Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2022/00010

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

 

Нэхэмжлэгч: Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, /РД:*******/,******* овогт*******ы*******лд холбогдох зээлээр худалдсан гар утасны төлбөр 516.324 / таван зуун арван зургаан мянга гурван зуун хорин дөрвөн / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40771229 тоот гэрээ байгуулан 99451460 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy M128 Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээх худалдан аван гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2021 оны 09 дүгээр сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 324.229 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 29,732 төгрөг үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 162,363 төгрөг буюу нийт 516,324 /таван зуун арван зургаан мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Бийгүл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Мобиком корпораци ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 324.229 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 29,732 төгрөг үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 162,363 төгрөг буюу нийт 516,324 /таван зуун арван зургаан мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 01-нд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь зээлээр худалдсан гар утасны төлбөр 516.324 / таван зуун арван зургаан мянга гурван зуун хорин дөрвөн / төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Бийгүл төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКны нэхэмжлэлийн шаардлага 516.324 / таван зуун арван зургаан мянга гурван зуун хорин дөрвөн / төгрөгийг хариуцагч С.Бийгүл төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16140 төгрөгийн 8070 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 8070 төгрөгийг хариуцагч С.Бийгүлээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ