Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/119

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

             09           18                                   /ШЦТ/9

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч *******,

хохирогч *******,

хохирогчийн өмгөөлөгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн *******0001 дугаартай хэргийг оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, халх, настай, , боловсролтой, , дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Дөл түшиг” ажилладаг, ам бүл , , хамт Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, 1 дугаар гудамжны тоотод оршин суух, улсаас авсан , урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн .., .., ..1 дахь заалт, 1 дугаар зүйлийн 1.. дахь заалт, 17 дугаар зүйлийн 17. дахь заалтад зааснаар жил хорих ялаар шийтгүүлж байсан, овогт /РД:НД8*******7/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь оны ******* дүгээр сарын 8-ны өдрийн цагийн орчим дүүргийн дүгээр хороо , голын зам дээр 01- улсын дугаартай, Тоёота приүс- маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1..1, 10.3, 10.8 б, .3, 10.9 дахь заалтуудыг зөрчсөний улмаас 37-7 улсын дугаартай, Senke маркийн хар өнгийн мотоциклыг мөргөж, хохирогч эрүүл мэндэд “зүүн чөмөг ясны далд хугарал, зүүн сарвууны чигчий хурууны 1-р үений мултрал, долоовор хуруунд шарх, алганы хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би оны  ******* дүгээр сарын 8-ны өдөр гэртээ байж байгаад аарц авахаар ийн дүүтэй хамт дэлгүүр рүү өөрийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн, 01- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон дүүргийн дүгээр хороо, , хоёрын голын засмал замаар явж байгаад 1 дугаар гудамж руу эргэх үйлдэл хийх гээд зүүн гар тийш дохио өгөөд эсрэг урсгалаас машин ирж байгаа эсэхийг шалгахад гэрлээ асаасан машин ирж байгаа харагдсан бөгөөд би тэр машиныг ирэхээс өмнө эргэж амжихаар зайтай харагдаж байхаар нь эргэх үйлдэл хийх үед гэнэт миний машины гэрэлд гэрлээ асаагаагүй мотоцикл өөдөөс орж ирээд миний машинтай мөргөлдөж осол болсон. Тэгээд би машинаас буугаад хартал нөгөө мотоциклын жолооч миний машинаас урагш алхмын зайтай дээшээ хараад хэвтэж байхаар нь би түргэн дуудсан. Би тухайн үед км цагийн хурдтай явж байсан бөгөөд мотоциклыг эргэх үйлдэл хийхдээ харсан. Тухайн үед зогсоох арга хэмжээ шууд авсан. Тэр үед цаг агаар болон үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй, ачаалал бага, замын гэрэл асаагүй байсан. Би машиныхаа гэрлийг ойрын горимд тохируулаад явж байсан. Тэр мотоцикл гэрлээ асаагаагүй хөдөлгөөнд оролцож байсан учраас ирж байгааг хараагүй, жолоо барьж байхдаа анхаарал сарнисан зүйл байхгүй. Уг мотоциклын жолооч замын хажуу талын явган хүний замаас нэг алхамын зайтай хэвтэж байсан. Би 19 онд жолооч болсон бөгөөд тасралтгүй жил жолоо барьж байна. Миний буруутай үйлдэл байгаа. Гэхдээ мотоциклын жолооч гэрэлгүй орж ирээд мөргүүлсний улмаас осол болсон ... Би дүүргийн нутаг дэвсгэрт байгаад байвал ажил, хөдөлмөр эрхэлж хохирол төлөх боломжгүй болох тул надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 1-, 1, 1, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би оны ******* дүгээр сарын 8-ны өдрийн 19 цаг 0 минутын орчимд найзтайгаа дүгээр хорооны Гандан дээр уулзсан. Би очихдоо өөрийн эзэмшлийн хар өнгийн 37-7 улсын дугаартай senke маркийн мотоциклтой очсон. Манай найз машинтай байсан. Ингээд бид хоёр уулзаад хэсэг байж байгаад харихаар болоод би мотоциклоо жолоодоод түрүүлээд найзын машины урд гараад явсан. Тэгтэл уруудаж явж байтал өөдөөс Приүс маркийн машин ирж байсан. Тэгээд уг машин зогссон. тал руу буюу хойш эргэх гэж байсан, дохиогоо өгөөд энэ үед би хажуугаар нь зөрөх гэж байтал өнөөх машин огцом дараад тус машинтай мөргөлдөж осол болсон. Осол болсноос хойш би юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үед гадаа нар жаргаагүй гэгээтэй байсан. Замын гэрэл асаагүй байсан. Би мотоциклын хол, ойрын гэрэл асаагаагүй. Яагаад гэвэл гадаа гэгээтэй байсан. Нэмэлт гэрэл асаалттай явсан. Би 18 онд жолооч болсон. Мотоцикл жолоодоод жил болж байгаа. Ослын улмаас зүүн хөлийн чөмөг хугарсан, цээж, нуруу өвдөлттэй байгаа, зүүн гарын алга хөхөрсөн, зүүн гарын чигчий хурууны үе мултарсан, толгой өвдөж байгаа. Би сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ ... Би оны 0 дугаар сарын -нд хагалгаанд орсон ба 1 хоног хэвтэн эмчлүүлсэн. Нэг сар гаран хугацаанд хэвтэрт байж, бусдын асаргаанд байсан. Одоо уламжлалт эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээ сайн хийлгэсэн тохиолдолд алхаж чадна гэсэн. Гүйж харайж, удаан зогсож болохгүй гэсэн. Би дүү, ээжийн хамт амьдардаг. Гэр бүлийнхээ санхүүг авч явдаг байсан. Хурдан эдгэрээд ажилдаа орохыг хүсэж байна. сарын дараа ажилдаа орж болно гэсэн. Ажилгүй байсан хугацааны цалин 17,000,000 төгрөг, эм тарианы зардал 1,,000 төгрөг, хоол, хүнсний зардал 30,09 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 3,,000 төгрөг, бензин, замын зардал 7,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,173,00 төгрөг, нийт ,173,009 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч 00,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 33-3, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би оны ******* дүгээр сарын 8-ны өдрийн 19 цагийн үед хүргэн ах гэрт очсон. Тэгээд цагийн үед хүргэн ах хамт гэрээс нь гарсан бөгөөд Toyota Prius маркийн, 01- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би хажууд талын урд суудал дээр суугаад бид хоёр хамт “” нэртэй дэлгүүр рүү явахаар болоод хөдөлсөн. Тэгээд , хоёр гудамжны талд байх засмал замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад ах ын 1 дугаар гудамжны уулзвараар зүүн гар тал руу буюу ертөнцийн зүгээр баруун тийш эргэх гээд дохио өгөөд зүүн гар тал руугаа эргэсэн. Тэгээд яг эргэх явцад гэрлийн үзүүрт нэг мотоциклтой хүн харагдаад шууд ирээд автомашиныг мөргөөд унасан. Тэгээд бид хоёр бууж харахад нэг залуу ганцаараа хар өнгийн мотоцикл жолоодож яваад мөргөөд унасан байсан. Тэгэхээр нь би шууд түргэн тусламж дуудсан. Би ахын хажууд сууж явсан, мотоцикл ирж байгаа эсэхийг анзаарч харсан. Би болон ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй....” гэсэн мэдүүлэг (1хх-ийн -),

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би оны ******* дүгээр сарын 8-ны өдөр найз 18 цагийн орчимд дүүргийн дүгээр хорооны ын сагсны талбайн хажууд уулзсан. Тухайн үед би суудлын автомашинтай явж байсан. хар өнгийн мотоциклтой ганцаараа ирсэн. Ингээд бид хоёр ганц, ганц тамхи татчихаад удаагүй харихаар болоод мотоциклоо жолоодоод , хоёрын голын засмал замаар явсан, би араас нь машинтайгаа хөдөлсөн. Тэгсэн нэг машин зүүн гар тал руу эргэх гээд дохио өгөөд бид хоёрын урд зогсож байсан, тэгсэн нэг мэдсэн нь машинтай мөргөлдөж осол гаргасан мотоциклоосоо шидэгдэж замын баруун талд унасан. Тухайн үед замын орчин нөхцөл чөлөөтэй харагдаж байсан. Нар гүйцэт жаргаагүй, гэгээтэй байсан. Би ас 00-800 метрийн зайтай явж байсан байх. мотоциклын жижиг гэрлээ асаалттай явж байсан ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 7),

 

            Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би оны ******* дүгээр сарын 8-ны өдөр цагийн орчимд дүүргийн дүгээр хороо , гол зам дээр цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж явтал мөргөлдөж байгаа чимээ гарсан. Тэгээд хартал машин, мотоцикл хоёр мөргөлдсөн байсан. бид хоёр яваад очтол саарал өнгийн Toyota Prius- маркийн 01- дугаартай машин байсан, серийн дугаарыг нь санахгүй байна, уг машины чиглэл нь дээшээ өгсөж байгаад гудамж руу эргэж орох чиглэлтэй, хар өнгийн мотоцикл нь уруудаж байсан чиглэлтэй байсан. Мотоциклын жолооч нь баруун талын явган хүний замын хажууд дээшээ хараад хэвтэж байсан, машины жолооч нь бас нэг цэнхэр дээлтэй хүнтэй хамт байсан ....” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 3),

 

         Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тэр өдөр буюу оны ******* дүгээр сарын 8-ны өдрийн цаг өнгөрч байхад дүүргийн дүгээр хороо , голын зам дээр цагдаагийн хэлтсийн цагдаа хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж, тус замын явган хүний замаар явж байтал бид хоёрын хажуугаар буюу засмал замаар мотоциклтой хүн доошоо уруудаад явж өнгөрсөн. Удалгүй замаар явж байсан машинтай хүн “машин мотоцикл мөргөлдчихлөө” гэж хэлсэн. Ингээд бид хоёр ослын газар дээр яваад очтол бид хоёрын хажуугаар өнгөрсөн мотоциклтой хүн, саарал өнгийн, Toyota Prius- маркийн улсын дугаарыг анзаараагүй машинтай мөргөлдсөн байсан. Тухайн мотоциклын жолооч нь замын гарц дээр дээшээ хараад хэвтэж байсан. Машины жолооч нь нэг зорчигчтой явж байсан....” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 1),

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би аав бөгөөд 37-87 улсын дугаартай мотоциклыг өөрийн төрсөн хүү д худалдаж авч өгсөн. Тухайн үед гэрчилгээн дээрээ өөрийн мэдээллээ оруулаад авсан. Одоо мотоциклын эзэмшигч буюу захиран зарцуулах эрх нь д байгаа, надад хамааралгүй” гэсэн мэдүүлэг (1хх-н 3),

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ оны ******* дүгээр сарын 1-ны өдөр Улаанбаатар хотоос 01- улсын дугаартай  “Тоёота Приус ” маркийн авто машин бөгөөд Аллианс капитал ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж авсан. Тухайн үед ******* ахын нэр дээр зээл гарахгүй гээд миний нэрээр зээл гарахаар болж би өөрөө зээлийн гэрээ байгуулаад т авч өгсөн. ах сар бүрийн -ны өдөр зээлээ төлөөд явдаг, надад энэ машин хамааралгүй” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 9),

 

          Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч ******* нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн оношоор нийт 3,71,879 төгрөгийн зардал гарсан байх тул холбогдох этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 39),

              Хэргийн газар үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь дүүргийн дүгээр хороо, , гудамжны голын замд ын 1,1 дугаар гудамжны зүүн талд ертөнцийн зүгээр засмал зам дээр 01- дугаартай “Тоёота Приус ” маркийн авто машин, 37-7 улсын дугаартай мотоцикл хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан байдалтай байв. Осол болсон гэх газраас мөргөлдсөн гэх газрыг “А” цэгээр тэмдэглэв. Үл хөдлөх цэгийг ын 1 дугаар гудамжны зүүн талын айлын зүүн урд талын хашааны үзүүрээс авч хэмжилт хийхэд “А” цэгээс хойш засмал зам дагуу 13. метр, түүнээс баруун зүгт 10.9 метр зайд үл хөдлөх цэг /В/ байв. Тухайн засмал замын өргөн 8. метр, засмал замаас баруун зүгт байх уулзвар бүхий гудамж руу эргэж орох хэсэг 8.8 метр өргөнтэй байв. Автомашины урд дугуй замын баруун талаас 0. метр, зүүн талаас .8 метр зайтай, дугуй замын баруун талаас 1. метр, зүүн талаас .3 метр, зайд байв. Авто машин урдаас хойш мотоцикл хойноос урагш чиглэлтэй явж байсан гэв. Авто машин баруун хойд зүгт харсан байрлалтай, гупер хэсэг хагарсан эвдрэлтэй байв. Мотоцикл зүүн зүгт харсан байрлалтай, гаднах эд анги хагарч эвдэрсэн газар унасан байв. Мотоцикл үл хөдлөх цэгээс зүүн урагш 1.7 метр зайд байв. Мотоцикл авто машин хоёрын хоорондох зай 0.7 метр зайтай байв. Мотоциклын явсан чиг буюу А цэгээс хойш 9.9 метр, мотоциклын дугуйны тормозны мөр мэт зүйл засмал зам дээр гарсан байв” гэсэн тэмдэглэл, осол, хэрэг, гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн -1, 1-),

 

              Камерийн бичлэгт үзлэг хийсэн “Энгэрийн камерийн бичлэг нь 10 минут 3 секундын бичлэг байх ба тоглуулахад цагдаагийн алба хаагч ослын газар луу явах ба засмал зам дээр гэрэл асаалттай судлын автомашин ертөнцийн зүгээр баруун хойш харсан байдалтай, урд талд хажуугаараа унасан мотоцикл байх ба явган хүний замын хажууд буюу уулзвар дээр хүн дээшээ харсан байдалтай хэвтсэн байх ба хоёр хүн хажууд нь зогсож байв. Мөн тухайн газар хэвтэж байсан хүний хажууд нэг залуу сууж байна. Тус бичлэг дээр минут секундэд эмнэлгийн түргэн тусламжийн машин ирээд машинд мөргүүлсэн гэх хүнийг тээвэрлээд 0 минут 8 секундэд хөдлөөд явсан. Тус бичлэг нь дээр замын орчин чөлөөтэй харагдаж байна. Энгэрийн камерийн бичлэгийг CD-нд хуулбарлаж авав ...” гэх тэмдэглэл (1хх-ийн 19),

 

              Шүүхийн шинжилгээ ерөнхий газрын шинжээчийн оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 73 дугаартай дүгнэлтээр “ биед зүүн чөмөг ясны далд хугарал, зүүн сарвууны чигчий хурууны 1-р үений мултрал, долоовор хуруунд шарх, алганы хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алпдагдуулахгүй” гэжээ (1хх-ийн -7),

 

              “Хорин бугатын даваа” ХХК-ийн “37-7 дугаартай Senke SK0GY маркийн тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийхэд 1. Мотоцикл автомашинтай мөгөлдсөн байдалтай. Тээврийн хэрэгслийн эвдрэлтэй эд ангиуд: Хөдөлгүүрийн радиотор гулзайсан, радиоторын шингэн гоожсон, хөдөлгүүрийн тос гоожсон, үндсэн цахилгааны утас тасарсан, гэрлийн ламп хэвийн, жолооны рам улайсан, зүүн урд амортизатор гулзайсан, рулийн гар хугарсан, тормозны базагч хугарсан. . Ослоос өмнө үүссэн эвдрэл гэмтэл байхгүй. 3. Тээврийн хэрэгслээс осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй байна. . 37-7 дугаартай Senke SK0GY маркийн тээврийн хэрэгсэл нь оны 07 дугаар сарын -ний өдөр үзлэг оношлогоо дуусна. Үзлэг оношлогооны хугацаа дуусаагүй байна” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 9-9),

 

              “Хорин бугатын даваа” ХХК-ийн “01- дугаартай тоёота приус маркийн маркийн тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийхэд 1.Автомашин мотоциклтой мөргөлдсөн байдалтай. .Тээврийн хэрэгслийн тоормосны  удирдлага ажиллагаатай эсэх: Автомашины тоормосны удирдлага-тоормосны базагч хүчлүүр хэвийн байна, тоормосны дөрөө хэвийн байна, урд хоёр дугуйнд байрлах тоормозны базагч хэвийн байна, урд наклад хэвийн, хойд хоёр дугуйн тоормосны наклад хэвийн байна, тоормосны шингэн гүйх трупп гэмтэж цоорсон зүйл байхгүй байна, тоормосны шингэний түвшин хэвийн, зогсоолын тоормос хэвийн. Тээврийн хэрэгслийн явах эд анги ажиллагаатай эсэх: Автомашины хойд амортизатор хэвийн, урд доод баруун зүүн гар, гарны втулкууд хэвийн, өндгөн тулгуур хэвийн, урд тэвш хэвийн, босоо тэнцүүлэгч хэвийн, хөндлөн тэнцүүлэгч хэвийн, урд дугуйн таван бул, гурван бул, хагас гол хэвийн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр ажиллагаатай эсэх: Авто машины хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэн хэвийн,тосны төвшин хэвийн байна. Тээврийн хэрэгслийн жолооны удирдлага ажиллагаатай эсэх: Баруун зүүн талын тяг, шарнер хэвийн, руллийн аппарат хэвийн, руль сул явалтгүй хэвийн. Тээврийн хэрэгслийн эвдрэлтэй эд ангиуд: Хөдөлгүүрийн радиатор, кондейшны радиатор хойшоо чихэгдсэн гулзайсан байдалтай, кондейшны Low талын труп хугарсан, радиаторын сэнс хагарсан. 3. Ослоос өмнө үүссэн эвдрэл гэмтэл байхгүй байна. . Тээврийн хэрэгслээс осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй байна. . 01- дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь оны дугаар сарын 1 өдөр үзлэг оношилгоо дуусна. Үзлэг оношилгооны хугацаа дуусаагүй байна” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 101-10),

         дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн оны 0 дугаар сарын *******-ний өдрийн магадлагаагаар: “01- улсын дугаартай “Toyota Prius-” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1. Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1..1. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг,

10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө,

10.8.Жолооч уулзвар замаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а/уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ, б/зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийн баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ.

.3.Эсрэг хөдөлгөөнтэй эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэжээ. (1хх-ийн 7-8),

              “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн оны дугаар сарын -ны өдрийн / дугаартай дүгнэлтээр “1.Хэргийн материал, хэргийн газрын үзлэг хийхээс өмнөх үеийн /Цагдаагийн алба хаагч нар хэргийн газарт очих үеийн/ дүрс бичлэгтэй танилцахад, тоёота приус маркийн 01- улсын дугаартай автомашины жолооч ******* Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна, . Senke маркийн 37-7 улсынд угаартай мотоциклийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна, 3. “Toyota Prius-” маркийн 01- улсын дугаартай автомашины жолооч ******* Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. . Осолд орох үед тээврийн хэрэгслүүд өөд өөдөөсөө чиглэн явж байсан байх үндэслэлтэй байна. . Хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. . Осолд орсон тээврийн хэрэгслүүдийн самбаачлах чадварыг бидний зүгээс тодорхойлох боломжгүй байна /биологийн мэргэжлийн шинжээчид хандах, 7.Хоёр тээврийн хэрэгсэл уулзвараас бусад газарт өөд өөдөөсөө чиглэн явж байгаад нэг нь зүүн гар тийш болон буцаж эргэх тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр заалтыг баримтлан энэ заалтад заасан дарааллаар уг үйлдлийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байгаа тээврийн хэрэгслийн жолооч эсрэг урсгалд оролгүйгээр өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй. 8. Нэмж тусгах саналгүй.” Шинжээч , , ” гэжээ (1хх-ийн 13-137),

 

           “Сэлэнгэ эститэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн оны 0 дугаар сарын 7-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “AGU загварын хамгаалалтын малгай хэрэглээд хонож байгаа, 1 ш 0,000 төгрөг” гэжээ (1хх-ийн 1),

             “Сэлэнгэ эститэйт” хөрөнгийн үнэлгээний төвийн оны 0 дугаар сарын 9-ний өдрийн авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “37-7 улсын дугаартай Senke SK0GY маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн шууд зардал ,77,000 төгрөг, шууд бус зардал 0,000 төгрөг, нийт ,97,000” гэжээ (1хх-ийн ),

Хууль зүй дотоод хэргийн сайдын 3 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/7 дугаартай тушаалын зургадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар “сэтгэцэд учирсан хор уршгийн 3 (гуравдугаар) зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хохирогч *******” гэжээ (1хх-ийн ),

            “Аллианс капитал” банк бус санхүүгийн байгууллагын оны 08 дугаар сарын 09-ний өдрийн / дугаартай албан бичгээр “Аллианс капитал” ББСБ ХХК зээлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэн Дорж овогтой Пүрэвдоржийн хүсэлтийг үндэслэн манай компанитай оны ******* дүгээр сарын 0-ны өдөр зээлийн гэрээ, фидуцийн  гэрээнүүдийг тус тус байгуулж 01- улсын дугаартай “Toyota Prius-” маркийн машиныг түүний эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн юм. Тус тээврийн хэрэгсэл нь компанийн өмчлөлд бүртгэлтэй боловч иргэний хуульд заасны дагуу хууль ёсны эзэмшигч нь иргэн Дорж овогтой Пүрэвдорж бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээний дугаар зүйлийн .1.-д “гэрээний .1.-ийг зөрчний улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд эд хөрөнгөд хохирол учруулсан бол хариуцах болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн байх тул энэ хэрэгт Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар оролцох боломжгүй байна. Иймд тус манай иргэний хариуцагчаар оролцуулалгүй шийдвэрлэж өгнө үү” гэжээ (1хх-ийн 3),

              Эд мөрийн баримтаар тооцох тухай оны 0 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “хэрэг бүртгэлтийн *******00 дугаартай хэрэгт оролцогч гаргаж өгсөн 10 минут 3 секундын бичлэг Cиди-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (1хх-ийн ),

дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн оны 0 дугаар сарын 31-ний өдрийн 8/0 дугаартай “иргэн ******* /РД:0131/ нь оны ******* дүгээр сарын 8-ны өдрөөс хойш ойрын дуудлага ,09 төгрөг, яаралтай тусламж 10,190 төгрөг, мэс засал 3,,080 төгрөг, нийт 3,71,879 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (1хх-ийн 3),

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар “ овогт /РД:0131/ нь А, В, М ангилалтай, үнэмлэхийн хугацаа оны 01 дүгээр сарын -ний өдрөөс 3 оны 01 дүгээр сарын -ний өдөр, жолооны үнэмлэхийн төлөв-хүчинтэй” гэжээ (1хх-ийн ),

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар “ овогт /РД:НД8*******7/ нь В ангилалтай, үнэмлэхийн хугацаа оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 30 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, жолооны үнэмлэхийн төлөв-хүчинтэй” гэжээ (1хх-ийн 197),

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар “01- улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл Аллианс капитал ББСБ”, “ 377 улсын дугаартай Senke SK0GY маркийн тээврийн хэрэгсэл ” гэжээ (1хх-ийн 7-8),

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “ “ дүүргийн дүгээр хороо, голын зам дээр машин мотоцикл мөргөлдсөн байна” гэжээ (1хх-н ),

 

              Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “******* 0.00 хувь, ******* 0.00 хувьтай” гэжээ (1хх-н 1-1),

 

              Хохирогч эрүүл мэндийн байдалтай холбоотой болон хохирлын талаарх баримтууд (1хх-ийн 8-88, 10-, -),

 

              Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-ийн 7-31),

 

              Зээлийн гэрээний хуулбар (1хх-ийн 3-1),

 

              дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр “Танай байгууллагаас ирүүлсэн 30м-3/ тоот албан бичгийн дагуу иргэн ******* /НД8*******7/-ын овог,эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн мэдээлэл өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.” гэжээ (1хх-ийн 7),

 

           Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхний лавлагаагаар “...НД8*******7 регистрийн дугаартай овгийн нь Улаанбаатар хот, дүүрэг дугаар хороо, ын 1- тоотод оршин суудаг” гэх лавлагаанууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (1хх-н 19-19, 198-1),

 

              Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (1хх-н 10, 1-1) болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

1.Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч ******* нь  оны ******* дүгээр сарын 8-ны өдрийн цагийн орчим дүүргийн дүгээр хороо , голын зам дээр 01- улсын дугаартай, Тоёота приүс- маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1..1, 10.3, 10.8 б, .3, 10.9 дахь заалтуудыг зөрчсөний улмаас 37-7 улсын дугаартай, Senke маркийн хар өнгийн мотоциклийг мөргөж, хохирогч эрүүл мэндэд “зүүн чөмөг ясны далд хугарал, зүүн сарвууны чигчий хурууны 1-р үений мултрал, долоовор хуруунд шарх, алганы хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч “Өөдөөс приүс маркийн машин ирж байсан. Тэгээд уг машин зогссон. тал руу буюу хойш эргэх гэж байсан, дохиогоо өгөөд энэ үед би хажуугаар нь зөрөх гэж байтал өнөөх машин огцом дараад тус машинтай мөргөлдөж осол болсон. Ослын улмаас зүүн хөлийн чөмөг хугарсан, цээж, нуруу өвдөлттэй байгаа, зүүн гарын алга хөхөрсөн, зүүн гарын чигчий хурууны үе мултарсан, толгой өвдөж байгаа” гэсэн мэдүүлэг, гэрч “Ах ын 1 дугаар гудамжны уулзвараар зүүн гар тал руу буюу ертөнцийн зүгээр баруун тийш эргэх гээд дохио өгөөд зүүн гар тал руугаа эргэсэн. Тэгээд яг эргэх явцад гэрлийн үзүүрт нэг мотоциклтой хүн харагдаад шууд ирээд автомашиныг мөргөөд унасан. Тэгээд бид хоёр бууж харахад нэг залуу ганцаараа хар өнгийн мотоцикл жолоодож яваад мөргөөд унасан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч “ мотоциклоо жолоодоод , хоёрын голын засмал замаар явсан, би араас нь машинтайгаа хөдөлсөн. Тэгсэн нэг машин зүүн гар тал руу эргэх гээд дохио өгөөд бид хоёрын урд зогсож байсан, тэгсэн нэг мэдсэн нь машинтай мөргөлдөж осол гаргасан мотоциклоосоо шидэгдэж замын баруун талд унасан” гэсэн мэдүүлэг, гэрч Г. “Дуудлагын дагуу очиход саарал өнгийн Toyota Prius- маркийн 01- дугаартай машин байсан, серийн дугаарыг нь санахгүй байна, уг машины чиглэл нь дээшээ өгсөж байгаад гудамж руу эргэж орох чиглэлтэй, хар өнгийн мотоцикл нь уруудаж байсан чиглэлтэй байсан. Мотоциклын жолооч нь баруун талын явган хүний замын хажууд дээшээ хараад хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.ын “Эргүүлийн үүрэг гүйцэтгэж, тус замын явган хүний замаар явж байтал бид хоёрын хажуугаар буюу засмал замаар мотоциклтой хүн доошоо уруудаад явж өнгөрсөн. Удалгүй замаар явж байсан машинтай хүн “машин мотоцикл мөргөлдчихлөө” гэж хэлсэн. Ингээд бид хоёр ослын газар дээр яваад очтол бид хоёрын хажуугаар өнгөрсөн мотоциклтой хүн, саарал өнгийн, Toyota Prius- маркийн улсын дугаарыг анзаараагүй машинтай мөргөлдсөн байсан. Тухайн мотоциклийн жолооч нь замын гарц дээр дээшээ хараад хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг, гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээ ерөнхий газрын шинжээчийн оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт, “Хорин бугатын даваа” ХХК-ийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн оны 0 дугаар сарын *******-ний өдрийн магадлагаа, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн оны дугаар сарын -ны өдрийн / дугаартай дүгнэлт, “Сэлэнгэ эститэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаанууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг нь жолооч авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож, хор уршгийг хүсээгүй боловч бий болгосон буюу бусдын эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

         Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1..1, 10.3, 10.8 б, .3, 10.9 дахь заалтуудыг зөрчсөний улмаас тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөнд оролцож явсан мотоциклтой мөргөлдөж осол гарган, хохирогч эрүүл мэндэд “зүүн чөмөг ясны далд хугарал, зүүн сарвууны чигчий хурууны 1-р үений мултрал, долоовор хуруунд шарх, алганы хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

          Шүүгдэгч ******* нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хийсэн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.      

          Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нараас “Тухайн үед хохирогч ******* нь мотоциклынхоо гэрлийг асаагаагүй байсан нь осол гарах шалтгаан болсон. Хохирогч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 18.1 дэх заалтыг зөрчсөн” гэж маргах боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч “Тухайн үед гадаа нар жаргаагүй гэгээтэй байсан. Замын гэрэл асаагүй байсан. Би мотоциклын хол, ойрын гэрэл асаагаагүй. Яагаад гэвэл гадаа гэгээтэй байсан. Нэмэлт гэрэл асаалттай явсан” гэсэн мэдүүлэг, гэрч “Би ах хамт гэрээс нь гарсан бөгөөд би хажууд талын урд суудал дээр суугаад бид хоёр хамт “” нэртэй дэлгүүр рүү явахаар болоод хөдөлсөн. Тэгээд яг эргэх явцад гэрлийн үзүүрт нэг мотоциклтой хүн харагдаад шууд ирээд автомашиныг мөргөөд унасан” гэсэн мэдүүлэг, гэрч “Тухайн үед замын орчин нөхцөл чөлөөтэй харагдаж байсан. Нар гүйцэт жаргаагүй, гэгээтэй байсан. Би ас 00-800 метрийн зайтай явж байсан байхаа. мотоциклын жижиг гэрлээ асаалттай явж байсан” гэсэн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн “Тус бичлэг нь дээр замын орчин чөлөөтэй харагдаж байна” гэх тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн хэлэлцүүлэгт камерын бичлэгийг шинжлэн судалсан зэргээр няцаагдаж байна.

          Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байсан болон тээврийн хэрэгсэлд зорчин явсан хүмүүсийн мэдүүлгээс үзэхэд гадаа үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан ба тээврийн хэрэгслийн гэрлийг заавал асаах шаардлага байгаагүй, хохирогч ******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэдэг нь дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн оны 0 дугаар сарын *******-ний өдрийн магадлагаа, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн оны дугаар сарын -ны өдрийн / дугаартай дүгнэлтээр давхар нотлогдож байна.  

           Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Хохирлын талаар:

 Гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба шүүх хуралдаанд хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин 17,000,000 төгрөг, эм тарианы зардал 1,,000 төгрөг, хоол, хүнсний зардал 30,09 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 3,,000 төгрөг, бензин, замын зардал 7,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,173,00 төгрөг, нийт ,173,009 төгрөгийг нэхэмжилжээ. Шүүгдэгч нь шүүхийн шатанд 00,000 төгрөгийг хохирогч *******д төлсөн байна.

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

99 дүгээр зүйлийн 99.1-д “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

0 дугаар зүйлийн 0.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

10 дугаар зүйлийн 10.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

дүгээр зүйлийн .3-т “Энэ хуулийн 30.-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж,

30 дугаар зүйлийн 30.-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд учирсан гэм хорын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч ******* нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******аас шаардах эрхтэй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 3 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/7 дугаар тушаалын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож болох зохицуулсан тул мөрдөн шалгах ажиллагаанд Захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон байх тул хохирогч дээрх зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэргийн дэх талд авагджээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 3 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс .99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заажээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны оны 0 дугаар сарын *******-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 0,000 мянган төгрөгөөр тогтоожээ.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо гэмтлээс болж хохирогчийн бие махбодод учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сэтгэл зүйн сөрөг үр дагавар, шүүгдэгчийн төлбөрийн чадвар зэргийг харгалзан хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тухайн гэмт хэрэг хэргийн гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван гурав дахин нэмэгдүүлэн тооцож /0.000х13=8.80.000/ нийт 8.80.000 төгрөгөөр хохирлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч *******ас эм тарианы зардал 1,,000 төгрөг, хоол, хүнсний зардал 30,09 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 3,,000 төгрөг, бензин, замын зардал 7,000 төгрөгийг нэхэмжилж энэ талаар баримтаа ирүүлжээ.

Хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтыг шинжлэн судлахад, эм тарианы зардлын баримтуудаас 9,0 төгрөгийг баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх ба 709,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь баримтгүй, хэрэгт авагдсан баримт нь хаанаас, хэзээ, хэн, ямар төрлийн эм, тариа авсан нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Бензины баримтын хувьд, 18,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх ба Улаанбаатар хот руу таксигаар явсан замын зардал 70,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч ямар ч баримт ирүүлээгүй, бензины зардал 0,000 төгрөгийн баримт нь хэзээ бензин авсан нь тодорхойгүй (.*******. буюу осол болохоос өмнө гэж харагдах) ба замын зардал, бензинтэй холбоотой өөр нотлох баримт шүүхэд ирээгүй байна.

 Хоол, хүнсний зардлын баримтын хувьд, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх зэрэг зайлшгүй зардалд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, архи, ундаа, печень, тараг зэргийг худалдан авсан байх ба хаанаас, хэн авсан нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Эд хөрөнгөд учирсан хохирол 3,,000 төгрөгийг нэхэмжилсэн ба            “Сэлэнгэ эститэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн оны 0 дугаар сарын 7-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “AGU загварын хамгаалалтын малгай хэрэглээд хонож байгаа, 1 ш 0,000 төгрөг”, “Сэлэнгэ эститэйт” хөрөнгийн үнэлгээний төвийн оны 0 дугаар сарын 9-ний өдрийн авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “37-7 улсын дугаартай Senke SK0GY маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн шууд зардал ,77,000 төгрөг, шууд бус зардал 0,000 төгрөг, нийт ,97,000” гэсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт хэрэгт авагдсан, шүүгдэгч ******* нь эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Мөн хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин 17,000,000 төгрөгийг шүүгдэгч *******аас нэхэмжилж, нотлох баримтаар “Элбэг хэрлэн” ХХК-ийн захирлын оны 0 дугаартай тодорхойлолт, бэлэн мөнгөний зарлагын баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байна.

Хохирогчоос ирүүлсэн дээрх баримтуудаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг тогтоох боломжгүй, энэ талаар холбогдох хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, нийгмийн даатгал болон татвар төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 0 дугаар зүйлийн 0.1, 10 дугаар зүйлийн 10.1, дүгээр зүйлийн .3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бензин, замын зардал 1,1,0 төгрөг, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3,,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 8,80,000 төгрөг, нийт 13,3,0 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, хохирогч нэхэмжлэлийн шаардлагаас 7,99,809 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 17,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн 13,3,0 төгрөгөөс шүүх хуралдааны өмнө шүүгдэгчийн төлсөн 00,000 төгрөгийг хасаж, 1,3,0 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгох нь зүйтэй.

Харин хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад, шүүгдэгч ******* нь 01- улсын дугаартай, Тоёота приүс- маркийн тээврийн хэрэгслийг 7,00,000 төгрөгөөр худалдаж авахдаа урьдчилгаа ,00,000 төгрөгийг төлж, үлдэгдэл ,000,000 төгрөгийг “Аллианс капитал” банк бус санхүүгийн байгууллагаас нэрээр зээлээр худалдан авсан ба уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь шүүгдэгч ******* болох нь шүүгдэгч *******ын “Уг тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлийнх ба зээл гарахад би шаардлага хангахгүй байсан учир нэр дээр зээл авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Пүрэвдорж “Тоёота Приус маркийн автомашиныг Аллианс капитал ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж авсан. Тухайн үед ******* ахын нэр дээр зээл гарахгүй гээд миний нэрээр зээл гарахаар болж би өөрөө зээлийн гэрээ байгуулаад т авч өгсөн. ах сар бүрийн -ны өдөр зээлээ төлөөд явдаг, надад энэ машин хамааралгүй” гэсэн мэдүүлэг, “Аллианс капитал” банк бус санхүүгийн байгууллагын оны 08 дугаар сарын 09-ний өдрийн / дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99. “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасныг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.

         Мөн хохирогч жолоодож явсан мотоциклыг эзэмшигч нь Э. гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа хэрэгт авагдсан боловч гэрч “Би аав бөгөөд 37-87 улсын дугаартай мотоциклыг өөрийн төрсөн хүү д худалдаж авч өгсөн бөгөөд тухайн үед гэрчилгээн дээрээ өөрийн мэдээллээ оруулаад авсан. Одоо мотоциклын эзэмшигч буюу захиран зарцуулах эрх нь д байгаа, надад хамааралгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч “Уг тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн” гэсэн мэдүүлгээр уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь Ц.Гантулгыг гэж үзэж, хохирол төлбөрийг шүүгдэгч *******аас гаргуулж, *******д олгохоор шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэ гэмт хэргийн улмаас хохирогч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан зардал 3,71,879 төгрөгийг шүүгдэгч *******аас нэхэмжилсэн ба шүүгдэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заажээ.

Хохирогч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 3,71,879 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн оны 0 дугаар сарын 8-ны өдрийн 8/0 дугаартай албан бичиг, хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудаар тогтоогдож  байна.

          Иймд Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 3,71,879 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй.

           .Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгчид ял, шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Шүүхээс Л.Хашаярыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, жилийн хугацаагаар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” саналыг, хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ дүүргийн нутаг дэвсгэрт байгаад байвал ажил хөдөлмөр эрхэлж, хохирол төлөх боломжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх” санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ., . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, сарын хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

        Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн 1- дэх хэсгүүд, 3.3 дугаар зүйл, 3. дугаар зүйл, 3.7 дугаар зүйл, 3.8 дугаар зүйл, 3.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

      1.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, (зургаа) сарын хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

     3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

     .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

          .Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 3,71,879 (гурван сая долоон зуун арван зургаан мянга найман зуун далан ес) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000080 тоот дансанд төлүүлж,

          Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 0 дугаар зүйлийн 0.1, 10 дугаар зүйлийн 10.1, дүгээр зүйлийн .3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нийт 1,3,0 (арван хоёр сая зургаан зуун дөчин гурван мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, хохирогч нэхэмжлэлийн шаардлагаас 7,99,809 (долоон сая есөн зуун хорин есөн мянга найман зуун ес) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 17,000,000 (арван долоон сая) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ