Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/220

 

2024       10          18                                        2024/ШЦТ/220

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.А,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Сын Ат холбогдох эрүүгийн 2435000000214 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.....оны 10 дугаар сарын .....-нд Увс аймгийн ....... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ......... сумын ...... дүгээр багийн ........ тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй М овогт Сын А /РД:........................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг Бугат гэх нэртэй газрын ойгоос түлээний 8 м.куб шинэс модыг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичгээр тухайн газраас мод бэлтгэхдээ эрхийн бичиг буюу зөвшөөрлийн  баримт бичигт заасан төрөл, зориулалтыг зөрчиж 4.122 м.куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж, улмаар ........... УВА улсын дугаартай Зил-130 загварын автомашинаар өөрийн гэр лүүгээ тээвэрлэсний улмаас байгаль экологид 4,230,774 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.Аыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-20 дахь тал),

Эд зүйл буюу хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-27 дахь тал),

Мод бэлтгэх эрхийн бичиг (хавтаст хэргийн 31 дэх тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 онд Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг Бугат гэдэг газраас хэрэглээний болон түлшний шинэс мод бэлтгэх зориулалтаар 20 га талбайд 2024 оны 7 дугаар сард Малчин суманд байрлах сум дундын ойн ангиар тусгаарлалт хийлгэсэн. Наранбулаг сумын Засаг даргын зөвлөлийн шийдвэрээр тус сумын 24 иргэнд хэрэглээний шинэс мод бэлтгэх зөвшөөрөл, 170 гаруй иргэнд түлшний модны зөвшөөрөл олгосон. С.А нь Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг Бугат гэдэг газраас 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны хооронд 8 м.куб түлшний мод бэлтгэх 23-055887 дугаартай эрхийн бичиг авсан. С.А 60 ширхэг, 2 метрийн урттай мод бэлтгэсэн байсан. 40 ширхэг нь нойтон, хэрэглээний мод, 20 ширхэг нь түлшний мод бэлтгэсэн байсан.  С.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч надтай ирж уулзаад байгаль-экологид учруулсан хохирлоо төлөх талаараа илэрхийлсэн. Одоогоор төлөөгүй байна. Тогтоогдсон үнэлгээний дагуу байгаль-экологид учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41, 42-43 дахь тал),

Гэрч С.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 8 дугаар сарын 12-ны өглөө гэртээ байтал миний төрсөн ах С.А миний утас руу залгаад манай модонд яваад ирье гэхээр нь за гээд манай сумын Шараа гэх хүний ЗИЛ-130 машинаар  Бугат гэдэг газар руу ах А, А нарын хамт явсан. Явахдаа замдаа “Та мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу?” гэж асуухад “Тиймээ. Би зөвшөөрөл авсан” гэж хэлсэн. Би тэр бичгийг нь хараагүй. С.А, А, Ш / бид нар уг газарт очоод миний мэдэхээр хуурай голдуу 7-8 хар мод буюу шинэс мод тайрч ачаад Наранбулаг сумын төвд ирсэн” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 45 дахь тал),

Гэрч Г.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.А мод ачаад өг гэхээр мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан болохоор нь өөрийн ........... УВА улсын дугаартай Зил-130 маркийн авто машинаараа модыг ачиж сумын төв оруулж өгсөн. С.А 300.000 төгрөгийн бензин хийж өгсөн. Миний машин 1970 онд үйлдвэрлэгдсэн, 2002 онд  монгол орж ирсэн, 2014 онд хүнээс 1.000.000 төгрөгөөр сэлбэгэнд авч зассан машин юм” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 51 дэх тал),

Шинжээч /Ч.Б/-ийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг Бугат гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. С.Аын бэлтгэсэн мод нь 4.122 мхэрэглээний, нойтон шинэс мод байна. Хэрэгцээний нойтон 4.122 м3  шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 4,230,774 төгрөг” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 61 дэх тал)

Шүүгдэгч С.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгаль хамгаалагч Х.Наас түлээний мод бэлтгэх 23-055887 дугаартай бичгийг 123,168 төгрөг төлж авсан. 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр манай сумын иргэн Г.М /Ш/-г гуйж модоо ачуулахаар болоод өөрийн төрсөн дүү С.Н, Г.М нарын амт Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг Бугат гэх газарт очиж 7-8 ургаа модыг аварга /гар/ хөрөөгөөр унагаж, 60 ширхэг 2 метрийн мод бэлтгэж, ачаад сумын төвд хашаандаа  буулгасан. Хашааныхаа 2 талыг солих зорилгоор хэрэглээний мод бэлтгэсэн. Учруулсан хохирлоо төлж барагдуулна. Буруу зүйл хийснээ ойлгож, гэмшиж байна” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 60-61 дэх тал)-үүдээр тогтоогдож байна.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэхээр хуульд заасан байна.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-т “Гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл, зориулалтыг зөрчиж мод бэлтгэсэн  бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” хэмээн хууль тогтоогч хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч С.Аын 8 метр3 түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан атлаа 4.122 мхэрэглээний, нойтон шинэс мод бэлтгэсэн үйлдэл зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэдэгт хамаарна.

Зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч С.А нь эрх бүхий байгууллагаас 8 м3 түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан атлаа тухайн газраасаа 4.122 мхэрэглээний, нойтон шинэс мод бэлтгэсэн, Наранбулаг сумын төв рүү тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шинжээч Ч.Бийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “С.Аын бэлтгэсэн мод нь 4.122 мхэрэглээний, нойтон шинэс мод байна. Хэрэгцээний нойтон 4.122 мнойтон шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 4,230,774 төгрөг” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 61 дэх тал)-ээр ойн санд 4,230,774 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч С.Аын ойн санд учруулсан бодит хохирол болох 4,230,774 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 12,692,322 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх зүйтэй байна.

Шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “хохирлыг одоогоор төлөх боломжгүй байна. Урт хугацаанд төлөх хүсэлтэй байна” гэж хохирол төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч С.Ааас Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 4.1-д тус тус зааснаар ойн санд учруулсан хохиролд 12,692,322 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулахаар тогтоов.

Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч С.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал )-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.А нь эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ............. сумын 4 дүгээр багийн ....... тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Тодорхойлолт ( хавтаст  хэргийн 100 дахь тал)-оор тогтоогдож байна.

Мөн түүний хувийн байдал, зан төлөвийн талаар: Гэрч О.Н өгсөн: “С.А 1990 онд айлын ууган хүү болж төрсөн. Доороо 4 эрэгтэй, 2 эмэгтэй дүүтэй. Аав нь 2011 онд өвчнөөр нас барсан. Ээж нь 4 хүүхдийн хамт Наранбулаг сумын 4 дүгээр багт мал маллаж амьдардаг. С.А 2016 онд Ш.Атай гэр бүл болсон, одоо эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Ш.А нь Наранбулаг сумын ЗДТГ-т ......р ажилладаг. С.А төлөв даруу, нэр хүнд сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, утаат тамхи татдаггүй, амьдарлаа  өөрийн чадлаараа босгож яваа ажилч хичээнгүй, хөдөлмөрч залуу юм” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн 53-54 дэх тал) авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Аын  хууль бусаар бэлтгэсэн 4.122 метр.куб шинэс мод, уг модыг тээвэрлэсэн авто машин нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогод хамаарч байна.

Шинжээч Ч.Бат-Эрдэнийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтээр С.Аын бэлтгэсэн 4.122 мхэрэглээний, нойтон шинэс модны  шууд үр ашгийн буюу зах зээлийн үнэлгээ нь 1,853,987 (нэг сая найман зуун тавин гурван мянга есөн зуун наян долоо) төгрөг болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Аын хууль бусаар бэлтгэсэн тээврийн хэрэгсэл болох .......... УВА улсын дугаартай, 1970 онд үйлдвэрлэгдсэн, 2002 онд  монгол орж ирсэн Зил-130 маркийн авто машин нь 2,020,000 (хоёр сая хорин мянга) төгрөгийн үнэтэй бөгөөд иргэн Г.Мягмарсүрэнгийн өмч болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж, 5-т  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч С.Аын  хууль бусаар бэлтгэсэн 1,853,987 төгрөгийн үнэ бүхий 4.122 метр.куб хэрэглээний шинэс модыг хурааж, ......... УВА улсын дугаартай, Зил-130 маркийн авто машины үнэ 2,020,000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл уг модыг битүүмжилсэн тогтоолын хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Сын Аг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  1-т заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч  С.Ат 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

4. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар шүүгдэгч С.Ааас 12,692,322 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгүүдэд зааснаар  хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Аын хууль бусаар бэлтгэсэн 1,853,987 төгрөгийн үнэ бүхий 4.122 метр.куб шинэс модыг хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан ЗИЛ-130 маркийн авто машины үнэ 2,020,000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл мод битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ГАНСҮХ