| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2024/0135/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/126 |
| Огноо | 2024-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/126
04 0 0 04/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч *******,
шүүгдэгч Б. нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 40400505 дугаартай хэргийг 04 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, , , мэргэжилтэй, Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш плант” ажилтай, ам бүл , , хамт дүүргийн дүгээр хороо, 4 дүгээр гудамжны тоотод оршин суух, урьд дүүргийн шүүхийн 0 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98. дэх хэсэгт зааснаар 00 цагийн албадан ажил хийлгэх ялаар, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын 8-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,, төгрөгийн торгох ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын 0-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00, төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт (РД:88**************),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ 04 оны 07 дугаар сарын *******-ны өдөр 4:00 цагийн орчим дүүргийн дүгээр хороо, 4 дүгээр гудамжны тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч нүүрэн тус газарт төмөр таягаар цохиж, түүний эрүүл мэндэд баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...04 оны 07 дугаар сарын *******-ны өдөр дүүргийн дүгээр хороо, 4 дүгээр гудамжны 0 тоотод ганцаараа шил архи уусан. Тэгтэл өдөр цагийн үед ахтай хамт нэг танихгүй хүн орж ирсэн бөгөөд хамт архи ууцгаасан. Тэр ах манай гэрт орилж хашхираад байхаар нь би гэрээс гар гээд гаргасан. Тухайн үед ах байхгүй, явчихсан байсан. Тэр хүн гэрээс гараад үүдэнд “пизда, наахуу” гээд шүлсээ хаяад байхаар нь гартаа барьж байсан таягаараа нүүр рүү нь - удаа цохисон. Тэгээд нөгөө хашаанаас гараад явсан. Удалгүй хоёр цагдаа ирсэн. Би тухайн үед хөлөө хугалчихсан хоёр суга таягтай байсан. Одоо ч хөл маань эдгээгүй байгаа. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7, 48 шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 4 дүгээр гудамжны тоотод байдаг суга таягтай залуу байсан. Би зүс танихаас айхтар мэдэхгүй. Архи уусандаа гэрт нь орчихсон. Тэгээд гурвуулаа миний авсан архийг ууж дуусаад нөгөө зүс таних залуу явна гээд гараад явчихсан. Би араас нь хажуу айлын гэрээс гарсан. Нөгөө хөрш айлын суга таягтай залуу хамт гараад хажууд явж байхдаа хоорондоо жоохон ам муруйсан. Би яг юу ярьж ам муруйснаа санахгүй байна. Тэгтэл гэнэт барьж явсан таягаараа нүүр рүү удаа цохисон. Цохихдоо нилээн хүчтэй цохисон, төмөр таягаараа цохисон. Тэгээд маргалдаад намайг хашаанаасаа гар гээд гаргасан. Тэр үед гэрт хүүхдүүд байсан бөгөөд цагдаа дуудсан. Надад учирсан гэмтэл шарх одоо эдгэрсэн. Миний бие нь хөдөө мал малладаг, байнга ирээд байдаггүй учраас 7 сараас хойш ирж чадсангүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээтэй холбоотой баримт байхгүй. Тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. Эмчилгээ хийлгээгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8),
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...04 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн өглөө аав жоохон согтуу байсан. Тэгээд 09-0 цагийн үед дүүргийн дүгээр хороо, 4 дүгээр гудамжны тоотод байрлах гэрээсээ гараад явсан. Тэгээд манай дүү нар мөн гадаа хашаандаа тоглож байсан. Тэгээд манай дүү нар гадаа тоглож байгаад орж ирээд аавыг хажуу хөршийнд байсан хүмүүс хашаанаасаа түлхээд гаргаж байна гэж хэлсэн. Тэгтэл манай аав зүүн талын нүд нь хавдаад хөхөрчихсөн, хамраас нь цус гарчихсан орж ирсэн. Тэгээд юу болсныг асуухад айлын залуу таягаар цохисон гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 4-5),
дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 04 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 09/шэ дугаартай “ биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, маажих, үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн -5),
дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 04 оны 09 дүгээр сарын 0-ны 8-0 дугаартай албан бичгээр “ /РД:80778/ нь 04 оны 07 дугаар сарын *******-ны өдрөөс хойш гэмтлийн оношоор эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас аваагүй байна” гэжээ (хх-н 0),
Хохирогч нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 4-5),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-, 5),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-95),
Согтуурлыг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 90),
Эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54),
Шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 57-8) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
.Гэр буруугийн талаар:
Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ 04 оны 07 дугаар сарын *******-ны өдөр 4:00 цагийн орчим дүүргийн дүгээр хороо, 4 дүгээр гудамжны тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч нүүрэн тус газарт төмөр таягаар цохиж, түүний эрүүл мэндэд баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч “Нөгөө хөрш айлын суга таягтай залуу хамт гараад хажууд явж байхдаа хоорондоо жоохон ам муруйсан. Би яг юу ярьж ам муруйснаа санахгүй байна. Тэгтэл гэнэт барьж явсан таягаараа нүүр рүү удаа цохисон. Цохихдоо нилээн хүчтэй цохисон, төмөр таягаараа цохисон” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч “Манай аав зүүн талын нүд нь хавдаад хөхөрчихсөн, хамраас нь цус гарчихсан орж ирсэн. Тэгээд юу болсныг асуутал айлын залуу таягаар цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, хохироогчийн биед тархины доргилт, зүүн талын шанаа зөөлөн эдийн гэмтэл, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсаныг тогтоосон дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 04 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 09/шэ дугаартай дүгнэлт, хохирогч нүүр хэсгийг харуулсан гэрэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурлыг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-5 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүгдэгч Б.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн -т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Батжаргаыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгчид үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүхээс Б.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ,00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,00, төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Иймд шүүгдэгч Б.ын ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, төлбөргүй байдал болон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ,00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,00, төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ын цалин хөлс, орлого олох боломж, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дугаар зүйлийн -4 дэх хэсгүүд, *******. дугаар зүйл, *******.7 дугаар зүйл, *******.8 дугаар зүйл, *******.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,00 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,00, (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дүгээр зүйлийн дэх хэсэг, 8. дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ