Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2019/0663

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А ” компани

Хариуцагч: Сангийн яам

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан,Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ/201805105 дугаартай төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “А ” компанитай гэрээ байгуулахыг даалгах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан “Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2669 дугаар “З” компанитай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай “А ” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яам,  “З” компанитай байгуулсан 2019/157 дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “А ” компанитай гэрээ байгуулахыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Л.И, Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, Э.Н, Б.У, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” компаниас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Барилга, хот байгуулалтын яамнаас 2019 онд зарласан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ/201805105 дугаартай, гадаадын этгээд оролцох эрхтэй нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон. Үнэлгээний хороо 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03\1911 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл манай компанид хүргүүлсэн. Гэвч тус тендерт шалгарч чадаагүй “З” компани нь Сангийн яаманд гомдол гаргаж улмаар Сангийн яамнаас Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, Барилга хот байгуулалтын яамнаас дахин үнэлгээ хийж “манай компанийн тендерээс татгалзсан” тухай 2019 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 03\2670 тоот мэдэгдлээр мэдэгдээд байна.

Иймд дараах үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.    Тендер хүлээн авах хугацааг үндэслэлгүй сунгасан тухай:

Тус тендерийг хүлээн авах эцсийн хугацаа нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болох байсан. Гэтэл Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/08 дугаартай албан бичгээр манай компанид тендер шалгаруулалтад гомдол гарсан тул тендер авах хугацааг 10 хоногоор буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сунгасан болохыг мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана" гэж заасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д "тендерт оролцогч" гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно гээд 5.1.6.а “Дангаараа тендер ирүүлсэн этгээд”, 5.1.6.б “Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд " гэж тус тус тайлбарласан.

Гэтэл гомдол гаргагч “З” компани нь тендер ирүүлээгүйн улмаас тендерийн оролцогч биш тул гомдол гаргах эрхгүй хуулийн этгээд байсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т " тендер шалгаруулалт" гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно гэж тайлбарласан байна. Үүнээс үзэхэд Барилга хот байгуулалтын яаманд гомдол гаргах эрхгүй хуулийн этгээд гаргасан, тендерийн шалгаруулалттай холбоогүй, хуульд тусгайлан заагаагүй асуудлаар гаргасан гомдлын дагуу тендер хүлээн авах хугацаа сунгасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүйгээр дур мэдэн “З” компанид илүү боломж олгох зорилгоор гаргасан шийдвэр байсан гэж үзэж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т " Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана" 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно" гэж заасныг ноцтой зөрчиж хугацаандаа багтааж хүргүүлсэн “А ” компанийн тендерийн нээлтийг хийлгүйгээр шууд буцааж урьд нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байсан.

2.    Тендерээс татгалзсан нь үндэслэлгүй талаар:

Барилга хот байгуулалтын яам нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлээр “А ” компани нь тус яамнаас зарласан түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй "Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл" -ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ/201805105 дугаартай тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрээр тендерийн материалын үнийн санал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтын дагуу хамгийн сайн тендерээр эрэмбэлэгдсэн шалгарч гэрээ байгуулах эрх олгогдсон.

Гэтэл тус яамны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай мэдэгдлээр "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан "Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийн хүрээнд хэрэгжүүлэх Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй "Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл" -ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ/201805105 дугаартай тендерт ирүүлсэн танай саналд ерөнхий инженер ВегпНаб 6гиЬег-н гүйцэтгэсэн ажлын туршлагын талаар мэдээлэл ирүүлээгүй байгаа нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 6.3-(г)-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.4 дэх хэсгийг тус түс үндэслэн тендерээс татгалзаж буйгаа мэдэгдсэн.

Инженер Bernhad Gruber нь ажлын туршлагатай, 2002 оны 10 сарын 14 өдөр Бүгд Найрамдах Австри улс, Холбооны эдийн засаг, Хөдөлмөрийн яамнаас мэргэшсэн зөвлөх инженерийн цолтой, Австрийн стандарт “On сертификаттай" хүн бөгөөд энэ талаар бүхий л баримт материалыг тендерийн баримт бичигт өгсөн байхад тендерийн материалыг бүрэн дүүрэн шалгалгүй, үнэлгээг буруу хийсэн.

“А ” компани нь тус тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан, шаардлагад нийцсэн тендерийн материалыг хүргүүлсэн. Барилга хот байгуулалтын яам нь үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан нь манай байгууллагын эрх ашгийг зөрчиж байна.” гэжээ.

1.Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамнаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Барилга, хот байгуулалтын яамнаас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-ын Засгийн газар хооронд байгуулсан "Санхүүгийн хамтын ажиллагаа"-ны хэлэлцээрийн хүрээнд Австри улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл"-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зарласан.

Гэтэл тендер хүлээн авах хугацаанаас 10 хоногийн өмнө буюу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уг тендерт  оролцохоор тендерийн баримт бичиг худалдан авсан Австри улсын “З” компаниас дээрх тендер шалгаруулалтад холбогдуулан захиалагч Барилга, хот байгуулалтын яаманд хандан гомдол гаргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54.1-д "Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана", 54.4-т "Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт гомдлыг хүлээж аваагүй бол түүний үндэслэл, гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол түүний барагдуулах арга хэмжээг тусгасан байна" гэж заасны дагуу уг гомдлыг шийдвэрлэх зорилгоор захиалагч тус яамнаас тендер хүлээн авах хугацааг 10 хоногоор сунган, энэ тухай тендерийн баримт бичиг худалдан авсан бүх оролцогчдод албан бичгээр мэдэгдэж, БНАУ-ын "ОеКВ" банк болон тендерт оролцох батламж бичиг бүхий БНАУ-ын компаниудад уламжилж өгөх хүсэлтийг Монгол улсаас БНАУ-д суугаа элчин сайдын яаманд хүргүүлсэн байна.

2.Мөн тендер хүлээн авах хугацааг 10 хоногоор сунгасан захиалагчийн шийдвэрт холбогдуулан тендерт оролцогч Австри улсын IBS компаниас захиалагчид гаргасан гомдлыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус яам хүлээн авч гомдол гаргагч талуудыг гаргасан гомдлыг нь барагдуулах нэгдсэн уулзалтад оролцохыг урьж 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр уулзалтыг зохион байгуулан “З” компанийн гомдлын хариуг 03/1426 тоот албан бичгээр, “I”   компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ын гомдлын хариу 03/1427 тоот албан бичгээр тус тус өгсөн.

   Иймд тендер хүлээн авах хугацааг тус тус 10 хоногоор сунгасан захиалагчийн шийдвэр нь уг тендерүүдэд “I”компанийн оролцох эрхийг хязгаарлаагүй бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч нээсэн уг тендерт “I”   компани нь тендерээ ирүүлсэн болно.

3.Уг тендерт Австри улсын батламж бичиг бүхий 2 компани тендер ирүүлснийг Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар хурлаас: 1/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэн түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй "Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл"-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн гүйцэтгэгчээр эрх бүхий бөгөөд тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг хангасан хамгийн бага харьцуулах үнийн саналтай буюу "хамгийн сайн" гэж үнэлэгдсэн “I”   компанийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Захиалагч, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлж, хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах зөвлөмж олгох 2/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт заасныг үндэслэн "Дэд бүтцийн хөгжил-Сонгонохайрхан төсөл"-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан нь ажиллах хүчний болон санхүү, техникийн чадавхитай нь давхцаж байгаа "Зунтобел Лайтинг" компанийн тендер нь шалгарч чадаагүй болохыг захиалагчид мэдэгдэхээр шийдвэрлэсэн.

Гэвч Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 03/1911 дүгээр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулахаар тендерт оролцогч “Z” компанийн гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянан үзэж 2019 оны 06 дугаар сарын 13-ны 6-1/3998 албан бичгээр "...”Z” компанийн тендерийг Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын тендерт шалгарсан нь ажиллах хүчний болон санхүү, техникийн чадавхитай нь давхцаж байна гэж ТШӨХ-д тусгасан шалгуур үзүүлэлтээр үнэлээгүй захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

...Харин “А” компанийн тендерт 2016-2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтад дурдсан ажлуудаас 2016-2018 онд 1 сая гаруй еврогийн гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэсэн байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ-6.3(а)-д "...сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, гэрэлтүүлгийн борлуулалтын... нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.доллараас багагүй байх" шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна. Түүнчлэн “А” компанийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон ерөнхий инженер Bernhard Gruber-ийн гүйцэтгэсэн ажлын туршлагын талаар мэдээлэл ирүүлээгүй байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ-6.3(г)-д "...ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ба сүүлийн 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай байх" шалгуур үзүүлэлтийг хангахгүй байхад захиалагч "хамгийн сайн" гэж шалгаруулсан нт хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Харин “А” компанийн тендер ТШӨХ-ийн ТОӨЗ 5 болон 6.2(ё)-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг нягтлах, дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу мэдэгдье" гэж гомдлыг нь ханган шийдвэрлэсэн.

Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу гарсан Сангийн яамны дээрх шийдвэр болон Үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хурлын шийдвэр, мөн хуулийн 12.4 дэх хэсэгт "Захиалагч <<хамгийн сайн>> үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадалж болно" гэж заасны дагуу захиалагчаас уг тендерийг магадалж Австри улсын “Z” компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй "Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл"-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 4,482,061.76/дөрвөн сая дөрвөн зуун наян хоёр мянга жаран нэгэн евро далан зургаан цент/ еврогоор гүйцэтгүүлэх гэрээг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан болно.

Нэхэмжлэгч “А” компани нь тендерийн шалгуурыг хангахгүйгээс гадна ирүүлсэн үнийн санал нь бусад оролцогчийн үнийн саналаас 464,153.24 еврогоор буюу 1,373,893,590.4 төгрөгөөр илүү үнэтэй байснаас уг тендерт шалгараагүй байна.

Иймд “А” компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагч Сангийн яамнаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан БХБЯ/201805105 дугаартай "Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил"-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “Z” компаниас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу холбогдох баримт материалд үндэслэн хянан үзсэн.

“Z” компанийн гаргасан гомдлын дагуу тендерийн материалыг хянан үзэхэд:

1. Захиалагчаас тухайн тендер шалгаруулалтаар "хамгийн сайн" гэж шалгаруулсан “А” компанийн тендерийг хянан үзэхэд, оролцогчийн тендерт 2016-2018 онд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, ажлын гэрээ болон захиалга, хүлээлгэн өгсөн акт зэргийг хавсарган ирүүлсэн нь ТШӨХ-ийн ТОӨЗ 6.2(д)-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

2. “А” компанийн тендерт 2016-2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтад дурдсан ажлуудаас 2016-2018 онд 1 сая гаруй еврогийн гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэсэн байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ-6.3(а)-д "...сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, гэрэлтүүлгийн борлуулалтын... нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.доллараас багагүй байх" шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна.

3. “А” компанийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон ерөнхий инженер Bernhard Gruber-ийн гүйцэтгэсэн ажлын турглагын талаар мэдээлэл ирүүлээгүй байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ-6.3(г)-д "...ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ба сүүлийн 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай байх" шалгуур үзүүлэлтийг хангахгүй байхад захиалагч "хамгийн сайн" гэж шалгаруулсан нт хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байсан.

“А” компанийн тендер ТШӨХ-ийн ТОӨЗ 5 болон 6.2(ё)-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг нягтлах, дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу мэдэгдсэн.

Дээрх захиргааны акт нь хуулийн хүрээнд “Z” компаниас гаргасан гомдлын дагуу тендерийн материалыг хянан үзэж холбогдох шийдвэрийг гаргаж хүргүүлсэн тул Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэх талаар:

2019 оны 05 сарын 24-ний өдрийн 03/1910 дугаар мэдэгдлээр “Манай ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан” гэсэн хариу ирүүлснийг зөвшөөрөхгүй тул Сангийн яаманд гомдол гаргасан.

Нэхэмжлэгч “А” компани нь гэрэлтүүлгийн чиглэлийн бус компани. Харин охин компани болох Эковөрлд нь гэрэлтүүлгийн угсралтын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд Австри улс дахь үйлдвэр нь гэрэлтүүлэг үйлдвэрлэдэг бус эд ангиудыг нь өөр улс орнуудаас авчран гэрэлтүүлэг угсардаг үйлдвэр юм. Тиймээс бид гаргасан гомдолдоо “А” компанийн тендерийн материалаас дараах материалуудыг дахин хянан шалгуулах хүсэлтийг тавьсан.

1. Захиалагчийн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.3.(а)-д заасан “...гэрэлтүүлгийн борлуулалт хамгийн багадаа 50 хувь байх ба нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.доллараас багагүй байна” гэж заасны дагуу гэрэлтүүлгийн борлуулалтын нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.доллараас багагүй байж тендерийн нөхцөл, шаардлагыг хангасан эсэх,

2. Захиалагчийн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5-д “Монгол улсын засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т заасны дагуу нөхцөлт тусламжийн зээлийн хөрөнгийг Австри улсын гарал үүсэл бүхий бараа, үйлчилгээг худалдан авахад ашиглах бөгөөд 50 хүртэлх хувь нь бусад улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн байж болно” гэж заасны дагуу үнийн дүнгийн 51 буюу түүнээс дээш хувьд Австри улсын гарал үүсэл бүхий бараа, үйлчилгээг санал болгож, тендерийн нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан эсэх,

3. Захиалагчийн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.3 (г)-ээр шаардсан тоо, мэргэжил, туршлагын шаардлагыг бүрэн хангасан инженер техникийн ажилчид, мөн түүнээс гадна тус төсөлд ажиллах гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээр дүйцэх гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан өөрийн компанийн Ерөнхий инженер болон IВS компанид ажилладаг гэрэлтүүлгийн мэргэшсэн (ON гэрчилгээ бүхий ажилтны мэдээлэл ирүүлсэн эсэх, болон

            1. Захиалагчийн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.2 (д) “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаар мэдээлэл....” заасан нь сүүлийн 3 жилд ижил төсөөтэй гэрэлтүүлгийн төслийг гүйцэтгэсэн гэрээ болон холбогдох мэдээллээр баталгаажуулсан эсэх.

           2. Тендер шалгаруулалтын хүснэгтийн ТОӨЗ 4.4(в) -д заасан зайлшгүй шаардлагатай тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангасан эсэх

           3. ТОӨЗ 6.2(ё)-д заасны дагуу ISO 9001 шаардлагыг хангасан гэрэлтүүлэг үйлдвэрлэдэг үйлдвэртэй эсэх

Сангийн Яамнаас 2019 оны 06 сарын 13-ний өдрийн №6-1/3998 тоот албан бичгээр гомдлын хариуг ирүүлсэн бөгөөд хүсэлтийн дагуу “А” компаниин тендерийн баримт бичгийг хянан шалгахад,

a. “2016-2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтад дурдсан ажлуудаас 2016-2018 онд 1 сая гаруй еврогийн гэрэлтүүлгийн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байгаа нь ТОӨЗ 6.3.(а)-д “... сүүлийн 3 жил буюу 2016,2017,2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, гэрэлтүүлгийн борлуулалт ... нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.доллараас багагүй байх” шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна.

b. Гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон ерөнхий инженер Bernhard Gruber-ийн гүйцэтгэсэн ажлын туршлагын талаар мэдээлэл ирүүлээгүй байгаа нь ТОӨЗ 6.3 (г)- д “ ... ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ба сүүлийн 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай байх” гэсэн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тухай болон

c. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт-ийн ТОӨЗ 5 болон ТОӨЗ 6.2 (ё)-д заасан шаардлагыг хангасан эсэхийг дахин нягтлах тухай дурдсан. 

   Мөн манай тендерийн материалыг тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт-д заасан шалгуур; үзүүлэлтээр үнэлээгүй байх тул дахин үнэлгээ хийхийг даалгасан.

  Ийнхүү Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэсний дагуу Барилга Хот, Байгуулалтын яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт “Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага", 3 дах заалтад “Тендер нь энэ хуулийн 27.1-т заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” , 4 дэх заалтад “ энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасны дагуу “А” компанийн тендерийн баримт бичиг нь Захиалагчийн тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангаагүй тул татгалзсан хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн нэхэмжлэгч “А” компани нь Захиалагчийн тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангаагүйгээс гадна тендерт ирүүлсэн үнийн санал нь “З”-ийн тендерт ирүүлсэн үнийн саналтай харьцуулахад 464,153.24 еврогоор их байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, мөн хуулийн 28.7.4-д “ хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг <хамгийн сайн> үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийн саналыг ирүүлээгүй тул <хамгийн сайн> үнэлэгдсэн тендерээр шалгарах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн Сангийн яамны 2019 оны 06 сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “Барилга Хот, Байгуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан үнэлгээний хорооны 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 04 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга Хот, Байгуулалтын Яамны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “ Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ/201805105 дугаартай төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “А ” компанитай  гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн улмаас хууль ёсны дагуу тендерт ялагчаар шалгарч, гэрээний үүргээ шударгаар биелүүлэн ажиллаж байгаа “З”-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хохирол амсах, бүр цаашлаад хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, Дэд бүтцийн салбарт олгох санхүүжилт зогссоны улмаас төслийн ажил хэдэн жилээр хэрэгжих боломжгүй  болж Баянзүрх, Дархан, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхээ эдлэх боломжийг хязгаарлах эрсдэлийг дагуулаад байна.

Тендерт оролцогч “З”-ийн тендерийн баримт бичиг нь Захиалагчийн тендерийн баримт бичигт заасан ерөнхий шаардлагыг бүрэн хангасан, хамгийн бага үнийн санал ирүүлсэн талаар:

“З” нь Монгол улсын Барилга, Хот Байгуулалтын Яамнаас зарласан “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл” № БХБЯ/201805105 дугаар тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 зүйл, Захиалагчийн тендерийн баримт бичиг /ТОӨ34- 6/-т заасан ерөнхий шаардлагыг бүрэн хангаж оролцсон бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тендерийн нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан.

Тодруулбал,

a.  ТОӨ3.6.5-Д “Тендерт оролцогч чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлоход түүний туслан гүйцэтгэгчийн ажлын туршлага, санхүүгийн нөөц бололцоог харгалзан үзэхгүй...” гэж заасны дагуу Ерөнхий гүйцэтгэгч болох “З” нь дангаар Харилцагч банкны тодорхойлолтоор 7,500,000 еврогийн хувьцаат хөрөнгөтэй /энэ нь тус тендерийн үнийн дүнтэй харьцуулахад 1,5 дахин их байгаа нъ ТОӨЗ 6.3 (д)-д заасан үнийн дүнгийн 30% гэсэн шаардлагыг бүрэн хангасан/, сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын талаар мэдээлэл: 2016 онд 1,356,500,000 евро, 2017 онд 1,303,900,000 евро, 2018 онд 1,196.500,000 евро /тус тендерийн үнийн дүнтэй харьцуулахад 239,3-271,3 дахин их байгаа нъ ТОӨЗ 6.3 (д)-д заасан үнийн дүнгийн 30% гэсэн шаардлагыг бүрэн хангасан/, мөн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө 2016 онд 88,400,000 евро, 2017 онд 88,100,000 евро, 2018 онд 84,500,000 евро /тус тендерийн үнийн дүнтэй харьцуулахад 16,9-17,68 дахин их байгаа нъ ТОӨЗ 6.3 (д)-д заасан үнийн дүнгийн 30% гэсэн шаардлагыг бүрэн хангасан/ болох нь тендерийн баримт бичигт хүргүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Райффейсен банк интернейшнл харилцагч банкны мэдэгдэл, “З” компанийн 2016, 2017, 2018 оны санхүүгийн тайлан, сүүлийн 3 жилийн хугацааны борлуулалтын талаарх мэдээллээр тус тус нотлогдоно.

b. “З” нь тус тендерт санал болгосон бараа нь Захиалагчийн тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, хүчин чадлын шаардлагыг бүрэн хангасан бөгөөд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгийн ТОӨ3.5-д “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т заасны дагуу нөхцөлт тусламжийн зээлийн хөрөнгийг Австри Улсын гарал үүсэл бүхий бараа, үйлчилгээг худалдан авахад ашиглах бөгөөд 50 хүртэлх хувь нь бусад улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн байж болно” гэж заасны дагуу үнийн дүнгийн 51 хувьд Австри Улсын гарал үүсэл бүхий бараа, үйлчилгээг санал болгож, тендерийн нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан болно.

c. “З” нь тус төслийг хэрэгжүүлэх ажиллах хүчний мэдээлэлд Захиалагчийн тендерийн баримт бичгийн ТХӨШ-ийн ТОӨЗ 6.3 (г)-ээр шаардсан тоо, мэргэжил, туршлагын шаардлагыг бүрэн хангасан инженер техникийн ажилчид, мөн түүнээс гадна тус төсөлд ажиллах гэрэлтүүлгийн мэргэшсэн болон ON гэрчилгээ бүхий 25 мэргэжлийн инженерийн мэдээллийг тендерт хүргүүлсэн, ажиллах хүчний хувьд хангалттай хүрэлцээтэй юм.

d. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.4в-д "...Туслан гүйцэтгэгчид дараах тусгай зөвшөөрөлтэй байх ба тусгай зөвшөөрөл нь гэрээт ажил дуусах хүртэл хүчинтэй байна” гэж заасны дагуу бүх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулан хийсэн нь тендерт заасан техникийн шаардлагыг бүрэн хангасан болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, мөн хуулийн 28.7.4-д “ хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг <хамгийн сайн> үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу “З”-ийн тендерт ирүүлсэн үнийн санал нь ““А” компанийн ирүүлсэн үнийн саналтай харьцуулахад 464,153.24 еврогоор бага буюу хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг санал болгосон тул <хамгийн сайн> үнэлэгдсэн тендерээр шалгарсан.

Ийнхүү “З” нь тус тендерт хамгийн бага харьцуулах үнийн саналыг ирүүлсэн, дэлхийд тэргүүлэгч гэрэлтүүлгийн компаниас техникийн тодорхойлолт, үзүүлэлт, хүчин чадал болон гарал үүслийн шаардлагыг бүрэн хангасан чанартай барааг санал болгосон, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 зүйл, Захиалагчийн тендерийн баримт бичиг /ТОӨЗ 4-6/-т заасан ерөнхий нөхцөл, гэрээг хэрэгжүүлэх санхүүгийн болон техникийн чадавхийн шаардлагыг бүрэн хангасан тул Тендерийн үнэлгээний хорооны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан түвшинд хамгийн бага үнийн харьцуулалтаар тендерийн үнэлгээг хийж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тендер сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдаж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иймд Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тендер сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдаж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дарахь үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А ” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж тус шүүхэд хандаж “Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан “Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2669 дугаар “З” компанитай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай “А ” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яам,  “З” компанитай байгуулсан 2019/157 дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “А ” компанитай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэж тодруулж ихэсгэсэн болно.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд Австри улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Барилга хот байгуулалтын яамнаас зарласан,

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тендерийн баримт бичгийг худалдан авсан “З” компаниас “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тендерийн баримт бичиг урилгыг дараахь тохиолдолд монгол хэлээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэнэ”, 23.1.1-д “энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол” гэж тус тус зааснаар захиалагч тендерийн баримт бичгийг монгол, англи хэл дээр бэлтгэж, тендер зарлах үед тендерийн оролцогч нарт олгох үүрэгтэй байсан боловч хугацаандаа олгоогүй нь Хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “захиалагч тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байх үүрэгтэй”-г зөрчсөн, тендерийн баримт бичгийн нөхцөл шаардлагууд агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй байна...” гэх үндэслэлээр,

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “А ” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаас “...тендер хүлээж авах хугацааг 10 хоногоор сунгасан нь тендерт оролцогч бусад этгээдэд давуу байдал олгосон...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25.2-т Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана, 26.1-д Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно. гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр тус тус гомдол гаргасан, 

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дээрхи гомдол хэлэлцэх ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон гомдол гаргагч  “З” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ууганболор, “А ” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нарыг оролцуулан хийж... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт гомдлыг хүлээж аваагүй бол түүний үндэслэл, гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол түүнийг барагдуулах арга хэмжээ тусгасан байна” гэснийг үндэслэн гомдлыг хянан шийдвэрлэх зорилгоор тендерийн хүчинтэй хугацааг 10 хоногоор хойшлуулах, хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Тендерийн баримт бичиг, урилгыг дараахь тохиолдолд монгол хэлээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэнэ, 23.1.1.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол” гэж заасныг зөрчсөн тул Үнэлгээний хорооны бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах, тендерийн баталгааг тендер нээснээс хойш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тооцохыг мэдэгдэх”-ээр тус тус шийдвэрлэсэн.

   Түүнчлэн тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар хурлаар Австри улсын 2 компани тендер ирүүлсэнийг хэлэлцээд “А ” компанийг Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй "Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл"-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан хамгийн бага харьцуулах үнийн саналтай буюу "хамгийн сайн" гэж үнэлэн шалгаруулж, улмаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Захиалагч, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлж, хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэхээр,  “З” компанийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт заасныг үндэслэн "Дэд бүтцийн хөгжил-Сонгонохайрхан төсөл"-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан, ажиллах хүчний болон санхүү, техникийн чадавхитай нь давхцаж байгаа  гэх үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзсаныг мэдэгдэхээр тус тус шийдвэрлэсэн,

       Дээрхи Үнэлгээний хорооны шийдвэрт үндэслэн гарсан “А ” компанид гэрээ байгуулах эрх олгох тухай БХБЯ-ны 2019 оны 03/1911 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч "Зумтобел лайтинг" компани Сангийн яаманд хандаж “А ” компанийн тендер нь Захиалагчийн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.3.(а)-д заасан “...гэрэлтүүлгийн борлуулалт хамгийн багадаа 50 хувь байх ба нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.доллараас багагүй байна” гэсэн нөхцөл, шаардлагыг хангасан эсэх,  Захиалагчийн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5-д заасан “үнийн дүнгийн 51 буюу түүнээс дээш хувьд Австри улсын гарал үүсэл бүхий бараа, үйлчилгээг санал болгосон эсэх, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.3 (г)-ээр шаардсан тоо, мэргэжил, туршлагын шаардлагыг бүрэн хангасан инженер техникийн ажилчид, гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээр дүйцэх гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан өөрийн компанийн Ерөнхий инженер болон IВS компанид ажилладаг гэрэлтүүлгийн мэргэшсэн (ON гэрчилгээ бүхий ажилтны мэдээлэл ирүүлсэн эсэх, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.2 (д) “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаар мэдээлэл....”  ирүүлсэн эсэх, ТОӨЗ 4.4(в)-д заасан зайлшгүй шаардлагатай тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангасан эсэх, ТОӨЗ 6.2(ё)-д заасны дагуу ISO 9001 шаардлагыг хангасан гэрэлтүүлэг үйлдвэрлэдэг үйлдвэртэй эсэхийг тус тус хянуулахаар гомдол гаргасан,

       Уг гомдлыг хянаад Сангийн яамны 2019 оны 06 дугаар сарын 13-ны 6-1/3998 албан бичгээр "...тус компанийн тендерийг...үнэлээгүй нь буруу болохыг тэмдэглэж улмаар “А ” компанийн тендерийн тухайд 2016-2018 онд 1 сая гаруй еврогийн гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэсэн байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ-6.3(а)-д "...сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, гэрэлтүүлгийн борлуулалтын... нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.доллараас багагүй байх" шалгуур үзүүлэлтийг хангаагүй, мөн тус компанийн санал болгосон ерөнхий инженер Bernhard Gruber-ийн гүйцэтгэсэн ажлын туршлагын талаар мэдээлэл ирүүлээгүй нь ТШӨХ-ийн ТОӨЗ-6.3(г)-д "...ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ба сүүлийн 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай байх" шалгуур үзүүлэлтийг хангахгүй байхад "хамгийн сайн" тендер гэж шалгаруулсан нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн...тул шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг нягтлах, дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгд”-сэн,

   Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо хуралдаж 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хурлын шийдвэрээр Зумтобел лайтинг компанийн ирүүлсэн 4 482 061.76 еврогоор гүйцэтгэхээр ирүүлсэн саналыг “шаардлага хангасан” тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх, “А ” компанийн ерөнхий инженер Бернхард Груберийн хариуцан гүйцэтгэсэн ажлын туршлагын талаар  мэдээллийг ирүүлээгүй нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 6.3 Г-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтыг үндэслэн тендер хянан үзэх шатнаас татгалзахаар шийдвэрлэсэн,

   Уг шийдвэрийг үндэслэн Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2669 дугаар албан бичгээр “З” компанид Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдлийг,  мөн яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаар албан бичгээр “А ” компанид тендерээс татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.

   Түүнчлэн хуулийн 12.4 дэх хэсэгт "Захиалагч “хамгийн сайнүнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадлаж болно" гэж зааснаар захиалагч уг тендерийг магадлан үзсэнээр “З” компанитай 2019/157 дугаар бүхий “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан үйл баримтууд тогтоогдов.

   Нэг. Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

   Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаар албан бичгээр Барилга хот байгуулалтын яаманд хандаж, “З” компанийн гомдлыг хянасан тухай хариуг хүргүүлсэн байх ба  уг албан бичгээс үзвэл “З” компанийн тендерийг “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын тендерт шалгарсан нь ажиллах хүчний болон санхүү, техникийн чадавхтай давхцаж байгаа” гэж ТШӨХ-д тусгасан шалгуур үзүүлэлтээр үнэлээгүй нь буруу гэж дүгнэсний дээр үнэлгээг дахин хийхийг захиалагчид даалгасан байна.

   Нэхэмжлэгч уг албан бичгийг хүчингүй болгуулах үндэслэлээ “манай тендерийг шалгаруулсан нь үндэслэлтэй байсан, Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын тендерт шалгарсан нь ажиллах хүчний болон санхүү, техникийн чадавхтай давхцаж байгаа, Сангийн яам тендерийг бүхэлд нь хянаагүй хууль зөрчсөн, Зумтобел лайтинг компанийн тендер маш их зөрчилтэй байсан, тендер ирүүлэхдээ тусгай зөвшөөрөлтэй байх ёстой, тендер нээх хугацааг үндэслэлгүй сунгаж энэ хугацаанд тусгай зөвшөөрлөө авсан нь хууль бус...” гэж тодорхойлон маргаж байна.

   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-тТөсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага… энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. 55.3-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага… гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана”, 55.3.1.энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх, 55.3.2-т “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах, 55.3.3.зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл "“А ” компанийн ирүүлсэн тендер ТШӨХ-ийн ТОӨЗ-6.3(а)-д "...сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, гэрэлтүүлгийн борлуулалтын... нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.доллараас багагүй байх" шалгуур үзүүлэлтийг хангаагүй, ерөнхий инженер Бернхард Груберийн гүйцэтгэсэн ажлын туршлагын талаарх мэдээллийг ирүүлээгүй нь тогтоогдох бөгөөд ТШӨХ-ийн ТОӨЗ-6.3(г)-д "...ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ба сүүлийн 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай байх" шалгуур үзүүлэлтийг хангахгүй байхад захиалагч "хамгийн сайн" гэж шалгаруулсан нь үндэслэлгүй гэж үзэж тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчаас шаардсан нь хүуль зүйн үндэслэлтэй.

Учир нь Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт; 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага, мөн зүйлийн 27.2-т “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно:27.2.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”, 27.2.2-т “захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх”, 27.2.3-д “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг  тус тус захиалагч зөрчсөн, өөрөөр хэлбэл оролцогчдоос ирүүлсэн тендер бүрийг дээрхи шалгуураар үнэлэх үүрэгтэй, нөгөө талаар тендерийн баримт бичигт тус 2 тендерт нэгэн зэрэг оролцохыг хориглоогүй байхад “З” компанийн тендерийг үнэлэлгүй, Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын тендерт шалгарсан нь ажиллах хүчний болон санхүү, техникийн чадавхтай давхцаж байгаа гэсэн үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй.

Иймд Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаар албан бичгээр, хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тендер ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 5 болон 6.2(ё)-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг нягтлах, дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн нь тухайн захиргааны байгууллагын хуулиар тогтоосон эрх хэмжээнд хамаарч байхын дээр уг шийдвэр нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3-д заасантай нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж шүүх дүгнэв.

   Хоёр. Үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

   Нэхэмжлэгч уг шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “Зумтобел лайтинг компани нь ТОӨЗ-ны маш олон шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан нь хууль бус...” гэж тодорхойлжээ.

   Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзвэл Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаар албан бичгийг үндэслэн үнэлгээг дахин хийхээр шийдвэрлэж улмаар үнэлгээний хорооны гишүүн тус бүр “тендерийн шаардлага хангаж буйг хянан  үзсэн байдал” хүснэгтээр үнэлгээ өгсөн байх ба тус үнэлгээний хорооны хуралдаанд оролцсон нийт 9 гишүүдийн 100 хувийн саналаар “З” компанийн тендерийг “шаардлага хангасан” тендерээр шалгаруулж гэрээ байгуулөх эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр, харин “А ” компанийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

   Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзвэл тус компани 2016-2018 онд 1 сая гаруй еврогийн гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэсэн байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ-6.3(а)-д "...сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, гэрэлтүүлгийн борлуулалтын... нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.доллараас багагүй байх" шалгуур үзүүлэлтийг хангаагүй, мөн тус компанийн санал болгосон ерөнхий инженер Бернхард Груберийн гүйцэтгэсэн ажлын туршлагын талаар мэдээлэл ирүүлээгүй нь ТШӨХ-ийн ТОӨЗ-6.3(г)-д "...ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ба сүүлийн 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай байх" шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь тогтоогдож байна.

   Түүнчлэн нэхэмжлэгчээс Зумтобел лайтинг компанийн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж маргаж байх боловч “З” компанийн ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзвэл тус компани нь Захиалагчийн тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 4-6 дахь хэсэгт заасан ерөнхий нөхцөл, гэрээг хэрэгжүүлэх санхүүгийн болон техникийн чадавхийн шаардлагыг бүрэн хангасан нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр Зумтобел лайтинг компанийн тендерийг “шаардлага хангасан” гэж үзсэн Үнэлгээний хорооны 4 дүгээр хуралдааны шийдвэрийг буруутгах боломжгүй.

   Хэрэгт авагдсан нотлох баримт болох уг тендерийг нээсэн, оролцогчдын ирүүлсэн үнийн саналыг тэмдэглэсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч “А ” компанийн ирүүлсэн үнийн санал нь “З” компанийн тендерт ирүүлсэн үнийн саналтай харьцуулахад 464,153.24 евро буюу 1,373,893,590.4 төгрөгөөр их байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, мөн хуулийн 28.7.4-д “ хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэх боломжгүй.

   Иймд Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу тендерийн үнэлгээг дахин хийж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар “З” компанийн тендерийг “шаардлага хангасан” тендерээр шалгаруулж гэрээ байгуулөх эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр, “А ” компанийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны 4 дүгээр хуралдааны шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

   Гурав. Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2669 дугаар бүхий “З” компанитай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаар “А ” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг тус тус  хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

   Үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаас “З” компанийн тендерийг “шаардлага хангасан” тендерээр шалгаруулж гэрээ байгуулөх эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр,  харин “А ” компанийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэн Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2669 дугаар албан бичгээр “З” компанитай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдлийг, тус яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаар албан бичгээр “А ” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг тус тус оролцогчдод хүргүүлсэн байна.

   Нэхэмжлэгч уг албан бичгүүдийг хүчингүй болгуулах үндэслэлээ “дээр дурдсан хууль бус шийдвэрт үндэслэсэн” гэж тодорхойлон маргаж байх боловч эдгээр 03/2669, 03/2670 дугаар албан бичгүүдийн үндэслэл болгож буй захиргааны шийдвэр хууль ёсны болохыг шүүхээс тогтоож дүгнэсэн тул Үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хуралдааны шийдвэрийн дагуу тендерийн оролцогч Зумтобел лайтинг болон “А” компаниудад хүргэсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу хийгдсэн ажиллагаа байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Тав. Барилга, хот байгуулалтын яам,  “З” компанитай байгуулсан 2019/157 дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар тендерт шалгарсан Зумтобел лайтинг компанитай гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ, 42.1.2захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан, 42.1.3-д “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд гэрээг хүчингүй болгох улмаар Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “А ” компанитай гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.2, 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг тус тус баримтлан Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан,Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсарлтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ/201805105 дугаартай төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “А ” компанитай гэрээ байгуулахыг даалгах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан “Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2669 дугаар “З” компанитай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай “А ” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яам,  “З” компанитай байгуулсан 2019/157 дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “А ” компанитай гэрээ байгуулахыг даалгах “А ” компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 14400 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН