Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 150/ШШ2022/00067

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Харчу овогт П-н Г-э /РД:ЙЮ-/, хариуцагч Тайж овогт Г-н О-н /РД:ЙЮ-/ нарын 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 000 дугаарын бүртгэлтэй  гэрлэлтийг цуцалж, хүү Тайж овогт О-н Г-г эх П.Г-н асрамжид үлдээсүгэй. 

2.Нэхэмжлэгч П.Г- нь 2008 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүү Тайж овогт О-н Г-р /РД:МФ-/-т тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болохыг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Улсын бүртгэлийн ажилтанд гэр бүл цуцалсан шийдвэрийн хувийг хүргүүлсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Г.О-д гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Г-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА