| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0701/Э |
| Дугаар | 725 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 725
2024 10 15 2024/ШЦТ/725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар - дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******нууд овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 24100 0000 0696 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч М.Билгүүтэй /томилолтоор/ шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 27-ны өдөр *******-******* аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* СӨХ-нд харуул ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын - дүүргийн 19 дүгээр хороо ******* ******* хотхоны 68/1 дүгээр байрны В1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
- *******-******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1988 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/6 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.3 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар,
- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар,
- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 96.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сар хорих ялаар,
- - дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 593 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, *******нууд овогт *******ы ******* РД:66032711,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр - дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах ******* ******* хотхоны 68/1 дүгээр байрны гадаа Н.ийн биед халдаж хүзүү, цээжний тус газарт хутгаар хатгасны улмаас түүний биед “цээжний зүүн талд эгэмний дор хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүнд өнгөц зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Ажлын байрны тодорхойлолт, хохирол төлсөн баримт, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт зэрэг 23 хуудас баримтуудыг шинээр гаргаж өгч байна.
Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж байгаа зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Тухйан үед би шар иштэй хутгыг ажил хийж байхдаа хайчны оронд хэрэглэж байсан. Хохирогчийн зүгээс 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилсэн. “******* ” СӨХ нь 68 дугаар байрны СӨХ юм. Тэр өдөр Н. согтуу байхдаа 68 дугаар байрны граш руу орох гэхээр нь би “чамайг оруулахгүй, цаашаа зайл” гэж хэлсэн гэсэн. Миний буруу, Н. нь хажуу талын байрны оршин суугч бөгөөд нь хохирогчийн байрны грашны жижүүр юм. Манай байрны гараашны шавар уначихсан байсан учраас би ыг хамт туслаад “шаварын ажил хийгээд өгөөч” гэж гуйсан ба хамт шаврын ажил хийгээд дуусаад байж байсан.
Тухайн хэрэг маргаан 17-18 цагийн үед болсон ба тай хамт 0.33 граммын 2 шил архи хувааж уусан байсан. Миний хувьд өөртөө дүгнэлт хийж дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэмт хэрэг хийхгүй. Тухайн үед ажил хийж байсан багажаа аваад явж байхдаа “чи цаашаа зайл” гээд хутгатай гараараа түлхэхэд зүсэгдсэн байх тэрнээс би санаатай, хийсэн зүйл байхгүй. Миний бие одоо өндөр настай 86 настай ээжийнхээ хамт амьардаг, тус 68 дугаар байрны манаач, үйлчлэгчийн ажлыг давхар хийгээд сардаа 800.000 төгрөгийн цалин авдаг. Хохирогчид хохирол төлбөрийг цалингаасаа хувааж төлж барагдуулсан. Хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа, би саяхан таарахад “хохирол төлбөргүй” гэх бичгийг шүүх дээрээ аваачиж өгөөрэй гэж хэлээд өгсөн. Миний буруу, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн 24100 0000 0696 дугаартай хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 5 дахь тал),
2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (6-7, 8-11 дэх тал),
3. мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (хэргийн 12 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.ийн хохирогчоор өгсөн:
“...Миний бие - дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны 21 тоотод оршин суудаг. Би гэрээсээ 19 цагийн үед хогоо асгахаар байрны зүүн талд байрлах В1 давхарын зогсоол руу орох хэсгийн үүдэнд байсан хогийн төмөр сав руу хогоо хийж дуусаад тамхи татахаар шийдсэн. В1 давхрын орох хэсгийн шар хаалганы урд 2 хүн зогсож байсан ба тамхи татцгааж байхаар нь би тамхигүй гарч ирсэн болохоор тэр хоёр хүн дээр очоод “тамхи байгаа юу” гэж асуухад тэр хоёр залуугийн сахалтай залуу нь тамхи гаргаж ирээд, цуг тамхилсан юм.
Гэтэл намхан хар куртиктай залуу надад хандаад “энэ их зэвүүн пизда, шинээр ирсэн, дүргүй хүргээд байгаа гэж хэлэнгүүтээ” намайг анзаараагүй байхад тэврээд холдох шиг болтол миний зүүн мөрний хавиас цус гарч байсан. Би гараараа мөр нь дээрх цусаа дарж тогтоогоод хартал тэр залуу шар өнгийн иштэй хутга баруун гартаа бариад, В1 давхарын шар хаалгыг татаад дотогш орсон. Дотроос цэнхэр өнгийн цүнхтэй хувцас гаргаж ирээд “Би хийдэг ээ хийсэн, надад одоо амьдрал байхгүй, би явлаа хамаагүй” гэж хэлсэн ба барьж байсан хутгаа баруун хөлийн оймсондоо хавчуулж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.
Тэр үед Бэк гэх нэртэй сахалтай залуу хамт байсан ба би тэр залууг харсан гэдэгт итгэлтэй байна. Учир нь яг хажууд зогсож байсан. Би тэр хоёр залууг огт танихгүй, харж байгаагүй, хамт уулзаж үзээгүй. Би тэр хоёр залуутай огт маргалдаагүй. Манай охин төрсөн болохоор би баярлаад гэртээ байхдаа 0.33 литрийн согтууруулах ундаа ууж дуусгасан. Тэр хоёр залуу согтуу байх шиг байсан. Би маш их гомдолтой байна...” (хэргийн 16-18 дахь тал),
- Мөн хохирогчийн дахин өгсөн:
“... Би урьд өмнө ******* гэдэг хүнийг харж байгаагүй. Хэрэг гардаг өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн орчимд байх би өөрийн амьдарч байгаа - дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* таун хотхоны гадаа хог хаях гээд явж байсан чинь намайг хутгалдаг ******* гэх залуу Бек гээд нэг харуултай юм ярьж байсан. Би хажуугаар нь өнгөрөхдөө сайн уу гээд хэлсэн чинь над руу хандаж чи юу гэнээ гээд ямар нэгэн маргаан болон маргалдах болсон шалтгаан байхгүйгээр миний зүүн эгэм хэсэгт нэг удаа хутгаар хатгасан.
Гэтэл эгэмнээс цус гарсан би цусаа дараад зогсож байхдаа би өөрийнхөө гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн чинь цагдаа нар ирээд намайг хутгалсан гэх залууг аваад явсан. Намайг түргэн тусламжийн 103 эмч ирж үзээд “цэргийн төв эмнэлэг явна” гээд аваад явсан. Би эрүүл мэндээрээ хохирч цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Шүүх эмнэлэгийн шинжээч эмч ирж намайг үзсэн. төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд ор хонгийн төлбөр гээд 350.000 төгрөг төлсөн. Энэ баримтыг би өөрийнхөө гар утас болон бусад зүйлтэйгээ хулгайд алдсан учраас одоо надад байхгүй. Хуулийн хүрээнд шийдүүлэх хүсэлтэй байна.
2024 оны 05 дугаар сарын 29-ний орой миний хаан банкны 5033 487 056 тоот данс руу Ц.******* эмчилгээний зардал гээд надаа 300.000 төгрөг шилжүүлж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Ц.******* надаас уучлалт гуйсан. Шүүх хуралд оролцоно гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хэргийн 21-22, 26-27 дахь тал),
5. Нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5896 дугаартай:
“1. Н.ийн биед цээжний зүүн талд эгэмний дор хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүнд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хэргийн 35-37 дахь тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.ын гэрчээр өгсөн:
“... 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* ******* хотхоны 68 дугаар байрны харуул ******* намайг дуудаад “хамт шаварын ажил хийгээд өгөөч” гэхээр нь би “за” гэж хэлээд *******гийн хамтаар шаварын ажил хийж байсан чинь ******* дэлгүүр яваад нэг шил архи авчраад тухайн архийг нь хувааж уугаад дууссан.
Тэгтэл ******* дахиж дэлгүүр ороод нэг шил архи авчраад тухай архийг бас хувааж уугаад шаварын ажилаа хийгээд дуусах гэж байсан чинь ******* дахиндэлгүүр ороод нэг шил архи аваад ирсэн. Тухайн архийг хувааж уугаад дуусах гэж байхад нь би *******д хандаж одоо харьлаа гэж хэлсэн чинь ******* би багажаа хураана гэж хэлээд үлдсэн. Би түрүүлээд грашнаас гараад явсан чинь зүс таних хог хаях гээд явж байснаа намайг хараад “сайн уу” гэхээр би “сайн” гээд мэндлээд зогсож байсан чинь *******д хандаж “чи намайг хөөдөг хэн бэ” гээд грашийн үүдэнд очоод муудалцсан чинь ******* ийг цохих шиг болсон.
Би яваад очсон чинь ийн эгэм хэсгээс нь цус гарч байсан. Би *******д хандаж “чи яаж байгаа нь бэ” гэж хэлсэн чинь ******* утсаа гаргаж ирээд, яаралтай түргэн тусламжийн 103 дуудсан. Би түргэний эмч ирэх хүртэл нь цус гарч байсан газар нь дарж өгөөд зогсож байсан чинь түргэний эмч ирээд үзээд “шууд эмнэлэг авч явна” гээд аваад явсан. Удалгүй цагдаа нар ирээд *******г аваад явсан.
******* нэлээн согтуу байсан. Маргалдах шалтгаан байхгүй байсан. надтай юм яриад зогсож байсан чинь ******* грашнаас гар чирээд хандаж “чи хэн бэ, зайл” гэж хэлээд “чи намайг хөөдөг хэн бэ” гэж хэлээд маргалдах гэж байхад ******* ийг цохих шиг боллоо гэж харсан чинь ийн эгэм хэсэгт нэг зүйлээр хатгасан байсан. Би хатгасан зүйлийг хараагүй. ******* хаанаасаа юу гаргаж ирсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан эгэм хэсгээс нь маш их цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг (хэргийн 30-32 дахь тал),
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.******* сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр - дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “-68” СӨХ-ийн гадна грашийн хаалганы гадна талын баганы шаврыг янзлах гээд ганцаараа чадахгүй болохоор нь хажуу талын 58б байрны харуул Бэкболот гэх хүнийг дуудаад засварын ажил хийлцэхэд туслалцуулаад, би дэлгүүр ороод *******аа нэртэй 200 грамм архи хувааж уучхаад, дахин буцаж шаврын ажлаа хийгээд, дахиад дэлгүүр ороод *******аа нэртэй 0,33 литрийн архи авч хувааж уусан. Тэгээд шаврын ажлаа хийж дуусгаад Бэкблот “би согтоод байна” гээд яваад өгсөн. Тэгээд би багажаа янзлаад байх байхад грашийн нөгөө хаалгаар Бэкблот нэг хүнтэй хамт ороод ирсэн. Тэгэхээр нь би Бекблот, нөгөө хүн хоёр дээр очоод бид гурав грашаас гараад гадна үүдэн дээр тухайн хүнийг харсан чинь манай хажуу талын байранд байдаг хүн байсан.
Тухайн хүн намайг урьд өмнө нь “хөгшөөн, хамаа хогоо хурдан хаялдаа” гээд байдаг байсан учраас би цээж хэсэгт нь шар иштэй, миний өөрийн хутгаар 1 удаа хутгалсан байсан. Тухайн хүний цээж хэсгээс нь цус гарч байсан. Бекблот гараараа дараад цусыг нь тогтоож байсан гараа авахаар тухайн хүний цээжнээс цус олгойдоод гарч байсан. Тэгээд хажуугаар явж байсан хүмүүс цагдаа, эмнэлэг дуудсан байх тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна.
Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон авлага өглөгний зүйл байхгүй. Би тухайн хүнийг ямар учраас хутгалсан талаараа мэдэхгүй байна. Хутга нь миний өөрийн хутга би гэртээ тухайн хутгаар ногоо, махаа хэрчдэг. Би тухайн үед хайч байхгүй байсан учраас тухайн хутгаар барилгын засварын ажилд ашиглаж зарим зүйлсийг тайрч тасалж байсан. Миний ашигласан хутга шар цоохор иштэй ойролцоогоор 20 орчим сантиметр байгаа байх. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан зодоон цохион болсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 45-46 дахь тал),
Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:
“...Би хохирогч тэй ямар нэгэн өс хонзон болон өр төлбөрийн маргаан байхгүй. Тухайн хэрэг гардаг өдөр би ой хамт архи ууж байхад ой юм яриад хүрээд ирэхээр нь би согтуу байсан учраас согтуурхаж “чи цаашаа зайлаач ээ” гэж хэлэхэд хохирогч “чи яасан том болоо вэ” гэж хэлэхээр нь би уурлаад гартаа барьж байсан шар өнгийн иштэй хутгаар нэг удаа зүүн эгэм хэсэгт нь нэг удаа хутгалсан. Хохирогч миний биед халдаж ямар нэгэн байдлаар надаа гар хүрсэн болон барьцалдаж авсан зүйл байхгүй. Би эмчилгээний зардал мөнгийг нь төлөөгүй. *******ин өөртөө нь уулзаж уучлалт гуйсан байгаа....” гэсэн мэдүүлэг (хэргийн 53-54 дэх тал) болон шүүгдэгч Ц,*******гийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 62 дахь тал), дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 65-67 дахь тал), дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 68-70 дахь тал), - дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 593 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 71-74 дахь тал), *******-******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 90-92 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 76 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 77 дахь тал), Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 78 дахь тал), Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хэргийн 79 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт (хэргийн 80 дахь тал), шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний зардал нөхөн төлсөн гэх Хаан банкны харилцах дансны хуулга (хэргийн 118, 120, 122, 124, 130, 131 дэх тал), -68 СӨХ-ний тодорхойлолт (хэргийн 113 дахь тал )зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнэсэн болно.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
4.1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр - дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах ******* ******* хотхоны 68/1 дүгээр байрны гарашийн үүдний хэсэгт иргэн Н.тэй тодорхой шалтаг шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж, хүзүү, цээжин тус газарт хутгаар хатгаж, биед нь “цээжний зүүн талд эгэмний дор хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүнд өнгөц зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Хохирогч Н.ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “цээжний зүүн талд эгэмний дор хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүнд өнгөц зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл нь шүүгдэгч Ц.******* нь хүзүү, цээж хэсэгт нь хутгаар хатгах, зүсэх зэргээр биед нь халдсны улмаас үүссэн ба шүүгдэгчийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хооронд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ц.******* нь хүний халдашгүй дархан байдалд зэвсэг хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг - дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Хэргийн шүүгдэгч Ц.******* нь хохирогч Э.ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.*******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
4.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Н.ийн эрүүл мэндэд учирсан “цээжний зүүн талд эгэмний дор хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүнд өнгөц зүсэгдсэн шарх“ гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ хэргийн хохирогч Н. нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Хэргийн хохирогч Н. нь мөрдөн шалгах ажиллаганы явцад болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл гомдлын шаардлага гаргаагүй бөгөөд 2024 оны 05 сарын 30-ны өдөр хохирогчоор дахин өгсөн (хэргийн 26-27 дахь тал ) мэдүүлэгт: “...2024 оны 05 сарын 29-ний орой миний Хаан банкны 5033487056 тоот дансаар ******* нь эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг шилжүүлж өгсөн. ******* нь надаас уучлалт гуйсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” хэмээн мэдүүлсэн баримттай байна.
Түүнчдэн шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргасан Хаан банкны харилцах дансны хуулга баримтаар эмчилгээний зардал төлбөрт тооцон шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 05 сарын 28-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 06 сарын 16-ны өдөр 200.000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ний өдөр 200.000 төгрөг, 2024 оны 07 сарын 07-ний өдөр 100.000 төгрөг, 2024 оны 09 сарын 01-ний өдөр 100.000 төгрөг, 2024 оны 09 сарын 15-ны өдөр 100.000 төгрөг, нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Н.ийн Хаан банк дахь 5033487056 тоот дансаар шилжүүлэн төлсөн нотлогдсон ба хохирогчоос ”...Миний бие нь *******гоос нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй болно” гэсэн бичгээр гаргасан хүсэлтийн шүүхэд ирүүлсэн баримттай байна. (хэргийн 112 дахь тал)
Иймд эрүүгийн хэргийн хамт хэлэлцэн шийдвэрлэх, шүүгдэгч Ц.*******гоос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
4.3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Хэргийн шүүгдэгч Ц.******* нь хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариулага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт болон *******-******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1988 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/6 дугаартай шийтгэх тогтоол, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоол, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоол, - дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 593 дугаартай шийтгэх тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Ц.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Н. нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан
- эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Ц.*******д 02 /хоёр/ сарын хугацагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй, хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нт зүйтэй.
Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н. нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******нууд овогт *******ы *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******д 02 /хоёр/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын - дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, уг ялын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Энэ хэрэгт Ц.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хохирогч Н. нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй, нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД