Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/398

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

   Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

   Хохирогч Б.Э,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

   Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б холбогдох эрүүгийн ********** хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн,

   Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Х.Т нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэр “Доншиг” гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Этай маргалдаж, улмаар зүүн хөлөн тус газарт нь өшиглөж биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай 11.6 зугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

   Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

   Шүүгдэгч Х.Т нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэр “Доншиг” гэх газарт байх Ц.нд 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Б.Этай “миний гэр бүл рүү халдаж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, түүний зүүн хөлний шилбэн тус газарт нь өшиглөж биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

          Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Тын өгсөн: “... Би  сар шинээр эгчийгээ гэрт нь байхад нь аваад явсан. Очоод тийм сайхан өдөр шинэ зээ охин, хүргэнтэйгээ явсан. Мөнгөгүй золголоо, надаас түрүүлж золголоо гэх зүйлээр миний гэр бүл рүү халдаж хэл амаар доромжилсон. Эгчийгээ боль гэж зөндөө гуйсан. Сүүлдээ энэ гөлөгний ээж, аавтай чи очиж мөнгөгүй золгоорой гэж охиныг тэгж намайг хүнд байдалд оруулсан. Уурандаа өшиглөсөн нь үнэн...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эын өгсөн: “...Маш их гомдолтой байна. Урьд нь 2 удаа зодож байсан. Би дуугүй уучлаад өнгөрөөсөн. Давтан яагаад гурав дахь удаагаа зодоод байгаа юм. Ах, дүү нартайгаа яагаад гар хоосон золгодог юм. Ажил хийдэг юм гэнэ лээ гэж бодоод харсан чинь би золгоогүй байсан. Х.Т миний хажуу талд золгож байсан. Тэгсэн чинь нэг харахад яг золгох гээд гараад тавих гэж байсан. Тэгэхээр нь би чамд ядаж 100 төгрөг байдаггүй юм уу гэж би хэлсэн нь үнэн. 1000 төгрөг гэж хэлээгүй. Тэгтэл Х.Т миний хажууд байснаа аймар том гутлаар /үйлдлээр үзүүлэв/ ингээд өшиглөхөд өвдөгт хүрч байгаа. Нэг л удаа очсон. Би манаа хийж байсан. Гэртээ байгаагүй. Том объект хараад байж байсан. Би муу совин татаад явахгүй гэж хэлсэн. Тэгтэл Х.Т явъя гэртээ ганцаараа байж байхаар гэсэн. Би машинтай бензин гарздаад ирж байхад нь гэж бодоод хувцсаа өмсөөд очсон чинь нарийн бичиг Б.Б, н.М.А, Х.Т энэ гурав байсан. Мэргэний тэнд хүргэн хүлээж байгаа гээд тэд нар нь машинтайгаа явж байсан. Албан ёсоор хүүхдийг нь гуйж суусан хүргэн биш. Хадгаа өгөөгүй байж яах гээд ирж ядаргаа болдог юм гэж би бодож л байна. Хохирол учраад байхад би зөндөө хүлээлээ. 2 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэдэг бага хугацаа биш. Гадагшаа Орос яваад наймаа хийж байна. Тэгэхэд би өвдөөд өвчин намдаах эм уугаад эмнэлэгт зөндөө хэвтлээ. Яагаад ганц хэвтсэн зардал өгөөд бусдыг нь өгдөггүй юм. Эхлээд мөнгө өгсөн. Би авахгүй гээд шидсэн. Эмнэлгийн тэнд ирээд өгөхөөр нь ингээд хаагаад өнгөрчихдөг юм байхдаа гээд би авахгүй гээд тараагаад шидсэн. Би өвдөөд уйлаад намайг нохой дагаад явж байхад Х.Т зогссон. Хаачих гэж байгаа юм та гэсэн. Мөрөн орж үзүүлнэ гэсэн чинь одоо ямар машин байдаг юм гэж хүргэж өгсөн. 500,000 төгрөг биш 450,000 төгрөг өгсөн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлчхээд гараад ирсэн хувцасны хажууд байхгүй байсан. Би хүмүүс сэтгэл гаргахгүй худлаа хэдэн төгрөг өгчхөөд алга болж байхад гээд хувцсаа аваад явсан. Над руу залгаагүй. Би 72,000 төгрөгөөр хүйтэн Эрдэнэ-Уул гэсэн буудалд байсан. Цагаан сараар айлд дүү өшиглөчихлөө гээд явж оролтой биш. Би анхны шинжээч эмчийн дүгнэлтийг аваад би Мөрөн ороод үзүүлчхээд хашаа руугаа орох гээд явж байтал утас дуугарахаар нь авсан чинь байна уу, таны гэмтлийн зэрэг чинь хөнгөн гараад зүгээр хөхөрсөн байлаа гэсэн. Тэгэхээр нь би юу ч хэлээгүй салгасан. Ямар харь оронд байгаа биш. Удаа дараа хүн зодох ямар шалтаг, шалтгаан байгаа юм. Би дээрээ нэг эгчтэй. Х.Таагаа өмөөрөөд н.Баасандулам, н.Баасанжаргал, н.ХөвсгөлД.И, н.Ж.Н бүгд надтай харьцахаа байсан. Тэрийг хүлээж авах надад хэцүү байсан. Х.Т, Б.Бын дуу гарахаар надад хэцүү байдаг. Хуралтай гэж бодохоос би хямраад тогтож сууж чадахгүй. Нэг удаа ч намайг яаж байна гэж асуухгүй. Ийм зүрх сэтгэлтэй байж болдог юм уу. Эх нэгтэй эцэг ондоо ч гэсэн би энэ хүүхдийг төрөх гээд байхад нь би эмнэлэгт онцгой байдлын машинаар аваачиж өгөөд арай гэж хүн болгосон. Бөөс хүртэл талханд нь нааж идүүлж байсан. Энэ дүүдээ зодуулна гэж тухайн үед би асарч хамгаалж байсан биш. Хүний олон хүнээ барихгүй байх. Анх эвлэрэх үү гэхэд  эвлэрэхгүй гээд наадах чинь хэнэггүй гөлгөр царайлаад зогсож байсан. Би ууртай ч гэсэн хүнийг ойлгож хүлээж авах чадвар байгаа. Би амьдралд нь гай болоод яах уу гэж бодоод юм хийхээ байсан ч хэлдэггүй. Өөрөө л би болгоод явдаг. Өмнө нэг хүн хадаг тавиад аваарт орж толгойдоо авсан гэмтэл байгаа. Гай болохгүй мөрөөрөө би хүүхдээ сургуульд явсан ч нэхэж байсан зүйл байхгүй. Мохой зүйлийн үйлдлээс болсон гэж байна. Би хөлөө зүсээд сууж байх хүн биш. Тэр зэргийн ухамсартай хүн...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Эын өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Доншинг гэх газарт байдаг манай ээжийн төрсөн дүү Д.И гэдэг ахындаа сар шинийн золгуут хийж өөрийн төрсөн дүү Х.Т эхнэр хүүхдийнх нь хамт очсон юм. Тэнд золголт хийх гээд Д.А ахтай золгох гэж байсан хүргэн болох гэж байгаа залуу нь гар хоосон ахтай золгох гэхээр нь би 100 төгрөг ч бариад золгож болдоггүй юм уу гээд хэлчихсэн чинь манай дүү Б.Т эргэж хараад  зүүн хөлний өвдөг хэсэгт өшиглөөд намайг зодох гэж сандал барихад нь охин Б.Л  нь сандлыг нь авч аавыгаа болиулсан. Тэгээд бид нар золголтоо хийгээд байж Б.Т намайг хэл амаар доромжилж сандлаар цохих гээд байсан. Тэгээд Д.И ах уурлаад бид нар тарсан. Д.И ах намайг Алаг цард байдаг манай дүү Ж.А гадаа буулгачхаад явсан. Тэгсэн Б.Таа араас намайг зодох гээд гүйж ирэхэд нь Ж.Н болиулаад Хатгал тосгон руу явуулсан. Тиймээ 2 удаа зодож байсан. Тэр үед би уучлаад өнгөрч байсан. Б.Тын эхнэр Жамсран, Б.Тын 2 охин Б.Л, Мөнхжаргал байсан. Мөнхжаргалын нөхөр нь байсан. Тэгээд манай ах Д.И гэсэн хүмүүс л байсан. Б.Л шүүхэд ажилладаг аавыгаа огшоож намайг янз бүрээр хэлсэн. Бид 2-н дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгын асуудал байхгүй. Би дүү нартаа өгч л явсан. Миний зүүн хөлний өвдөг хэсэгт өшиглөж гэмтэл учруулсан. Тухайн үед өшиглүүлснээс болж маш их хавдаж, халуурч гишгэж чадахгүй болоод Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.  би өөрт учирсан гэмтлээ үзүүлж тогтоолгоно... Би Х.Тад зодуулаад  гэмтлийн эмч дээр очоод үзүүлэхэд дотроо цус хуралттай байна гээд намайг 4 хоног мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Бас цус хурсан  байсныг нь мэс засалд орж авахуулсан. Тэгээд нэгдсэн эмнэлэгээс гараад Жаргалант эмнэлэгт бас хэвтэн эмчлүүлсэн. Би өмнө нь таяг тулж явдаггүй байсан Х.Тад зодуулаад таяг тулж явдаг боллоо. Одоо миний зүүн  хөлний өвдөгний нүд хэсгийн хавдар буугаагүй л байна. Урд болон ар хэсгээр хөх алаг л байна. Бас өвдөгний шингэн асгарсан. Үүнээс болоод үе солиулах хүртэл асуудал гарч байна. Тухайн  үйл явдлын  дараа  Х.Т надад  500,000 төгрөг бэлнээр өгсөн. Гомдолтой байна. Би энэ гэмтлийг авахаас өмнө Алаг-Эрдэнэ сумын Сагсахын давааны хажууд амралтын газарт сахиул хийж байсан. Сарын 500.000 төгрөгийн цалинтай байсан. Хохирлоо барагдуулж авна. Тухайн үед намайг Чандмань-Өндөр сумын Доншинг гэх газарт байдаг манай ээжийн дүү Д.Игийн гэрт Х.Тыг дагуулаад золгохоор очсон.Би явахгүй гэж байхад Х.Т нь намайг аваад явсан. Тэгээд Ж.Д.Игийн гэрт очоод гадна талын хувцсаа тайлж байхад  Х.Тын охинтой сууж байгаа залуу нь  Ж.Д.И ахтай золгохдоо гар хоосон золгож байхаар нь би тэр залууд хандаж чамд чамд 100 төгрөг байдаггүй юм уу гэж хэлсэн. чинь Х.Т уурлаад шууд миний зүүн талын хөлний өвдөг хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед намайг өшиглөхөд тас  гээд л нэг юм тасарч байгаа юм шиг  чимээ гараад миний хөл тэр дороо хавдсан.  Х.Т намайг хүргэнийг нь мөнгөггүй золголоо гэж хэлсний төлөө уурлаад намайг өшиглөх болсон. Өмнө нь Х.Т намайг хоёр удаа зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18 тал/,

           Иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн: “...Б.Эын эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 407,000 төгрөг болсон байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 407,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Гэрч Т.Цын өгсөн: “...2024 оны 02 дугаар  сарын 10-ны өдөр би хадам аав, ээж манай эхнэр хүүхэд бид нар хөдөө золгууд  хийгээд явсан. Явах замдаа хадам аав өөрийн төрсөн эгч Э.Л гэх хүнийг хөдөө гэрээс нь  аваад явсан. Тэгээд бид нар золгууд хийх айлдаа очоод бүгд золгосон. Тэгсэн Э.Л гэх эгч шууд хадам аавтай эрүүл маргаан хийгээд эхэлсэн. Миний бодлоор тэр хоёрын дунд хуучны хэрүүл маргаан байсан юм шиг байсан. Э.Лыг хэрүүл хийгээд байхаар нь хадам аав Х.Т нь босч ирээд өшиглөсөн. Намайг тэр хэрүүл дундаа оруулж намайг ахтай минь хоосон золголоо гэж шалтаглан хэрүүл маргааныг Э.Л гэх хүн үүсгэсэн тэгээд бид нар тэр золгосон айлаасаа гараад Хатгал тосгоны төвд гэртээ ирсэн. Миний харснаар хадам Х.Т нь тэр Э.Л гэдэг хүний хөл хэсэг рүү нэг өшиглөсөн. Тэгээд би нялх хүүхэдтэй байсан болохоор хүүхдээ аваад гараад машинд суусан. Намайг гарснаас хойш ахиж цохисон үгүйг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Хэрэглээгүй байсан тэр айлд орж дөнгөж золгоод байж байтал хэрүүл маргаан болсон. Тэгээд бид удаагүй буцаад ирсэн. Б.Э гэх хүн намайг шинэ хүргэн байж хүнтэй хоосон золголоо гэж хэлэхээр нь  хадам аав намайг өмөөрч Э.Л гэх хүнтэй маргалдсан үүнээс болсон гэж би бодож байна. Урьд өмнө хадам аавтай хэрүүл маргаан хийж байсан гэсэн яг  юунаас болж маргалдаж байсан талаар нь мэдэхгүй байна. Э.Л нь Х.Тын биед халдаж цохисон асуудал  гараагүй хэрүүл маргаан хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаартай: “...Б.Эын  биед зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт /хх-ийн 39 тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 164 дугаартай: “...Б.Эын  биед үүссэн зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь өшиглөх үед үүссэн байх боломжтой. Б.Эын биед үүссэн зүүн шилбэний гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 45-46 тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 907 дугаартай: “...Урьд гарсан 110 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, 164 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Хөвсгөл аймгийн ШШХ-ийн шинжээч эмч Г.Алтайгийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Эыг нэмэлтээр үзсэн үзлэгт: “Зүүн шилбэний урд дээд хэсэгт 0.5x1.0 см мэс заслын шархтай уг шархнаас цайвар ногоон өнгийн идээтэй, үүнийг тойрч хавдаж овойсон” гэсэн байх бөгөөд уг шарх нь хохирогчийг 2024 оны 02 дугаар 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед нь эмчилгээний зорилгоор хийгдсэн мэс ажилбарын шарх байна. Иймд Б.Эын биед учирсан зүүн шилбэний цус хуралтыг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан гэж үзэхгүй. Б.Эын биед учирсан зүүн шилбэний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр аль алинаар үүсч болно. Хүний өшиглөх үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Б.Эын  биед үүссэн зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь өшиглөх үед үүссэн байх боломжтой. Б.Эын биед үүссэн зүүн шилбэний гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 173-175 тал/,

          Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар  хавсралтаар Б.Талсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл  тогтоосныг  хүлээн зөвшөөрсөн: “...Б.Эын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоов...” гэх маягтын загвар /хх-ийн 182 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Б.Эын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 7-8 тал/,

           Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14 ний өдрийн 26/056 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 20-21 тал/,

    Шүүгдэгч Х.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Манай ээжийн төрсөн ганц дүү Д.И нь Чандмань-Өндөр сумын Доншиг гэх газарт амьдардаг юм. Тэгээд Д.И ахтай золгохоор шинийн нэгэнд явахдаа болох Э.Лыг бас өөрийн эхнэр хүүхдийг хамт аваад явсан. Тэгээд замдаа явж байтал Э.Л эгч манай төрсөн ах Ж.Н болон төрсөн эгч Баасандулам нарын яриад муулаад байсан. Ингээд хүн муулаад байхаар нь би та битгий хүн муулаад бай наад хүмүүс чинь өөрсдийн сонгосон замаар явж байгаа гэж хэлсэн. Тэгээд Д.И ахынд очиж золгоод байж байхад Б.Э эгчийг гэрийн гадаа байх үед манай хүргэн Ц. Б.Т түрүүлээд Д.И ахтай золгосон юм байна лээ. Тэгсэн чинь Э.Л эгч Ц.Б.Т руу хандаад чи надаас түрүүлж золгодог  хэн юм. Чамд бариад золгох 1000 төгрөг байхгүй юу гэж хэлээд ер нь маргаан болсон. Ингэж байтал Э.Л эгч манай охин Мөнхжаргалд хандаж чи хадмынхаа гэрч очихдоо энэ гөлөгийн аав ээж дээр нь мөнгөгүй золгоорой гэж хэлсэн. Би уг нь Э.Л эгчид боль барь гэж хэлэхэд миний урдаас хуц барь чи хүн өмөөрлөө гээд өөрөө эхэлж маргаан гаргасан. Ингээд би тэсэхээ болиод уурын бухимдалд Э.Л эгчийн зүүн шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би тухайн үедээ өшиглчихөөд хий дэмий өшигллөө гэж бодсон. Тэгээд л ер нь салцгаасан нь уг нь би Э.Л эгчийг хүргэж өгье гэж хэлсэн чинь хуц зайл балай хүүхэд төрүүлж өсгөсөн Хишигдаваа ээждээ гомд гэж хэлэхээр нь Д.И ахынд үлдээчихээд би эхнэр хүүхдээ аваад явсан. Олон олон шалтгаан байгаа. Э.Л нь миний эхнэрийг 20 жил дарамталж байгаа. Яахав манай эхнэр надаас 2 эгч хүн байдаг юм. Тэгээд Э.Л эгч манай эхнэрийг хар авгай дархад хүүхэн хөгшин авгай гэх мэт эхнэрийг маань доромжилж байсан. Тэгээд бас тухайн үед намайг хүүхэд, зээгээ аваад явж байхад бас хэл амаар доромжпоод байхаар нь гэнэт миний уур хүрээд л өшиглөсөн юм. Тиймээ би Э.Л эгчид 450,000 төгрөг өгсөн. Бас Хатгалаас Мөрөн сум руу оруулж эмнэлэгт хүргэж өгсөн. Үгүй ээ би эрүүл байсан. Тухайн өдөр эхний айлдаа золгуут хийх очсон байсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Шүүгдэгч Х.Т нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэр Доншиг гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Этай маргалдаж, улмаар зүүн хөлөн тус газарт нь өшиглөж биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Эын мэдүүлэг, гэрч н.Ц Б.Тын мэдүүлгээр хохирогчийн биед цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Алтайн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 907 дугаартай дүгнэлтээр урьд гаргасан 110 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. 164 дугаартай дүгнэлт үндэслэлгүй болохыг тогтоосон. Мөн иргэний нэхэмжлэгч Г.А мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан. Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийх юм бол шүүгдэгч Х.Т нь  Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэр Доншиг гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Этай  маргалдаж, улмаар зүүн хөлөн тус газарт нь өшиглөсөн болох нь тогтоогдож байна. Хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Алтайн 2024 оны 3 дугар сарын 18-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтэд Б.Эын биед үүссэн зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь өшиглөх үед үүсэх боломжтой. Зүүн шилбэний гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар буюу удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дурдсан байгаа. Дээрх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж прокурорын зүгээс хохирогч Б.Эын биед зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоотой байна гэж үзэж Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 116 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүхийн шатанд шүүгдэгч Х.Т түүний өмгөөлөгч нараас гаргасан дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхээс хангаад шүүгчийн захирамжаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн. Прокуророос 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 14 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тогтоолоор шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлсэн. Ийнхүү тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 907 дугаартай дүгнэлт гарсан. Урд гарсан Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний газрын эмч Б.Алтайн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт үндэслэлтэй Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.А 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтээр гаргасан нэмэлт шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй болохыг тогтоож ирүүлсэн. Иймд шүүгдэгч Х.Тын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх буюу яллах дүгнэлтэд дурдагдсан нөхцөл байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрчлөгдсөн нөхцөл байдаг учраас улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Тын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Б.Э нь баримтаар нэхэмжилсэн 955,465 төгрөгийн хохирол тооцсон мөрдөгчийн тэмдэглэл авагдсан. Хохирлын баримтуудад 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15,300 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 45,000 төгрөгийн баримт зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас өмнө авагдсан баримт мөн гар утасны хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг хасаж тооцуулах саналтай байна. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ebrimt-тай холбоотой  660.253 төгрөгийг нэхэмжлэхээр баримт гаргуулж ирсэн байна. Мөн замын зардал гэх баримт нь нотлох баримт нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир нотлох баримтаас хасуулж тооцуулах саналтай байна. Үлдэх нотлох баримтаар тогтоогдож байгаа хэсгийг хохирогчид шүүгдэгч Х.Таас гаргуулж цаашид учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн нэхэмжилсэн 407,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өнөөдөр шинээр  нотлох баримт гаргаж өгсөн хохирогч Б.Эын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлд тогтоож ирүүлсэн. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар Б.Тлагдсан жишиг хүснэгтэд хохирлын 2 дугаар зэрэглэл тогтоогдсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хүртэл шүүгдэгчээс гаргуулж олгуулах аргачлал байгаа. Улсын яллагчийн зүгээс хохирогч Б.Эын сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгийг шүүгдэгч Х.Таас гаргуулан олгуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх санал, дүгнэлт

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг гаргасан: “...Шүүгдэгч Х.Т нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн төрсөн эгч Б.Этай маргалдаж, улмаар зүүн хөлөн тус газарт нь өшиглөж биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна.  Хэргийн байдлыг тодорхой шүүх хуралдаан дээр яригдсан. Мөн хэрэгт авагдсан баримтууд байгаа. Яагаад хүндэвтэр гэж үзэж байна гэхээр өмгөөлөгч миний зүгээс анх шинжээчийн дүгнэлт хүнд гэж гарсны дараа хүндэвтэр байна гэж харсан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  шинжээчийн дүгнэлтийг шүүгч, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана. Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд шүүхээр хянан хэлэлцэж алыг нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ гэж заасан байгаа.  Яагаад хүндэвтэр гэдгээ хуулийн заалтаас гадна 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Мөнгөн Гүүр эмнэлэгт өөрөө очиж үзүүлсэн. Өөрөө бас яагаад миний гэмтэл хөнгөн гэж гарч байгаа юм бэ гэж байна. Одоо хүртэл гэмтэл нь эдгэрээгүй байгаа. Томографт орсон. Гэмтэл нь эдгэрээгүй байгаа учир хүнд гэж харж байгаа. Зүйлчлэл өөрчлөхөөр бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар зүйлчлэхээр харагдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан. Хохирлын хувьд Б.Э нь энэ хугацаанд 14 удаа шүүх, цагдаагаар ирж очсон. Эмнэлгээр 10 удаа үзлэг оношилгоо хийлгэж явсан. Хавтаст хэрэгт авагдсан зарим баримтууд өөрөө нүдний хараа муу учир зарим баримтыг би хараагүй баримт хийсэн байсан. Хоол, зайрмаг, 2023 оны баримтуудыг хасаж тооцоход болно гэж байна.  Миний тооцоолсноор хэрэгт 4,876,519 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Ийм учир уг хохирлыг гаргаж өгөөч. Сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн дээд зэрэглэлээр гаргаж өгөөч гэж хүсэж байна. Одоо болтол хямраад сэтгэцийн хувьд өөрчлөлттэй байгаа. Ийм учир өндөр зэрэглэлээр тогтоож цаашид эрүүл мэндийн зарлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөөч гэсэн дүгнэлтийг гаргаж байна..” гэх санал, дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын гаргасан: “...Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтээр тодорхойлж оруулж ирсэн зүйлчлэлээ өөрчилж 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 907 дугаартай шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд үндэслэж зүйлчлэлийг өөрчилж санал дүгнэлтээ оруулж байгаад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд санал дүгнэлтээ гаргадаг. Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийн нөхцөл байдлыг харан хөнгөрүүлэн зүйлчилж болно гэж тухайн хуульд тодорхой зааж өгсөн. Энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн оруулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ. Хохирогч Б.Э төрсөн эгч гэсэн ахуйн амьдрал, гэр нь тус тусдаа амьдрал толгойлж явдаг хүмүүс. Үүнийг нэг бүлд амьдардаг гэр бүлийн хамаарал харилцаатай гэж үзэх боломжгүй. Гэр бүлийн тухай хуулийн 1.3, 1.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа учир хүндрүүлж зүйлчлэх боломжгүй. Хохирогчийн мэдүүлэг, тайлбарт бид хоёр тусдаа амьдардаг тухайн хэрэг гарах өдөр ч мөн өөр газар манаач хийж байсан. Манаан дээрээс явъя гэж гуйгаад аваад явсан. Бид нар тус тусдаа амьдралтай хүмүүс гэдгээ мөн хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэх боломж байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотолбол зохих байдал гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхой тогтоож яллах дүгнэлт үйлддэг. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдэхэд шалтгаалсан нөхцөл хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь тодорхой харагдаж байна. Хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас харахад төрсөн эгч нь дүүгээ хайралдагч гэсэн түүнийгээ илэрхийлэх нөхцөл байдал буруугаар илэрхийлэгдэж айл гэрийн амьдрал үймүүлэх, эхнэр, хүүхдэд нь буруу ойлголт төрүүлэх гэдэг нөхцөлөөс эгч дүү хоёр байнгын маргаантай нөхцөл байдал харагдаж байна. Тухайн цагдаагийн байгууллагад гараараа бичиж өгсөн өргөдлөөс харахад маш олон хүн хохирогчтой хэрэлдэж, маргалдаж бусдад өөрийнхөө үзэл бодлыг буруугаар илэрхийлснээс болж маш олон хүний дургүй занг хүргэж хэл ам хийж байнгын дарамтад байдаг гэдгээ тусгасан байна. Энэ нөхцөл байдлаас харахад хохирогч өөрийгөө илэрхийлэх бусдад хандаж байгаа хандлагаас миний үйлчлэгч уг гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн байна. Шүүхээс зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэхдээ уг шалтгаант нөхцөл байдлыг анхаарч шийдвэрлэж өгөөч гэсэн саналыг оруулж байна. Монголын их хүндэтгэлийн баярын өдөр эгчийгээ хүндэтгээд унаагүй ганцаараа сууж байхаар нь авч яваад ахад нь золгуулъя гэсэн дүүгийн сэтгэлээр аваад явсан байхад ёс заншлаа мэдэхгүй байгаа шинэ залуу үеэ хоосон, мөнгөгүй золголоо гэдэг хэм хэмжээг зөвөөр зааж ойлгуулах ёстой байтал түүнийг хоосон золголоо гэдэг байдлаар хүргэнийг буруутгаж хэрүүл, маргаан үүсгэсэн нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Энэ нөхцөл байдлыг анхаарч шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Шилбэний гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал нэхэмжилж байна уу гэдэг асуудал дээр дүн шинжилгээ хийлгэх ёстой. Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний эмч Б.Алтайн гаргасан 2 удаагийн дүгнэлт байгаа.  Уг хоёр дүгнэлтийн аль нь үндэслэлтэй вэ гэдэг асуудал дээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн баг дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтийн үндэслэх хэсэгт амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбарт 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн мэс засал, гэмтлийн тасагт хэвтсэн тухай оношоор  зүүн өвдөгний шилбэний зөөлөн эдийн гэмтлийн няцралт, цус хуралт өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн. Энэ нөхцөл байдлыг дүгнэхдээ Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний эмч Б.Алтайн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б.Эын нэмэлтээр үзсэн үзлэгт зүүн шилбэний урд дээд хэсэгт 0,5 см хэмжээтэй мэс заслын шархтай. Уг шархнаас цайвар ногоон өнгийн идээтэй, үүнийг тойрч хавдсан овоорсон гэх байх бөгөөд уг шарх нь хохирогчийг 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеийн эмчилгээний зорилгоор хийгдсэн мэс ажилбар байгаа эсэхийг анхаарч дүгнэлтэд тусгасан шарх байна. Иймд Б.Эын биед учирсан  зүүн шилбэний цус хуралтыг эрүүл мэндийн хувьд удаан хугацаагаар сарниулсан гэж үзэхгүй гэж тодорхойлсон. Шилбэний гэмтэлтэй холбоотой дүгнэлт гарсан гэвч өвдөгний мэс заслын хагалгаанд орсон баримтад үндэслэж гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй байна. Шилбэний гэмтэлтэй холбоотой эмчилгээ үйлчилгээ авсан. Түүнд зарцуулахад холбогдон гарч байгаа бусад зардлыг хохирогч нэхэмжлэх эрх зүйн үндэс үүснэ. Өвдөгний гэмтэлтэй холбоотой мэс заслын хагалгаанд орсон Мөнгөн Гүүр эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн нөхцөл байдаг нь түүний өвдөгний гэмтэлтэй холбоотой зардал байна. Шилбэний гэмтэлтэй холбоотой гарч байгаа зардал биш байна. Ийм учир шүүх хохирогчийн нэхэмжлээд байгаа эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардлыг 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн шилбэнд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой зардал, түүнээс үүдэн гарч байгаа тээврийн зардлыг төлөхөд маргах зүйл байхгүй. Түүний өдөр тутмын хоол хүнсний хэрэглээний зардлуудыг шаардах эрх хуульд заасны дагуу боломжгүй. Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой бусад зардал нэхэмжилсэн байгаа нотлох баримтуудыг хасаж шийдвэрлэж өгөөч. 2023 оны зардал, онлайн шопын зардлыг хасаж тооцож өгөөч. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байгаа түүний эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардал иргэний журмаар нэхэмжлэх эрх дээр эргэлзээ үүснэ. Шинжээч эмч нарын дүгнэлтээр хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гээд тодорхойлоод заагаад өгсөн. Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй баримтуудыг дурдаж өгөхөд маргаад байх зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан. Үйлчилгээтэй холбоотой хоёр зардал байна. Үүнийг ялгаж дүгнэлт хийж өгөөч. 275,000 төгрөгийн баримтыг хасаж шүүх анхаар ч дүгнэлт хийж өгөөч гэж хүсэж байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Х.Т болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй.

Улсын яллагч нь “..Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж дахин шинжээч томилоход дээрх дахин шинжээчийн дүгнэлтэд өмнө хавтаст хэрэгт авагдсан байсан нэг шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, нөгөө шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэсэн нөхцөл байдал байгаа учир үндэслэлгүй гэж үзэж байгааг нь  нотлох баримтаар үнэлэх шаардлага байхгүй юм байна. Шүүх шинжилгээний ерөнхий газраас ирүүлээд байгаа энэ дүгнэлтийг үндэслээд урьд гаргасан буюу зүүн шилбэний гэмтэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хөнгөн гэмтэл байгаа учир  зүйлчлэх нь зүйтэй байна гэж дүгнэж байна. ... Өмгөөлөгч гэр бүлийн хамааралтай гэдгийг анхаарч үзээч гэсэн зүйл ярьсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг 3.1.1-т зааж өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч болоод шүүгдэгч нар нь эгч, дүү гэдэг байдал ярьсан. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдаад хөнгөн гэмтэл учруулаад байна гэж зүйлчлэх нь өөрөө өрөөсгөл ойлголт гэж харж болно. Яагаад гэвэл тухайн маргаан болж байгаа нөхцөл байдлыг анхаар ч үзэх ёстой. Хүргэн анхтай мөнгөтэй золгосонгүй гэдэг байдлаар маргасан байдаг. Энэ нь өөрөө ямар нэгэн байдлаар гэр бүлийн маргаантай байж байгаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа асуудал биш. Нэг удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учраад байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэх нь өрөөсгөл гэж үзэж байна....” гэж,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нь “..Шүүгдэгч Х.Т нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн төрсөн эгч Б.Этай маргалдаж, улмаар зүүн хөлөн тус газарт нь өшиглөж биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна.  .. .. Одоо хүртэл гэмтэл нь эдгэрээгүй байгаа. Томографт орсон. Гэмтэл нь эдгэрээгүй байгаа учир хүнд гэж харж байгаа. Зүйлчлэл өөрчлөхөөр бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар зүйлчлэхээр харагдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал “..Хохирогч Б.Э төрсөн эгч гэсэн ахуйн амьдрал, гэр нь тус тусдаа амьдрал толгойлж явдаг хүмүүс. Үүнийг нэг бүлд амьдардаг гэр бүлийн хамаарал харилцаатай гэж үзэх боломжгүй. Гэр бүлийн тухай хуулийн 1.3, 1.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа учир хүндрүүлж зүйлчлэх боломжгүй. Хохирогчийн мэдүүлэг, тайлбарт бид хоёр тусдаа амьдардаг тухайн хэрэг гарах өдөр ч мөн өөр газар манаач хийж байсан. Манаан дээрээс явъя гэж гуйгаад аваад явсан. Бид нар тус тусдаа амьдралтай хүмүүс гэдгээ мөн хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэх боломж байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна....” гэж  тус тус мэтгэлцжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах эдийн эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж,

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүэнэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж зааснаас үзэхэд хохирогч Б.Э нь шүүгдэгч Х.Ттай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай түүний төрсөн эгч болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Тын өгсөн “Овог өөр. Нэг ээжээс гарсан..” хохирогч Б.Эын өгсөн: “...Эх нэгтэй эцэг ондоо..” гэх тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрч Т.Цын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд  шүүгдэгч Х.Тыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй  байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: Хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Алтайн 2024 оны 3 дугар сарын 18-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтэд Б.Эын биед үүссэн зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь өшиглөх үед үүсэх боломжтой. Зүүн шилбэний гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар буюу удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дурдсан байгаа. Дээрх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж прокурорын зүгээс хохирогч Б.Эын биед зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоотой байна гэж үзэж Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 116 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүхийн шатанд шүүгдэгч Х.Т түүний өмгөөлөгч нараас гаргасан дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхээс хангаад шүүгчийн захирамжаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн. Прокуророос 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 14 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тогтоолоор шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлсэн. Ийнхүү тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 907 дугаартай дүгнэлт гарсан. Урд гарсан Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний газрын эмч Б.Алтайн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт үндэслэлтэй Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Алтайн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтээр гаргасан нэмэлт шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй болохыг тогтоож ирүүлсэн. Иймд шүүгдэгч Х.Тын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх буюу яллах дүгнэлтэд дурдагдсан нөхцөл байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрчлөгдсөн нөхцөл байдаг учраас улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Тын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргаж  мэтгэлцжээ.

Хавтаст хэргийн 173-175 дугаар талд авагдсан  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 907 дугаартай: “...Урьд гарсан 110 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, 164 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Хөвсгөл аймгийн ШШХ-ийн шинжээч эмч Г.Алтайгийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Эыг нэмэлтээр үзсэн үзлэгт: “Зүүн шилбэний урд дээд хэсэгт 0.5x1.0 см мэс заслын шархтай уг шархнаас цайвар ногоон өнгийн идээтэй, үүнийг тойрч хавдаж овойсон” гэсэн байх бөгөөд уг шарх нь хохирогчийг 2024 оны 02 дугаар 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед нь эмчилгээний зорилгоор хийгдсэн мэс ажилбарын шарх байна. Иймд Б.Эын биед учирсан зүүн шилбэний цус хуралтыг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан гэж үзэхгүй. Б.Эын биед учирсан зүүн шилбэний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр аль алинаар үүсч болно. Хүний өшиглөх үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлтээр  хохирогч Б.Эын биед учирсан зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 164 дугаартай  дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзжээ.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Х.Тын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Х.Тын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох өгнө үү гэх  дүгнэлтийг  шүүхээс  шүүгдэгч Х.Тын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь  үндэслэлтэй гэж үзлээ.

          Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Э, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа,        гэрч Т.Ц нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 164 дугаартай дүгнэлт, эмчийн үзлэгийн тэмдэглэл, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 907 дугаартай дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.Эын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26/056 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Х.Т нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэр “Доншиг” гэх газарт байрлах Ц.нд 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Б.Этай “миний гэр бүл рүү халдаж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, түүний зүүн хөлний шилбэн тус газарт нь өшиглөж биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нотлогдон  тогтоогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Б.Эын биед зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох  журмын 3.3.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Х.Тын хохирогчийн зүүн хөлний шилбэ хэсэгт өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Эын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х.Тын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х.Тын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Эын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Х.Тын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Х.Т нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Б.Эын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн байх тул шүүгдэгч Х.Тад холбогдуулан ирүүлсэн яллах  дүгнэлтийн зүйлчлэлийг  өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Хишигдаваагийн Б.Тад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 907 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч Х.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э  нь  эм, эмчилгээ, тээврийн  зардалд 3,876,519 төгрөг нэхэмжилж байна гэх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 4.015.544 төгрөг байх ба хохирогч нь  гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон төлбөрийг мөн нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж  хэрэгт /хх-ийн 64-73, 131-132, 176-183/ талд авагдсан баримт, мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт зэрэг нотлох баримтыг тус тус  хавсарган ирүүлжээ.

 Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношлогоо, бензин шатахуунтай холбоотой  гарсан зардал болох хх-ийн 71 дугаар талд авагдсан  /53.000, 7.500/ 60.500 төгрөг, хх-ийн 72 дугаар талд авагдсан /75.000, 210.000/ 285.000 төгрөг, 131 дүгээр талд авагдсан /40,000, 60.800, 40.000, 50.000, 60.800, 210.000, 30.000/ 491.600 төгрөг, хх-ийн 183 дугаар талд авагдсан 350.000, 26.500/ 376.500 төгрөг нийт 1.213.600 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Х.Таас гаргуулж хохирогч Б.Эд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Эын  нэхэмжлэлийн шаардлагаас хх-ийн 64 дүгээр талд авагдсан /250.000/ 250.000 төгрөг,  хх-ийн 71 дүгээр  талд авагдсан /20.500, 5.600, 7.027, 3.200, 9.700, 5.388, 1.198, 33.100, 3.000, 62.000, 3.729, 40.000/ 194.442 төгрөг, хх-ийн 72 дугаар талд авагдсан /20.500/20.500  төгрөг, хх-ийн 131 дүгээр талд авагдсан /3.126, 40.000, 41.100, 15.300, 57.400, 13.300, 40.000, 5.300/ 215.526  нийт 680.468 төгрөгийн баримтууд нь хохирогчийн жам ёсны хэрэгцээний зардал мөн хэрэгт хамааралгүй зардал буюу уруулын бальзам, алео маск, Орхон Баян өндөр сум руу Жигжидсүрэн гэх хүн зорчсон зорчигч тээврийн тасалбар, гар утас авсан барьцаат зээлийн гэрээ нь Чойндонгийн Баянмөнхийн нэр дээр авагдсан  баримт хэрэгт авагдсан байх тул дээрх 680.468 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хх-ийн 66 дугаар талд авагдсан 15.000, 15.000, 25.000, 40.000/95.000 төгрөг,  хх-ийн хх-ийн 71 дүгээр талд авагдсан 146.250, 116.773, 35.000, 38.000, 20.200, 2.400 /358.623 төгрөг,  хх-ийн 67 дугаар талд авагдсан /100.000, 300.000, 33.000, 50.000, 75.000/558.000 төгрөг,  хх-ийн 131 дүгээр талд авагдсан /19.400, 20.000/ 39.400 төгрөг, хх-ийн 129 дүгээр талд авагдсан /20.000, 30.000, 30.000, 15.000, 15.000, 50.000, 30.000, 30.000, 10.000, 30.000/ 260.000 төгрөг, хх-ийн 179 дүгээр талд авагдсан  285.000 төгрөг, хх-ийн 178 дугаар талд авагдсан 100.000 төгрөг, хх-ийн 177 дугаар талд авагдсан 47.000 төгрөг, хх-ийн 176 дугаар талд авагдсан 50.000 төгрөг, хх-ийн 181 дүгээр талд авагдсан 130.000 төгрөг, хх-ийн 183 дугаар талд авагдсан 138.453, 60.000/198.453 төгрөг нийт 2.121.476 төгрөгийн нэхэмжлэлийн баримт нь Голомт, Хаан банкны пост машин уншуулсан баримт, Мобиком компаниас үйлчилгээ авсан, Ти ди би онлайн гэх утгатай юунд зарцуулсан нь тодорхойгүй, гаргагдахгүй, Тана эмнэлэгт боолт хийлгэсэн гэх утга бүхий гар бичвэр баримтууд хэрэгт авагдсан байх тул дээрх 2.221.476  төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Х.Таас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

           Мөн шүүхийн шатанд хохирогч Б.Э болон түүний өмгөөлөгч  нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж  тус тус хуульчилжээ.

 Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр Б.Талсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.

           Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”  гэж заажээ.

Шүүгдэгч Х.Т нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэр “Доншиг” гэх газарт иргэн Б.Этай маргалдаж, улмаар улмаар бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь  2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  болсон байна.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг Б.Талсан байна.

      “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” нь шүүх шинжилгээний байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.3 дугаар зүйл /Залилах/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/, 27.10 дугаар зүйлд /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэсэн 5 төрлийн гэмт хэргийн хохирогчид учрах боломжтой сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд энэхүү жишиг стандартыг тухайн төрлийн хэргүүдэд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заажээ.

      “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д дээрх 5 төрлийн гэмт хэргийн тухайд шүүх шинжилгээний байгууллага сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоохоор, 2.2-т хохирогч нь хүснэгтээр шинжилгээ хийлгэхээр, 2.3-т мөрдөгч хүснэгтээр сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрөх эсэхийг баримтжуулан хэрэгт хавсаргахаар тус тус заасан байна.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Тэмүлиний би Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт, Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирсон *********регистерийн дугаартай, Бямбын Э.Лын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоов.  Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг:  ..тийм.. хохирогч Б.Эын гарын үсэг бүхий баримт /хх-ийн 184 дүгээр тал/-д авагдсан байна.   

 Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Б.Талсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д 2 дугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй хүртэл тэнцэх хэмжээний төгрөгөөр  хохирол барагдуулна.       

 Журмын 3.6-д тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр тогтоож уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан  тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.

 Мөн журмын 3.8-д эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

 Гэмт хэргийн төрөл учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас илүү эсхүл багаар тогтоосон бол үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгана гэж тус тус  заасан байна.

 Иймд хохирогч Б.Эын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Б.Талсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.

 Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоосон хүснэгтийг (хх-ийн 184 тал) үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн,  хохирогч Б.Эын  биед үүссэн зүүн шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Эын гэмт хэргийн улмаас сэтгэл түгшилийн байдал, ах дүү нартайгаа харилцаа холбоогүй болсон байдал, шүүгдэгч Х.Тын  бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн, гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч  Б.Эд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 10 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 6.600.000 төгрөг болж байна. /660,000*10=6.600,000/.

Тодруулбал: хохирогч Б.Эын нэхэмжлэлийн шаардлагаас 680.468 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Эын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлээр тогтоосон 6.600.000  төгрөг, эмчилгээний зардал 1.213.600  төгрөг нийт 7.813.600 төгрөгөөс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т нь: “..эмчилгээний зардалд 450.000 төгрөг..” өгсөн гэх мэдүүлэг, хохирогч Б.Э нь: ...450.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг тайлбарыг өгч байх тул хохирогч  Б.Эын нэхэмжлэлийн шаардлагаас 450.000 төгрөгийг  хасаж нийт 7.253.600 төгрөгийг шүүгдэгч Х.Таас гаргуулж хохирогч Б.Эд олгож, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан 2.221.476 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 407.000 төгрөг /1хх-ийн 21, 24 тал/ нэхэмжилж баримтын хэрэгт хавсарган ирүүлсэн боловч дээрх баримтыг  нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний Б.Талсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас  үнэн зөвийг Б.Талгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “ бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг Б.Талгаажуулж ирүүлнэ” гэх хуулийн шаардлагыг хангалгүйгээр гарын үсгийг скайнердаж оруулсан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзлээ.

Иймд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 407.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

           Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Тын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж. Шүүгдэгч Х.Т нь хэрэг хариуцах чадвартай шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн гэх  санаа, сэтгэлээсээ гэмшсэн нөхцөл байдал харагдахгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хохирогчид 450,000 төгрөг төлсөн. Урьд шүүгдэгчийн хувийн байдлын тухайд энэ төрлийн гэмт үйлдэж торгох ял оногдуулж байсан зэргийг харгалзаж Х.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Урьд хувийн Б.Талгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх гэх саналыг гаргаж байна ..” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүллээ. Улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “... Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэж байгаа боловч ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ. 1.4-т  хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэх боломж байна гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл хохирогчийн өөрийнх нь биеэ авч явж байгаа байдал, ахмад настнаа хүндэтгэж ураг төрөлдөө мэндлэх, хүндэтгэл үзүүлэх гэж очиж байгаа хүндэтгэлийн баярын өдөр эгчийгээ авч очсон боловч шинэ хүргэнийг гар хоосон золголоо гэх шалтаг гаргаж хэрүүл маргаан үүсгэж тухайн айлд очсон эрхийг зөрчиж зүй бус үг хэллэг хэрэглэсний улмаас энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Миний үйлчлүүлэгчид ногдох ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх саналыг оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сонгох санкцитай хөнгөн төрлийн гэмт хэрэг байна. Миний үйлчлүүлэгчийн ар гэрээ тэжээн тэтгэж явдаг гол амьжиргаагаа залгуулдаг хэрэгсэл  ачааны тээврийн хэрэгсэл байдаг. Шүүх ар гэрийн амьдралын нөхцөл байдал харгалзан үзээч гэж хүсэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ялын санал тавьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээс 2700 нэгжээр торгох ялын санкциас тодорхой байдлаар хэрэглэж торгох ялыг ногдуулж өгөөч гэсэн саналыг оруулж байна. Хохирогчийн хохирлын төлбөртэй холбоотой юу нь мэдэгдэхгүй маш олон баримт орж ирсэн. Шүүхээс дүгнэлт хийлгэж шийдвэрлүүлэх нөхцөл бүрдсэн. Мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр баримт гаргаж өгсөн. Өмнө 450,000 төгрөг өгөх гэж очсон. Тусламж үзүүлэх гэж эмнэлэгт хүргэж өгсөн. Хохирогчийн биеэ авч явж байгаа  байдал нь ёс суртахууны хувьд асуудалтай нь харагдаж байна. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ч бас тодорхой харагдаж байна. Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийгээсэй. Хохирлыг төлөх гэж очсон. Цагаан сарын баяр болоод мөнгөгүй эмнэлгээр явж чадахгүй байгаа байх гээд дүү нь 500,000 төгрөг бариад очиж байхад араас нь шийдээд явуулж байна. Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч өөрөө нөлөөлсөн. Ийм учир миний үйлчлүүлэгчийг  800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд оруулж байна...” гэв.

Шүүгдэгч Х.Тын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Амаржаргал нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэх боломж байна гэж мэтгэлцэж байх боловч  хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон  шүүхийн шатанд удаа дараа өгсөн “түрүүлээд золгох гэхээр нь 100 төгрөг ч бариад золгож болдоггүй юм уу гээд хэлчихсэн чинь манай дүү Б.Т эргэж хараад  өшиглөсөн” гэх мэдүүлгийг тогтвортой  өгсөн, мөн гэрч Т.Цын өгсөн “Б.Э гэх хүн намайг шинэ хүргэн байж хүнтэй хоосон золголоо гэж хэлэхээр нь  хадам аав намайг өмөөрч Э.Л гэх хүнтэй маргалдсан үүнээс болсон гэж би бодож байна.” гэх мэдүүлгээр хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь хохирогчийн зүй бус байдлаас болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин хохирогчийн ахмад хүний хувиар уламжлал болсон зан заншлын хэм хэмжээ буюу өндөр настай хүмүүсээс түрүүлж  гар хоосон золгож болохгүй гэх уламжлалыг  хэлэхэд шүүгдэгч уурлаж  хохирогчийн биед халдсан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Тын цагдан хоригдсон хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Тад тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Т нь 1 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Тад урьд авсан хувийн Б.Т-балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй.

              2.  Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

              3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тын цагдан хоригдсон 1  /нэг/  хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 /арван тав/ нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч нийт эдлэх ялыг 1285 /нэг мянга хоёр зуун наян тав / нэгж буюу 1.285.000 /нэг сая хоёр зуун наян тав/ төгрөгөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-д оногдуулсан 1285 /нэг мянга хоёр зуун наян тав/ нэгж буюу 1.285.000 /нэг сая хоёр зуун наян тав/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

           7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар  хохирогч Б.Эын нэхэмжлэлээс 680.468 /зургаан зуун наян мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Таас 7.253.600 /долоон сая хоёр зуун тавин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд олгож, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан 2.221.476 /хоёр сая хоёр зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан  407.000 /дөрвөн зуун долоо/ төгрөгийн хохирлоо тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              8. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Т нь 1 хоног цагдан хоригдсон,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              9. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т-д  урьд авсан хувийн Б.Т-баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийнөмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН