Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлх, улсын яллагч Н.Цогням, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Регистрийн дугаар *******, ******* овогт ******* *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Зын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ:      в/ мотоцикл, мопед жолоодохдоо хгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15-16 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын * дугаар багийн нутаг дэвсгэр болох “******* ” гэх газарт улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклийг жолоодож яваад осолдож, улмаар мустанг-5 мотоциклийн ард сууж явсан насанд хүрээгүй хохирогч ийн биед баруун дунд чөмөгний далд хугарал бүхий бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-12 дах хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-18 дахь хуудас), нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дах хуудас), насанд хүрээгүй хохирогч ийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 21 дахь хуудас), насанд хүрээгүй хохирогч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дахь хуудас), насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-32 дахь хуудас), Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 09/116 дугаар албан тоот (хавтаст хэргийн 34-37 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дахь хуудас), гэрч С.Бадцэрэнгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-45 дахь хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4448 дүгээр шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь хуудас), Эмчийн үзлэгийн хуудас, гэрэл зургууд (хавтаст хэргийн 59-62 дахь хуудас), яллагдагч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дэх хуудас), шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 87-92, 93, 94-95, 96-98, 102, 104-109  дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-12 дах хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-18 дахь хуудас), нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дах хуудас), насанд хүрээгүй хохирогч ийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 21 дахь хуудас), насанд хүрээгүй хохирогч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дахь хуудас), насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-32 дахь хуудас), Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 09/116 дугаар албан тоот (хавтаст хэргийн 34-37 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дахь хуудас), гэрч С.Бадцэрэнгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-45 дахь хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4448 дүгээр шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь хуудас), Эмчийн үзлэгийн хуудас, гэрэл зургууд (хавтаст хэргийн 59-62 дахь хуудас), яллагдагч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дэх хуудас), шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 87-92, 93, 94-95, 96-98, 102, 104-109  дэх хуудас), шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар  нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ийг нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч ын нэхэмжилсэн хохирогч нарын эрүүл мэндийн байгууллагаас туслж үйлчилгээ авсан 4,398,880 төгрөгөөс шүүгдэгч нь 4,385,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 13,880 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасныг журлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээ хэрэглэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч *******ийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч *******оос 13,880 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ГЭРЭЛМАА