| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2022/00158/и |
| Дугаар | 145/ШШ2022/00201 |
| Огноо | 2022-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 145/ШШ2022/00201
| 2022 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 145/ШШ2022/00201 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 01 дүгээр хороо, ******* ны төв байранд байрлах “******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 01 дүгээр баг, 46-09 тоотод оршин суух Боржигонгурванэвэрт овогт ******* ******* /РД:*******/,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 01 дүгээр баг, 46-09 тоотод оршин суух Харчин суурь овогт ******* ******* /РД:*******/ нарт холбогдох,
Зээлийн төлбөр нийт 14,533,634.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч: Д.*******, Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******, Ж.******* нар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ******* тай ЗГ/6005106120 дугаар зээлийн гэрээ байгуулан 8,280,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан.
Д.*******, Ж.******* нар гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй учир өмнө нь шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч Д.******* хаяг дээрээ байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учраас түүнийг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулан оршин суух хаягийг тогтоож нэхэмжлэл гаргасан.
Иймд Д.*******, Ж.******* нараас үндсэн зээл 8,280,000 төгрөг, үндсэн хүү 6,000,233.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253,400.83 төгрөг, нийт 14,533,634.72 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.*******, Ж.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* наас 8,280,000 төгрөгийн зээл авсан. Гэтэл 2018 онд хувийн шалтгаанаар ажлаас гараад 10 сард гэр бүлийн маргаанаас болж гэрээсээ явсан.
Ингээд тодорхой хийсэн ажилгүй Эрдэнэт хотын Жаргалант суманд хөдөө аж ахуйд байж байгаад 2022 оны 3 дугаар сард гэртээ ирсэн. Одоо эхнэр, охины хамт амьдарч байна. Охин 2008 онд цусны өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй явдаг. 2019 онд эхнэр хавдрын хагалгаанд орсон учир ажил хийх боломжгүй. Одоо би эрхэлсэн ажилгүй байна. Ажилд орж зээлээ хурдан төлнө. Үндсэн зээл 8,280,000 төгрөгийг төлж, хүү 6,000,233.90 төгрөгийг төлөх боломжгүй байгаа тул хүүг хасаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Ноос ирээдүй” ХХК-д ажиллаж байгаад ******* наас 8,280,000 төгрөгийн зээл авсан. Зээл аваад нэг сарын дараа хувийн шалтгаанаас болоод ажлаасаа гарсан. Ажил хийх гэсэн боловч 50 гарсан настай хүнийг тэр болгон ажилд авдаггүй юм байна. Зээл авснаас хойш 140,758.54 төгрөг цалингийн данснаас авсан байсан. Түүнээс хойш зээл огт төлөөгүй. Ажил хийхгүй зөндөө удсан болохоор зээлээ төлж чадахгүй байсан. Ажилгүй байх хугацаандаа янз бүрийн ажил хийсэн ч цалингийн зээлд хүрдэггүй байсан. Тийм учраас зээлээ төлж чаддаггүй байсан юм. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа ч гэсэн авсан зээлээ буцааж төлнө. Харин зээлийн үндсэн хүү 6,000,233.90 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 253,400.83 төгрөг төлөх боломжгүй гэв.
Хариуцагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед зээл авч байхад бид хамт амьдарч байсан. Бидний охин цусны өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон учраас зээлсэн мөнгөө хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулсан. Үүний дараа Д.******* архи ууснаас болоод мөн гэр бүлийн маргаанаас болоод бид салсан. Тийм учраас надад зээлийг төлөх боломж үнэхээр байгаагүй.
Миний хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй дээрээс нь би хорт хавдрын хагалгаанд ороод өвчтэй байсан учраас хүүхдийн эмчилгээнд мөнгөө зарцуулж бид хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгөөр амьдардаг байсан. Д.******* архи уугаад алга болсон учраас наас байнга залгаж зээлээ төл гэж хэлдэг байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж Д.*******ыг олж байсан. Миний хувьд ажил хийх боломжгүй. Учир нь би хагалгаанд орж байнгын эмчийн хяналтад байдаг бөгөөд эмчилгээ хийлгэдэг.
Одоо бол Д.******* архи уухгүй байгаа учраас хамт амьдраад 2 сарын хугацаа өнгөрч байна. Миний хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй учраас эмчилгээний зардал гэж маш их мөнгө зарцуулдаг. Тиймээс би хүүхдээ асардаг тул надад ажил хийх боломж байдаггүй. Бид хоёр одоогийн байдлаар ямар ч орлогын эх үүсвэр байхгүй байна. Гэхдээ авсан зээлийн үндсэн өрийг төлнө. Харин зээлийн хүү 6,000,233.90 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 253,400.83 төгрөгийг төлөх боломжгүй байна. Хашаа байшингийн гэрчилгээ ны барьцаанд байгаа. Банкнаас гэрчилгээгээ авч болох бол хашаа байшингаа зарж борлуулаад зээлээ төлөх хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгч “******* ” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан №6005106120 тоот Зээл болон Барьцааны гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан №БГ6005106120 тоот Ипотекийн гэрээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, ******* ны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Эрх болгох тухай 734 тоот тушаалын хуулбар, голомт ны Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
“******* ” ХХК нь Д.*******, Ж.******* нарт холбогдуулан зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр үндсэн зээл 8,280,000 төгрөг, зээлийн хүү 6,000,233.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253,400.83 төгрөг, нийт 14,533,634.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.*******, Ж.******* нар нь “******* ” ХХК-ийн нэхэмжлэлээс үндсэн зээл 8,280,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, ажилгүй, охин өвчтэй, эхнэр хавдрын хагалгаанд орсон учир зээлийн хүү 6,000,233.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253,400.83 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.
******* ны тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшинд ийг бүрэн төлөөлөх итгэмжлэлийг 03 жилийн хугацаатай олгосон нь “******* ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №734 тоот тушаалаар тогтоогдсон тул ******* ны тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Мөн зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байгаа боловч Д.*******, Ж.******* нар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөнөөр “******* ” ХХК 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Зээл болон Барьцааны №6005106120 дугаартай гэрээний 3.3.4-т нийцэж байна.
******* ны Өвөрхангай салбар нь Д.*******, Ж.******* нартай 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 8,280,000 төгрөгийг жилийг 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож цалингийн орлого барьцаалан Зээл болон Барьцааны №6005106120 дугаартай гэрээ байгуулсан /хх-ийн 05, 06 дугаар тал/ бөгөөд Д.*******, Ж.******* нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн харилцаанд хамаарах бөгөөд гэрээг бичгээр байгуулсан нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээний 2.9, 3.1.1-т тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан, гэрээ хүчин төгөлдөр, энэ талаар зохигч маргаагүй.
Мөн Д.*******, Ж.******* нар 8,280,000 төгрөгийн зээл авч, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хүү 140,758.54 төгрөг төлсөн, үүнээс хойш зээлийн төлбөр төлөөгүй Зээл болон Барьцааны №6005106120 дугаартай гэрээний 3.1.1-т заасан үүргээ зөрчсөн тул 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8,280,000 төгрөг, зээлийн хүү 6,140,992.44 төгрөгөөс 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 140,758.54 төгрөгийг хасаад зээлийн хүү 6,000,233.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253,400.83 төгрөг, нийт 14,533,634.72 төгрөг төлөөгүй байгаа нь хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 10 дугаар тал/ гэх баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.
Харин ажилгүй, охин өвчтэй, эхнэр хавдрын хагалгаанд орсон гэсэн үндэслэлээр зээлийн хүү 6,000,233.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253,400.83 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Гэтэл зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хүлээхээр байх бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд “******* ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.*******, Ж.******* нараас төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй тул Д.*******, Ж.******* нараас үндсэн зээл 8,280,000 төгрөг, зээлийн хүү 6,000,233.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253,400.83 төгрөг, нийт 14,533,634.72 төгрөг гаргуулан “******* ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Зохигч 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр №БГ6005106120 тоот Ипотекийн гэрээ байгуулсан /хх-ийн 07-09 дүгээр тал/ байх боловч энэ талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “******* ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,618.18 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.*******, Ж.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 230,618.18 төгрөг гаргуулж “******* ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******, Ж.******* нараас зээлийн төлбөр нийт 14,533,634.72 төгрөг гаргуулан “******* ” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “******* ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,618.18 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.*******, Ж.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 230,618.18 төгрөг гаргуулж “******* ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ