Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 132/ШШ2022/00153

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК  -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “*******” ХХК  /-д холбогдох,

 

30,384,480  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Эвсэн сайхан” ХХК-тай сэлбэгийн зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээнд хүнд даацын машин механизмын сэлбэг, хэрэгсэл олгохоор тохиролцсон бөгөөд тухайн сард авсан сэлбэргийн төлбөрийг хоёр сарын дараа төлөх, худалдан авагч буюу “*******”  ХХК нь сар бүрийн 15-ны өдрийн дотор өмнөх сарын тооцоог бүрэн бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно.

“*******” ХХК нь гэрээний дагуу нийт 51,208,000 төгрөгийн үнэ бүхийн сэлбэг хэрэгслийг “*******” ХХК-д нийлүүлсэн. “*******” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12,466,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16,036,500 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд үлдэгдэл 22,705,500 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд “*******” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 22,705,550 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож, 7,678,980 төгрөг, нийт 30,384,480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн: “*******” ХХК-ийн 6477534 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Метал экюмент” ХХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан сэлбэгийн зээлийн гэрээ,  “*******” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн депозит дансны хуулга, “*******” ХХК-ийн худалдан авалтын жагсаалт, 2020 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 20-ны өдрийн 9,800,000 төгрөг, /Он нь бичигдээгүй/ 01 дүгээр сарын 03-ны өдрийн 275,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1,066,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 06-ны өдрийн 380,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 06-ны өдрийн 220,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 07-ны өдрийн 62,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 09-ний өдрийн 116,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 18-ны өдрийн 163,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1025000, 825000 үнийн дүн бичигдсэн баримт, 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2,773,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 22-ны өдрийн 870,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 22-ны өдрийн 130,000 төгрөгийн баримт, 01 дүгээр сарын 22-ны өдрийн 135,000 төгрөгийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 120,000 төгрөгийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28,000 төгрөгийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 90,000 төгрөгийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 24,000 төгрөгийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65,000 төгрөгийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 983,500 төгрөгийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1,400,000 төгрөгийн баримт, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 865,000 төгрөгийн баримт, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 205,000 төгрөгийн баримт, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 31,500 төгрөгийн баримт, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 105,000 төгрөгийн баримт, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 601,000 төгрөгийн баримт, 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 105,000 төгрөгийг баримт, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 84,000 төгрөгийн баримт, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 352,000 төгрөгийн баримт, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 360,000 төгрөгийн баримт, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 660,000 төгрөгийн баримт, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 360,000 төгрөгийн баримт, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 84,000 төгрөгийн баримт зэргийг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн: “*******” ХХК-ийн 000126726 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “*******” ХХК  нь хариуцагч “*******” ХХК-д 30,384,480  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

“*******” ХХК  нь хариуцагч “*******” ХХК  нарын хооронд 2020 оны 11 дүгээр 03-ны Худалдах, худалдан авах гэрээ” бичгээр байгуулагдсан байх бөгөөд тухайн гэрээгээр нэхэмжлэгч нь барааг  хүлээлгэн өгөх, хариуцагч нь барааг хүлээн авч, төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээжээ. Талууд бараа материалын төлбөрийг дараа сарын 15-ны өдрийн дотор төлж байхаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хариуцагч “*******” ХХК-иас  гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 22,705,500 төгрөг, алданги 7,678,980 төгрөг, нийт 30,384,480 төгрөг гаргуулахаар  нэхэмжилж байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т “Худалдан авагч нь тухайн сарын барааны үнийг төлөөгүй эсвэл гэрээний холбогдох үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алдангийг нөгөө талдаа төлнө.” гэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5, 232.6-д анз, анзын төрлийг тодорхойлж, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, мөн алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Онь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 22,705,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 7,678,980 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа тухай хүсэл зоригоо шүүгчийн туслахад илэрхийлж, хавтаст хэрэгт тэмдэглэл болгон үлдээх хүсэлтийг гаргасан байна.

 

Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэргийн 13-27 дугаар хуудсанд авагдсан зарлагын баримт нь хэзээ хүлээлцсэн огноо нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд шүүх энэхүү зарлагын баримтад авагдсан үнийн дүн болох 8,172,002 төгрөгөөс алданги тооцох боломжгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч “*******” ХХК-иас 28,265,490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2,118,990 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1430 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүгчийн туслах нь хариуцагчийн төлөөлөгч Д.Отгоны 99011801 дугаарын утсанд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр холбогдож мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,880 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж  299,277 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д  заасныг баримтлан “*******” ХХК-иас 28,265,490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,118,990 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн /рд:6477534/ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,880 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 299,277 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ОДОНЧИМЭГ