Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 146/ШШ2022/00006

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ************* гудамж ********* дугаар байр ********** тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 3 дугаар баг, ********* тоотод оршин суух, ******* овогтой *******ийн *******/ РД:***********/-д холбогдох,

5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.******* надаас Д.******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Агт адуу цуглуулж өгье гээд эхний урьдчилгаа 5 сая төгрөгийг Хаан банкны ********* тоот дансаар шилжүүлэн авсан. Өнөөдрийг хүртэл адуугаа авчирч өгөөгүй болно. Миний бие Д.*******гаас адуу болон мөнгөө нэхэхээр утсаа авахгүй сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Иймд Д.*******гаас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа:

А.******* нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ************* эрхэлдэг. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр агт адуу цуглуулж өгнө гэхээр нь Өвөрхангай аймгийн иргэн Д.*******д 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Д.******* нь тухайн мөнгийг *********** тоот дансаар шилжүүлэн авсан байдаг. Би Эмээлт зах дээр авсан махаа цааш нь худалдан борлуулдаг ийм хүн байгаа. Д.******* өмнө нь надад мал мах авчирч өгч байсан учраас би итгээд 5 000 000 төгрөгөө шилжүүлсэн. Д.******* нь адуугаа авчирч өгөхгүй холбоогүй алга болсон.

Иймд миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.*******гаас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өмнө нь А.******* гэж хүнийг харж байгаагүй. Адуу мал өгч ч үзээгүй, танихгүй хүн байгаа. Би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу адуу ачиж очиход анх А.******* гэж хүний царайг харж байсан. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр А.******* над руу залгаад өмнө өгч байсан 7 тооны морь шигээ 20 тооны морь олоод өгөөч би урьдчилгаа болгож 5 000 000 төгрөг шилжүүлье гэж хэлээд 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Би А.*******тай ярьсан ёсоор 20 тооны тарган морьд бэлдсэн. Харин А.******* миний бэлдсэн байсан 20 тооны морийг ирж аваагүй. Тухайн 20 тооны адууг би Бат-Өлзий сумаас ачааны машин хөлсөлж Улаанбаатар хот руу орж хямдхан борлуулсан. Би А.******* гэж хүнд 3 850 000 төгрөгийг төлсөн. Одоо 1 150 000 төгрөгийг л төлөх дутуу байгаа гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:

Би 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цагаан бор зүсмийн нэг адуу, хонгор зүсмийн хоёр адуу нийт 3 тооны адууг *******т ачуулж Улаанбаатар хот руу явсан. Тухайн 3 тооны адуугаа эмээлт зах дээр очиж мал мах авдаг А.******* гэх хүнд нэг адууг нь 1 100 000 төгрөгөөр худалдан борлуулсан төлбөрийг *******ын дансанд шилжүүлснийг авсан гэв.

Гэрч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:

Би 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дэлтэй хээр морь, дэлтэй хүрэн морь нийт 2 тооны морийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутгаас ******* гэх хүний машинд ачуулж Улаанбаатар хот руу худалдан борлуулахаар явуулсан. ******* ах миний хоёр морийг Улаанбаатар хотын Эмээлт зах дээр очиж нэг морийг 1 100 000 төгрөгөөр худалдан борлуулж, тээврийн хөлсөнд 100 000 төгрөгийг авч надад 2 100 000 төгрөгийг өгсөн. Мөн гийн хүүхдийн 2 тооны морь нийт 7 тооны морь ачиж ирж зарсан гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Талуудын хооронд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр адуу худалдан авахаар 5.000.000 төгрөгийг шилжүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу худалдагч талын өмчлөлд 5.000.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зохицуулсан. Худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хариу тайлбараа өөрөө нотлох холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

Талууд гэрээг Захиалгын гэж нэрлэсэн байгаа боловч хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөл, хэргийн үйл баримтаар худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

Нэхэмжлэгч А.******* нь 5.000.000 төгрөгийг огт төлөөгүй, шилжүүлсэн 3.850.000 төгрөг нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр худалдан авсан 7 адууны төлбөр гэдэг боловч гэрч *******ын Би 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цагаан бор зүсмийн нэг адуу, хонгор зүсмийн хоёр адуу нийт 3 тооны адууг *******т ачуулж Улаанбаатар хот руу явсан. Тухайн 3 тооны адуугаа эмээлт зах дээр очиж мал мах авдаг А.******* гэх хүнд нэг адууг нь 1.100.000 төгрөгөөр худалдан борлуулсан төлбөрийг *******ын дансанд шилжүүлснийг авсан гэх мэдүүлэг, гэрч гийн Би 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дэлтэй хээр морь, дэлтэй хүрэн морь нийт 2 тооны морийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутгаас ******* гэх хүний машинд ачуулж Улаанбаатар хот руу худалдан борлуулахаар явуулсан. ******* ах миний хоёр морийг Улаанбаатар хотын Эмээлт зах дээр очиж нэг морийг 1.100.000 төгрөгөөр худалдан борлуулж, тээврийн хөлсөнд 100.000 төгрөгийг авч надад 2.100 000 төгрөгийг өгсөн. Мөн гийн хүүхдийн 2 тооны морь нийт 7 тооны морь ачиж ирж зарсан гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Хариуцагч Д.******* нь Хаан Банк-ны *******ийн *******ын эзэмшлийн ********** тоот дансанд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2 000 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 850 000 төгрөг нийт 3 850 000 төгрөгийг ************ тоот хариуцагчийн нөхөр М.Болдбаатарын эзэмшлийн данснаар шилжүүлсэн болох нь хх-ийн 53 дугаар талд авагдсан Хаан Банк-ны депозит дансны хуулга, хх-ийн 47 дүгээр талд авагдсан Хаан банк-ны албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэлийн дүнгээс үлдэх 1.150.000 төгрөгийг хариуцагч Д.*******гаас гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3.850.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваарилан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******гаас 1 150 000 /нэг сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаруулан, нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 850.000 /гурван сая найман зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.*******гаас 32 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ДАГИЙМАА