Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/731

 

 

 

 

     2024          09          19                                     2024/ШЦТ/731

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч: Д.Агар,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харагчин овогт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403004500550 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,  *** тоот регистртэй, 

Шүүгдэгч ***нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн  институтийн дэргэдэх “***”-ийн мэргэжлийн сургалтын  байгууллагад “***” мэргэжил эзэмшсэн гэх *** дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Улаанбаатар татах  хэсгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/491 дугаартай тушаалаар  авто тоормосны цехэд галын хор цэнэглэгч ажилд томилогдсон гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***шүүх хуралдаанд: “...Ажилтан ***нь 2018  оны 4 дүгээр сарын 12-нд Улаанбаатар татах хэсэгт ажилд орох хүсэлт гаргаад    2018 оны 04 дүгээр сарын 23-нд талбайн цэвэрлэгчээр ажилд орсон. 2019 оны 4  дүгээр сарын 01-ний өдрөөс Авто тоормосын цехэд галын хорын цэнэглэгчээр  томилогдсон. 2019 онд "Бүтээгч" сургалтын төвийг "***"  мэргэжлээр төгссөн байна. Манай байгууллагад өнөөдрийг хүртэл ажиллаж  байна. ***гийн хувьд Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгтэй  хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулж тусгай мэргэжил, мэдлэг  мэргэжил шаардсан ажлын байранд хийсэн хөдөлмөрийнхөө төлөө авсан цалин,  хөлсийг байгууллагад учруулсан хохирол гэж үзэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-14  дүгээр хуудас/,  

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: "... Манай сургалтын төвийн хувьд  үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан. ...Манай  байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. ...Надад харуулсан ***  дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан  мэргэжлийн үнэмлэх мөн байна. ...Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай  сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж  байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг  хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч,  төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож  болно. Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд  элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж  байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа  иргэдээс танил тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан  мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг  суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон  худалдан авсан мөн танил талаараа гуйлгаж авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна...  Мэргэжлийн үнэмлэх дээр гарын үсэг зурсан хүмүүсийн хувьд хуурамч гэдгийг  мэдэхгүй. Би зуруулдаг байсан манай сургалтын төвд албан ёсоор ажиллаж байсан  багш гэж байгаагүй. Нацагдорж, Балжинням, Хуягбаатар, Төмөрхуяг гэх хүмүүсээр би заримдаа гуйж ганц нэг үнэмлэх дээр зуруулж байсан. Ерөнхийдөө би өөрөө нэрийг тавиад зурсан. Дээрх нэр бүхий хүмүүс бол мэдэхгүй миний л буруутай үйлдэл би хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хэвлэн гаргаж гарын үсэг зурж байсан. Дээрх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг гарган өгөхөд гарын үсэг зурсан хүмүүс ямар нэгэн байдлаар хамааралгүй. Сургалтын төвийн ажлын байр болох Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун 4-н замын урд Гранд плаза төвийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах "Эрхи” төвийн 8 давхрын оффист манай сургалтын төв түрээсийн байр нь дээр үйл ажиллагаа явуулдаг байсан тэндээ хэвлэн гаргаж өгдөг байсан. Надаас гуйлгаар авсан хүмүүст мөн адил тэндээс авдаг  байсан. Би сургалтын төвийн тамга, тэмдгийг анх намайг цагдаагийн байгууллагаас  энэ оны 04 дүгээр сард дуудаж мэдүүлэг авна гэхээр нь би устгасан..." гэсэн  мэдүүлэг /хх-н 116-119/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Mergejil.mn буюу цахим бүртгэлийн цахим системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай  институтаас нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа  дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын  мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ  манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн  гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж явдаг. ...Манай байгууллага нь богино хугацаанд чадвар эзэмшүүлдэг буюу мэргэжлийн  сургалтын төвд бүртгэлийн гэрчилгээ олгодог. Богино хугацаа гэдэг нь чиглэлээсээ  хамаараад 1 жил хүртэлх хугацаанд тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан чадвар,  чадамжийг олгож байгааг хэлж болно... Манай байгууллагын нэгдсэн бүртгэлд  ороогүй тохиолдолд хуурамч бүртгэлгүй гэж ойлгож болно” гэсэн мэдүүлэг /хх-н 122-124/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Боловсролын баримт бичиг  гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох  баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн  боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар  анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр  мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт... хамаарна. Мэргэжлийн сургалтын   бие даасан нэг том салбар учраас... мөн төгсөлтийн баримт бичгийг   баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн   байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох болгомжгүй. Үндэсний үнэт цаас   ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас   олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг” гэсэн мэдүүлэг /хх-н 127-129/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 25-29, 69-93/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын хамтарсан тушаал /хх-н 96-108/, ***г ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, цалингийн карт /хх-н 162-178/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 179-185/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ  хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд  хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн  институтийн дэргэдэх “***”-ийн мэргэжлийн сургалтын  байгууллагад “***” мэргэжил эзэмшсэн гэх *** дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Улаанбаатар татах  хэсгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/491 дугаартай тушаалаар  авто тоормосны цехэд галын хор цэнэглэгч ажилд томилогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь *** дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж, тухайн хуурамч бичиг баримтыг ашиглан Улаанбаатар төмөр замын татах хэсэгт галын хор цэнэглэгчээр ажилд орсон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, боловсролын үнэмлэх баримт бичгийг хуурамчаар ашиглах, хуурамч болохыг мэдсээр байж ашигласангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь ***ийн мэргэжлийн сургалтын байгууллагад *** мэргэжлээр суралцаагүй атал суралцсан мэтээр *** дугаартай мэргэжлийн үнэмлэхийг гаргуулж, түүнийг ашиглан ажилд томилогдсон нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалт тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамч *** дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай   ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх олгосон,  боловсролын үнэмлэх баримт бичгийг хуурамчаар ашиглах, хуурамч болохыг  мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ***г 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамч *** дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хавтаст хэрэгт хавсаргасугай.
  5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах  гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР