Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2019/1010/3 |
Дугаар | 128/ШШ2020/0718 |
Огноо | 2020-11-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2020/0718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: МУАХ ТББ,
Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,
Гуравдагч этгээд: ДБҮЭГ ТӨҮГазар,
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д, Б.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх байрныхаа мөнгийг, гадаад харилцааны байгууллагаар дамжуулан төлж байсан гэх асуудал байж магадгүй. Иймд үүнд нь тайлбар хэлэх нь зүйтэй байна. Уг барилга нь бүтнээрээ шилжиж ирсэн учир цахилгаан дулаан, мэргэжлийн хяналтын газрын үзлэг, янз бүрийн юм болоход манайд шалгалт үйлчилгээ хийдэг. Нэг л барилга дээр үзлэг ирж байсан учир цахилгаан дулаанаа тэгж төлж байсан.
Кубын илчин сайдын хаяг нь тодорхойгүй байдаг. 13 дугаар байр гэж нэг бол хэлээд байдаг. 21 дүгээр хороо гээд байдаг. 2012 онд газар дээрээ байшин бариад байна гэж манайхыг шүүхэд өгсөн. Шүүхээс шинжээч томилж Кубын илчин сайдад ямар ч хамааралгүй байр байна гэсэн дүгнэлт гарч байсан. Бид нар эв зүйгээр зохицох талаар Гадаадын хэргийн яаманд санал тавьдаг. Гэтэл сайд нь танай эрх ашгийг нь хөндөхгүйгээр шийдвэрлэнэ хуулийн дагуу ийм байна гээд гаргадаг байсан. Өнөөх сайд нь судлаад явж байх хооронд сайд нь солигдоод явдаг байсан учир энэ асуудал даамжраад сунгагдаад байсан. Хамгийн сүүлд Л.Болд гэдэг сайдад тодруулахаар очиж байсан. Монгол Улсын Засгийн газрын ******* дугаар тогтоол гарахад энэ асуудлыг тавихад гуравласан гэрээгээ үргэлжлүүлээд явъя гэдэг байсан. Кубын засгийн газрын сайд нь айлчлахаар болоод тусгай байр хамгаалалт барьж, засвар үйлчилгээ хийж үүнийг тохижуулан авсан байдаг. Гэтэл энэ хугацаанд энэ байрыг манайх хамгаалж байсан юм.
Ю.Ц даргын энэ байрыг яагаад манайд өгсөн юм бол гэдэг талаар тайлбарлая гэж бодож байна. Эд хөрөнгө хувьчлах, өмчлөх гээд олон хэлбэр гарч ирсэн. Соёлын яам нь татан буугдсан ба манайхыг тус татан буугдсан байгууллагын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ үү гэж биднийг тэр байранд оруулж байсан. Тэр байранд өмч хөрөнгө бид нар оруулсан. Засвар үйлчилгээ хийсэн. Өмнө нь 8 айл гээд байгаа угаасаа энэ байранд өмнө нь айлууд байсан юм байна лээ. Өмнө нь албан тушаалаасаа буугаад н.Гончигдорж нь би энэ айлд орохгүй гээд бид нар энэ байранд Засгийн газраас шийдвэр гараад орж байсан.
Энэ байранд орж байхад Францийн элчин сайдын яаманд Урлагийн ажилтны холбоог оруулсан юм чинь болохгүй юм байна гээд энэ үйл ажиллагаа хэрэгжээгүй юм. Яагаад зүүн талд нь байрлаж байгаад манайх бүтнээрээ эзэмших эрхтэй гэж үзээд байгаа юм бэ гэхээр энэ байр нь 1946 онд ашиглалтад орж байсан. Бид нар ч өөрсдөө эргэлзэж байсан анх 1600 м.кв талбайтай байрыг 800 м.кв танайх юм шүү гээд хүлээлгэж өгч байсан. Энэ нь 500 дугаар тогтоол гарсны дараах үйл явдал шүү. Бид нар энэ байр нь 1600 м.кв хүрж байгаа эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргахад энэ нь 800 м.кв гэж гарсан байдаг. Манайхыг ирээд авахад хашаа байгаагүй. Байшин бүхэлдээ байсан. Нэг зун биднийг амраад ирэхэд Гадаад хэргийн яам хашаа татсан байдаг.
Нэг байранд 2 байгууллага 20 хэдэн жил болоод ирсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хүлээлгэн өгөхдөө энэ байрыг бүхлээр нь МУАХнд бүхлээр нь хүлээлгээд өгсөн байна. Хоёрт энэ гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл гарахдаа тэр чигээр нь байшингаар нь гарсан байдаг.
Эвдээд орсон гэж байна. Н.Ц сайд бид нарт хүлээлгэж өгсөн. Чөлөөлж өгсний дараа бид нар хүлээлцэж авах гэтэл хүлээлцэж өгөөгүй. Өөрсдөө түгжээд орсон байсан. Бид нар эвдэж ороогүй, элчин сайдын яам руу халдаагүй. Гэтэл нөгөө байшинд хүмүүс ороод байна гэж байсан. Гэтэл тусгай хамгаалалтын хүмүүс орсон байдаг. Манайх маш олон гишүүдтэй. Одоо 1500 гаруй гишүүдтэй байгууллага. Бид нар өмчөө дураараа нааш нь цааш нь явуулах боломжгүй. Гадаад яамнаас нэг амраад ирэхэд цахилгаан салгаад аваад явсан ч тохиолдол байсан. Манайхаар дамжуулж төлөх нь төвөгтэй байна. Манай цахилгаан худлаа хэлээд байна гэдэг хар үүсээд тусгай цахилгаан аваа гэж байсан. Тэгэхэд нэг өдөр аваад явсан байсан.
Тэдний байгууллага нь өмнө энэ байртай холбогдуулан шүүхэд өгсөн байдаг. Манай харин энэ маргаан бүхий ******* дугаар тогтоол гарахад нь энэ чинь хууль бус юм хийлээ шүү гээд бид анх удаа шүүхэд өгч байгаа юм. Нэг байгууллагад 2 өөр байгууллага 20 гаруй жил оршин тогтнож ирсэн нь төр засгаа хүндэлдэг л оршиж байгаа юм. Бүгдийг нь л бодож өдийг хүртэл явж байсан. Э.Бат-Үүл даргын үед бас энэ байшин 50, 60 жил болсон байна гээд бүртгээд явж байсан. Дараа нь 2 жилийн дараа акт тавьсан. Тэгсэн хир нь Кубын элчин сайдыг хөөж чадахгүй. Манайхыг л хөөгөөд байсан. Тэгэхээр нь бид дээд давхраа чөлөөлөөд доод давхар руугаа орж үзсэн.Гэтэл болохгүй гээд зэрэг зэрэг баахан юм ирээд байсан учир наад талын хуучин баригдаж байсан 12 давхар барилга руугаа оръё гэдэг хүсэлт тавиад байж байсан.
******* дугаар тогтоол гарч нэлээн доргиолоо. Төр өмчтэй байж болдог. Олон нийт болдоггүй юм шиг л хандлага харагдаад байна. Хуульд юу гэж заасан байдаг юм шүүх мэдэж байгаа байх. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс юмыг аргалж манайхыг авдаг гэсэн юм ярих гээд байх шиг байна. Манайд бол тийм юм байхгүй. Цаашид манай байгууллага олон жил үйл ажиллагаа явуулна. Энэ явуулах эрхийг нь хангаж өгнө үү гэж шүүхээс хүсмээр байна. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Манайх зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Учир нь өмчлөх эрхийг төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хөндөгдөж байна гэж үзсэн юм. Энэ ямар факт гаргав гэхээр 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ******* дугаар тогтоол байдаг. Тогтоолын агуулгыг товч хэлэх юм бол нэхэмжлэгч талыг өмчлөгчийн гэрчилгээтэй газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, төрийн байгууллага бусад хуулийн байгууллага газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаа. Анх энэ эрхийг нь хүлээн зөвшөөрч байсан тухайн 500 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа факт гарч ирсэн байдаг. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болсон юм.
Даргалагчийн зөвшөөрөх юм бол би дэлгэцээр баримтуудыг дурдаад явах саналтай байна. Эхлээд нэхэмжлэгчийн товчоор эрх зүйн байдлыг нь дурдъя. Анх 1970 онд БНМАУ-ын Соёлын Яамны тушаалаар Монголын урлагийн ажилтын холбоо гэх нийгэмлэг үүсэж байсан. Үүсэж хөгжлөөрөө 45 жилийн настай байгууллага болж байна. Төв хорооны нарийн бичгийн даргын тушаалаар Урлагийн ажилтны холбооны анхдугаар хурлыг зохион байгуулж байсан. Энэ нь анх тогтоолын буюу байгууллагын дүрмийг баталж байгаа юм. Урлагийн ажилтын ээлжит хурал болж даргаа сонгосон байгаа. Дарга нарыг сонгосон цалинг тогтоосон энэ дүрсэнд өнөөдрийн гэрчээр оролцох н.Зангад гуайн нэр гарч байна.
Энэхүү дүрснээс н.Б гэж хүний Урлагийн ажилтны холбооны эрх зүйн байдал нь тодорхой болно. Энэ байгууллагад нягтлан бодогчоор томилсон шийдвэр байна. Урлагийн ажилтны холбоо нь анх байртай болсон талаар энэ слайдаас тайлбарлаж өгнө. Нийгмийн хамгааллын соёлын яамны сайдын 1989 оны шийдвэр байдаг. Үүнд тусгай байрыг шилжүүлсүгэй гэж харагдана. Урлагийн ажилтын холбооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоол гэж байна. Тогтоол шийдвэр нь хууль ёсны эцсийн шийдвэр гэж үзэж болно. Эндээс нэхэмжлэгч талд Урлагийн ажилтны өргөө гэдгийг шилжүүлж байгаа.
Урлагийн ажилтны холбооны дарга буюу н.Зангад гуай нь 1991 онд дэд ерөнхийлөгчийн байр болгох тухай слайд харагдаж байна. Засгийн газрын санаачилгаар урлагийн ажилтны дэд ерөнхийлөгчийн байр болгох түүний байрлаж байгаа байрыг гээд харагдаж байна. Энийг Монгол улсын түүхэнд дэд ерөнхийлөгч гэсэн асуудал байдаг байсан. Тэр үед манай байр гээд байгаа газрыг дэд ерөнхийлөгчийн байр байсан юм. Нэгдүгээр сургуулийн урд талын байртай солих гэж байсан баримт байх шиг байна. Үүнийг хүлээлцсэн хүмүүс нь өнөөдрийн гэрч н.Б гэж хүн байгаа юм.
Тухайн үед манай байгууллагад хандаад дулааны шугам сүлжээний газартай танай байгууллагаар дамжуулан хийх саналуудыг илгээж байсан. Тухайн байрны чанарын байдал ба муудсан байсныг дүгээж хэлж байсан сайжрах гэх мэтийн хавсаргасан байна. Энэ слайдад дулааны мөнгийг төлж байсан баримт байна. Манайх эзэмшилд ашиглаж байсан тул энэ баримтуудыг хамруулсан байгаа юм. 1, 2, 3 дугаар сарын халаалт дулааны мөнгийг нь төлсөн баримтууд байна.
1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын 294 дүгээр тогтоол гэж байгаа. Энэ тогтоол гарахдаа энэ Гадаад харилцааны яамны саналыг үндэслэн гэж байдаг. Гэтэл НҮБ нь гадаад харилцааны яаманд шилжүүлсүгэй гэсэн байдаг. Гэтэл 1996 оны 03 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжсэн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн дараанаас төр гэдэг өмчтэй зүйлийг харж болно гэж үзэж байгаа. Мөн хуулийн 6 дугаар зүйлд төрийн өмчид эд хөрөнгө олж авах гэсэн заалт байгаа юм. Эд хөрөнгийг төр нь дараах хэлбэрээр олж авна. Энэ үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үед төрийн өмчид байсан эд хөрөнгө гэж байгаа. Тэгэхээр 1996 оны 06 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үед төрийн өмчид байгаагүй юм. Тэгэхээр энийг төрийн өмч гэж үзэх эсэх нь сонирхолтой болж байгаа юм. Байгаагүй учир манайх энэ газрыг ашиглаж амьдарч байсан.
237 дугаар захирамж нь ямар хууль зүйн үндэслэлтэй байгаа юм. Юуг үндэслэж байгаа гэдгийг олж харахгүй байна. Өмчлөх эрхийн бусад түрүүний дурдсан баримтуудыг үндэслээд 2001 оны 05 дугаар сарын 500 дугаар тогтоол гараад хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймд төр манайд өмчөө шилжүүлээгүй байна. Өмчлөх эрхийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан гэж бид үзэж байна.
2002 оны шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж байна. Тухайн үед захиргааны хэргийн шүүх гэж тусдаа байгаагүй. Бүх шүүх нэгдсэн байсан. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр н.С гэж Соёлын яамны сайд хүн байсан. Гарын үсэг зурсан хүн гэдгийг баталж тодорхойлолт авсан байдаг. Энэ хүн балансаар шилжүүлж байсан гэдгийг тэр хүн нь өөрөө баталдаг.Байгууллага нь урлагийн ажилтны өргөө гэж ажиллуулж байсан.
Эцэст нь нэхэмжлэлийн шаардлага нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага тавьж байгаа. Үүнийг Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлсэн байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх дээд шатны байгууллагад хандахад 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн асуудал шийдвэрлэсэн гэж ярьдаг. Хуульд эд хөрөнгийг хууль ёсны дагуу 10 болон түүнээс дээш жил ашигласан бол 100 эрхийг эдлэх наад захын эрх нь байгаа гэдгийг эрхэм шүүгчид тодруулж байна. Дээрх тогтоолыг захиргааны акт үнэлэх эрх шипи маягаар тогтсон байдаг. Яаж үнэлэгдэж гарах талаар тодорхой үед бид амьдарч байна. Магадгүй энэ 2015 оны Захиргааны ерөнхий хууль гарахаас өмнө замбараагүй байсан байж болох юм. Үүнээс эхлээд бүгд зөрчигдсөн гэж харж байна. Захиргааны актыг улаан цайм зөрчсөн хэд хэдэн зүйл байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх гэх зарчим байдаг. Бидэнд мэдэгдсэн зүйл байдаггүй. Мөн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим байдаг. Энэ зарчим мөн мөрдөгдөөгүй. 500 дугаар тогтоолыг үндэслэлгүй гэж байгаа мөртөө маргаан бүхий актаа яаж үндэслэлтэй юм бэ гэдгээ нотолж чадахгүй байгаа. 500 дугаар тогтоолоо үгүйсгэхдээ ямар ч нотолгоо хийгээгүй. Мөн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; зарчмыг хангаагүй. Хөндөх гэж байгаа талаараа яагаад хэлдэггүй юм бэ. Бүхэл бүтэн бүлгээрээ оролцоог мэдэгдэх ойлголт яваад байгаа юм биш үү.
Нэг ч ийм баримт шүүхэд гаргаж өгөөгүй маш харамсалтай. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно гэж байдаг ба гуравдагч этгээдээр бүүр оролцдог байдаг. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т .Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байдаг. 25 дугаар зүйлийн 25.1.2-т оролцогчийн сонсгох тайлбар гаргуулах эрхтэй гэж байна.
Тийм нотолгоо байна гэж үү. 28 дугаар зүйлд сонсгох ажиллагаа хийхгүй байх үндэслэлийг дурдсан байдаг. 28 дугаар зүйлээр сонсгох ажиллагаа хийгээгүй бол үүнийгээ нотлох үүрэгтэй байдаг. Нотлох нь битгий хэл тайлбарлаж чадахгүй байна. Захиргааны актын процесс ажиллагааны зөрчил ихтэй байгаа юм.
Энэ акт нь өмчлөх эрхийг зөрчөөд байх учир энэ харилцаанд орно. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байхад зөрчөөд байна. Хошигнож хэлэх юм бол төрийн байгууллага нь нөгөө төрийн байгууллагадаа матаад хэлсэн чинь нөгөө хэд нь танай эрх байхгүй байна гээд л унагасан үйл явдал болж байгаа юм. Ингээд бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. 500 дугаар тогтоол өөрөө хуулийг үндэслээгүй гэж байна. Энэ шилжүүлэх ойлголт байгаагүй. 294 дүгээр тогтоолоо л хүчингүй болгосон болохоос биш шилжүүлээгүй юм. Нотлох баримтыг үндэслээд өмчлөх эрхийг нь эдлүүлсэн л гэж ойлгож байгаа.
294 дүгээр тогтоол нь 1996 оноос хүчин төгөлдөр мөрдөгдсөн хуульд төрийн өмчид байсан гэдэг үг байгаа. Байсан гэдэг үг нь өмчлөлд байсан эд хөрөнгийг олж авах ёстой юм байна. Гэтэл бүх тайлбар мэдүүлгээр байгаагүй гэдэг нь тодорхой нотлогдож байна. Тийм болохоор журам гаргаад хайж илрүүлсэн гэж байна. Байсан бол авна байгаагүй бол хүчээр авах тухай ойлголт байж болохгүй шүү дээ. Энэ бол арай хэтэрхий харилцаа болж байна. Үүнийгээ төрийн өмч гэж тайлбарлаад Үндсэн хуулиас өмнө л бол төрийн өмч гэсэн байдлаар яриад байна. Тэр хооронд яаж өмчлөх эрх олж авсан бэ гэхээр хоёр байгууллагын хоорондоо шилжүүлж авсан, солилцсон тэр хөрөнгүүдээр хүлээн зөвшөөрсөн байна. Үүгээр үндэслэж 500 дугаар тогтоол гарсан байгаа. Ийм л хөрөнгийн асуудал яригдаж байгаа юм. Иргэний хуульд 10 жил эзэмшсэн бол гэж үг байдаг. Тэгэхэд манайх 20 гаруй жил шударгаар эзэмшээд эхэлсэн байгаа шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тогтоолоор төрийн өмчийн бодлогын газрын 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцож тус байрыг гуравдагч этгээдийн эзэмшилд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байдаг. Хэвээр үлдээнэ гэдэг нь 1997 оны 294 дүгээр тогтоолоор уг байрыг анх гуравдагч этгээдийн эзэмшилд өгөхөөр шийдвэрлэсэн байдаг. Учир нь 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдаж гарсан байдаг. Энэ хугацаанд батлагдаж гарснаар төрийн болон орон нутгийн өмчөөр тооллого хийгдсэн байдаг. Түүнээс өмнө төрийн болон шашны өмчүүдийг нийтэд нь нийтийн өмч гэдэг байсан. Нийтийн өмчийг нь төрөөс захиран зарцуулж байсан юм. 1960 оны Иргэний хуульд төр нь нийтийн болон хувийн өмчтэй байна. Нийтийн өмч нь төрийн өмч олон нийтийн өмч шашны өмч гээд хэлбэртэй байна гээд хуульчилсан байдаг. 1990-ээд оноос өмнө төрөөс та бүх юмыг захиран зарцуулж байсан та бүхэн надаар хэлүүлэхгүйгээр сайн мэднэ. Энэ ойлголтыг зааглахын тулд эрх зүйн шинэчлэлт явагдаж эхлээд үүний дагуу бий болсон хууль нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд батлагдаж гаргасан байгаа. Мөн Төрийн бус байгууллагын тухай хууль 1996 онд байгуулагдсан байдаг.
Өнөөдөр ч гэсэн ийм асуудлууд тулгарч байдаг. Төрийн өмчид бүртгэлгүй. Гэхдээ улсын болон орон нутгийн хандиваар бий болсон хир нь, төрд бүртгээгүй асуудал өнөөдрийг хүртэл нөхөж бүртгэх ажиллагаанууд явагдаж байдаг. Үүний нэгэн адил анхны тооллогоор эзэнгүй байсан төрийн өмчийн эд хөрөнгөө хэрхэн шилжүүлэх тухай 1997 оны 127 дугаар тогтоолоор тооллого хийгдэж байсан юм.
Энэ тогтоолын 05 дугаар зүйлийн 5-ийн Б хэсэгт Өмч хувьчлах үйл ажиллагаа явахаас өмнө байгуулагдсан олон нийтийн эзэмшиж буй өмч хөрөнгө байшинд улсын бүртгэлээс хөрөнгө оруулалт хийсэн эсэхийг тодруулсны үндсэн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн байдаг. 1997 оны 294 дүгээр тогтоолын гаргах нөхцөл нь энэ хөрөнгөд Кубийн илчин сайдын яам, хүүхдийн олон улсын байгууллагууд байна. Энэ барилга дотор урлагийн ажилчдын холбоо нь бизнесийн үйл ажиллагаа эрхлээд төрийн өмчийн хөрөнгийг ашиглаж байна гэдэг танилцуулга байдаг. Энэ байдлыг судлахаар төрийн тусгай газар байсан. Хавтаст хэрэгт авагдсан байдаг.
Нэхэмжлэгч нь өөрөө гаргаж өгсөн байдаг. Улсын барилгын хорооны харьяа институт гээд бор хавтаст байгаа. Энэ баримтын үндэслэх хэсэгт нь энэ газар нь тусгай газар гээд заасан байдаг. Мөн 1987 оны Нийгэм хамгаалал, аюулаас хамгаалах яамны захиалгаар иж бүрэн засвар болон хөрөнгө оруулалт хийсэн материал байгаа юм. Иймд энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалт орсон гэдэг нь харагдаж байгаа. Үүнээс хойш буюу Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдахаас өмнө төрийн өмчид байсан гэдгийг нэхэмжлэгч тал нь өөрсдөө тайлбарлахдаа Соёлын сайдын хамтарсан тушаалаар байр шилжүүлсэн гээд байдаг. Одоогийн нэгдүгээр сургуулийн байрны асуудлыг шийдсэн л асуудал байгаад байгаа.
Маргаад байгаа объектын асуудал яригдаж байна. Энэ байранд Засгийн газрын ямар нэгэн шийдвэр гараагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримт материалаар нотлогдож байгаа. Учир нь Засгийн газрын үйлчилгээ аж ахуйн газрын даргын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тушаал байдаг. Энэ 2 тушаалаар Засгийн газрын акт үйлдээд, актад Засгийн газрын албан ёсны шийдвэр гарах хүртэл хугацаагаар түр хүлээлцлээ гэсэн байдаг.
Урлагийн ажилтны холбооны гишүүд ч хүртэл гарын үсэг зурсан байгаа. Энэ үеэс хойш өөр ямар нэгэн шийдвэр гараагүй. Тухайн үеийн шийдвэрээр хөрөнгийг шилжүүлсэн гэж байгаа боловч тухайн үед холбогдох эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэдэг байсан гэдгийг дараах 2 баримтаар нотлоод байгаа юм. Газрын харилцааны яамны сайдын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг байдаг ба үүнийг үндэслээд 1990 12 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл гэх зүйл гаргасан байгаа. Үүнд юу гэж заасан бэ гэхээр Гадаад харилцааны яамны 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ДБ-1613 гэсэн албан тоотоор зарим элчин сайдын яамны байрны тухай асуудлууд гээд гадаад орнуудын дипломат сайдын байрыг тоо өссөн нэмэгдэж, тэдгээрийг албан байр орон сууцаар хангах асуудал нь хурцаар тавигдах боллоо. Үүнтэй холбогдуулан гадаад хэргийн яаманд Болгар улс болон Куб улсын байрлаж байсан байрыг Өмнөд солонгос болон Францийн улсын сайдад олгох зорилгоор Гадаадын харилцааны яамны мэдэлд шилжүүлэх талаар албан бичиг өгсөн байдаг. Салбарын яамнаас нь хүсэлт тавьсан байна. Мөн хурлын тэмдэглэл байдаг. Энэ тэмдэглэлээс үзэхэд төрийн үл хөдлөх хөрөнгийг тухай Засгийн газар шийдвэр гаргадаг байжээ гэж нотлогдож байгаа.
Одоогийн маргаж байгаа байрыг өмнө нь 26 дугаар байшин гэж нэрлэдэг байсан. Одоо бол 18 дугаар байр юм. Францийн элчин сайдын яам нь орох гэж байсан боловч ороогүй ба Кубын элчин сайдын яам нь үргэлжлүүлэн энэ байрандаа байсан гэсэн үг.
Засгийн газарт нэхэмжлэгч талаас зөндөө гомдол гаргасан байдаг. Мөн засгийн газраас ч тэр хариу өгсөн байдаг. 1997 оны тогтоолтой маргах гэж байгаа бол шүүхэд хандана уу гэж албан бичиг өгсөн байдаг ба энэ нь хэргийн материалд авагдсан байдаг. Гэтэл та бүхэн өнөөдрийг хүртэл үл тооцон, нэхэмжлэл гаргаагүй байна.
500 дугаар тогтоолыг та нар хөөцөлдсөөр байгаад гаргасан байдаг.Үүний танилцуулах хэсэгтээ тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн Монголын урлагийн ажилтын холбооны нийгэмлэгийн өмч болох нь нотлогдож байна гэдэг үг оруулсан байдаг. Тухайн үеийн үл хөдлөх хөрөнгийн шилжүүлэх эрх зүйн актын дагуу гэж ямар нэгэн эрх зүйн акт гараагүй байсан гэдгийг би сая дурдсан. Засгийн газрын шийдвэр гарах ёстой байсан.
Өөрсдөө нэхэмжлэлдээ бид нар эзэмшиж ашиглаж байсан юм гээд дурдаад байдаг. Бид нар өмчлөөгүй байсан юм гэдэг. Өмчлөх эрх нь 2001 оны 05 дугаар сарын 500 дугаар тогтоолоор бий болоод бид нар газрын гэрчилгээгээ авсан гэж ярьдаг.Тухайн 500 дугаар тогтоол нь 2001 онд гарсан байна. 1997 оны 294 дүгээр тогтоолоор эзэмшилд нь хөрөнгө эзэмшүүлэхээр гарсан бол тухайн эзэмшлээс хасах ямар нэгэн шийдвэр гарах ёстой болж байгаа юм.
Саяхныг хүртэл Кубын элчин сайд нь тус байранд байж байгаад гарсан. 2018 оноос Засгийн газрын жендерийн хороо гэдэг байгууллагыг нэг талд нь байршуулсан байгаа. Өөрөөр хэлбэл тэн талаар нь хуваагдаад баруун талын хэсгийг нь Дипломат үйлчилгээний хэсэг нь эзэмшээд ашиглаад явж байна. Яагаад яг адилхан 2 барилга байхад нэг нь балгас болж нөгөөх нь орчин үеийн барилга шиг үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ. Тэгэхлээр гол нь манайх үндэслэлгүйгээр төрийн өмчийн бус этгээдэд төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн үйл ажиллагаа нь хууль зөрчиж байна гэж үзээд алдаатай гаргасан шийдвэрийг зассан юм. Төрийн өмчийн хорооны газрын шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар яагаад шийдвэрийг нь засаад байна вэ гэдэг тал дээр маргаагүй учир би тайлбарлах шаардлагагүй байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
500 дугаар тогтоолоор Урлагийн ажилтны холбооны өмч хөрөнгө гэдэг нь нотлогдож байна гэсэн ба нотлохгүй байгаа зүйлээр шийдвэрлэсэн байна. Иймд бид нар өмнө гаргасан алдаатай шийдвэрээ захиргааны байгууллага засах бүрэн эрхээрээ шийдвэрээ засаж байгаа. Ийм тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа харгалзахгүйгээр засах боломжтой гэх эрх олгосон хүрээнд нь зассан байгаа.
Хоёрт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 11 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэсэн. 500 дугаар тогтоол нь хөөн хууль зөрчөөд байгаа нь шилжүүлэх гэж байгаа бол төрийн өмчийн эд хөрөнгийг төрийн бус этгээдэд шилжүүлэх гэж байгаа бол төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамрагдсанаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр шилжүүлж болно гэсэн заалт буюу 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг зөрчсөн. Хувьчлах хөрөнгийг төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий албан байгууллагын тушаалыг үндэслэн энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан арга хэлбэр нөхцөлийг дагуу хувийн өмчид шилжүүлэхийг төрийн өмч хувьчлах гэж ойлгоно. Ийм ямар нэгэн хувьчлах шийдвэр гарах юм бол Засгийн газрын шийдвэр гарна. Тэгэхлээр Засгийн газрын шийдвэр гарна гэдгийг 1989 оны акт гарахад мэдэж байсан байна. Ийм шийдвэр гаргуулахаар огт яваагүй байна. гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай МУАХ ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Тус газар нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон консулын Төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад шаардлагатай нийтлэг үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг .үүрэг бүхий, Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бөгөөд Монгол Улсаас харилцаа тогтоосон улстай байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийг эцэслэн гадаад улсын ЭСЯ-ыг байрлах байр, орон сууцаар хангах олон улсын хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй билээ.
Манай Улс нь Бүгд Найрамдах Куба улстай 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр харилцаа тогтоож, хоёр улсын Гадаад явдлын яам хооронд 1981 оны 8 ар сарын 18-ны өдөр байгуулсан протоколд ...ЭСЯ-ны хэрэгцээнд ажлын гараагаа хэрэгцээг бүрэн хангах багтаамжтай, 3-4 автомашины гарааштай, амралт, хүүхдийн өрөө, жижиг заалтай, ажилчдын орон сууц нь 2-3 өрөө бүхий албан болон орон сууцыг харилцан адил байх зарчмын үндсэн дээр, түрээсгүйгээр ашиглуулах айг харилцан хүлээх гэж заажээ.
БНКУ-ын ЭСЯ нь Нэгдсэн үндэстний гудамж 18 хаягт байрлах байранд анх 1970 орж, түүнээс хойш 1985 онд одоогийн БНСУ-ын ЭСЯ-ны байранд шилжин байрлаж байсан ба 1990 оноос дахин байрлаж, 37 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан.
Төрийн өмчийн хороо /хуучин нэршлээр/ БНКУ-ын ЭСЯ-ны байрны эзэмшлийг баталгаажуулан 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 297 дугаар тогтоолоор уг барилгыг тайлан тэнцэлдээ тусган ЭСЯ байрлуулах зориулалтаар эзэмшихийг ГХЯ-ын байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Гадаад улсын элчин сайдын яам байрлах байр, сууцны хомсдолтой байдал тулгамдсан асуудлын нэг бөгөөд Монгол Улс харилцан адил байх зарчмын үндсэн дээр түрээсийн гэрээний үндсэн дээр гадаад улсын Элчин сайдыН яам, консулын газар байршуулах төрийн өмчит үл хөдлөх хөрөнгө нэн чухал ач холбогдолтой юм.
Дээрх эзэмшил, ашиглалтаас үзэхэд уг барилга нь МУАХ ТББ-ын байр бус ДБҮЭГ-ын балансад бүртгэлтэй, Бүгд Найрамдах Куба улсын Элчин сайдын яам байрлан, үйл ажиллагаагаа явуулж байсан онцгой улсын объект болно.
МУАХ ТББ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн Төрийн өмчийн Хорооны 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоолын талаар хэлэхэд
Төрийн өмчийн хорооны 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоол гарч, гадаад улсын элчин сайдын яам байршиж байсан түүхэн барилга, байгууламжийн тодорхой хэсгийг төрийн өмчийн бус, төрийн бус байгууллагад шилжүүлсэн нь Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн шийдвэр болсон.
МУАХ ТББ нь дээрх хууль бус шийдвэрт үндэслэн 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2203008848 дугаартай гэрчилгээг гаргуулан авсан ба төрийн байгууллагын хууль бус шийдвэрийг эн хийгдсэн улсын бүртгэл хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь төрийн өмчийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан цагаас хойш дураар авирлан, уг үл хөдлөх эд хөрөнгийн хаалгыг эвдэж, цоожийг солих, авирлах хагалах, мөн нурааж шинээр барилга барихаар төлөвлөх зэргээр дураар авирлах явдал газар авсан ба улмаар уг байранд гадаад улсын элчин сайдын яам ах, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна.
Төрийн өмчийн хорооны 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг баримтлаагүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж гарсан хууль бус тогтоол юм.
Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар БНКУ-с тус улсад суугаа Элчин сайдын яамны байрлаж байсан Нэгдсэн үндэстний гудамжны 26 дугаар байшинг /одоогийн 18 дугаар байр/ Франц улсын элчин сайдын яаманд олгохоор бодож уг байрыг 1991 оны 7 дугаар сарын 1-ний дотор чөлөөлж, Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэх гэж шийдвэрлэсэн.
Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 09 дүгээр тушаалд Урлагийн Ажилтны Холбоонд уг барилга байгууламж, д аж ахуйг анх хүлээлгэн өгсөн протокол бусад материалын дагуу бүрэн хүлээн авч ажлын нарийвчилсан акт үйлдэхийг комисс /н.Бямба/-д даалгасугай гэж тусган уг байрыг Урлагийн Ажилтны Холбооноос хүлээн авсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйл /2001 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан, нэмэлт өөрчлөлт ороогүй заалт/ 30.2-д Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр шилжүүлж болно. гэж заажээ.
Монгол Улсын Засгийн газраас Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн Үндэсний гудамж, 18 дугаар байрыг Урлагийн ажилтны холбоо ТББ-д шилжүүлэх ямар нэг шийдвэр гараагүй, зөвшөөрөл олгоогүй байхад төрийн өмчийг Төрийн бус байгууллагад шилжүүлсэн Төрийн өмчийн хорооны 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоол нь хууль бус шийдвэр байсан.
Төрийн өмчийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэргүй, Төрийн өмчийн бус хуулийн этгээдийн өмчЛөлд дуудлага худалдаа, болон бусад хэлбэрээр хариу төлбөргүйгээр шилжүүлэх нь хууль ёс хийгээд шударга ёсонд үл нийцэх үйлдэл бөгөөд төрийн өмчийг хууль бусаар төрийн бус байгууллагад шилжүүлсэн үйлдлийг залруулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Нэгдсэн үндэсний гудамжны 18-р байр /хуучнаар Бүгд Найрамдах Куб Улсын Элчин сайдын яам байрлаж байсан байр/-ыг ДБҮЭГ ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тогтоол юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хуульд нийцсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү
Маргаан бүхий байрын ашиглалтын талаар дурдаж байна. 2010 онд, 2015 оны мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагчийн ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан гээд ярьж байна. Манай талаас бас 2015 онд Мэргэжлийн хяналтын газарт хандаад үзлэг хийлгээд, үзлэг хийлгэсний үндсэнд засвар хийгээд үйл ажиллагаагаа явуулах боломжтой юм байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэ нь бас хавтаст хэрэгт авагдсан баримтаар судалсан байгаа. Байрны ашиглалтын тухай ийм байна.
Ерөнхийдөө ******* дугаар тогтоол хүчингүй болоод элчин сайдын яам байргүй болохын бол улсад маш их хэмжээний хохирол үүсэхээр байна. 84000 ам доллар гэдэг нь нэг жилийн өмнө гарсан үнэлгээ. Энэ үнэлгээ нь цаашаа үржигдээд явж байгаа тул үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
1990 оны 12 дугаар сарын 06 дугаар тогтоолоор анх энэхүү байрыг анхнаасаа элчин яамны зориулалтаар Гадаад харилцааны мэдэлд олгож шийдвэрлэж Засгийн газрын тогтоол гарч байсан. Энэ байрыг тогтоолын хэрэгжилтийг биелүүлэн цаашдаа явуулж өгнө үү. Манай улсад элчин сайдын яамны байр хүрэлцэхгүй маш хүндрэлтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайдын хамтарсан 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/398/342 дугаар тушаалаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны тусгай байрыг /1 дүгээр сургуулийн баруун талд байрлах барилга/ Соёлын яамны мэдэлд балансаар шилжүүлж, БНМАУ-ын Соёлын яамны коллеги, МУАХ-ны хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/16 дугаар тогтоолоор тухайн барилгыг МУАХны хорооны мэдэлд шилжүүлжээ.
Мөн БНМАУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаал, БНМАУ-ын Урлагийн ажилтны холбооны хорооны даргын 1991 оны 10 дугар сарын 15-ны өдрийн 273 дугаар шийдвэрүүдээр дээрх барилгыг маргаан бүхий барилгаар сольсон болох нь барилга хүлээлцсэн тухай акт1-уудаар нотлогдож байна.
Тухайн цагаас эхлэн маргаан бүхий барилгын зүүн талыг МУАХ, баруун талыг БНКУ-ын элчин сайдын яам тус тус эзэмшиж эхэлсэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Улмаар Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор тухайн барилгыг бүхэлд нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн боловч 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор 1997 оны 294 дүгээр тогтоолыг, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолоор 2001 оны 500 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцож, барилгыг гуравдагч этгээдэд эзэмшилд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс тухайн барилгыг өөрийн өмч гэж, хариуцагчаас тухайн барилга нь төрийн өмч, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй гэж, гуравдагч этгээдээс БНКУ-ын элчин сайдын яам эзэмших ёстой гэж тус тус маргажээ.
Маргаан бүхий Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолын үндэслэлээ төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бус этгээдэд хууль бусаар шилжүүлсэн..... гэж тодорхойлжээ.
Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна гээд 40.2.3-д Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэжээ.
Гэтэл дээрх захиргааны актад ямар хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзсэн талаар хууль зүйн үндэслэлийг дурдаагүй, мөн хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэн талаарх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, дүгнэлт гараагүй байхад яагаад хууль бусаар шилжүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Нөгөөтээгүүр хариуцагчаас нэхэмжлэгчид эзэмшүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарладаг хэдий ч Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайдын хамтарсан 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/398/342 дугаар тушаалаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны тусгай байрыг /1 дүгээр сургуулийн баруун талд байрлах барилга/ Соёлын яамны мэдэлд балансаар шилжүүлж, БНМАУ-ын Соёлын яамны коллеги, МУАХ-ны хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/16 дугаар тогтоолоор тухайн барилгыг МУАХны хорооны мэдэлд шилжүүлж, БНМАУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаал, БНМАУ-ын Урлагийн ажилтны холбооны хорооны даргын 1991 оны 10 дугар сарын 15-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр тус тус тухайн барилгыг маргаан бүхий барилгаар сольсон шийдвэрүүдийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаас гаргаж байжээ.
Монгол Улсын Үндсэн Хуулийн хавсралт хууль БНМАУ-ын Үндсэн Хуулиас Монгол Улсын Үндсэн Хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гагцхүү хуулиар зохицуулж байхаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан харилцааг тэр тухай шинэ хууль батлан гаргах хүртэл хугацаанд уул харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зүйн бусад актын заалтаар зохицуулна... гэжээ.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь зориулж тухайн үеийн эрх бүхий байгууллагаас маргаан бүхий барилгыг эзэмшүүлэх шийдвэр гаргасныг үгүйсгэх боломжгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1997 онд батлагдсаны дагуу энэхүү хуульд нийцүүлэн эрх бүхий байгууллага албан тушаалтнаас шийдвэр гаргах ёстой гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд энэхүү хууль батлагдахаас өмнө олон нийтийн байгууллагад шилжсэн хөрөнгийг хэрхэх талаар зохицуулаагүй бөгөөд өмнөх нийгмийн үед бүх зүйл төрийн өмч байсан, тухайн барилга төрийн хөрөнгө оруулалтаар бий болсон учир төрийн өмч гэж үзэх нь учир дутагдалтай.
Нөгөөтээгүүр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдахаас өмнө тухайн барилга нь нэхэмжлэгчийн эзэмшилд хэсэгчлэн шилжсэний дагуу өөрийн эзэмшлийн хэсгийг өнөөдрийг хүртэл эзэмшиж байсан болох нь холбогдох баримтаар /дулаан, цахилгааны төлбөр төлсөн/ нотлогддог бөгөөд БНКУ-ын элчин сайдын яамны эзэмшиж байсан хэсгийг одоогоор Жендерийн үндэсний хороо эзэмшиж байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн Хуулийн хавсралт хууль БНМАУ-ын Үндсэн Хуулиас Монгол Улсын Үндсэн Хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д тус тус баримтлан нэхэмжлэгч МУАХ ТББ-ын нэхэмжлэлтэй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ