| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0146/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/222 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/222
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хохирогч *******ыг хүчиндсэн гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг, мөн хохирогч *******ыг 2016 онд, 2020 оны 07 дугаар сард 3 удаа, 2021 оны 07 дугаар сард гэртээ хүчиндэхийг завдсан гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын 2023 оны 11 дүгээр сарын 27-наас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 282 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар утсыг эзэмшигчид нь буцаан олгож, СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9. Шүүгдэгч *******д Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, тодорхой хүнтэй буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, 2 гудамж, 10 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* болон насанд хүрээгүй хохирогч *******, хохирогч ******* нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА
Д.БАТЦЭНГЭЛ