг зодсон” гэх мэдүүлэг /1-р х.х-33-34/
  • Гэрч С.Мийн /Си Юү дэлгүүрийн ажилтан/: 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05 цаг енгөрч байхад гаднаас 5 залуу орж ирээд гоймон аваад идэх гээд сууж байсан. Удалгүй гаднаас хар бараан хувцастай хоёр залуу орж ирээд 0,5 литрийн “Соёрхол“ авъя гэхээр нь би түр хүлээгээрэй гээд хэлсэн. Тэгтэл тэр хоёр залуу гоймон идэж байсан залуугийн улаан гадуур хувцастай туранхай нэг залуутай хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл нөгөө сууж байсан улаан хувцастай залуу “п....а минь” гээд орилж босож ирээд нэг залууг нь өшиглөсөн. Тэгтэл найзууд нь салгасан. Тэгээд буцаж барьцалдаж байхдаа манай дэлгүүрийн самбарыг эвдчихсэн. Нэг залуу нь орж ирээд “цагдаа гээд хэрэггүй ээ,  хохирлыг чинь барагдуулаад өгнө” гээд утасны дугаараа үлдээгээд явсан” гэх мэдүүлэг /1-р х.х- 67-68/,
  • Гэрч Э.Аийн: 2022 оны 3-р сарын 3-ны өдрийн 5:00 цагийн үед гэртээ унтаж байтал утас дуугараад байхаар нь аваад ярьтал манай хадам ах Г “ах нь уучихсан байна. ирээд машин бариад өгөөч. Сансарын тунель дээр байна” гэхээр нь би Сансарын тунель руу яваад очтол Г ах 3 найзтайгаа автобусны буудал дээр зогсож байхаар нь аваад Сонгинохайрхан дүүргийн автосургуулийн автобусны буудлын ар талд байх СиЮү сүлжээ дэлгүүрийн урд ирж зогстол Г ахын 2 найз “архи авна” гээд бусан. ...удалгүй орилолдоод танихгүй 4 залуугийн хамт гарч ирээд зодолдох гээд байхаар нь Г ах бид хоёр болиулах гээд очтол юу юугүй зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь зодолдож байсан нэг залууг салгах гээд өргөж аваад байж байтал нэг залуу үсдүүлчихсэн байхад Г ах салгах гээд очтол хажуу талаас нь нэг залуу Гын нүүр лүү өшиглөсөн чинь Г газарт унаад босч ирээд зодолдсон. Би зодуулж байсан хүн болгоныг салгах гэсэн боловч дийлээгүй. Тэгээд би Си Юү руу орж худалдагчаас “танайд хамгаалагч байдаггүй юм уу” гэж асуусан чинь нөгөө эмэгтэй “байхгүй” гэж хэлэхээр нь гараад тэд нарыг айлгаад зодооныг болиулах гээд “цагдаа дуудчихлаа” гэж хэлээд тэр залуусыг салгаад Г болон 3 найзыг нь аваад тэндээс холдсон. Би зодоонд ерөөсөө оролцоогүй, хүнтэй зодолдоогүй, зодоогүй гэх мэдүүлэг /1-р х.х-48-49/,
  • Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 578 дугаартай “Э.Мгийн биед зүүн хоншоорын хөндийн урд болон ар ханын цөмөрч сэлтэрч зөрсөн хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дух, зүүн хацар дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /1-р х.х-92-94/,
  • Хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2024.02.14-ний өдрийн 229 дугаартай “Э.Мгийн биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Э.Мгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой. Э.Мгийн биед зүүн хоншоорын хөндийн урд болон ар ханын цөмөрч сэлтэрч зөрсөн хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дух, зүүн хацар дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хамар ясны зүүн хажуу ханын хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
  • Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.06.08-ны өдрийн 8226 дугаартай: *******ийн биед дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын алганд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /1-р х.х-113-114/,
  • Хэргийн материалаар шинжилгээ хийсэн шинжээчийн 2024 оны 228 дугаартай: *******ийн биед дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын алганд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. *******ийн биед учирсан зүүн гарын алганы няцарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******ийн биед учирсан дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн,зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба дээрх гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт,
  • Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.08-ны өдрийн 8064 дугаартай: Ж.Бийн биед баруун нүдний дэд, доод зовхи, зулай, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар марниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /1р х.х-106-107/,
  • Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.09-ний өдрийн 8192 дугаартай: Б.Мын биед баруун тохойд зулгаралт, цус хуралт, зүүн тохойд цус хуралт, баруун сарвууны ядам, чигчий хурууны зулгаралт, баруун тавхайн 4-р хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /1-р х.х-88-89/,
  • Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.08-ны өдрийн 8294 дугаартай:*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /1-р х.х-84-85/,
  • Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.08-ны өдрийн 8291 дугаартай:*******ийн биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /1-р х.х-80-81/,
  • Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.17-ны өдрийн 8533 дугаартай:*******ын биед баруун гарын ядам, чигчий хуруу, баруун гуя, хоёр шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна гэх дүгнэлт /1-р х.х-76-77/,
  •  Си Юү сүлжээ дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, диск  /1-р х.х-197-226/,
  • Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р х.х- 119-163, 245-, 2-р х.х-49 / зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, гэм буруугийн дүгнэлт, оролцогч нарын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийхэд дараахь үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

            Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  авто сургуулийн автобусны буудлын харалдаа байрлах Си Юү сүлжээ дэлгүүрийн салбар дэлгүүр дотор 2022 оны 6 дугаар сарын 3-ны өглөөний 05 цаг 30 минутын үед Э.М, Б.М,*******,*******нар үйлчлүүлэхээр орж ирэн бэлэн гоймон идэхээр суусан ба мөн дэлгүүрт архи авахаар орж ирсэн шүүгдэгч *******, Э.У нарын *******эд нь хандаж Э.М “гар чинь аймаар болчихсон байна. Бохир орчихно, явж оёулсан нь дээр байх аа” хэмээн хэлэхэд Э.У нь “чамд ямар хамаатай юм бэ” хэмээн зандарсанд Ж.Б уурлан *******, Э.У нар луу хөлөөрөө тийрч өшиглөсөн бөгөөд тухайн дэлгүүрийн гадна талд гараад*******нь Э.У, ******* нартай хэрэлдэж маргалдан*******нь Э.Уыг түрүүлж цохисноор зодоон эхэлж, Г.Г, *******, Ц.Б, Э.У нар нь Б.М,*******нарыг болон тухайн зодооныг таслан зогсоохыг оролдсон иргэн Э.Мг зодсоны улмаас Э.Мгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, мөн  Ж.Б, ******* нарын бие махбодид тус бүр хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

        Прокуророос шүүгдэгч Г.Г, *******, Ц.Б, Э.У, Б.М,*******, Ж.Б  нарын зодолдсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, басамжлах, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдлээр илэрнэ. Тухайн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй байна.

         Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэн үзэхэд шүүгдэгч *******, Э.У,*******нар нь үл ялиг зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн харилцан зодолдож, шүүгдэгч Г.Г,*******, нар нь тухайн зодооныг болиулахын оронд цээжин хэсгээ нүцгэлэн зодоонд уулгалан оролцож олон нийтийн газарт нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж урьд үл таних Ж.Б, Б.М, Э.М нарыг зодож танхайрсан болох нь баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч*******нь олон нийтийн газарт нийгмийн хэв журмыг зөрчиж зодооныг эхлүүлсэн үйлдэл нь танхайрсан үйлдэл байх боловч түүний энэ үйлдэлд Б.М,******* нар үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон байдал баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул Ж.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “бүлэглэн үйлдэх” гэх шинжийг хангахгүй байна.

         Харин шүүгдэгч *******, Э.У,*******,******* нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, нийгмийн хэв журмыг зөрчиж догшин зан авир, бүдүүлэг идэвхтэй үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэн халдаж, олон нийтийн газарт бүлэглэн зодоон хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан болох нь баримтаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгч Б.М нь өөрийг нь цохиж зодсон *******тэй харилцан зодолдож дээр нь гарч нүүр лүү нь цохиж зодсон,  шүүгдэгч******* нь Б.Мыг зодож байгаа *******ийг бөгсөн хэсэгт нь өшиглөсөн, мөн*******ын нүүрэн хэсэгт нь хальт өшиглөсөн зэрэг үйлдлүүд нь тус тусдаа сэдэлтээр үйлдэгдсэн үйлдэл байх бөгөөд “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл байна.

       Хохирогч *******ийн биед  “дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын алганд няцарсан шарх” гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэрэг тогтоогдсон “зүүн гарын алганд няцарсан шарх” нь *******эд дэлгүүрт орж ирэхээс өмнө учирсан байсан талаар ******* мэдүүлсэн, тухайн мэдүүлэг нь хохирогч Э.М, шүүгдэгч Б.Мын гэрчээр өгсөн мэдүүлэг, дэлгүүрийн дотор талын хяналтын камерийн бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар батлагдаж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд  “*******ийн биед учирсан дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж тогтоосныг хохирогч ******* хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

       Мөн шүүгдэгч Э.У нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчих явцдаа хохирогч Э.Мгийн ар талаас довтолж, шилэн хүзүү рүү нь 1 удаа цохисон байх бөгөөд тухайн үйлдлийн улмаас Э.Мгийн бие махбодид гэмтэл учраагүй болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хяналтын камерийн бичлэг, тухайн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байгаа болно.

     Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөний улмаас  зарим мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон байна.

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” заасан зарчмыг хэрэглэн прокуророос Ж.Б, Б.М,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,  шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгахаар шийдвэрлэв.

            Харин шүүгдэгч *******, Э.У,*******,******* нар “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдэх явцдаа*******,******* нар нь хохирогч Э.Мгийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон, шүүгдэгч ******* нь хохирогч Э.Мгийн нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр бүлэглэн зодсоны улмаас Э.Мгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл,    шүүгдэгч Э.У,******* нар нь хохирогч Ж.Бат-Эрдэнийг зодож цохисны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч *******, Э.У,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.У,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******,*******,******* нарын санаатай хууль бус үйлдлийн улмаас хохирогч Э.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,  шүүгдэгч Э.У,******* нарын санаатай хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүх-эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 Дараахь зардлыг дор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж  тус тус заасан тул хохирогч Э.М, Ж.Б, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даагалын байгууллага нь шүүхээс гэм буруутайд тооцсон этгээдээс эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг шаардах эрхтэй байна.

Хохирогч*******“гомдолгүй” хэмээн мэдүүлж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх хэлэлцэхгүй орхилоо.

Хохирогч Э.М шүүхэд өмгөөлөгчөөрөө дамжуулан ирүүлсэн  хүсэлтдээ “...Хохирогч Э.М би 2023 оны 06 сарын 03-нд найз дүүгээ хэсэг бүлэг хүмүүст зодуулж байхад нь амь насыг нь хамгаалж байгаад өөрөө бусдад зодуулж нүүр болон толгойдоо хүнд гэмтэл авч улмаар цөмөрсөн хацрын ясандаа мэс засал хийлгүүлж нүүрний яс бяцарсан байсны 4 ширхэг ясыг авахуулж эрүү, шдний хамгаалалтгүй ялгүй тахир дутуу болсон цаашид ажил төрлөө хийж чадахгүй тархи толгой байнга өвдөж, ам уруул минь татдаг болсон. Намайг зодож танхайраад нүүрнээс нь ясыг нь салгаад 2 жил болох гэж байна. надад зодуулсны улмаас үүссэн гажиг улам нэмэгдээд байхад ийм хэрэг хийсэн этгээдүүд буруу зүйл хийснээ ч ухаарахгүйгээр амьдраад 2 жил боллоо. Эргээд миний нүүрний яс ургаж нөхөн төлжихгүй ч хэрэв нөхөн сэргээх хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байгааг эмчийн дүгнэлт болон миний биеийн зовиуруудаар нотлогдож байгааг та бүхэн зөвөөр шийдэж шударга ёсоор хохирлыг минь барагдуулж гомдолгүй болгож гэмт этгээдүүдээс хохиролд: бензин хийсэн  241677 төгрөг, эм авсан 55590 төгрөг, Баясах сонор ББСБ-аас 10 сая, 5 сая төгрөг зээлсний хүү 1804930 төгрөг, 897534 төгрөг, энэ нь эмчилгээний мөнгө тухайн үед заалж авч эмчлүүлж байсан, эмчилгээний 3000000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 сая, эмчилгээний зардал нэмэлтээр 1010000, нийт 27193131 төгрөг үүнээс 10000000 төгрөг хасаад 17193131 төгрөг бодит хохирол, хэрвээ би эрүүл саруул байсан бол сард 1500000 төгрөгийн цалин авах байсан /үүнээс ч өндөр цалин авах боломжтой байсан/ тул 1.8 жилийн хугацаанд цалин 27000000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай ээж өндөр насны тэтгэвэр 440000 төгрөг авдаг тул 1.8 жилийн хугацаанд 7920000 төгрөг, аав өндөр насны тэтгэвэр 650000 төгрөг авдаг тул 1.8 жилийн хугацаанд 11700000 төгрөг тус тус аваад бие муутай надад болон манай гэр бүлд өгч байсан ингээд нийт 46620000 төгрөгийн хохирол учраад байна. Мөн би өөрийн сэтгэл санааны хохирлыг 100.000.000 төгрөгөөр үнэлж нийт олох ёстой байсан орлого, сэтгэл санааны хор уршигт 146620000 төгрөгийн хохирол учирсан. Иймд ээж, ааваараа тэжээлгээд 1.8 жил болох гэж байна. Одоо сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, эхнэр, 4 хүүхдийн хамт ээж ааваараа тэжээлгэж амьдрах болсондоо маш их хохиролтой гомдолтой байх тул надад болон ээж, аавд минь учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээр төлүүлж өгөхийг хүсье ” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно” гэж тус тус заажээ.

Хохирогч Э.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судалж үзээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд: 2 удаа мэс засал хийлгэсэн төлбөр нийт 13500000 төгрөг, эмчилгээтэй холбогдон гарсан зардал 510000 төгрөг,  мэс засалд орох зорилгоор авсан зээлийн хүүд төлсөн нийт 2702000 төгрөг, нийт 16712000 төгрөгийг шууд хохиролд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Э.М нь энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй гэх ба   авах ёстой байсан цалинд 27000000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь, мөн эцэг, эхийнхээ өндөр насны тэтгэвэр болох 19620000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан,  мөн сэтгэл санааны хохиролд 100 сая төгрөг  нэхэмжилнэ гэж байгааг нотлох баримт хангалтгүй цугларсан байх тул өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Э.М нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхээс гэм буруутайд тооцсон этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэйг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна. Өмгөөлөгчид төлсөн 5 сая төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан болон  Монгол Улсын Засгийн газрын 2018.05.30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журамд заасан зардалд хамаарахгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход /2022 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сард 7 сар х 420000 төгрөг = 2940000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэл 14 сар х 550000 төгрөг = 7700000 төгрөг/ нийт 10640000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох үндэслэлтэй байна.

           Шүүх шууд хохирол  16712000 төгрөг, хор уршиг 10640000 төгрөг, нийт 27352000 төгрөг болж байгаагаас шүүгдэгч нараас төлсөн 10 сая төгрөгийг хасч тооцоход 17352000 төгрөг болж байгаа талаар мэдэгдэхэд шүүгдэгч *******,*******,******* нараас “шүүх хуралдааныг завсарлуулах” талаар хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн болно. 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааныг  үргэлжлүүлэхэд шүүгдэгч******* 5 сая төгрөг, шүүгдэгч******* 5 сая төгрөг, шүүгдэгч Ц.Н 1 сая төгрөг, нийт 11 сая төгрөгийг хохирогч Э.Мгийн данс руу шилжүүлсэн ХХБанкны шилжүүлгийн баримт болон*******гээс “үлдэгдэл 784000 төгрөгийг 1 хоногийн хугацаанд төлж барагдуулна” гэх хүсэлт, шүүгдэгч*******аас “үлдэгдэл төлбөрийг 1 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна”  гэх хүсэлт, шүүгдэгч Ц.Нээс “өөрийн эзэмшлийн 2721УНЕ улсын дугаартай машиныг зарахаар тохирсон боловч нөгөө хүмүүс нь 2 хоногийн дараа өгтье гэсэн байх тул хохирогч Э.Мд 4,784 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэх хүсэлтийг шүүхэд гаргаж өглөө.

     Иймд шүүх шүүгдэгч*******,******* нараас тус бүр 784000 төгрөг, шүүгдэгч Ц.Нээс 4784000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Мд олгох, ЭМДСангаас Э.Мд зарцуулсан 209000 төгрөгийг шүүгдэгч Ц.Н,*******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн ЭМДСангаас Ж.Бд зарцуулсан 48000 төгрөгийг шүүгдэгч Э.У,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нийт 257000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

       3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч *******, Э.У,*******, нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-хх-120, 121,123, тал /      

          Шүүгдэгч******* нь урьд Сонгинохайрхан дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 414 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тогтоож,  эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-142, 145-150/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан ялын тооцоогүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

         Шүүгдэгч нарын үлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд 21 сая төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, үлдэгдэл зардал болон цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд: улсын яллагчаас: Шүүгдэгч Г, Н, У, Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан учруулсан хохирлоос заримыг нь төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нийт 2 жил 3 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Нэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хувийн байдал болон учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нийт 2 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаас сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал болон учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан  үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгүүдэд зааснаар нийт 2 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх, мөн шүүхэд гаргаж өгсөн баримтаар Баянзүрх дүүрэг буюу Нарантуул худалдааны төвд ажил эрхэлж байгаа нь тогтоогдсон учраас ажилдаа явахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон чиглэлээр зорчих бусад үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Э.У хувийн байдал болон учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар нийт 1 жил 3 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх, мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажилладаг болох нь тогтоогдож байгаа учраас Нарантуул худалдааны төвд очихдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон чиглэлээр зорчиж, бусад үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

           Хохирогчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч нарын зүгээс хохирогчид 11,000,000 төгрөг төлсөн гэдэг дээр маргахгүй. Нийт хохирол 17,352,000 байсан. 1 шүүгдэгчид 5,780,000 төгрөг оногдож байгаа. Хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн үйл баримт бол хохирогчтой болон надтай ямар нэгэн байдлаар ярилцаж тохиролцож, баталгаа гарсан зүйл байхгүй. Тэгэхээр үлдэгдэл төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нь үндэслэлгүй буюу шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ашиглахын тулд учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан үздэг. Гэмт хэрэг гарах үед миний үйлчлүүлэгч 24 настай залуу хүн байсан. Гэтэл нүүрээсээ 4 ширхэг яс авснаас болж эрүү ам нь зуураад, шүднүүд нь сулраад унах магадлалтай болсон. Энэ гэмт хэргийн хор уршиг хэдийгээр баримт байхгүй ч гэсэн хор уршиг огт арилаагүй. Анагаахын шинжлэх ухаанаар хор уршиг арилах боломжтой. Ясыг нь өөр зүйлээр орлуулах боломжтой. Гэтэл шүүгдэгч нар хор уршгаа арилгая гээд чин сэтгэлээсээ нэг ч удаа уулзаж санаа тавиагүй. Мөн Нээс бусад нь би энэ хохирлыг учруулаагүй гэсэн. Харин нэмэлт ажиллагаа хийснээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч орж ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг бол мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд туслахыг хэлнэ. Шүүх эмнэлгийн баримтаар нотлогдоод ирсний дараа би буруутай гэсэн. Энэ нь гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр л өмгөөллийн дүгнэлтээ хэлнэ. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэв.

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас: Үйлчлүүлэгч нар маань урд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирол төлбөрөөс тодорхой хувийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогчийн өмгөөлөгч өөрсөдтэй нь зөвшилцөөгүй гэж яриад байна. Хуульд хохирогчтой уулзаад зөвшилцчихөөд ир гэсэн хуулийн заалт байхгүй.Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Анх хэрүүл маргаан, зодоон хаанаас үүссэн билээ, үүнийг харгалзан үзэх нь  зүйтэй байх. Зүгээр явж байхад нь  гүйж очоод цохиж зодоогүй. Харин хорих ял оногдуулахгүйгээр ажлыг нь хийлгэж байгаад эмчилгээний зардлаа төлүүлэх хэрэгтэй. Үүнийг харгалзан үзнэ үү гэв.

         Дээрх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох зүйл хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг тогтоохоор шийдвэрлэв. Шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан эдлэх ялын хугацааг тогтоолоо. Мөн шүүгдэгч *******ийн хувийн байдлыг харгалзан зорих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож,*******,*******, Э.У нарын тухайд улсын яллагчийн санал болгосон байдлаар тогтоохоор шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгч *******, Ц.Б,*******, нар нь хохирогч Э.Мд төлөх ёстой төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг /гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг/ хангахад шаардлагатай тул тэдэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаанд шүүхээс тогтоосон төлбөрийг нөхөн төлж арилгахыг үүрэг болгох албадлагын арга хэмжээг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж хэрэглэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Б, Б.М,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,  шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Шүүгдэгч, Олхон овогт Эрдэнэчимэгийн У, Тайж овгийн Баасандоржийн М,  Монгол овогт Цогтбаатарын Б, Хархорин овогт Гантулгын Г, Боржигон Суръмаагийн Н  нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Г, *******,******* нарыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч******* Э.У нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт  тус бүр  1 /нэг/  жилийн  хугацаагаар *******  Э.У нарт тус бүр 9 /ес/ сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1  дэх хэсэгт зааснаар *******,**************  нарт тус бүр  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

-******* Э.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/  сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан  зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн шүүгдэгч Г.Г,******* нарт тус бүр  2 /хоёр/ жилийн  хугацаагаар, шүүгдэгч Э.Ут 1 /нэг/ жилийн хугацаагаар Сонгинохайрхан  дүүргийн нутаг дэвсгэрээс ажилдаа явахаас бусад шалтгаанаар гарч явахыг хориглох, шүүгдэгч *******эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс ажилдаа ирж очихоос бусад шалтгаанаар гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр  оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэхээр  тогтоосүгай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.1-д зааснаар Г.Г, *******,******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж, энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын дотор хохирогч Э.Мд учруулсан хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан  *******ээс 4.784.000 /дөрвөн сая долоон зуун наян дөрвөн мянган/ төгрөгийг,  Ц.Бгээс 784.000 /долоон зуун наян дөрвөн мянган/ төгрөгийг,*******аас 784.000 /долоон зуун наян дөрвөн мянган/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Э.Мд олгож, Г.Г, *******,******* нараас 209.000 /хоёр зуун ёсөн мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн,******* Э.У нараас 48.000 /дөчин найман/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Э.Мгий  нэхэмжлэлээс  өмгөөлөгчийн хөлс 5 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  үлдэх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид  гарсан эмчилгээ зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон*******, *******,******* нарын оршин суугаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

        8. Шүүгдэгч *******, Л.Г, Э.У, Б.М, Ж.Б,*******,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт тэднээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Э.Мд мөнгөн дүнгээр 21 сая төгрөг шилжүүлсэн, хэрэг, хохирогч*******иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

       9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        11. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, мөн шүүхээс хэрэглэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******, Э.У,*******,*******  нарт мэдэгдсүгэй.

        12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг эрүүгийн  2208019250013 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ