| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2016/0093/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2017-05-19 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагч А.Дүүрэнбилэг
Хохирогч Д.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах
Иргэдийн төлөөлөгч М.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч:
Э.Э-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Энь 2016 оны 05 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим Дорноговь аймгийн ... гэх газарт хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаач ахыг зүүн шанаанд нь 2 удаа гараараа цохисон, зүүн нүдэнд нь 1 удаа хальт өшиглөсөн. Энэ олон гэмтэл миний цохилтоос болж үүсэх боломжгүй. Намайг гэр лүүгээ явсны дараа тэд маргалдаж, муудалцсан асуудал байж магадгүй гэж боддог. Талийгаачтай муудахдаа би ямар ч иртэй, хурц зүйл бариагүй. Тухайн үед Г, Э нар өглөө 07 цагт газар унтаж байсан хүнийг ор луу өргөж гаргахдаа ухаангүй гэдгийг мэдэж, мэдсэн даруйдаа цагдаа, эмнэлэгт ямар нэгэн байдлаар мэдэгдсэн бол талийгаачийн амь насыг аврах боломжтой байсан. Би 15 цагийн үед Б ахыг ухаангүй байгааг мэдсэн даруйдаа эмнэлгийн тусламж үзүүлсэн. Би талийгаачийн үхэлд буруугүй гэж бодож байна гэв.
Хохирогч Д.Ншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Талийгаачийн хоёр хүүхдийг сайн харж яваарай л гэж хэлмээр байна гэв.
Шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... Б ах нилээд согтсон байсан. Би Б ах согтуу байна, архи өгөх хэрэггүй гэж хэлэхэд Б ах чамд хамаагүй би өөрийнхөө ухааныг мэдэж байна гэж хэлсэн. ... Б ах босч ирээд намайг гараад ир уулзая гэсэн тэгэхэд би хоёр гараараа цээж рүү нь түлхсэн Б ах орны тийшээ нуруугаараа унасан. Б ах босч ирээд намайг гэндүүлж байгаад миний зүүн шанаанд нэг удаа баруун гараараа цохисон. Би зөрүүлээд баруун гараараа Б ахын зүүн талын шанаанд цохисон. Тэгэхэд Б ах газарт суусан. Би суучихсан байхад нь Б ахын нүүр лүү нэг удаа өшиглөсөн, Б ах хойшоо саваад унасан, нүүр амнаас нь цус гарсан ... гэсэн мэдүүлэг /хх 88-92/,
Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манай том охин Л над руу залгаад Э ахын ах болохО манай гэрт орж ирээд аав чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд Эын төрсөн ах Энхбат руу залгаад Б ах чинь Эын гэрт ухаангүй байна гэж хэлсэн. ... гэсэн мэдүүлэг /хх 21-23/,
Гэрч Ц.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... ЭБ ахаа та одоо харих болоогүй юу гэхэд чи муу дуугүй бай, чамаар дуугаа хориулахгүй, чи муу зулзага шүү дээ гээд байсан. Эыг гэрийн үүдэнд явах гээд зогсож байхад Б босч очоод Эын нүүрэнд нэг удаа цохисон. ЭБын толгой, нүүрэн тус газар олон удаа цохисон, зууралдаад пийшин дээр унасан. ... Б гэрийн баруун талын орны доод талд сууж байхад Этойрч очоод Бын нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн, Б газарт унахад нүүр, толгойн тус газарт нилээд олон удаа цохисон. ... Б хурхираад унтаад л байсан. Маргааш өглөө Э нь Быг Баа баруун ор дээр гарч хэвт гэж хэлэхэд тэрээр юм дуугараагүй, амаа ангайгаад хурхираад унтаад байсан. ... бид хоёр нийлж Быг өргөж баруун ор дээр хэвтүүлсэн... гэсэн мэдүүлэг /хх 26-28, 237-238/,
Гэрч И.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... манай гэрт тал шил архи хувааж ууж дуусгаад миний өвөрт байсан шилтэй архийг хувааж уусан. Нэг мэдэхэд л Б Эад зодуулчихсан гэрийн баруун орны тэнд цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. Эминий харахын Бын нүүрэн тус газарт нэг удаа цохиж байсан. ... өглөө Хуяг надад Э, Б хоёр муудалцсан талаар хэлсэн. Бид 2 талийгаачийг ор луу гарч унт гэхэд хурхираад унтаад байсан. Бид хоёр түүнийг баруун орон дээр өргөж гаргасан ... гэсэн мэдүүлэг /хх 29-31, 235-236/,
Гэрч Э.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Эахыг гарах гээд бостол Б ах Эахыг араас нь татсан Эах Б ахыг түлхээд унагасан. Б ах босч ирээд Эахыг хоёр хөлнөөс нь хамаж унагахад айлын зуухан дээр Эах очиж унасан дээрээс нь Б ах дараад унасан ... Б ах Эахад хандаж ах нь чамтай юм яръя, ах нь чамайг яах ч үгүй гэж хэлснээ Эахыг шууд зүүн талынх нь шанаанд нэг удаа гараараа цохисон. Эах цааш нь түлхээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохихоор нь би очиж салгачихаад Эахыг гэрийн зүүн талын орон дээр суулгасан ... гэсэн мэдүүлэг /хх 40-42/,
Гэрч Л.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Талийгаач Б нь манай гэрийн баруун орон дээр дээш хараад хэвтэж байсан. Хамрынх нь хэсгээр хатсан цус байсан. Мөн гэрийн баруун орны урд талынх нь модон хэсэг цус болсон, гэрийн баруун урд талд шалны хулдаасан дээр хэсэг газар цус болсон байсан ... гэсэн мэдүүлэг /хх 73/,
Гэрч Б.Өын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Б ах, Эах хоёр муудалцсан. Дүү бид хоёр гэрээс айгаад гараад явсан, гэрийн гадаа байж байхад Эахын хашгирах чимээ л гараад байсан. Тэгээд нэг мэдэхэд л Эах явчихсан байсан ... Эах явсны дараа намайг гэрт ороход л Б ах орны баруун урд талд хэвтэж байсан. … гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 12-14/,
Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Б нь Эын гэрийн баруун орон дээр дээшээ харсан байдалтай, дээгүүрээ хөнжил нөмөрчихсөн, толгой орой нь гэрийн хоймор тал руугаа харсан хөДгүй хэвтээд байсан. Ямар нэгэн үг хэлээгүй, их л амьсгаатай байх шиг надад санагдсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх 139-140/,
Насанд хүрээгүй гэрч Б.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... нилээн орой болж байхад Бөгөн хочтой Бах, Эах, Б ах, Э ах, Эахын төрсөн дүү О гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирсэн. ... тэд нар гэр дотор архи уугаад байх шиг байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх 148-149/,
Насанд хүрээгүй гэрч М.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... нилээн орой гэгээ тасарч байхад Э ах, танихгүй 4 ахын хамт гэртээ бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Гэр дотор байсан хүмүүс муудалцсан талаар мэдээгүй. Гэр дотор орж ирэхэд нэг танихгүй ах гэрийн баруун орны урд хэвтэж байсан. Э ах, Г ах хоёр л гэрт үлдсэн байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх 150-151/,
Гэрч Д.Бмөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Д.Б гэх хүн ухаангүй гадуур хувцастайгаа орон дээр хэвтэж байсан. Анхны үзлэг хийхэд даралт нь их, аль нэг талынх нь хацар хавдартай зулгарсан байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх 01/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Д.Б гэх хүний биеийн байдал нилээн хүнд хүргэгдэж ирсэн. Ирэхдээ ухаангүй, хүнд зодуулсан байдалтай, зүүн талын хацар нь хавдаж бага зэрэг зулгарсан байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх 2-3/,
Гэрч Д.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Даланжаргалан сумаас Д.Б гэдэг хүн ухаангүй хүргэгдэж ирээд ... шинжилгээг үндэслэн гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал хавагнал, хатуу хальсан доорх цусан хураа, глазко 3 балл /ухаантай, ухаангүйг шалгадаг/ гэсэн онош тавигдсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх 05-.../,
Гэрч Х.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Даланжаргалан сумаас мотоциклоос унасан гэсэн Д.Б гэх 38 настай эрэгтэй хүн ухаангүй, орчны харьцаагүй, биеийн байдал маш хүнд, глазго 3 /тархины үхэл/ байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх 8-9/,
Гэрч Т.Гмөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Даланжаргалан сумын эмнэлгээс 38 настай, эрэгтэй Д.Б гэх хүн ухаангүй биеийн байдал маш хүнд хүргэгдэж ирсэн. ... тархины комын глазгогийн үнэлгээ нь 3 балл болчихсон, тархины үхэл болчихсон байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх 10-11/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:
1. Амь хохирогч Д.Бын цогцост тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа. Баруун хацар ясны далд хугарал. Зүүн зовхи, баруун эгэм, хэвлий баруун хэсэг, зүүн бугалга, зүүн сарвууны цус хуралт, зовхи, хацар, зүүн сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүдийн нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Амь хохирогч Д.Бын цогцост үүссэн тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг ба амь хохирогчийн хувьд дээрх гэмтэл нь үхэлд хүргэсэн шалтгаан тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Баруун хацар ясны дулд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт. Зүүн зовхи, баруун эгэм, хэвлийн баруун хэсэг, зүүн бугалга, зүүн сарвууны цус хуралт. Зүүн зовхи, хацар, зүүн сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
4. Амь хохирогч Д.Бын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Амь хохирогч Д.Б нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна.
6. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд спиртийн зүйл илрээгүй байна.
7. Амь хохирогчийн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.
8. Амь хохирогч Д.Б нь дээрх гэмтлийг аваад идэвхитэй үйлдэл хийх боломжтой ба гэмтсэн судасны хэмжээ, цусан хурааны хэмжээ зэргээс хамаараад яг хэр удаан хугацаанд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй гэжээ /хх 105-1.../,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэмний баруун ханцуйг залгах оёдол 6 см, баруун мөрний залгаас оёдол 3.5 см, зүүн хажуу залгаас оёдолд 6 см, зүүн энгэрийн дээд залгаас оёдол хэсэгт 3.5 см, малгайтай цамцны малгайн ирмэг оёдолд 12 мм татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзарсан уранхайнууд байна. Цэнхэр хүрэмний баруун ханцуйг залгах оёдол, цамцны малгайн ирмэг оёдол хэсэгт гарсан ханзарсан уранхайнууд нь шинээр гарсан, харин бусад уранхайнууд нь хуучин байна.
2. Хүрэмний зүүн халаасны орчим гарсан 4х4 мм, ар талд гарсан 4,3х1см, 5х4 мм, 2х3,5 см хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан гогдсон хуучин уранхай байна.
3. Хүрэмний баруун ханцуйнд 8 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин зүссэн уранхай байна.
4. Хүрмэнд 9х3 мм, 10х5 мм, 18х6 мм, 25х10 мм, 15х5 мм, 8х3 мм, 8х2 мм, 8х8 мм, 10х5 мм, 5х3 мм, малгайтай цамцанд 2,6х1,2 см, 12,5 см, 15х3 мм, 2х1 см, өмдөнд 8,5х1,5 см, 1,5х0,5 см, 3х8 мм, 4х1 см, 1х2,5 см, 1х3,5 см, 1,8х0,5 см, 2,5х1 см, 2х1,3 см, 7х3 мм, 1,1х2,5 см, 2х7 мм хэмжээтэй уранхайнууд, хар гутлын баруун өмсгөлд 16х10,5 см, 8х16 см, 13х7 см талбайд гарсан халцралт, зүүн өмсгөлд 30х12 см, 8х7,5 см талбайд гарсан халцралт тус тус эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт, халцралт байна.
5. Дээрх уранхайнуудыг хэдэн удаагийн үйлчэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ /1-р хх 119-124/,
Шүүхийн шинжэилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн дээлний энгэрийн 3 ширхэг, ташааны 1 ширхэг шилбэ, баруун суганы залгаас оёдолд гарсан 8 см уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тасарч, ханзарсан байна. Энгэрийн 1 гэж дугаарласан шилбэ, баруун суганы залгаас оёдолд орсон 8 см ханзарсан уранхай эхний 2,5 см хэсэг шинэ, харин бусад тасарсан шилбэний ором мөр, суганы 8 см хэмжээтэй ханзарсан уранхайн үлдсэн 5,5 см хэсгийн хуучин байна. Дээлний энгэр хэсэг, хормой хэсэгт хатуу үзүүртэй зүйлээр гарсан цоорхой хуучин уранхайнууд байна.
2. Ягаан өнгийн хувцас ханцуйтай цамцанд хормой хэсэгт 2 см хэмжээтэй 2 ширхэг, зүүн шугаманд 12х8 мм хэмжээтэй 1 ширхэг халалтын хүчин зүйлээр гарсан цоорсон хуучин уранхай банйа. харин өмдний зүүн шугаманд 3,5 см хэмжээтэй хөндлөн байрлалтай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүссэн хуучин уранхай байна.
3. Цагаан саарал өнгийн өмдний баруун шугаманд 5х5 мм хэмжээтэй 2 ширхэг, зүүн шугаманд 12х8 мм хэмжээтэй 1 ширхэг халалтын хүчин зүйлээр гарсан цоорсон хуучин уранхай байна. Харин өмдний зүүн шуумаганд 3,5 см хэмжээтэй хөндлөн байрлалтай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүссэн хуучин уранхай байна.
4. Урт түрийтэй хар гутлын баруун хөлийн толгойн дээд талд 6 см хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зураасан мөр байна. Харин зүүн хөлийн түрүүний залгаас оёдолд татаж чангаах хүний үйлчлэлээр гарсан хуучин ханзарсан уранхай байна.
5. Дээрх хуучин уранхайнууд, шинэ ханзарсан уранхайнуудыг хэдэн удаагийн үйчлэлэээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Харин зүссэн шинэ уранхайг харьцуулах загвар ирүүлсэн тохиолдолд хэдэн удаагийн үйчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжтой гэжээ /хх 126-127/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:
Сэжигтэн Э.Эын гэх ... цагаан өнгийн дотортой хромон гутал, саарал өнгийн бэлтгэлийн цамц зэрэгт цус илэрч байна. Цагаан өнгийн дотортой хромон гуталд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Саарал өнгийн бэлтголийн цамц, хөх өнгийн жинсэн өмдөнд илэрсэн цусны ДНХ-ийг тогтоцыг D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, VWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов. Саарал өнгийн бэлтгэлийн цамц, хөх өнгийн жинсэн өмдөнд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, VWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Д.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ /хх 134-135/,
Шүүх сэтгэц гэм судлалын ... дугаарт магадлагаанд:
Шинжээч Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Задлан шинжилгээний явцад тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хацар ясны далд хугарал зүүн зовхи, баруун эгэм, хэвлийн баруун хэсэг, зүүн бугалга зүүн сарвууны цус хуралт, зүүн зовхи, хацар, зүүн сарвууны зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. Амь хохирогч Д.Б нь дээрх гэмтлүүдийн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас нас барсан. Уг гэмтлийг авсанаас хойш хүн ухамсарт үйлдэл хийх боломжтой, харин хэр удаан хугацаанд ухамсарт үйлдэл хийх боломжтой нь хатуу хальсан дахь гэмтсэн судасны хэмжээ, цусан хурааны хэмжээ мөн хувь хүний биеийн онцлогоос хамаарч өөр, өөр байх тул тодорхой цаг хугацаа хэлэх боломжгүй. Амь хохирогч Д.Б уг гэмтлийг авсанаас хойш дээрх үйлдлүүдийг хийх боломжтой. Дээр хэлсэнчлэн гэмтсэн судасны хэмжээ нь их байвал цусан хураа нь хурдан үүсэж амьд байх хугацаа богинохон байна. Гэмтсэн судасны хэмжээ нь бага байх тусмаа амьд байх хугацаа нь уртасна. Дээрх гэмтэл нь цэвэр гэмтлийн гаралтай үүсгэгддэг гэмтэл ба хатуу мохоо зүйлийн хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь зөвхөн тархины хатуу хальсны дээр, доор үүсдэг гэмтэл хүний биеийн өөр хаана ч гематом үүсдэггүй хүний толгойн аль ч хэсэгт цохих, өшиглөх үед үүсэх боломжтой гэмтэл ... гэсэн мэдүүлэг /хх 231-232/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 11-12, 14-15/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 210/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Энь 2016 оны 05 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар баг Бээрийн хошуу гэх газарт хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодсоны улмаас хохирогч тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа бүхий гэмтэл авч, гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Э.Эшүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ... би талийгаач ахыг зүүн шанаанд нь 2 удаа гараараа цохисон, зүүн нүдэнд нь 1 удаа хальт өшиглөсөн... гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Нмөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... манай том охин Л над руу залгаад Э ахын ах болохО манай гэрт орж ирээд аав чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... ЭБын толгой, нүүрэн тус газар олон удаа цохисон, зууралдаад пийшин дээр унасан. ... Б гэрийн баруун талын орны доод талд сууж байхад Этойрч очоод Бын нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн, Б газарт унахад нүүр, толгойн тус газарт нилээд олон удаа цохисон. ... гэсэн мэдүүлэг, гэрч И.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Б Эад зодуулчихсан гэрийн баруун орны тэнд цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. Эминий харахын Бын нүүрэн тус газарт нэг удаа цохиж байсан. ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Б ах Эахыг араас нь татсан Эах Б ахыг түлхээд унагасан. Б ах Эахыг шууд зүүн талынх нь шанаанд нэг удаа гараараа цохисон. Эах цааш нь түлхээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохихоор нь би очиж салгасан ... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Талийгаач Б нь манай гэрийн баруун орон дээр дээш хараад хэвтэж байсан. Хамрынх нь хэсгээр хатсан цус байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Б ах, Эах хоёр муудалцсан. Эахын хашгирах чимээ л гараад байсан. ... Эах явсны дараа намайг гэрт ороход л Б ах орны баруун урд талд хэвтэж байсан. … гэсэн мэдүүлэг, гэрч Г.ГанБ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Б нь Эын гэрийн баруун орон дээр дээшээ харсан байдалтай, дээгүүрээ хөнжил нөмөрчихсөн, толгой орой нь гэрийн хоймор тал руугаа харсан хөДгүй хэвтээд байсан. ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... нилээн орой болж байхад Бөгөн хочтой Бах, Эах, Б ах, Э ах, Эахын төрсөн дүү О гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирсэн ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Гэр дотор орж ирэхэд нэг танихгүй ах гэрийн баруун орны урд хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бмөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Д.Б гэх хүн ухаангүй гадуур хувцастайгаа орон дээр хэвтэж байсан. Анхны үзлэг хийхэд даралт нь их, аль нэг талынх нь хацар хавдартай зулгарсан байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Д.Б гэх хүний биеийн байдал нилээн хүнд хүргэгдэж ирсэн. Ирэхдээ ухаангүй, хүнд зодуулсан байдалтай, зүүн талын хацар нь хавдаж бага зэрэг зулгарсан байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Даланжаргалан сумаас Д.Б гэдэг хүн ухаангүй хүргэгдэж ирээд ... шинжилгээг үндэслэн гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал хавагнал, хатуу хальсан доорх цусан хураа, глазко 3 балл /ухаантай, ухаангүйг шалгадаг/ гэсэн онош тавигдсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Х.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Даланжаргалан сумаас мотоциклоос унасан гэсэн Д.Б гэх 38 настай эрэгтэй хүн ухаангүй, орчны харьцаагүй, биеийн байдал маш хүнд, глазго 3 /тархины үхэл/ байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Т.Гмөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Б гэх хүн ухаангүй биеийн байдал маш хүнд хүргэгдэж ирсэн. ... тархины комын глазгогийн үнэлгээ нь 3 балл болчихсон, тархины үхэл болчихсон байсан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Амь хохирогч Д.Бын цогцост тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа ... гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч Д.Бын цогцост үүссэн тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг ба амь хохирогчийн хувьд дээрх гэмтэл нь үхэлд хүргэсэн шалтгаан тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. ... Амь хохирогч Д.Б нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна ... гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... сэжигтэн Э.Эын гэх ... цагаан өнгийн дотортой хромон гутал, саарал өнгийн бэлтгэлийн цамц зэрэгт цус илэрч байна. ... Саарал өнгийн бэлтгэлийн цамц, хөх өнгийн жинсэн өмдөнд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, VWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Д.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ... гэжээ, шинжээч Э.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Амь хохирогч Д.Б нь дээрх гэмтлүүдийн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас нас барсан. Уг гэмтлийг авсанаас хойш хүн ухамсарт үйлдэл хийх боломжтой .... Дээрх гэмтэл нь зөвхөн тархины хатуу хальсны дээр, доор үүсдэг гэмтэл хүний биеийн өөр хаана ч гематом үүсдэггүй хүний толгойн аль ч хэсэгт цохих, өшиглөх үед үүсэх боломжтой гэмтэл ... гэсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энь би талийгаач ахыг зүүн шанаанд нь 2 удаа гараараа цохисон, зүүн нүдэнд нь 1 удаа хальт өшиглөсөн. Энэ олон гэмтэл миний цохилтоос болж үүсэх боломжгүй, талийгаачийн үхэлд буруугүй гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Э.Эыг талийгаач Бын биед хүнд гэмтэл учруулсан, талийгаачид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, ял шийтгэл оногдуулах талаар тайлбар гаргасан нь шүүгдэгч Э.Эын ... Би зөрүүлээд баруун гараараа Б ахын зүүн талын шанаанд цохисон. Би суучихсан байхад нь Б ахын нүүр лүү нэг удаа өшиглөсөн, Б ах хойшоо саваад унасан, нүүр амнаас нь цус гарсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Гийн ... Б гэрийн баруун талын орны доод талд сууж байхад Этойрч очоод Бын нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн, Б газарт унахад нүүр, толгойн тус газарт нилээд олон удаа цохисон. ... гэсэн мэдүүлэг, гэрч И.Эын ... Эминий харахын Бын нүүрэн тус газарт нэг удаа цохиж байсан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаарт шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Э.Аын ... дээрх гэмтэл нь зөвхөн тархины хатуу хальсны дээр, доор үүсдэг гэмтэл хүний биеийн өөр хаана ч гематом үүсдэггүй хүний толгойн аль ч хэсэгт цохих, өшиглөх үед үүсэх боломжтой гэмтэл ... гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Э.Эыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Ннь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 367 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн малгайтай куртик, Т90 гэсэн улаан бичигтэй, саарал өнгийн малгайтай эрэгтэй цамц, цайвар цагаан өнгийн жинсэн өмд, хар өнгийн хромон гутал 1 хос, цагаан цэнхэр оймс 1 хос, улаан өнгийн дөрвөлжин хээтэй хөлийн ороолт 2 ширхэг, 0,75 литрийн Монгол стандарт архины шил 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Эыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэснийг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Эыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цоор овогт Энхтуяагийн Эыг 7 / долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эад оногдуулсан 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 367 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Э.Энь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн малгайтай куртик, Т90 гэсэн улаан бичигтэй, саарал өнгийн малгайтай эрэгтэй цамц, цайвар цагаан өнгийн жинсэн өмд, хар өнгийн хромон гутал 1 хос, цагаан цэнхэр оймс 1 хос, улаан өнгийн дөрвөлжин хээтэй хөлийн ороолт 2 ширхэг, 0,75 литрийн Монгол стандарт архины шил 2 ширхэг зэргийг устгасугай.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Н.АДЪЯА
Д.АДЪЯАСҮРЭН