2024 04 02 2024/ШЦТ/403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга:*******арантуяа
улсын яллагч:Р.Очирсүрэн
шүүгдэгчийн өмгөөлөгч:Б.Б
шүүгдэгч:******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2023.12.15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1982.04.28-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын барилгын мэргэжилтэй, “О” ХХК-д инженер ажилтай гэх, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хилчин 00-р гудамж 00 а тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Өгөөмөр хотхон 00-00 тоот хаягт оршин сууж байгаа,урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт ийн С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1384 дугаартай яллах дүгнэлтэд зааснаар: яллагдагч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ /хх-110-113/
Шүүгдэгч *******од холбогдох хэргийн баримтыг шинжлэн судалж үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 220803677 дугаартай тогтоолоор “Н.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлпэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харъяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцааах тасагт шилжүүлж” шийдвэрлэжээ. /хх-01-02/
Тухайн хэргийг мөрдөгч хүлээн авч, дараахь байдлаар хэрэг бүртгэлтийн хугацаа сунгуулсан байна. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Е.Аийн “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах Орбит караокед Н.Н нь бусдад зодуулсан гэх хэрэгт хохирогч Н.Н, хохирогч Б.Б нараас мэдүүлэг авч, холбогдох баримт бичгүүдийг гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна. Цаашид шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авч хэрэгт нотолбол зохих байдлыг хийж гүйцэтгэхийн тулд хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулах шаардлагатай байна” гэх үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаагаар;
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Е.Аийн “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах Орбит караокед Н.Н нь бусдад зодуулсан гэх хэрэгт хохирогч Н.Н, хохирогч Б.Б нараас мэдүүлэг авч, холбогдох баримт бичгүүдийг гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна. Цаашид бусад гэрчүүдээс мэдүүлэг авч хэрэгт нотолбол зохих байдлыг хийж гүйцэтгэхийн тулд хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулах шаардлагатай байна” гэх үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаагаар;
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Е.Аийн “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах Орбит караокед Н.Н нь бусдад зодуулсан гэх хэрэгт хохирогч Н.Н, хохирогч Б.Б нараас мэдүүлэг авч, холбогдох баримт бичгүүдийг гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна. Цаашид бусад гэрчүүдээс мэдүүлэг авч хэрэгт нотолбол зохих байдлыг хийж гүйцэтгэхийн тулд хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулах шаардлагатай байна” гэх үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаагаар;
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Е.Аийн “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах Орбит караокед Н.Н нь бусдад зодуулсан гэх хэрэгт хохирогч Н.Н, хохирогч Б.Б нараас мэдүүлэг авч, холбогдох баримт бичгүүдийг гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна. Цаашид бусад гэрчүүдээс мэдүүлэг авч хэрэгт нотолбол зохих байдлыг хийж гүйцэтгэхийн тулд хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулах шаардлагатай байна” гэх үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаагаар;
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Е.Аийн “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах Орбит караокед Н.Н нь бусдад зодуулсан гэх хэрэгт хохирогч Н.Н, хохирогч Б.Б нараас мэдүүлэг авч, холбогдох баримт бичгүүдийг гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна. Цаашид бусад гэрчүүдээс мэдүүлэг авч хэрэгт нотолбол зохих байдлыг хийж гүйцэтгэхийн тулд хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулах шаардлагатай байна” гэх үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 1 сарын хугацаагаар;
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ийн “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах Орбит караокед Н.Н нь бусдад зодуулсан гэх хэрэгт хохирогч Н.Н, хохирогч Б.Б нараас мэдүүлэг авч, холбогдох баримт бичгүүдийг гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна. Цаашид шаардлагатай баримтуудыг гаргуулан авах, шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авч хэрэгт нотолбол зохих байдлыг хийж гүйцэтгэхийн тулд хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулах шаардлагатай байна” гэх үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 18-ний өдрөөс 1 сарын хугацаагаар;
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ийн “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит караокед 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед Н.Н, Б.Б бусдад зодуулсан гэх хэргийн өмнөх хугацаанд Н.Н, хохирогчоос тогтоон мэдүүлэг авсан, ШШЕГ-н шинжээч эмчийн дүгнэлт танилцуулсан, цаашид сунгах хугацаанд *******оос дахин мэдүүлэг авах зэрэг бусад шаардлагатай ажиллагааг хийх үндэслэлээр хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгуулах шаардлагатай” гэх үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаагаар;
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ийн “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит караокед 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед иргэн Н.Н, Б.Б бусдад зодуулсан гэх хэргийн сунгасан өмнөх хугацаанд: Н.Н, хохирогчоос тогтоон мэдүүлэг авсан, ШШЕГ-Н шинжээч эмчийн дүгнэлт танилцуулсан Цаашид сунгах хугацаанд *******оос дахин мэдүүлэг авах зэрэг бусад шаардлагатай ажиллагааг хийх үндэслэлээр хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгуулах шаардлагатай” гэх үндэслэлээр 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаагаар;
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ийн “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит караокед 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед иргэн Н.Н, Б.Б бусдад зодуулсан гэх хэргийн сунгасан өмнөх хугацаанд: Н.Н, хохирогчоос тогтоон мэдүүлэг авсан, ШШЕГ-Н шинжээч эмчийн дүгнэлт танилцуулсан Цаашид сунгах хугацаанд *******оос дахин мэдүүлэг авах зэрэг бусад шаардлагатай ажиллагааг хийх үндэслэлээр хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгуулах шаардлагатай” гэх үндэслэлээр 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаагаар;
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Тий “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит караокед 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед иргэн Н.Н, Б.Б бусдад зодуулсан гэх хэргийн сунгасан өмнөх хугацаанд: Б.Аг гэрчээр мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэл. Цаашид хохирогч Б.Бгээс мэдүүлэг авах, хэргийн бусад байдлыг тогтоох, мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай” гэх үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаагаар;
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Тий “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит караокед 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед иргэн Н.Н, Б.Б бусдад зодуулсан гэх хэргийн сунгасан өмнөх хугацаанд: Б.Аг гэрчээр мэдүүлэг авах; шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэл. Цаашил гэрч Уас мэдүүлэг авах, хэргийн бусад байдлыг тогтоох, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна” гэх үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл;
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Бийн “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит караокед 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед иргэн Н.Н, Б.Б бусдад зодуулсан гэх хэрэгт өмнөх хугацаанд: Гэрч, хохирогчоос мэдүүлэг авсан, ШШЕГ-ын шинжээчийн дүгнэлт авч оролцогчдод танилцуулсан, бусад холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн зэрэг хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан ба цаашид хэрэгт: Холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, Хохирогчийг ЭМД сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх лавлагааг авах зэргийг тодруулж хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгуулах шаардлагатай” гэх үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 05-ныг хүртэл 8 хоногийн хугацаагаар тус тус сунгасан байна. /хх-3-15/
Мөрдөгч хэргийг хүлээж аваад 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл хугацаанд дараахь ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
- Иргэн Н.Ныг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан /хх-18-21/,
- Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15306 дугаартай “Б.Бгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлтийг Н.Над 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, Б.Бд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан /хх-39, 40/,
- Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15349 дугаартай “Н.Нын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарнилах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэх дүгнэлтийг Н.Над 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, Б.Бд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус танилцуулсан байна. /хх-44, 45/
- Шинжээч О.Нгаас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлэг авсан, тухайн мэдүүлгийг *******од 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр танилцуулсан /хх-46-48/,
- Гэрч М.Уас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, гэрч Б.Бгээс 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, гэрч Т.Ааас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр, гэрч Б.Лоос 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр, гэрч *******оос 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдүүлэг авсан байна. /хх-22-35/
Дээрх баримтуудаар мөрдөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 18-наас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд огт ажиллагаа хийж гүйцэтгээгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Н.Ныг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлт танилцуулан мөн өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрч М.Уас мэдүүлэг авах хүртэл хугацаанд хэргийн хугацаа сунгуулахаас өөр ажиллагаа хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна. Тодруулбал хэрэг бүртгэлтийн ажиллагааг нийт 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заажээ.
Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх гэдэг нь гэмт хэрэг гарсан байдлыг боломжтой хамгийн богино хугацаанд бодитойгоор сэргээн тогтоох явдал юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг тухайн тодорхой ажиллагааны агуулгаас хамааруулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад чиглэгдсэн; оролцогчдод хууль ёсны эрхийг нь мэдүүлэх, эдлүүлэх, хамгаалахад чиглэгдсэн; тухайн ажиллагаа хууль ёсоор явагдаж байгаа эсэхэд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн гэж дотор нь ангилах ба энэхүү ангиллын дагуу хугацааг ялгамжтай ойлгож хэрэглэх нь тухайн ажиллагааны мөн чанар болон түүнд зориулагдсан хугацааны учир шалтгааны үүднээс тухайн ажиллагааг явуулахад ач холбогдолтой юм1.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 1 сар байна. Мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
Шүүгдэгч Д.Сод холбогдох хэргийн тухайд дээр дурдсанаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг нийт 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх тул хуульд заасан хэрэг бүртгэлт явуулах үндсэн хугацаа болох 1 сарын хугацаа хангалттай байсан байна. Дүгнэвэл: 2023 оны 1 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн хугацааг 10 удаа сунгаж, хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснээр “гэмт хэргийг шуурхай илрүүлэх” зарчмыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч *******од холбогдох хэргийн үйл баримтын тухайд хохирогч Н.Н нь найз М.Уын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит караокед 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед үйлчлүүлж байсан бөгөөд
- хохирогч Н.Н ".. би 3 дуу бичүүлээд захиалсан боловч 20 минут хүлээгээд миний бичүүлсэн дуу тавихгүй байхаар нь би караокены эзэн гэх эмэгтэй хүнд очиж захиалсан дуу явах болоогүй юм уу? гэж асуухад болоогүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад 20-иод минут орчим хүлээж байгаад өнөөх эмэгтэйгээс дахиад асуухад бас л “болоогүй” гэхээр нь би дахиад ширээн дээр суугаад хүлээж байгаад караокены зөөгч залуу хажуугаар зөрөхөөр нь би дуу тавих болж байна уу гэж асуусан чинь “манай байнга орж ирдэг хүмүүс дуулж байна” гэж хэлээд яваад өгсөн.Тэгэхээр нь би “өө ямар п...а шиг юм бэ” гэсэн чинь миний ард зогсож байсан өндөр нуруутай эрэгтэй “чамайг ямар дуулуулах албатай юм уу, гар” гэхээр нь “Чи яагаад хөөгөөд байгаа юм, чамд ямар хамаатай юм” гэсэн чинь “би хөөдөг хүн нь байна п....а гэж хэлээд дуулуулах юм уу” гэж хэлээд байж байтал нэг эмэгтэй хүн гарч ирээд “чи п...а гэдэг хэн бэ” гээд миний нүүр лүү маажсан. Тэгэхээр нь би урдаас нь болиулах гээд гараа өргөсөн чинь хажууд зогсож байсан өндөр залуу намайг үсдээд доошоо дараад хаалга руу намайг үсдэж чирээд хажуугаас нь өнөөх эмэгтэй толгой руу цохиод эрүү рүү бас нэг цохиж, залуу нь чирсээр байгаад намайг 2 давхраас гадаа гартал үсдээд гаргасан. Тэгээд би тэгээд гадаа гарсан байж байхад тэр өндөр залуу миний хөл рүү нэг удаа өшиглөчхөөд караоке руу яваад орсон. Миний эрүү рүү намайг үсдэж чирсэн өндөр эрэгтэй намайг хүчтэй нэг удаа цохисон, баруун шилбэ рүү бас тэр эрэгтэй өшиглөсөн, хоёр бугалга болон шуунаас эрэгтэй эмэгтэй хоёулаа чимхээд базаад намайг татсан. Тэр эрэгтэй намайг чирч байхдаа миний хүзүү шилбэнд зулгаралт үүсгэсэн” гэж мэдүүлсэн /хх-81-83/,
- шүүгдэгч Д.С холбогдогчоор “ 00 цагийн үед гаднаас 2 эмэгтэй орж ирээд хэрүүл маргаан гаргаад байхаар нь “караокеноос гараа” гэхэд “гарахгүй” гээд намайг харааж ерөөгөөд байсан. Маргаж байснаа нэг эмэгтэй нь манай найзын толгой руу пивоны шилээр цохиод хоорондоо зууралдаад авахаар нь би очиж салгаад нөгөө 2 эмэгтэйг “гар” гэхэд “гарахгүй” гэхээр нь би нэг эмэгтэйг араас нь тэврээд караокеноос гаргасан. Гадаа гаргаад газарт буулгаад буцаад орох гэтэл миний араас татаад зууралдаад байхаар нь манай найз гарч ирсэн байсан. Тэгээд нөгөө 2 эмэгтэйн нэг нь цагдаад дуудлага өгөөд бид хоёртой хэрүүл маргаан гаргаад байхаар нь би найзтайгаа буцаад караоке руугаа орчихсон” гэж мэдүүлсэн /хх-85/,
- гэрч М.У “Н.Н бид хоёр харих гээд 00 цагийн үед гэрээс нь гараад замдаа явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх нийтийн караоке замд таарахаар нь орсон юм. Тэгтэл хүн ихтэй ширээ олдохгүй байхаар нь үүдэнд нь байсан 2 залуутай ширээнд суулгасан. Тэгээд найз бид хоёр 0.5 литрийн шилтэй Сэнгүр гэх нэртэй пиво аваад уух гээд сууж байсан юм. Тэр үед манай найз “дуулмаар байна” гээд зөөгч эмэгтэйд хандан хэлтэл “танайх болоогүй байна манай байнгын үйлчлүүлэгч нар дуулж байна” гэж хэлсэн. Манай найз “дуулмаар байна ш дээ яачих ваа п...а гээд хэлчихсэн юм. Тэгтэл бармен зөөгч эмэгтэй нь “чи яахаараа гэж хэлдэг хэн юм” Нын хөл рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд гараараа нүүр ам руу нь цохиод байсан. “хүүе болиоч” гэхэд цаанаас нэг өндөр том биетэй шар царайтай залуу гарч ирээд зөөгч эмэгтэйг өмөөрөөд бөөн юм болоод манай найзыг буланд шахаад зодоод байсан. Салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд Ныг хувцаснаас нь чирээд караокеноос гаргаад гадаа цасан дээр унагаагаад нөгөө залуу хөлөөрөө Нын гуя руу 2-3 удаа өшиглөөд бармен эмэгтэй Н руу “чи миний толгой руу шилээр цохилоо” гээд цохих гээд дайраад байсан. Би караокеноос гарахдаа цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн” гэж мэдүүлсэн /хх87-88/,
- гэрч Б.Б “...орилж чарлаад байсан эмэгтэй намайг “п..а май” гээд салаавч гаргаад байхаар нь би “чи яахаараа хүнийг п..а гэж дуудаад байгаа юм бэ” гэхэд ...эргээд явах гэж байтал миний араас шилтэй пиво цацахаар нь эргээд хартал миний толгой руу пивоны шилээр цохисон. Би пивоны шилийг булааж авах гэхэд өгөхгүй байсан. Би текний тийшээ явахдаа толгойгоо бариад үзчихсэн чинь миний толгой хавдчихсан байсан. ..маргалдаад хоорондоо үснээсээ зулгаагаад ар нуруу хэсэгт гараараа 2-3 удаа цохиод ноцолдоод байж байхад манай караокед үйлчлүүлж байсан хүмүүс бас орж ирээд нөгөө хүүхнийг цохиод байх шиг байхаар нь “та нар боль” гэж хэлээд нөгөө хүмүүсийг салгах гээд байж байхад С ирээд салгаад “юу болоод байна” гэхэд нөгөө эмэгтэй С руу агсарч дайраад байхаар нь С нөгөө эмэгтэйг араас нь тэврээд хаалгаар гаргах гэтэл гарахгүй гээд хаалган дээр гараараа алдлаад дараад байхаар нь би гарыг нь доош дараад хаалгаар гаргасан” гэж мэдүүлсэн /хх-78-80/,
- Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15306 дугаартай “Б.Бгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-37-38/,
- Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15349 дугаартай “Н.Нын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэх дүгнэлт /хх-42-43/ гарсан байна.
Дээрх баримтуудаар хохирогч Н.Н нь найз М.Уын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит караокед 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед үйлчлүүлж байхдаа “дуу дуулуулсангүй” хэмээн ууралж цээртэй үг хэллэгээр харааж, үйлчилж байсан Б.Бгийн толгой хэсэгт пивоны шилээр цохиж, хэрэлдэж маргалдан зодолдох зэргээр олон нийтийн газарт зохисгүй үйлдэл гаргаж, хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, ******* нь тухайн зодоонд оролцож, Н.Ныг караокеноос чирч гарган газарт унагаасан бөгөөд тухайн үед Б.Бгийн биед “баруун зулайд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл”, Н.Нын биед “эрүү, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, хоёр шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл” учирсан үйл явдал болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Н.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулаагүй гэж яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Хэрэг бүртгэлтийн явцад зайлшгүй хийх шаардлагатай ажиллагаа болох хэргийн газрын үзлэг хийгээгүй, тухайн караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийгээгүй /одоо бичлэг нь устсан гэх/, тухайн хэрэг учрал болох үед бааранд байсан энэ хэрэгт хувийн сонирхолгүй хүмүүсийг олж тогтоон гэрчээр мэдүүлэг аваагүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан нотолбол зохих асуудал болох гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ баримтаар хангалттай нотлогдохгүй, “гэмт хэргийг бүрэн илрүүлэх” зарчмыг ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан тул шүүхийн шатанд тухайн ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч хүнийг шүүгч буюу хуулийн дагуу шүүн таслах эрх хэмжээ олгогдсон бусад албан тушаалтанд даруй шилжүүлэх бөгөөд хүн хэргийн боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх... эрхтэй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.
Дээр дурдсан баримтуудаар *******од холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа хуулийн илт тодорхой заалт болох “хэрэг бүртгэлт явуулах үндсэн хугацаа 1 сар байна” гэх заалтыг ноцтой зөрчсөн, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолж ирүүлэлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна.
Ийнхүү тухайн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа хуулийг ноцтой зөрчсөн хэрнээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэрэг бүртгэлтийн нийт хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана” заалтыг мушгин гуйвуулж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг шүүх хүлээн авах боломжгүй юм.
Иймд хууль ёсны байх зарчмыг зөрчин бүрдүүлсэн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй тул *******од холбогдох хэргийг “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
2. Шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн 2200000000000 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.
3. ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгасан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ