| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2023/1209/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/856 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/856
2024 09 25 2024/ШЦТ/856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж, шүүгч Б.М, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
иргэдийн төлөөлөгч С.Цэрэндэжид,
улсын яллагч Б.Бат-Оргил,
шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт Б овогт Ш-ийн Гд холбогдох эрүүгийн ***************5 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Ш.Г нь:
- 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүкийн цахим сүлжээнд “Gan-Erdene Sharavsambuu” rэх цахим хаягаас “цөлийн шар зарна” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Бт “гутал” зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Б.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Үзүүрийн 6-605 тоотод байхдаа “Хаан” банкны ********** дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 17-ны Өдөр 50,000 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг, нийт 250,000 төгрөгийг шилжүүлснийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан цахим хаягаас “гутал” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Мд "гутал" зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Б.М нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт байхдаа “Хаан банкны ********** дугаартай данснаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 200,000 төгрөгийг, нийт 250,000 төгрөгийг шилжүүлснийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “бараа зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Бд “бараа” зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын орчимд байхдаа Б.Б гэх нэртэй “Хаан” банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн 90,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “бараа зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч З. Эд “бараа” зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч З.Э нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49-2728 тоотод гэртээ байхдаа “Хаан” банкны**********дугаартай данснаас шилжүүлсэн 65,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гадуур хувцас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Мд “гадуур хувцас” зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Ч.М нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо нутаг дэвсгэрт байхдаа “Богд” банкны **********дугаартай данснаас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 50,000 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 21,200 төгрөгийг, нийт 71,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч У.Нд “Iphone 12 Pro” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч У.Н нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 813 дугаар байрны орчимд байхдаа “Хаан” банкны ************** дугаартай данснаас шилжүүлсэн 239,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Ү.Аэд “Iphone” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Ү.А нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байхдаа “Богд” банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн 596,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Ед “Iphone” загварын гар утас, чихэвч зэргийг лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Б.Е нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 7-106 тоотод байхдаа Худалдаа хөгжлийн банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн гар утас, чихэвчний урьдчилгаа төлбөр болох 438,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Т.Ад “Iphone 12 Promax” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Т.А нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа “Хаан” банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн 290,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Үад “Iphone 12” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Б.Ү нь Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа “Хаан” банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн 249,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Д.Эод “Iphone 11” загварын 2 ширхэг гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Д. Э нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны орчимд байхдаа өөрийн “Голомт” банкны ********** дугаартай данснаас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 240,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Шод “Iphone 14” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Б.Ш нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны ********** дугаартай данснаас 299,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч С.Уд “Iphone 13 Pro max” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч С.У нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Гурвалжингийн гүүрний орчимд явж байхдаа “Хаан” банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн 309,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авч авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Х.Гт “Iphone 13 Рго” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Х.Г нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Шинэ зам орчимд байхдаа “Хаан” банкны **********дугаартай данснаас 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 349,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Н.Аэд “Iphone 12 Pro max” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Н.А нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны орчимд байхдаа “Хаан” банкны **********дугаартай данснаас 309,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч П.От “Iphone” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч П.О нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа “Хаан” банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн 209,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Гд “Iphone 11 Pro” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Б.Г нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын орчимд явж байхдаа “Хаан” банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн 189,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дугаар сарын 01-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч П.Од “Iphone 13 Pro max” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч П.О нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 42-686 тоотод байхдаа “Хаан” банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн 429,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Д.Жөд “Iphone 14 Pro” загварын гар утсыг лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Д.Ж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт байхдаа “Голомт” банкны **********дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 1,529,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч М.Мд “Iphone” загварын гар утас лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч М.М нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “Хас” банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн 189,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч О.Сд “Iphone 13” загварын гар утсыг лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч О.С нь Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын 48 дугаар байрны 334 тоотод байхдаа “Хаан” банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 229,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Ц.Хд “Iphone 14 Promax” загварын гар утсыг лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Ц.Х нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамжинд байхдаа шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 559,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Х.Сд “Iphone 13 Pro” загварын гар утсыг лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Х.С нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 399,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Т.Сд “Iphone” загварын гар утсыг лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Т.С нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Теди төвийн орчимд байхдаа Хаан банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 609,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 01 дугаар сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч М.Бд “Iphone” загварын гар утас лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч М.Б нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 1831б тоотод байхдаа “Хаан” банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 329,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Г.Дд “Iphone 13” загварын гар утас лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Г.Д нь Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байхдаа Төрийн банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 289,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Нид “Iphone 14 Pro max” загварын гар утас лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Ч.Н нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа “Хаан” банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 559,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Э.Тт “Iphone 12 Pro max” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Э.Т нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Дархан Өргөө” хотхоны орчимд байхдаа өөрийн “Худалдаа хөгжлийн банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн 240,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Х.Гд “Iphone 12 Pro max” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Х.Г нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны орчимд байхдаа өөрийн охин А.Гүлбахытын “Хаан” банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн 299,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Д.Хд “Iphone 12” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Д.Х нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зөгийн үүр худалдааны төвийн орчим байхдаа Хаан банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн 219,500 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Э.Бт “Iphone 14 Pro max” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Э.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын Жоби худалдааны төвийн орчимд байхдаа Худалдаа хөгжлийн банкны 473016493 дугаартай данснаас шилжүүлсэн 609,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч М.Ут “Iphone 14” загварын гар утас лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч М.У нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Сот 3-1-60 тоотод байхдаа “Хаан” банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 599,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч С.Од “Iphone” загварын гар утас лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч С.О нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 дүгээр байрны 53 тоотод байхдаа “Хаан” банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 559,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч О.Мт “Iphone” загварын гар утас лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч М.Мөнх-очир нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “Голомт” банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 250,000 төгрөгийг, “Хас” банкны 5001595220 дугаартай данснаас 179,000 төгрөгийг, нийт 429,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч М.Год “Iphone 13 Рго тах” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч М.Г нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл орчимд байхдаа “Хаан” банкны 5014302386 дугаартай данснаас 299,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Баярсайханд “Iphone 14 Pro” загварын гар утсыг лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Б.Бнь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Худалдаа хөгжлийн банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 489,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Ат “Iphone 13 Pro” загварын гар утсыг лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Б.А нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Голомт банкны 3259244385 дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 329,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “уян, хатан нөхцөл гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Ш.Эт “гар утас зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Ш.Э нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-н 33 тоотод байхдаа Худалдаа хөгжлийн банкны 421013205 дугаартай данснаас шилжүүлсэн 249,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “уян, хатан нөхцөл гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Л.Чт "гар утас зарна" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Л.Ч нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт байхдаа “Хаан” банкны 5001446939 дугаартай данснаас шилжүүлсэн 200,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “уян, хатан нөхцөл гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч С.Мт “гар утас зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч С.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их худалдааны төв”-д байхдаа “Хаан” банкны**********дугаартай данснаас шилжүүлсэн 309,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Л.Бт “Iphone 14” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Л.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны орчимд байхдаа өөрийн “Хаан” банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн 439,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч О.Од “Iphone 12 Pro max” загварын гар утсыг лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч О.О нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Ногоон талбайн 2-566 тоот гэртээ байхдаа “Хаан” банкны 5022963380 дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа мөнгө болох 309,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Од “Iphone 13 Pro max” загварын гар утсыг лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Ч.О нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 921 дүгээр байрны 77 тоот хаягт байхдаа “Хаан” банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа мөнгө болох 320,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Нанин-Эрдэнэд “Iphone 14 Pro max” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Б.Н нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл орчимд байхдаа “Хас” банкны ********** дугаартай данснаас шилжүүлсэн 559,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Э.Дд “Iphone 13 Pro max” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Э.Д нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-332 тоотод байхдаа “Голомт” банкны 1105317285 дугаартай данснаас шилжүүлсэн 429,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Т.Ут “Iphone 13 Pro max” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Т.У нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа “Хаан” банкны 5031200247 дугаартай данснаас шилжүүлсэн 429,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Г.Ход “Iphone 11 pro” загварын гар утас зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Г.Х нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны орчим байхдаа Хаан банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн 219,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч О.Тд “Iphone 14 Pro” загварын гар утсыг лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч О.Т нь Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны ********** дугаартай Г.Хосбаяр гэх эзэмшигчтэй данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 489,200 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч М.От “Iphone 12 Pro max” загварын гар утас лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч М.О нь Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 33/4 дүгээр байрны 46 тоотод байхдаа Хаан банкны **********дугаартай данснаас шилжүүлсэн гар утасны урьдчилгаа төлбөр болох 1,000,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авсан,
- 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “гар утас зарна” хэмээн нийтэлсэн зарын дагуу холбогдсон хохирогч Г.Бөд “Iphone” загварын гар утас лизингээр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Г.Б нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “Хаан” банкны 5720355732 дугаартай данснаас шилжүүлсэн 349,000 төгрөгийг “Хаан” банкны **********дугаартай дансаар тус тус шилжүүлэн авсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “тэрэлжид гэр байшин түрээсэлнэ гэсэн утга агуулга бүхий хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч Ц.А Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвд явж байхдаа ********** дугаарын утсаар холбогдож, Тэрэлжид гэр байшин түрээсэлнэ гэж урьдчилгаа 100,000 төгрөгийг шилжүүлэн захиалга баталгаажуулах ёстой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100,000 төгрөгийг Хаан банкны **********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүк хаягаас “Амралтын газарт байшин түрээслүүлэн” гэсэн худал зар байршуулж бодит байдлын байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Б.Тийг хуурч 400,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны **********дугаарын дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр wахим хэрэгсэл ашиглан Фэйсбүүк хуудсанд зар байршуулж, хохирогч Ц.Бг Хан-Уул дүүргийн 17-р хороо, 64-р байрны 33а тоотод байхад нь лизингээр гар утас худалдаална гэж хуурч, 405.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр wахим орчинд “Apple col Mongolia” нэртэй пейж хуудас дээр “Худалдаж авах утасныхаа 10 хувийн урьдчилгаа мөнгөө өгөөд лизингээр утас худалдаж аваарай” гэсэн зар байршуулан, зарын дагуу холбогдсон Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хохирогч У.Гд Айфоне 15 маркийн гар утас худалдахаар тохиролцон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдчилгаа мөнгө болох 360,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны **********дугаартай дансанд шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цахим орчинд фейсбүүкээр хохирогч М.Атай холбогдож гар утас худалдах авах “лизингээр эрх нээгдлээ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан гар утас лизингээр худалдана гэж 985,000 төгрөгийг өөрийн Хаан банкны **********дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 105-1-15 тоотод оршин суух хохирогч Ш.Шт Iphone 15 pro max загварын гар утсыг лизингээр худалдана гэж түүнийг хуурч, уг загварын гар утсыг бэлэн байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс төлбөрийн урьдчилгаа гэж 563,200 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “I phone 15 pro max худалдаална” гэсэн хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хохирогч Х.Хыг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхон 7 дугаар байрны 42 тоотод байхад нь өөрийн Төрийн банкны **********тоот данс руу 567,200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн зарын группт “хайрын цэцэглэн” цэцэгт мэндчилгээ гэх нэртэй фэйсбүүк хаягаас “баярын өдрийг тохиолдуулан хайртай дотнын хүмүүстээ цэцэгт мэндчилгээ хүргүүлээрэй” гэсэн утгатай” зар байршуулан хохирогч Д.Бгаас 5 хүнд цэцэгт мэндчилгээ хүргэнэ хэмээн түүнээс 315,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “AppleColl Mongolia” гэх нэртэй цахим хаяг ашиглан “лизингээр гар утас олгоно” гэх утга бүхий зарыг байршуулж, улмаар зарын дагуу хандсан иргэн Л.Соос гар утасны урьдчилгаа гэх 471,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлснийг өөрийн Голомт банкны **********дугаарын дансаар шилжүүлэн авч бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан,
- 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Фэйсбүүк хуудсанд зар байршуулж, хохирогч С.Бийг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь лизингээр гар утас худалдаална гэж хуурч, 350,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж Applecoll Mongolia гэх фэйсбүүк хаягаас “Ай фоне 12 промакс загварын гар утас” гэсэн худал зар байршуулж бодит байдлын байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч С.Сийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри-ла худалдааны төвд байхад нь хуурч 272,200 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны **********дугаарын дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан буюу нийт 61 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, улмаар нэр бүхий хохирогч нарт нийт 23,726,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ***************5 дугаартай хэргээс:
Улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын хуулбар /7-р хх-ийн 163-164-р хуудас/, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 418 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /7-р хх-ийн 172-р хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай тогтоол /9-р хх-ийн 37-38-р хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 311 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /9-р хх-ийн 82-83-р хуудас/, хохирогч Д.Эод хохирол төлсөн баримт, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /10-р хх-ийн 30-р хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /10-р хх-ийн 124-125-р хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал /10-р хх-ийн 129-р хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /10-р хх-ийн 198-р хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 513 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /11-р хх-ийн 99-100-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Ш.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ш.Гд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Г нь 2022 оны 07 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд фэйсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан өөрийн “Gan-Erdene Sharavsambuu” болон “Applecoll Mongolia”, “Сувдан Сондор Лизинг Холдинг” rэх цахим хаягнуудаас “цөлийн шар гутал зарна”, “бараа зарна”, “гар утас зарна” гэх заруудыг байршуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэр бүхий 61 хохирогчоос өөрийн эзэмшлийн Хаан, Голомт, Төрийн банкин дахь харилцах дансаар нийт 23,732,100 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч М.Гыг залилсан хэргийн тухайд:
- Хохирогч М.Гын: “...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк дээр юм үзэж байгаад Сувдан сондор лизинг холдинг гэх нэртэй фэйсбүүк пейж хаягаас гар утас захиалахаар болоод Iphone 13 pror max загварын гар утас худалдаж авах гэхэд урьдчилгаа 10 хувь, баримтын 200 төгрөг урьдчилж шилжүүл гэсэн. Тэгээд Хаан банкны **********дугаартай Ш.Г гэсэн хүний данс явуулахаар нь тухайн данс руу өөрийн хаан банкны 5014302386 дугаартай данснаас 299,200 төгрөгийг шилжүүлсэн... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 10 айл орчимд явж байхдаа шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 15-16-р хуудас/,
- Хохирогч М.Гын эзэмшлийн Хаан банкин дахь 5014302386 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 18-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний: “...Би 2022 оны 09 дүгээр сараас эхлэн фэйсбүүк орчинд “Сувдан Сондор” гэх нэртэй пейж хуудас өөрийн Шаравсамбуу Г гэсэн фэйсбүүк хаягтай холбож нээсэн ба харин өөрийн хэрэглэдэг Ш.Г гэдэг фэйсбүүк хаяг нь тусдаа байсан. Тэгээд шинээр нээсэн пейж хуудсандаа “Сувдан Сондор лизинг Холдинг” нэр өгөөд гар утасны болон цэргийн гутлын дэлгүүрийн хуудас нээсэн. Тэгээд фэйсбүүк орчинд хувцас утас зарна. Захиалгаар авч ирнэ, урьдчилгаа авна гэж зар байршуулсан. Тэгээд фэйсбүүк чатаар орж ирж гар утас, хувцас захиална гэж орж ирсэн иргэдээс урьдчилгаа 5-10 хувь өгөөд бараагаа баталгаажуулна гэж хэлж 100,000-1 сая төгрөгийн урьдчилгаа авч залилсан. Тэгээд энэ үйлдлээ би 2023 оны 03 дугаар сар хүртэл үргэлжлүүлсэн. Би эхэндээ хэд хэдэн хүнээс залилж мөнгө авч үзээд цаашид ийм аргаар мөнгө олох боломжтой юм байна гэж бодоод энэ үйлдлээ цааш үргэлжлүүлсэн ба олсон мөнгөөрөө мөрийтэй тоглосон. Мөн заримдаа өөрийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Миний тооцоогоор 40 гаран үйлдлээр иргэдээс нийт 10 гаран сая төгрөг авч залилсан. Би хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид хохирлоо барагдуулна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 8-9-р хуудас/,
2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Бын эд хөрөнгийг шилжүүлэн авсан хэргийн тухайд:
- “Ganerdene Sharavsambuu” гэх фэйсбүүк хаягтай харилцсан мессежний хуулбарууд /1-р хх-ийн 31-36-р хуудас/,
- Хохирогч Б.Бын эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1-р хх-ийн 37-38-р хуудас/,
- Хохирогч Б.Бын: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Г Шаравсамбуу гэх цахим хаягаас фэйсбүүк орчинд цөлийн шар зарна гэх зарын дагуу би холбогдсон. Уг цахим хаягтай хүнтэй зурвасаар харьцаж, намайг эхлээд 20 хувиа шилжүүлчих гэхээр нь би 20 хувь болох 50,000 төгрөгийг **********Шарамсамбуу Г гэх дансанд шилжүүлсэн. Дараа нь бараа Америкаас ирж байгаа болохоор 7 хоногийн дараа гэхэд ирчих байх гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр захиалсан гутал чинь ирсэн. Дорноговийн унаанд хийчихлээ гээд жолоочийн утасны дугаар, машины улсын дугаарыг бичсэн зурвас ирсэн. Тэгээд намайг үлдэгдэл 80 хувиа хийчих гэхээр нь би мөн адил дансанд 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь гутлаа авах гэхэд надад зурвасаар илгээсэн утасны дугаар, машины дугаарыг буруу хэлсэн байж таарсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р хуудас/,
- “Ganerdene Sharavsambuu” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 50-54-р хуудас/,
- Гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 58-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 61-64-р хуудас/,
- “Хаан” банкны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/5360/488 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 66-67-р хуудас/,
2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Мөнх-Эрдэний эд хөрөнгийг шилжүүлэн авсан хэргийн тухайд:
- Хохирогч Б.Мөнх-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 163-р хуудас/,
- Хохирогч Б.Мөнх-Эрдэний: “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн ашигладаг М Бямбажав гэх нэртэй фэйсбүүк хаягаараа орж байгаад Цэргийн хувцас авна, зарна, солилцоо гэх нэртэй группт Г Ш гэх нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан Америк цэргийн гутал зарна гэх нийтлэлийн дагуу холбогдож, дээрх гутлыг худалдан авахаар урьдчилгаа 50,000 төгрөгийг Хаан банкны **********тоот дугаартай Г гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн бөгөөд 7 хоногийн дараа ирнэ гэхээр нь 09 дүгээр сарын 02-ны өдөр ********** тоот дугаарын утсаар холбогдоход 20 гаруй насны эрэгтэй хүн утсыг авч байсан бөгөөд гутал чинь ирчихлээ, үлдэгдэл мөнгөө шилжүүлээрэй, 2842 ОРА улсын дугаартай машинд тавилаа, утас 94237989 дугаарын утас өгсөн бөгөөд тухайн утас руу залгахад гутал өгсөн гэж хэлсэн тул үнэн юм байна гэж бодоод үлдэгдэл 200,000 төгрөгийг Хаан банкны **********тоот дугаартай Г эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 169-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 172-174-р хуудас/,
2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Б.Баттулгын эд хөрөнгийг шилжүүлэн авсан хэргийн тухайд:
- Хохирогч Б.Баттулгын: “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр фэйсбүүк дээр юм үзэж байгаад Gan-Erdene Sharavsambuu гэх фэйсбүүк хаягтай хүн куртик захиалга авна, куртик зарна гэсэн зар байсан. Тэгэхээр нь би куртик худалдаж авахаар болсон. **********Ш.Г гэсэн Хаан банкны данс явуулаад та 1 ширхэг куртик авах юм чинь та мөнгөө бүтэн хийгээрэй гэсэн. Тухайн куртик нь 90,000 төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд тэр хүн гүйлгээний утга дээр Турк захиалга 4 гэж бичээд төлбөрөө хийгээрэй гэсэн. Тэгээд миний өөрийн төрсөн эгч Батцэцэгийн Хаан банкны ********** дугаартай данснаасаа Ш.Г гэсэн **********дугаартай данс руу 90,000 төгрөг шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын орчимд явж байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 209-р хуудас/,
- Иргэн Б.Батцэцэгийн эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 211-212-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэнийн фэйсбүүк хаягтай харилцсан зурвасын хуулбарууд /1-р хх-ийн 213-р хуудас/,
2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч З.Эгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан хэргийн тухайд:
- Хохирогч З.Эгийн: “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49-272в тоотод байхдаа фэйсбүүк дээрх куртик зарна гэсэн утгатай зарын дагуу ********** дугаарын утсаар эрэгтэй хүнтэй холбогдож куртик худалдан авахаар 65,000 төгрөг Хаан банкны **********дугаартай данс руу шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 229-р хуудас/,
- Хохирогч З.Эгийн эзэмшлийн Хаан банкин дахь**********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 234-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 237-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Ш.Эийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан хэргийн тухайд:
- Хохирогч Ш.Эийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 421013205 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 13-р хуудас/,
- Хохирогч Ш.Эийн: “...2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт АОС-н 33 тоотод ажил дээрэ байхдаа фейсбүүкээр зар харж байгаад Сувдан сондор лизинг холдинг гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас уян хатан нөхцөлөөр гар утас зарна гэсэн пост байхаар нь тухайн хаяг руу чат бичээд холбогдсон чинь та нийгмийн даатгал төлдөг бол даатгал төлсөн лавлагаагаа 1 жилээр харуулаад гар утасны урьдчилгаа 10 хувийг өгөөд гар утас худалдан авч болно гэсэн. Би нийгмийн даатгал төлсөн лавлагаагаа харуулсан чинь над руу ********** дугаараас залгаж та зээлээр гар утас авах боломжтой юм байна. Төлбөрийн 10 хувийг над руу шилжүүлээд гар утсаа аваарай гэхээр нь би Iphone 13 мини загварын гар утас авахаар болсон. Тэгээд тухайн хүн над руу Хаан банкны **********тоот дансыг явуулаад урьдчилгаа мөнгө болох 249,200 төгрөгийг шилжүүлээрэй гэснийг би Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа би өөрийнхөө худалдаа Хөгжлийн банкны 421013205 тоот данснаас интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлээд удаагүй байсан чинь намайг блок хийсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 12-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 25-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Л.Чын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Л.Чын эзэмшлийн Хаан банкин дахь 5001446939 тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2-р хх-ийн 41-р хуудас/,
- Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 51-52-р хуудас/,
- Хохирогч Л.Чын: “...зарын дагуу чатаар холбогдоод мэдээлэл авахад нийгмийн даатгалын лавлагаагаа е-монголиа-аас аваад явуулчих гэхээр нь 2022-2023 оны нийгмийн даатгалын мэдээллээ аваад чатаар явуулсан. Тэгсэн намайг шаардлага хангаж байна. Хэрэв зээл авах бол утсаа сонгоод иргэний үнэмлэхээ урд тал болон ард талаас нь аваад селфи хийсэн зургаа явуул гэж хэлсэн... Би гар утас худалдаж авах гээд 200,200 төгрөгийг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-57-р хуудас/,
- “Сувдан Сондор Лизинг Холдинг” гэх фэйсбүүк хаягтай зурвасаар харилцсан хуулбарууд /2-р хх-ийн 58-70-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 73-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хохирогч С.Мын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч С.Мын: “...2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их худалдааны төвийн 1 давхарт 113 тоот лангуун дотор буюу ажил дээрээ байхдаа Сувдан Сондор Лизинг Холдинг гэх фэйсбүүк хаягтай хүнтэй гар утас авах талаар харилцаж Iphone 12 Pro max загварын гар утас худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа **********дугаартай данс руу 309,200 төгрөгийг шилжүүлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй болно...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 95-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 73-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Х.Гт эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Х.Гийн: “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Шинэ зам орчимд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фэйсбүүк дээр юм үзэж байгаад “Сувдан сондор” лизинг холдинг гэсэн нэртэй фэйсбүүк хаяг байсан юм. Тэгээд тухайн хаяг руу ороод харсан чинь гар утас зарна гэсэн зарууд байсан. Тэгээд тэндээс харж байгаад Iphone 13 Pro загварын гар утас худалдаж авахаар болсон. Тэгсэн чинь тухайн гар утасны үнийн дүнтэй тэнцэх 10 хувь, мөн баримтны 200 төгрөг багтсан болно гэсэн. Тэгээд авахаар болоод байж байсан чинь гэрээний дугаар гээд 112344123 гэсэн дугаар явуулаад араас нь Хаан банкны 579686445 тоот дугаартай Г гэсэн хүний данс явуулахаар нь тухайн Хаан банкны **********дугаартай данс руу нь би өөрийн Хаан банкны **********дугаартай данснаас 349,200 төгрөг шилжүүлсэн.... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Шинэ зам орчимд байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 118-119-р хуудас/,
- Хохирогч Х.Гийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 121-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Д.Эын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Д.Эын: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний фэйсбүүк үзэж байгаад Сувдан сондор лизинг холдинг гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас гар утас зарна гэсэн зарууд байхыг хараад Iphone 11 загварын гар утас 2 ширхгийг худалдаж авахаар болсон. Тэгсэн чинь тухайн гар утасны үнийн дүнтэй тэнцэх 10 хувь, баримтны 200 төгрөг багтсан болно гэсэн. Тэгээд авахаар болоод байж байсан чинь гэрээний дугаар гээд 112344123 гэсэн дугаар явуулаад араас нь Хаан банкны **********дугаартай Г гэсэн хүний данс явуулахаар нь тухайн Хаан банкны **********дугаартай данс руу би өөрийн Голомт банкны ********** дугаартай данснаас 240,200 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсний дараа тухайн хүн гар утас авах зээл баталгаажлаа гэсэн... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын орчимд байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 133-р хуудас/,
- Хохирогч Д.Эын эзэмшлийн Голомт банкин дахь ********** тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримтын хуулбар /2-р хх-ийн 135-р хуудас/,
- Яллагдагч Д.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 22-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Б.Шын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Б.Шын: “....2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр фэйсбүүк дээр юм үзэж байгаад Сувдан сондор лизинг холдинг гэх нэртэй фэйсбүүк пейж хаяг байсан юм. Тэгээд тухайн хаяг руу ороод харсан чинь гар утас зарна гэсэн зарууд байсан. Тэгээд тэндээс харж байгаад Iphone 14 загварын гар утас худалдаж авахаар болсон. Тухайн гар утасны урьдчилгаа 10 хувь, баримтын 200 төгрөг шилжүүл гэсэн. Хаан банкны **********дугаартай Ш.Г гэх данс явуулахаар нь би өөрийн Хаан банкны ********** дугаартай данснаас 299,000 төгрөг шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 149-150-р хуудас/,
- Хохирогч Б.Шоос Хаан банкны ********** тоот данснаас мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 152-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч С.Уянгын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч С.Уянгын: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гурвалжингийн гүүрний ойр орчимд машиндаа явж байхдаа фэйсбүүк дээр Сувдан сондор лизинг холдинг нэртэй пейж хуудас дээр утас зарна гэсэн зар явж байхаар нь би тухайн пейж хуудасны админтай чаталж Iphone 13 Pro max утас байгаа юу гэж асуухад тухайн гар утас байгаа. Та нийгмийн даатгалын сүүлийн 6 сарын хуулганыхаа зургийг дараад явуулаарай гэхээр нь би тухайн хүн рүү нийгмийн даатгалынхаа зургийг дараад явуулаарай гэхээр нь би тухайн хүн рүү нийгмийн даатгалынхаа зургийг дараад явуулахад таны зээлийн эрхийг шалгая гэж байснаа удахгүй над руу чат бичээд та утас зээлээр авах боломжтой юм байна. Манай дэлгүүр нь 18 цагаас хаадаг тул та утасныхаа урьдчилгаа мөнгө болох 10 хувийг энэ данс руу шилжүүлээрэй. Манайх хүргэлттэй. Таны захиалга баталгаажих юм бол хүргэлтийг чинь гаргах гээд байна гэхээр нь би тухайн өгсөн данс болох **********дугаартай Ш.Г гэх нэртэй эзэмшигч рүү 309,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй миний чатыг блок хийхээр нь би гайхаад өгсөн утас болох ********** дугаар руу залгахад утсаа авахгүй болохоор нь залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 163-164-р хуудас/,
- Хохирогч С.Уянгын эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 165 дугаар хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Н.Аийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан хэргийн тухайд:
- Хохирогч Н.Аийн: “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны зүүн урд талд байрлах 310 дугаар байрны гадна байхдаа фэйсбүүк үзэж байгаад Сувдан Сондор Лизинг Холдинг гэсэн нэртэй фэйсбүүк хаяг дээр гар утас зарна гэсэн зар байхаар нь би тухайн фейсбүүкийн хүн рүү чат бичихэд нийгмийн даатгал төлдөг эсэх нь хамаагүй. Зөвхөн таны банкны дансны сүүлийн 6 сарын орлого, зарлагын гүйлгээний хуулгыг явуулахад тухайн явуулахад тухайн хүн миний дансны хуулгыг хараад та утас зээлээр авах боломжтой юм байна гэхээр нь Iphone 12 pro max загварын гар утас худалдан авмаар байна гэж бичсэн. Тухайн чат бичсэн өдөр болох 01 дүгээр сарын 20-ны өдөр нь 5 дахь өдөр байсан бөгөөд тухайн хүн та өнөөдөртөө мөнгөө шилжүүлчихмээр байна гэхээр нь би ажлын цаг дуусаж байсан болохоор манай 4 дүгээр цахилгаан станцын урд гэр маань байдаг болохоор өнөөдөртөө захиалгаа өгөхгүйгээр 1 дэх өдөр мөнгөө явуулаад утсаа авч болох уу гэж асуухад таны гэр хол байх нь хамаагүй. Та өнөөдөртөө мөнгөө шилжүүлчих тэгвэл таны утасны захиалга гарах гээд бана гэхээр нь би тухайн хүний данс руу урьдчилгаа мөнгө болох 309,000 төгрөгийг Хаан банкны **********дугаарын данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 176-177-р хуудас/,
- Хохирогч Н.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримтын хуулбар /2-р хх-ийн 179-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч П.Оын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч П.Оын: “...2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа фэйсбүүк цахим орчинд “Сувдан Сондор Лизинг Холдинг” пейж хуудаснаас Iphone загварын гар утаснуудыг лизингээр зарж байна гэсэн зар байхаар нь би тухайн пейж хуудаст хандаж мэдээлэл авахад нийгмийн даатгалын лавлагаа болон холбогдох бичиг баримт шаардаж байгаад гар утасны урьдчилгаа 10 хувь болох 209,200 төгрөгийг Хаан банкны **********дугаартай данс явуулаад хийж байж баталгаажна. Утсаа тэр өдөртөө хүргэлтээр өгнө гэхээр нь би 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 цагийн үед өөрийн ********** дугаартай данснаас Хаан банкны **********дугаартай Ш.Г гэх эзэмшигчтэй данс руу 209,200 төгрөг шилжүүлсэн. Харин түүний дараа би залилуулснаа мэдээд ********** гэсэн утсаар болон чатаар холбогдоход мөнгийг чинь маргааш буцаагаад өгнө гэж хэлээд таг алга болсон...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 194-р хуудас/,
- Хохирогч П.Оын эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримтын хуулбар /2-р хх-ийн 188-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Б.Ггийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Б.Ггийн: “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр фэйсбүүк дээр юм үзэж байгаад Сувдан сондор лизинг холдинг гэсэн нэртэй фэйсбүүк пейж хуудсанд тавьсан зар үзэж байгаад Iphone 11 pro загварын гар утас худалдаж авахаар болсон. Тэгсэн чинь тухайн гар утасны 10 хувийн урьдчилгаа, баримтны 200 төгрөг төл гэсэн. Тэгээд 112344123 гэсэн дугаар явуулаад араас нь Хаан банкны **********тоот дугаартай Ш.Г гэсэн хүний данс явуулсан. Уг Хаан банкны данс руу өөрийн Хаан банкны ********** дугаартай данснаас 189,200 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсний дараа тухайн хүн нь таны гар утас авах зээл баталгаажлаа гэсэн. Тэгээд ганц хоёр удаа ярихад таны гар утас руу залгана. Орой хүргэлтээр очно гэсэн. Тэгээд тухайн пейж хуудас нь хариу өгөхгүй алга болсон. Залгахаар утсаа авахгүй, тэгээд би залилуулснаа мэдсэн. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын Бүртгэлийн орчимд явж байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 207-208 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Ггийн эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 210-р хуудас/,
2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ч.Мгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Ч.Мгийн: “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа фэйсбүүк цахим орчинд Ш.Г гэсэн хаягтай хүн Турк улсаас бэлэн хувцас куртикний захиалга авч байна гэсэн зарын дагуу зар дээр байсан куртикнээс 4 дугаартай улаан куртикийг зургийг нь авч чатаар холбогдож тэр куртикнийхээ зургийг явуулж, захиалъя гэхэд захиалж болно. Урьдчилгаа 50,000 төгрөг шилжүүлээд каргогоор 11 дүгээр сард куртик нь ирэхээр үлдэгдлээ төлөөд аваарай гээд над руу Хаан банкны **********дугаартай данс явуулсан. Би тэр куртикийг захиалж өөрийн Богд банкны **********дугаартай данснаас Хаан банкны **********дугаартай Шаравсамбуу Г гэх эзэмшигчтэй данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Харин түүний дараа 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Г гэх хүн над руу холбогдоод куртик нь ирсэн. Каргогоо төлөөд маргааш хүргүүлээд аваарай. Каргоны мөнгө болох 21,200 төгрөгийг шилжүүлээрэй гэхээр нь би өөрийн дээрх Богд банкны данснаас Ш.Г гэсэн **********дугаартай данс руу 21,200 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би маргааш нь хүргэж ирнэ гээд ажлын хаяг авчхаад ерөөсөө ирээгүй. Би тэгээд асуух гээд чат бичих гэхэд намайг фейсбүүкээр блок хийсэн байсан. Ингээд би залилуулснаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 225-226-р хуудас/,
- Хохирогч Ч.Мгоос мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2-р хх-ийн 219-220-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 16, 18-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Л.Бын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Л.Бын: “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 509 дүгээр байрны орчимд явж байхдаа 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр фэйсбүүк дээр юм үзэж байгаад Сувдан сондор лизинг холдинг гэсэн нэртэй фэйсбүүк пейж хаяг байсан. Тэгээд тухайн хаяг руу ороод харсан чинь гар утас зарна гэсэн зарууд байсан. Тэгээд тэндээс харж байгаад Iphone 14 загварын гар утас худалдаж авахаар болоод тухайн гар утасны үнийн дүнтэй тэнцэх 10 хувь, мөн баримтны 200 төгрөг багтсан болно гэсэн. Тэгээд авахаар болоод гэрээний дугаар гээд 112344123 гэсэн дугаар явуулаад араас нь Хаан банкны **********тоот дугаартай Г гэсэн хүний данс руу би өөрийн Хаан банкны **********дугаартай данснаас 439,200 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсний дараа тухайн пейж хуудас нь блок хийгээд алга болсон. Тэгээд би залилууснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 239-240-р хуудас/,
- Хохирогч Л.Бын эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 242-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогч О.Оийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч О.Оийн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүк дээр юм үзэж байгаад Сувдан сондор лизинг холдинг гэсэн нэртэй фэйсбүүк хаяг байсан. Тэгээд ороод тухайн хаяг руу ороод харсан чинь гар утас зарна гэсэн зарууд байсан. Тэгээд тэндээс харж байгаад Iphone 12 Pro max гар утас худалдаж авахаар болсон. Тэгсэн чинь тухайн гар утасны үнийн дүнтэй тэнцэх 10 хувь мөн баримтын 200 төгрөг багтсан болно гэсэн. Тэгээд авахаар болоод байж байсан чинь гэрээний дугаар гээд 112344123 гэсэн дугаар явуулаад араас нь Хаан банкны **********тоот дугаартай Г гэсэн хүний данс явуулахаар нь тухайн Хаан банкны **********дугаартай данс руу 309,200 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсний дараа тухайн фэйсбүүк хуудас нь блок хийгээд алга болсон. Тэгээд би залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 6-р хуудас/,
- Хохирогч О.Оээс мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3-р хх-ийн 8 дугаар хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 25-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ч.Оын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Ч.Оын: “...2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 921 дүгээр байрны 77 тоотод гэртээ байхдаа фэйсбүүк дээр “Сувдан Сондор” лизинг гэсэн фэйсбүүк хаягаас гар утас, зурагт, угаалгын машин лизингээр зарна гэсэн зарын дагуу холбогдож чатаар харилцаж, Айфон 13 про макс загварын гар утас лизингээр авахаар тохиролцож ам бүлийн тоо, утасны дугаар, регистрийн дугаар, гэрийн хаяг, иргэний үнэмлэхийн царай орсон зургаа өгч байгаад утас авахаар болсон. Утасны 3,200,000 төгрөгийн 10 хувь 320,000 төгрөгийг өгөхөөр болоод “Хаан” банкны **********гэсэн Шаравсамбуугийн Г гэх эзэмшигчтэй данс руу би нөхөртөө хэлж байгаад нөхрийнхөө Хаан банкны **********гэсэн данснаас шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлээд тэр хүний утасны дугаар болох ********** дугаартай утас руу залгахад ерөөсөө авахгүй байхаар нь луйвардуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 28-29-р хуудас/,
- Иргэн Ц.Батпүрэвийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 31-р хуудас/,
- Гэрч Ц.Батпүрэвийн: “...Манай эхнэр Ч.О 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүкээ үзэж байгаад Сувдан сондор лизинг холдинг гэдэг пейж хуудсанд гар утас лизинг гаргана, урьдчилгаа 10 хувь гэсэн зар байхаар нь Iphone 13 Pro загварын гар утас лизингдэж авах гээд миний Хаан банкны интернэт банкны **********дугаартай данснаас эхнэр бид хоёр тухайн гар утсыг авахаар болоод Хаан банкны **********дугаартай данс руу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр урьдчилгаа буюу 320,000 төгрөг шилжүүлсэн боловч удалгүй блок хийсэн....” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 38-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 48-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Нанин-Эрдэнийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Б.Нандин-Эрдэний: “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл орчимд явж байхдаа 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкээр юм үзэж байгаад Сувдан сондор лизинг холдинг гэсэн нэртэй фэйсбүүк хаяг байсан. Тэгээд тухайн хаяг руу ороод харсан чинь гар утас зарна гэсэн зарууд байсан. Тэгээд тэндээс харж байгаад Iphone 14 Pro max загварын гар утас худалдаж авахаар болсон. Тэгсэн чинь гар утасны үнийн дүнтэй тэнцэх 10 хувь, мөн баримтны 200 төгрөг багтсан болно гэсэн. Тэгээд авахаар болоод байж байсан чинь гэрээний дугаар гээд 112344123 гэсэн дугаар явуулаад араас нь Хаан банкны **********тоот Г гэсэн хүний данс руу нь би өөрийн Хас банкны **********дугаартай данснаас 559,200 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсний дараа тухайн хүн нь таны гар утас авах зээл баталгаажлаа гэсэн. Тэгээд ганц хоёр удаа ярихад таны гар утас руу залгана. Орой хүргэлтээр очно гэсэн. Тэгээд пейж хуудас нь хариу өгөхгүй алга болсон... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл орчимд байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 60-61-р хуудас/,
- Хохирогч Б.Нандин-Эрдэний эзэмшлийн Хас банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 63-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Э.Дгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Э.Дгийн: “...13 промакс сонирхож байна гэхэд ямар өнгөтэй, ямар багтаамжтай утас авах вэ гэхээр нь би 256гб багтаамжтайг авъя гэж хэлэхэд 4,290,000 төгрөгийн үнэтэй утас. Та тухайн утасны 10 хувийг буюу 429,200 төгрөгийг Хаан банкны **********гэсэн дугаартай данс руу хийгээрэй гэхээр нь би өөрийнхөө данс болох Голомт банкны 1105317285 гэсэн дугаартай данснаас шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 77-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 25-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Т.Уын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Т.Уын: “...2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү малл худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Фүүдс Сити худалдааны төвд 17 цагийн үед өөрийн фэйсбүүк хаяг болох Т.У гэсэн нэртэй фейсбүүкээрээ зар үзэж байсан чинь Сувдан сондор лизинг холдинг гэсэн пейж хуудас дээр утасны лизинг гэсэн зар байхаар нь би тухайн пейж хуудас руу ороход Сайн электроникс гэсэн хаягтай холбоотой байхаар нь би тухайн үед Сайн электрониксын лавлах утас руу залгахад утсаа авахгүй автомат хариулагч хариулаад байхаар нь тус Сувдан сондор лизинг холдинг нэртэй пейж хуудас руу холбоо барих утасныхаа дугаарыг өгөөч гэхэд ********** гэсэн дугаар өгсөн. Тус утасны дугаар руу өөрийн утас болох 88029536 дугаараас холбогдоход манай пейж хуудас нь Сайн электрониксоос бараагаа авдаг найдвартай гэхээр нь би итгэсэн. Тэгээд би ай фоне 13 про макс захиалъя гэхэд тухайн хүн надад утасны төлбөрийн 10 хувийг хийчих. Тэгээд гэрээ хийгдэх болно. Гэрээний хувилбарыг бид таны цахим шуудан руу чинь явуулна гэж хэлэхээр нь би итгээд тухайн Хаан банкны **********дугаартай данс руу өөрийн данс болох Хаан банкны 5031200247 дугаартай данснаас 429,000 төгрөгийг өөрийнхөө нэр, гэрээний дугаар болох 112344123 гэсэн дугаарыг гүйлгээний утга дээр бичээд явуулсан. Хаан банкны **********дугаартай Шаравсамбуу Г гэх нэртэй данс руу 429,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 96-97-р хуудас/,
- Хохирогч Т.Уын эзэмшлийн Хаан банкин дахь 5031200247 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 99-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Г.Хын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Г.Хын: “...Би тухайн пейж хуудасны админ руу Iphone 11 Pro загварын гар утас захиалахаар чат бичихэд манайх онлайнаар гэрээ хийдэг юм. Та авах утасныхаа 10 хувийг шилжүүлэх юм бол таны утасны захиалга баталгаажаад таны бараа хүргэлтээр гарна гэхээр нь би онлайнаар гэрээ хийгээд авах утасныхаа буюу Iphone 11 pro загварын гар утасны 10 хувь буюу 219,200 төгрөгийг Хаан банкны **********дугаарын данс руу гүйлгээний утга дээр нь гэрээний дугаар өөрийнхөө овог нэр утасны дугаараа бичээд явуулсан... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны орчимд явж байхдаа мөнгөө шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 116-117-р хуудас/,
- Хохирогч Г.Хын эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 118-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Э.Тын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Э.Тын: “...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүк дээр юм үзэж байгаад “Сувдан сондор лизинг холдинг” гэсэн фэйсбүүк нэртэй пейж хаяг дээр юм үзэж байгаад тухайн хаяг дээр гар утас зарна гэсэн заруудыг хараад “Iphone 12 Pro max” загварын гар утас худалдаж авахаар болсон. Тэгээд гар утасны 10 хувийн үнэтэй тэнцэх урьдчилгаа, мөн баримтны 200 төгрөг болно гэсэн. Тэгээд авахаар болоод гэрээнийд угаар гэж 112344123 гэсэн дугаар явуулаад араас нь Хаан банкны **********тоот дугаартай Ш.Г гэсэн хүнинй данс явуулахаар нь тухайн данс руу би өөрийн Худалдаа хөгжлийн банкны ********** дугаартай данснаас 240,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсний дараа тухайн хүн нь таны гар утас авах зээл баталгаажлаа гэсэн... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Дархан өргөө” хотхоны орчимд явж байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 131-132-р хуудас/,
- Хохирогч Э.Тын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ********** тоот дансны хуулга /3-р хх-ийн 134-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Х.Ггийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Х.Ггийн: “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүк дээрээс Сувдан сондор лизинг холдинг гэсэн нэртэй фэйсбүүк хаяг байсан юм. Уг хаяг руу ороод гар утас зарна гэсэн зарын заруудаас харж байгаад “Iphone 12 Pro max” загварын гар утас худалдаж авахаар болсон. Гар утасны 10 хувийн үнийн дүнтэй тэнцэх урьдчилгаа, баримтны шимтгэл 200 төгрөг болно гэсэн. Тэгээд гар утсыг авахаар болоход 112344123 гэсэн дугаар явуулаад араас нь Хаан банкны **********дугаартай Ш.Г гэсэн нэртэй хүний данс явуулахаар нь уг данс руу өөрийн охин Амандыхын Гүлбахытын ********** дугаартай данснаас 299,000 төгрөг шилжүүлсэн... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны орчим явж байхдаа охин Амандыхын Гүлбахытын ********** дугаартай Хаан банкны данснаас 299,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 147-148-р хуудас/,
- Иргэн А.Гүлбахытын эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримтын хуулбар /3-р хх-ийн 150-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 24-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д.Хгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Д.Хгийн: “...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай ач охин Намуунзул нь би утас авах гээд байна. Тухайн гар утсаа фэйсбүүк дээр Сувдан сондор лизинг холдинг нэртэй пейж хуудас дээр утас зарна гэсэн зар үзэж байгаад утас захиалахаар болсон чинь таны мэдээлэл хэрэгтэй байна. Таны нэр дээр өргөдөл бичиж өгөх юм бол утас захиалж болох юм байна гэхээр нь би өөрийнхөө мэдээлэл, сүүлийн 6 сарын дансны хуулгыг өгсөн чинь манай охин тухайн үл таних чатаар чаталж байгаад Iphone 12 загварын гар утас захиалахаар болоод урьдчилгаа мөнгө буюу 219,500 төгрөгийг тухайн хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр орой нь манай охины захиалсан утас ирнэ гээд ирэхгүй болохоор нь маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тухайн хүнтэй холбогдох дугаар буюу ********** дугаар руу залгаад танайх хүргэлт ихтэй бол би өөрөө очоод авъя гэсэн чинь манайх өөрсдөө бараагаа хүргэж өгнө гээд утсаа тасалсан... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын Зөгийн үүр худалдааны төвийн тэнд явж байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 162-163-р хуудас/,
- Хохирогч Д.Хгийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 164-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Э.Бийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Э.Бийн: “...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк дээр юм үзэж байгаад Сувдан сондор лизинг холдинг гэсэн нэртэй фэйсбүүк пейж хаягаас гар утаснууд зарна гэсэн хаяг харж байгаад Iphone 14 Pro max загварын гар утас худалдаж авахаар болсон. Тэгээд гар утасны урьдчилгаа 10 хувь, баримтын 200 төгрөг урьдчилаад өг гэсэн. Тэгээд Хаан банкны **********тоот дугаартай Г гэсэн хүний данс явуулахаар нь тухайн Хаан банкны данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 473016493 дугаартай данснаас 609,200 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 177-178-р хуудас/,
- Хохирогч Э.Бийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 473016493 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 180-р хуудас/,
2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч У.Нгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч У.Нгийн: “...Iphone 12 Pro загварын гар утас худалдаж авахаар болсон. Тэгээд гар утасны 10 хувийн урьдчилгаа, баримтны 200 төгрөг урьдчилж төл гэсэн. Тэгээд авахаар болоод Хаан банкны **********тоот Ш.Г гэсэн хүний данс руу өөрийн Хаан банкны ************** дугаартай данснаас 239,200 төгрөг шилжүүлсэн... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 813 дугаар байрны орчимд байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 193-р хуудас/,
- Хохирогч У.Нгийн эзэмшлийн Хаан банкин дахь ************** тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримтын хуулбар /3-р хх-ийн 195-р хуудас/,
2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ү.Аийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Ү.Аийн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд уг пейж хуудас руу холбогдож Iphone 12 Pro max гэх гар утсыг сонирхоод 2,550,000 төгрөгийн үнэтэй гэсэн. Тэгээд ********** гэсэн дугаарын утаснаас над руу холбогдож та урьдчилгаа мөнгөө шилжүүлчих. Би унаанд тавих гэж байна гэж ярихаар нь урьдчилгаа болох 596,000 төгрөгийг шилжүүлтэл блоклуулсан. Би урьдчилгаа мөнгө болох 596,000 төгрөгийг Хаан банкны **********дугаарын Ш.Г гэх данс руу шилжүүлсэн...” /3-р хх-ийн 220-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 225-р хуудас/,
2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Т.Аын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Яллагдагч Ш.Ган-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 63-р хуудас/,
- Хохирогч Т.Аын: “...Сувдан Сондор лизинг гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй чатаар холбогдоод урьдчилгаа төлбөр болох 290,000 төгрөгийг шилжүүлчих гээд, тэгээд хотод ирээд над руу залгаад гар утсаа аваарай гэж хэлэхээр нь Г гэх **********дугаартай данс руу 290,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд багцаагаар 30 орчим минутын дараа энэ нэг л биш боллоо гээд холбоо барьж чадахгүй болохоор нь Улаанбаатар хот руу Сүхбаатар дүүргийн цагдаа дээр очсон чинь харьяагазрынхаа дүүргийн цагдаа дээр очиж өргөдлөөр ханд гэсэн...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 30-р хуудас/,
- Хохирогч Т.Аын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл болон түүнд хавсаргасан зурвасын хуулбарууд /4-р хх-ийн 24-25-р хуудас/,
2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.Үын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Б.Үын: “...Сувдан Сондор онлайн шоп гэх хаягаа Айфон 1 загварын гар утас худалдан борлуулна гэсэн зарын дагуу фэйсбүүк чатаар холбогдоод тухайн Айфон 12 загварын гар утас худалдаж авахаар тохироод мөнгөнийхөө 10 хувь болох 249,000 төгрөгийг Хаан банкны **********дугаартай Ш.Г гэх данс руу шилжүүлсэн боловч тухайн гар утас ирээгүй...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 91-р хуудас/,
- Хохирогч Б.Үын эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 83-руудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 117-р хуудас/,
2023 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хохирогч П.Оийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч П.Оийн: “...10 хувь төлөөд цахимаар гэрээ хийнэ гэхээр нь би тухайн пейж хуудасны над руу явуулсан **********дугаарын данс руу 429,000 төгрөгийг гар утасны урьдчилгаа гэж өөрийн **********тоот данснаасаа шилжүүлсэн. Би тухайн мөнгийг өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 42-686 тоотод байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 173-р хуудас/
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 152-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Д.Жийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Д.Жийн: “...2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гар утас авах зорилгоор цахим орчинд хандалт хийсэн. Энэ хугацаанд “Сувдан Сондор Лизинг Холдинг” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг гар утас лизингээр өгнө гэсэн. Ингээд тухайн хаягтай мессенжерээр харилцаж Iphone 14 Pro загварын гар утас авахаар болсон. Ингээд урьдчилгаа болох 10 хувийг өгвөл зээлийг судална гэсэн. Тэгэхээр нь 10 хувийн урьдчилгаа болох 529,000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа таны урьдчилгааг 1,500,000 төгрөг гээд гэрээ хийсэн байгаа гэхээр нь нэмээд 1,500,000 төгрөгийг шилжүүлсний дараа гэрээ цахим шуудангийн хаягаар нь явуулна гэсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүргэлтэд гарна гэсэн боловч ямар нэгэн хариу хэлээгүй. Ингээд намайг блок хийсэн. Би нийт 2 удаагийн гүйлгээгээр **********гэсэн Г гэх нэртэй “Хаан” банкны дансанд 1,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлэг буюу ажлын байран дээрээс шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 207-208-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 218-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч О.Сд эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 218-р хуудас/,
- Хохирогч О.Сувд-Эрдэний: “...Гар утасны урьдчилгаа болох 10 хувийг явуулдаг шүү гэж хэлсэн. Тэгээд би ямар данс руу урьдчилаа мөнгөө явуулах талаар асууж тодруулахад Хаан банкны **********тоот данс руу явуулчих гэсэн хариу ирсэн. Тэгээд би уг данс руу Iphone 13 загварын гар утасны урьдчилгаа болох 229,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 245-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Ц.Хаш-Эрдэнийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 25-р хуудас/,
- Хохирогч Ц.Хаш-Эрдэний: “...Гар утас захиалж, урьдчилгаа 559,000 төгрөгийг **********дугаартай Ш.Г эзэмшигчтэй дансаар шилжүүлэн залилуулсан...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 21-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Х.Сын “эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд
- Хохирогч Х.Сын: “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сувдан Сондор гэх онлайн шоп худалдааны газраас өөрийн фэйсбүүк хаягаас Айфон 13 про гэх загварын гар утас худалдаж авахаар захиалга өгөөд худалдаж авах гар утасныхаа 10 хувь болох 399,000 төгрөгийг Ш.Г гэх хүний **********дугаарын Хаан банкны данс руу гүйлгээний утгыг 88215050 Хүрэлбаатарын Саруул, 112444123 гэх утгатай шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 48-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 52-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Т.Соёл-Эрдэний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд
- Хохирогч Т.Соёл-Эрдэний: “...Тухайн үед фэйсбүүк зар дээр Сувдан сондор лизинг холдинг гэх хаягаас утаснууд манай дэлгүүрт байна. Та хүсвэл сонирхож болно гэх зар байхаар нь тухайн хаягаас мэдээлэл авахаар чат бичиж эхэлсэн. Тухайн үед намайг нэлээд шалж, яаруулаад намайг дэлгүүр удахгүй хаах гэж байна. Таныг иртэл бид гэрээгээ бэлдэж байя. Та эхлээд дэлгүүрийн данс руу гар утасны урьдчилгаа мөнгө болох 609,200 төгрөгийг Хаан банкны **********дугаарын данс руу одоо хийчих гэж хэлэхээр нь би итгээд тухайн хүний явуулсан данс руу нь би өөрийн Хаан банкны **********дугаарын данснаас 609,200 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 87 дугаар хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 98-р хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /5-р хх-ийн 131-133-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Г.Алтанцэцэгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Г.Алтанцэцэгийн: “...2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин холбогдож Айфон 13 Про загварын гар утас авах гэсэн юм гэхэд сард 137,000 төгрөгийн төлөлттэй, урьдчилгаа 10 хувийг эхэлж төлнө гэж хэлсэн. Тэрний дагуу чатаар надаас миний хувийн байдлын талаар хэдэн баримт нэхсэн.... Урьдчилгаа болох 10 хувь буюу 329,200 төгрөгийг шилжүүл гэхээр нь өөрийн Голомт банкны 3259244385 дугаарын данснаас Хаан банкны **********дугаартай Ш.Г гэх нэртэй данс эзэмшигчийн данс руу 329,200 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 172-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 163-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогч О.Тд эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч О.Тгийн: “...Айфон 14 про макс загварын гар утас худалдаж авъя гэж хэлэхэд байгаа гэсэн. Тэгээд ямар өнгө авах уу гэхээр нь би нөгөөн өнгө гэж хэлж байсан. Тэгээд цаад байгууллагаас нь надад заавал урьдчилгаа хийх ёстой гэж байсан. Та өөрөө 4,800,000 төгрөгийн гар утас худалдаж авч байгаа болохоор 10 хувь хийх ёстой гэж хэлээд надаар **********дугаарын данс руу 489,200 төгрөгийг шилжүүлсэн. Би Хаан банкны ********** дугаартай, Гансүх овогтой Хосбаяр гэх данснаас **********дугаарын Хаан банкны данс руу 489,200 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 200-р хуудас/,
- Хохирогч О.Тгөөс интернэт банк ашиглаж шилжүүлсэн Г.Хосбаяр гэх нэртэй Хаан банкны ********** дугаартай данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримтын хуулбар /5-р хх-ийн 210-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Баярсайханы эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Б.Баярсайханы: “...Сувдан Сондор гэх нэртэй фэйсбүүк цахим хаягт хандаж Айфон 14 про загварын гар утас лизингээр авахаар тохиролцоод миний нийгмийн даатгал төлсөн баримт, иргэний үнэмлэх, хүсэлт зэргийг шалгаад танд зээл гарах боломжтой байна гэсэн. Өөрийн Худалдаа хөгжлийн банкны **********дугаартай данснаас Хаан банкны **********дугаартай данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 233-р хуудас/,
- Хохирогч Б.Баярсайханы эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 236-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 242-р хуудас/,
2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Еийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Б.Еийн эзэшмлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх-ийн 110-р хуудас/,
- Хохирогч Б.Еийн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 50 минутад 279,000 төгрөгийг, Б.Е 112344123 гэсэн утгатайгаар **********гэсэн Ш.Г гэсэн дансанд шилжүүлчхээд байж байгаад тухайн Сувдан сондор гэсэн пейж хаягтай харьцаж байгаад дахиад чихэвчний урьдчилгаа гээд 159,000 төгрөгийг Б.Е 112344123 гэсэн утгатайгаар **********гэсэн дугаартай Ш.Г гэсэн дансанд шилжүүлсэн...Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 7-106 тоотод байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 105-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хохирогч М.Оын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч М.Оын: “....2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 33-4 дүгээр байрны 46 тоотод байхдаа фэйсбүүк үзэж байгаад “Сувдан сондор лизинг холдинг” гэх нэртэй фэйсбүүк үзэж байгаад Iphone 12 pro max загварын гар утас 3,090,000 төгрөгт лизингээр зарна гэсэн зар байхаар нь тухайн утсыг авахаар тохироод тухайн фейсбүүктэй хүнтэй чатаар харилцаж байгаад Хаан банкны **********дугаартай данс руу урьдчилгаа мөнгө болох 1,000,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан.... Хаан банкны **********дугаартай данснаас 1,000,000 төгрөгийг Хаан банкны **********тоот данс руу интернэт банкаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 146-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх-ийн 150-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Г.Дгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Г.Дгийн эзэмшлийн Төрийн банкин дахь ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 214-р хуудас/,
- Хохирогч Г.Дгийн: “...Айфон 13 загварын гар утас авах боломжтой гэсэн. Түүний дагуу Айфон 13 загварын гар утас авна гээд **********дугаартай Ш.Г гэсэн нэртэй Хаан банкны дансанд 289,200 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 223-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Ч.Нийн “эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Ч.Нийн эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 147-р хуудас/,
- Хохирогч Ч.Нийн: “...2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны **********тоот данс руу урьдчилгаа 10 хувь буюу 559,000 төгрөгийг шилжүүлэх үед данс эзэмшигч нь Ш.Г гэсэн хүний нэр гарч ирж байсан. Би тухайн гүйлгээг хийхдээ өөрийн данс болох ********** тоот данснаасаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 153-р хуудас/,
2023 оны 01 дугаар сарын 14-ний өдөр хохирогч М.Бгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч М.Бгийн: “...**********дугаартай Ш.Г гэх Хаан банкны данс руу өөрийн **********дугаартай данснаас 329,200 төгрөгийг урьдчилгаа 10 хувь болгож хийсэн...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 8-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /7-р хх-ийн 42-43-р хуудас/,
- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хх-ийн 44-р хуудас/,
- Хохирогч М.Бгийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх-ийн 45-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч М.Уийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч М.Уийн: “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би гар утсаа алга болгоод яаралтай гар утас авах шаардлагатай болсон. Тэгээд манай найз лизингийн шалгуур нь гайгүй фэйсбүүк пейж байна гэж хэлсний дагуу “Сувдан Сондор лизинг худалдаа” гэх фейсбүүкийг санал болгосон. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед гэртээ байхдаа тухайн пейж хаяг руу мэдээлэл авах гэсэн юм гэж бичсэн. Тэгээд надаас иргэний үнэмлэхийн зур гараар бичсэн өргөдлөө зургийг нь дараад явуул гэж хэлсэн. Би өргөдөл дээрээ зээл хугацаанд нь төлнө гэсэн утгатай өргөдөл бичээд зургийг нь явуулсан. Айфон 14 загварын гар утас лизингээр авах гэсэн юм гэхэд намайг 10 хувь болох 599,200 төгрөг шилжүүлээрэй гээд өөрийнхөө Хаан банкны **********дугаарын дансыг өгсөн. Би өөрийнхөө **********дугаарын данснаас 599,200 төгрөг шилжүүлсний дараа над руу 9021022 дугаарын утаснаас залгаад хүргэлт нь 2-3 цагийн дараа очно шүү гэж хэлсэн. Тэрнээс хойш холбогдоогүй. Фэйсбүүк болон гар утсаараа намайг блоклосон байсан...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 153-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 66-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч С.Огийн “эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч С.Огийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 24-р хуудас/,
- Хохирогч С.Огийн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал фэйсбүүк гар утас лизинг гэсэн зар явж байсан. Тэгээд би чатаар холбогдож намайг зээлийн шалгуур шалгахын тулд баахан материал бүрдүүлсэн. Тэгээд би өөрийн мэдээллээ явуултал намайг шалгуур хангаж байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүн намайг 10 хувийн урьдчилгаа шилжүүл гэхээр нь жаахан эргэлзэж байгаад итгэж 559,000 төгрөгийг **********дугаартай данс руу шилжүүлсний дараа алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 28-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хохирогч О.Мын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч О.Мын: “...2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа фэйсбүүк цахим орчинд Сувдан сондор лизинг холдинг гэх хаягтай хүнтэй холбогдож Iphone 13 Pro max загварын гар утас зээлээр авахаар болж, урьдчилгаа мөнгө болох 429,000 төгрөгийг **********тоот данс руу шилжүүлсэн... 2 удаагийн гүйлгээгээр өөрийн Хас банкнаас 179,000 төгрөгийг, хоёр дахь гүйлгээг өөрийн Голомт банкны данснаас шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 55-р хуудас/,
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 163-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч М.Мд эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Яллагдагч Ш.Ган-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 86-р хуудас/,
- Хохирогч М.Мгийн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах ажил дээрээ байхдаа фейсбүүкээр Iphone 11 зээлээр зарна гэсэн Сувдан сондор лизинг гэсэн нэртэй 90421020 гэсэн дугаартай пейж хаяг байхаар нь зээлийн мэдээлэл авъя гэж чат бичтэл иргэний үнэмлэхийн зургаа дараад явуулчих гэхээр нь явуултал таны зээл бүтэх юм байна. Урьдчилгаа 189,000 төгрөгийг **********дугаартай данс руу шилжүүлэхэд болно гэхээр нь итгээд шилжүүлтэл намайг блоклосон...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 84-р хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Г.Бийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Г.Бийн: “....Би Ай фоне 13 про загварын гар утас зээлээр авахаар болсон. Тэгээд би тухайн хаягаас над руу өгсөн Хаан банкны **********тоот дугаарын данс руу өөрийн Хаан банкны 5720355732 дугаарын данснаас 349,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 108-р хуудас/,
- Хохирогч Г.Бийн эзэмшлийн Хаан банкин дахь 5720355732 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 110-р хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ш.Шын хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн тухайд:
- Хохирогч Ш.Шын: “...Би гэртээ өөрийн гар утаснаасаа фейсбүүкэд орж байхад фэйсбүүк мессенжерийн “Applecoll Mongolia” пэйж хуудсанд тавигдсан урьдчилгаа 10 хувь авч Iphone 15 pro max лизингээр байна гэх утга бүхий постын дагуу тухайн хаягийн мессенжерээр харилцаж хэрхэн яаж явах талаар чатаар харилцахад намайг урьдчилгаа шилжүүл гэсэн зурвас илгээсэн тэгэхээр нь би ямар үнэтэйг нь асуусан чинь 563,200 төгрөг гэж хариулаад намайг нийгмийн даатгал төлдөг эсэх талаар асуухад нь би тиймээ төлдөг гэж хариулсан...Тэгээд би эхнэрийнхээ 5454013223 тоот данснаас төрийн банкны **********тоот дансанд өөрийн нэр регистрийн дугаарыг гүйлгээний утга дээр бичиж шилжүүлээд хэзээ яаж авах талаар тухайн хаягт зурвас илгээхэд маргааш өглөө унаанд тавиад явуулна гэж хариулан...боловч намайг блок хийж хаасан тэгээд би залилах гэмт хэрэг байна гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 12-13-р хуудас/,
- Ш.Ган-Эрдэнийн эзэмшлийн Төрийн банкин дахь **********тоот дансны харилцагчийн хуулга, баримт /9-р хх-ийн 20-21-р хуудас/,
- Скайтел ХХК-ийн утасны дугаарын эзэмшигчийн мэдээлэл /9-р хх-ийн 23-р хуудас/,
- Иргэн Д.Цэрэннямын эзэмшлийн Хаан банкин дахь 5454013223 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх-ийн 53-р хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Х.Хын хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн тухайд:
- Хохирогч Х.Хын: “...Би 2024 оны 02 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед цахим фэйсбүүк хаягаараа дамжуулан шинэ гар утас авахаар хайж байхад Applecoll Mongolia гэх цахим хуудсанд “Iphone 15 pro тах худалдаална" гэх зар байршуулсан байхаар нь би тухайн хуудсанд хандахад ажлын цаг дууссан гэхээр нь Өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед дахин тухайн хуудсанд холбогдоход миний дэлгэрэнгүй мэдээллийг аваад зээлийн шаардлага хангах юм байна урьдчилгаа болох 567,200 төгрөгийг Төрийн банкны ********** дугаартай данс руу хийгээрэй гэхээр нь мөнгийг нь шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 95-96-р хуудас/,
- Хохирогч Х.Хаас гарган өгсөн мөнгө шилжүүлсэн талаарх баримт, харилцсан зурвасуудын хуулбар /9-р хх-ийн 102-106-р хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.Бгийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн тухайд:
- Хохирогч Д.Бгийн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр ажил дээрээ байхдаа фэйсбүүк хаягаараа Архангай аймгийн Фэйсбүүк групп рүү ороход тэр группт “хайрын цэцэглэн” цэцэгт мэндчилгээ гэх нэртэй фэйсбүүк хаягаас “баярын өдрийг тохиолдуулан хайртай дотнын хүмүүстээ цэцэгт хүргүүлээрэй” гэсэн утгатай зар байршуулсан байхаар нь би чатаар зурвас бичээд “Архангай аймагт хүргэлт байгаа юу” гэхэд “байгаа захиалаад мэндчилгээгээ хүргүүлж болно" гэсэн. Тэгэхээр нь би 5 хүнд мэндчилгээний хүргэлт хийлгэе гэж хэлэхэд утасны дугаараа явуулаарай гэж хэлсэн. Би эхлээд 4 хүний мэндчилгээ захиалахад нийт 252,000 төгрөг болно гэж хэлсэн. ... Би хуралтай байх үедээ өөрийн 99710411 дугаарыг явуулахад над руу ********** дугаарын утсаар залгахаар нь би аваагүй, тэгтэл над руу залгаад утсаа авахгүй байна, чатаар захиалгаа өгчих гэж чат бичсэн. Би эхлээд 4 хүний мэндчилгээ захиалахад нийт 252,000 төгрөг болно гээд над руу Голомт банкны **********гэсэн Ш.Ган- Эрдэнэ гэх хүний данс явуулаад утгыг нь "floverzahialga12" гээд хийгээрэй гэхээр нь би тухайн данс руу тэр өдрөө өөрийн Хас банкны 5000625763 данснаасаа шилжүүлсэн. Дараа нь би дахиад 1 хүнийг нэмээд мэндчилгээ захиалъя гэсэн чинь болно гэхээр нь дахин 63,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 315,000 төгрөг шилжүүлээд мэндчилгээ авах хүнийхээ утсыг явуулаад орхисон. Тэгтэл мэндчилгээ очоогүй, би фэйсбүүк хаягаасаа чатаар залгахад авахгүй, ********** дугаарын утас руу нь залгахад холбогдохгүй болчихсон...” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 184-185-р хуудас/,
- Хохирогч Д.Бгийн эзэмшлийн Хас банкин дахь 5000625763 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хх-ийн 188-р хуудас/,
- Хохирогч Д.Бгаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /9-р хх-ийн 189-190-р хуудас/,
- Ш.Ган-Эрдэнийн эзэмшлийн Голомт банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хх-ийн 196-198-р хуудас/,
- Скайтел ХХК-ийн Ш.Ган-Эрдэнийн нэр дээрх дугаарын яриа, мессежний лавлагаа /9-р хх-ийн 203-204-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ц.Агийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн тухайд:
- Хохирогч Ц.Агийн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвд явж байхдаа гэр бүлээрээ Тэрэлж амралтын газарт амрах санаатай өөрийн гар утсаар фейсбүүкээр зар үзэж байгаад "Оод Оодії" гэх цахим хаягаас Тэрэлжид гэр болон байшин түрээслүүлнэ гэсэн байхаар нь тухайн зарын бүртгэл дээр байсан ********** гэх дугаарт залгахад эрэгтэй хүн утсаа авсан ба тэр хүн надад маргааш байшин байгаа эсэхийг тодруулчхаад хариу хэлье гэж хэлсэн. Удалгүй над руу тухайн хүнээс та амралтын газраа олсон уу манайд 4 ортой 200,000 төгрөгийн үнэтэй байшин байгаа байгаа юм байна. Та урьдчилгаа 100,000 төгрөгийг шилжүүлэх ёстой гэхэд нь би түүний над руу мессежээр явуулсан Голомт банкны **********тоот данс өгөхөөр би нь Хаан банкны данс байна уу гэж асуухад тэр надад Хаан банкны Г гэх нэртэй **********тоот дансны дугаар явуулахаар нь би нэг удаагийн гүйлгээгээр төгрөг "zahialga 99796480" гэх гүйлгээний утгатай 100,000 төгрөг шилүүлсэн. Тэгээд маргааш нь би гэр бүлийнхээ хамт Тэрэлж дээр ирээд ********** дугаарын утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байж байгаад ярихад тэр МТ клонкын хажууд хүлээж бай машин очиж авна гэж хэлсэн ба би гэр бүлийнхээ 3 цаг гаран хүлээхэд ирнэ гэсэн машин нь ч ирээгүй утсаа авахаа больсон...” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 241-р хуудас/,
- Ш.Ган-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хх-ийн 8-21-р хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Л.Сын эзэмшлийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн тухайд:
- Хохирогч Л.Сын: “...2024 оны 02 сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо Сүхбаатар дүүргийн баруун талын Монголын үйлдвэрчний эвлэлийн байранд ажил дээрээ байхдаа AppleColl Mongolia нэртэй фэйсбүүк цахим хаяг дээр сайтаар утас лизингээр авах зар байсан ба тус зарын дагуу өөрийн хувийн мэдээллийг бүртгүүлсэн чинь 14 цаг өнгөрч байх үед миний 88072704 дугаарт ********** дугаараас эрэгтэй хүн ярьж таны бөглөсөн мэдээллийн дагуу холбогдож байна. Таны зээлийн мэдээлэл баталгаажлаа. Та над руу иргэний үнэмлэх, зээлийн мэдээлэл, өргөдөл зэргийг бичээд явуулаарай гэхэд нь би бүгдийг нь явуулсан. Манайхаас буцаагаад гэрээ явуулна гэсэн боловч ирээгүй. Тэгээд гэрээ чинь ирээгүй байна гэхэд тэр хүн надад би утсыг чинь аваачиж өгөхдөө гэрээгээ аваачиж өгье гэж хэлсэн. Тэр үед би ажилтай байсан тул мөнгийг нь хийгээгүй юм. 16 цагийн үед тухайн дугаараас дахин залгаад та яасан бэ 2 цаг болоод манай зээлийн эрх цуцлагддаг юмаа гэх мэтээр 2 3 удаа над руу ярьсан. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5027548064 тоот данснаас Голомт банкны **********тоот данс руу урьдчилгаа болох 471,200 төгрөгийг "88072704 Лхам Сэндэнборгил 112344123 гэх утгатай шилжүүлсэн. 17 цаг 15 минутын үед мөнгөө шилжүүлчхээд над руу залгаж ярьсан гэх ********** дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд миний чат руу манай ажилтан очиж байгаа, түгжрээд явж байгаа гэх мэтээр чат бичиж байснаа фэйсбүүк хаяг нь болохгүй, дахин AppleColl Mongolia гэх фэйсбүүк хаяг нээчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /10-р хх-ийн 52-р хуудас/,
- Хохирогч Л.Сын эзэмшлийн 5027548064 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хх-ийн 48-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Б.Тийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн тухайд:
- Хохирогч Б.Тийн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фэйсбүүк дээр Oog Oogii гээд нэртэй хүн дээд тэрэлж амралтын газарт амралтын газар түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ********** дугаарын утсаар холбогдож ярьтал залуухан эрэгтэй хүн аваад амралтын газарт маань байшин байгаа хоногийн 300,000 төгрөг гэж байгаа. Манайх урьдчилга авж байж захиалга авдаг гээд 2 байшин 2 хоногоор бол 1,200,000 төгрөг болно. Урьдчилгаа 30 хувийг буюу 400,000 төгрөг шилжүүлээрэй гэхээр нь Голомт банкны **********дугаартай Г Шаравсамбуу гэх хүний нэртэй дансанд хийсэн. Тэгээд нөгөө амралтын газар нь яваад очтол ********** дугаар нь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд фэйсбүүк зар оруулсан хаягийг хараад байж байтал хүмүүс луйварчин гээд сэтгэгдэл бичсэн байсан. Би тухайн үед мөнгө шилжүүлэх үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Аз жаргал хотхоны 301-211 тоотод байхдаа шилжүүлсэн. Миний дансны дугаар 5303182140 дугаартай Хаан банкны данс бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 14-ний 14 цаг 21 минутад 400,000 төгрөгийг 2 хоног хаус 94001389 гэсэн утгатай хийсэн...” гэсэн мэдүүлэг /10-р хх-ийн 112-113-р хуудас/,
- Мөнгө шилжүүлсэн талаарх баримтыг хуулбар /10-р хх-ийн 121-р хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч У.Ган-Эрдэнийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн тухайд:
- Хохирогч У.Ган-Эрдэний: “...Би өчигдөр орой 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүкээр зар харж байгаад “Applecoll Mongolia” гэсэн нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцаж эхэлсэн. Тэгээд өнөөдөр дахин харилцаад Айфоне 15 маркийн гар утас зээлээр худалдаж авахаар болоод урьдчилгаа мөнгө 360,000 төгрөгийг “Хаан банк”-ны **********дугаарын данс руу хийнэ гэж хэлэхээр нь би тухайн мөнгийг шилжүүлсэн. Тэгээд надад гар утсыг чинь хүргэж өгнө гэхээр нь хүлээгээд байсан чинь гар утас ирээгүй. Фэйсбүүк чатаар залгахаар авахгүй байгаа. Мөн над руу ********** гэсэн дугаараас залгасан бөгөөд тухайн дугаар луу залгахаар мөн авахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /10-р хх-ийн 144-145-р хуудас/,
- Ш.Ган-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хх-ийн 173-180-р хуудас/,
- Ш.Ган-Эрдэнийн эзэмшлийн Төрийн банкин дахь **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хх-ийн 182-188-р хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогч С.Бийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн тухайд:
- Хохирогч С.Бийн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 05 - ны өдөр Хан Уул дүүрэг 19-р хороо 73-34тоот гэртээ байхдаа "Applecoll Mongolia” нэртэй фэйсбүүк нь зээлээр гар утас худалдана гэх нийтлэл хийсэн байхаар нь чатаар холбогдсон юм. Тэгээд чат бичээд айфон 14 про авахаар болтол урьчилгаа 10 хувь төлдөг гээд Голомт банъны **********тоот данс руу "С.Б 88012557 BH89030416 ” гэх утга бичээд 355,000 төгрөг шилжүүлсэн юм. Би фэйсбүүкээр хайж байгаад л хувь лизинг гэхээр нь утас авахаар болсон юм. Өмнө нь огт холбогдож харилцаж байгаагүй. Тухайн фэйсбүүк нь утасны ********** гэх утасны дугаар тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /11-р хх-ийн 89-р хуудас/,
- Голомт банкны шилжүүлгийн талаарх баримтын хуулбар /11-р хх-ийн 92-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ц.Бгийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн тухайд:
- Хохирогч Ц.Бгийн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12:00 цагийн орчимд гэртээ буюу Хан-Уул дүүргийн 17-р хороо, 64-р байрны 33а тоотод байхдаа фэйсбүүк үзээд байж байтал цоо шинээрээ Америкаас оруулж ирдэг гээд нэг зарын шинжтэй пост байхаар нь ороод үзэхэд " Oog Oog Iphonecall Mongolia " гэх нэртэй фэйсбүүк пейж байсан. Тухайн пейж хаягтай чатаар холбогдож Apple iPhone 15 Plus лизингээр авах тухай хэлэхэд надаас эхлээд е-Монголиа аппликейшнээс нийгмийн Даатгалын шимтгэл төлдөг талаарх лавлагаа хэрэгтэй гэхэд нь би явуулсан. Удалгүй миний тэр зургийг хараад" зээл гарах боломжтой юм байна” гэж хэлээд Дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү гээд зээлийн баталгаажуулалтын 10 хувь, холбоо барих ойр дотны 3 хүний овог нэр, утасны дугаар, А4 цаасан дээр заасан хугацаанд хариуцлагатайгаар эргэн төлөлт хийхээ илэрхийлж зээл хүссэн өргөдөл бичих, цахим үнэмлэхийг барьж өөрийн селфи зургийг дарж явуулах, зээлийн мэдээллийн лавлагаа, өөрийн гэр бүлийн байдлын талаарх мэдээллүүдийг өгөх шаардлагатай гэж хэлсэн. Тухайн үед би бүх бүрдүүлэх материалыг нь бүрдүүлж фэйсбүүк хаяг руу нь чатаар явуулсан ба хамгийн сүүлд зээлийн 10 хувийн урьдчилгаа шилжүүлэх дансыг асуухад хаан банкны 5796886445 дугаартай дансыг өгсөн. Тэр данс руу урьдчилгаа болох 405,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсэн талаар тухайн пейж хаяг руу чат бичихэд 17:00 цагийн орчимд миний захиалсан гар утас хүргэгднэ гэж хэлэхээр нь итгээд хүлээсэн. Хүлээгээд ирээгүй болохоор нь аргаа бараад пейж хаяг дээр нь байсан ********** дугаарт залгаж захиалгынхаа талаар асуухад "одоо очиж байна, 120 мянгат дээр явж байна" гэж хэлээд салгасан. Түүнээс хойш ирэхгүй байхаар нь дахиж залгаж үзэхэд миний утсыг блоклочихсон, чатаар ч бас блоклосон байх тул залилуулснаа мэдэж цагдаагийн байгууллагад очиж өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /11-р хх-ийн 53-54-р хуудас/,
- Банкны шилжүүлгийн талаарх баримтын хуулбар /11-р хх-ийн 67-р хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч М.Агийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн тухайд:
- Хохирогч М.Агийн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед 5 минутын дотор та Хаан банкны хуулгаа харуулан эрхээ шалгуулна уу айфоне 15-н бичлэгтэй пост байсан бөгөөд би хаан банкны хуулгаа явуулсан бөгөөд удалгүй баяр хүргэе танд лизингийн эрх нээгдлээ гэсэн бөгөөд утсаа яаж авах вэ гэхэд 5 шаардлага байгаа энэний дагуу та өргөдөл бичээрэй гэсэн. Тэгээд би цагаан цаасан дээр Сувдан Сондор ХХК-д өргөдөл гаргах нь би зээлдэгч байгууллагын журмын дагуу өөрийн авсан зээлээ заасан хугацаанд эргүүлэн төлнө. Иймд зээлийн хүсэлтийг маань шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдөл бичиж явуулсан бөгөөд өөрийн иргэний үнэмлэхний зургаа дарж явуулсан. Тэгээд тухайн хүн надад Хаан банкны 5749686445, Голомт банкны 1205228781, Төрийн банкны **********гэсэн дансыг өгсөн ба би Хаан банкны данс руу нь өөрийн 5263117537 гэсэн дансаараа 19 цаг 53 минутад 530.000 төгрөг, 17 цаг 55 минутад 450,000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Тэгээд хүргэлт нь 22 цагт ирнэ гэсэн боловч тухайн хүн нь ********** гэсэн дугаараа салгаад алга болсон...” гэсэн мэдүүлэг /11-р хх-ийн 139-р хуудас/,
- Хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 29/3060 дугаартай албан бичиг /11-р хх-ийн 141-р хуудас/,
- Ш.Ган-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкин дахь **********тоот дансны хуулга /11-р хх-ийн 149-р хуудас/
2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хохирогч С.Сийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн тухайд:
- Хохирогч С.Сийн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр фэйсбүүк орчинд Applecoll Mongolia гэсэн нэртэй пэйж хуудаснаас нийтлэгдсэн гар утас лизингээр олгоно гэх зарын дагуу ********** дугаарт холбогдож Iphone 12 pготах загварын гар утас лизингээр авахаар тохиролцож өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр урьдчилгаа 10% болгож Голомт банкны **********Г Шаравсамбуу гэх эзэмшигчтэй дансруу 272,200 төгрөг шилжүүлж залилуулсан. Учир нь би мөнгө шилжүүлсэн даруйдаа тухайн байгууллагын хаягыг лавлаж асуухад Peace mall худалдааны төвийн 4 давхарт гэсний дагуу тухайн хэлсэн хаягт явж очход тийм хаяг байхгүй байна гэж хэлхэд намайг блоклож алга болсон тул залилуулсан гэдгээ мэдсэн...”, “...Би мөнгөө ажил дээрээ байхдаа буюу Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Shangri-La mall худалдааны төв дотор байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /11-р хх-ийн 116-р хуудас/,
- Мөнгө шилжүүлсэн талаарх баримтын хуулбар /11-р хх-ийн 117-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулахад шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйл ангиар шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Ш.Г нь нэр бүхий 61 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бий болгон төөрөгдөлд оруулан, цахим хэрэгсэл ашиглан өөрийн эзэмшлийн Хаан банкны болон бусад банкны дансаар нийт 23,726,900 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг тогтвортой үйлдэж, бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар мөнгө олоход чиглэсэн үйл ажиллагааг байнгын шинжтэй амьдралын хэв маяг болгон, бусдад 23,726,900 төгрөгийн хохирол учруулж, өөрт амьдралын эх үүсгэвэр болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэмт хэргийн улмаас 23,726,900 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Д.Эод 240,200 төгрөгийн хохирол төлөгдсөн ба үлдэгдэл 23,491,900 төгрөгийг гаргуулж, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нэр бүхий 60 хохирогчид тус тус олгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгчид холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал огт байхгүй байна. Улсын яллагчаас хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчилсэн прокурорын тогтоолтой миний үйлчлүүлэгч танилцаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасан эрхийг нь хязгаарласан гэж үзэж байна. Өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй байж миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хэрэг хэдий олон үйлдэлтэй ч, мөн прокурор нь солигдсон боловч хэргийн дугаар нь зөрүүтэй дугаарласан. Мөн н.Түвшинзаяа гэх хохирогчийн хэргийг нэгтгүүлэх мөрдөгчийн санал байгаа боловч тус хэрэгтэй нэгтгэсэн прокурорын тогтоол байхгүй байна. Улсын яллагчийн зүгээс манай үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэж тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгч хохирогч нараас авсан мөнгөө тэжээн тэтгэх эх үүсвэр болгоогүйгээр мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан байдаг тул амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх нь үндэслэлгүй юм. Мөн гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, ойр дотны хүндээ зарцуулсан гэх ямарваа нэгэн баримт хэргийн материалд авагдаагүй байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ олон хэргийг нэгтгэхдээ миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хүндрүүлсэн прокурорын тогтоолыг танилцуулаагүй байх тул миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Мөн миний үйлчлүүлэгчийн аав, ээж хоёр Япон улсад ажиллаж, шүүгдэгчийн хохирол, төлбөрийг төлж барагдуулах гэж байгаа” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ш.Гэс “Мөрийтэй тоглоомд донтож, бусад хүмүүсийг хохироосондоо маш их харамсаж байна. Би нэг жил гаруй хугацаанд цагдан хоригдож байна. Энэ хугацаанд маш их зүйл ойлгосон. Надаас болж хохирсон бүх хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Хамгийн хөнгөн ял, шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаагүй ба харин прокуророос зүйлчилж ирсэн хэргийн зүйлчлэл тохироогүй буюу зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч Ш.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон болно.
Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж нь зөвхөн энэ төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгохыг ойлгохгүй бөгөөд бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар, хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл болохыг анхаарах нь зүйтэй.[1]
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.Г нь 2022 оны 07 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд фэйсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан өөрийн “Gan-Erdene Sharavsambuu” болон “Applecoll Mongolia”, “Сувдан Сондор Лизинг Холдинг” rэх цахим хаягнуудаас “цөлийн шар гутал зарна”, “бараа зарна”, “гар утас зарна” гэх заруудыг байршуулан нэр бүхий 61 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн эзэмшлийн Хаан, Голомт, Төрийн банкны харилцах дансаар нийт 23,732,100 төгрөгийг шилжүүлэн авч, улмаар мөрийтэй тоглоомонд зарцуулан амар, хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэрийг бий болгосон байх тул Ш.Ган-Эрдэний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ш.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Ш.Ган-Эрдэний үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...улсын яллагчаас хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчилсэн прокурорын тогтоолтой миний үйлчлүүлэгч танилцаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасан эрхийг нь хязгаарласан байж миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа нь үндэслэлгүй байна...” гэх тайлбарын тухайд прокуророос 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 218 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг Ш.Гд танилцуулж, мөн өдрөө түүнээс яллагдагчаар мэдүүлэг авсан байх тул оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Тус гэмт хэргийн улмаас 23,732,100 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Д.Эод 240,200 төгрөгийн хохирол төлөгдсөн ба үлдэгдэл 23,491,900 төгрөгийг гаргуулж, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нэр бүхий 60 хохирогчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Гэс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Ш.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ш.Г нь үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Ш.Ган-Эрдэний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Ш.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ган-Эрдэний цагдан хоригдсон нийт 380 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирсэн СиДи – 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсаргаж, хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Ш-ийнГан-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ш.Гд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ган-Эрдэний цагдан хоригдсон нийт 380 /гурван зуун ная/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирсэн СиДи – 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсаргаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хадгалсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Гэс гэмт хэргийн улмаас учирсан 23,491,900 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий 60 хохирогчид олгосугай
7. Энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шиййдвэрлэх ажиллагаа нь зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонссоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор, гардан авснаас хойш эсхүл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч нар гомдол гаргасан, улсын дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М. ОЧБАДРАХ
ШҮҮГЧ Б. МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д. ДАРЬСҮРЭН
угаартай дансаар шилжорчинд "бааа арна" хэм тө
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн
2024/ШЦТ/856 дугаартай шийтгэх
тогтоолын хавсралт:
аар хороо, Бэ202120220лхийн 49-2728 тоотод г
| № | Хохирогч нарын нэр | Учирсан хохирол /төгрөгөөр/ | Гаргуулбал зохих хохирол /төгрөгөөр/ |
| 1 | М.Г | 299,200 | 299,200 |
| 2 | Б.Б | 250,000 | 250,000 |
| 3 | Б.М | 250,000 | 250,000 |
| 4 | Б.Б | 90,000 | 90,000 |
| 5 | З.Э | 65,000 | 65,000 |
| 6 | Ш.Э | 249,200 | 249,200 |
| 7 | Л.Ч | 200,200 | 200,200 |
| 8 | С.М | 309,200 | 309,200 |
| 9 | Х.Г | 349,200 | 349,200 |
| 10 | Б.Ш | 299,000 | 299,000 |
| 11 | С.У | 309,000 | 309,000 |
| 12 | Н.А | 309,000 | 309,000 |
| 13 | П.О | 209,200 | 209,200 |
| 14 | Б.Г | 189,200 | 189,200 |
| 15 | Ч.М | 71,200 | 71,200 |
| 16 | Л.Б | 439,200 | 439,200 |
| 17 | О.О | 309,200 | 309,200 |
| 18 | Ч.О | 320,000 | 320,000 |
| 19 | Б.Н | 559,200 | 559,200 |
| 20 | Э.Д | 429,200 | 429,200 |
| 21 | Т.У | 429,000 | 429,000 |
| 22 | Г.Х | 219,200 | 219,200 |
| 23 | Э.Т | 240,000 | 240,000 |
| 24 | Х.Г | 299,000 | 299,000 |
| 25 | Д.Х | 219,500 | 219,500 |
| 26 | Э.Б | 609,200 | 609,200 |
| 27 | У.Н | 239200 | 239200 |
| 28 | Ү.А | 596,000 | 596,000 |
| 29 | Т.А | 290,000 | 290,000 |
| 30 | Б.Ү | 249,000 | 249,000 |
| 31 | П.О | 429,000 | 429,000 |
| 32 | Д.Ж | 1,529,200 | 1,529,200 |
| 33 | О.С | 229,000 | 229,000 |
| 34 | Ц.Х | 559,000 | 559,000 |
| 35 | Х.С | 399,000 | 399,000 |
| 36 | Т.С | 609,200 | 609,200 |
| 37 | Б.А | 329,200 | 329,200 |
| 38 | О.Т | 489,200 | 489,200 |
| 39 | Б.Б | 489,200 | 489,200 |
| 40 | Б.Е | 438,000 | 438,000 |
| 41 | М.О | 1,000,000 | 1,000,000 |
| 42 | Г.Д | 289,200 | 289,200 |
| 43 | Ч.Н | 559,000 | 559,000 |
| 44 | М.Б | 329,200 | 329,200 |
| 45 | М.У | 599,200 | 599,200 |
| 46 | С.О | 559,000 | 559,000 |
| 47 | О.М | 429,000 | 429,000 |
| 48 | М.М | 189,000 | 189,000 |
| 49 | Г.Б | 349,000 | 349,000 |
| 50 | Ш.Ш | 563,200 | 563,200 |
| 51 | Х.Х | 567,200 | 567,200 |
| 52 | Ц.А | 100,000 | 100,000 |
| 53 | Л.С | 471,000 | 471,000 |
| 54 | Б.Т | 400,000 | 400,000 |
| 55 | У.Г | 360,000 | 360,000 |
| 56 | Д.Б | 315,000 | 315,000 |
| 57 | М.А | 985,000 | 985,000 |
| 58 | С.С | 272,200 | 272,200 |
| 59 | Ц.Б | 405,000 | 405,000 |
| 60 | С.Б | 350,000 | 350,000 |
эртээ байхд
№ Хэргийн дугаар Яллагдагчаар татсан огноо хохирогч Учирсан хохирол
1 ***************5 2023-04-25 М.Г 299,200
2 2219003090122 2023-04-13 Б.Б 250,000
3 2225006320239 2023-05-02 Б.М 257 2023-04-25 Б.Б 90,000
5 2309003590706 2023-03-28 З.Э 65,000
6 2306000001261 2023-04-05 Ш.Э 249,200
7 2333000000038 2023-04-04 Л.Ч 200,200
8 231000олд 299,000
12 2309000000929 2023-04-25 С.У 309,\3 ***************1
[1] Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоол.