| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/04346/И |
| Дугаар | 101/ШШ2021/04033 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2021/04033
| 2021 12 06 | 101/ШШ2021/04033 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Б-д холбогдох,
Гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах, гэрээний зүйл болох 20 тонны доторлосон контейнер буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Доторлогдсон контейнер авах, түрээсийн 2 жил 3 сарын төлбөр болох 5,400,000,00 /Таван сая дөрвөн зуун мянган / төгрөг гаргуулах. Иргэн Э.Б нь 2019 оны 06 сарын 03-ний өдөр миний доторлогдсон шинэ контейнерыг cap, цонх, хаалганы хамгаалалт хийгээд хэрэглээд өгье гэж аваад хугацаандаа эд хөрөнгийг минь өгөхгүй болохоор хэлсэн чинь түрээсэлье сарын 200,000.00 төгрөгөөр тохиролцоод одоо хүртэл ямар ч мөнгө төлөөгүй контейнерээ авъя гэхээр утсаа хаагаад зугтаагаад, гэр орноор нь очихоор байхгүй гэж хэлүүлээд өдийг хүрлээ. Иймд би хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох болсон ба өөрийн биеэр явж уулзаж чадахгүй болсон тул) хуулийн байгууллагад хандлаа. Миний контейнер одоогийн ханшаар 10,000,000,00 / арван сая/ төгрөгөөр үнэлэгдэж байгаа контейнерын түрээсийн 5,400,000,00 /Таван сая дөрвөн зуун мянган / төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдүүлнэ. Би хариуцагчтай найз нөхдийн холбоотой байсан. Манай дүүтэй барилгад цуг ажиллаж байсан. 1 сар хэрэглэж өгнө гээд авсан. Тэгээд зугтаагаад эхэлсэн. Түрээсийн төлбөрт 5,400,000 төгрөг авна. Сарын 200,000 төгрөг гэж тохирсон. 2 жил 3 сарын төлбөр юм. Анх 1 сар хэрэглээд өгнө гэсэн. Мөн 20 тонны контейнер буцааж авна. Дэлгүүрийн журмаар ажиллуулах гэж янзалсан юм. Бичгээр гэрээ хийгээгүй. Ердөөсөө мөнгө өгөөгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Г нь гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах, гэрээний зүйл болох 20 тонны доторлосон контейнер буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16650 дугаар хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж гарснаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.
Улмаар шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчийн оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд хариуцагч мэдэгдэх хуудсыг хүлээн авсан байна. /хэргийн 18 дугаар талын ар/
Мөн шүүх хуралдааны товыг өөрт нь болон эхнэрт нь утсаар мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 17 дугаар тал/
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.
Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20 тонны багтаамж бүхий доторлосон контейнерыг 1 сарын хугацаатайгаар ашиглуулах, сард 200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан.
Хариуцагч энэ талаар маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.
Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хариуцагч нь гэрээний зүйл болох 20 тонны контейнерыг хувийн хэрэгцээнд хэрэглэхээр авсан байх тул зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслүүлэгч нь тодорхой эд хөрөнгийг хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь ашигласны хөлс төлөх үүрэг хүлээдэг.
Нэхэмжлэгчийн тайлбарласнаар гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан бөгөөд хариуцагч маргаагүй тул гэрээний үүрэгт 200,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна. Харин үлдэх хөлсний хувьд гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээний дагуу хөлс шаардах эрхгүй.
Энд нэхэмжлэгч нь бичгээр гэрээ байгуулаагүй байх бөгөөд анз, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардаагүйг дурдах нь зүйтэй.
Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэхээр байх боловч зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн байх ёстой.
Иймд хариуцагчаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт нийт 200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн мөнгөн төлбөрийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улмаар нэгэнт гэрээний хугацаа дууссан тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хөлслөгч нь эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагчид 20 тонны контейнерыг буцаан өгөхийг даалгах үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД