| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0603/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/723 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,
улсын яллагч Г.Намжил,
шүүгдэгч-хохирогч К., түүний өмгөөлөгч С.Нансалмаа,
шүүгдэгч-хохирогч Ч.*******, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******, овогт ын нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205036431116 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *******, *******, *******ны *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЕЙ*******/, ******* овогт *******ын *******.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4 , эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийнны ны од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЧК/, овогт ын .
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч К. нь 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлаар үйлчлүүлсэн Ч.*******тай “зочид буудал дотор тамхи асааж татлаа” гэснээс К., Ч.******* нар маргалдан буудлаас гарч, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт “2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө орой 21 цагт амьд тоглолт үзээд 24 цагт тарсан. Хөдөөнөөс найз ирсэн тул буудалд хонуулахаар “” зочид буудалд 2 хүний өрөө аваад орсон. Найзтайгаа хэдэн пиво ууж байтал тог тасраад харихаар гараад үүдэнд шилэн хаалганы наана тамхи асаагаад зогсож байтал гэх залуу намайг “энд тамхи татаж болохгүй” гэж хэлсэн. Гэтэл ирээд тамхи татаж болохгүй гээд бид хоёр муудалцаж байгаад би явсан. Гэтэл миний араас ирээд намайг хавирч унагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Би босох гэж үзэлцээд хэсэг заамдалцсан. Би өшиглүүлчхээд манараад сууж байгаад буцаад “” зочид буудал руу орсон. “” зочид буудал руу буцаад ороход байгаагүй. Би д намайг зодсон тухай хэлээд даруй цагдаа дуудсан. Цагдаа ирээд эмнэлэг рүү яваарай гэсэн. Би тухайн өдөр эмнэлэг явж чадахгүй байсан учир эхнэр рүү ярьсан. ийн мэдүүлэг бүгд худал. Үйлчилгээний газар ороод хохирсондоо бухимдаж байна. ээс куртикны 90.000 төгрөг, малгай 12.000 төгрөг, “Энто фарм” 40.300 төгрөгийн баримт, “Хүрмэн” 47.890 төгрөгийн баримт, “Гэгээн Ар үр” эмнэлгийн 120.000 төгрөгийн баримт, “Queen’s beaty z” үсчин, гоо сайхан гэх 780.000 төгрөг нийт 1.090.194 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Шүүгдэгч К. шүүхийн хэлэлцүүлэгт “Би “” зочид буудлын караокег худалдаж авч ажиллуулаад бараг 5 жил болж байна. Миний ажил бол бараг өдөр бүр шахуу согтуу хүнтэй харилцдаг. Энэ хугацаанд Ч.******* шиг худалч увайгүй хүнтэй анх удаа таарч байна. Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ажлын тог тасарсан тул харих гээд дээд давхарт гарахад гэх залуутай ******* маргалдаад зогсож байсан. “ахаа наана чинь тамхи татаж болохгүй” гэж шаардлага тавьж байсан. Ч.******* ийг залуу хүн учир дээрэлхээд янз бүрээр хэлээд байсан. Би маргалдаж байхад нь таараад “уучлаарай та буудлаас гараад тамхи татна уу” гэж хэлэхэд урдаас янз бүрийн зүйл яриад байсан тул Монгол Улсад тамхины тухай хууль гэж байдаг шүү хуулиа дагана уу гэж хэлсэн. Гэтэл ******* миний өмсөж байсан куртикээр миний хоолой боогоод аваад гарсан. Гадаа гарангуутаа намайг боож унагах гээд чанга боосон. Би боолтоос гарах гээд түүний гарыг тавиулах гэж ноцолдож байгаад газарт унасан. Ч.******* унахдаа нүүрээрээ унаад би тохойгоороо унасан. Ноцолдоотой хэвээр босож ирээд үргэлжлүүлэн ноцолдож байгаад гар мушгихад дахиад хамт унасан. Унаад босож ирэхдээ ******* “би чамайг цагдаад өгнө ална” гэхээр нь би түүнийг орхиод бушуухан явсан. Би тэндээсээ гараад гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлсэн. Гэмтэлд очоод рентгенд зүүн гарын тохой, шууг харуулсан. Эмнэлэг ороод ирэхэд энэ хүн цагдаа дуудсан байсан. Би мөн цагдаа дуудахад цагдаагийн байгууллагаас давхардсан дуудлага байна гэж хэлсэн.” гэв.
Хохирогчоор Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт “ намайг зөндөө өшиглөсөн ийн баруун тохой гэмтсэн гэхээр логикын хувьд боломжгүй санагдаж байна. Би баруун шанаагаараа унасан байхад ийн баруун тохой гэмтэхгүй шүү дээ. ээс куртикны 90.000 төгрөг, малгай 12.000 төгрөг, “Энто фарм” 40.300 төгрөгийн баримт, “Хүрмэн” 47.890 төгрөгийн баримт, “Гэгээн Ар үр” эмнэлгийн 120.000 төгрөгийн баримт, “Queen’s beaty z” үсчин, гоо сайхан гэх 780.000 төгрөг нийт 1.090.194 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Хохирогчоор К. шүүхийн хэлэлцүүлэгт “Хэрвээ *******ы хэлснээр бид гадаа тамхи татаад зогсож байсан бол бид өнөөдөр энд зогсохгүй байх байсан. Манайх гадаа болон дотор камертай. Тухайн үед камергүй тог тасарсан байсныг далимдуулж ******* зүй бус характер гаргасан. Миний хувьд бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2205036431116 дугаартай хэргээс
1. Баянгол дүүргийн цагдаагийн газрын цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудаст “Ч.*******аас маргалдсан гэх дуудлага 2022 оны 10 дугаар сарын 30-ны шөнийн 02 цаг 53 минут 15 секундэд өгсөн тухай (1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал)
2. Баянгол дүүргийн цагдаагийн газрын цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудаст “К.ээс буудлын коридорт тамхи татаад байхаар нь шаардлага тавьсан чинь намайг боогоод байна гэх дуудлага 2022 оны 10 дугаар сарын 30-ны шөнийн 04 цаг 47 минут 36 секундэд өгсөн тухай (1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.*******ы хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байгаад 22 цагийн үед найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад Тайж ресторанд цуг орсон. Амьд тоглолт үзсэн найзын хамт 500 граммын “Tiger” пивоноос 12 шилийг аваад нэг хүний 6 шил пиво уусан. 12 цаг өнгөрөөд Тайж ресторанаас гараад баруун талд нь байх “” зочид буудалд ороод ресейпшнээс нэг ортой өрөө асуухад 1 хүний өрөөнүүд дууссан байна гэхээр нь 2 хүний ортой өрөө авч 3 давхар 301 тоот өрөө рүү орсон. Буудалд орохдоо 500 граммын “Tiger” пивоноос 6 шилийг аваад буудал дотор нэг нэг шил пиво уучхаад манай найз унтлаа гэхээр нь би гэр рүүгээ харих гээд буудлын 1 давхарт ирээд тамхи асаагаад гарах гэхэд гадаа зогсож байсан буудлын ресейпшн, караокены залуу хоёр намайг “буудлын үүдэнд тамхи асаалаа” гэхээр нь би “сүртэй ш дээ” гэж хэлээд шатаар буухад араас хэрүүл хийгээд байхаар нь харих гээд баруун тийш явж байтал караокены ажилтан гэх хар бараан өнгийн хувцастай, намхан туранхай залуу миний араас ирээд хэрүүл хийж байснаа миний хувцаснаас заамдаж авахаар нь би хувцаснаас нь мөн адил заамдаад хоорондоо маргалдаж байх хооронд намайг хөлөөрөө хавсарч газарт унагааж дээрээс нүүр, бие хэсэг рүү олон удаа өшиглөхөөр нь би гараараа өөрийгөө хаасан. Тэр залууд хандан “чи болио камер байгаа шүү” гэхэд энэ хэсэгт камер байхгүй гэсэн. Дараа нь тэр залуу намайг зодож байснаа болиод яваад өгсөн. Миний толгой өвдөөд манараад сонин болоод гэр рүүгээ алхаж байснаа нүүр цус болсон, куртик урагдсан байсан болохоор хүүхэд айлгачих байх гэж бодоод цагдаа дуудсан. Буцаж буудалд ороод ресейпшн залууд “цагдаа дуудсан иртэл нь байж байна гэхэд намайг хараалын үгээр харааж та албаар хэрүүл өдөж хүнд зодуулж мөнгө авдаг янхан юм уу” гэж хэлсэн. Удалгүй дээшээ найзынхаа өрөөнд орж байж байгаад цагдаа нарыг ирэхэд нь буухад нөгөө ресейпшн дахин надтай хэрэлдэхээр нь би хэрэлдсэн. Намайг гэмтэлд үзүүл гэхээр нь би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд танд хуучны гэмтэл их байна та хэвтэж эмчлүүл гэхээр нь хүүхэд харах хүн байгаагүй болохоор хэвтэж чадаагүй. Би нөгөө хоёр залууд огт гар хүрээгүй. Цагдаа нар ирэхэд хяналтын камерын бичлэгийг үзэхэд хяналтын камерын бичлэг байхгүй байна гэж хэлсэн. Намайг ганцхан караокены залуу зодсон харин буудлын ресейпшн надтай маргалдсан, хараад зогсож байсан. Миний толгой дүүрч, нуруу хөшөөд байгаа. Баруун талын нүд хэсэг хөхөрсөн хуйх хавдсан. Миний хавар намрын куртикны 2 суга урагдсан, хавар намрын нимгэхэн малгай алга болсон, эмчилгээ хийлгэсэн, эм тарианы мөнгөө нэхэмжилж байна. Эмчилгээнд хэдэн төгрөг болсон талаар мэдэхгүй байна. Куртикээ өмнө жил 150.000 төгрөгөөр авч байсан. Малгай 30.000 төгрөг болно. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад К.ийн хохирогчоор өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цаг орчимд тог тасраад ажлаа хаагаад яг гарч явтал буудлын ресейпшн дээр нэг хүн тамхи татаад маргалдаад байж байсан. Тэр хүнд ресейпшн шаардлага тавьж байсан байна лээ. Тэгсэн тэр хүн жоохон хүүхэд рүү дайраад мангастаад байхаар нь би тэр хүнд хандаж “Монгол улсад тамхины тухай бүхэл бүтэн хууль байгаа шүү” гэж хэлсэн чинь өөдөөс “чи хууль ярьдаг хэн бэ” гээд намайг чирээд буудлаас гаргаад камергүй газар руу чирээд авч явсан. Тэгээд шууд өмсөж явсан куртикээр маань боогоод би гарыг нь тавиулах гэж зууралдаж байхад би боолтод ороод хамтдаа унасан, тэгж унахдаа би тохойгоороо тулж унасан. Унасны дараа намайг боосон чигээрээ тавихгүй байхаар нь буцаж босоод үргэлжлүүлээд тэр хүн намайг боолтоороо унагаах гээд байсан боолтод нь унахгүй байхаар нь тэр хүн намайг хавсарч унагаах гэхэд нь би биеэрээ зайлаад тэр хийнд нь хамтдаа газар унасан. Би унахдаа зүүн гараараа газар тулаад нөгөө хүн нүүрэн хэсгээрээ газар унасан. Тэгээд гэнэт намайг боож байсан хүн энэ болж байна намайг зодчихлоо гээд цагдаа шүүх энэ тэр гээд балай юм яриад эхэлсэн. Тэгээд босож ирээд намайг зодох гэж миний араас баахан хөөсөн. Тэгэхээр нь би хаяад зугтаасан. Хэсэг хугацааны дараа буцаад ажил дээрээ ирэхэд ресейпшн залуу цагдаа ирээд явсан гэдгийг надад хэлсэн. Тэгээд би доошоо ажил руу ороод бичлэг үзсэн чинь цагдаа ирээд явсан бичлэг нь байсан. Бусад бичлэг нь байгаагүй яагаад гэвэл яг тэр үер манай тэр хавиар тог тасарсан байсан би 102 руу бас залгасан чинь давхардсан дуудлага гээд хүлээж аваагүй учир нь нөгөө хүн цагдаа дуудчихсан байсан болохоор тэгдэг юм байна лээ. Тэгээд тэр цагдаа намайг та гомдол саналтай байх юм бол гэмтэлд үзүүлээд өөрийн гэсэн баримтаа цуглуулаарай гэхээр нь би тэр дор нь гэмтэл рүү таксидаж очоод үзүүлж зургаа авхуулсан надад баримт нь байгаа. Хэрвээ тэр үед тог байгаад камерын бичлэг байсан бол тэр хүний яаж авирлаж байсан нь уг нь их тод харагдах байсан. Тэр хүн шал согтуу байсан тэр хүн юу хийж байгаа ойлгох ухамсарлах чадваргүй хэмжээний согтуу байсан би бодохдоо тэр хүн зууралдаад газарт унахдаа нүүрээрээ унаад тэр үед нэлээн сэргэсэн байсан. “” зочид буудалд өрөө авчихсан байсан. гээд байдаг эрэгтэй хүн бий. Утасны дугаарыг нь мэдэхгүй байна хайвал олдох байхаа одоо ажиллахаа больсон бараг оны өмнө ажлаасаа гарсан байхаа. Одоо Батзориг гээд хүн ажиллуулж байгаа 88119422 гэсэн дугаартай. Анх бууж ресейпшн дээр маргалдаж байхад ганцаараа байсан сүүлд цагдаа ирсэн байхад хоёулаа болчихсон байсныг бичлэг дээрээс харсан. Тухайн хүнийг огт танихгүй анх удаа таарсан. Би тэр явдлаас болж ажлаа 2 хоног алдсан. Би тэр хүнд зүй ёсны шаардлага тавьснаас болж эрүүл мэнд цаг хугацаа мөнгө санхүү гэх мэт зүйлээр алдагдалд орсон.Тэр хүнд би хуулийн хариуцлага тооцоосой гэж хүсэж байна. Надад бол маш их төвөг удсан. Би караоке ажиллуулаад 4 жил орчим болж байна энэ хугацаанд ийм хүнтэй таараагүй арга ядаж шантааж хийх гэсэн нөхөр энэ удаад таарчихлаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.ий гэрчээр өгсөн: “Би тэр өдөр ээлжийн ресейпшн байсан. Гэнэт тог тасарсан яг хэдэн цагт тасарсаныг нь мэдэхгүй байна шөнө тасарсан. Тог тасарсны дараа ахтай гадаа зогсож байсан чинь манай буудалд орсон хүн буудлын өрөөнөөс тамхитайгаа гарч ирэхээр нь би шаардлага тавьсан “албан байгууллага дотор тамхи татаж болохгүй” гэж хэлсэн чинь “чи миний өөдөөс юм ярилаа би энэ хавьдаа атаман нь байдаг чи намайг хэн гэдгийг мэдэх үү” гээд байсан. Тэгэхээр нь ах бас тэр хүнд хандаж “ингэж тамхи татаж болохгүй шүү дээ” гэж шаардлага хэлсэн тэгсэн чинь тэр хүн ах руу томроод ахыг чирээд аваад явсан. Тэгэхээр нь би буцаад ажил руугаа ороод хүчдэлээ залгах гээд орсон. Хэсэг хугацааны дараа ах ганцаараа орж ирсэн нөгөө хүн байхгүй байсан. Бараг үүр цайхын алдад нөгөө хүн орж ирснээ “чамтай цуг зогсож байсан хүн намайг зодчихлоо” гэж хэлээд орж ирсэн. Орж ирэнгүүтээ буцаад өрөө рүүгээ ороод хэсэг байж байгаад найзын хамт бууж ирээд цагдаа дуудсан. Бууж ирээд над руу нэлээн агсарсан. Тэр хүн анх орж ирсэн цагаасаа нэлээн согтуу орж ирсэн тэгээд анхнаасаа над руу агсраад байсан. Цагдаа ирээд нөгөө 2 хүнийг аваад явсан. Хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй гэхдээ тэр 2 хүн нэлээн согтуу байсан. Шөнийн 00 цаг орчимд орж ирсэн байхаа. Над руу агсраад байсан хүнтэй цуг явж байсан найз нь гэх махлаг дундаж өндөртэй ах төлбөр тооцоог нь хийсэн. Анх орж ирэхдээ гэмтэл шарх байгаагүй. Харин шөнө гараад орж ирэхдээ гэмтсэн орж ирсэн. Баруун нүднийх нь хажууд шалбарсан байсан. Өөр зүйл харагдаагүй. Хувцас нь шороо болсон байдалтай байсан урагдсан эсэхийг нь би хараагүй. Цус гарч байсан. Тэр нь дөнгөж шалбарсан цус шиг жоохон урсаж эхэлж байсан.Тог тасраад 3 минут орчмын дараа тэр 2 хоорондоо муудсан. Надад гар хүрсэн зүйл байхгүй. Тухайн хүн 2-3 цагийн дараа эргэж орж ирсэн. ах тухайн хүнтэй маргалдаад гадаа 5 минут орчим болсон байх. ах буцаж ороод 30 орчим минут болоод эргэж гарсан. Буудалд орж байгаа хүмүүсээ бүртгэж нэр утасны дугаар, регистрийн дугаараар бүртгэж оруулдаг. Өөдөөс томроод байх юм шиг далайгаад цохих гэж байлаа гэж хэлээд доошоо ажил руугаа орсон. Тухайн өдөр камер ажиллаж байсан тог тасрахаар дагаад унтарсан. Нэмэлт хүчдэл байгаа залгадаг. Гэхдээ нийтээрээ тасарсан үед асдаггүй харин дотроо үе үе тасраад байдаг тэгэхээр нь залгадаг. Тэр шөнө зам нь гэрэлтэй хэр нь манай тэр хавиарах газрууд харанхуй гэрэлгүй харагдаж байсан. Цагдаа ирэх үед ах байхгүй явчихсан байсан. Маргалдсан хүн нь өрөөндөө байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 29-нд найз *******тай 19-20 цагийн үед зочид буудалд уулзсан. Тухайн буудлын нэрийг сайн санахгүй байна. Би тухайн үед боргио нэртэй 0,5 литрийн савлагаатай 10 ширхэг шар айраг уусан. Би тухайн үед буудалд амрах гээд үлдсэн. Манай найз ******* нь “би гэртээ харилаа” гэж хэлээд буудлаас гараад явсан. 1-2 цагийн дараа манай найз ******* хүнд зодуулчихлаа гэж хэлээд эргээд ороод ирсэн. Тухайн үед намайг дагуулж гараад буудлын үйлчлэгч залуутай уулзахад тэр 2 хэрүүл маргаан үүсгээд байсан. Манай найз ******* нь чи намайг харанхуй, камергүй газар гаргаж зодлоо гэхэд тэгтэл үл таних залуу манай найзыг хэл амаар доромжлоод байсан. Манай найз цагдаагийн байгууллагад хандсан. Би найз Ч.*******тай зочид буудалд орохоосоо өмнө 7 ширхэг Боргио нэртэй 0,5 литрийн савлагаатай шар айраг уусан. Үлдсэн 3 шил шар айргийг буудал руу авч орсон, архи уугаагүй. Үйлчлэгчтэй маргалдахад тухайн хүн чи өөрөө эхэлж өдсөн биз дээ одоо би чамайг ална гэсэн яриа өгүүллэг хэлж байсан. Тэгээд би тэр залууг манай найзыг зодсон юм байна гэж ойлгосон. Тэгээд найзыгаа буудлын өрөө рүү авч орсон. 2022 оны 10 дугаар сарын 29-ний 19-20 цагийн үед буудалд ороод бид 2 өглөө 07 цагийн үед гарсан. *******ы эхнэр буудлаас ирж авсан. Харин би буудалд үлдээд 11 цагийн үед гарсан. Буудалд ороод үлдсэн 3 шар айраг уусан. Архи бол хэрэглээгүй. ******* нь биеэ авч явах чадвартай байсан. Надтай анх уулзах үедээ ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. Бид 2 хоорондоо хэрүүл маргаан үүсгэж маргалдсан зүйл байхгүй. Би гэртээ харьж амарлаа гэж хэлсэн. Өглөө уулзъя гэж хэлээд гарсан. Ч.******* нь буудлаас гараад 1 цаг гаруйн дараа орж ирсэн. Орж ирэхдээ дух нь зулгарсан мөн нүд нь хөхөрсөн аль талын нүдийг нь сайн санахгүй байна. Хувцас нь шороо болсон урагдсан байсан. Нүд дух хэсэгтээ зулгарч цус гоожсон байдалтай орж ирсэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн гэрчээр өгсөн: “Дуудлага мэдээллийг аваад очиход зодоон болсон гэх үйл явц дууссан байсан. Зодуулсан гэх эрэгтэй хүн хувцас нь бага зэрэг шороо болсон байсан. Тухайн газарт тоггүй харанхуй байсан учир тэр хүний хаанаа гэмтэл авсныг сайн санахгүй байна. Миний зүгээс тухайн хүнийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөж, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдлөө гаргаж өгөхийг зөвлөөд үлдээсэн. Тухайн хүн архи уусан байсан. Буудлын ресейпшн байсан өөр хүн байгаагүй. Болсон үйл явдал болоод нэлээн хугацаа өнгөрсөн учраас үйл явцыг бага зэрэг л санаж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал)
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн гэрчээр дахин өгсөн: “Тухайн өдөр дуудлага мэдээлэл ачаалалтай байсан, дарааллын дагуу тухайн дуудлагад очиход зодоон болсон гэх үйл явц дууссан байсан. Нэг эрэгтэй хүн нэлээн архи үнэртүүлсэн байдалтай байсан. Нэлээн их хугацаа өнгөрсөн учраас сайн санахгүй байна. Тухайн орчинд тог байхгүй гэрэл муутай байсан. Тухайн хүний иргэний мэдээллийг шүүж хэний хэн болохыг тогтоосон. Тухайн хүний өгсөн биеийн байдлынх нь талаарх яриа өгүүлэмжийг сонсож гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөсөн. Эхний ээлжинд эмнэлгийн байгууллагад үзүүлэх шаардлагатай байсан тул тухайн хүнийг гэмтлийн эмнэлэгт үзүүлчхээд эргэж над руу эсвэл манай хэлтэс рүү холбогдоорой гэж хэлсэн. Тэр хүний биеийн хэлэмж энд тэнд өвдөж байна гэх яриа өгүүллэгээр яаралтай эмнэлгийн туслалцаа авах хэрэгтэй юм байна гэж үзээд тайлбар мэдүүлэг аваагүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 156 дахь тал)
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “Тэр өдөр дуудлага их түүнийгээ дагаад ачаалал ч их байсан. Бид хоёр тус дуудлага мэдээлэлд очиход тэнд зодоон болсон үйл явц байхгүй байсан. Нэг залуу хувцас нь шороо болсон гэмээр харагдаж байсан тэгээд тухайн залуутай эргүүлийн офицер Нангилдорж уулзаж тодруулга хийж зөвлөгөө мэдээлэл өгсөн тухайн хүний биеийнх нь хэлэмж болон яриа өгүүллэгээр нь Гэмтлийн эмнэлэгт яаралтай очиж үзүүлээд цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж өргөдлөө гаргаж өгөхийг зөвлөж үлдээсэн. Тэр хүн цагдаа хараад тэгсэн үү эсвэл үнэхээр өвдөж байсан уу мэдэхгүй энд тэнд өвдөж байгаа талаар ярихаар нь гэмтлийн эмнэлэгт яаралтай очихыг зөвлөөд тэр хүнээс тайлбар аваагүй дараагийн дуудлага руугаа явсан. Тэгээд дараа нь дахиад яг тэр газар зодуулсан гэх дуудлага орж ирсэн тэр дуудлага нь өмнөхтэйгөө давхардсан байсан болохоор анх дуудлага өгсөн хүнтэй утсаар холбогдож юу болсон талаар тодруулахад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явж байна гэж ярьж байсан. Цааш нь яасныг нь мэдэхгүй байна. Цагдаагийн албан хаагч дуудлага мэдээлэл дээр очиж иргэний хэн болохыг тогтоож гаднах байдал болон яриа өгүүлэмжийг нь сонсоод эмнэлгийн яаралтай тусламж авах уу үгүй юу гэдгийг үнэлж арга хэмжээ авдаг. Тухайн дуудлагын хувьд дээрхтэй адил арга хэмжээ авсан байх. Одоо тэрийг санахгүй байна. ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал)
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч яллагдагч К., Ч.******* нарыг нүүрэлдүүлсэн: “Ч.*******ы өгсөн: зочид буудлын шилэн хаалганы гадна талд тухайн зочид буудал руу орж гардаг шатан дээр болсон үйл явдал. Би тамхиа -оос гарахын өмнө үүдэнд шилэн хаалганы дотор байхдаа асаагаад гарсан. зочид буудлаас ертөнцийн зүгээр баруун тийш 25-30 метр зайд намайг зодож байгаад буцаад руу ороод явахаар нь би араас нь орсон. Би нүүр рүү нь гэмтэл учруулах хэмжээний чанга цохисон зүйл байхгүй. Өөрөө согтчихоод агсраад байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. тэй хамт буудлаас гараад буудлын үүдэнд байсан буудлын үүднээс 25-30 метр холдсон өөр явсан газар байхгүй...” гэсэн, “К.ийн өгсөн: “ зочид буудлын 2 давхраас нэг давхар руу шатаар тамхи зуусан бууж ирж байсан яг энэ үед ресейпшн тухайн хүнд энд тамхи татаж болохгүй гэсэн шаардлага тавьж байсан. Замын хойд талд буюу 25 дугаар эмийн сангийн баруун тийш явах автобусны буудлын түц орж тамхи авч татаад хэр удсанаа мэдэхгүй байна тэгж байж байгаад ажил руугаа эргэж очсон. Намайг хавсарч унагааснаас болж би гартаа гэмтэл авсан. *******ыг зодож цохисон гэмтэл учруулсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 152-154 дэх тал)
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч., хохирогч-яллагдагч Ч.******* нарыг нүүрэлдүүлсэн: Гэрч Ч.ий өгсөн: “Буудал дотроос тамхиа татаж гадаа гарч ирсэн. Би буудал дотор тамхи асаагаагүй хүнд шаардлага тавихгүй шүү дээ. Тэгээд намайг шаардлага тавихад энэ хүн өөдөөс шаардлага хүлээж авахгүй байсан. Хэт их агсраад байхаар нь чи ингэж болохгүй шүү дээ албан байгууллагад байж гэсэн чинь ах энэ хүн хоёр гадаа буудлын үүднээс зүүн зүг рүү заамдалцаад 2 биеэ чирээд яваад өгсөн. Тэгэхээр нь би ажил руугаа орж хүчдэлээ залгах гээд орсон. Эхлээд ах хагас цаг орчмын дараа орж ирсэн байх, орж ирээд юу гэж хэлсэнг нь сайн санахгүй байна. ах асуудалгүй гайгүй орж ирсэн. Энэ хүн ахаас хойш нэлээн хойно орж ирсэн. Орж ирэхдээ нүднийхээ тэр хавьд шархтай орж ирсэн.” гэсэн, Хохирогч яллагдагч Ч.*******ы өгсөн: “Ресейпшн залуу намайг хараагаад хэрүүл хийгээд байсан. намайг өшиглөж өшиглөж яваад өгсөн би араас нь удалгүй буудал руу буцаад орсон. Зууралдаад салаад тухайн газраас 25-30 метр холдсон байх нэг их тийм маршрут гэж зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал)
12. “2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед *******ыг найз Баянмөнх нь дуудаад гэрээсээ гарсан...Буудалд ийг оруулчихлаа одоо очлоо гэж ярьсан. Тэгж яриад удаагүй 20, 30 минутын дараа хүнд зодуулчихлаа гэж ярьсан...Өглөө нь би хүүхдээ цэцэрлэгт өгөөд...8 цаг дөхүүлээд өөрийх нь байгаа газарт... зочид буудалд очсон...Намайг очиход нүүр ам нь шалбарсан нүүрийг нь дагаад цус гоожоод хатсан бололтой баруун нүд нь хөхөрсөн, хувцас нь урагдсан байсан...” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал)
13. Шүүгдэгч нарын явсан маршрут шалгасан тэмдэглэл ( 1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дахь тал)
14. Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал)
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15023 дугаартай “Ч.*******ы биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Амь насанд аюулгүй гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал)
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16235 дугаартай “К.ийн биед баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал)
17. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 83, 84, 88, 89 дэх тал),) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 29-нд Ч.******* нь найз ийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудалд орсон байх ба 29-нөөс 30-нд шилжих шөнө Ч.******* нь гэртээ харихаар тус буудлаас тамхи асаагаад гарахад нь ресейпшн Ч. албан байгууллага дотор тамхи татаж болохгүй гэж шаардлага тавихад Ч.******* нь түүнтэй хэрүүл маргаан үүсгэж байх цаг хугацаанд тус буудлын нэг давхарт караокены үйл ажиллагаа явуулдаг К. ресейпшнийг өмөөрч Ч.*******тай маргалджээ.
Улмаар тэдгээр нь буудлын үүд хэсгээр харилцан бие биеэ заамдалцан гарч буудлын баруун талд очиж ноцолдож байхдаа Ч.******* нь К.ийн хоолойг нь боож зуурсан байх үед К. нь Ч.*******ы гадуур хувцаснаас зуурч хөлөөрөө хавирч хамт унаж хэн алиндаа хүч хэрэглэн халдаж бие биеийнхээ бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр хохирогч Ч.******* нь К. нарын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан Ч.******* нь К.ийн баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол, К. нь Ч.*******ы баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хуралт, дух, баруун шанаанд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Ч.*******ы хохирогчоор өгсөн: “....миний араас ирээд хэрүүл хийж байснаа миний хувцаснаас заамдаж авахаар нь би хувцаснаас нь мөн адил заамдаад хоорондоо маргалдаж байх хооронд намайг хөлөөрөө хавсарч газарт унагааж дээрээс нүүр, бие хэсэг рүү олон удаа өшиглөхөөр нь би гараараа өөрийгөө хаасан. Тэр залууд хандан чи болио камер байгаа шүү гэхэд энэ хэсэгт камер байхгүй гэсэн. Дараа нь тэр залуу намайг зодож байснаа болиод яваад өгсөн...Намайг ганцхан караокены залуу зодсон харин буудлын ресейпшн надтай маргалдсан, хараад зогсож байсан. Миний толгой дүүрч, нуруу хөшөөд байгаа. Баруун талын нүд хэсэг хөхөрсөн хуйх хавдсан. Миний хавар намрын куртикны 2 суга урагдсан, хавар намрын нимгэхэн малгай алга болсон, эмчилгээ хийлгэсэн, эм тарианы мөнгөө нэхэмжилж байна. Эмчилгээнд хэдэн төгрөг болсон талаар мэдэхгүй байна. Куртикээ өмнө жил 150.000 төгрөгөөр авч байсан. Малгай 30.000 төгрөг болно. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал), К.ийн хохирогчоор өгсөн: “намайг чирээд буудлаас гаргаад камергүй газар руу чирээд авч явсан. Тэгээд шууд өмсөж явсан куртикээр маань боогоод би гарыг нь тавиулах гэж зууралдаж байхад би боолтод ороод хамтдаа унасан, тэгж унахдаа би тохойгоороо тулж унасан. Унасны дараа намайг боосон чигээрээ тавихгүй байхаар нь буцаж босоод үргэлжлүүлээд тэр хүн намайг боолтоороо унагаах гээд байсан боолтод нь унахгүй байхаар нь тэр хүн намайг хавсарч унагаах гэхэд нь би биеэрээ зайлаад тэр хийнд нь хамтдаа газар унасан. Би унахдаа зүүн гараараа газар тулаад нөгөө хүн нүүрэн хэсгээрээ газар унасан...” гэсэн мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал), Ч.ий гэрчээр өгсөн: “...Тог тасарсны дараа ахтай гадаа зогсож байсан чинь манай буудалд орсон хүн буудлын өрөөнөөс тамхитайгаа гарч ирээд гадаа гарч ирэхээр нь би шаардлага тавьсан албан байгууллага дотор тамхи татаж болохгүй гэж хэлсэн чинь чи миний өөдөөс юм ярилаа би энэ хавьдаа атаман нь байдаг чи намайг хэн гэдгийг мэдэх үү гээд байсан. Тэгэхээр нь ах бас тэр хүнд хандаж ингэж тамхи татаж болохгүй шүү дээ гэж шаардлага хэлсэн тэгсэн чинь тэр хүн ах руу томроод ахыг чирээд аваад явсан. Тэгэхээр нь би буцаад ажил руугаа ороод хүчдэлээ залгах гээд орсон...” гэсэн мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал), ийн гэрчээр өгсөн: “...Манай найз ******* нь би гэртээ харилаа гэж хэлээд буудлаас гараад явсан. 1-2 цагийн дараа манай найз ******* хүнд зодуулчихлаа гэж хэлээд эргээд ороод ирсэн...Орж ирэхдээ дух нь зулгарсан мөн нүд нь хөхөрсөн аль талын нүдийг нь сайн санахгүй байна. Хувцас нь шороо болсон урагдсан байсан. Нүд дух хэсэгтээ зулгарч цус гоожсон байдалтай орж ирсэн.” гэсэн мэдүүлэг ( 1дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал), ийн гэрчээр өгсөн: “Дуудлага мэдээллийг аваад очиход зодоон болсон гэх үйл явц дууссан байсан. Зодуулсан гэх эрэгтэй хүн хувцас нь бага зэрэг шороо болсон байсан. Тухайн газарт тоггүй харанхуй байсан учир тэр хүний хаанаа гэмтэл авсныг сайн санахгүй байна.Миний зүгээс тухайн хүнийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөж, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдлөө гаргаж өгөхийг зөвлөөд үлдээсэн.Тухайн хүн архи уусан байсан...” гэсэн мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал), ийн гэрчээр дахин өгсөн: “Тухайн өдөр дуудлага мэдээлэл ачаалалтай байсан, дарааллын дагуу тухайн дуудлагад очиход зодоон болсон гэх үйл явц дууссан байсан...Тухайн хүний өгсөн биеийн байдлынх нь талаарх яриа өгүүлэмжийг сонсож гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөсөн. Эхний ээлжинд эмнэлгийн байгууллагад үзүүлэх шаардлагатай байсан тул тухайн хүнийг гэмтлийн эмнэлэгт үзүүлчхээд эргэж над руу эсвэл манай хэлтэс рүү холбогдоорой гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 156 дахь тал), ын гэрчээр өгсөн: “..эргүүлийн офицер Нангилдорж уулзаж тодруулга хийж зөвлөгөө мэдээлэл өгсөн тухайн хүний биеийнх нь хэлэмж болон яриа өгүүллэгээр нь Гэмтлийн эмнэлэгт яаралтай очиж үзүүлээд цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж өргөдлөө гаргаж өгөхийг зөвлөж үлдээсэн...Тэгээд дараа нь дахиад яг тэр газар зодуулсан гэх дуудлага орж ирсэн тэр дуудлага нь өмнөхтэйгөө давхардсан байсан болохоор анх дуудлага өгсөн хүнтэй утсаар холбогдож юу болсон талаар тодруулахад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явж байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг ( 1дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал), Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (1дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15023 дугаартай дүгнэлт (1дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16235 дугаартай дүгнэлт ( 1дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал), хохирогч яллагдагч К., Ч.******* нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлгүүд (1дүгээр хавтаст хэргийн 152-154 дэх тал), гэрч Ч., хохирогч-яллагдагч Ч.******* нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлгүүд ( 1дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал), Шүүгдэгч нарын явсан маршрут шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 205-206 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч К., Ч.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал,
-шүүгдэгч-хохирогч К.ийн өмгөөлөгч С.Нансалмаагаас “... нь тухайн үед аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхээр байна. Хууль бус довтолгооны улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор үйлдэл хийсэн гэж үзэх тул К.ийг цагаатгаж өгнө үү...” гэсэн,
-шүүгдэгч-хохирогч Ч.*******ы өмгөөлөгч Н.Нямдоржоос“...******* нь т гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Цаг хугацааны хувьд зөрүүтэй. Үйл явдал 2022 оны 10 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон байхад гэмтлийн зэргийг 33 хоногийн дараа тогтоосон байдаг. Энэ нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байх тул *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудалд тамхи татлаа гэх шалтгаанаар Ч.*******, Ч. нар нь маргаан үүсгэснээр К., Ч.******* нар хоорондоо маргааныг үргэлжлүүлж, нэг нэгнийгээ заамдах, боох зэргээр харилцан хүч хэрэглэж, К. нь Ч.*******ыг хавирч унагах явцдаа хамт унаж хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч-хохирогч К.ийн өмгөөлөгч С.Нансалмаагаас гаргасан “...******* нь ийг боосон учраас боолтоос гарах зорилгоор зөрүүлж заамдалцсан гэж байгаа нь аргагүй хамгаалалт гэж үзэх тул К.ийг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийн тухайд:
Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд аргагүй хамгаалалтын асуудал үүсэхгүй юм.
Өөрөөр хэлбэл, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.
Хохирогч-шүүгдэгч Ч.*******, К. нар нь нэг нэгнийгээ хэл амаар доромжилж, харилцан нэгнийгээ заамдах, дайрах, барьцалдаж зууралдах зэргээр зүй бус үйлдэл хийсэн ч уг үйлдэл нь тодорхой хугацааны туршид давтамжтай үргэлжлэн хийгдсээр байсныг хохирогч-шүүгдэгч нар тодорхой, тогтвортой мэдүүлсэн бөгөөд К.ийн тухайд аргагүйдсэн нөхцөл байдалд хүргэсэн гэх баримт авагдаагүй байна.
Ч.*******, К. нарын хооронд буудал дотор тамхи татсан гэх шалтгаанаас үүдэлтэй маргаан нь нэгнийгээ боох, өөр газарт шилжин очиж маргаан, тэмцлийг үргэлжлүүлэх, харилцан бие биедээ халдан газар унагаах зэрэг давтамжит үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байх тул үүнийг довтолгооны үргэлжилсэн шинж гэж үзэхгүй бөгөөд довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй гэж үзнэ. Иймд өмгөөлөгч С.Нансалмаагаас гаргасан дээрхи санал хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч-хохирогч Ч.*******ы өмгөөлөгч Н.Нямдоржийн гаргасан “...К.ийн гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт 33 хоногийн дараа гарсан тул эргэлзээ төрүүлж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийн тухайд:
Хоёр шүүгдэгчийн хооронд тухайн орон зай, цаг хугацаанд болсон үйл явдлыг дууссаны дараа К. цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн болох нь Баянгол дүүргийн цагдаагийн газрын цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудаст “К.ээс буудлын коридорт тамхи татаад байхаар нь шаардлага тавьсан чинь намайг боогоод байна гэх дуудлага 2022 оны 10 дугаар сарын 30-ны шөнийн 04 цаг 47 минут 36 секундэд өгсөн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал), Гэрч ын өгсөн: “...дараа нь дахиад яг тэр газар зодуулсан гэх дуудлага орж ирсэн тэр дуудлага нь өмнөхтэйгөө давхардсан байсан болохоор анх дуудлага өгсөн хүнтэй утсаар холбогдож юу болсон талаар тодруулахад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явж байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал) зэргээр нотлогддог.
Тодруулбал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16235 дугаартай дүгнэлтээр “К.ийн биед баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ.
Тус шинжээчийн дүгнэлтэд “Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн үзлэгт S500 /тохой няцрах/, 2022.10.30-ны ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн хуудсанд: Зовиур: Баруун гар өвдөнө. Гэмтсэн эрхтэн: Баруун шуу, өвдөлтийн зэрэг 2. Биеийн байдал дунд, ухаан санаа: нүд: 4, яриа:5, глазго:15, хөдөлгөөн:6, зүрхний авиа хэм жигд, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай. Баруун шуу эмзэглэл хаван ихтэй. Онош: Бугуй ба сарвууны өнгөц гэмтэл” гэмтэл Л.Бум-Аюуш гэжээ.
Эдгээр нотлох баримтуудаар К. нь болсон асуудлын талаар тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан, мөн гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн болох нь тогтоогдож байх ба гэмт хэрэг гарсанаас 33 хоногийн дараа гарсан гэх 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 16235 дугаартай дүгнэлтийг эргэлзээ бүхий гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд өмгөөлөгч Н.Нямдоржоос гаргасан дээрхи санал хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Хэргийн хохирогч Ч.*******ы эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч К.ийн хавирч унагаасны улмаас, хохирогч К.ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал нь Ч.*******ы заамдаж боож, ноцолдож унасан шүүгдэгч нарын тус тусын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч-хохирогч Ч.*******, К. харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос тэдгээрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.*******, К. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч Ч.*******, К. нарын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К. нь”гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүхээс Ч.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Харин хохирогч Ч.*******аас мөрдөн шалгах ажиллагааны явцад “Энто фарм” 40.300 төгрөгийн баримт, “Хүрмэн” 47.890 төгрөгийн баримт, Гэгээн ар үр эмнэлгийн 120.000 төгрөгийн баримт, “Queen’s beaty z” үсчин, гоо сайхан гэх 780.000 төгрөгийн баримтуудыг хавтаст хэргийн 13 дахь талд хавсаргуулжээ.
Хохирогч Ч.*******ы хохиролын баримтуудаас “Энто фарм” 40.300 төгрөгийн баримт, “Хүрмэн” 47.890 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамаарал бүхий байх ба шүүхийн хэлэлцүүлэгт Ч.******* “гадуур хувцас урагдсан 102.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн нь гэрч ийн “...Хувцас нь шороо болсон урагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бямбасүрэнгийн “...хувцас нь урагдсан байсан” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Нэгтгэн дүгнэвэл нотлох баримтын шаардлага хангасан 40.300+47.890 төгрөгийн баримтууд дээр куртикны 90.000 төгрөг, малгайны 30.000 төгрөгийг нэмж нийт 190.190 төгрөгийг шүүгдэгч К.ээс гаргуулж хохирогч Ч.*******д олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Ч.*******ы нэхэмжлэлээс “Гэгээн ар үр” эмнэлгийн 120.000 төгрөгийн гэх тайлбартай баримт нь үг үсэг, үнийн дүн тодорхой бус балартсан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нүүр татуулсан гэх “Queen’s beaty z” үсчин, гоо сайхны 780.000 төгрөгийн баримт нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой зайлшгүй холбоотой эсэхийг давхар нотолсон баримт хэрэгт авагдаагүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.*******, К. нарыг тус тус нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
-шүүгдэгч-хохирогч К.ийн өмгөөлөгч С.Нансалмаагаас “...хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
-шүүгдэгч-хохирогч Ч.*******ы өмгөөлөгч Н.Нямдоржоос“...Эрүүгийн хариуцлагын талаар гаргах саналгүй...” гэсэн болно.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.*******, К. нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэн алиндаа учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдалд хамаарах эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг байдлуудыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдгээрт хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.*******, К. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “торгох, нийтэд тустай, зорчих эрхийг хязгаарлах” гэсэн гурван төрлийн ялаас улсын яллагч болон өмгөөлөгчийн гаргасан саналыг дагуу торгох ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч Ч.*******, К. нарыг тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.
Торгох ялыг хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тэдгээрт мэдэгдэв.
Хэрэгт Ч.*******, К. нар нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.******* бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******, овогт ын нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.*******, К. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******, К. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч Ч.*******ы нэхэмжлэлээс 120.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.ээс 190.190 төгрөг гаргуулж хохирогч Б.*******д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.******* 780.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт *******, К. нар цагдан хоригдсон хоноггүй, Ч.******* бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ