| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0189/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/226 |
| Огноо | 2024-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/226
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Орчуулагч, хэлмэрч А.А, Т.Х,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Хохирогч К.Б-,
Хохирогч Х.Х-, Н.Ж-, Е.С- нарын өмгөөлөгч Х.Т-,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Х.З-, Т.Б-, С.А-, Ж.Д- /цахимаар/,
Шүүгдэгч Ө.Б-, Б.Э-, Ш.Т-, Е.М-, А.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Е-ы М-, Т овогт Ж-ийн Т-, Ш овогт Ө-ий Б-, Х.б овогт Б-ы Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.б овогт Ш-ын Т-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.б овогт А-ын М- нарт холбогдох эрүүгийн 2313000020113 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Е-ы М-, регистрийн дугаар БИ..........,
2. Монгол Улсын иргэн, 19... оны 1... дугаар сарын ...-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт Жасыл бах ... дүгээр гудамжны .... тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Ө-ий Б-, регистрийн дугаар БК...........
3. Монгол Улсын иргэн, 19... оны ...... дугаар сарын ...-ний өдөр, Ховд аймгийн Дарви суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян- Өлгий аймгийн Өлгий сумын ...... дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Х.б овогт Б-ы Э-, регистрийн дугаар ПГ...........
4. Монгол Улсын иргэн, 199....оны ..... дүгээр сарын ...-ний өдөр, Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.б овогт Ш-ын Т-, регистрийн дугаар БЕ...........
5. Монгол Улсын иргэн, 19........ оны ... дугаар сарын ...-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын ....... дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.б овогт А-ын М-, регистрийн дугаар БА...............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т-, Е.М- нар нь бүлэглэн, машин механизм буюу цагаан өнгийн улсын дугааргүй, “Dаyun super” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар нуур” гэх газраас 2023 оны 2 дугаар сарын эхээр хохирогч Б.Б-, Е.М- нарын 2 тооны тэмээ буюу олон тооны малыг хулгайлж, 3,600,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Е.М-, Ж.Т-, Ө.Б- нар нь бүлэглэж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хөх-Адар” гэх нэртэй газраас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хохирогч К.Б-ын 4 буюу олон тооны үхрийг хулгайлж, улмаар С.С-гийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай, портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж 2,600,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өмнө гол” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Е.С-, С.М-, Х.Х-, Н.Ж- нарын 22 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглаж хулгайлж, нийт 25.400.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ш.Т- нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.А-тэй “...чамаас болж манай найзууд манайд ирэхгүй байна...” гэх шалтгаанаар маргалдах явцад, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилттой, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавдартай, хамрын нуруунд хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч А.М- нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ш.Т-ы гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хүргэн ах Ш.Т-тай “...миний эгч А.А-ийг зодлоо...” гэх шалтгаанаар маргалдах явцад түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархины доргилттой, баруун дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын таславч мурийлттай, хамрын нуруунд хавдартай, духны зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, духны зүүн талд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, яллах дүгнэлтэд иш татагдсан яллах талын нотлох баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нар дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Е.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад, шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад, шүүгдэгч Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад, шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад, шүүгдэгч Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалт, шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч нарын нэхэмжилж байгаа хохирол, хор уршигтай холбоотой шүүхийн хэлэлцүүлгийн шатанд танилцагдсан хохирогч нарын мэдүүлэг бусад нөхцөл байдлаар хохирогч Б.Б-, Е.М- нарт учирсан хохирол, хор уршиг төлөгдсөн. Хохирогч К.Б-ын 4 тооны үхэр хулгайлагдсан. Хулгайлагдсан үхрийн үнэлгээ 2,600,000 төгрөг, тухайн малаа эрж хайсны зардалд 600,000 төгрөг нийтдээ 3,200,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэсэн байр сууринаас хохирогч оролцож байна. 3,200,000 төгрөгийг тухайн гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Ө.Б-, Е.М-, Ж.Т- нараас тэнцүү хувааж гаргуулах ёстой. Шүүгдэгч Ж.Т- нас барьсан үйлдэл тогтоогдсон учраас хохирол, хор уршгийг иргэний хариуцагчаас гаргуулах асуудал яригдана. Шүүгдэгч Е.М-, Ө.Б-, иргэний хариуцагч Х.Б- нараас 1,066,700 төгрөгийг гаргуулан хохирогч К.Б-ад олгох саналтай байна. Хохирогч Е.С- 3,469,000 төгрөг, хохирогч Х.Х 165,000 төгрөг, хохирогч Н.Ж- 192,000 төгрөг нийт хохирол 3,826,000 төгрөг байна. Шүүгдэгч Б.Э-аас 1,275,400 төгрөг, шүүгдэгч Ө.Б-оос 1,275,400 төгрөг, шүүгдэгч Ш.Т-аас 1,275,400 төгрөг гаргуулан хохирогч Е.С- 3,469,000 төгрөг, хохирогч Х.Х 165,000 төгрөг, хохирогч Н.Ж- 192,000 төгрөг тус тус олгуулах саналтай байна. Шүүгдэгч Е.М-аас 1,066,700 төгрөг, шүүгдэгч Ө.Б-оос 2,342,100 төгрөг, шүүгдэгч Ш.Т-аас 1,275,400 төгрөг, шүүгдэгч Б.Э-аас 1,275,400 төгрөг тус тус гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна. Шүүгдэгч А.М-аас гаргуулах хохирол төлбөр байхгүй. Иргэний хариуцагчаас 1,066,700 төгрөгийг гаргуулан хохирогч К.Б-ад олгох саналтай байна” гэв.
2. Хохирогч Х.Х-, Н.Ж-, Е.С- нарын өмгөөлөгч Х.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Одоо зөвхөн Ө.Б- хохирол төлж барагдуулаагүй” гэв.
3. Шүүгдэгч Ө.Б- мэдүүлэхдээ: “1,050,000 төгрөгийг Е.М- аваагүй гэж байна. Гэхдээ тухайн мөнгийг Е.М- авсан нь үнэн. Ж.Т- нь Е.М-ын үхэр гэж хэлж байсан. Би 4 үхрийг ачих үед Е.М- хажууд байсан. Е.М-ын малын хашааны хажуунаас үхрийг ачсан. Авсан зүйлээ авсан гэж хэлэх нь зүйтэй байх. Өөр болсон зүйлийг та нар мэдэж байгаа. Би хулгайн мал гэдгийг мэдээгүй. Ж.Т-, Е.М- нар өөрсдийнхөө эзэмшлийн мал гэж хэлээд намайг дуудсан. Би гарал үүслийн гэрчилгээг авч чадаагүй. Тухайн үед надад Ногооннуур сумын малын эмчээс гарал үүслийн гэрчилгээг авч зургийг нь явуулна гэж хэлсэн. 4 тооны адууг Ш.Т-, Б.Э- нар өөрсдийнх нь адуу гэж хэлсэн. 4 тооны адууг надад худалдаж өгөөч гэж хэлсэн. 1 тооны адууг нядалсан үед Е- байцаагч очиж махыг нь авсан ба 3 тооны адууг эзэнд нь хүлээлгэж өгсөн. Нядалсан 1 тооны адууны махыг эзэн нь авсан” гэв.
4. Шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: “Хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрнө. Анх бид нарыг эрүүдэн шүүсэн асуудал гарсан. Цагдаа Ер- зодож, цохиж, өчиглөж, хүчээр үлээлгэх гэж оролдсон. Хийгээгүй зүйлээ хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Бид нарыг яллах гэж оролдсон. Ш.Т- намайг гэртээ байхдаа аваад явсан. Эхнэрээ гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасан боловч гэрчээр асуугаагүй. Гэхдээ мэдүүлэгтээ Ш.Т-ыг би гэрээс нь аваад явсан юм шиг болсон байна. Би энэхүү асуудалд гомдолтой байна. Ш.Т- надад өөрийнх нь адуу гэж хэлж байсан. Тухайн үед Ш.Т- утасгүй байсан тул би утсаараа залгаж Ө.Б-ыг дуудаж өгсөн. Би адуунуудыг туусан. Би 10 жил малын ченж хийж байсан. Би байнга өдрийн цагаар мал худалдаж авдаг байсан. К.А-ийг яагаад Шүүгдэгчаар татаагүй вэ? К.А-ийн надтай ярьсан яриа байгаа. К.А- хамт явсан ба урьдчилж хашаанд тууж ир гэж хэлээд Ш.Т- бид хэд хамт очсон. К.А-ийн машиныг хашаанаас нь хамт гаргасан. К.А-ийн яриа хавтаст хэрэгт авсан уу? Ер- нь К.А-ийн баз болохоор гэрчээр оруулсан байна. Хулгай хийсэн бол хүлээн зөвшөөрөх байсан. Хүмүүсийг хохироосон бол хохирлыг төлж барагдуулах болно. Хохирлыг төлж өгөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ би ямар нэгэн ашиг үзээгүй хууль ийм байвал хохирлыг төлж өгнө. Яллах ёстой хүнийг яагаад яллахгүй байна. Ө.Б- нь 20 жил малын ченж хийсэн. Ямар машинаар очно гэж асуухад “excel” машинаар очно гэж хэлсэн. Ө.Б- нь пост хүртэл явганаар очсон гэдэг нь худал. Ө.Б- худал мэдүүлэг өгч байна. Адуунуудыг хашаанд оруулсан хүн Ө.Б-ын дүү байсан” гэв.
5. Шүүгдэгч Ш.Т- мэдүүлэхдээ: “Б.Э-, Ө.Б- нартай бүлэглэж адуу хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Б.Э- намайг зөндөө дарамталсан. Адууг тууж ирсэн маань үнэн. Санаатай хулгай хийнэ гэж Б.Э-тай хамт очоогүй. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
6. Шүүгдэгч Е.М- мэдүүлэхдээ: “Ж.Т-ын үхэр гэж бодоод ачихад тусалсан. Ж.Т- миний үхэр гэж хэлээд намайг гэрээс дагуулж явсан. Хохирогч Б.Б-, Е.М- нарын 2 тооны тэмээг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. ” гэв.
7. Шүүгдэгч А.М- мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
8. Хохирогч К.Б- мэдүүлэхдээ: “Улсын яллагч хохирлын талаар дутуу дурдсан. Мотоцикл, машинаар малаа эрэн хайх үед гарсан хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байна. 3,200,000 төгрөгийн хохирол гарсан. 2,600,000 төгрөг нь үхрийн үнэ, үлдсэн нь үхрээ эрэн хайсан үед гарсан зардал” гэв.
9. Шүүгдэгч Ш.Т-ы өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлтэд Ө.Б-, Б.Э- нартай бүлэглэж гэж дурдсан байна. Ш.Т- нь Б.Э-тай үйлдлээрээ нэгдэн нийлсэн болохоос биш Ө.Б-той үйлдлээрээ нэгдэн нийлсэн асуудал байхгүй. Ш.Т- нь Ө.Б-той үйлдлээрээ нэгдэн нийлсэн гэх зүйлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ш.Т- нь би Ө.Б-ыг танихгүй, адуу туулцаад хамт ирэхэд зүс царайг нь харсан гэж мэдүүлэгтээ хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож өгөхийг хүсье” гэв.
10. Шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ө.Б- нь Е.М-, Ж.Т- нартай бүлэглэж бусдын олон тооны үхрийг хулгайлж тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэж хохирол учруулсан байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Ө.Б-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, бусадтай бүлэглэн бусдын олон тооны адуу хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа. Гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой санал хэлэх боломжгүй. Ө.Б- нь бусдын 22 тооны адуу хулгайлсан хэрэгт холбогдолгүй гэж үзэж байгаа тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа тул цагаатгаж өгөхийг хүсье” гэв.
11. Шүүгдэгч Е.М-ын өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Е.М- нь 2 тэмээг хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн ба хохиролгүй. 2 тэмээг хохирогч нарт хүлээлгэж өгсөн. Е.М-тай холбоотой 4 үхрийн асуудал байгаа. Е.М- нь шүүгдэгчаар мэдүүлэг өгөхдөө Ж.Т- үхрийг ачуулсны дараа 4 тооны үхэр нь хулгайн үхэр байсан хүнд хэлж болохгүй, дараа нь ашгийг нь хуваалцах болно гэж хэлсэн ба Ж.Т- нь мөнгө өгөөгүй гэж байна. 4 тооны үхрийг Ж.Т-тай бүлэглэж олон тооны мал хулгайлсан асуудалд гэм буруугүй гэж хэлэх үндэслэл байхгүй. Шүүгдэгч Е.М-ын гэм буруугийн асуудалд маргах зүйл байхгүй. 4 тооны үхрийн асуудалтай холбоотой гарсан хохирлыг 3 шүүгдэгчид хувааж төлүүлэхээр тооцсон хохирлыг шүүгдэгч Е.М-ыг гэм буруутайд тооцсон тохиолдолд төлж өгнө. Шүүгдэгч Е.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хавтаст хэрэгт эргэлзээтэй асуудлууд байгаа. Шүүгдэгчийн хэлж байгаагаар гэм буруугүйд тооцож боломж олгож өгөхийг хүсье” гэв.
12. Шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ж.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаангүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Ө.Б-, Ш.Т-, Б.Э- нар нь үйлдлээрээ нэгдэж 22 тооны адууг хулгайлсан нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож байгаа. Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000020113 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
13. 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,
14. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 08 дахь тал/,
15. Хохирогч Е.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15, 19 дэх тал/,
16. Хохирогч Е.М-гийн мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого /1 дэх хавтаст хэргийн 21-25 дахь тал/,
17. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 31-40 дэх тал/,
18. Тэмээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 44-45, 50-51 дэх тал/,
19. Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
20. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 62-65 дахь тал/,
21. Хөрөнгө даатгалын хохирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-23- 0036 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 70-74 дэх тал/,
22. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Улаанхус сумын Цагдаагийн хэсгийн албан хаагчийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн илтгэс хуудас /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/,
23. Гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/,
24. Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/,
25. Гэрч Е.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/,
26. Иргэн А.Е-ын мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого /1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
27. Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал/,
28. Гэрч А.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал/,
29. Гэрч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал/,
30. М.Б-, Ж.Т-, Е.М- нарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 105-132 дахь тал/,
31. Шүүгдэгч Е.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 148-149 дэх тал/,
32. Шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 160-161 дэх тал/,
33. Гэрч Ш.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 165 дахь тал/,
34. 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/,
35. Хохирогч К.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 6, 9, 135-136 дахь тал/,
36. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 16- 22 дахь тал/,
37. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-23-0042 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/,
38. Гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-41, 139-140 дэх тал/,
39. Гэрч А.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
40. “Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4/1970 дугаартай албан бичгийн хавсралт, яриа, мессежны лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 68-83 дахь тал/,
41. Шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
42. Шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 122-123 дахь тал/,
43. Шүүгдэгч Е.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150, 154-155 дахь тал/,
44. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулах тухай илтгэх хуудас /3 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/,
45. Хохирогч Е.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 09, 22, 192 дахь тал/,
46. Хохирогч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
47. Хохирогч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 43, 184 дэх тал/,
48. Хохирогч Н.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 55, 186-187 дахь тал/,
49. Гэрч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 129-130 дахь тал/,
50. Гэрч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/,
51. Гэрч З.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
52. Гэрч Х.Аманбайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 140-141 дэх тал/,
53. Гэрч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 143-144 дэх тал/,
54. Хохирогч нарын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын маягт /3 дахь хавтаст хэргийн 11-18, 31-34, 45-47, 57-59 дэх тал/,
55. Хохирогч Е.С-, Х.Х-, Н.Ж- нараас гаргаж өгсөн хохирлын баримтууд /3 дахь хавтаст хэргийн 24-25, 48-50, 60-62, 114 дэх тал/,
56. 3 тооны адууг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 36 дахь тал/,
57. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 63-65 дахь тал/,
58. 3 тооны адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 66-70 дахь тал/,
59. Нядлагдсан гэх адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 71-74 дэх тал/,
60. Хулгайлагдсан гэх 22 тооны адуунаас олдсон гэх 17 тооны адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 75-84 дэх тал/,
61. Хохирогчийн 22 тооны адуунаас хашиж, 4 тооны адууг барьж авсан гэх хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 85-88 дахь тал/,
62. Адууны маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
63. Эд зүйл хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 95-96, 103-105 дахь тал/,
64. Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 101-103 дахь тал/,
65. “Ашид билгүүн" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-22-0365 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 110-113 дахь тал/,
66. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-23-0029 дугаартай үнэлгээний дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 122-126 дахь тал/,
67. “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-23-0085 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 197-201 дэх тал/,
68. Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-23-0084 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 208-212 дахь тал/,
69. Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-23-0086 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 218-222 дахь тал/,
70. Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-23-0087 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 228-232 дахь тал/,
71. Шүүгдэгч Ш.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 184-185 дахь тал/,
72. Шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 213-214 дэх тал/,
73. Шүүгдэгч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 22-25 дахь тал/,
74. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/,
75. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
76. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 02-04 дэх тал/,
77. Шүүгдэгч А.М-ын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 05 дахь тал/,
78. Шүүгдэгч Ш.Т-ы согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,
79. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 10-13 дахь тал/,
80. Хохирогч А.А-ээс гаргаж өгсөн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөчийн хуулбар /5 дахь хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
81. Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 20-23 дахь тал/,
82. Хохирогч Ш.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/,
83. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
84. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
85. Шүүгдэгч Ш.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 60 дахь тал/,
86. Шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 81 дэх тал/ зэргийг,
87. Хохирогч Х.Х-, Н.Ж-, Е.С- нарын өмгөөлөгч Х.Тилеугавылаас: “7 дахь хавтаст хэргийн 64 дэх талд авагдсан Ө.Б-ын мэдүүлэг, 7 дахь хавтаст хэргийн 66 дахь талд авагдсан Шүүгдэгч Ш.Т-ы мэдүүлэг, 7 дахь хавтаст хэргийн 67-68 дахь талд авагдсан мөрдөгчийн тогтоол” зэргийг,
88. Шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч Т.Б-аас: “2 дахь хавтаст хэргийн 104-105 дахь талд авагдсан Ж.Т-ын мэдүүлэг, 2 дахь хавтаст хэргийн 140-141 дэх талд авагдсан С.С-гийн мэдүүлэг, хавтаст хэргийн 122-123 дахь талд авагдсан Ө.Б-ын мэдүүлэг, 7 дахь хавтаст хэргийн 15-17 дахь талд авагдсан Ө.Б-ын мэдүүлэг, хавтаст хэргийн 64 дэх талд авагдсан Ө.Б-ын мэдүүлэг, 66-67 дахь талд авагдсан Ш.Т-ы мэдүүлэг” зэргийг,
89. Харин шүүгдэгч нар болон хохирогч К.Б-, шүүгдэгч Ш.Т-ы өмгөөлөгч Х.З-, шүүгдэгч Е.М-ын өмгөөлөгч С.А-, шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ж.Д- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
90. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
91. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Е.М-, Ж.Т-, Ө.Б-, Б.Э-, Ш.Т-, А.М- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
92. Шүүгдэгч Ж.Т-, Е.М- нар нь бүлэглэн, машин механизм буюу цагаан өнгийн улсын дугааргүй, “Dаyun suреr” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар нуур” гэх газраас 2023 оны 2 дугаар сарын эхээр хохирогч Б.Б-, Е.М- нарын 2 тооны тэмээ буюу олон тооны малыг хулгайлж, 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
93. 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,
94. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Цэнгэл сумын 7 дугаар багт өөрийн гэрт байхад аймгийн цагдаагийн байгууллагаас нэг хүн залгаж таны тэмээ хулгайд алдагдсан уу гэж асуухаар нь өөрийн 2022 оны 06 дугаар сард Улаанхус сумын иргэн А-ы Е- гэх хүнээс 1,100,000 төгрөгт бэлэн мөнгөөр худалдаж авсан нэг тооны тэмээ байсан ба уг тэмээ маань Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр орон нутгийн хэллэгээр “Шар нуур” гэх газарт манай өвөлжөөнөөс 3 км-ийн зайтай газар бэлчээрт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байсан. Тэгээд шууд тэмээний байгаа газарт очиход миний нэг тооны тэмээ байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас ярьсан хүнд дахиж холбогдож тэмээний байгаа газарт нь очиход миний нэг тооны тэмээ мөн байсан ба хажууд нь манай багийн иргэн Е-н М- гэх хүний нэг тооны тэмээ хамт байсан. Тэгээд уг 2 тооны тэмээг Е.М- бид хоёр цагдаагийн байгууллагын хүнээс хүлээн авсан. Миний А.Е-аас худалдаж авсан нэг тооны тэмээ нь их биеийн үс нь шаргал зүсмийн, хамгаалалтын үс нь хүрэн зүсмийн, зөв талын чихний араас ухам имтэй, буруу талын чих нь бүтэн, хоёр бөх нь босоо, цэнхэр өнгийн пиавар материалаар дугуйлан хийсэн модоор давхардуулсан бурантагтай, буруу талын гуяны арын хэсэгт “F” Ша тамгатай, 8 насны атан тэмээ байсан. Миний нэг тооны тэмээг Улаанхус сумын иргэн Е-ы М- хулгайлсан бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрч бид нараас уучлалт гуйж ирсэн. Е.М- нь манай хавьд байнга явж байдаг бөгөөд манай хавьд байдаг тэмээн сүргийг байнга эргэж тойрч явдаг байсан..." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 08 дахь тал/,
95. Хохирогч Е.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Цэнгэл сумын 7 дугаар баг өөрийн гэрт байхад манай багийн иргэн Б-ын Б- та бид хоёрын тэмээг хулгайлж Улаанхус сумд хүргэгдсэн байна, надад цагдаагийн байгууллагаас залгасан гэж хэлэхээр нь тэгвэл чи над дээр хүрээд ир гэхээр нь Б.Б- ирсэн. Тэгээд бид хоёр Улаанхус сумын төвд ирж 2 тооны тэмээ байгаа газарт ирэхэд миний өөрийн нэг тооны тэмээ мөн байсан. Миний нэг тооны тэмээ Б.Б-ын тэмээ хамт байсан ба тэмээ маань Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр орон нутгийн хэллэгээр “Шар нуур” гэх газар бэлчээрт байсан. Уг тэмээг Б.Б- байнга харж хариулж явдаг. Тэгээд өөрийн нэг тооны тэмээг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Миний нэг тооны тэмээ нь их биеийн үс нь улаан шар өнгийн, хамгаалалтын үс нь хар зүсмийн, зөв талын чих нь цуулбар имтэй, буруу талын чих нь бүтэн, хоёр бөх нь босоо, модоор хийсэн бурантагтай, зөв талын гуянд тамгатай, 10 насны атан тэмээ байсан, ...миний бие 2022 оны мал тооллогод нэг тооны тэмээ тоолуулсан бөгөөд нэг тооны атан тэмээ гэж манай 7 дугаар багийн дарга А-гийн М- гэх хүнд тоолуулсан. Миний 2022 оны мал тооллогод малын А карт хөтөлдөг хүмүүс буруу буулгасан байх гэж бодож байна. Надад нэг тооны тэмээ байгаа гэдгийг манай багийн бүх ард иргэд мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15, 19 дэх тал/,
96. Хохирогч Е.М-гийн мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого /1 дэх хавтаст хэргийн 21-25 дахь тал/,
97. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 31-40 дэх тал/,
98. Тэмээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 44-45, 50-51 дэх тал/,
99. Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
100. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 62-65 дахь тал/,
101. Хөрөнгө даатгалын хохирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-23- 0036 дугаартай ...2023 оны 1 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан нас гүйцсэн тарган атан тэмээ 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг байх боломжтой...” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 70-74 дэх тал/,
102. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Улаанхус сумын Цагдаагийн хэсгийн албан хаагчийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн илтгэс хуудас /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/,
103. Гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Е-ы М-аас тэмээ худалдаж авсан асуудал байхгүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын эхээр нэг өдөр миний гар утас болох ........... гэсэн дугаар луу залгаж Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 тооны атан тэмээ байна, та худалдаж авах уу, нэг тооны тэмээг 1,000,000 төгрөгөөр худалдах болно, та ирээд аваад яваарай гэж хэлсэн. Тэгээд тухайн үед миний машин эвдэрсэн тул Улаанхус сум руу очиж тэмээ ачиж ирэх боломжгүй гэж хэлсэн. Тухайн үед Е.М- надад тарган 2 тооны том биетэй атан тэмээ байгаа. Нэг тэмээг 1,000,000 төгрөгөөр худалдах болно. Яагаад гэвэл зудтай учраас малын тэжээл авах гэсэн юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/,
104. Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Е.М- нь 2023 оны 2 дугаар сарын эхээр миний ......... дугаартай гар утас луу шөнийн цагаар залгаж та тэмээ худалдаж авах уу, тэмээний үнэ ямар үнэтэй байна гэж асуухад тэмээний үнэ одоогоор 1,000,000 төгрөгөөр худалдаж авна, танд хэдэн тооны тэмээ байгаа юм бэ гэж асуухад надад одоо 2 тооны нас гүйцсэн атан тэмээ байна гэсэн. Тэгээд би Е.М-д таны худалдах тэмээнд гарал үүслийн гэрчилгээ байгаа юу гэхэд гарал үүслийн гэрчилгээ байхгүй Цэнгэл сумын талаас авч ирсэн тэмээ гэхээр нь гарал үүслийн гэрчилгээгүй бол таны тэмээг худалдаж авахгүй гэж хэлсэн. Тэгээд утсаа тасалсан. Дахиж Е.М-тай утсаар холбогдоогүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/,
105. Гэрч Е.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай аав болох А-ы Е- нь манай худ болох Б.Б-д 2022 оны 6 дугаар сарын үед манай тэмээ сүрэг дотроос нэг тооны нас гүйцсэн атан тэмээг 1,100,000 төгрөгөөр миний бие тэмээ сүрэг дотроос барьж өгч худалдсан. Миний аав Е-ын 2021 оны мал тооллогод нийт 5 тооны тэмээ байсан ба уг тэмээний нэг болох атан тэмээг Б.Б-д худалдсан. Одоо нийт 4 тооны тэмээ манай хаваржаанд байгаа..., ...Б.Б-д худалдсан тэмээ бол их биеийн үс нь шаравтар өнгөтэй, хамгаалалтын үс нь хүрэн өгнөтэй, зөв талын чихний араас ухам имтэй, буруу талын өгзөгний тогвор /ар хонгонд/ хэсэгт Ша тамгатай, 7-8 насны атан тэмээ, хамарт нь модон ацан буйлтай тэмээ байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/,
106. Иргэн А.Е-ын мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого /1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
107. Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Цэнгэл сумын 7 дугаар багт оршин суудаг бөгөөд Цэнгэл сумын 7 дугаар багийн Засаг даргаар ажилладаг. Намайг манай багийн иргэд А-гийн М- гэж нэрлэдэг..., ...Манай багийн 2022 оны мал тооллогыг миний бие өөрөө айл өрхүүдэд явж нэг бүрчлэн тоолсон бөгөөл уг тоолсон малын бүртгэлийг 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр малын А дансанд малын тоог өөрөө буулгасан. Мал тооллогод миний хажууд ямар нэгэн хүн байгаагүй болно..., ...манай багийн иргэн Е-н М- 2022 оны мал тооллогод нийт 1 тооны тэмээ тоолуулсан. Уг тэмээ нь нас гүйцсэн атан тэмээ байсан. Е.М-гийн нэг тооны тэмээ нь малын А дансанд тоогоор буулгах үед надаас алдаа гарсан ба тухайн үед 4 насны тэмээ гэж буруу бичсэн байна. Е.М-н тэмээ нь нас гүйцсэн атан тэмээ байсан. Уг нь А дансанд 5 буюу түүнээс дээш насны тэмээ гэж бичих ёстой байсныг андуурч 4 насны тэмээний хүснэгтэд тэмээний тоог буулгасан байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал/,
108. Гэрч А.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний санаж байгаагаар 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр шиг санагдаж байна ямар ч байсан 1 дүгээр сарын сүүлийн өдөр байх нэг өдөр өдрийн цагаар ирж өөрийн цагаан өнгийн мотоциклийг янзлуулах үед хажууд нь ямар нэгэн хүн байхгүй байсан ба би ч ганцаараа байсан. Тэгээд Е.М-д та хаанаас явж байна вэ гэж асуухад шууд өөрийн гэрээс ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал/,
109. Гэрч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ах манай гэрт сууж байхад миний мотоцикль эвдэрч арай гэж явж байна. Сумын төвд хятад мотоцикль сайн янзалдаг А.Д- гэх хүнд мотоциклийг янзлуулна гэж хэлж байсан. Тэгээд үдээс хойш сумын төвд явж байхад мотоциклийг А.Д-д янзлуулсан, одоо нэг хүнтэй уулзаад шууд гэр лүүгээ явна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал/,
110. М.Б-, Ж.Т-, Е.М- нарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 105-132 дахь тал/,
111. Шүүгдэгч Е.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие прокурорын гаргасан тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй..., ...Миний бие иргэн Б.Б-, Е.М- гэх хүмүүсийг танина. Учир нь, зуны улиралд нэг газарт хамт зусдаг болохоор таарсан үедээ мэндтэй явдаг юм. Ж.Т-ыг сайн танина, нэг сумын иргэн, сүүлийн 2-3 жил танилцсан сайн танина..., ...Миний хоч нэрийг М- гэж дуудаг бөгөөд манай ах дүүгийн хүмүүс болохоор М- гэж дууддаг, сумын иргэн таньдаг хүмүүс болохоор М- гэж жинхэнэ нэрээр минь дууддаг юм. Би Юнителийн ...... гэсэн дугаарын утас барьдаг бөгөөд уг дугаарыг би удаан жил ашиглаж байгаа ба сүүлийн 10 гаран жил уг дугаарыг байнга ашиглаж байгаа юм. Надад одоо ашиглаж байгаа Даюн маркийн улсын дугааргүй мотоцикл байдаг, өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр 27-ны өдрөөс хойш байсан байх, хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, тухайн үед орой 17 цаг өнгөрч байх үеэр манай сумын иргэн Ж.Т- нь надтай Улаанхус сумын төвд уулзсан бөгөөд энэ үед Ж.Т- надад хэлэхдээ маргааш орой хоёулаа хамт Цэнгэл сумын “Долоон гатлага" гэх газарт очиж хоёр тэмээ хулгайлж авья, чи надад туслаад өгөөрөй, би чамд мөнгө өгөх болно гэж хэлээд Ж.Т- бид хоёр хоорондоо ярилцаж тохирсон юм. Тэгээд түүнээс хойш 2 хоногийн дараа Ж.Т- над руу ....... дугаарын утсаар орой 19 цагийн орчимд залгасан бөгөөд Ж.Т- намайг Цэнгэл сумын "Долоон гатлага" гэх газарт одоо хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрээс өөрийн Даюн маркийн цагаан өнгийн мотоциклоор гарч 22 цаг өнгөрч байхад Цэнгэл сумын “Долоон гатлага" гэх газарт очих үед тухайн газарт Ж.Т- нь хар зүсмийн морьтой зогсож байсан ба бид хоёр ярилцаад тухайн газарт 8-9 тооны тэмээ байсан ба би тухайн тэмээнүүдийг хашиж, Ж.Т- нь аргамжаар 2 тэмээ барьж тухайн 2 тооны тэмээг Ж.Т- нь өөрийнхөө мориор уг 2 тооны тэмээг хөтлөөд авч явсан ба би өөрийн мотоциклоор хэсэг дагаж яваад дараа нь шууд гэр лүүгээ харьсан. Түүний дараа маргааш өдөр нь Ж.Т- над руу утсаар залгаж өчигдөр авч ирсэн 2 тооны тэмээг танай гэрийн ойролцоо 4-5 км-ийн зайд жалган дотор уг 2 тэмээний хөлийг нь тушаад тавьсан байгаа, чи харж байгаарай, орой хүнд зарж худалдахаар болсон, тухайн хүнийг Б- гэх хүн байгаа, тухайн хүний утасны дугаарыг нь чам руу явуулах болно, чи тэр хүнтэй холбогдоод 2 тэмээг өгөөрэй, би Хар уул гэх газарт буюу өөрийнхөө гэртээ байна гэж хэлсэн юм. Тэгээд би тэр өдрийн оройн 21 цаг өнгөрч байх үеэр өөрийн мотоциклоор Ж.Т- бид хоёрын 2 тэмээ хулгайлж аваад нуусан газарт очиж 2 тэмээг хараад Ж.Т- надад хэлж өгсөн ......... дугаарын утас руу залгахад Б- гэх хүн байсан ба тухайн хүнд тэмээ авах юм уу гэж асуухад би очиж авна, яг одоо миний машин нэг тийшээ өвс ачихаар хүн аваад явсан удахгүй ирнэ, тэр үеэр очиж авах болно гэж хэлсэн. Түүний дараа хэсэг хугацааны дараа би ахиад Б- руу утсаар залгахад миний машин эвдэрчихлээ гэж хэлэхээр нь би гэр лүүгээ харьсан ба төд удалгүй миний араас манай сумын цагдаа нар ирсэн юм. Ж.Т- надад хэлэхдээ М- гэрийн ойролцоо намаржааны малын хашаа барих гэхэд М-н тэр хавийн айлуудын хэд хэдэн хүний гарын үсэг зуруулж зөвшөөрөөгүй юм, тийм болохоор М-н тэмээнээс хулгайлах хэрэгтэй байна гэж анх Ж.Т- тэмээ хулгайлах санааг гарсан ба миний хувьд Ж.Т- хэлэхдээ чи надад тэмээ хулгайлахад туслах юм бол би чамд хэдэн төгрөг өгөх болно гэж хэлсэн болохоор би зөвшөөрсөн юм. Ж.Т- нь хар зүсний 8 настай, зүүн талын гуянд X тамгатай адуу унаад ирсэн байсан. Ж.Т- намайг хамт энэ хулгайг хийхийг хэлсэн. Тухайн үедээ чи хэрвээ надад туслахгүй юм бол би чиний малнаас чинь хулгайлах болно шүү гэж хэлэхээр нь хамт хулгай хийхийг зөвшөөрсөн. Ж.Т- бид хоёр 2 тооны тэмээ хулгайлаад цагдаад баригдаснаас хойш Ж.Т- надад чи энэ хэргийг ганцаараа хүлээчих, би одоо аймгийн аварга малчнаар тодорхойлогдох гэж байгаа болохоор болохгүй байна, би чамд мөнгө хангалттай өгнө гэж байнга утсаар над руу залгаж хэлсэн бөгөөд хамгийн анх 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанхус сумын цагдаагийн хэсгийн дарга А.А-т мэдүүлэг өгөхдөө Ж.Т-ын хэлснээр энэ тэмээг би ганцаараа хулгайлсан гэж мэдүүлсэн бөгөөд сүүлд Ж.Т- нь надад туслахгүй өөрөө энэ хэрэгт оролцоогүй, Е.М- намайг гүтгэж байна гэж хүмүүст хэлээд явж байхаар нь би 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн мөрдөгч К.Е-т хийсэн хэргээ бүгдийг нь үнэн зөвөөр хэлж, хэргээ хүлээсэн юм. Түүнээс хойш Ж.Т- нь над руу өнөөдрийг хүртэл байнга утсаар залгаж чи хэргээ өөрөө ганцаараа хийсэн гээд хүлээн зөвшөөрчих, би чамайг гомдоохгүй, наад хэргээс чинь чамайг салгаж өгөх болно гэж байнга утасдаж миний толгойг эргүүлж байна. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл уг 2 тооны тэмээг би иргэн Ж.Т-ын хамт үйлдсэн, мөн би өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэрэгт хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 148-149 дэх тал/,
112. Шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би уг тогтоолыг уншиж танилцлаа, уг хэрэгт холбоотой гэж надаас өмнө нь сумын төвд байхад нэг ч зүйл асуугаагүй, мэдүүлэг аваагүй байж шууд эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эрх, үүрэгтэйгээ танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй. Өмгөөлөгчөөр Х.З-ыг авсан тул мэдүүлэг өгнө. Цэнгэл сумын Б.Б- гэх хүнийг сайн танина. Учир нь Б.Б-тай айл саахалт болж олон жил амьдарч байгаа, Б-ын эцэг Б- гэх хүн манай баз байсан юм. Иргэн Е.М- гэх хүнийг сайн танина, олон жил хөрш айлууд болж амьдарч байгаа. Иргэн Е.М- нь манай сумын иргэн бөгөөд нэг нутаг усны хүн, хүүхэд байхаас нь эхэлж таньдаг байсан. Миний жинхэнэ нэрийг Ж.Т- гэдэг бөгөөд хоч нэр бол Даулет, Блдик гэж хоёр нэрээр дууддаг юм. Тиймээ би ....... дугаарыг Юнителээс худалдан авч өөрийн нэр дээр 2022 оны 11 дүгээр сараас эхэлж ашиглаж байгаа, одоо хүртэл уг дугаарыг ашиглаж байна. Надад бор өнгийн Уаз-469 загварын тээврийн хэрэгсэлтэй, уг тээврийн хэрэгсэл миний төрсөн дүүгийн нэр байдаг. Мөн миний өөрийн байнга хонь малдаа ашигладаг Мустанг загварын улаан хүрэн өнгийн улсын дугаартай мотоцикль байгаа бөгөөд улсын дугаарыг нь мартсан байна. Миний бие өөрийн нэр дээр 350 орчим бог малтай, 20 гаруй адуутай, 10 орчим тэмээтэй, 20 гаруй үхэр, мал тоолсон юм. Надад 2 тооны хар зүсний адуу байдаг бөгөөд 1 тооны адуу болох зөв талын гуянд "М" тамгатай адуугаа унадаг байсан ба 2022 оны 12 дугаар сард Улаанхус сумын иргэн Ахан гэх хүнд буяны ажилд хэрэглэсэн юм. Нөгөө 1 тооны хар зүсний адуу зөв талын гуяндаа (X) тамгатай, зүүн талын гуяндаа (з) тамгатай адуу бадаг уг адуу жороо адуу болохоор уралдаанд унадаг тул зуны улиралд унадаг адуу юм. Миний бие Е.М-тай 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр 20-ны өдрөөс хойш байсан байх, Улаанхус сумын төвд хар зам дээр би мотоциклтой, Е.М- нь мөн мотоциклтой бид хоёр орой нар жаргахын алдад уулзсан юм. Тухайн үед би сумын төвд, Засаг даргын тамгын газарт явж байх үеэр иргэн Е.М- нь миний дугаар луу өөрөө залгасан ба энэ үед М- та хаана байна тантай уулзмаар байна гэж хэлэхээр нь байгаа газраа хэлж М- бид хоёр Рысжан ШТС-ны хажууд хар зам дээр уулзсан юм. М- нь надад хэлэхдээ өвөлжиж байгаа газар "Хар уул" гэх газарт Ес- гэх хүний гэрт миний нэг тооны ингэн тэмээ байгаа тухайн тэмээ байгаа эсэх талаар тодруулж асуух гэсэн юм гээд надтай уулзаад явсан юм. Тухайн өдрөөс хойш би М-тай огт тааралдаагүй, уулзалдаагүй юм..., ...Цэнгэл сумын Долоон гатлага гэх газраас иргэн М-тай очиж тэмээ хулгайлсан зүйл огт байхгүй. Би М-тай үгсэн тохиролцож өөр ямар нэгэн малын хулгай хийж байсан асуудал огт байхгүй. Миний бие иргэн Е.М-д ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Гэхдээ М- нь өмнө нь миний машины бензин насосыг дур мэдэн авч явж эвдсэн асуудлаас болоод иргэн Е.М-тай хэрэлдэж, маргалдсан асуудал байгаа, өөр ямар нэгэн асуудал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл Е.М- нь намайг гүтгэсэн байна, би ямар нэгэн хулгай хийгээгүй, уг хэрэгт оролцоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 160-161 дэх тал/,
113. Гэрч Ш.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.Т- хоёр тооны морь байгаа үзэж авахгүй юу гэсэн. Хар зүсмийн морь хоёр сая, хүрэн морь нэг сая долоон зуун мянган төгрөгийн үнэтэй гэсэн байсан. Миний бие тарган морийг аваарай гэж З.Маратыг портер машинаар нь хажууд нь Ы.Б-ыг дагуулж явуулсан. Тэр хоёр залуу очиж тарган байна гэж хар морийг өөрийн морь, хүүхүүдэд нагац ах нь өгсөн гэж хэлсэн юм. Авч ирсэн морь нь хар зүсмийн байсан ба ямар им тамгатай байсныг үзээгүй юм. Ж.Т- болохоор 8 настай, зөв талын гуяндаа “М” буюу түүний хэллэгээр Хурман тамгатай гэж байсан юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 165 дахь тал/ зэргээр,
114. Шүүгдэгч Е.М-, Ж.Т-, Ө.Б- нар нь бүлэглэж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хөх-Адар” гэх нэртэй газраас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хохирогч К.Б-ын 4 буюу олон тооны үхрийг хулгайлж, улмаар С.С-гийн эзэмшлийн ....БӨҮ улсын дугаартай, портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж 2,600,000 төгрөгний хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
115. 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/,
116. Хохирогч К.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх “Гурван хар”, “Зам салаа” нэртэй газрын ууланд бэлчээрт байдаг байсан 4 тооны монгол үхрийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр голын усанд усалж уул руу гаргасан юм. 2-3 хоногт голын усанд ирдэг байсан үхэр тэрнээс хойш ирээгүй тул өөрийн биеэр 5-6 хоногийн дараа хайж эхэлсэн боловч одоо хүртэл олдоогүй юм. Тухайн газар нутгаас өөр тийшээ явдаггүй үхэр байсан юм. Уг дөрвөн үхэр 1)Хар зүсмийн, 6 насны, нас гүйцсэн саалийн үнээ, зөв талын чих нь тайрмал имтэй, буруу талын чих нь шоргоолж имтэй, 2)Хонгор /улаан/ зүсмийн алаг халзан толгойтой, цавь, сүүний цүнхэл хэсэг цагаандуу, 3 настай, шүдлэн эм үхэр, зөв талын чих нь тайрмал имтэй, бурууталын чих нь шоргоолж имтэй, 3)Улаан хээр зүсмийн үхэр /эрлийздүү/ 4 настай, гунж үхэр, зөв талын чих нь тайрмал илтэй, буруу талын чих нь шоргоолж имтэй, 4) хар зүсмийн эр бяруу /2021 оны тугал/ зөв талын чих нь тайрмал имтэй, буруу талын чих нь шоргоолж имтэй. Гурван үхэр болохоор нас гүйцсэн тарган үхэр, нэг нь бяруу байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 6, 9, 135-136 дахь тал/,
117. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 16- 22 дахь тал/,
118. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-23-0042 дугаартай “2022 оны 11 дүгээр сарын байдлаар нас гүйцсэн саалийн Монгол эх үхэр 1 ширхэг 900,000 төгрөг, 4 насны дөнжин Монгол эх үхэр 1 ширхэг 700,000 төгрөг, 3 насны гунжин Монгол эх үхэр 1 ширхэг 600,000 төгрөг, Монгол үхрийн эр бяруу 1 ширхэг 400,000 төгрөг, нийтдээ 2600,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/,
119. Гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие өөрийн цэнхэр өнгийн ....БӨҮ улсын дугаартай портер маркийн машинтай бөгөөд заримдаа таксинд явдаг. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын эхээр аймгийн төвд малын захад такси хийж байх үед малын ченж Ө-ий Б- /Б-/ ирж миний бие Улаанхус сумын 6 дугаар багаас нэг хүнээс үхэр худалдаж авахаар тохирсон. Та таксинд явж өгөх үү гэж хэлэхээр нь явж ирэх газрыг асуусан. Тэгэхэд Ө.Б- надад хэлэхэд Өлгий сумаас гараад Улаанхус сумын нутаг дэвсгэр “Модун хөшөө” гэх газарт очиж ирнэ гэхээр 150,000 төгрөг авна гэж хэлэхэд шууд тохирсон. Тэгээд аймгаас үдээс хойш 16 цагийн үед гараад миний цэнхэр өнгийн ....БӨҮ улсын дугаартай портер маркийн машинаар Ө-ий Б- бид хоёр Улаанхус сумын “Модун хөшөө” чиглэн явсан. Тэгээд замд 2 гаруй цаг явж “Модун хөшөө”-нд очиход Ө.Б-ын үхэр өгнө гэж тохирсон хүний утас нь холбогдоогүй байсан тул зам төөрч нэлээн явсан. Тэгээд Ө.Б- мал өгөх хүнийг хүлээж Улаанхус сумын чиглэлд хүлээж байхад улаан өнгийн мустанг-5 маркийн хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклоор Ж-ийн Т- /Б- / ирж бид нарыг дагуулж явсан. Тэгээд Улаанхус сумын нутаг дэвсгэр орон нутгийн хэллэгээр “Хөх-Адар” гэх газарт очиж нэг газар дагуулж ирэхэд 4 тооны Монгол үхэр хариулан зогсож байсан нэг хүнд ирсэн. Тэгээд 4 лээ 4 талаас гарч 4 тооны үхрийг нэг нэгээр нь барьж авч миний цэнхэр өнгийн портер машинд ачсан. Тэр үед үхэр тууж ирсэн хүнтэй танилцахад Е-ы М- гэх хүн гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд Е.М- Ж.Т- хоёр үхэр ачсан газарт үлдсэн ба Ө.Б- бид хоёр миний машинаар аймгийн төв руу явсан. Тэгээд шууд аймгийн төвд ирж шөнийн 01 цагийн үед Өлгий сумын 12 дугаар багт байрлах Ө-ий Б-ын гэр хашаанд буулгасан. Тэгээд би гэрлүүгээ яваад өгсөн. Ө.Б-ын хүнээс худалдаж авч миний портер маркийн машинд ачсан 4 тооны үхэрний 3 нь том биетэй, тарган Монгол үхэр байсан ба 1 нь хар зүсмийн бяруу байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-41, 139-140 дэх тал/,
120. Гэрч А.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.Т- нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03- нд шилжих шөнө өөрийн улаан өнгийн, хятад мотоциклоор манай гэрийн доод талд ирж зогсоод миний нөхөр Е.М-ыг дуудсан. Тэгээд Е.М- очиж ярилцаад гэрт ирээд дулаан хувцаслаж Ж.Т-ын хамт “Хөх-Адар” гэх газрыг чиглэн яваад өгсөн. Тэгээд орой 23-00 цагийн хооронд гэрт ирэхээр нь нөхрөөс хаана явж ирсэн талаар асуухад Ж.Т-тай хамт нэг хүний үхрийг ачилцаж ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
121. “Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4/1970 дугаартай албан бичгийн хавсралт, яриа, мессежны лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 68-83 дахь тал/,
122. Шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие уг прокурорын тогтоолтой танилцлаа, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна..., ...Миний бие иргэн Ө.Б-ыг танина, учир нь Б- нь аймгийн төвд малын ченж хийдэг, ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Б-ын хоч нэр нь Боха гэж дууддаг юм..., ...К.Б- нь манай хадам талын хүн болдог..., ...Миний 2022 оны 09 дүгээр сарын үед өөрийн 9 тооны үхэр алга болсон, тухайн алдагдсан үхрээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өглөө алдагдсан үхрээ хайхаар гэрээс гарахдаа өөрийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклоор гарсан бөгөөд орой 20 цагийн үед Цэнгэл сумаас буцаад гэр рүүгээ ирж явах замд Ө.Б- миний утас руу залгаж бид М-ын гэрийг олохгүй байна. би танай гэрийн хажууд явж байна, зам бартаатай болохоор М-ын гэрийг олохгүй байна, чи ирээд М-ын гэрийг газарчлаад заагаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Б-ын байсан газарт очиход тэрээр Портер маркийн машинтай, хажуудаа жолоочтой явж байсан, тэд нарыг дагуулаад М-ын гэрт нь очсон юм. Улмаар Б- нь М-ын малын хотноос 4 тооны үхэр ачаад явсан юм. М- нь 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр миний эзэмшлийн уаз-469 Машины бензин насосыг надаас асуухгүйгээр тайлаад аваад явсанаас болоод М- бид хоёр муудалцсан юм. Энэ асуудлаас болоод М- надад муу зүйл санаж явдаг юм шиг байна. Б- нь малын ченж, тэр М-аас үхэр авахаар боллоо гэж хэлж байсан. Тухайн үед 4 тооны үхэр байсан ба нэг нь хар зүсний том үхэр, улаан өнгийн гунан 2 тооны үхэр, нэг нь бяруу байсан, бярууны зүсийг харанхуйд сайн харж чадаагүй. Тухайн үед би ....... гэсэн дугаартай байсан ба Б- нь над руу Юнителийн утаснаас залгасан одоо сайн санахгүй байна, Б-ыг нь М-ын гэрийн ойролцоо 3-4 км-ийн зайтай Модон хөшөө гэх газрын Хөх адар газарт төөрч явсан байсан..., М- хэлэхдээ миний өөрийн үхэр гэдгийг л хэлсэн Б- нь М-аас мал худалдаж авахаар болсон гэж 2 хоногийн өмнө манай гэрийн Жи-мобайлын утас руу залгаж асууж байсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
123. Шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр орой гэртээ байх үеэр 16 цагийн орчимд Улаанхус сумын танил Ж.Т- гэх хүн ...... дугаараас миний утас руу залгаж Улаанхус сумын иргэн М- гэх хүн 4 үхэр зарна гэж байна, та тухайн 4 үхрийг худалдаж авах юм уу гэж асуусан. Тухайн үед би үнэ тохирох юм бол авья гэж хэлээд танил Өлгий сум дотор байнга Портер машинаар таксинд явдаг танил С.С-д Улаанхус сумд очиж үхэр ачиж ирэх хэрэгтэй байна гэж хэлэхэд С.С- нь зөвшөөрч түүний ....БА улсын дугаартай, портер загварын тээврийн хэрэгслээр орой 18 цагийн орчимд Өлгий сумаас Улаанхус сумын Модон хөшөө гэх газар луу явж, замдаа Улаанхус сумын “Модон хөшөө" гэх газарт замаасаа төөрсөн болохоор Ж.Т-ын ...... дугаарын утас руу залгаж Ж.Т-тай утсаар ярьж ...би замдаа төөрчихлөө, М-ын гэр рүү яаж явах билээ гэж асуухад Ж.Т- нь надад ...та төөрсөн газраа хүлээж бай, би очоод зам зааж өгье гэж хэлээд Ж.Т- нь мотоциклтой ирж надад М-ын байгаа газарт зам зааж хүргэж өгсөн юм. М-ын байсан газар нь "Модон хөшөө гэх газрын Хөндий гэх газарт жижиг, жижиг толгодтой газар байсан юм. Тухайн газарт ирэх үед М- гэх хүн цаанаас 4 тооны үхэр тууж ирсэн бөгөөд тухайн 4 тооны үхрийн 2 үхэр нь холбоостой, 2 үхэр нь сул авч ирсэн ба тухайн үед иргэн М-тай ярилцаж, 2 том үхрийг нь тус тусад нь 700,000 төгрөг, дунд зэргийн 1 тооны үхрийг 500,000 төгрөг, 1 тооны бяруугийн 250,000 төгөрөг, нийт 2,150,000 төөгрөгөөр үнэлж М-тай наймаа тохирч тухайн газарт иргэн М-д би 1,050,000 төгрөг бэлэн өгч үлдсэн 1,100,000 төгрөгийг араас 2-3 хоногийн дараа ирж аваарай гэж ярилцаж тохироод, тухайн 4 тооны үхрийг би С.С-гийн эзэмшлийн ....БӨА улсын дугаартай, портер загварын тээврийн хэрэгслээр ачиж аваад явсан юм. Иргэн М-аас худалдаж авсан 4 тооны үхрийг би шууд аймгийн төвд Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг өөрийн хашаандаа авч ирж буулгаад маргааш өглөө нь малын зах дээр аваачаад зарсан юм. Тухайн өдрөөс хойш 3 хоногийн дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би малын зах дээр зарж байсан 1 тооны адуугаа хажууд байсан С- гэх хүнд захиад идэшний мал гаргахаар гэр рүүгээ явсан хойгуур над руу С- утсаар ярьж чи нэг тооны адуугаа ченж нарт зарсан юм уу, таны надад харж байгаарай гэж захисан 1 тооны адууг чинь хоч нэр А- гэх хүн аваад явж байна гэхээр нь би ...үгүй би хүнд зараагүй. хэн гэдэг хүн зарсан талаар надад асууж тодруулаарай гэхэд М- гэх шар залуу зарсан байна, гэдэг тухай хэлж түүний дараа манай гэрт А-, С-, С- гэх 3 иргэн М-ыг дагуулаад манай гэрт хамт ирсэн юм. Тухайн үед нь би иргэн М-д өгөх ёстой байсан үлдэгдэл 1,100,000 төгрөгийг М-д өгч бид хоёрын хоорондох өр төлбөрийн харилцаа дууссан юм. Би Улаанхус сум руу портерийн жолооч С.С-тай хамт явж байх үеэр харанхуй болсон байсан болохоор замдаа төөрч иргэн Ж.Т-тай утсаар ярьж зам асуух үед Ж.Т- бид хоёрын зам тосож М-ын байгаа газрыг зааж өгсөн юм..., ...Анх Ж.Т- над руу М-д 4 тооны үхэр байна, тухайн үхрийг зарах гэж байна гэж хэлсэн ба тухайн газарт очиж авах үед иргэн М-тай ярилцаж тохиролцоод тухайн наймааг хийсэн юм. Тухайн 4 тооны үхрийг би аймгийн төвд авч ирээд малын зах дээр аваачиж зарсан, болохоор тухайн үед идэшний үе байсан болохоор тус тусад нь өөр, өөр хүмүүст зарсан. Би "Модон хөшөө" гэх газрын Хөх адар гэх газарт очих үед М- нь надад хэлэхдээ...энэ миний үхэр байгаа юм аа... гэж хэлсэн, би тухайн үед хулгайлж авсан үхэр гэдгийг би мэдээгүй. Би М-д 4 тооны үхрийн тал мөнгө өгөх үед иргэн Ж.Т-, С.С- нар хамт байсан ба тухайн хүмүүс мэдэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл би тухайн 4 тооны үхрийг хулгайн мал гэдгийг мэдээгүй, би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байгаа тул миний хэргийн тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 122-123 дахь тал/,
124. Шүүгдэгч Е.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие прокурорын тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн мөрдөгч К.Е-т мэдүүлэг өгөхдөө уг 4 тооны үхэр алдагдсан, хэн хулгайлсан талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн юм. Өмнө нь би Улаанхус сумын цагдаагийн хэсэгт Цэнгэл сумын иргэн М-, Б- нарын 2 тооны тэмээ хулгайлсан талаар шалгагдаж байх үед иргэн Ж.Т- нь надад энэ хоёр тэмээний хэргийг чи даачих, хэрэв тэгэх юм бол би чамд мөнгө өгнө, энэ хэрэгт намайг битгий оролцуулаарай, би аймгийн сайн малчин болох гэж байгаа, хэрэв чи энэ хэргийг ганцаараа хийсэн гээд хүлээчих юм бол чи шүүхээс тэнсэн аваад сална, байг гэхэд гартаа цаг зүүгээд энэ хэргээс салах болно..., гэж хэлж байсан юм. Тэгээд би сүүлдээ Ж.Т-тай уулзаад чи энэ хэргийг бас хамт хийсэн шүү дээ, яагаад заавал би ганцаараа хэрэг үүрнэ гэж, чи хамт хэргээ хүлээ гэж хэлэхэд Ж.Т- надад хандаж би хэзээ ч энэ хэргийг хүлээхгүй, чи бүгдийг нь дааж гар гэж хэлэхээр нь би бүх үнэн байдлыг үнэн зөвөөр мэдүүлэг өгөхөөр цагдаа нарт мэдүүлэг өгсөн юм, мөн дээрээс нь өмнө нь Улаанхус сумын 8 дугаар багийн иргэн К.Б- гэх хүний 4 тооны үхэр алга болсон бөгөөд тухайн 4 тооны үхрийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанхус сумын иргэн Ж.Т- нь хулгайлж аваад Өлгий сумын иргэн малын ченж Ө.Б-д зарсаныг нь цагдаа нарт мэдүүлсэн юм. Одоо иргэн Ж.Т-, малын ченж Ө.Б-, портерийн жолооч С.С- нар нь хоорондоо үгсэн тохиролцож уг Улаанхус сумын иргэн Бахытын 4 тооны үхрийг хулгайлсан хэргийг намайг хийсэн мэтээр гүтгэж, хэрэг тулгаж байна. Миний хувьд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шөнийн 23 цаг өнгөрч байх үеэр Ж.Т- мотоциклтой ганцаараа ирж намайг дуудаж гэрийн гадна гараад уулзахад Ж.Т- нь надад хэлэхдээ "Хөх адар” гэх газарт 4 тооны үхэр авч ирлээ, тухайн үхрийг авахаар аймгаас малын ченж ирж байгаад замдаа төөрсөн юм шиг байна, чи надад туслаад өгөөч, хамт яваад ирье, дулаан хувцсаа өмсөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд би гэрээс дулаан хувцаа өмсөөд 23 цаг өнгөрч байх үеэр Ж.Т-тай хамт мотоциклоор явсан ба манай гэрээс 4 км орчим зайтай газарт очход 4 тооны үхэр байсан ба 2 үхрийг холбосон байсан, нөгөө 2 үхэр нь сул байсан юм. Тэгээд Ж.Т- нь намайг тухайн газарт буулгаад би яваад нөгөө портер машиныг тосоод ирье, чи наад үхэрнүүдэд эзэн болоод байж байгаарай гэж хэлээд яваад өгсөн ба би тухайн 4 үхэрний хажууд ганцаараа цаг гаран зогсож байхад Ж.Т- мотоциклтой, араас нь портер машинтай ирж зогсоод машинаас зүс таних Б- гэдэг малын ченж бууж ирсэн ба портер машины жолооч гэх нэг залуу хамт ирээд Ж.Т- нар тухайн 4 тооны үхрийг портер машин дээр ачаад Ж.Т-, Б- нар хоорондоо тусдаа ярилцаж тухайн үхэрнүүдийн тарган, туранхай талаар ярилцаж хоорондоо наймааны талаар ярилцаж байгаад дараа нь Б-, портер машины жолоочийн хамт яваад өгсөн, харин Ж.Т- намайг гэрийн ойролцоо замд буулгачаад яваад өгсөн юм. Тэр үед Ө.Б-, Ж.Т- хоёр машинаас зайдуу зогсоод наймаагаа ярилцаж байсан ба юу юу гэж ярилцсан нь надад сайн мэдэгдээгүй ямар ч байсан энэ үхрүүд жаахан туранхай байна гээд Б- нь Ж.Т-ад хэлж байсан, Б- нь Ж.Т-ад мөнгө өгөөгүй 2-3 хоногийн дараа аймаг ороод мөнгөө аваарай гэж хэлж байсан. Өмнө нь Ж.Т- надад хэлэхдээ чамд 400,000 төгрөг өгөх болно, чи надад яваад туслаад өг гэж хэлсэн, харин Ж.Т- нь надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Анх Ж.Т- манай гэрт ирээд намайг авч явах үед хэлэхдээ миний өөрийн 4 тооны үхэр байгаа, чи тэр үхрийгхамт ачилцаад өгч туслаач, *би чамд хөлс мөнгө өгөх болно гэжхэлсэн. Түүний дараа уг 4 тооны үхрийг ачиж дуусаад, буцаад Ж.Т- намайг замд авч ирж буулгах үедээ Ж.Т- надад хэлэхдээ сая ачсан 4 үхрийн талаар хэн нэгэн хүнд чи хэлж болохгүй шүү, энэ хулгайн үхэр байгаа юм, би чамд дараа үхрийн үнэ ирэхээр би чамд 400,000-500,000 төгрөг өгөх болно шүү..., гэж хэлсэн, тэр үед би Ж.Т-ын малын ченж Б-д өгсөн 4 тооны үхрийг хулгайн үхэр гэдгийг тэр үед мэдсэн юм. Ж.Т- нь Ө.Б-д 4 тооны үхэр зарснаас хойш 20 хоногийн дараа манай сумын иргэн К.Б- гэх хүн надаас ирээд өөрийнхөө 4 тооны үхэр алга боллоо, та харсан уу, гэж хэлээд асуугаад явсан, тэр үед би К.Б- гэх хүнд ямар нэгэн зүйл хараагүй гэдгээ хэлсэн юм. Түүний дараа Ж.Т-ын Б-д зарсан 4 тооны үхрийн эзэн К.Б-ын үхэр байсан гэдгийг сүүлд мэдэж тухайн үедээ Е- гэх цагдаад хэлж мэдүүлэг өгсөн юм..., ...би ямар нэгэн байдлаар Ж.Т-ад муу зүйл хийсэн асуудал байхгүй, хоорондоо шалихгүй зүйлээр хэрэлдэж маргалдах үе байгаа, түүнээс болж хэрэгт гүтгэнэ гэж бодохгүй байна, Би цагдаа нарт Ж.Т-, Ө.Б- нарын хийсэн хулгайг илчилж, мэдүүлсэн болохоор Ж.Т-, Ө.Б- нар үгсэн тохиролцож энэ хэргийг намайг хийсэн мэтээр гүтгэж байна. Миний хувьд Ө.Б- гэх хүнийг би зүс таньдаг болохоос биш тийм ч их дотно харилцаа байхгүй, жолооч С.С- гэх хүнийг огт харж байгаагүй. Иргэн Ж.Т-, Ө.Б- нар сүүлд надтай холбоо барьж 2 удаа уулзсан бөгөөд чи энэ хэргийг ганцаараа хүлээ, мөн дээрээс нь 2 тэмээний хэргийг бас дааж ав, хэрэв тэгэх юм бол чамд бид хоёр хангалттай мөнгө өгнө, чи энд хэдэн сар шалгагдаж байгаад прокурор, шүүх дээр очоод бид хоёр хэрэг хийгээгүй болж тогтоогдоод шүүхээс хэдэн сарыг чинь хасаад чиний гарт чинь цаг зүүж өгнө. Тэгэхээр чи энэ 2 хэргийг хүлээчих.., гэж намайг өнөөдрийг хүртэл ятгаж байна. Би тэр хоёрт хэлэхдээ энэ бүгдийг би үнэнээр нь хэлэх болно гэж хэлсэн юм..., ...Надад өөр нэмж ярих зүйл гэвэл би эхнэр 4 хүүхэдтэй хөдөө мал маллаж амьдардаг, одоо мал дээр том хүн байхгүй, хамгийн том хүүхэд маань 13 настай, тийм болохоор хурдан хэргээ шийдвэрлүүлмээр байна, энэ 4 үхэр хулгайлсан хэрэгт би ямар ч хамаагүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150, 154-155 дахь тал/ зэргээр,
125. Шүүгдэгч Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өмнө гол” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Е.С-, С.М-, Х.Х-, Н.Ж- нарын 22 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглаж хулгайлж, нийт 25.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
126. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулах тухай илтгэх хуудас /3 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/,
127. Хохирогч Е.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...адуу сүрэг маань Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Өмнө гол” гэх газарт бэлчээрт байдаг. Уг адуу сүргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олоогүй тул хайж эхэлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой орон нутгийн 9-ийн мэдээгээр аймгийн Цагдаагийн газраас “9” гэсэн тамгатай адуу олж авсан талаар мэдээ сонсоод аймгийн Цагдаагийн газарт хандахад манай адуу сүрэг дотор байсан миний “хул зүсмийн азарга”, “хар халзан гүү” болон хамаатаны дүү М-н Б-ын “хар хээр гүү”, “хул зүсмийн төлтэй байдас” хамт гараад ирэхээр нь адуу хулгайд алдагдсан болохыг мэдсэн. Манай адуу сүрэгт нийт 22 тооны адуу байсан ба түүний дотор миний өөрийн 11 тооны адуу байсан..., Үлдсэн адуунууд нь хамаатны дүү М.Б-ын 6 тооны адуу зөв талын гуянд нь “9” гэсэн тамгатай, хөрш Ж-гийн Н-ын 2 тооны адуу буруу талын гуянд нь “18” гэсэн тамгатай, худ Х-ын Х- гэх хүний 3 тооны адуу зөв талын гуянд нь “+” тамгатай адуундууд байсан..., манай адуу сүрэгт миний “Хар хээр зүсмийн, зөв талын гуянд "9" тоо тамгатай нас гүйцсэн гүү 2”, “Хар хээр зүсмийн, зөв талын гуянд "Е" тамгатай, нас гүйцсэн гүү 1 ”, “Улаан хээр халзан зүсмийн, зөв талын гуянд "Е" тамгатай нас гүйцсэн гүү 1”, “Хүрэн зүсмийн, зөв талын гуянд "Е" тамгатай, нас гүйцсэн гүү 1”, “Хүрэн зүсмийн, им тамгагүй унага 1”, “Хар хээр зүсмийн, зөв талын гуянд "Е" тамгатай байдас гүү 2”, “Улаан хээр халзан зүсмийн, зөв талын гуянд "Е" тамгатай гүү 1 ”, “Хар халзан зүсмийн, хойд хоёр хөлний шилбээс доош цагаантай, зөв талын гуянд "Е" тамгатай түүний доод талд "5" гэсэн тамгатай нас гүйцсэн гүү 1”, “Хул зүсмийн /Зээрд маягийн/, зөв талын гуянд "9" тоо тамгатай азарга 1” зэрэг нийт 11 тооны адуу байсан. Миний бие 2021 оны мал тооллогод нийт 17 тооны адуу тоолуулсан бөгөөд уг тооллого хамаатан ах С-ын М- гэх хүний нэр дээр тоологдсон. Бусад малын тоолуулсан асуудлыг өөрсдөө хэлэх байх гэж бодож байна.”, “...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр алдагдсан 22 тооны адуунаас 3 тооны адууг амьдаар нь буцааж авсан бөгөөд 1 тооны адуу нядлагдсан байсан ба үлдсэн 18 тооны адууг хайж явахад нийт 419,000 төгрөгийн бензин зарцуулсан. 18 тооны адуунаас 17 тооны адууг олж авсан. Түүнээс 1 тооны тарган гүү байхгүй..., ...үлдсэн 17 тооны адууг олж аваад хэдэн өдөр хашаанд тэжээж байгаад явуулахад нийт өвс, тэжээлийн мөнгө 1,500,000 төгрөг гарсан. Яагаад гэвэл адуу сүргийг олж авахад хэдэн өдөр хашаанд хашиж, өөрийн хашаанд тэжээгээд бэлчээрт гаргасан. Тэгээд нийт хохирол бол 2 тооны гүү 3,000,000 төгрөг, өвс, тэжээлийн үнэ 1,500,000 төгрөг, адууг хайхад зарцуулсан бензиний 419,000 төгрөг, адууны үнэлгээ гаргахад төлсөн 50,000 төгрөг бэлэн төлж, нийт 4,969,000 төгрөгийн хохирол гарсан.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 09, 22, 192 дахь тал/,
128. Хохирогч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...нийт алга болсон 5 тооны адууны 3 нь Е.С-ы адуу байсан..., миний 2 тооны адууг амьдаар нь Цагдаагийн байгууллагын хүмүүс олж өгсөн., ...олж өгсөн уг 2 тооны адуу нь “Хар хээр зүсмийн, нас гүйцсэн гүү”, төлтэй хул зүсмийн даага” байсан.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
129. Хохирогч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Толбо сумын 2 дугаар багт оршин суудаг бөгөөд миний 3 тооны адууг худ болох Ерхасымын Серикжаны адуу сүрэгт нийлүүлсэн байсан. Е.С-ы адуу сүрэг нь Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Өмнө гол гэх газарт бэлчээрт байдаг. Уг адуун сүргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой орон нутгийн 9-ийн мэдээгээр аймгийн Цагдаагийн газраас 9 тоотой тамгатай адуу олж авсан талаар мэдээ сонсоод худ Е.С-д мэдэгдсэн. Тэгээд Е.С- хайж эхэлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр адуун сүргийг олж авсан гэж хэлсэн. Олж авсан гэх 17 тооны адуун сүрэг дотор миний Зтооны адуу байсан. ...нэгнь хар алагзүсмийн зөв талын гуянд + тамгатай, нас гүйцсэн гүү, нөгөө нь хүрэн зүсмийн зөв талын гуянд + тамгатай, нас гүйцсэн гүү бөгөөд хажууд нь им тамгагүй хүрэн зүсмийн унагатай хамт байсан. ...Миний бие Е.С-, Н.Ж- нарын хамт адуу олдох хүртэл алдагдсан адууг хайж явах үед мотоцикпь болон жижиг машинаар явсан бөгөөд тухайн үед нийт 50 литр бензин хийсэн. Уг бензиний мөнгө 135.000 төгрөг. Өөр хохирол гараагүй болно” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 43, 184 дэх тал/,
130. Хохирогч Н.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Толбо сумын 2 дугаар багт оршин суудаг бөгөөд миний 2 тооны адууг худ болох Ерхасымын Серикжаны адуун сүрэгт нийлүүлсэн байсан. Е.С-ы адуу сүрэг нь Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Өмнө гол гэх газарт бэлчээрт байдаг. Уг адуун сүргийг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дотроос нь нэг гүү хайж олох гэж олоогүй. Тэгээд хэд хоногийн дараа орон нутгийн 9-ийн мэдээгээр аймгийн Цагдаагийн газраас 9 тоо тамгатай адуу олж авсан талаар мэдээ сонсоод Е.С-ы адуун сүрэг хулгайд алдагдсан талаар мэдсэн. Уг адуун сүрэг дотроос Е.С-ы 4 тооны адууг Цагдаагийн байгууллагаас олж авсан ба үлдсэн бид нарын 18 тооны адуу байхгүй байсан. Тэгээд уг 18 тооны адуун сүргийг хайж очих болох бүх газруудаар явж хайж 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Бугат сумын нутаг дэвсгэрээс олж авсан ба дотроос нь нэгтооны тарган гүү байхгүй байсан. Уг гүү худ Е.С-ы адуу байсан. Миний хоёр тооны адуу бүрэн олдсон. ... нэг нь цавьдар халзан зүсмийн зөв талын гуяд 18 тамгатай байдас гүү, нөгөө нь улаан хээр зүсмийн баруун талын гуяд 18 тамгатай, нас гүйцсэн гүү байсан. Миний бие Е.С-, Х.Х- нарын хамт адуу олдох хүртэл алдагдсан адууг хайж явах үед мотоцикль болон жижиг машинаар явсан бөгөөд тухайн үед нийт 60 литр бензин хийсэн. Уг бензиний мөнгө 162.000 төгрөг, өөр хохирол гараагүй болно. Миний хоёр тооны адуу бүрэн олдсон” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 55, 186-187 дахь тал/,
131. Гэрч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Э- малын ченж хийдэг бөгөөд 2021 оноос эхлэн танилцсан. Өнгөрсөн жил 2021 оны 06 дугаар сарын үед миний хашаанд байсан 2 тооны Монгол үхрийг худалдаж авсан. Тухайн үед надад 2 тооны үхрийн мөнгийг өгөөгүй бөгөөд 2 тооны үхрийг зараад танд мөнгийг өгөх болно гэж авч явсан. Т эгээд хэд хэдэн удаа 2 тооны үхрийн мөнгийг асуусан боловч одоо хүртэл авч чадаагүй. Тэгээд хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 01-ний орой миний гар утас луу залгаж надад өөрийн машинд хийх бензиний мөнгө хэрэгтэй байна. Та хэдэн төгрөг өгөх боломж байна уу? таны мөнгийг өмнө нь өгөх ёстой мөнгөтэй нэмжөгье гэхээр нь манайд хүрээд ир гэсэн. Тэгээд манай гэрт “Королла” загварын цагаан өнгийн машинтай хажуудаа нэг Монгол залуутай хамт ирсэн. Угзалуугийн нэрийг Ш.Т- гэж хэлж байсан. Тэгээд манайд ирээд надаас 40.000 төгрөг авч, дараа нь “би 100 гр архи уусан байгаа тул та миний тээврийн хэрэгслийг барьж Өлгий сумаас гарах постоос гаргаад өгөөч. Намайг постын цаана Б- хүлээж байгаа. Б-аас авах мөнгө байгаа түүнийг авч танд өгөх болно” гэж хэлсэн. Б- гэж хэн вэ гэж асуухад миний танил хүн болох малын ченж Ө-ий Б- гэж хэлсэн. Уг Ө.Б-ыг бид нар Б- гэжхоч нэрээр нь дууддаг. Тэгээд Б.Э-ы машиныг жолоодож орой 20 цагийн үед нэлээн харанхуй болж байхад аймгаас хот руу гарах хар замаар Б.Э-ы машинаар миний бие болон Б.Э-, Ш.Т- нарын хамт постоор гарсан. Тэгээд постоос гараад 500 гаруй метр зам явж байтал Ө.Б- /Б-/ зам дагуу зогсож байсан. Тэгээд Ө.Б- манай машинд суугаад нөгөө адуу чинь хаана байгаа вэ? гэж асуухад замаас гараад явъя гэхээр нь хар замаас гараад уул руу явсан. Тэгээд хэсэг газар яваад машин явах боломжгүй, замгүй болохоор нь Б.Э- бид хоёр машинд үлдэж Ө.Б-, Ш.Т- хоёр машинаас буугаад адууг хайж явсан. Машин дотор Б.Э- утсаар Ө.Б-, Ш.Т- нартай адууг олсон уу гэж ярьж байсан. Тэгээд бид нар буцаж хар зам руу явж байхад машины гэрэлд 20 гаруй адуу харагдсан. Тэгээд нөгөө 2 хүнийг Б.Э- утсаараа дуудаж адуу энд байна гэж хэлэхээр нь хэсэг хугацааны дараа Ө.Б-, Ш.Т- хоёр хүрээд ирсэн. Тэгээд уг 20 гаруй адууг тэр хоёр туугаад Сагсай сум руу явна та нар Цагаан эрэг рүү явах шинэ хар замд хүлээж байгаарай гэж хэлэхээр Б.Э- бид хоёр цагаан өнгийн “коралла” машинаар буцаж хар замаар ирээд постоор аймгийн төв руу нэвтэрч Бөхөн уулын наад талд барьсан шинэ хар замаар Сагсай сум руу явах чиглэл болох Бөхөн уулаас бууж ирсэн үерийн далангийн харалдаа ирж зам дагуу зогссон. Тэгээд машин дотор 3 цаг гаруй хүлээж байхад Ө.Б-, Ш.Т- хоёр тухайн 20 гаруй адуугтууж ирсэн. Ш.Т- ирж машинд хөл өвдлөө гээд суусан. Тэгээд Б.Э-, Ө.Б- хоёр тухайн адууг Бөхөн уул руу туугаад явсан. Тэгээд цаг гаруй удаж байгаад Б.Э-, Ө.Б- хоёр хүрээд ирсэн. Тэгээд Б.Э-аас нөгөө адуу хаана байгаа вэ? гэж асуухад Бөхөн уулд хашаанд оруулсан гэж хэлсэн. Тэгээд бид нар гэр лүүгээ буцсан. Тэгээд маргааш нь орой Б.Э- над руу залгахад би мөнгөө асуухад би танайд яваад очъё гэж хэлээд өөрийн цагаан өнгийн королла загварын машинаар ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд надад та миний машиныг барьж өчигдрийн газарт хүргэж өгөөд та миний машиныг авч яваарай гэхээр нь би Б.Э-тай хамт гараад Ө.Б-ын гэрт очсон. Тэгээд Ө.Б-ыг машинд суулгаж аваад явж байхад над руу найз болох С-ы Х- над руу залгаж намайг гэр лүү хүргээд өгөөч би Өлгий сумын 12 дугаар багт аавын гэрт байгаа гэж хэлэхээр нь очиж С.Х-ийг суулгаж авсан. Тэгээд Б.Э-, Ө.Б- хоёрыг хүрэх газарт нь хүргэж өгөөд хоёулаа гэр лүү явъя гэж хэлээд явж байх замд Б.Э-, Ө.Б-, С.Х- нар хоорондоо хаана явж байгаа талаар ярилцахад Ө.Б-, Б.Э- нар бид нарын хашаанд оруулсан адуунууд байгаа. Түүний дотор зарах адуу байгаа гэхээр нь тэр 3-ийг Бөхөн уулын наад тал хар зам дагуу зогсож машинаас буулгаад би гэрлүү явсан. Тэгээд цагийн дараа Б.Э- миний гар утас луу залгаж машин аваад ир гэж хэлэхээр нь хаана очих вэ гэж асуухад Ө.Б-ын гэрийн дээд талд хүрээд ир гэжхэлсэн. Тэгээд тухайн газарт яваад очиход гудам дотор Ө.Б- нэгтооны адуу хөтлөөд ирж байсан ба уг адууны араас 3 тооны адуу дагаад ирж байсан. Уг 4 тооны адууны араас Б.Э- туужтүүний араас С.Х- иржбайсан. Тэгээд С.Х-тэй хамт ярилцаж байхад Ө.Б-ын аавын гэр лүү Б.Э-, Ө.Б- хоёр тухайн 4 тооны адууг аваад явсан. Тэгээд 20 гаруй минутын дараа тэр хоёр тухайн адуунуудыг нэг хашаанд оруулж ирлээ гэж хүрээд ирсэн. Тэгээд Эрдэнэбулганаас мөнгөө асуухад маргааш өглөө Б-аас авч өгөхөөр болсон гэж хэлээд намайг гэрт буулгасан. Ө.Б- малын ченж бөгөөд 2021 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас адуу худалдахаар ирсэн хүмүүсийн адууг Ө.Б-, Б.Э- хоёр зарж өгөөд хэдэн тооны адууны мөнгийг дутаасан байсан. Тэгээд уг хүмүүсийн мөнгийг би төлж, дутсан мөнгийг надад төлөхөөр болж тохирсон. Түүнээс хойш Ө-ий Б-тай танилцсан., ...Уг адуунуудыг ямар им тамгатай, ямар зүсмийн адуу болохыг сайн анзаараагүй харанхуй байсан. Б.Э-, Ө.Б- хоёр 20 гаруй тооны адууг Бөхөн уул руу харанхуйд тууж явсан ба хаана ямар хашаанд оруулсныг мэдэхгүй., ...Б- нэг тооны адууг хөтөлж ирсэн бөгөөд араас нь 3 тооны адуу дагаж байсан. Нийт 4 тооны адуу байсан бөгөөд харанхуй болохоор нь тухайн адуунуудын зүс, им, тамгыг сайн анзаараагүй. Миний бие Шагдар овогтой Төмөрчулуун гэх хүнийг огт танихгүй бөгөөд Б.Э-тай хамт ирээд бид нар пост руу явах үед машин дотор байсан ба нэрийг нь Ш.Т- гэж хэлж байсан. Дараа нь Цагдаагийн байгууллагад ирэхэд урьд нь манай машин дотор Б.Э-тай хамт сууж басан залуу мөн байсан. Тухайн хүмүүсийн тууж ирсэн адууг хулгайн адуу гэдгийг огт мэдээгүй бөгөөд зөвхөн Б.Э-аас өөрийн авч чадаагүй мөнгийг авахын тулд шөнийн цагаар хамт явж байсан. Надад ямар нэгэн хулгай хийх санаа байгаагүй болно.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 129-130 дахь тал/,
132. Гэрч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аав болох Даулетийн гэрт 1 тооны идэшний адууг нядлаад өөрийн гэр лүү явах гэж найз болох К.А-ийн утас руу залгаж машинтай явж байвал намайг гэр лүү дөхүүлээд өгөх үү гэж хэлэхэд би хэсэгхугацааны дараа чамайгочижавья, түр байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа 20 цагийн үед цагаан өнгийн “королла” загварын машинаар манайд К.А- ирсэн. Уг машин дотор танил хүн болох малын ченж хийдэг Ө.Б-, Б.Э- нар хамт байсан. Тэгээд машинд сууж хоорондоо ярилцахад Бөхөн ууланд нэг хашаанд адуу оруулсан. Уг адуу дотор зарах адуу байгаа гэж хэлсэн. Тэгээд би идэшний адуу худалдахаар хайж байсан тул нь танай худалдах адууг очиж харъя гэхэд нь Б.Э-, Ө.Б-, бид 3-ыг К.А- Бөхөн уулын шинээр барьсан хар замд очиж буулгаад яваад өгсөн. Тэгээд бид 3 Бөхөн уулын үерийн далангийн цаад талд нэг эзэнгүй тал саравчтай чулуугаар өрсөн хашаанд очсон. Уг хашаанд 20 гаруй адуу байсан ба уг адуу сүрэг дотроос эхлээд хар халзан адууг Ө.Б-, Б.Э- нар аргамжаар барьж авсан. Тэгээд уг хар халзан адууг Ө.Б- хашаанаас хөтлөөд гаргасан ба араас нь 3 тооны адууг Б.Э- адуунаас хувааж аваад хашаанаас гаргасан. Тэгээд барьж авсан хар халзан адууг Ө.Б- хөтөлж аймаг руу явсан ба араас нь 3 тооны адууг тууж Б.Э- явсан. Тэгээд надад “та бид нар нэлээн явсаны дараа хашааны хаалгыг онгойлоод бид нарын араас хүрээд ир” гэсэн. Тэгээд Ө.Б-, Б.Э- нар нэлээн явсаны дараа нь хашааны модон хаалгыг онгойлгож тэд нарын араас би ч явсан. Тухайн үед үлдсэн адуу сүрэг хашаанаас гараагүй байсан. Тэгээд Б- хар халзан адууг хөтлөөд араас нь 3 тооны адууг Эрдэнэбулган туугаад түүний араас би явсан. Тэгээд бид Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт нэг дэлгүүрийн хажууд ирсэн. Уг дэлгүүрийн хажууд найз К.А- цагаан өнгийн королла загварын машинтай ирсэн байсан. Тэгээд би шууд К.А-тэй очиж ярилцаад зогсож байтал Ө.Б-, Б.Э- нар тухайн 4 тооны адууг авч дээшээ яваад өгсөн. Тэгээд 20 гаруй минутын дараа тэр 2 хүрээд ирсэн. Тэгээд бүгдээрээ машинд суугаад эхлээд К.А-ийг буулгасан. Дараа нь намайг гэрт буулгаад Ө.Б-, Б.Э- хоёр машинтай яваад өгсөн. Тэр хоёр 20 гаруй тооны адууг Бөхөн уулд эзэнгүй хашаанд оруулсан ба түүний дотроос 4 тооны адууг барьж, үлдсэн адууг тухайн хашаанд үлдээж явсан. Уг хашааг дахиж харвал сайн мэдэж байгаа бөгөөд шууд зааж өгч болно. Тухайн хашаанд 20 гаруй адуу байсан бөгөөд харанхуй болохоор нь адууны зүс, им, тамгыг сайн анзаараагүй ба Ө.Б-ын хашаанаас барьж хөтөлж явсан нэг тооны адууг сайн харсан. Уг адуу нь хар халзан зүсмийн том биетэй адуу байсан. Уг хар халзан адууны араас нь 3 тооны адуу дагаж явсан ба тухайн адуунууд бараан зүсмийн адуу байсан. Нийт 4 тооны адуу байсан бөгөөд харанхуй болохоор нь тухайн адуунуудын им, тамгыг сайн анзаараагүй. Миний бие адуу худалдаж авах санаатай Б.Э-, Ө.Б- нарын хамт очсон бөгөөд харанхуйд хашаанд оруулсан адууг хараад сэжиглэж эхэлсэн. Тэгээд Б.Э-, Ө.Б- нараас энэ адуунууд хулгайн адуу биш үүгэж асуухад бид нарын өөрсдийн адуу байгаа юм, аймгаас авч ирсэн гэж хэлэхээр нь тэд нарын үгэнд итгэсэн. Хулгайн адуу гэдгийг огт мэдээгүй.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/,
133. Гэрч З.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 02-ны орой гэртбайхад миний хадам ах Ө-ий Б- миний 99415363 дугаартай гар утас луу орой 22 цагийн үед залгаж танай хашаанд 4 тооны адуу авч очоод оруулах гэсэн юмаа гэхээр нь манай хашааны хаалга онгорхой байгаа гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хашаа дотор мал орж ирэх шиг болохоор нь гадагшаа гарахад манай хашаанд хадам ах Ө.Б- хажууд нь Монгол дээл өмссөн үл таних нэг залуутай хамт явган 3 тооны адууг хөтөлж ирсэн ба хажууд нь хул зүсмийн даага дагаж хамт орж ирсэн. Тэгээд 4 тооны адууг манай малын хашаанд оруулсан. Манай малын хашаа бол 10x4 метрийн хэмжээтэй битүү хашаа ба түүний урьд талд 4x4 метрийн блок хашаа байсан. Тэгээд Ө.Б- нь энэ 4 тооны адууг маргааш өглөө ирээд авах болно. Чи 4 тооны адуунд жоохон өвс өгчих гэж хэлээд Монгол дээлтэй залуутай хамт хашаанаас гараад явсан. Тэгээд би 4 тооны адуунд жоохон өвс хийж хашааны хаалгыг түгжиж гэрт ороод амарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед манай гэрийн хажууд байрлах хадам дүү болох Ө.А- манай гэрт ирсэн. Тэгээд Ө.А-д хадам ах Ө.Б- өнгөрсөн шөнө 4 тооны адууг манай хашаанд оруулаад явсан гэж хэлээд бид хоёр манай хашаанд байсан 4 тооны адууг очиж үзэж байтал хадам ах Ө.Б- ирж энэ 4 тооны адууг танай битүү хашаанд оруулж нуух хэрэгтэй байна гэж хэлэхээр нь хулгайн мал байна гэж сэжиглэж эхэлсэн. Тэгээд Ө.Б- надад энэ 4 тооны адууны нэг болох хул зүсмийн даагыг чамд өгнө гэхээр нь 4 тооны адууг манай битүү хашаанд оруулсан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж байхад Ө.А- манай худ болох Ш-ын Х- гэх хүн адуу худалдаж авна гэж хэлж байсан талаар хэлээд Ө.А- очиж Ш.Х-ыг дагуулж ирсэн. Тэгээд араас нь Ш.Х-ын хүргэн ах нь Ө.Холганат мотоцикптэй нэг хүний хамт ирсэн. Тэгээд манай битүү хашаанд байсан 4 тооны адууг үзэж хараад дотроос нь хар халзан зүсмийн 1 тооны адууг хашаанаас гаргаж аваад портер машин дуудаж ачаад аваад явсан. Тэгээд үлдсэн 3 тооны адууг манай битүү хашаанд оруулж хашааны хаалгыг нь би түгжиж гараад гэрт орж эхнэрийг дагуулж Тирлик зах руу явсан. Тэгээд цагдаа нар дуудахад өөрийн хашаанд ирж болсон асуудлын талаар хэлж өгсөн. уг адуунууд нь “Хар халзан зүсмийн нас гүйцсэн, зөв талын гуяд "9" тоо тамгатай имгүй гүү 1”, “Хар хээр зүсмийн нас гүйцсэн, зөв талын гуяд "9" тоо тамгатай имгүй гүү 1”, “Хул зүсмийн /зээрд маягийн/ дэл сүүлтэй, имгүй, зөв талын гуяд "9" тоо тамгатай нас гүйцсэн азарга 1”, “Хул зүйсмийн төлтэй, имгүй, зөв талын гуяд "9" тоо тамгатай эм даага 1” зэрэг нийт 4 тооны адуу байсан. Ө.Б-ын хажууд ирсэн хүн бол туранхай 160-165 см өндөртэй, улаан хүрэн монгол дээл өмссөн, монгол хэлээр ярьж байсан, бараан царайтай хүн байсан бөгөөд дахиж харвал танина. Манай хашаанд Ө.Б-ын авч ирсэн 4 тооны адуунаас хар халзан зүсмийн адууг зарсан бөгөөд үлдсэн хүрэн зүсмийн морь, хар хээр зүсмийн гүү, төлтэй хул зүсмийн даага байгаа бөгөөд цагдаа нар үзлэг хийж надад хүлээлгэн өгсөн. Хулгайн мал гэдгийг урьд өдөр огт мэдээгүй бөгөөд маргааш нь өглөө ирж битүү хашаанд нуух хэрэгтэй байна гэхээр нь мэдсэн. Тэгээд надад даага өгнө гэхээр нь өөрийн хашаанд байлгасан бөгөөд хадам ах болохоор нь шууд аваад яв гэж хэлж чадаагүй байсан.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
134. Гэрч Х.Аманбайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүргэн ах болох З.А-ы гэрт очиход З.А-ы малын хашаа дотор хар халзан зүсмийн нэг тооны адуу харагдаж байсан. Тэгээд хүргэн ах З.А-ы гэрт орж ямар учиртай адуу вэ гэж асуухад зарах гэж байгаа адуунууд гэж хэлсэн. Хашаанд орж үзэхэд хашааны дотор 2 тасалгаатай байсан ба саад нь өөрөө битүү хашаа байсан, уг битүү хашаа дотор 2 тооны адуу байсан, мөн битүү хашааны урд хашаанд 2 тооны адуу байсан. Нийт 4 тооны адуу байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 140-141 дэх тал/,
135. Гэрч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өлгий сумын 12 дугаар багт байрлах 17 дугаар цэцэрлэгийн хажууд Аманхан гэх хүний хашаан дотор 1 даага, 3 адуу байсан юм” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 143-144 дэх тал/,
136. Хохирогч нарын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын маягт /3 дахь хавтаст хэргийн 11-18, 31-34, 45-47, 57-59 дэх тал/,
137. Хохирогч Е.С-, Х.Х-, Н.Ж- нараас гаргаж өгсөн хохирлын баримтууд /3 дахь хавтаст хэргийн 24-25, 48-50, 60-62, 114 дэх тал/,
138. 3 тооны адууг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 36 дахь тал/,
139. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 63-65 дахь тал/,
140. 3 тооны адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 66-70 дахь тал/,
141. Нядлагдсан гэх адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 71-74 дэх тал/,
142. Хулгайлагдсан гэх 22 тооны адуунаас олдсон гэх 17 тооны адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 75-84 дэх тал/,
143. Хохирогчийн 22 тооны адуунаас хашиж, 4 тооны адууг барьж авсан гэх хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 85-88 дахь тал/,
144. Адууны маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
145. Эд зүйл хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 95-96, 103-105 дахь тал/,
146. Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 101-103 дахь тал/,
147. “Ашид билгүүн" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-22-0365 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 110-113 дахь тал/,
148. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-23-0029 дугаартай үнэлгээний дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 122-126 дахь тал/,
149. “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-23-0085 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 197-201 дэх тал/,
150. Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-23-0084 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 208-212 дахь тал/,
151. Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-23-0086 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 218-222 дахь тал/,
152. Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-23-0087 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 228-232 дахь тал/,
153. Шүүгдэгч Ш.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 184-185 дахь тал/,
154. Шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 213-214 дэх тал/,
155. Шүүгдэгч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 22-25 дахь тал/,
156. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/ зэргээр,
157. Шүүгдэгч Ш.Т- нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.А-тэй “...чамаас болж манай найзууд манайд ирэхгүй байна...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилттой, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавдартай, хамрын нуруунд хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч А.М- нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ш.Т- гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэн ах Ш.Т-тай “...миний эгч А.А-ийг зодлоо...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархины доргилттой, баруун дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын таславч мурийлттай, хамрын нуруунд хавдартай, духны зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, духны зүүн талд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
158. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
159. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 02-04 дэх тал/,
160. Шүүгдэгч А.М-ын согтуурлын хэмжээг шалгасан тухай “...согтуурал шалгах багажны заалт нь 1,57 хувь гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон болно.” гэх тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 05 дахь тал/,
161. Шүүгдэгч Ш.Т-ы согтуурлын хэмжээг шалгасан тухай “...согтуурал шалгах багажны заалт нь 1,84 хувь гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон болно.” гэх тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,
162. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 10-13 дахь тал/,
163. Хохирогч А.А-ээс гаргаж өгсөн жирэмсэн эмэгтэйн “А.А- нь 24- 25 долоо хоногтой жирэмсэн.” гэх хяналтын хөтөчийн хуулбар /5 дахь хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
164. Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны үдээс хойш нөхөр Ш.Т- нь гэртээ ганцаараа 0,75 граммын “Агар” нэртэй архийг ганцаараа уусан. Тэгээд архи ууж дуусаж байхад миний төрсөн дүү А.М- нь Буянт сумаас мотоцикпоор ганцаараа ирсэн. Тэгээд нөхөрт маань 1 шил 0,75 гр “Агар” нэртэй архи авч ирж тэр хоёр уг архийг ууж дуусаж байхад нөхөр маань надтай хэрүүл өдөж манай найзууд манай гэрээр ирэхгүй байгаа, чи муухай ааштай болохоор ирэхгүй байгаа шүү дээ гэж надтай хэрүүл хийж миний үснээс татаж, орон дээр дараад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон, тэр хооронд дүү А.М- бид хоёрыг салгаж авахад нөхөр маань дүүтэй хэрэлдэж тэр хоёр бие биенийхээ энгэрээс заамдаж авсан ба А.М- нь нөхөр Ш.Т-ы нүүр лүү 2 удаа цохисон, нөхөр Ш.Т- нь А.М-ын цээж рүү 1 удаа цохисон ба тэр хооронд би гэрээс гарч утсаараа цагдаад дуудлага өгсөн, ...би жирэмсний 5 сартай, Ш.Т- гэдэс, хэвлий рүү цохиогүй, үснээс татаж зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохисон ба нүд хавдсан, ...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, нөхрийгөө уучилсан, хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй болно...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 20-23 дахь тал/,
165. Хохирогч Ш.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Өлгий сумын 13 дугаар багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тус өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш гэртээ ганцаараа 0,75 гр-ийн “Агар” нэртэй архийг уусан. Тэгээд архи уугаад дуусаж байхад манай хадам дүү А.М- нь хөдөө Буянт сумаас ганцаараа мотоцикльтой ирж тэрээр надад мөн 1 шил 0,75 гр-ийн “Агар” нэртэй архи авч ирж бид хоёр уг архийг хамт уусан. Тэгээд уг архийг уугаад тал хэсэгт ирж байхдаа эхнэр А.А-т хандаж хэрүүл маргаан гаргасан учир нь манай найзууд манай гэрээр ирэхгүй байна ирсэн үед нь чи муухай аашлаад байдаг болохоор ирэхгүй байгаа юм шүү дээ гээд эхнэртэйгээ хэрэлдэж байгаад эхнэрийн зүүн нүд рүү нэг удаа цохисон тэр үед А.М- нь намайг татаж аваад миний толгой руу гараараа 2-3 удаа хүчтэй цохисон тэгээд бид хоёр заамдалцаад байж байхад эхнэр гэрээс гарч яваад цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд А.М- бид хоёр бие биенээ заамдахаа болж тэрээр манай гэрээс гарч яваад би гэртээ байж байхад цагдаа ирээд намайг цагдаагийн газар руу авч явсан, болсон явдал энэ, ...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/,
166. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаартай “...иргэн А.А-ийн биед тархины доргилттой, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавдартай, хамрын нуруунд хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд /хохирлууд/. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Иргэн А.А-ийн биед үүссэн дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
167. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 190 дугаартай “...иргэн Ш.Т-ы биед тархины доргилттой, баруун дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын таславч мурийлттай, хамрын нуруунд хавдартай, духны зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, духны зүүн талд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд /хохирлууд/. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Ш.Т-ы биед үүссэн дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
168. Шүүгдэгч Ш.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тус өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш гэртээ ганцаараа 0.750 гр-ын Агар нэртэй архийг уусан. Тэгээд уг архийг уугаад тал хэсэгт ирж байхдаа эхнэр А.А-т хандаж хэрүүл маргаан гаргасан учир нь манай найзууд манай гэрээр ирэхгүй байна ирсэн үед нь чи муухай аашлаад байдаг болохоор ирэхгүй байгаа юм шүү дээ гээд эхнэртэйгээ хэрэлдэж байгаад эхнэрийн зүүн нүд рүү нэг удаа цохисон тэр үед А.М- нь намайг татаж аваад миний толгой руу гараараа 2-3 удаа хүчтэй цохисон тэгээд бид хоёр заамдалцаад байж байхад эхнэр гэрээс гарч яваад цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд А.М- бид хоёр бие биенээ заамдахаа больж тэрээр манай гэрээс гарч яваад би гэртээ байж байхад цагдаа ирээд намайг цагдаагийн газар руу авч явсан болсон явдал энэ. Надаас хохирол нэхэмжлээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 60 дахь тал/,
169. Шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүргэн ах Ш.Т-ы гэрт очиход эгч А.А- тэр хоёр гэртээ байсан бөгөөд хүргэн ах Ш.Т- нь ганцаараа 0,75 граммын Агар нэртэй архи уугаад дуусах гэж байсан ба надад уг архинаас хийж өгсөн тэгээд би ахын архийг хамт уусан учраас дэлгүүрээс түүнд зориулаад ахиад нэг шил 0,750 грийн Агар нэртэй архи авч ирж өгөөд уг архийг бид хоёр уугаад бараг дуусах гэж байхад хүргэн ах Ш.Т- эгч А.А-тэй хэрүүл маргаан гаргаж эхэлсэн ямар учраас хэрэлдсэн бэ гэвэл эгчийг муухай ааштай учраас миний найзууд манай гэрээр ирэхгүй байна гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад хүргэн ах эгчийн үснээс нь татаж орон дээр дараад түүний зүүн нүд рүү нь цохьсон тэгэхээр нь би тэр хоёрыг салгаж аваад хүргэн ах бид хоёр хоорондоо заамдалцаж би ууранд түүний нүүрэн тус хэсэгт баруун нүдний хэсэгт 2 удаа зүүн нүдний хэсэгт нь нэг удаа гараа атгаж байгаад цохьсон. Хүргэн ахын эмчилгээний зардалд ямар нэгэн төлбөр төлөөгүй тэрээр надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжпээгүй би ахаас уучлалт гуйж эвлэрсэн...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
170. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
171. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Т- /талийгаач/, Е.М- нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн тухайд:
172. “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад “бүлэглэж, олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
172.1. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг тайлбарлахдаа “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” “олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж тус тус тайлбарлажээ.
172.2. Шүүгдэгч Ж.Т- /талийгаач/, Е.М- нар нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж ашиг, хонжоо олох зорилгоор хохирогч Б.Б-, Е.М- нарын 2 тооны тэмээ буюу бод малыг нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдах, арилжаалах зэргээр захиран зарцуулж, хохирогч Б.Б-, Е.М- нарт 3,600,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь нотлогдон тогтоогдсон тул тэднийг бусдын олон тооны малыг хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
172.3. Шүүгдэгч Ж.Т- /талийгаач/, Е.М- нар мал хулгайлах талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар Цэнгэл сумын “Долоон гатлага” гэх газар очиж бэлчээр байсан тэмээн сүрэг дотроос 2 тэмээг барьж авч, 2 тооны бод малыг тус аймгийн Улаанхус сумын 6 дугаар багт байрлах шүүгдэгч Е.М-ын гэрийн ойролцоо 4-5 км-ийн зайтай жалга хүртэл шүүгдэгч Е.М-ын “Dayun super” загварын мотоциклийг буюу тээврийн хэрэгслийг ашиглаж туусан нөхцөл байдал тогтоогдсон тул тэднийг бүлэглэж, бусдын олон тооны бод малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж дүгнэлээ.
172.4. Шүүгдэгч нарын нарын үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрсдийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атлаа бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол, хор уршиг учруулсан учраас тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
172.5. Шүүгдэгч Ж.Т- /талийгаач/, Е.М- нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, прокуророос тэдний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
172.6 Иймд шүүгдэгч Ж.Т- /талийгаач/, Е.М- нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны бод малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Е.М-, Ж.Т- /талийгаач/, Ө.Б-ын нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн тухайд:
173. “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад “бүлэглэж, олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
173.1. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг тайлбарлахдаа “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” “олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж тус тус тайлбарлажээ.
173.2. Шүүгдэгч Е.М-, Ж.Т- /талийгаач/, Ө.Б- нар нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж ашиг, хонжоо олох зорилгоор хохирогч К.Б-ын 4 тооны үхэр буюу бод малыг нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдах, арилжаалах, зэргээр захиран зарцуулж, хохирогч К.Б-ад 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон тул тэднийг бусдын олон тооны малыг хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
173.3. Шүүгдэгч Е.М-, Ж.Т- /талийгаач/, Ө.Б- нар мал хулгайлах талаар урьдчилан үгсэн тохиролцож, тус аймгийн Улаанхус сумын “Хөх-Адар” гэх газраас иргэн К.Б-ын 4 тооны үхрийг хулгайлж, улмаар тус аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байрлах шүүгдэгч Б.Б-ын хашаа хүртэл иргэн С.С-гийн эзэмшлийн портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул тэднийг бүлэглэж, бусдын олон тооны бод малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж дүгнэлээ.
173.4. Шүүгдэгч нарын нарын үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрсдийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атлаа бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол, хор уршиг учруулсан учраас тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
173.5. Шүүгдэгч Е.М-, Ж.Т- /талийгаач/, Ө.Б- нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, прокуророос тэдний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
173.6. Иймд шүүгдэгч Е.М-, Ж.Т- /талийгаач/, Ө.Б- нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны бод малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн тухайд:
174. “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад “бүлэглэж, олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
174.1. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг тайлбарлахдаа “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” “олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж тус тус тайлбарлажээ.
174.2. Шүүгдэгч Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нар нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж ашиг, хонжоо олох зорилгоор хохирогч Е.С-, С.М-, Х.Х-, Н.Ж- нарын 22 тооны адуу буюу бод малыг нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдах, арилжаалах зэргээр захиран зарцуулж, хохирогч нарт 25,400,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь нотлогдон тогтоогдсон тул тэднийг бусдын олон тооны малыг хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
174.3. Шүүгдэгч Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нар мал хулгайлах талаар урьдчилан үгсэн тохиролцож, тус аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өмнө гол” гэх газарт бэлчээр байсан 22 тооны адууг шүүгдэгч Ш.Т-ы “Мустанг-5” загварын мотоцилийг буюу тээврийн хэрэгслийг ашиглаж туусан нөхцөл байдал тогтоогдсон тул тэднийг бүлэглэж, бусдын олон тооны бод малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж дүгнэлээ.
174.4. Шүүгдэгч нарын нарын үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрсдийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атлаа бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол, хор уршиг учруулсан учраас тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
174.5. Шүүгдэгч Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, прокуророос тэдний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
174.6 Иймд шүүгдэгч Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны бод малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
174.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ш.Т-ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:
175. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба шүүгдэгч Ш.Т- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
175.1. Шүүгдэгч Ш.Т-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
175.2 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
175.3. Шүүгдэгч Ш.Т- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
175.4. Шүүгдэгч Ш.Т-ы үйлдлийн улмаас хохирогч А.А-ийн биед тархины доргилттой, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавдартай, хамрын нуруунд хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн С-, Эрүүл мэндийн С-ын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч Ш.Т-ы хохирогч А.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
175.5. Гэмт хэрэг гарахад гэр бүлийн гишүүдийн бие биедээ хүндэтгэлгүй хандаж байгаа хандлага, архидан согтуурсан байдал, гэмт хэрэг, түүний хор уршгийн талаар мэдлэггүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
175.6 Прокуророос шүүгдэгч Ш.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.М-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:
176. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
176.1 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
176.2 Шүүгдэгч А.М- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
176.3. Шүүгдэгч А.М-ын үйлдлийн улмаас хохирогч Ш.Т-ы биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн С-, Эрүүл мэндийн С-ын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
176.4. Шүүгдэгч А.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
176.5. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.
177. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас:
- шүүгдэгч Ж.Т-, Е.М- нар нь бүлэглэн, машин механизм буюу цагаан өнгийн улсын дугааргүй, “Dаyun super” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар нуур” гэх газраас 2023 оны 2 дугаар сарын эхээр хохирогч Б.Б-, Е.М- нарын 2 тооны тэмээ буюу олон тооны малыг хулгайлж, 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар,
- шүүгдэгч Е.М-, Ж.Т-, Ө.Б- нар нь бүлэглэж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хөх-Адар” гэх нэртэй газраас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хохирогч К.Б-ын 4 буюу олон тооны үхрийг хулгайлж, улмаар С.С-гийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай, портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
178. Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
179. Харин прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Е.М-, Ж.Т- /талийгаач/, Ө.Б- нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, шүүгдэгч Ж.Т-, Е.М- нарын 2023 оны 2 дугаар сарын эхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан, нэг төрлийн буюу бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэргийг тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, хууль хэрэглээний алдаа гаргажээ.
180. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон гэмт хэрэгт тооцох нийтлэг хэм хэмжээнээс хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн буюу нэг зүйлд заасан гэмт хэргийг ердийн буюу хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс, хууль ёсны зарчмыг баримтлан гэмт үйлдэл тус бүрийг нь тус тусад нь зүйлчлэхгүй, харин нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэх ба энэ нь хууль хэрэглээний хувьд тогтсон ойлголт юм.
181. Хэдийгээр өөр өөр цаг хугацаанд бүрдэл төгсгөлтэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын объект, зүйл нэгтэй нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Е.М-, Ж.Т- /талийгаач/, Ө.Б- нарын хувьд, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн 2 удаагийн үйлдэл тус бүрийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, нийт 2 удаагийн хулгайн үйлдэлд нь нэг удаа гэм буруутайд тооцож, нэг л удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны болон шүүгдэгч нарын гэм буруугаа нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх эрх зүйн нийтлэг зарчимд, түүнчлэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэж, энэ агуулгаар прокурорын яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
182. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас шүүгдэгч С овогт Е-ы М-, Т овогт Ж-ийн Т-, Ш овогт Ө-ий Б- нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, 2023 оны 2 дугаар сарын эхээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 2 удаагийн үйлдэлд нь тус тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.
183. Шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч Т.Б-аас “Шүүгдэгч Ө.Б- нь Е.М-, Ж.Т- нартай бүлэглэж бусдын олон тооны үхрийг хулгайлж тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэж хохирол учруулсан байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Ө.Б-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, бусадтай бүлэглэн бусдын олон тооны адуу хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа. Ө.Б- нь бусдын 22 тооны адуу хулгайлсан хэрэгт холбогдолгүй гэж үзэж байгаа тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа тул цагаатгаж өгөхийг хүсье” гэх боловч хохирогч К.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 16-22 дахь тал/,
- гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Ө.Б- мал өгөх хүнийг хүлээж Улаанхус сумын чиглэлд хүлээж байхад улаан өнгийн Мустанг-5 маркийн хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклоор Ж-ийн Ж.Т- /Б- / ирж бид нарыг дагуулж явсан. Тэгээд Улаанхус сумын нутаг дэвсгэр орон нутгийн хэллэгээр “Хөх-Адар” гэх газарт очиж нэг газар дагуулж 4 тооны Монгол үхэр хариулан зогсож байсан нэг хүн дээр ирсэн. Тэгээд 4-лээ 4 талаас гарч 4 тооны үхрийг нэг нэгээр нь барьж авч миний цэнхэр өнгийн портер машинд ачсан. Тэр үед үхэр тууж ирсэн хүнтэй танилцахад Е-ы М- гэх хүн гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд Е.М- Ж.Т- хоёр үхэр ачсан газарт үлдсэн ба Ө.Б- бид хоёр миний машинаар аймгийн төв руу явсан. Тэгээд шууд аймгийн төвд ирж шөнийн 01 цагийн үед Өлгий сумын 12 дугаар багт байрлах Ө-ий Б-ын гэр хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-41, 139-140 дэх тал/,
- шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улмаар Б- нь М-ын малын хотноос 4 тооны үхэр ачаад явсан юм. Б- нь малын ченж, тэр М-аас үхэр авахаар боллоо гэж хэлж байсан. Тухайн үед 4 тооны үхэр байсан ба нэг нь хар зүсний том үхэр, улаан өнгийн гунан 2 тооны үхэр, нэг нь бяруу байсан, бярууны зүсийг харанхуйд сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
- шүүгдэгч Е.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анх Ж.Т- манай гэрт ирээд намайг авч явах үед хэлэхдээ миний өөрийн 4 тооны үхэр байгаа, чи тэр үхрийг хамт ачилцаад өгч туслаач, “би чамд хөлс мөнгө өгөх болно гэж хэлсэн. Түүний дараа уг 4 тооны үхрийг ачиж дуусаад, буцаад Ж.Т- намайг замд авч ирж буулгах үедээ Ж.Т- надад хэлэхдээ сая ачсан 4 үхрийн талаар хэн нэгэн хүнд чи хэлж болохгүй шүү, энэ хулгайн үхэр байгаа юм, би чамд дараа үхрийн үнэ ирэхээр би чамд 400,000-500,000 төгрөг өгөх болно шүү... гэж хэлсэн, тэр үед би Ж.Т-ын малын ченж Б-д өгсөн 4 тооны үхрийг хулгайн үхэр гэдгийг тэр үед мэдсэн юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150, 154-155 дахь тал/-ээр,
- гэрч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Э-, Ө.Б- хоёр 20 гаруй тооны адууг Бөхөн уул руу харанхуйд тууж явсан ба хаана ямар хашаанд оруулсныг мэдэхгүй., ...Б- нэг тооны адууг хөтөлж ирсэн бөгөөд араас нь 3 тооны адуу дагаж байсан. Нийт 4 тооны адуу байсан бөгөөд харанхуй болохоор нь тухайн адуунуудын зүс, им, тамгыг сайн анзаараагүй. Тухайн хүмүүсийн тууж ирсэн адууг хулгайн адуу гэдгийг огт мэдээгүй бөгөөд зөвхөн Б.Э-аас өөрийн авч чадаагүй мөнгийг авахын тулд шөнийн цагаар хамт явж байсан. Надад ямар нэгэн хулгай хийх санаа байгаагүй болно.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 129-130 дахь тал/,
- гэрч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Б.Э-, Ө.Б- нараас энэ адуунууд хулгайн адуу биш үүгэж асуухад бид нарын өөрсдийн адуу байгаа юм, аймгаас авч ирсэн гэж хэлэхээр нь тэд нарын үгэнд итгэсэн. Хулгайн адуу гэдгийг огт мэдээгүй.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/,
- гэрч З.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тэгээд надад даага өгнө гэхээр нь өөрийн хашаанд байлгасан бөгөөд хадам ах болохоор нь шууд аваад яв гэж хэлж чадаагүй байсан.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 136-137 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Б- нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь няцаагдаж байна гэж дүгнэлээ.
184. Шүүгдэгч Е.М- нь “Ж.Т-ын үхэр гэж бодоод ачихад тусалсан. Ж.Т- миний үхэр гэж хэлээд намайг гэрээс дагуулж явсан” гэж мэдүүлж байгаа боловч
- гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үед үхэр тууж ирсэн хүнтэй танилцахад Е-ы М- гэх хүн гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд Е.М- Ж.Т- хоёр үхэр ачсан газарт үлдсэн ба Ө.Б- бид хоёр миний машинаар аймгийн төв руу явсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-41, 139-140 дэх тал/,
- шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...орой 20 цагийн үед Цэнгэл сумаас буцаад гэр лүүгээ ирж явах замд Ө.Б- миний утас руу залгаж бид М-ын гэрийг олохгүй байна, би танай гэрийн хажууд явж байна, зам бартаатай болохоор М-ын гэрийг олохгүй байна, чи ирээд М-ын гэрийг газарчлаад заагаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Б-ын байсан газарт очиход тэрээр Портер маркийн машинтай, хажуудаа жолоочтой явж байсан, тэд нарыг дагуулаад М-ын гэрт нь очсон юм. Улмаар Б- нь М-ын малын хотноос 4 тооны үхэр ачаад явсан юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
- гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Ө.Б- мал өгөх хүнийг хүлээж Улаанхус сумын чиглэлд хүлээж байхад улаан өнгийн Мустанг-5 маркийн хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклоор Ж-ийн Ж.Т- /Б- / ирж бид нарыг дагуулж явсан. Тэгээд Улаанхус сумын нутаг дэвсгэр орон нутгийн хэллэгээр “Хөх-Адар” гэх газарт очиж нэг газар дагуулж 4 тооны Монгол үхэр хариулан зогсож байсан нэг хүн дээр ирсэн. Тэгээд 4-лээ 4 талаас гарч 4 тооны үхрийг нэг нэгээр нь барьж авч миний цэнхэр өнгийн портер машинд ачсан. Тэр үед үхэр тууж ирсэн хүнтэй танилцахад Е-ы М- гэх хүн гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд Е.М- Ж.Т- хоёр үхэр ачсан газарт үлдсэн ба Ө.Б- бид хоёр миний машинаар аймгийн төв руу явсан. Тэгээд шууд аймгийн төвд ирж шөнийн 01 цагийн үед Өлгий сумын 12 дугаар багт байрлах Ө-ий Б-ын гэр хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-41, 139-140 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Е.М- нь 4 тооны үхрийг хулгайлаагүй гэх мэдүүлэг нь няцаагдаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
185. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
186. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж тус тус заажээ
187. Шүүгдэгч Ж.Т- /талийгаач/, Е.М- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-, Е.М- нарт 3,600,000 төгрөгийн хохирол учирсан ба уг 2 тооны тэмээг хохирогч Б.Б-, Е.М- нарт буцааж хүлээлгэн өгсөн тул шүүгдэгч Ж.Т- /талийгаач/, Е.М- нарыг хохирогч Б.Б-, Е.М- нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
188. Шүүгдэгч Е.М-, Ж.Т- /талийгаач/, Ө.Б- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч К.Б-ад 3,200,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч К.Б-аас хулгайлагдсан үхрийн үнэлгээ 2,600,000 төгрөг, тухайн малаа эрж хайсны зардалд 600,000 төгрөг тус тус нэхэмжилж байх тул үүнийг хохиролд тооцож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.
189. Шүүгдэгч Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Е.С-д хоёр гүүний үнэ болох 3,000,000 төгрөг, мал эрж хайсны зардал 469,000 төгрөг, нийтдээ 3,469,000 төгрөгийн, хохирогч Е.Х-д малаа эрж хайсны зардал 165,000 төгрөгийн, хохирогч Н.Ж-д малаа эрж хайсны зардал 192,000 төгрөгийн хохирол учирсан байх ба дээрх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
190. Шүүгдэгч Ш.Т-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч А.А- нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг хохирогч А.А-т төлөх төлбөргүй гэж үзлээ.
191. Шүүгдэгч А.М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Т-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Ш.Т- нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг хохирогч Ш.Т-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
192. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Харбанди овогт Батчулууны Эрдэнэбулган, Ш овогт Ө-ий Б-, Т овогт Ж-ийн Т-, С овогт Е-ы М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Харбүргэд овогт Шагдарын Төмөрчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.б овогт А-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч /талийгаач Ж.Т-/-ын хууль ёсны төлөөлөгч А.Байтхажы, шүүгдэгч Е.М-, Ө.Б- нараас 3,200,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч К.Б-ад, шүүгдэгч Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нараас 3,469,000 төгрөгийг хохирогч Е.С-д, 165,000 төгрөгийг хохирогч Х.Х-д, 192,000 төгрөгийг хохирогч Н.Ж- нарт тус тус хувь тэнцүүлэн гаргуулан олгохоор шийдвэрлэсэн ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авч, шүүх хуралдааныг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл түр завсарлуулж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Б.Э- нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр 3 гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
193. Шүүгдэгч Б.Э- нь хохирогч Е.С-д 1,156,400 төгрөг, хохирогч Х.Х-д 55,000 төгрөг, хохирогч Н.Ж-д 64,000 төгрөг, нийт 1,275,400 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь Голомт банкны 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн төлбөрийн баримтаар, шүүгдэгч Е.М- нь хохирогч К.Б-ад 1,067,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь ХААН банкны дансны хуулгаар, шүүгдэгч Ш.Т- нь хохирогч Е.С-д 1,156,400 төгрөг, хохирогч Х.Х-д 55,000 төгрөг, хохирогч Н.Ж-д 64,000 төгрөг, нийт 1,275,400 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь хохирогч Е.С-, түүний өмгөөлөгч Х.Т- нарын бичиж өгсөн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э-, Е.М-, Ш.Т- нар нь хохирлыг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор тэднээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Ө.Б- нь өөрт ногдох хохирлыг төлж барагдуулаагүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
194. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь гарцаагүй юм. Шүүгдэгч Е.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Е.М- нь 2 удаа мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал, 2 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг харгалзсан. Шүүгдэгч Е.М-, Ө.Б- нарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ш.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ш.Т-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзсан. Мөн шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн нийтдээ 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ш.Т-, Б.Э- нарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч А.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Тухайн торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Е.М- нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 44 хоног, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 50 хоног нийтдээ 94 хоног, шүүгдэгч Ш.Т- нь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс, шүүгдэгч Ө.Б- нь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс, шүүгдэгч Б.Э- нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч Ө.Б- 20 хоног, шүүгдэгч Ш.Т- 20 хоног, шүүгдэгч Б.Э- 13 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эдлэх хорих ялд нь оруулан тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Е.М-, Ө.Б-, Ш.Т-, Б.Э- нарт авагдсан хязгаарлалт тогтоох хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч А.М- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон болон баривчлагдсан хоног байхгүй. А.М-т авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглүүлэх саналтай байна. Шүүгдэгч Е.М-, Ө.Б-, Ш.Т-, Б.Э- нарт авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 224,000 төгрөг гарсан. Шүүгдэгч Е.М-ын өмгөөлөгч уг зардлыг төлж барагдуулсан гэж илэрхийлж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 224,000 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт олгох саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан хуучин цэрэг эмээл 1 ширхэг, хуучин суран хазаар 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа устгуулах саналтай байна. Гэмт хэрэг үйлдэх үед ашигласан “Даюун супер” загварын цагаан өнгийн, улсын дугааргүй мотоцикл болон Мустанг-5 загварын, .... БӨЗ улсын дугаартай, улаан өнгийн мотоциклийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын орлогод оруулж шийдвэрлүүлэх саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
195. Хохирогч Х.Х-, Н.Ж-, Е.С- нарын өмгөөлөгч Х.Тилеугавылаас: “Ш.Т-, Б.Э- нар хохирлыг төлж өгсөн. 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хохирол төлсөн баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй. Хохирол, хор уршгийг арилгасан. Шүүгдэгч Ө.Б- 1,275,400 төгрөгийн хохирлыг төлж өгөөгүй. Тус хохирлыг хохирогч Е.С- авах ёстой” гэх дүгнэлтийг,
196. Шүүгдэгч Е.М-ын өмгөөлөгч С.А-гаас: “Улсын яллагчийн санал болгож байгаа хорих ялыг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Е.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч 1,060,000 төгрөг, болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 224,000 төгрөгийг төлж өгсөн. Хохирогч хохирлоо төлүүлж авсан гэдгээ илэрхийлсэн. Мотоциклийг битүүмжилсэнтэй холбоотой маргаж мэтгэлцэх зүйлгүй. Шүүгдэгч Е.М-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар багасгаж шүүгдэгч Е.М-д 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсье. Ар гэрээ асарч байгаа хүн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь гэм буруугаа аль ч шатанд хүлээн зөвшөөрч болно. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхийг хүсье” гэх дүгнэлтийг,
197. Шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч Т.Б-аас: “Шүүгдэгч Ө.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Шүүгдэгч Ш.Т-аас бусад нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй гэж улсын яллагч дүгнэж байна. Шүүгдэгч Ш.Т- нь Б.Э-ы хэлснийг хийж энэ гэмт хэрэгт хамтран оролцсон. Б.Э- нь гэмт хэргийг зохион байгуулж, удирдсан, төлөвлөсөн. Б.Э- гэмт хэргийн үйл явцыг талаар тодорхой мэдээлээгүй тул Ө.Б- гэм буруутайд тооцогдож байна. Б.Э- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж байсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарах нь зүйтэй байх. Шүүгдэгч Е.М- хэргийн талаар тодорхой мэдүүлэг өгөөгүй. Шүүгдэгч Е.М- нь гэм буруугийн маргаантай. Ө.Б-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлж өгөхийг хүсье” гэх дүгнэлтийг,
198. Шүүгдэгч Ш.Т-, Ж.Т- нарын өмгөөлөгч Х.З-аас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн, хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүсье” гэх дүгнэлтийг,
199. Шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ж.Д-ээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж заасныг харгалзан үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг төлж барагдуулсан. Б.Э- нь 3 хүүхэдтэй. Эхнэр нь жирэмсэн. Хулгайн хэргээс ашиг олоогүй. Тухайн адууг хулгайлж зарах явцад баригдсан байна. Ө.Б- нь ахмад, олон жил малын наймаа хийсэн тул гэмт хэргийг зохион байгуулсан байж магадгүй. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч нарын хэн нь хамжигч, хэн нь зохион байгуулагч гэдгийг тогтоох боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж хорих ял оногдуулж өгөхийг хүсье. Шүүгдэгч М.Төмөрчулууны өмгөөлөгч Б.Э- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж байна. Энэ хэрэгт 2 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э- саад учруулаагүй. Гэмт хэргийн учруулсан хохирол, хор уршгийг арилгасан тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэхийг хүсье” гэх дүгнэлтийг,
200. Шүүгдэгч Мөнхбаяр “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
201. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “шүүгдэгч нас барсан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ. Шүүгдэгч Ж.Т- нь нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар /талийгаач/ шүүгдэгч Ж.Т-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
202. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-, Е.М-, Ө.Б-, Ш.Т-, А.М- нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
203. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд удирдлага болгов.
204. Шүүгдэгч Б.Э-, Е.М-, Ө.Б-, Ш.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тодруулбал, шүүгдэгч Б.Э-, Е.М-, Ш.Т- нар нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хойш хохирол төлбөр төлсөн байх тул үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцоогүй болно.
205. Шүүгдэгч А.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
206. Шүүгдэгч Е.М-, Ө.Б-, Ш.Т-, А.М- нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
207. Шүүгдэгч Б.Э- урьд нь ял шийтгүүлж байсан болох нь шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
208. Шүүхээс шүүгдэгч Е.М-, Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Е.М-ыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Б-ыг 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,
- шүүгдэгч А.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
209. Шүүгдэгч Е.М-, Б.Э-, Ш.Т- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, олон тооны мал хулгайлсан байдал, анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрөөгүй байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү” саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
210. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
211. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
212. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрх хязгаарлыг ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар тооцож хорих ялаар солих нь зүйтэй.
213. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хорих ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
214. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийсний үндсэн дээр шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хорих ялыг, шүүгдэгч Ш.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хорих ялыг, шүүгдэгч Е.М-д оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
215. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.М-ын цагдан хоригдсон 94 /ерөн дөрөв/ хоногийг, шүүгдэгч Ө.Б-, Ш.Т- нарын цагдан хоригдсон 20 /хорин/ хоногийг, шүүгдэгч Б.Э-ы цагдан хоригдсон 13 /арван гурван/ хоногийг тэдний эдлэх хорих ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
216. Шүүгдэгч А.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч Б.Э-, Ш.Т-, Ө.Б-, А.М- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
217. Шүүгдэгч Е.М- нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байх тул тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/327 дугаар захирамжаар түүнд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Е.М-ыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорихыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэснээр шүүгдэгч Е.М-ыг тус аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс албадан ирүүлж, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэж өгөхөд 244.000 төгрөгийн 80 литрийн А92 бензин зарцуулсан болох нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 32/4410 дугаар албан бичиг болон түүнд хавсаргаж өгсөн холбогдох баримтуудаар тогтоогдсон байна.
218. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е.М-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 224.000 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэв.
219. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хуучин цэрэг эмээл 1 ширхэг, хуучин суран хазаар 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын Газрын Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж байна.
220. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Е.М-ын эзэмшлийн “Даюун супер” загварын цагаан өнгийн, улсын дугааргүй мотоциклийг, мөн шүүгдэгч Ш.Т-ы эзэмшлийн Мустанг-5 загварын, .... БӨЗ улсын дугаартай, улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
221. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Е.М-ын эзэмшлийн “Даюун супер” загварын цагаан өнгийн, улсын дугааргүй мотоциклийг, мөн шүүгдэгч Ш.Т-ы эзэмшлийн “Мустанг-5” загварын, .... БӨЗ улсын дугаартай, улаан өнгийн мотоциклийг тус тус хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй.
222. Шүүгдэгч Е.М-, Ж.Т-, Ө.Б- нар нь иргэн С.С-гийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай, портер загварын тээврийн хэрэгсэлийг хулгайлах гэмт үйлдлээ хэрэгжүүлж дууссаны дараа буюу хулгайлах гэмт хэрэг төгссөнөөс хойш буюу шүүгдэгч Е.М-ын гэрийн хажууд туугаад авч ирсэн байсан 4 тооны үхрийг тээвэрлэхэд ашигласан тул хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх боломжгүй байна. Иймд иргэн С.С-гийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай, портер загварын тээврийн хэрэгсэлийг хураах шаардлагагүй гэж үзлээ.
223. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е.М-, Ш.Т-, Б.Э-, Ө.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь үлдээж, шүүгдэгч Б.Э-, Ш.Т-, Ө.Б-, Е.М- нарын эдлэх хорих ялыг өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас шүүгдэгч С овогт Е-ы М-, Т овогт Ж-ийн Т-, Ш овогт Ө-ий Б- нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, 2023 оны 2 дугаар сарын эхээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 2 удаагийн үйлдэлд нь тус тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Х- овогт Б-ы Э-, Ш овогт Ө-ий Б-, Т овогт Ж-ийн Т-, С овогт Е-ы М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Х- овогт Ш-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Х.б овогт А-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Т овогт Ж-ийн Т-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Е.М-ыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Б-ыг 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрх хязгаарлыг ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар тооцож хорих ялаар сольсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хорих ялыг, шүүгдэгч Ш.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хорих ялыг, шүүгдэгч Е.М-д оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.М-ын цагдан хоригдсон 94 /ерөн дөрөв/ хоног, шүүгдэгч Ө.Б-, Ш.Т- нарын цагдан хоригдсон 20 /хорь/ хоног, шүүгдэгч Б.Э-ы цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг тус тус тэдний эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.
11. Шүүгдэгч А.М- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч Б.Э-, Ш.Т-, Ө.Б-, А.М- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е.М-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 224.000 /хоёр зуун хорин дөрвөн мянган/ төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт олгосугай.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч /талийгаач Ж.Т-/-ын хууль ёсны төлөөлөгч А.Б-аас 1.067.000 төгрөг, шүүгдэгч Ө.Б-оос 1.067.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч К.Б-ад, шүүгдэгч Ө.Б-оос 1.156.400 төгрөгийг гаргуулж хохирогч Е.С-д, 55.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Х-д, 64.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ж- нарт тус тус олгож, шүүгдэгч /талийгаач Ж.Т-/-ын хууль ёсны төлөөлөгч А.Б-, шүүгдэгч Е.М- нар нь хохирогч Е.М-, Б.Б- нарт төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч Б.Э-, Е.М-, Ш.Т- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хуучин цэрэг эмээл 1 ширхэг, хуучин суран хазаар 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын Газрын Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Е.М-ын эзэмшлийн “Даюун супер” загварын цагаан өнгийн, улсын дугааргүй мотоциклийг, мөн шүүгдэгч Ш.Т-ы эзэмшлийн Мустанг-5 загварын, .... БӨЗ улсын дугаартай, улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Е.М-ын эзэмшлийн “Даюун супер” загварын цагаан өнгийн, улсын дугааргүй мотоциклийг, мөн шүүгдэгч Ш.Т-ы эзэмшлийн “Мустанг-5” загварын, .... БӨЗ улсын дугаартай, улаан өнгийн мотоциклийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.
17. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е.М-, Ш.Т-, Б.Э-, Ө.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь үлдээж, шүүгдэгч Б.Э-, Ш.Т-, Ө.Б-, Е.М- нарын эдлэх хорих ялыг өнөөдрөөс эхлэн тоолсугай.
18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК