Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 154/ШШ2021/00282

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

Зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би

Нэхэмжлэгч: ХААН банкны Ховд салбарын Үенч тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багт оршин суух, /РД:*******/,******* овогт*******ын*******

Хариуцагч: Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багт оршин суух, /РД:ОМ89120507/, Хольдог овогт*******ын******* нарт холбогдох 26,138,965 /хорин зургаан сая нэг зуун гучин найман мянга есөн зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарын Үенч тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сайнжаргал овогтой******* нь ХААН банкны Үенч тооцооны төвөөс 2018 оны 11 сарын 28-ны өдөр ЗГ201844096571/БГХ201844096571 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 24,000,000.00 /Хорин дөрвөн сая/ төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр авсан уг зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалж зээл авсан байна. 2020 оны 4 сарын 29 нд зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж зээлийн хугацаагаа 12 сараар сунгаж ЗГ201844096571-1 тоот зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 4,863,206.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,524,439.44 төгрөг, нийт 9,387,645.9 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүйн улмаас, зээлийн хугацаа 368 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зээл төлөх мэдэгдэл хүргүүлж гэрээний дагуу зохих арга хэмжээг авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээл төлөгдөөгүй байна. Иймээс банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр гаргуулах;

А/Үндсэн зээлийн төлбөр 19,136,794.00 төгрөг

Б/ Зээлийн хүүгийн төлбөр 6,992,105.00 төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10,066.00 төгрөг

Нийт 26,138,965.00 төгрөгийг С.Нямдэлгэр, С.Энхтуяа нараас гаргуулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамж 288645.00 төгрөг төлсөн болно гэжээ.

Хариуцагч С.Нямдэлгэр, С.Энхтуяа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр ХААН банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 26,138,965 төгрөгийн зээл төлөх нь үнэн. 26,138,965 төгрөгийг 2022 оны 12 дугаар 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарын Үенч тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага 26,138,965 /хорин зургаан сая нэг зуун гучин найман мянга есөн зуун жаран таван/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Нямдэлгэр, С.Энхтуяа нар нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарын Үенч тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага 26,138,965 /хорин зургаан сая нэг зуун гучин найман мянга есөн зуун жаран таван/ төгрөгийг хариуцагч С.Нямдэлгэр, С.Энхтуяа нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарын Үенч тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,645 төгрөгийн 144,322 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 144,322 төгрөгийг хариуцагч С.Нямдэлгэр, С.Энхтуяа нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарын Үенч тооцооны төвд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ