Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/880

 

 

 

 

 

 

 

 

  2024         10          03                                      2024/ШЦТ/880

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

гэрч Э.Э, Г.Ц,

хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир, Ж.Батбаяр,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн, Х.Чинбат,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.4 дүгээр зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, 18.7 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уртнасангийн Б, Нямжавын Н, Маринагийн О нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

   1. Монгол Улсын иргэн,

   2. Монгол Улсын иргэн,

    3. Монгол Улсын иргэн

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч У.Б нь:

- Н.Н, М.О нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ц.Бгийн зөвшөөрөлгүйгээр түүний оршин суух Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хиллс” хотхоны 521 дүгээр байрны 401 тоот гэрт нь нэвтэрч, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж, хүч хэрэглэн гарыг нь гавлаж, нүдийг нь скочоор боож эрхшээлдээ оруулан, хохирогчийн эзэмшлийн ***** улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр гэрээс нь авч яван, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Хүннү Палас” нэртэй зочид буудлын 703 тоот өрөөнд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 дугаар байрын А тоотод тус тус түүнийг хууль бусаар хорьж, тус цаг хугацаанд хохирогч Ц.Бг мөнгө өгөхийг шаардаж, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Хан Хилсс хотхоны орчим болон Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хоёр талын хацар, эрүү, хүзүү, өвчүү, баруун болон зүүн хөх, цээж, хэвлий, баруун бугалганд цус хуралт, хоёр талын хацар, баруун нүдний зовхи, дээд уруул, зүүн талын хацарт зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад шарх, дээд зүүн 1-р шүдний хугарал, баруун даланд цус хуралт, зүүн шуу, баруун болон зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүч хэрэглэж, хохирогч Ц.Бгаас түүний эзэмшлийн Хаан банкны ***********тоот дансны картыг ашиглан 38,500,050 төгрөг, мөн хохирогчоор Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Ривер гарден” хотхоны Хаан банкны салбараас 60,000,000 төгрөг бэлнээр авхуулж, нийт хохирогчоос 98,500,050 төгрөгийг авч дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

- Мөн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 дугаар байрны А тоот өөрийн гэртээ Америкийн Нэгдсэн улсад иргэний зориулалттай үйлдвэрлэгдсэн, их бие “27298”, “396184” дугаартай, SMITH&WESSON MODEL 36 загварын 38 S&W Special /9х29мм/ калибрьтай револьвер системийн гар буу 1 ширхэг, “Scorpio” гэсэн хаягтай саарал ногоон өнгийн цаасан хайрцагтай 56мм өндөртэй, 12 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 24 ширхэг, “FIOCCHI” гэсэн хаягтай хүрэн өнгийн цаасан хайрцагтай 60мм өндөртэй, 12 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 17 ширхэг, “WINCHESTER” гэсэн хаягтай улаан өнгийн цаасан хайрцагтай 44мм өндөртэй, 5.6 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 41 ширхэг, 76мм өндөртэй, 7.62мм диаметртэй байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 1 ширхгийг хадгалсан буюу галт зэвсгийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хадгалсан,

- Мөн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 дугаар байрны А тоот өөрийн гэртээ Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн дэвсгэрт болох Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн дэвсгэрт 100 ам.долларын дэвсгэрт 100 ширхгийг хуурамч гэдгийг мэдсээр байж хадгалсан,

Шүүгдэгч Н.Н, М.О нар нь:

- У.Бтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ц.Бгийн зөвшөөрөлгүйгээр түүний оршин суух Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хиллс” хотхоны 521 дүгээр байрны 401 тоот гэрт нь нэвтэрч, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж, хүч хэрэглэн гарыг нь гавлаж, нүдийг нь скочоор боож эрхшээлдээ оруулан, хохирогчийн эзэмшлийн ***** улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр гэрээс нь авч яван, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Хүннү Палас” нэртэй зочид буудлын 703 тоот өрөөнд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 дугаар байрын А тоотод тус тус түүнийг хууль бусаар хорьж, тус цаг хугацаанд хохирогч Ц.Бг мөнгө өгөхийг шаардаж, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Хан Хилсс хотхоны орчим болон Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хоёр талын хацар, эрүү, хүзүү, өвчүү, баруун болон зүүн хөх, цээж, хэвлий, баруун бугалганд цус хуралт, хоёр талын хацар, баруун нүдний зовхи, дээд уруул, зүүн талын хацарт зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хурал, дээд уруулын салстад шарх, дээд зүүн 1-р шүдний хугарал, баруун даланд цус хуралт, зүүн шуу, баруун болон зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүч хэрэглэж, хохирогч Ц.Бгаас түүний эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансны картыг ашиглан 38,500,050 төгрөг, мөн хохирогчоор Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Ривер гарден” хотхоны Хаан банкны салбараас 60,000,000 төгрөг бэлнээр авхуулж, нийт хохирогчоос 98,500,050 төгрөгийг авч дээрэмдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэрч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүннү палас зочид буудлын ресепшнээр ажиллаж байгаа. Эдгээр дөрвөн хүнийг таньж олуулах ажиллагаагаар зааж таньсан. Тухайн үед зочид буудалд тонгойж, бөгтийсөн хоёр ахыгаа оруулсан ба хоёрхон хүн байрлана гэж хэлсэн. Настай хоёр эрэгтэй хүн байсан. Царайгаа харуулаагүй шууд лифтэнд суугаад дээшээ гарсан. Эдгээр дөрвөн хүнийг анх энгийн нүдээр харахад нүүр, амандаа хөхрөлт, няцралттай, ил харагдах шарх сорви үүссэн зэрэг зүйл мөн зодолдсон, зодуулсан зүйлс анзаарагдаагүй. Буудлын тухайн өрөөнд ямар нэгэн хэрүүл, маргаан зэрэг зүйл болоогүй, дуу чимээ байхгүй, гарч орсон хөдөлгөөн ч байхгүй, буудлын өрөө авсан залуу хоол, ус, ундаа зэрэг зүйл барьсан орж гардаг байсан. Эхний өдөр ийм байдалтай хоносон. Хоёр хоногийн хугацаанд буудалд гурван хүн орсон. Буудлын өрөө авсан залуу манай хоёр ах хононо гэж хэлээд гарсан. Тухайн залуу орж гарч байсан ба шөнөдөө гурвуулаа цуг хонодог байсан. Би өдөр буугаад явчихдаг. Нөгөөдөр нь буцаж ирээд ээлж авахад үдээс хойш гарч явсан. Тэгэхэд энэ наана сууж байсан хар цамцтай залуу ирээд авч явсан. Буудлаас гарах үед нь байсан. Ер нь дээгүүр өмссөн хувцсыг нь нөмрүүлчихсэн, тонгойсон согтуу хүн шиг байдалтай авч гарсан. Би өрөөндөө ууж, идсэн юм байна гэж бодсон. Манайх одоо гарна гэж хэлээд гарсан. Буудлын өрөөг хүлээж авахад би өрөөг нь орж хараагүй. Буудлын өрөөнд орсон гурван хүнээс гадна өөр хүмүүс орж, гараагүй, сүүлд наана сууж байгаа хар цамцтай залуу авч гарах гэж ирлээ. Өөрийнхөө бичиг баримтыг болон хамт явж байсан хүний биичг баримтыг авч гарсан. Өрөөг хүлээж авахдаа бохирдол зэргийг өрөөний үйлчлэгч авсан байх. Тэр үед би дээшээ гарч хараагүй. Тухайн ажилтан өрөөг хүлээж авсныхаа дараа ямар нэгэн байдлаар зодоон хийсэн байна, цус зэрэг болсон байна гэх зүйл яриагүй, өрөө гайгүй цэвэрхэн байна гэж хэлсэн. Ор эмх замбараагүй, ширээ сандал хугарч эвдэрсэн зэрэг зодоон хийсэн зэрэг тийм зүйл яриагүй, асуудалгүй гэж хэлээд гаргасан. Буудал руу авч орсон хоёр хүн толгой дээгүүр нь бүтээгээгүй, хувцастайгаа доошоо тонгойсон, нүүрээ харуулахгүй байдалтай байсан. Буудлын өрөө авч, хоол, ус зэрэг зүйлсийг авч явж байсан гэх хүн дунд нь сууж байгаа залуу орж ирээд надаас өрөө авсан. Дараагийн ээлжиндээ гарч байхад буюу гарах өдөр нэг хүн ирсэн нь наана нь сууж байгаа хар цамцтай залуу ирсэн ба бичиг баримтаа өгөөд гарахдаа “бичиг баримтаа авъя, би хүмүүсээ аваад гарлаа” гэж хэлсэн. Хүмүүстэйгээ хамт бууж ирээд бичиг баримтаа аваад өрөөнийхөө түлхүүрийг үлдээгээд гарсан. Энэ хугацаанд 703 тоот өрөөнд эмэгтэй хүн орж гарсан харагдаагүй. Зочид буудлаар үйлчлүүлэхэд бичиг баримт шаарддаг. Эдгээр хүмүүс анх орохдоо эхлээд бичиг баримтыг нь асуухад хар хавтастай зүйл өгсөн ба түүнийг нь бичиг баримт гэж бодсон. Бүртгэх гээд түүнийг нь дэлгэж харахад бичиг баримт байхгүй, 1000 төгрөг, 100 төгрөг хавчуулсан байсан. Тэгэхээр нь би хаалтаа нээхгүйгээр машины дэргэд нь очоод бичиг баримтыг нь асуухад “бичиг баримт” байхгүй гэж хэлсэн. Би “бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй хоёр хүнээ аваад гарчих” гэж хэлэхэд наана нь сууж байгаа хар цамцтай залуу иргэний үнэмлэхээ өгөхөд нь би хар хавтасыг сольж өгсөн. Хүннү палас зочид буудалд 3 жил гаруй хугацаанд ажиллаж байна. Тухайн 703 тоот өрөө хэдэн мк.в гэдгийг сайн мэдэхгүй, том люкс өрөө хоёр ортой. Өрөөнд нь холбогдох утас байдаг ба ресешнтэйтэй шууд холбогдоно. Н гэх хүний баримт бичгийг шалгаж оруулсан ба тухайн хоёр хоногийн хугацаанд буудалд орж харагдаагүй. Хамт хоноогүй байх, эдгээр хүмүүсийг буудлаас гарахад ирсэн. Энэ танхимд сууж байгаа хохирогч гэх хүн хамгийн цаана сууж байгаа шүүгдэгч гэх хоёр хүн ажиллаж байх хугацаанд өрөөнөөсөө орж, гарах хөдөлгөөнгүй өрөөндөө байсан. Зөвхөн өрөөнд оруулсан залуу савтай хоол, ус зэргийг бариад орж гарч байсан. Өрөө болгон утастай. Тухайн утсаар гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, хүн зодуулсан талаар холбогдвол хамгаалагчаар өрөөг шалгуулж, зодуулсан хүн ямар байдалтай байгааг шалгаж шууд дуудлага өгдөг. Тухайн хугацаанд 703 тоотоос дотуур холбоогоор залгаж би зодуулчихлаа гэж ярьсан хүн байхгүй. Сэжигтэй нөхцөл байдал ажиглагдаагүй, тухайн өрөөний утсан дээр хаашаа залгах утасны дугаар байдаг. Тухайн дугааруудыг ил харагдахаар утсан дээр наасан байдаг. Буудлаас гарах үед хэн нэгэн нь зодуулсан, бэртэл гэмтэлтэй шинж тэмдэг ажиглагдаагүй, тэр өрөөнд байх хугацаандаа эм тариа асууж, туслаад өгөөч гэж ирээгүй. Мөн гарахдаа гадуур хувцсыг нь нөмрүүлээд гарсан. Өрөөний хаалгыг тогшиж, өрөөгөө сунгах эсэх талаар асуудаггүй, утсаар холбогдож гарах цаг болсон талаар хэлдэг. Хүмүүс сунгах бол сунгадаг. Эдгээр сууж байгаа хүмүүсээс өрөө авсан голд сууж байгаа залуу орж гарч хоол зөөж байсан. Сүүлд наана нь сууж байгаа залуу авах гэж ирсэн. Буудал ресторантай, оройны 11 цаг 30 минут хүртэл ажилладаг. Эхний өдөр 703 тоот өрөө рүү цаг нь дууссан талаар залгаж хэлэхэд өрөөгөө сунгана гэж хэлсэн. Өрөөгөө сунгах бүрд нь тооцоогоо авдаг. Тооцоог нь голд сууж байсан залуу хийсэн. Тооцоог бэлэн мөнгөөр төлсөн. Тухайн 703 тоот өрөө хоногийн тэр үед 210,000 төгрөг орчим байсан. Ямар нэгэн байдлаар эдгээр хүмүүс дээр хэн нэгэн гаднаас хүн ирээгүй. Эдгээр хүмүүсийг өрөө анх авахад болон гарахад нь ажиллаж байсан ба тэр дунд нэг ээлжээр өөр ресепшн ажилласан. Энэ хүмүүсээс зодуулсан хүн байсан эсэхийг анзаараагүй юм. Ирээд хүнээ аваад гарлаа гэхэд нь “за” гэж хэлээд гаргасан.” гэв.

Гэрч Г.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн ширээний ард сууж байгаа эдгээр хүмүүсийг урьд өмнө харж байгаагүй.  Манай урд талын ресепшн гарахад орсон. Над дээр тэр өдрөө өнжсөн. Намайг тухайн өдөр буудалд байх үед эдгээр хүмүүсийн орсон 703 тоот өрөөнд ямар нэгэн зодоон, хэрүүл маргаан зэрэг асуудал гараагүй. Буудалд дөрвөн залуу орох үед хэн нэгэн нь зодуулсан, нүүр ам нь гэмтсэн зүйл анзаарагдаагүй, тэр өрөөнөөс хүн гарч, ороогүй, чимээгүй байсан. Нөгөө ээлжин дээр байсан  хүмүүс буудлаас гарч явсан. Буудал руу орохдоо мөн нөгөө ээлжин дээр орсон. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр солих үйлчилгээ байдаг. Гэхдээ эдгээр хүмүүс солиулаагүй. Буудлын аюулгүй байдлыг хангахаар санал, хүсэлт тодруулах тийм зүйл байгаагүй, өрөөгөө сунгасан гэж байсан. Би тухайн үед буудлын ресепшн ажилтай байсан. Одоо ажиллахгүй байгаа. Тухайн үед ихэвчлэн буудлын үүдэнд суудаг байсан. Манай буудалд давхар хариуцсан ажилтан байхгүй. Ерөнхийдөө ресепшн камераараа хянаж байдаг. Бичиг баримтыг нь хараад дотогшоо оруулна. Намайг ээлжтэй буюу 24 цаг байх хугацаанд 703 тоот өрөөнд эмэгтэй, өөр хүмүүс ороогүй. Хүннү палас зочид буудалд 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд ажилласан. Тухайн 703 тоот өрөө нь Бүтэн люкс өрөө хамгийн сайн өрөө хэдэн мк.в өрөө гэдгийг сайн мэдэхгүй байна. 703 тоот өрөө нь дотроо тасалгаатай өрөө. Тухайн өрөөнд шууд ресепшнтэй холбогддог утас байдаг.Тэр утсаар залгаад үйлчлүүлэгчид санал, хүсэлтээ хэлнэ. Эдгээр хүмүүсийг хараад танихгүй байна. Гурван одтой буудалд аяга, таваг цэвэрлэгээ үйлчилгээ, аяга ууруулын будагтай, эсвэл бохир байгааг  өрөө хүлээж авч байгаа үйлчлэгч нар хардаг. Та буудлын өрөөний аяга бохирдсон, уруулын будагтай байх нь энгийн үзэгдэл байдаг. Ресепшн буудлын давхарууд руу их явдаггүй, үүдэндээ камераар шалгаад сууж байдаг. Эдгээр хүмүүс ажиллаж байх хугацаанд орж гарсныг сайн ажиглаж хараагүй. Хүннү палас зочид буудалд 2022 оны 09 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд ажилласан” гэв.

Хохирогч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ гурван хүнийг танихгүй. А.Батсүх нэг удаа У.Бтай хамт ирсэн. Гадны хүнтэй хоол идэж байхад хамт орж ирээд хоол идчихээд явсан. Дараагийн удаа А.Батсүх хамт манайд ирсэн. Тэгээд уулзаад манай гэрийг мэдсэн, би сайн ч гэж гар бариагүй, муу ч гэж хэлээгүй. Түүний дараа 08 дугаар сарын 04-ний өдөр энэ асуудал болсон. Одоо эргээд харахад А.Батсүх ямар мэдүүлэг өгснийг би мэдэхгүй байна. Мөн Ц.Б, У.Б 2 ямар харилцаатай болохыг би мэдэхгүй. Манайд ирж гэрийг зааж өгсөн хүн бол А.Батсүх мөн. Намайг ганцаараа хонож байгааг А.Батсүх хэлсэн байсан. 08 дугаар сарын 04-ний өдөр гэрийн хаалга цохиж, машиныг тань шүргэчихлээ ах аа гэж хэлсэн. Хаалгаа онгойлгоход орж ирээд цохисон, гавласан. Цагдаагийн байгууллагад очно гэх зүйлийг ярьсан. Цагдаа руу авч явна гэхэд нь эсэргүүцэл үзүүлээгүй, нүд скочдоогүй. Харин машин дотор нүд скочдсон. Би эсэргүүцэл үзүүлээгүй машины хойно сууж явсан. Нүд скочтой явсаар хаана авч очсоныг мэдэхгүй, тэр газарт авч очоод зодсон, энэ бол 2-3 хоногийн асуудал. 2-3 хоногийн хугацаанд манайхан намайг эрж хайна. Тэгээд 3 дахь хоног дээр нь мэдэгдсэн байсан ба Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж, тусгай цагдаа хоёр манай гэрийг камерыг харж мэдсэн байсан. Би зодуулсандаа гомдолтой байна. Мөнгөө дээрэмдүүлсэндээ гомдолтой байна. Би эдгээр хүмүүст гэм хийгээгүй, танихгүй, өс хонзон байхгүй. Бүгдээрээ бүлэг болж нэгнийгээ ийм байдалд хүргэвэл Монгол улс хаа хүрэх вэ” гэв.

Шүүгдэгч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болсон асуудалд Цагдаагийн хурандаа байсан А.Батсүх хамаг зүйлийг зохион байгуулсан гэж харагдаж байна. Энэ хэрэг анх 4 зүйл ангиар шалгагдсан буюу хүнийг хүчээр алга болгосон, хүн хулгайлсан, хүн дээрэмдсэн, орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх зүйл, ангиар шалгагдсан. Гэтэл энэ асуудлууд болоогүй юм. Ц.Бг Цагдаагийн байгууллагад авч очих талаар хэлсэн. Ц.Б гайхсан байдалтай намайг харж байсан. Ц.Б буугаа гаргаад өгчих гэж хэлсэн. А.Батсүх надад хэлэхдээ Баатар аа болгоомжтой байгаарай байнга буутай байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь биед нь буу байхгүй байсан, ойр хавьд байсан бууг үзчих гэж хэлсэн тэр буу нь сумгүй байсан байх. Тэгээд цагдаа руу явъя гэж хэлсэн. Гарахдаа гар буутай гэж хэлсэн учир хаа нэг газраасаа буу гаргаж ирж болно гэж бодсон, бид нарт ийм эрх байхгүй гэж бодон гав гаргаж гавла гэдгийг би хэлсэн. Тэгээд цагдаа руу авч явах хооронд үгээрээ бид нар ойлголцсон. Ц.Бгийн гуйж хэлж байгаагаар бол нэгэнт “чи биш юм байна, тэгвэл чи бид хоёр хоёулаа цагдаагийн тоглоомод орсон юм биш үү” гэж хэлсэн. Наад хүмүүс чинь ямар учиртай юм бэ, 30,000,000 ам.доллар орж ирсэн гэх юм, баталгаатай байгаа гэх юм, ийм зүйл яриад банкны захирал Батмөнх гэх хүнийг цааш нь харуулах шаардлагатай байна гэх зүйл яригдсан. Үүнээс үүдэн бид нарын хооронд үл ойлголцол болсон. Энэ асуудал яригдаагүй байхад урьд нэг удаа ресторанд хоолонд орж, уулзаад гарах үед надад 20,000,000 төгрөг байна гэж хэлээд 17,000,000 төгрөгийг А.Батсүх надад өгсөн байсан. Тухайн үед “юу вэ” гэж хэлэхэд “сайхан танилцлаа” “чи овоо шүү дээ” гэж хэлээд тухайн үед их юм бодолгүй мөнгийг нь аваад явсан. Түүнээс хойш над дээр удаа дараа ирж “хүнийг алах” зэрэг санал удаа дараа тавьсан. Түүнийг би хүлээж аваагүй “чи намайг жаахан туршаад байна уу, эсвэл намайг зориг хүрэхгүй бацаан айна гэж бодоод байгаа юм уу” гэж хэлсэн. Ц.Б бол орон гаран болчихоод ийм зүйл яриад байгаа юм, ажлаа яаруул гэсэн. Тэгэхэд би үүнийг юу гэж бодсон бэ гэхээр би биш юм байна. Хэн нэгэн хүн гүйцэтгэх ажил хийх юм бол над дээр тохох юм байна гэж бодсон. Цагдаагийн хурандаа хүн эрүүлдээ тэгж ярьсан, надтай удаа дараа оролдлогоор танилцсан. Үүнээс болж би Ц.Бгийн гэрт очсон, тэгээд Ц.Бтай бид нар ойлголцож ярилцаад буудал руу явсан. Буудал руу очиж архидаж, эвлэрээд 2-3 хоносон. Сонгуулийн тухай яриа болсон 2-3 хоног ярьсан. Бид хоёрын хооронд өс, хонзон байхгүй өмнө нөхөрлөж байсан зүйл байхгүй. Би энэ асуудал үүсэхээс өмнө Үндсэн хууль харж байхад Үндсэн хуулийн 1.3-т “Төрийн албанд шууд буюу иргэн хүн төлөөлөх эрхтэй” гэх заалтыг уншсан. Мөн тус хуулийн 1.2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй” гэх заалтыг харсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулинд заагдаагүй ямар нэг үйлдлийг гэмт хэргийн шинж гэж үзэхгүй” гэж заасан байсан. Дараа гарцаагүй байдалд хохирол учруулах заалтыг харсан, аргагүй хамгаалалтад хамаарахгүй байна гэж харсан. Би хууль, дүрэм, журмын дагуу энэ хүнтэй хандахад ямар буруугүй гэж ойлгосон, туслалцаа хүсэж энэ хоёр хүнийг гэрчээр авч явсан. Болсон явдлыг бүгдийг нь харуулахаар ямар нэгэн асуудал үүсвэл гэрчлэх хоёр хүн гэж анх дагуулсан. Улсын яллагч хэлэхдээ үгсэн тохиролцсон гэж хэллээ, гэхдээ энэ хоёр хүн надтай үгсэн тохирвол зугтаад явчихна. Насыг нь бодсон ч, хувь хүнийг нь бодсон ч ийм зүйл огт болоогүй. Хүний ухамсар байна, ёс зүй ч байна ийм зүйл болоогүй. Болоогүй зүйлийг бичээд явж байна. Анх 4 зүйл ангийг бичдэг нь прокурорт байдаг залилан байдаг юм байна. Анхан шатны прокурорууд нь дээд шатны прокурорт өндөр зүйл анги бичиж өгч, харъяалалыг тогтоолгож буцаад ирдэг. Энэ Б.Энх-Эрдэнэ гэх прокурор бол юмны бааран дээр юмыг унагаадаг юм байна. Энэ хүн бол өөрөө анх шударгаар хийх гэж байх шиг надад ойлгогдсон. Сүүлд А.Батсүх надтай удаа дараа холбогдсон учир эргэлзэж эхэлсэн. Үнэхээр өөр зорилгоор зохиомол хэрэг үүсгэж байна гэсэн ойлголт төрсөн. А.Батсүх надад хэлэхдээ өгдөг зүйлийг нь өгсөн байхад Баатараа чамд шүүгчтэйгээ нэлээд гаргахгүй ял өгнө, тултал өгнө гэсэн. Одоо үнэнээрээ явна, надад өөр зам байхгүй. Би прокурорт уулзъя гэх саналыг 2 удаа явуулсан. А.Батсүх гэх хүн ямар учиртай хүн бэ, би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. А.Батсүх болохоор Ц.Бгийн ард олон хүн бий, би наад хүмүүсээс чинь цалин авч ажиллаж байсан, сүүлдээ намайг гол гаргасан олон хүнийг ингээд байх юм гэж хэлсэн. Наад асуудал чинь надад хамаагүй намайг битгий татаач, чи прокурор шүүхээс салсан замаараа шударгаар яв, наад нөхцөл байдалд чинь орооцолдоо нь гарсан байна гэж хэлсэн. Энэ зүйл одоо биелэгдэж байгаа учир А.Батсүхийн хэлсэнээр шүүхийн өмнө 1 жил 3 сар орчим хоригдож байгаа, ял эдэлж байна гэсэн үг. Мөн танаар бас яллуулах гээд зогсож байна. Би өөрөө хуульч биш учир ингэж ойлгож байгаа. Хуулиас харж өөрт тулгамдсан асуудлаа эргэцүүлэн бодоход би өөрийгөө хууль зөрчсөн гэж бодоогүй юм. Ер нь бол бичиж, нийтэлсэн ил тод хуулийг харахад би яаж буруутай байх вэ гэж бодож байна. Би энэ хоёр хүнийг гэрчээр байх нь зөв гэж бодсон. Энэ хоёр зүгээр хажууд явж байсан юм. Түүнээс гэмт хэрэг хийх санаа сэдэл байгаагүй. Өөрөөр хэлбэл үсгэж тохиролцоно гэдэг бол өмнөх өдрөө эсвэл тухайн үедээ одоо дээрэмдэнэ, халдлага хийнэ, дайрна гэх зүйл огт байхгүй. Одоо энэ зүйлд хавтаст хэрэг бүрдүүлсэн. Би ойлгохдоо эхний дөрвөн зүйл, ангийг хуульч нар бие биенийгээ толгойг нь төөрөгдүүлсэн зүйл болсон гэх нь харагдаад байгаа юм. Дөрвөн зүйл ангиар бичсэн ба тэр нь одоо хүртэл явж байна. Тэрийг шалгаагүй, нотлогдоогүй, надаас 1-2 удаа байцаалт авсан. Миний гарын үсэг янз бүрээр зурсан мэдүүлгүүд явж байгаа. Би тийм мэдүүлэг өгөөгүй, надаас мэдүүлэг аваагүй тэрийг хавтаст хэрэг батална. Яагаад гэхээр би Рэнцэн гэх мөрдөн байцаагчийг ирэхэд миний өгсөн мэдүүлэг байгаа. Би прокурор, өмгөөлөгчтэй хамт байлцаж мэдүүлэг өгье гэж хэлсэн. Түүнээс хойш мэдүүлэг авахдаа У.Б гэх хүний өгсөн мэдүүлгийг хэн нь ч дурдаагүй. Яллах дүгнэлтийг авч хавсралттай танилцаж бүгдийг ойлгосон. Тэрнээс өмнө би прокурорт мэдүүлэг өгчихөөд байж байсан, гэхдээ сүүлдээ ярьж хэлж байгаа зүйлд нь эргэлзэж эхэлсэн. А.Батсүх надад хэлэхдээ хангалттай ял өгнө гэж хэлэхэд нь эмзэглэсэн, яах ч аргагүй тэгэх юм байна гэж бодсон. Хавтаст хэрэг дэлгээд харвал гүтгэж мэдүүлэг өгсөн нь харагдана. Ц.Б бол намайг танихгүй, харвал таньж магадгүй гэж хэлсэн байсан, түүнийг би гайхаж цаанаасаа бэлдсэн мэдүүлэг юм байна, ер нь бол намайг өөр зүйл дээр ял өгөх гэж төлөвлөсөн юм байна гэж бодсон. А.Батсүх надад удаа дараа чи их анхааралтай бай, наад хүмүүс чинь цаанаасаа зохион байгуулалттай хуйвалдчихлаа. Өгдөг юм аа, өгчих гэж надад тоогоор бичиж Энхбаяр өмгөөлөгчөөр өгч явуулсан. Эхний 60,000,000 төгрөг буюу “дээрэмдсэн” гэж хэлээд байгаа мөнгийг би Ц.Бд өгсөн байгаа. Одоо ямар мөнгийг надад хохирол гэж байгааг би ойлгохгүй байна. Хоёрт, хавтаст хэрэгтэй танилцуулах үед Ц.Бтай хамт сүүлийн мэдүүлэгт У.Б, М.О, Н.Н нар таныг дээрэмдсэн гэх асуудал тогтоогдохгүй байна гэж хэлээд орхисон байсныг би харсан. Дээрэм нь тогтоогдохгүй байхад одоо яллах дүгнэлтэд бичигдэж ирсэн байна. Хавтаст хэрэгт бичснээр зочид буудалд байхдаа нүдийг нь боосон гэх мэт зүйл бүгд худал мэдүүлэг юм. Ямар ч байдлаар нүд нь боогдоогүй гэрээсээ гарч байгаа зураг, бичлэг байна. Буудал руу орж байгаа зурагт Ц.Б миний урд ороод зааж өгөөд дагуулаад орж байгаа. Тэнд ямар ч асуудал гарсан зүйл байхгүй. Цалин гэж хэлж 60,000,000 төгрөг авсан тухай хэлэхэд хавтаст хэргээс цалин гэх зүйл алга болсон одоо ч энэ талаар байхгүй. Миний мэдүүлэг гэх зүйлийг Ренцен зохиомлоор бичсэн байгаа. Хавтаст хэрэгт Алтанхуяг, Ренчин гэх хоёр мөрдөгч хоёр өөр зүйл бичсэн байсан. Иймэрхүү байдалтай 1 жил гаруй хугацаанд мөрдөнд сууж байна. Би ярьна гэж төлөвлөсөн зүйлээ хэлж чадахгүй байна, Толгой дотор орж, гарч байна. Миний эрүүл мэнд үнэхээр муу байна” гэв.

Шүүгдэгч М.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би У.Б гэх хүн дээр ажилд орсон. Тэр хугацаандаа намайг гэмт хэрэгт гүтгэх гэж байна гэж хэлсэн. Одоо энэ хүнийг цагдаад аваачиж өгье хэлсэн. Тухайн үед надад хууль уншуулсан би хуулийг нь ойлгосон ба цагдаад аваачиж өгнө гэж хэлэхэд нь айгаагүй, тэгье гэж хэлсэн. Тэр өдрийн маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өглөө Н.Н гэх хүнтэй танилцсан ба бид гурав цуг явж байгаад Ц.Б гэдэг хүний гэрт очсон. Би хаалгыг нь тогшоод орсон, ороод гавлаад машинд нь авч явсан. Цагдаа руу явж байхад Ц.Б гэдэг хүн “утсаа учраа олъё, хэл амаараа учраа олъё” гэж хэлж байсан. Тухайн үед У.Б гуайтай 01 цаг 30 минут орчим ярилцаж сууж байгаад буудал руу орхоор шийдсэн юм шиг байсан. Тэгээд буудал руу ороод сонгуулийн ажил болон хоорондоо ажил ярьж байсан. Хамгийн гол нь нарийн юмыг нь сайн мэдэхгүй. Намайг архинд гүйлгэсэн, хоолонд гүйлгэсэн. Тэр хооронд Н.Н гэх хүн гэр рүүгээ явсан байсан. Надад Ц.Б ах өөрөө картаа өгч кодыг нь хэлээд мөнгө аваад ир гэж хэлсэн. Тэр буудалд 2 хоносон ба 3 дахь хоног дээр нь байх У.Б гуай дээр очиж хоносон. Маргааш өглөө нь Ц.Б ах Н.Н ах бид хоёрыг дагуулж явсан. Би Баатраад машин авч өгнө гэж хэлээд машины газраа явж үзсэн. Тэгээд сүүлдээ Маршлын гүүрний орчимд банк орж 60,000,000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн. Тэгээд дутуу уусан юмаа гүйцэнэ гэж хэлээд буцаж очоод У.Б гуайнд мөнгөө өгсөн. Тэгээд надаар гэр рүүгээ хүргүүлсэн. Тэр хоорондоо Ц.Б гэх хүнтэй танилцаж, намайг  ажилд авсан. Намайг иргэний үнэмлэхний хуулбарыг авч ир гэж хэлсэн. Би иргэний үнэмлэхнийхээ лавлагааг авч ирж өгсөн, тэгээд ер нь ажилд орчихлоо гэж бодсон. Надад цалингийн урьдчилгаа мөнгө өгнө гэж хэлсэн. Би цалингийн урьдчилгаа гэх 7,500,000 төгрөгийг авсан. Тэгээд гэр рүү нь хүргэж өгөх замд ажлын талаар ярьсан мөн миний утасны дугаар, овог нэр, регистерийн дугаар гэх мэт бүх зүйлээ бичиж өөрт нь өгсөн. Тэр бичсэн зүйл байхгүй  байсан. Хамгийн гол нь миний иргэний үнэмлэхний лавлагаа машин дотроос нь гарч ирсэн байсан. Тэгээд гэрт нь хүргэж өгөхөд намайг үнсээд буулгахдаа таксины мөнгө авах уу, гэж хэлээд надад 500.000 төгрөг өгөх гэж байхал нь би 170,000 төгрөг авсан. Энэ хүн намайг үнсээд буулгасан. Ах нь 2-3 хоногоос ярья, У.Бтай уулзчихаад ярья, ярихаар хүрээд ирээрэй шууд ажилдаа орно шүү гэх зүйл ярьсан” гэв.

Шүүгдэгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “М.Оийн ярьж байгаа зүйлтэй ойролцоо, санал нэг байна. Би тухайн үед жаахан уусан байсан болохоор зарим зүйлийг мартаж санаад байна. Нэмж хэлэхэд Ц.Б гэдэг хүн маш их архи уудаг хүн юм билээ. Би архинаас нь ууж чадахгүй зугтаж явсан. Ярьж байгаа зүйлийг нь сайн ойлгоогүй. Сонгууль гэх зүйлийн талаар ярьсан, тухайн үед найзууд нөхөд шиг харьцаж байсан. Банк руу ороход хоёулаа хамт оръё гэж байн, байн хэлсэн. Ц.Б ах өөрөө мөнгө аваад У.Б гуайд очиж өгсөн. Тэгээд салсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************ дугаартай хэргээс:

Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /1хх-ийн 12-14-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 15-24, 26-53-р хуудас/, хохирогч Ц.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 54-55-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 56-61-р хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 62-70-р хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 232-240-р хуудас/, гэрч Ш.Энхтуяагийн эзэмшлийн Хаан банкны 5029922777 тоот дансны хуулга /1хх-ийн 80-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 82-95-р хуудас/, Хаан банкны 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 29/7368 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн ***********тоот дансны хуулга /1хх-ийн 102-103-р хуудас/, Хаан банкны 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 29/7369 дугаартай албан бичиг /1хх-ийн 105-р хуудас/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 116-117-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 118-119-р хуудас/, хохирогч Ц.Бгийн мэдүүлэг /1хх-ийн 122-123, 135-136, 4хх-ийн 2-4-р хуудас/, гэрч Б.Ариунбаатарын дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 142-143-р хуудас/, гэрч Г.Цгийн мэдүүлэг /1хх-ийн 150-р хуудас/, гэрч Э.Эийн мэдүүлэг /1хх-ийн 153-156-р хуудас/, гэрч Ш.Энхтуяагийн мэдүүлэг /1хх-ийн 172-174-р хуудас/, ялладагч У.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 237-239-р хуудас/, яллагдагч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 247-250, 2хх-ийн 1-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10023 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 200-201-р хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23-1/2680 дугаартай албан бичиг /3хх-ийн 144-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3817 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 180-184-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3818 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 186-193-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Ц.Бгийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 15-24, 26-55-р хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 62-70 дугаар хуудас/, /1хх-ийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 54-55, 56-61-р хх-ийн хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 62-70 дугаар хуудас/,  камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 29-р хуудас/, 7368 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн ***********тоот дансны хуулга /1хх-ийн 102-103-р хуудас/, гэрч Б.Ариунбаатарын дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 142-143-р хуудас/, гэрч Г.Цгийн мэдүүлэг /1хх-ийн 150, 153-155-р хуудас/, гэрч Ш.Энхтуяагийн мэдүүлэг /1хх-ийн 172-174, 219-220-р хуудас/, Шүүхийн шинжилгээний 2023 оны 08 дугаар 14-ний 10073 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 142-143-р хуудас/, 2023 оны 08 дугаар 10-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж  яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 24-28-р хуудас/, яллагдагч У.Бын дахин өгсөн мэдүүлэг /2хх-ийн 36-39-р хуудас/, яллагдагч Н.Нын мэдүүлэг /2хх-ийн 60-61, 65-67-р хуудас/, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн санал /2хх-ийн 85-87 дугаар хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол /3хх-ийн 111 дүгээр хуудас/, Цагдаагийн Ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны бичиг /3хх-ийн 221-р дугаар/ зэрэг нотлолх баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч У.Бын өмгөөлөгч Г.Тамир хохирогч Ц.Бгийн дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 13-р хуудас/, гэрч А.Батсүхийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 163-165-р хуудас/,  гэрч А.Батсүхийн дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 181 дүгээр хуудас/, гэрч А.Батсүхийн дахин өгсөн мэдүүлэг /151-152 дугаар хуудас/, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02371 дугаартай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч У.Бын өмгөөлөгч Ж.Батбаяр гэрч Б.Тамирын мэдүүлэг /1хх-ийн 159-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /1хх-ийн 12-р хуудас/, Ц.Бгийн цагдаагийн байгуулагад гаргасан хүсэлт /1хх-ийн 13-р хуудас/, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гаргасан хүсэлт /1хх-ийн 14-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 23-25-р хуудас/, эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 56-57 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 62-70-р хуудас/, хохирогч Ц.Бгийн /1хх-ийн 121-р хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 78-81-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 82-83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч М.Оийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн гэрэл зүргийн үзүүлэлт /1хх-ийн 23-24-р хуудас/, М.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 25-р хуудас/, хохирогч Ц.Бгийн дансны хуулга /1хх-ийн 103-р хуудас/, гэрч Г.Цгийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 150-р хуудас/, гэрч Э.Эийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 153-р хуудас/, гэрч Т.Чимэддуламын өгсөн мэдүүлэг /1хх-ийн 177-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч М.Оийн өмгөөлөгч Х.Чинбат улсын хилээр нэвтэрсэн эсэх лавлагаа /2хх-ийн 230-р хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоол /2хх-ийн 249-250-р хуудас/, шүүгдэгч Н.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-ийн 66-р хуудас/,  яллагдагч М.Оийн дахин өгсөн мэдүүлэг /3хх-ийн 177-178-р хуудас/, гэрч Т.Чимэддуламын мэдүүлэг /1хх-ийн 178-р хуудас/, Нийслэлийн эрүүгийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 02-ны 114 дугаартай шийтгэх тогтоол /2хх-ийн 243-р хуудас/,  хохирогч  Ц.Бгийн мэдүүлэг /1хх-ийн 123-р хуудас/, хохирогч Ц.Бгийн дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 135-р хуудас/, яллагдагч Н.Нын дахин өгсөн мэдүүлэг /4хх-ийн 50-р хуудас/, У.Бын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 238-р хуудас/, яллагдагч М.Оийн дахин өгсөн мэдүүлэг /2хх-ийн 50-р хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /2хх-ийн 185-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 186-р хуудас/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 188-р хуудас/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2хх-ийн 189-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Б.Баттулга хохирогч Ц.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 54-55-х хуудас/, хохирогч Ц.Бд 60,000,000 төгрөг өгсөн талаарх тэмдэглэл /1хх-ийн 81-р хуудас/, хохирогч Ц.Бгийн мэдүүлэг /1хх-ийн 122-124-р хуудас/, сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2 хх-ийн хэргийн 4-5-р хуудас/, хувийн байдалтай холбоотой баримт /2хх-ийн 138-139-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч Ц.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүгдэгч У.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.  

Шүүгдэгч Н.Н нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүгдэгч М.О нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч У.Б, Н.Н, М.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

 

1.Гэм буруугийн талаар:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч У.Быг “2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 дугаар байрны А тоот өөрийн гэртээ “Scorpio” гэсэн хаягтай саарал ногоон өнгийн цаасан хайрцагтай 56мм өндөртэй, 12 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 24 ширхэг, “FIOCCHI” гэсэн хаягтай хүрэн өнгийн цаасан хайрцагтай 60мм өндөртэй, 12 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 17 ширхэг, “WINCHESTER” гэсэн хаягтай улаан өнгийн цаасан хайрцагтай 44мм өндөртэй, 5.6 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 41 ширхэг, 76мм өндөртэй, 7.62мм диаметртэй байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 1 ширхгийг хадгалсан буюу галт зэвсгийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хадгалсан,

- 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 дугаар байрны А тоот өөрийн гэртээ Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн дэвсгэрт болох Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн дэвсгэрт болох 100 долларын дэвсгэрт 100 ширхгийг хуурамч гэдгийг мэдсээр байж хадгалсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг ойлгохоор заасан ба сум нь галт зэвсэг болон галт хэрэгслээс тусдаа эд зүйл байхаар заажээ.

Сум нь гагцхүү галт зэвсэг, буудлагын хэрэгслийн тусламжтайгаар хөнөөх чадварт хувирдаг, дангаар байгаа шинж чанараараа амьд болон бусад биетэд хор хөнөөл учруулах чадваргүй бөгөөд сумны хошуу нь байлдааны эсхүл иргэний зориулалттай болохыг ердийн байдлаар таних бололцоогүй, түүнчлэн байлдааны зориулалттай галт хэрэгсэлд сум багтана гэдгийг хуульд тусгайлан заагаагүй байхад уг хэм хэмжээг төсөөтэйгээр тайлбарлан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид хамруулах боломжгүй[1] юм.

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3818 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “SMITH&WESSON MODEL 36” загварын “38 S&W Special /9x29мм/” калибрьтай револьвер системийн гар буу нь буудлага үйлдэх боломжгүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч У.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргээс “2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 дугаар байрны А тоот өөрийн гэртээ “Scorpio” гэсэн хаягтай саарал ногоон өнгийн цаасан хайрцагтай 56мм өндөртэй, 12 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 24 ширхэг, “FIOCCHI” гэсэн хаягтай хүрэн өнгийн цаасан хайрцагтай 60мм өндөртэй, 12 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 17 ширхэг, “WINCHESTER” гэсэн хаягтай улаан өнгийн цаасан хайрцагтай 44мм өндөртэй, 5.6 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 41 ширхэг, 76мм өндөртэй, 7.62мм диаметртэй байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 1 ширхгийг хадгалсан буюу галт зэвсгийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хадгалсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураан авсан хуурамчаар үйлдсэн гэх Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн дэвсгэрт болох 100 ширхэг 100 ам.долларын дэвсгэрт нь ердийн цаасан дээр хуулбарлан олшруулах аргаар өнгөт лазер хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байх бөгөөд дээрх хэвлэсэн мөнгөн дэвсгэртүүд нь жинхэнэ мөнгөн дэвсгэртээс илтэд ялгагдахаар байна.

Өөрөөр хэлбэл, мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэнэ гэдэг нь тухайн мөнгөн тэмдэгт үнэт цаасыг энгийн нүдээр болон мэргэжлийн бус хүн хараад жинхэнээс нь ялгах аргагүй, ур чадвар, технологийн болон мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн байх явдал юм.

Гэтэл дээрх Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн тэмдэгтүүд нь ердийн цаасан дээр өнгөт лазер хэвлэх төхөөрөмж ашиглан үнэт цаасны хялгасан утасны болон усан хээ, холограмм нууцлалгүй, хамгаалалтын туузгүй хэвлэсэн байх бөгөөд мөнгөн дэвсгэртийг мэргэжил, технологийн өндөр түвшинд хийж гүйцэтгээгүй, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан гэж дүгнэх боломжгүй, жинхэнэ мөнгөн дэвсгэртээс илтэд ялгагдаж байгаа болох нь уг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Харин ийм тохиолдол буюу хэрэв жинхэнэ мөнгөн тэмдэгт, үнэт цаас, гадаад валютаас илтэд ялгагдахаар хийсэн байвал түүнийг хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн гэж үзэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд тухайлбал, төгрөг валютыг өнгөт принтерээр хэвлэж гүйлгээнд оруулж байгаа явдлыг энэ төрлийн гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй болох хууль зүйн бодит шаардлагатай, энэ бүгд холбогдон шийдвэрлэгдсэн болохыг анхаарч үзэх нь зүйтэй юм.

Мөн дээрх Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн дэвсгэрт болох 100 ширхэг 100 ам.долларын дэвсгэртийг хэн, хэзээ хуурамчаар үйлдсэн болохыг шалгаж тогтоогоогүй буюу шүүгдэгч У.Б нь уг мөнгөн дэвсгэртүүдийг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох “2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 дугаар байрны А тоот өөрийн гэртээ Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн дэвсгэрт болох Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн дэвсгэрт болох 100 долларын дэвсгэрт 100 ширхгийг хуурамч гэдгийг мэдсээр байж хадгалсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.1. Шүүгдэгч У.Б нь гэмт хэргийн зохион байгуулагчаар, шүүгдэгч Н.Н, М.О нар нь гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн:

- 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ц.Бгийн зөвшөөрөлгүйгээр түүний оршин суух Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хиллс” хотхоны 521 дүгээр байрны 401 тоот гэрт нь нэвтэрч, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж, хүч хэрэглэн гарыг нь гавлаж, нүдийг нь скочоор боож эрхшээлдээ оруулан, хохирогчийн эзэмшлийн ***** улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр гэрээс нь авч яван, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Хүннү Палас” нэртэй зочид буудлын 703 тоот өрөөнд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 дугаар байрын А тоотод тус тус түүнийг хууль бусаар хорьж, тус цаг хугацаанд хохирогч Ц.Бг мөнгө өгөхийг шаардаж, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Хан Хилсс хотхоны орчим болон Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хоёр талын хацар, эрүү, хүзүү, өвчүү, баруун болон зүүн хөх, цээж, хэвлий, баруун бугалганд цус хуралт, хоёр талын хацар, баруун нүдний зовхи, дээд уруул, зүүн талын хацарт зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад шарх, дээд зүүн 1-р шүдний хугарал, баруун даланд цус хуралт, зүүн шуу, баруун болон зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүч хэрэглэж, хохирогч Ц.Бгаас түүний эзэмшлийн Хаан банкны ***********тоот дансны картыг ашиглан 38,500,050 төгрөг, мөн хохирогчоор Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Ривер гарден” хотхоны Хаан банкны салбараас 60,000,000 төгрөг бэлнээр авхуулж, нийт хохирогчоос 98,500,050 төгрөгийг авч дээрэмдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /1хх-ийн 12-14-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Хан Хиллс хотхоны 521-401 тоотод хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 15-24-р хуудас/,

- Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 11 дүгээр хороолол 8 дугаар байрны А тоотод хэргийн газар үзлэг хийсэн тухай “...Үзлэгийг Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Экологийн цагдаагийн албаны чанх ард байрлах 3-н давхар ногоон өнгийн барилгад хийхээр тогтов. ...хар өнгийн гэртэй гав 1 ширхэг, хар өнгийн бууны хуй 1 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгийг үргэлжлүүлэн тус хураалгаастай эд зүйлийн доод хэсэгт байрлах саарал өнгийн 3 ширхэг татдаг шургуулагатай шүүгээ байх ба 2 дахь шүүгээг татаж онгойлгоход бичигтэй цаасан хайрцганд скочоор нааж боосон сум хэрэгсэл байх ба шалгаж үзэхэд “hornet R-P 2.2” гэсэн бичигтэй байлдааны сум 41 ширхэг, хоосон хонгио 1 ширхэг, хийн бууны “Italy 20 Fiocchi” бичигтэй шаргал өнгийн сум 24 ширхэг, “Scorpio 200 activ 20” бичигтэй сум 17 ширхэг байсныг тэмдэглэл болгон бичиж гэрэл зургаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авав...ширээний зүүн буланд 100 долларын дэвсгэрт 1 боодол...Smith Wesson загварын гар буу 1 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 26-53-р хуудас/,

- Хохирогч Ц.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 54-55-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай “...СБД-н 11 дүгээр хороо “Хүннү палас” зочид буудлын...бүртгэл гэх хаягтай А4 хэмжээтэй цагаан бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхээр тогтов...бүртгэлийн дэвтрийн 16 дахь бүртгэлд “Цогт Б, mng, ЧИ63122215, хүний тоо 4, өрөөний дугаар-703, орсон он, сар, өдөр 8/4, гарсан он, сар, өдөр 8/5, бүгд хоног 1, биллийн №60, орлогын дүн 210,000 б/н, жижүүрийн нэр Эрка...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 56-61-р хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...“байрны коридор” нэртэй бичлэгийг эхүүлэхэд 28 секунтын бичлэг байх бөгөөд дэлгэцийн баруун дээд буланд 2023-08-04 10:44:42 гэсэн байх бөгөөд уг бичлэг нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Хан хиллс хотхоны 521 дүгээр байрны хяналтын камерийн бичлэг байв. Уг бичлэгийг эхлүүлэхэд тус байрны лифт рүү харсан хяналтын камер байхгүй, лифтны үүд хэсэг хар бараан өнгийн хувцастай намхан У.Б, араас нь цагаан өнгийн хувцастай М.Отгонтөгс, араас нь хохирогч Б ардаа гараа барьсан, ар талд нь Н.Н дагасан байдалтай гарч ирж лифтны үүдэнд зогсож байгаад лифтэнд сууж явав... “Граж” нэртэй бичлэгийг эхүүлэхэд 24 секунтын бичлэг байх бөгөөд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Хан хиллс хотхоны В1 давхарыг хяналтын камерийн бичлэг байв. Дэлгэцийн баруун дээд буланд 2023-08-04 10:47:49 он, сар, өдөр, цаг бичигдсэн байна. Бичлэгийг явуулахад дэлгэцийн баруун доод булангаас цагаан өнгийн хувцастай яллагдагч М.О ганцарааа гарч ирэн дэлгэцийн дунд хэсэгт харагдах хар бараан өнгийн автомашины дээр очино, үүний араас хохирогч Б цайвар өнгийн хувцастай гарыг нь ард нь гавалчихсан. Араас нь өндөр биетэй яллагдагч Н.Н, намхан биетэй яллагдагч У.Б алхаад гражийн дунд байрлах автомашин дээр очиж машины зүүн хойд хаалгаар хохирогч Бг түрүүлж суулгаж, араас нь яллагдагч Н.Н суув. Машины ар хэсгээр яллагдагч Б тойрч цаад талаар оров. Яллагдагч М.О машины ар хэсгээр тойрон гарч ирэн машины зүүн урд талын хаалгаар орж машиныг барин хойш ухарч зогсоолоос гарч чигээрэй явж гражаас гарсныг зургаар харуулав... Үзлэгийг цааш үргэлжлүүлэн СU дэлгүүр, СU дэлгүүр 1 нэртэй бичлэгийг эхлүүлэхэд дэлгэцийн зүүн дээд буланд 08-04-2023 Fri 09:50:25 гэсэн хугацаа гарсан бөгөөд дэлгүүрийн үүдний хаалгаар цагаан хувцастай М.О орж ирж байна. Дэлгүүрийн үүдний хэсэгт зогсож байгаад дэлгүүрийн гол хэсэгт ирж худалдагчаар тавиур дээр байгаа барааг заалгуулж скоч авч байгааг зургаар харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 62-70-р хуудас/,

- Гэрч Ш.Энхтуяагийн эзэмшлийн Хаан банкны 5029922777 тоот дансны “...08/09/2023... орлого 60,000,000...” гэх хуулга /1хх-ийн 80-р хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 82-95-р хуудас/,

- Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 29/7368 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн ***********тоот дансны хуулга /1хх-ийн 102-103-р хуудас/,

- Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 29/7369 дугаартай албан бичиг /1хх-ийн 105-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 116-117-р хуудас/,

- Хохирогч Ц.Бгийн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 04-ний өглөө 8-9 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Хан Хиллс хотхоны 521/401 тоотод гэртээ ганцаараа байхад гэрийн хаалга тогшихоор нь хэн бэ гэж асуутал таны машиныг шүргэсэн, өр төлбөрөө төлөх гэсэн юм, гэж хариулахаар нь хаалгаа нээтэл 3 залуу дайрч орж ирээд эхний залуу нь миний толгой руу гараараа цохисон, миний ухаан балартах үед нөгөө залуучууд миний гарыг ард гавлаад таныг цагдаа руу авч явна гэсэн юм. Цагдаа руу авч явна гэхээр нь тайвшраад байж байтал машины түлхүүр, гэрийн түлхүүр хаана байна гэж асуухаар нь үүдний хэсэгт байгаа гэдгийг зааж өгсөн, энэ үед миний нүдийг ямар нэгэн зүйлээр боосон бөгөөд жижгэвтэр бууны бололтой замгийг татаж дугаргаад байсан. Тэгээд шууд гэрээс дагуулж авч гараад машин хаана байгаа талаар асуухаар нь байрны доод гражийн зогсоолд ***** улсын дугаартай Ланд Крузер 300 маркийн автомашин байгаа гэдгээ хэлсэн. Намайг гэрээс гаргаад хоёр талаас бариад лифтэнд суулгаад гражийн давхарт байх зогсоолд байгаа миний машин дээр очоод машины ард намайг суулгаад, миний хоёр талд хоёр залуу нь суугаад, нэг нь машин бариад аваад явсан. Нүд боолттой байсан болохоор хаашаа явж байгааг нь мэдээгүй. Ойролцоогоор 1 цаг арай хүрээгүй яваад тайлалгүйгээр нэг граж шиг газар руу уруудаж орсон байх, тэнд намайг буулгаад нүдний боолт тайлалгүйгээр гавтай гараар нэг юмнаас дүүжилсэн, дүүжлэхэд миний хөлийн өлмий хэсэг дөнгөж газарт шүргэж байсан байх, тэр гурван залуугийн хоёр намайг “чи их даварч байна аа, оролдож байна аа, гөмнөө өг буюу мөнгө өг” гээд зодоод байсан. Нүд боолттой байсан учраас юугаар хэрхэн цохисныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан миний гэдэс, нүүр ам орчимд маш олон удаа цохиж зодоод байсан миний хувьд зарим үед ухаан алдаад, зарим үед ухаан ороод байсан. Тэнд хэр удаан зодсоныг мэдэхгүй байна, миний сонсож байгаагаар нэг юм хольж хутгаад миний ам руу хүчээр цутгаж өгөөд байсан бөгөөд амт нь архи амтагдаж байсан. Нэг өгөхдөө жижгэвтэр хундага маягийн юмаар ам руу цутгаад байсан, нэг уухад хоёр балга хэмжээтэйг ууж байсан, би эхний цутгаснуудыг санаж байна. Тэгээд л би өгөх тусам нь согтоод л баримжаагаа алдаад тэнд хэчнээн цаг болсныг мэдэхгүй хэдэн өдер ч болсныг мэдэхгүй, нүд боолттой явж байгаад нэг дотор газарт өрөөнд орсон. Тэнд архи хүчээр уулгаад орон гаран байж байсан, бие засахад бол нүдний боолт аваад жорлон руу оруулж байсан, би бодохдоо надад уулгасан архины амттай зүйл дотор ямар нэгэн мансууруулах бодис байна гэж бодсон. Намайг буудалд оруулсан байна гэж бодсон, 2 ортой, дунд зэргийн гэмээр зочид буудал байсан, санагдаж байна, анх оруулахад лифтээр өгсөж байсан, 7 давхар руу гарна гэж хэлж байсан шүү, тэгэхээр 7 давхарт гарсан байх. Буудалд 1 хоносон, тэр үед л зодох нь гайгүй болчихсон байсан. Буудалд хоносны маргааш намайг 60 сая төгрөг өг гэсэн бөгөөд тэр мөнгийг нь би Ривер гарден хотхоны Хаан банкнаас бэлнээр аваад гадаа машинд сууж байхад нь аваачиж өгсөн, нэг нь надтай цуг банк орсон шиг санагдаад байх юм. Сүүлд надаас 60 сая төгрөг авахад бол гурвуулаа биш хоёулаа болчихсон байсан. Би тэнтэр, тунтар ухаан санаа их муу л явсан болохоор нарийн ширийн зүйлээ сайн мэдэхгүй байна. Тэд нараас бушуухан шиг л салъя л гэж бодсон. Чухам хоног өдөр хэрхэн өнгөрсөн, хэд хоносноо мэдээгүй, хамгийн сүүлд тэд нар надаар банкнаас бэлэн 60 сая төгрөг авхуулаад л намайг, миний машинтай цуг орхиод явсан. Би машинаа үлгэн салган барьж байрны гадаа тавиад гэртээ орж ирэхэд Даваа гараг буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны 19 цаг орчим болж байсан юм... Хамгийн түрүүнд орж ирсэн хүн бол 180 орчим см өндөртэй, цагаан хувцастай, зуувандуу царайтай, 30-40 эргэм насны гэмээр, шар, цайвар царайтай, туранхайвтар хун байсан Ямар нэгэн шарх, сорви шивээс байсан эсэхийг анзаараагүй. Шууд орж ирээд цохиж аваад баруун шанаа руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээл араас нь хоёр хүн орж ирээд намайг гавласан, нөгөө хоёр хүнийг харж чадаагүй хаалганы түгжээ дөнгөж дуугараад нээх үед л цаанаас хуу татаж хүчтэй онгойлгоод орж ирээд шууд цохиод авсан... Дан хотоор л авч явсан байх хөдөө гадаа гарсан зүйл байгаагүй, эхний ээлжид намайг гэрээс авч гарахдаа 40-50 минут яваад нэг граж, юм уу, агуулах юм уу гэмээр газарт ирсэн. Өгөөш өглөө, оролдоод байна гэх утгатай юм яриад л зодоод байсан. Зодож зодож байгаад мөнгө өг гэж нэхсэн. Тэгэхээр нь би миний түрийвчинд карт байгаа гэж хэлээд гражид зодуулж байхдаа картныхаа нууц кодыг хэлж өгсөн. Тэд нар манайд анх орж ирээд намайг гавлаж гарахдаа үүдний сандал дээр миний түрийвчийг авчихсан байсан байна лээ. Би та нартай ярихдаа бол намайг битгий зодооч ээ, эвээр ярья хэрэгтэй юмыг чинь егье л гэдгээ хэлсэн... Баруун зүүн нүд хоёулаа хөхөрч хавдсан, шүд цуурсан, уруул язарч хавдсан, эрүү, цээж, гэдэс тэр чигтээ цус хурсан байдалтай байна, баахад доошоо цустай өтгөн гарч байсан, гэдэс тэр чигтээ хөндүүртэй байна, дандаа эм ууж, тариулж унтаж байгаа. Дотор эрхтэнд ямар гэмтэл учирсан мэдэхгүй байна, одоогоор үзүүлээгүй байгаа. Энэ бүх гэмтэл шархийг бол намайг гэрээс хүчээр авч гэсэн 3 залуу л зодож учруулсан. Тэр гурвын хэн нь хэрхэн яаж цохиж зодсоныг бол үнэхээрийн хэлж мэдэхгүй байна... Бэлнээр 60 сая төгрөг авсан, бусдыг нь бол мэдэхгүй байна, 2023 оны 8 дугаар 04-ний өдрөөс хойш 2023 оны 8 дугаар сарын 07-ны 18 цаг хүртэл миний Хаан банкны ***********тоот данснаас зарлага хийгдсэн мөнгө бол бүгд тэд нарын авсан мөнгө байх ёстой. Би энэ дансыг ганцаараа эзэмшдэг өөр бусдаар миний картаар гүйлгээ хийсэн хүн байхгүй.. Би хаан банкны ***********гэсэн данстай, картынхаа нууц кодыг хэлж өгсөн. Нууц үг хэлүүлчхээд миний картаас хэдэн төгрөг авсныг би бол мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 122-123-р хуудас/,

“...тухайн гэмтлүүдийг Б, Н гэх хүмүүс учруулсан. ...60 сая төгрөгийг бол буцааж бэлнээр нь авсан...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 135-136-р хуудас/,

“...Б нь Отгосүхийг ажилд ав жолооч болго гээд дарамтлаад байсан тэгэхээр нь би тэр хэдээс салж явахын тулд аргагүй байдалд ороод тэгье ажилд авья гэж хэлсэн. Тэгээд иргэний үнэмлэхний лавлагаа надад өгч байх шиг байсан. Утасны дугаарыг бичээд миний машины нүдний шил хийдэг хайрцаганд хийсэн талаар би ёстой санахгүй байна. Тэр үед чинь сандарчихсан орон гаран болсон байсан... Би ерөөсөө мөнгө ав гэж шахсан зүйл байхгүй гэрээсээ гавлуулаад гарч байгаа хүн юу гэж хүнд мөнгө ав гээд байж байх вэ дээ. Б чинь машин авна чи мөнгө өг гээд дарамтлаад байсан тэгээд би бушуухан салахын тулд л картны нууц үгээ хэлсэн. Түүнээс мөнгө ав гэж шахсан зүйл байхгүй...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /4хх-ийн 2-4-р хуудас/,

- Гэрч Б.Ариунбаатарын дахин өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 07-ны орой даваа гаригт би одоогийн амьдарч байгаа байрны 1 давхрын билъяарднаас дээш 3 давхарт байрлах гэртээ орсон чинь аав Б нэлээн согтуу биеэ хянах чадваргүй согтуу миний хүү Энхтуяа эгчээсээ мөнгө аваарай гэж хэлэхээр нь би аавыг та юу яриад байгаа юм бэ? Явж унт гэж хэлээд босгоод явуулсан. ...өнөөдөр танай цагдаагийн хэлтэс дээр ирээд аавтай холбоотой мөнгөний асуудал ярихаар нь би аав 08 дугаар сарын 07-ны орой согтуу хэлж байсан үг нь санаанд ороод аавын танил ноолуурын үйлдвэртэй Энхтуяа эгчээс мөнгө аваарай гэж хэлсэнийг санаад Энхтуяа эгчийн 99034521 дугаарын утасруу залгаад аав таньд мөнгө үлдээсэн юм уу энд асуудал болоод байна гэж хэлсэн чинь тийн аав нь надаа мөнгө эгч нь хотоос зайтай согтуу байна. Маргааш эгчтэйгээ уулзаад мөнгөө аваарай гээд 60,000,000-70,000,000 төгрөгний юм яриад утас нь холбогдохгүй болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142-143-р хуудас/,

- Гэрч Г.Цгийн: “...Би хүннү зочид буудалд 2022 оны намраас ресейпшнээр ажиллаж байгаа. 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай нөгөө ээлжийн ресейпшн Э ээлжтэй байсан би 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр буюу хагас сайн өдөр ээлжтэй байсан учир 13 цагт ажил дээр ирээд ээлж хүлээлцсэн 703 тоот өрөөнд хүмүүс байгаа жаахан хөгшин хүмүүс байна лээ сунгалт хийгээд тооцоогоо өгчихсөн байгаа маргааш гарна гэж хэлсэн. Миний ээлжинд гарсан 8 дугаар сарын 05-ны өдөр 703 тоотод хоёр настайвтар эрэгтэй байгаа гэсэн, би царай зүсийг нь хараагүй, тэд нар орж гараагүй. Харин жолооч нь бололтой цагаан куртиктэй өндөр залуу орж гараад яваад байсан. Манай буудал давхар бүртэй хяналтын камертай бичлэгээ 1 сар орчим хадгалдаг, камерт тодорхой бичигдсэн байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 150-р хуудас/,

- Гэрч Э.Эийн: “...Тухайн өдрийн 17 цагаас 18 цагийн үед хар өнгийн Ланд машинаас тухайн өдөр бор цагаан нимгэн хальсан куртиктэй залуу өрөө асууж орж ирсэн. Би хоёр ортой бүтэн люкс, цаанаа суудаг хоёр том өрөө байгаа гэж хэлэхэд тэр залуу 7 давхарт гарч үзээд орохоор болсон. Тэгээд хоёр ахыгаа оруулсан, нэг нь жаахан махлаг дуу 50 орчим насны хоёр ах орж ирсэн. Тэр бор залуу дагуулаад 703 тоот өрөөнд оруулсан. Хоёр ах нь өрөөнөөсөө гарч ороогүй. Бор залуу 2-иос 3 удаа орж гараад хоол, ууттай юм бариад өрөө рүү орсон. Тэгээд 703 тоотод орсон гурван хүн тайван чимээгүй, янз бүрийн асуудал гаргаагүй хоносон. Нийтдээ хоёр хоноод 8 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед гараад явсан. Араас нь хар хувцастай махлаг залуу бууж ирээд бичиг баримтаа аваад гарсан... Бор залуу нь нэг ахыгаа түшээд ч юм уу гарнаас нь барьж орсон харагдсан. Тэр сүүлд гардаг хүн 8 дугаар сарын 06-ны өдөр ороод өдөржингөө байж байгаад орой гарсан...Жолооч гээд байгаа туранхай цагаан куртиктэй бор залуу бэлэн мөнгөөр төлсөн. Өдөр өдөртөө бэлэн мөнгөөр сунгасан. Нийтдээ 400,000 орчим бэлэн мөнгөөр тооцоо хийсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 153-156-р хуудас/,

- Гэрч Ш.Энхтуяагийн: “...Миний хаан банкы 5029922777 тоот дансанд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг 30 минутанд 60,000,000 төгрөг орж ирсэн. Би энэ мөнгө орж ирэхээр нь гайхаагүй. Яагаад гэхээр өмнөх өдөр нь надтай утсаар яриад мөнгө шилжүүлнэ гэж байсан. Урьд өмнө Б ах миний ажлуулж байгаа ноолуурын үйлдвэр хөрөнгө оруулалт хийнэ тэгээд ноолуурын машин аваарай гэж хэлж байсан учраас тухайн мөнгө нь орж ирж байгаан байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 172-174-р хуудас/,

- Ялладагч У.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн: “...Ц.Б өмнө миний машиныг мөргөчихөөд юм, гэхдээ мөргөснөө өөрөө мэдээгүй байсан. Тэгэхээр би машины засварын мөнгө авах, мөн хэлсэн ярьсан зүйлийнхээ мөнгийг өгөхгүй байхаар нь авах гээд Наагий /Н/, О нарын хамтаар 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн өглөө Ц Бгийн гэр болох Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Хан хилс хотхонд очсон. Ц Бгийн гэрийн хаалгыг нь цохьсон чинь Б өрөө хаалга онгойлгохоор нь би гэрт нь ороод Бгийн шанаа хэсэгт гараараа цохиод гав гаргаж ирээд Бгийн хоёр гарыг ар талд нь гавлаад гэрээс нь аваад гарсан. Мөн Бгийн машины түлхүүрийг гражид байсан машинд ороод Бгийн нүдэнд нь скоч наагаад машиныг О бариад арын суудал дээр Наагий бид хоёр голдоо Бг баруун талд суулгаад би зүүн тохойгоороо Бгийн гэдэс хэсэгт хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд Бгийн машинтай манай гэр болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 8а байрны хашаан дотор байдаг граж дотор оруулаад Ц.Бгийн гарыг нь олсоор уяад дээш татаж өргөж байгаад цохиж зодсон чинь дээш өргөж дийлэхгүй байхаар нь больсон. Ц.Бгийн нүдний боолтыг авсан. Тэгээд тухайн өдрөө Бг аваад 100 айлд байдаг Хүннү зочид буудалд очиж 9 давхарын 91 тоот өрөөнд орсон. Бг усанд орчих гэсэн чинь Б би хариад усанд орье гээд усанд ороогүй. Тухайн буудалд Наагий, Б бид гурав байнга цуг байсан. О орж гараад байсан. Бг би л зодож байсан Наагий, О хоёр зодоогүй. Бг зодоод миний хоёр гарны ар хэсэгт хавдсан байна. Тухайн зочид буудалд би ганцаараа архи уусан. Б уухгүй гээд байсан. Наагий бага уусан байх. Зочид буудалд 2 хоноод гараад Бг гэрт нь хүргэх замдаа банк орж Бгаар 60 сая төгрөг авахуулаад Наагий, О бид гурав буцаад явсан. Зочид буудалд байхад Б картнаас өөрөө мөнгө ав гээд банкны карт болон пин кодоо хэлээд Оэд өгсөн... Батсүх намайг Бтай танилцуулаад Батмөнх гэх хүнээс Б мөнгө авч чадахгүй байна, дарамталж байгаад мөнгө аваад өгч, төлбөрийг 50 хувийг нь хувааж авья гэж тохирсон. Тэгээд Ц.Б хэлсэн ярьсандаа мөнгө өгөхгүй байхаар нь Бгаас мөнгө авахаар ийм үйлдэл хийсэн... Би Наагийг 1 сарын өмнөөс таних болсон. О нь надтай танилцаад 7 хонож байгаа юм. Наагий, О хоёр Бг зодож дарамталж байгаад мөнгө авах талаараа хэлсэн чинь Наагий, О яах юм үхчих юм бол яах юм гэж татгалзсан. Гэхдээ би энэ хоёрыг би дагуулаад явсан. Бг дээш нь татаж байгаад Наагий, О хоёрыг цохь гэсэн чинь цохиж чадахгүй, нүдээ аниж байгаа цохиод эвсэлгүй байхаар нь би боль гээд өөрөө Бг цохиж зодсон... Бгаас авсан мөнгө манай гэрт байсан юм ... Гэхдээ би энэ мөнгийг гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 237-239-р хуудас/,

- Яллагдагч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 08 цагийн орчим Б ахын гэрт Н гэх залуу ирээд би танилцаж Б ахын хамт гурвуулаа Волкс ваген саарал өнгийн суудлын машинаар явахад Б Хан хиллс хотхонд очиж нэг хүнийг гэрээс нь барьж авна гэж хэлээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хан хилс хотхон руу машинтайгаа ороод машинаа хоёр байрны голоор орж зогсоолд тавиад энэ байрны доор авто зогсоол дээр саарал өнгийн 08-83 дугаартай ланд круйзер 300 авто машин байна уу чи хараад ир хэлээд намайг явуулахаар нь би зааж өгсөн байрны авто зогсоол руу лифтээр бууж машиныг хайхад авто зогсоол дээр байсан тул буцаж гараад машин байна гэж хэлсэн. Ингээд Б, Н нарын хамт тухайн байрны 4 давхарт лифтээр гараад коридорт өөдөөс харсан хаалгаанаас хүн дуудаад гаргаад ир гэж хэлээд тэр хоёр гурван давхар руу буусан. Би зааж өгсөн хаалгыг тогших үед хэн бэ гэж асуухаар нь таны машиныг шүргэсэн гэж хэлсэн чинь хаалга онгойлгож өгөхөөр нь шууд дайрч ороод цагдаа байна гэж хэлээд орох үед Н, Б нар зэрэгцээд орсон тэгээд Бын өгсөн гаваар тухайн хүний гарыг ард нь гавлах үед өөдөөс ямар нэгэн эсэргүйцэл үзүүлээгүй бөгөөд гарыг нь ард нь гавлаж суулгах үед Б тэр хүний гэдэс хэсэгт нь гараараа цохиж байсан би тэр үед тухайн хүний хувцасыг нь өмсүүлэх гээд гэрийх нь жижиг өрөөнд хайж байгаад бэлтгэлийн саарал өмд өмсүүлж дээгүүр нь срочиг цамц, гутал өмсгөөд гэрээс гарахдаа ширээн дээр байсан машины түлхүүрийг авч гараад лифтээр доош бууж машины арын суудал дээр суулгах үед Н, Б нар хажууд нь суугаад би машиныг барьж байрнаас гараад хэсэг явж байгаад Н өөрөөсөө бор өнгийн скоч гаргаж нүдийг нь боогоод Бын гэрийн авто зогсоолд ирж машинаас буулгаад машиныг буцаж гаргаж хашаан дотор нь тавиад машин дотор сууж байхад Н Б нар дуудаж би граш руу орох үед тухайн хүний дух нь шалбарсан, өмссөн срочиг цамны энгэр хэсэг цус болсон зодуулсан байдалтай байсан бөгөөд Б надад Хаан банкны алтан карт өгч 10 сая төгрөг аваад ир гээд картны нууц дугаар нь 8188 гэж хэлсэн. Ингээд би 11 дүгээр хороололын хаан банкны АТМ-ээс картнаас 2 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг авч Бд авчирж өгсөн чинь нүдээ боолгуулсан хүнд домч бор нэртэй архинаас өгсөн байсан. Ингээд намайг харж байхад Б гараараа гэдэс хэвлий хэсэгт цохиж миний ойлгосноор чи Батсүхээр дамжуулж надад мөнгө өгсөн гэж уурлаж хэсэг хугацаа өнгөрч 14 цагийн орчим машинд нь суулгаад буцаад гэрт нь очиж солих хувцасыг нь аваад ир гэж намайг явуулахдаа Б гэрийх нь түлхүүрийг өгсөн. Би түлхүүрээр онгойлгож гэрт нь ороод унтлагын өрөөний хувцасны шкаланд байсан срочиг цамцыг аваад буцаж машин дээр очоод 100 айлын Хүннү хотел зочид буудал руу явъя гэж Б хэлээд замд явж байхад тэр хүний нүдний боолтыг авсан хамтдаа архи ууж яваад буудалд очоод 7 давхарт 703 тоот өрөөнд орж гарных нь гавыг тайлж Б тэр ахтай архи ууж эхэлсэн. Энэ үед би хажууд нь архи хундагалж өгөөд сууж байсан Н намайг хэсэг ажиглаж байгаад ажилтай гээд явахдаа чи наад хүмүүсээ сайн хараарай гэж хэлсэн. Тухайн буудлын өрөө ханаар тусгаарласан 2 ортой байсан бөгөөд Б тэр хүнтэй архи уугаад нүүр болон гэдэс хэсэгт нь гараараа цохиод уурлаж.намайг архинд явуулахдаа 300,000 төгрөг өгсөн бөгөөд 11 хороололын Номин дэлгүүр орж домч, 0,5 гр соёрхол нэртэй архийг хэд хэдэн удаагийн явалтаар авсан. Буудалд ирэх үед Б наад хүнээ битгий эрүүл байлгаад бай архи хийж өг гэж хэлээд надаар архи хийлгүүлж өгсөн... Харин архи уухгүй бол цутгаж өгөөрэй гэж Б хэлээд тэр өдрөө буудалд Б тэр ахтай нэг орон дээр унтаж... үргэлжлүүлэн архи ууж байхдаа намайг АТМ мөнгө аваад ир гэж хэлсэн бөгөөд тэр үед Н намайг дуудаж би Төмөр замын эмнэлэг дээр очих үед АТМ байсан тул 2 удаагийн гүйлгээгээр 10 сая төгрөг аваад Ныг авч буудалд очиж Бд өгсөн Н тусгаарлагдсан хананы наад талд орон дээр сууж байгаад наад хоёроо харж байгаарай гэж хэлээд гарсан... Маргааш өглөө нь дахин уугаад АТМ-ээс мөнгө аваад ир гэж хэлээд явуулахад нь Гранд плазагийн нэг давхарт байсан АТМ-ээс 2 удаагийн гүйлгээгээр 10 сая төгрөг мөн нэг удаагийг гүйлгээгээр 1 сая төгрөг нийтдээ 11 сая төгрөг аваад буцаад буудалдаа очиж мөнгийг Бд өгөөд... буудалд очиж өнжөөд орой 20 цагийн үед буудлаас гаръя гэж хэлээд хоёуланг нь дагуулж гарах үед Н ирсэн боловч Бтай уулзаагүй буудалд үлдсэн би тэр хоёрыг аваад Бын гэрийн авто зогсоол дээр ирээд тэр хоёрыг машинаас буулгаж миний хонож байсан өрөөнд Б гэх хүнийг оруулаад Б өрөөндөө ороод унтсан. Энэ үед Бын хүү нь юун хүн бэ юу болоод байгаан гэж асуухаар нь болсон зүйлийг бүгдийг нь хэлсэн чинь санаа нь зовж байгаа байдалтай байсан ингээд Б ахын хувцасыг нь сольж фэйсбүүкээс зар хараад дуудлагын хоол дуудаж махан цуглуулга авч өгөөд Бгийн хамт унтсан. Маргааш өглөө Б намайг өшиглөж сэрээгээд мөн Бг босгох үед Н ирсэн байсан тул бид гуравыг хамтдаа яваад мөнгө аваад ир гэж хэлсэн. Ингээд Б, Н бид гурав Уран ганы авто зогсоол дээр очоод Н таньдаг хүнтэйгээ уулзаж Бг хүнтэй утсаар битгий яриулаарай гэж хэлэхээр нь өөрийхөө утасыг Бд өгч ээжтэй нь яриулсан чинь ээжээ хүү нь зүгээр найз нартайгаа архи ууж байгаад аваарт орчлоо гэж хэлээд ах нь чамд баярллаа 10 сая төгрөг өгнө гэхээр нь би та нарын асуудлаас хол баймаар байна айж байна гэж хэлэхэд зүгээрээ миний дүү сэтгэлийн бэлэг гэж хэлээд чи өөрийхөө данс руу мөнгө шилжүүлээд аваарай гэж хэлсэн. Ингээд би Бг машинд үлдээгээд ойролцоо байсан АТМ-ээс өөрийхөө хаан банкны 5026192570 тоот данс руу 2,500,000 төгрөг шилжүүлээд... буцаж АТМ дээрээ очоод 5 сая төгрөгийг мөн шилжүүлж авсан... Ингээд Б ах гэрийнхээ ойролцоо байдаг банкнаас мөнгө авъя гэж хэлээд дагуулж гэрийнхээ ойролцоо байсан Хаан банк ба дээр ирж Нын хамт банк руу орж 60 сая төгрөгийг бэлнээр авч мөнгийг Н аваад би Б ахыг буулгая гэж хэлсэн чинь Б бид гурвыг хамт хүрээд ир гэж хэлсэн... ...Би Б ахын гэрт хонох үед Б маргааш өглөө айлд очиж хүнтэй уулзана гээд надад гав өгч чи гавлаарай өөрийгөө цагдаа байна гэж хэлээрэй гээд цагдаагийн юм шиг үнэмлэхний гэр өгөхөөр нь би чадахгүй гэж хэлтэл санаа зоволтгүй би өөрөө хариуцана гэж хэлж байсан... Анх гэрт орох үед биед нь ямар нэгэн гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 247-250, 2хх-ийн 1-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10023 дугаартай: “Ц.Бгийн биед баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хоёр талын хацар, эрүү, хүзүү, өвчүү, баруун болон зүүн хөх, цээж, хэвлий, баруун бугалганд цус хуралт, хоёр талын хацар, баруун нүдний зовхи, дээд уруул, зүүн талын хацарт зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хурал, дээд уруулын салстад шарх, дээд зүүн 1-р шүдний хугарал, баруун даланд цус хуралт, зүүн шуу, баруун болон зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 200-201-р хуудас/,

- “Хүннү Палас” зочид буудлын 7 давхарын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 232-240-р хуудас/,

 

Шүүгдэгч У.Б нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 дугаар байрны А тоот өөрийн гэртээ Америкийн Нэгдсэн улсад иргэний зориулалттай үйлдвэрлэгдсэн, их бие “27298”, “396184” дугаартай, SMITH&WESSON MODEL 36 загварын 38 S&W Special /9х29мм/ калибрьтай револьвер системийн гар буу 1 ширхгийг хадгалсан буюу галт зэвсгийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

- Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 11 дүгээр хороолол 8 дугаар байрны А тоотод хэргийн газар үзлэг хийсэн тухай “...хар өнгийн гэртэй гав 1 ширхэг, хар өнгийн бууны хуй 1 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгийг үргэлжлүүлэн тус хураалгаастай эд зүйлийн доод хэсэгт байрлах саарал өнгийн 3 ширхэг татдаг шургуулагатай шүүгээ байх ба 2 дахь шүүгээг татаж онгойлгоход бичигтэй цаасан хайрцганд скочоор нааж боосон сум хэрэгсэл байх ба шалгаж үзэхэд “hornet R-P 2.2” гэсэн бичигтэй байлдааны сум 41 ширхэг, хоосон хонгио 1 ширхэг, хийн бууны “Italy 20 Fiocchi” бичигтэй шаргал өнгийн сум 24 ширхэг, “Scorpio 200 activ 20” бичигтэй сум 17 ширхэг байсныг тэмдэглэл болгон бичиж гэрэл зургаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авав...ширээний зүүн буланд 100 долларын дэвсгэрт 1 боодол...Smith Wesson загварын гар буу 1 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 26-53-р хуудас/

- Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23-1/2680 дугаартай “...SMITH&WESSON MODEL 36 загварын 38 S&W Special /9x29ммR/ калибрьтай револьвер системийн 37298, 396184 их биеийн дугаартай гар буу бүртгэлгүй байна...” гэсэн албан бичиг /3хх-ийн 144-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3818 дугаартай: “...буу нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн их бие “27298”, “396184” дугаартай буу нь Америкийн Нэгдсэн улсад иргэний зориулалттай үйлдвэрлэгдсэн, SMITH&WESSON MODEL 36 загварын 38 S&W Special /9х29мм / калибрьтай револьвер системийн гар буу байна. Уг буу нь галт зэвсэг мөн...” гэсэн шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 186-193-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “Монгол улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөдрөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...Иргэний хувийн ба гэр бүл захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-т “орон байр халдашгүй байна”, 2-т “орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна” гэж тус тус заасан.

“Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгодог.

Шүүгдэгч У.Б, Н.Н, М.О нар нь хохирогч Ц.Бгийн зөвшөөрөлгүйгээр түүний оршин суудаг Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хиллс” хотхоны 521 дүгээр байрны 401 тоот гэрт нь нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйл баримт тогтоогджээ.

“Хүн хулгайлах” гэдэгт хүнийг өөрийнх нь хүсэл зоригоос гадуур, эзэрхийлэн авч явж, өөрийн эрхшээлд оруулан, эрх, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарлахыг ойлгох бол хүч хэрэглэсэн гэдэгт хохирогчийн бие махбодид халдан цохих, өшиглөх, хоолой боох зэргээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах, эрх чөлөөг нь хязгаарлахаар айлган сүрдүүлсэн байхыг ойлгох ба шүүгдэгч нар нь хохирогч Ц.Бд хүч хэрэглэн гарыг нь гавлаж, нүдийг нь скочоор боож эрхшээлдээ оруулан, хохирогчийн эзэмшлийн ***** улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр гэрээс нь авч явсан байна.

“Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэрэг нь хохирогчид хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж, эсвэл бусад аргаар хохирогчийн оршин суух, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж, өөрийнх нь орон байранд болон бусад газарт тодорхой хугацаанд шилжилт, хөдөлгөөнийг хориглох байдлаар үйлдэгддэг ба хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогч Ц.Бг түүний эзэмшлийн 8-83 УНҮ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр гэрээс нь авч яван Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Хүннү Палас” нэртэй зочид буудлын 703 тоот өрөөнд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 дугаар байрын А тоотод тус тус түүнийг хууль бусаар хорьж тодорхой хугацаанд хохирогчийн оршин суух, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан тул шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

“Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч Ц.Бг мөнгө өгөхийг шаардан, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан Хиллс хотхоны орчим болон Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хоёр талын хацар, эрүү, хүзүү, өвчүү, баруун болон зүүн хөх, цээж, хэвлий, баруун бугалганд цус хуралт, хоёр талын хацар, баруун нүдний зовхи, дээд уруул, зүүн талын хацарт зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад шарх, дээд зүүн 1-р шүдний хугарал, баруун даланд цус хуралт, зүүн шуу, баруун болон зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүч хэрэглэж, хохирогчоос түүний эзэмшлийн Хаан банкны ***********тоот дансны картыг ашиглан 38,500,050 төгрөг, мөн хохирогчоор Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Ривер гарден” хотхоны Хаан банкны салбараас 60,000,000 төгрөг бэлнээр авхуулж, нийт хохирогчоос 98,500,050 төгрөгийг авч дээрэмдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан” бол гэмт хэрэгт тооцохоор заасан.

Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.3 дахь заалтад “байлдааны зориулалттай галт зэвсэг” гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг ойлгохоор тодорхойлжээ.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоолд “...байлдааны галт хэрэгсэл...” гэж ангийн буунаас бусад буунд хэрэглэдэг бүх төрлийн сумнууд, тийрэлт, шидэлтийн хүчээр байнд хүрч дэлбэрэлтийн хүчээр байг устгах зориулалт бүхий зэвсгийн зүйлсийг хэлнэ гэж тайлбарласан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3818 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч У.Бын оршин суух гэрээс хэргийн газрын үзлэгээр хураан авсан их бие “27298”, “396184” дугаартай буу нь Америкийн Нэгдсэн улсад иргэний зориулалттай үйлдвэрлэгдсэн, SMITH&WESSON MODEL 36 загварын 38 S&W Special /9х29мм / калибрьтай револьвер системийн гар буу буюу галт зэвсэг мөн болох нь тогтоогдсон ба уг гар буу нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23-1/2680 дугаартай албан бичгээр бүртгэлгүй болох нь тогтоогджээ.  

 

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг хууль бусаар хорьж хүчээр алга болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            - Шүүгдэгч Н.Н, М.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг хууль бусаар хорьж хүчээр алга болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бд 98,500,050 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 60,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан ба 38,500,050 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оээс 7,500,000 төгрөгийг, шүүгдэгч У.Баас 31,000,050 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Бд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч У.Б, Н.Н, М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааса гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч У.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр, 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацааагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шүүгдэгч Н.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тус ялыг эдэлж дууссаны дараа зорчих эрхийг хязгаарлах 1 жилийн ялыг тусад нь эдлүүлэх, Шүүгдэгч М.Оэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн юбиечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жилээр тогтоон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тус ялыг эдэлж дууссаны дараа зорчих эрхийг хязгаарлах 1 жилийн ялыг тусад нь эдлүүлэх” саналыг,

Хохирогч Ц.Бгийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяраас “Тусгайлан гаргах саналгүй. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэх саналыг,

Шүүгдэгч У.Бын өмгөөлөгч Г.Тамираас “Миний үйлчлүүлэгч Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх зүйлчлэлээс эхлэн зарим зүйл анги дээр маргахгүй байгаа. Шүүхээс энэрэнгүй ёсны зарчмыг баримтлаж ял шийтггэлийг оногдуулахдаа миний үйлчлүүлэгчийн насны байдлыг харгалзан хамгийн бага ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн насны байдлыг харгалзан торгуулийн ял, зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэх санал гаргасан ба үүнийг дэмжиж байна. Нийт биечлэн эдлэх ялыг нэмж нэгтгэн 5 жил 6 сарын хугацаагаар оногдуулах саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Энэ ялыг хэмжээг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

Шүүгдэгч У.Бын өмгөөлөгч Ж.Батбаяраас “Өмгөөлөгч Г.Тамирын гаргасан саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч 70 орчим настай. Хавтаст хэрэгт авагдсан эрүүл мэндийн тодорхойлолтоор зүрхэнд цус хомсрох өвчин, артерын даралт 2 дугаар зэрэгтэй, тулай өвчинтэй байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар хоёр удаа түргэн тусламж дуудлаа. Настай хүн учир олон жилийн хугацаагаар хорих ял авахад энэ хугацаанд тэсэх нь эргэлзээтэй байна. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс дээр дурдсан зүйл ангиудад хамгийн бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Хорих ялын доод хэмжээгээр тогтоох” саналыг,

Шүүгдэгч М.Оийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгээс “Өмгөөлөгч Х.Чинбатын гаргасан саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийг шүүхээс нэгэнт гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Сая дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Хорих ял эдэлсэний дараа зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэх” саналыг,

Шүүгдэгч М.Оийн өмгөөлөгч Х.ЧинБс “Миний үйлчлүүлэгч М.Оэд улсын яллагчийн зүгээс ялын санал гаргахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгч тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу албан тушаалын нөхцөл байхдаа эрхшээлд байсан буюу ажилтан байсан гэх утгаар энэ гэмт хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү. Мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар оногдуулж, нийт оногдуулах ялыг 4 жил 6 сар болгож багасгаж өгнө үү. Мөн улсын яллагчийн саналыг хөнгөрүүлэх үүднээ хорих ялын хэмжээг хамгийн доод хэмжээгээр оногдуулах” саналыг,  

Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Б.Баттулгаас “Миний үйлчлүүлэгч нэг зүйл анги дээр маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдлэ хүлээн зөвшөөрсөн. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Мөн гэмт хэргүүдэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй. Улсын яллагчаас 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,  5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд Дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамгийн доод хэмжээгээр 2 жилийн хугацаагаар хорих ял авах нь тохиромжтой. Гэмт хэргийг зохион байгуулсан, гэмт хэрэгт хамтран оролцсон мөн хохирол төлбөр төлөөгүй гэх хүмүүстэй ижилхэн ялын санал гаргаж байгаа нь тохиромжгүй байна. Тиймээс нийт эдлэх хорих ялыг 4 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, хорих ялыг 4 жилийн хугацаагаар нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх, зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял эдэлсэний дараа тусад нь эдлүүлэхээр 7 сарын хугацаагаар тогтоох” саналыг  тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч У.Б, Н.Н, М.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

 

            - Шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

           

- Шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,           

           

- Шүүгдэгч М.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2.3-т заасныг журамлан:

             Шүүгдэгч У.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх,

            - Шүүгдэгч Н.Нт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх,

            - Шүүгдэгч М.Оэд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоов.            

            Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, Н.Н, М.О нарын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийт цагдан хоригдсон 421 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн:

            - “Smith wesson” загварын гар буу 1 ширхэг, гар бууны хуй 1 ширхэг, “Hornet R-P2.2” мм-ийн сум 41 ширхэг, хоосон хонгио 1 ширхэг, хийн бууны “Italy 20 FIOCCHI” бичигтэй сум 24 ширхэг, “Scorpio /200/ ACTIV 20” загварын сум 17 ширхэг, 60х62 мм-ийн байлдааны сум 1 ширхэг, гав 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх,

            - Хуурамчаар үйлдсэн Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн дэвсгэрт болох 100 ам.долларын дэвсгэрт 100 ширхгийг устгуулахаар Монгол банкинд хүргүүлэх,

            - Шаргал өнгийн иштэй хүрэн өнгийн хуйтай хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй саарал өнгийн дижитал хуйтай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж,

            - Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан 20,000 төгрөгийн дэвсгэрт 132 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 59 ширхгийг хохирогч Ц.Бд олгож, шүүгдэгч У.Бын иргэний үнэмлэх 2 ширхэг, Төрийн банкны карт 2 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны карт 2 ширхэг, хар өнгийн бриюкэн өмд 1 ширхэг, цагаан цамц 1 ширхэг, 0115 дугаарын бүртгэлтэй итгэмжлэл 3 ширхгийг түүнд буцаан олгож,

            - Хаан банкны АТМ-ын бичлэг бүхий СиДи – 1 ширхэг, “Хүннү палас” зочид буудлын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхэг, флаш – 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсаргаж, хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, У.Б, Б.Лхагва-Эрдэнэ, М.О нарын эзэмшлийн арилжааны банкин дахь дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн дэвсгэрт болох Америкийн Нэгдсэн Улсын 100 ам.долларын дэвсгэрт 100 ширхгийг хуурамч гэдгийг мэдсээр байж хадгалсан” гэх, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Scorpio” гэсэн хаягтай саарал ногоон өнгийн цаасан хайрцагтай 50 мм өндөртэй, 12 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 24 ширхэг, “FIOCCHI” гэсэн хаягтай хүрэн өнгийн цаасан хайрцагтай 60 мм өндөртэй, 12 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 17 ширхэг, “WINCHESTER” гэсэн хаягтай улаан өнгийн цаасан хайрцагтай 44 мм өндөртэй, 5.6 мм диаметртэй иргэний зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 41 ширхэг, 76 мм өндөртэй, 7.62 мм диаметртэй байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум 1 ширхгийг хадгалсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овогт У-ийн Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч У овогт У-ийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг хууль бусаар хорьж хүчээр алга болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            - Шүүгдэгч Б овогт Н-ийн Н, Ч овогт М-ийнО нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг хууль бусаар хорьж хүчээр алга болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

           

Шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,           

           

Шүүгдэгч М.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2.3-т заасныг журамлан:

             Шүүгдэгч У.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх,

            - Шүүгдэгч Н.Нт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх,

            - Шүүгдэгч М.Оэд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, Н.Н, М.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, Н.Н, М.О нарын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 421 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн:

            - “Smith wesson” загварын гар буу 1 ширхэг, гар бууны хуй 1 ширхэг, “Hornet R-P2.2” мм-ийн сум 41 ширхэг, хоосон хонгио 1 ширхэг, хийн бууны “Italy 20 FIOCCHI” бичигтэй сум 24 ширхэг, “Scorpio /200/ ACTIV 20” загварын сум 17 ширхэг, 60х62 мм-ийн байлдааны сум 1 ширхэг, гав 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх,

            - Хуурамчаар үйлдсэн Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн дэвсгэрт болох 100 ам.долларын дэвсгэрт 100 ширхгийг устгуулахаар Монгол банкинд хүргүүлэх,

            - Шаргал өнгийн иштэй хүрэн өнгийн хуйтай хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй саарал өнгийн дижитал хуйтай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж,

            - Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан 20,000 төгрөгийн дэвсгэрт 132 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 59 ширхгийг хохирогч Ц.Бд олгож, шүүгдэгч У.Бын иргэний үнэмлэх 2 ширхэг, Төрийн банкны карт 2 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны карт 2 ширхэг, хар өнгийн бриюкэн өмд 1 ширхэг, цагаан цамц 1 ширхэг, 0115 дугаарын бүртгэлтэй итгэмжлэл 3 ширхгийг түүнд буцаан олгож,

            - Хаан банкны АТМ-ын бичлэг бүхий СиДи – 1 ширхэг, “Хүннү палас” зочид буудлын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхэг, флаш – 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсаргаж, хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

            8. Шүүгдэгч Н.Н нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оээс 7,500,000 төгрөгийг, шүүгдэгч У.Баас 31,000,050 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            9. Хэрэгт прокурорын зөвшөөрлөөр У.Б, Б.Лхагва-Эрдэнэ, М.О нарын эзэмшлийн арилжааны банкин дахь дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

            10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Шийтгэх тогтоолд оролцогч нар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б, Н.Н, М.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОЧБАДРАХ

 

[1] Монгол Улсын Дээд шүүхийн 2018.12.19-ний өдрийн 570 дугаартай тогтоол