Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/00386

 

 

 

 

 

                              2022       01          26

                   101/ШШ2022/00386

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ОУОМЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ш.Г” ХХК,

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: С.Б

Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,394,591,588.49 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е хариуцагчийн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ОУОМЗ ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ж.А, өмгөөлөгч П.Е нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “ШГ” ХХК, Б.Б, С.Б нар нь зээлдүүлэгч “ОУОМЗ ББСБ” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдөр БЗЗГ19/277 дугаартай “Зээлийн гэрээ” болон БЗБГ19/277, БЗБГ19/277-1, БЗБГ19/277-2, БЗБГ19/277-3 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулан 670,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,0 хувийн хүүтэй, 720 хоногийн хугацаатай, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БЗЗГ19/415 дугаартай “Зээлийн гэрээ” болон БЗБГ19/415, БЗБГ19/415-1, БЗБГ19/415-2, БЗБГ19/415-3 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулан 330,000,000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 731 хоногийн хугацаатай тус тус зээлсэн. Зээлдэгч “ШГ” ХХК, Б.Б, С.Б нар 2019 оны 06 дугаар сарын 20- ний өдрийн БЗЗГ19/277 дугаартай “Зээлийн гэрээ” болон 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БЗЗГ19/415 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлсэн зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх баталгаа болгож

  • иргэн Б.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-................. дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, ......... тоот хаягт байрлах, 6390 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
  • иргэн Б.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Тайм скүэр 505 дугаар байрны .........тоот байрлах, 149 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
  •  иргэн М.Баасанжавын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30-р байрны .......... тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
  • иргэн Б.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол /13343/, 48Б байрны .... тоот хаягт байрлах, 72.5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
  • иргэн М.Удбалжаргалын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол /13343/, 48Б байрны ..... тоот хаягт байрлах, 69.5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулсан болно.

Зээлдэгч “ШГ” ХХК, Б.Б, С.Б нар зээл авснаас хойш БЗЗГ19/415 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтөд нийт 93,998,707.95 төгрөгийг, БЗЗГ19/277 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтөд нийт 298,170,253.06 төгрөгийг төлсөн байна.

Харин шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч “ШГ” ХХК, Б.Б, С.Б нарын

  • 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн БЗЗГ19/277 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 595,548,512.14 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 301,690,611.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 10,077,918.55 төгрөг,
  • 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БЗЗГ19/415 дугаартай “Зээлийн гэрээн”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 329,911,304 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 152,610,373.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4,752,869.43 төгрөг,
  • нийт 1,394,591,588.49 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна.

Зээлдэгч “ШГ” ХХК, Б.Б, С.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул манай байгууллагын зүгээс тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Зээлдэгч “ШГ” ХХК, Б.Б, С.Б нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

Нэг. Зээлдүүлэгч “ОУ ББСБ” ХХК болон зээлдэгч “ШГ” ХХК, Б.Б, С.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн БЗЗГ19/277 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлийн өр төлбөрт 906,612,173.48 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БЗЗГ19/415 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлийн өр төлбөрт 486,887,692.71 төгрөгийг, нийт 1,394,591,588.49 төгрөгийг гаргуулах;

Хоёр. “ШГ” ХХК, Б.Б, С.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан иргэн Б.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, ..... тоот хаягт байрлах, 6390 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Б.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Тайм скүэр 505 дугаар байрны ........ тоот байрлах, 149 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн М.Баасанжавын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30-р байрны …...тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Б.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-..............дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол /13343/, 48Б байрны ..........тоот хаягт байрлах, 72.5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн М.У-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол /13343/, 48Б байрны .....тоот хаягт байрлах, 69.5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах.

Хариуцагч нараас эхний гэрээгээр үндсэн зээл 595,548,512.14 төгрөг, үндсэн хүү 301,690,611.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,077,918.55 төгрөг, дараагийн гэрээгээр үндсэн зээл 329,911,304 төгрөг, үндсэн хүү 152,610,373.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,752,869.43 төгрөг, нийт 1,394,591,588.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн нөгөө шаардлага нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй 2 удаа зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Улмаар зээл авсан. Хариуцагч нар нь зээл болон хүүг төлөх баталгаа болгож үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Хариуцагч нар нь зээл авснаас хойш эхний зээлд 93,998,707.95 төгрөг, дараагийн зээлд 298,170,253.06 төгрөг төлсөн. Иймд шүүхэд  нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаагаар нэхэмжлэг талд эвлэрэх хүсэл зориг байхгүй.

Хариуцагч нь тайлбараараа 2 удаа зээлийн гэрээ байгуулж зээл авснаа зөвшөөрдөг. Зээлийн болон барьцааны гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурсан. Мөн нотариат гэрчилсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр тохиролцсон мөнгийг гэрээнд заасан мөнгийг шилжүүлсэн. Хариуцагчийн тайлбараар зээл авснаа зөвшөөрсөн байна. Хариуцагчийн гол маргаж байгаа асуудал нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх дарааллыг зөрчсөн гээд үүнийгээ Иргэний хуулиар тайлбарласан байна. Гэрээнд төлбөрийг ямар дарааллаар төлөхийг тохиролцсон. Үүнд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэж төлөхөөр тодорхой заасан. Иргэний хуулийн 216.2-т заасан зохицуулалт нь зээлийн гэрээгээр тохиролцоогүй тохиолдолд тооцох ба гэрээний хугацаа дууссанаас хойш үйлчилнэ гэж ойлгож байгаа юм. Бид гэрээнд зааснаар төлбөр авсан нь хуульд зөрчөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлбөр төлөгдөөгүй тул хуулийн 216-р шууд үндсэн төлбөрөөс хасах үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 451-д заасан гэрээг зохигчид байгуулсан. Энэ гэрээгээр тохирсон мөнгийг олгож баримтад хариуцагч нар гарын үсэг зурсан. Хариуцагчийн төлөөлөгч Л.Чадраабал нь хариуцагч “ШГ” ХХК-г төлөөлж тайлбар гаргасан боловч нөгөө 2 төлөөлүүлэгч нарыг төлөөлж тайлбар гаргаагүй тул хариуцагч Б.Б, С.Б нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөсөн гэж үзнэ гэв.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Л.Ч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “ОУОМЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч “ШГ” ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай “ШГ” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсанаас хойш жижиг, дунд хэмжээтэй, энгийн орон сууцны барилга барьж бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилго чиглэлтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. 2019 онд нэхэмжлэгчээс 670 сая төгрөг ба 330 сая төгрөгөөр нийт 1 тэрбум төгрөгийн зээлийг орон сууцны барилгын төслөө санхүүжүүлэхээр авсан нь үнэн. 2020 оны 1 сард Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш компанийн үйл ажиллагаа, санхүү огцом доголдож эхэлсэн. Энэ нь бараа материал хилээр орж ирэлгүй гацах болон үнийн хэт өсөлтөөс шууд хамааралтай юм. Энэ хүнд хэцүү цаг үед бидний зүгээс боломжийн хэрээр төлөлт хийсэн. Тухайлбал, нийт 400 орчим сая төгрөгийн төлөлтийг хийсэн. Гэтэл нэхэмжлэгч тал дээрх төлбөрийг зөвхөн нэмэгдүүлсэн хүү, хүүд тооцож үндсэн төлбөрөөс суутгалгүй хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний 2.6-д “Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ” гэж заасан нь Иргэний хуульд нийцэхгүй хүчин төгөлдөр бус заалт байна.Тухайлбал, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т "Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж тодорхой заасан. Ийнхүү үндсэн үүргээс төлбөрийг хасаж тооцох тохиолдолд нэхэмжлэгчийн тооцоолол илт алдаатай бөгөөд хариуцагчид хохирохоор байгаа нь харагддаг. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ хэрхэн тооцсон нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн хариуцагч Бгийн дор хаяж 4 тэрбум орчим төгрөгийн үнэлгээ бүхий Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, ..... хаягт байршилтай тухайн үедээ 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 600,000,000 сая гэж үнэлэн зээлийн барьцаанд авсан нь илтэд бидний эрхийг зөрчсөн, шударга бус явдал болсон. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бидний төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасаж тооцсон тооцооллоор гарах дүнг хүлээн зөвшөөрч үлдсэн хэсгийг эс зөвшөөрч байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, “ШГ” ХХК-с 2019 оны 09 дүгээр сарын 23, 06 дугаар сарын 17, 18-ны өдөр гаргасан хүсэлт, 2019 оны 06 дугаар сарын 20 болон 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, бэлэн бус зарлагын 5 ширхэг баримтын хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 20 оны өдрийн 4 ширхэг барьцааны гэрээний хуулбар, мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4 ширхэг барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ....., ........, .........., ............., ............. дугаартай гэрчилгээний хуулбар, “ОУОМЗ ББСБ” ХХК-ны хариуцагч нарт хаягласан 3 ширхэг албан шаардлагын хуулбар, эргэн төлөлт, хүү тооцоолол, зээлдэгчийн анкетын хуулбар, зээлдэгчтэй уулзалт хийсэн тэмдэглэлийн хуулбар, “ОУОМЗ ББСБ” ХХК-ны захирлын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тушаалын хуулбар, зээлийн үйл ажиллагааны журмын хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч “ШГ” ХХК нь шүүхэд тайлбар гаргасан боловч нотлох баримт ирүүлээгүй, хариуцагч Б.Б, С.Б нар нь тайлбар, нотлох баримт ирүүлээгүй.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ОУОМЗ ББСБ” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 595,548,512.14 төгрөг, хүү 301,690,611.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,077,918.55 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 329,911,304 төгрөг, хүү 152,610,373.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,752,869.43 төгрөг, нийт 1,394,591,588.49 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-..........., Ү-..........., Ү-..........., Ү-............, Ү-.......... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “ШГ” ХХК нь зээлийн эргэн төлөлтийг үндсэн зээлээс эхэлж хасаж тооцох ёстой гэж маргасан бол хариуцагч Б.Б, С.Б нар нь тайлбар гаргаж маргаагүй.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, хариуцагчийн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцах үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 02336 дугаар захирамжаар хариуцагч тал эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн боловч хариуцагч нар, түүний төлөөлөгчийг хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж, хуралдааныг хойшлуулсан. Ийнхүү хуралдааныг хойшлуулахад хариуцагч талд дараагийн хуралдаанаас өмнө өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, хэргийн материалтай танилцуулах шаардлагатайг тайлбарласан байна. Гэвч хариуцагч “ШГ” ХХК нь өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулаагүй, улмаар шинээр төлөөлөгч томилж ирүүлсэн бөгөөд өмнөх төлөөлөгчөөс татгалзаагүй. Улмаар шинэ төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хэлэлцээд хангахаас татгалзах тухай захирамж гаргасан.

Мөн хүсэлтийг хянан шийдвэрлэсний дараа хариуцагчийн төлөөлөгч нь эвлэрэн хэлэлцэх хугацаа шаардлагатай талаар тайлбарласан боловч нэгэнт хуралдаанд хүсэлт гаргах үе шат дууссан тул энэхүү хүсэлтийг хэлэлцэх боломжгүй. Түүнчлэн хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А нь эвлэрэн хэлэлцэх боломжгүй талаар тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Энэ үед хариуцагчийн төлөөлөгч нь хүсэлтийг хангахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Тодруулбал, тогтоогдсон үед гэдэг нь хэргийн оролцогч өөрт таалагдахгүй нөхцөл үүссэн дурын үед шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш юм. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш хүсэлт хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Улмаар хариуцагчийн төлөөлөгч Г.У нь өөрийн хүсэлтээр хуралдааныг орхин гарсан бөгөөд энэхүү үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй юм.

 

Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр БЗЗГ19/277 дугаартай 670,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 10-12 дугаар тал/

Энэхүү зээлийн гэрээг 2021 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 36 хувь, сарын 3 хувийн хүү, зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож байгуулжээ.

Улмаар 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан байх боловч уг нэмэлт гэрээгээр зээлийн үлдэгдлийг тооцож, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталсан байна. /хэргийн 16-18 дугаар тал/

 

Үүний дараа зохигчид 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БЗЗГ19/415 дугаартай 330,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 13-15 дугаар тал/

Энэхүү зээлийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 36 хувь, сарын 3 хувийн хүү, зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр  тохиролцож байгуулсан байна.

 

Эдгээр зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч “ШГ” ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 200,000,000 төгрөг, 24-ны өдөр 200,000,000 төгрөг, 28-ны өдөр 150,000,000 төгрөг, 07 дугаар сарын 01-ны өдөр 120,000,000 төгрөг, 10 дугаар сарын 11-ны өдөр 330,000,000 төгрөг тус тус олгосон болох 5 ширхэг бэлэн бус зарлагын баримтын хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 19-21 дугаар тал/

 

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч “ОУОМЗ ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болох нь улсын бүртгэлийн 000202906 дугаар гэрчилгээ болон ТЗ101/128 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбараар тогтоогдсон. /хэргийн 6, 7 дугаар тал/ Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, хариуцагч С.Б нь 23-ны өдөр тус тус төлөөлөгч Л.Ч-д итгэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. /хэргийн 82, 95 дугаар тал/

Гэвч Л.Ч нь зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан хариуцагч Б.Б, С.Б нарын төлөөлөгчийн хувиар шүүхэд тайлбар гаргаагүй. Мөн төлөөлөгч Л.Ч-д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд хариуцагч Б.Б, С.Б нарын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож, тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хариуцагч “Шинэг гарц” ХХК-ний хувьд гэрээ байгуулж, зээл олгогдсон талаар маргаагүй боловч зээлийн үлдэгдэл, өөрөөр хэлбэл эргэн төлөлтийг үндсэн зээлээс эхэлж хасах ёстой гэж маргасан.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зээлдүүлэгч нь зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөл, өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөлтийг хэрхэн хасаж тооцох аргачлалыг зээлийн гэрээгээр талууд тохиролцохоор зохицуулсан байна.

Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах бөгөөд агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй юм.

Зохигчдын хооронд байгуулагдсан БЗЗГ19/277 болон БЗЗГ19/415 дугаар зээлийн гэрээний 2.6-д зааснаар талууд төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар хасаж тооцохоор тохиролцсон байна.

Түүнчлэн хариуцагч “ШГ” ХХК нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар буцаан төлсөн төлбөрийг эхлээд үндсэн зээлээс хасаж тооцох ёстой гэж маргасан. Гэвч хуулийн энэхүү зохицуулалт нь гэрээний хугацаа дууссан тохиолдлын талаар бөгөөд гэрээний хугацаанд тооцогдож буй хүүд хамаарахгүй юм.

Үүнээс үзэхэд хариуцагч “ШГ” ХХК-ний эргэн төлөлтийг буруу хасаж тооцсон бөгөөд гэрээний 2.6-д заасан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус заалт гэх тайлбар үндэслэлгүй.

 

Улмаар нэхэмжлэгч нь БЗЗГ19/277 дугаар зээлийн гэрээний дагуу олгох зээлийг 4 удаагийн үйлдлээр хэсэгчлэн олгосон, мөн хариуцагч “ШГ” ХХК нь зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаж байх тул шүүх зээл олгосон үйлдэл тус бүрд зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийг тооцов. Учир нь зээл гэдэг нь мөнгөн хөрөнгийг төлбөртэйгөөр ашиглуулахыг ойлгох бөгөөд зээл олгосон өдрөөс эхлэн тухайн олгосон зээлийн хэмжээнд гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

БЗЗГ19/277 дугаар гэрээний хувьд:

Зээлийн гэрээ нь нийт 670,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.

Энэхүү гэрээний дагуу дээр дурдсанаар 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 200,000,000 төгрөг, 24-ны өдөр 200,000,000 төгрөг, 28-ны өдөр 150,000,000 төгрөг, 07 дугаар сарын 01-ны өдөр 120,000,000 төгрөг, нийт 670,000,000 төгрөг олгогдсон.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Зээлийн гэрээний үүргийг олгосон зээл тус бүрд тооцвол:

  • 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 200,000,000 төгрөг олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 27 сар, 17 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд тооцогдох хүү нь 1 сард 6,000,000 /200,000,000*3%/ төгрөг, 27 сард 162,000,000 төгрөг, 1 хоногт 197,260.27 /6,000,000*12/365/ төгрөг, 17 хоногт 3,353,424.59 төгрөг, нийт 165,353,424.59 төгрөг юм. Энэхүү тооцогдох хүү дээр үндсэн зээл 200,000,000 төгрөгийг нэмбэл 365,353,424.59 төгрөг болно.
  • 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 200,000,000 төгрөг олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 27 сар, 14 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд тооцогдох хүү нь 1 сард 6,000,000 /200,000,000*3%/ төгрөг, 27 сард 162,000,000 төгрөг, 1 хоногт 197,260.27 /6,000,000*12/365/ төгрөг, 14 хоногт 2,761,643.78 төгрөг, нийт 164,761,643.78 төгрөг юм. Энэхүү тооцогдох хүү дээр үндсэн зээл 200,000,000 төгрөгийг нэмбэл 364,761,643.78 төгрөг болно.
  • 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 150,000,000 төгрөг олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 27 сар, 10 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд тооцогдох хүү нь 1 сард 4,500,000 /150,000,000*3%/ төгрөг, 27 сард 121,500,000 төгрөг, 1 хоногт 147,945.20 /4,500,000*12/365/ төгрөг, 10 хоногт 1,479,452 төгрөг, нийт 122,979,452 төгрөг юм. Энэхүү тооцогдох хүү дээр үндсэн зээл 150,000,000 төгрөгийг нэмбэл 272,979,452 төгрөг болно.
  • 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 120,000,000 төгрөг олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 27 сар, 7 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд тооцогдох хүү нь 1 сард 3,600,000 /120,000,000*3%/ төгрөг, 27 сард 97,200,000 төгрөг, 1 хоногт 118,356.16 /3,600,000*12/365/ төгрөг, 7 хоногт 828,493.12 төгрөг, нийт 98,028,493.12 төгрөг юм. Энэхүү тооцогдох хүү дээр үндсэн зээл 120,000,000 төгрөгийг нэмбэл 218,028,493.12 төгрөг болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарт 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүүд нийт 1,221,123,013.49 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 09-ны өдөр дуусан бөгөөд гэрээний 2.1.5-д зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон. Үүнээс үзэхэд нийт тооцогдсон хүү нь 551,123,013.49 төгрөг тул 110,224,602.70 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлтэй байна.

Улмаар энэхүү гэрээний дагуу хариуцагч нарт нийт 1,331,347,616.19 төгрөг төлөх үүрэг үүссэн.

 

            БЗЗГ19/415 дугаар зээлийн гэрээний хувьд:

Зээлийн гэрээ нь нийт 330,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.

Энэхүү гэрээний дагуу дээр дурдсанаар 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 330,000,000 төгрөг олгогдсон.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарь зөрчигдсөн гэж тайлбарласан бол хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргаагүй.

Улмаар нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдөр тус тус хариуцагчид шаардлага хүргүүлсэн болох нь хэргийн 51-54 дүгээр талд байгаа баримтуудаар тогтоогдсон. Энэхүү албан тоотыг хариуцагч нар хүлээн авсан эсэх талаар маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.

Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсжээ.

 

Энэ зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 330,000,000 төгрөг олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 23 сар, 27 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Зээлийн гэрээ хэрэгжсэн хугацаанд тооцогдох хүү нь 1 сард 9,900,000 /330,000,000*3%/ төгрөг, 23 сард 227,700,000 төгрөг, 1 хоногт 325,479.45 /9,900,000*12/365/ төгрөг, 27 хоногт 8,787,945.15 төгрөг, нийт 236,487,945.15 төгрөг юм. Энэхүү тооцогдсон хүү дээр үндсэн зээл 330,000,000 төгрөгийг нэмбэл 566,487,945.15 төгрөг болно.

Нэхэмжлэгч нь БЗЗГ19/415 дугаар зээлийн гэрээг хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Харин зээлийг ашигласан хугацаанд гэрээний дагуу үндсэн хүү шаардах эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр БЗЗГ19/277 болон БЗЗГ19/415 дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт нийт 1,897,835,561.34 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг нийт 392,168,961.01 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарласан. Харин хариуцагч “ШГ” ХХК нь 400 орчим сая төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд энэ талаар ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хариуцагч нарыг 2 зээлийн гэрээний дагуу нийт 392,168,961,01 төгрөг төлсөн гэж үзнэ.

 

Эдгээрээс хариуцагч нарт үүссэн үүргээс төлсөн төлбөрийг хасвал хариуцагч нар нь 2 зээлийн гэрээний үүргээс 1,505,666,600.33 төгрөгт холбогдох хэсгийг гүйцэтгээгүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 1,394,591,588.49 төгрөг шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын хувьд:

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн БЗЗГ19/277 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч нь мөн өдөр М.Удбалжаргалтай БЗБГ19/277-3 дугаар, Б.Бтай БЗБГ19/277-2 болон БЗБГ19/277 дугаар, М.Баасанжавтай БЗБГ19/277-1 дугаар барьцааны гэрээг байгуулсан байна. /хэргийн 22-33 дугаар тал/

Эдгээр барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Барьцааны гэрээнүүдээс үзэхэд:

  • М.Удбалжаргалтай байгуулсан БЗБГ19/277-3 дугаар барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48б байр, ....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бөгөөд уг эд хөрөнгө нь барьцаалуулагч М.У-ын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ......... дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 49 дүгээр тал/,
  • Б.Б-тай байгуулсан БЗБГ19/277-2 дугаар барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48б байр, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бөгөөд уг эд хөрөнгө нь барьцаалуулагч Б.Б-гийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............. дугаар гэрчилгээний хуулбараар, БЗБГ19/277 дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 байр, ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаар бүртгэгдсэн, 4 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бөгөөд уг эд хөрөнгө нь барьцаалуулагч Б.Б-гийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..............дугаар гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 48, 46 дугаар тал/
  • М.Баасанжавтай байгуулсан БЗБГ19/277-1 дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 байр, ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бөгөөд уг эд хөрөнгө нь барьцаалуулагч М.Б-ын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 47 дугаар тал/

 

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БЗЗГ19/415 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч нь мөн өдөр Б.Бтай БЗБГ19/415, БЗБГ19/415-3, БЗБГ19/415-1 дугаар, М.Б-тай БЗБГ19/415-2 дугаар барьцааны гэрээг байгуулсан байна. /хэргийн 34-45 дугаар тал/

Эдгээр барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Барьцааны гэрээнүүдээс үзэхэд:

  • Б.Бтай байгуулсан БЗБГ19/415 дугаар барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, ..... хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэгдсэн, 6,390 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, БЗБГ19/415-3 дугаар барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48б байр, .... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-......дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, БЗБГ19/415-1 дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 байр, ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаар бүртгэгдсэн, 4 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бөгөөд эдгээр эд хөрөнгө нь барьцаалуулагч Б.Б-гийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхий улсын бүртгэлийн ......., ......., ...... дугаар гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна. /хэргийн 46, 48, 50 дугаар тал/
  • М.Баасанжавтай байгуулсан БЗБГ19/415-2 дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 байр, ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.............дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бөгөөд уг эд хөрөнгө нь барьцаалуулагч М.Б-ын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............. дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 47 дугаар тал/

 

Эдгээрээс үзэхэд зарим барьцааны зүйлийг 2 зээлийн гэрээний үүрэгт давхар барьцаалсан байх бөгөөд ийнхүү нэг зүйлийг 2 зээлийн гэрээний үүрэгт барьцаалахыг хуулиар хориглоогүй. Өөрөөр хэлбэл барьцаалагчийн эрхэд хамаарна.

 

Түүнчлэн хариуцагч нарын төлөөлөгч Л.Ч нь дээр дурдсан ..... тоот хаягт байрлах эд хөрөнгийг 600,000,000 төгрөгөөр үнэлж, барьцаалсан нь эрхийг зөрчсөн гэж тайлбар гаргасан. Гэвч хэрэв үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсан тохиолдолд Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д зааснаар эд хөрөнгийг худалдан борлуулаад, үүрэг гүйцэтгүүлэгчийн төлбөр болон холбогдох зардлыг хасаж, улмаар үлдэх эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг үүрэг гүйцэтгэгч буюу өмчлөгчид шилжүүлэх тул хариуцагч нарын төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Үүнээс гадна ..... тоот хаягт байрлах эд хөрөнгөнөөс бусад эд хөрөнгөний хувьд хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч нар тайлбар гаргаагүй, төлөөлөгч Л.Ч, Б.О нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, төлөөлөгч Г.У нь шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэхээр татгалзсан тул бусад эд хөрөнгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Иймд барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр байх тул хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,201,107.95 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 7,201,107.95 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “ШГ” ХХК, Б.Б, С.Б нараас БЗЗГ19/277 болон БЗЗГ19/415 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 1,394,591,588.49 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ОУОМЗ ББСБ” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “ШГ” ХХК, Б.Б, С.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48б байр, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.......дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48б байр, ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 байр, ...... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаар бүртгэгдсэн, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 байр,...... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, ...... хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаарт бүртгэгдсэн, 6,390 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,201,107.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7,201,107.95  төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД