Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

                                           Улсын яллагч А.Дүүрэнбилэг

                                           Иргэний нэхэмжлэгч С.Энхзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

            Эрүүгийн 201710000067 дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 1963 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 5 дугаар баг 56 дугаар байрны 02 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Аамаагийн Эрдэнэчимэг  /РД: ЕК63121360/-т холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/        

Шүүгдэгч А.Эрдэнэчимэг нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтах хулан адууны мах худалдаж авч, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч А.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ээжийнх рүүгээ явж байсан чинь саарал өнгийн 469 машин адууны мах зарж байна, кг нь 3500 төгрөг гэсэн. Цагаан сар болох гэж байсан болохоор хямд мах байгаа шүү эгч гэхээр нь юуны мах юм бэ гэсэн чинь хулангийн мах гээд 100 төгрөгийн шар уутанд 10, 10 кг-аар хийсэн байсан. Би хулангийн махыг 147000 төгрөгөөр худалдаж аваад гэртээ ороод байж байтал цагдаа ирсэн. Хулангийн махыг зарах гэж аваагүй, хэрэглэх гэж авсан гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч С.Энхзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хулан адуу нь Засгийн газрын 2012 оны 07 тоот тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. Засгийн газрын 2011 оны 23 тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар эрдэм шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар хуланг агнаж болно. Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл олгосны дагуу агнахаас бусдаар ахуйн зориулалтаар агнахыг хориглодог. Эрдэнэчимэг нь ховор амьтны махыг худалдаж авсан учраас Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 19400000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нь тухайн амьтны нөөцөд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа юм гэв.  

 

Шүүгдэгч А.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ... Соёлын төв ордны хойд талын засмал замаар эргэдэг уулзвар дээр саарал өнгийн 469 маркийн машинтай 2 залуу адууны мах зарж байна гэж хэлээд зогсож байсан. Тэр залуучуудаас хулангийн махыг үзье гэсэн чинь нөгөө хулангийн махыг надад үзүүлэхэд нь харсан чинь 100 төгрөгийн торонд хийгээд бэлдээд тавьчихсан арын багааждаа хийчихсэн байсан. Тэр залуучууд хэлэхдээ эгч хулангийн мах 127 кг байгаа 1500 төгрөгөөр бодохоор 190000 төгрөг болж байна гэхээр нь би эгчид нь 147000 төгрөг байна та 2 эгчдээ 147000 төгрөгөнд өгчих гээд гуйхад за тэг тэг гээд өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх 59-61/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Энхзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Хулан адуу нь Засгийн газрын 2012 оны 07 тоот тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн байдаг юм. Хулан адууг агнахдаа зөвхөн эрдэм шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар зохих төлбөр төлөөд Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар хулан адууг агнаж, барьж болох тухай зөвшөөрлийг Баягаль Орчин аялал жуулчлалын яамнаас олгоно. Иймд тухайн амьтны аймагт хохирол учруулсан этгээдээс 19400000 төгрөг нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

 

Гэрч Б.Влерка мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 02 дугаар сарын 13-ны өглөө эрт хамтран амьдрагч Эрдэнэчимэг гарч явсан хэсэг хугацааны дараа Эрдэнэчимэг орж ирэхдээ хямдхан мах авчихлаа гэж хэлээд орж ирсэн. Тэр үед ангийн мах гэж мэдээгүй байсан ... мэдүүлэг /хх 25-26/,

 

Гэрч Ч.Батцэнгэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... надад хэлэхдээ хүнээс мах худалдаж авсан чинь хулангийн мах байсан гэдгийг нь мэдэхгүй худалдаад авчихсан байна. Тэгсэн чинь хулангийн мах худалдаж авсан ч гэсэн цагдаагийн байгууллагад шалгагддаг юм байна гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

 

Гэрч Б.Амар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдээллийн дагуу Влерка гэгч хулангийн мах зарж байна гэсний дагуу Сайншанд сум 5 дугаар баг, 56 дугаар катежийн 02 тоотод Влерка гэх айлд очиж үзэхэд уг айлын үүдний өрөөнд нь 2 цагаан өнгийн шуудайтай мах байсан ба юуны мах болох талаар асуухад Эрдэнэчимэг гэгч нь амьтны мах гэж хэлэхээр нь ямар амьтны мах юм гэхэд хулангийн мах гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 41-42/,

 

2017.02.21-ний өдрийн 03 дугаарт Шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн сорц нь дээжийн шаардлага хангасан байна.

2. Шинжилгээг аймгийн ХХААГ-ын мал эмнэлэг ариун цэврийн лабораторит 2017 оны 02 сарын 13-наас 21-ний өдрүүдэд мэдрэхүйн эрхтний үзлэг шинжилгээ болон “ГЛИКОГЕНЫ ЧАНАР”-ын урвал, “Элиза” урвалын тусламжтайгаар хийж гүйцэтгэв.

3. Лабораторийн шинжилгээний ажлын хүрээнд хулангийн махыг адууны махнаас ялгах элиза урвалын шинжилгээг хийж, мал амьтны төрлийн хамаарлыг тогтоох “гликогены чанар”-ын урвалын тусламжтайгаар өөхний хайлах температурын өөрчлөлтийг тогтоож мах, өөхний өнгөний хувирлын шинжилгээнүүдийг тус тус хийж хулангийн мах мөн болохыг тогтоов гэжээ /хх 46-47/,

 

Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тамдэглэл /хх 12-16/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 74/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Эрдэнэчимэг нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтах хулан адууны махыг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч А.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би хулангийн махыг 147000 төгрөгөөр худалдаж аваад гэртээ ороод байж байтал цагдаа ирсэн. Хулангийн махыг зарах гэж аваагүй, хэрэглэх гэж авсан гэв, шүүгдэгч А.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Тэр залуучуудаас хулангийн махыг үзье гэсэн чинь нөгөө хулангийн махыг надад үзүүлэхэд нь харсан чинь 100 төгрөгийн торонд хийгээд бэлдээд тавьчихсан арын багааждаа хийчихсэн байсан. ... 147000 төгрөгөнд өгчих гээд гуйхад за тэг тэг гээд өгсөн ... гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Энхзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Хулан адуу нь Засгийн газрын 2012 оны 07 тоот тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн байдаг юм ... гэрч Б.Влерка мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Эрдэнэчимэг орж ирэхдээ хямдхан мах авчихлаа гэж хэлээд орж ирсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Батцэнгэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... надад хэлэхдээ хүнээс мах худалдаж авсан чинь хулангийн мах байсан гэдгийг нь мэдэхгүй худалдаад авчихсан байна ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Амар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Влерка гэх айлд очиж үзэхэд уг айлын үүдний өрөөнд нь 2 цагаан өнгийн шуудайтай мах байсан ба юуны мах болох талаар асуухад Эрдэнэчимэг гэгч нь ... хулангийн мах гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, 2017.02.21-ний өдрийн 03 дугаарт Шинжээчийн дүгнэлт: ... хулангийн мах мөн болохыг тогтоов гэжээ ..., эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тухай тамдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Эрдэнэчимэгийг ховор ан амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч С.Энхзориг нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хулан адууны экологи-эдийн засгийн үнэлгээ болох 19400000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хулан адууны махны хэмжээ /122,08 кг/ мэдэгддэг боловч хэдэн тооны хулан адууны мах гэдэг нь тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарахад бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчид холбогдуулан гаргах нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 122,08 кг хулан адууны махыг Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус зєвлєлд шилжүүлж устгагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Эрдэнэчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч А.Эрдэнэчимэг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Боржигон овогт Аамаагийн Эрдэнэчимэгийг ховор ан амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэчимэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч А.Эрдэнэчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч С.Энхзориг нь 19 400 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 87 дугаар зїйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар эд мєрийн баримтаар хураагдсан 122,08 кг хулан адууны махыг Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус зєвлєлд шилжүүлэн устгасан болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэчимэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Х.ГАНБОЛД