Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 132/ШШ2022/00152

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш овогт О- ын Б-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч овогт Ц-ийн Ж -д холбогдох,

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2022/00043/И  индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Т  

Хариуцагч Ц.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Ц.Ж-тай 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хоёр ихэр охинМ, Мөнхтуяа нар төрсөн. Ц.Ж нь хамтран амьдрах хугацаандаа үл ялиг зүйлээс шалтгаалан хэрүүл маргаан хийх тоолондоо гар хүрэх, зодох, элдэв үгээр доромжлох зэргээр байнга дарамталдаг байсан. Ц.Ж нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд Орхон аймаг явсан. Түүнийг эзгүй хойгуур ээж, охин дүү хоёр нь надад гар хүчр, хэл амаар доромжилж, 2 охин бид гурвыг гэрээс минь хөөсөн. Би орон нутгийн цагдаа, нийгмийн ажилтан нарт хандан ээж дээрээ 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлэн ирсэн. Ээж дээрээ ирээд удаагүй байхад гэртээ ирж, машин авч унасан сурагтай байсан. Мөн Ц.Ж нь өөр хүнтэй дотно холбоотой болсон Иймд Ц.Ж-ыг охин М, М  нарын эцэг мөн болохыг тогтоож, хоёр хүүхдэд тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2016 онд О.Б-тай  хамт Орхон аймагт эмнэлэгт үзүүлж байсан. Булган аймгийн төрөх тасагт 2016 онд О.М , О.М нар төрөх эмнэлэгт төрсөн. Ц.Ж-тай хамт Булган аймгийн Бугат суманд хамт амьдарч байх үед агсан согтуу тавьдаг байсан. Нэгэн хавар хадам ээж маань ирээд гэрээс хөөлөө гэж ирээд над руу утсаар уйлж хэлж байсан. Байнгын хүчирхийлэлтэй амьдардаг. Булган аймгийн Бугат сумын цагдаа нар энэ хүнийг сайн мэддэг. Ц.Ж нь О.Б-г ямар ч найз нөхөдтэй байлгах дургүй. Найзалж нөхөрлөсөн бүх хүмүүсийг дургүйцэж агсан согтуу тавьдаг. Хариуцагч гэр орондоо огт байдаггүй. Хэл амаар байнга доромжилдог. Хариуцагч хүүхдээ хувцас болон санхүүгийн дэмжлэг өгдөггүй. О.Б 2 хүүхэдтэйгээ Булган аймгийн Уньт багт ээжтэйгээ хамт амьдарч байгаа тусдаа амьдраад 1 жил болж байна. Өмнө нь нэхэмжлэгч гэрлэлтээ батлуулж байсан. Гэрлэлтээ шүүхийн журмаар салгаагүй учраас хоёр охиноо өөрөөрөө овоглосон. Эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах саналтай байна гэв.

Хариуцагч Ц.Ж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  ...Миний бие О.Б-тай 2014 онд нэг бүр болсон. 2016 онд О.М , О.М нар 2 ихэр охинтой болсон. Тухайн үед хэрүүл маргаан их гардаг байсан. Өмнөх нөхрийн асуудал дээр хэрүүл маргаан их гардаг. Би гэрлэлтээ батлуулах талаар санал гаргаж байсан. Манай хадам аав өнгөрснөөс хойш нэхэмжлэгчийн зан ааш их эвдэрч гэр бүлийн маргаан гаргах нь их болсон. Миний бие олон мал байхгүй. Өмсөж зүүх хувцас халамжлах тал дээр О.Б хүүхэд асрах ямар ч чадваргүй. Төрөөд эх нь өөрөө сүү байхгүй. Би өөрөө өсгөж байсан. Одоо энэ шүүх хуралдаан дээр ирсэн байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг би огт танихгүй. 2 хүүхдээ нэг нэгээр нь авах саналтай байна. Миний хүүхдүүд маань миний хүүхэд мөн тул хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэгчээс О.Б-гийн гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа, Б.Мөнхтуяа, Б.М  нарын эрүүл өсөж буй талаар эмчийн тодорхойлолт, Булган аймаг, Хутаг-Өндөр  сумын Уньт баг, 3 дугаар багт нэхэмжлэгч, хүүхдүүдийн хамт оршин суудаг тухай Багийн засаг даргын тодорхойлолт, Б.М , Б.М нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эмч Гүндэгмаагийн гаргасан “О.Б нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй, сэтгэцийн хувьд эрүүл” гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Ц.Ж-д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн  тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Зохигч  нь 2015 оноос хойш хамтран амьдарсан, тэдний дундаас 2016 оны 07 сарын 28-ны өдөр ихэр охид болох Б.М , Б.М нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх ба хариуцагч Ц.Ж нь охин Б.М , Б.М  эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт  “хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5 дахь хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч О.Б-гсэтгэцийн өвчтэй тул хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэж маргасан боловч түүний дээрх тайлбар хүний их эмч Д.Гүндэгмаагийн “...О.Б нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй, сэтгэцийн хувьд эрүүл” гэх тодорхойлолтоор үгүйсгэгдэж байна.

 

Хэрэгт авагдсан хүүхдийн их эмч, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд нь хүүхэд эхийн асрамжид эрүүл бойжиж байгааг нотолсон баримтууд бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулсан, хуульд заасан шаардлага хангасан баримт байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 07 сарын 28-ны өдөр ихэр охид болох Б.М , Б.М нар төрсөн цагаас эхлэн өнөөг хүртэл эх О.Б-гийн асрамжид байгаа болох нь тогтоогдож байна. Б.М , Б.М нарын насны байдал, ээнэгшин дассан орчин болон хүүхдийн асрамж өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдоогүй байдлыг харгалзан үзэж тэднийг эх О.Б-гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.Ж д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.Б д тус тус даалгах нь зүйтэй.

 

Иймд Б.М , Б.М  нарын эцгээр Ц.Ж-ыгтогтоож, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч О.Б-гийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар  2016 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн Б.М , Б.М нарын эцгээр Ц.Ж    мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2016 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн Б.М , Б.М нарыг эх О.Б-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн Б.М , Б.М нарыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Ж аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.Б д даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ж аас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б д олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.Жаргалсайранд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.Б д тус тус даалгасугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.ОДОНЧИМЭГ