| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/04540/и |
| Дугаар | 101/ШШ2022/00139 |
| Огноо | 2022-01-03 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2022/00139
| 2022 01 03 | 101/ШШ2022/00139 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М ХХК-д холбогдох,
Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг болон газар эзэмших эрхийг тус тус шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс /16030/ Баруун үйлдвэрийн гудамж, ..... тоот хаягт орших, 24 м.кв бетон зуурмаг үзель зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2011.06.24-ний өдрийн хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 180 000 000 төгрөгөөр Зарубежстрой ХХК-с нэхэмжлэгч С ХХК нь худалдан авснаар манай компанийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх анх үүссэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.09.30-ны өдрийн 4493 дугаар шийдвэртэй иргэний хэргийг шийдвэрлэх явцад төлбөр авагч Ц.Э.Ц ХХК-ийн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2014.07.22-ны өдрийн 10666 дугаар захирамжаар төлбөр төлөгч С ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс /16030/ баруун үйлдвэрийн гудамж, ....... тоот хаягт байрлах, бетон зуурмагийн үзелийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн байсан юм. Тухайн үед С ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож байсан учраас банк зээл олгохгүй байсан тул Д.МХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс /16030/ баруун үйлдвэрийн гудамж, ..... тоот хаягт байрлах, бетон зуурмагийн үзелийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт барьцаанд бариулж, банкнаас зээл авч, С ХХК-д өгөх зорилгоор тохиролцож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, болон үл хөдлөх эд хөрөнгийн байрлах газар эзэмших эрхийг Д ХХК-ийн нэр дээр шилжүүлэх шаардлага гарсан юм. Энэ шаардлагын дагуу С ХХК, Д.МХХК нарын хооронд 2014.10.13-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”, 2014.10.14-ний “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-үүд байгуулагдсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.09.30-ны ийн ..... дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан төлбөр авагч Ц.Э.Ц ХХК, төлбөр төлөгч С ХХК, батлан даагч Д.МХХК нар нь 2014.10.21-ний өдөр “Төлбөрийн батлан даалтын гэрээ” байгуулсан. Энэ гэрээгээр Д.М ХХК нь С ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд байршуулан зээл авах шаардлагатай байх тул төлбөр авагч нь С ХХК-ийн дээр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр тохиролцсон. Ингэж энэ үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэлээс чөлөөлөгдсөн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2014.10.21-ний өдрийн “Төлбөрийн батлан даалтын гэрээ”-ний дагуу битүүмжээс чөлөөлүүлж, газрын хамт банкны барьцаанд байршуулж зээл авах үндсэн зорилготойгоор С ХХК, Д.М ХХК нарын онд 2014.10.13-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”, 2014.10.14- өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-үүд байгуулагдсан. Гэтэл Д.МХХК нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалж зээл авч өгөх дээрх тохиролцоондоо хүрээгүй төдийгүй өнөөдрийг хүртэл манай компанийн хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг буцаан шилжүүлж өгөхгүй байна. Энэ хугацаанд Д.М ХХК-иас өмчлөх, эзэмших эрхийг буцаан шилжүүлэн өгөхийг шаардахад “Удахгүй үл хөдлөх, газрын эрхүүдийг шилжүүлье. Санаа зоволтгүй” гэсэн утгатай хариу өгдөг байсан тул бид итгэсээр өдийг хүрсэн юм. Хариуцагч Д.М ХХК-ийг манайхтай байгуулсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэдгийг мэдсээр байж “үндэслэлгүй шударга бус” аргаар манай өмчлөх, эзэмших эрхэнд халдах сонирхолтой байгааг нь 2020.04.15-ны өдөр Д.М ХХК-ийн 04/15 дугаар “Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эзэмшлийн газар дээрээс чөлөөлөх” тухай утгатай албан бичгээс нь мэдсэн. Манай өмчлөх эрх зөрчигдөж байгаа болохыг ингэж мэдсэн тул 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Д.М ХХК-ийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд С ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хариуцагч Д.М ХХК-ийн хаягийг тодруулсны дүнд тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. С ХХК-ийн хувьд Д.МХХК-д үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг бодитоор бэлэглэх хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан болох нь “Төлбөрийн батлан даалтын гэрээ”-ээс тодорхой харагдана. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүнийг өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасан. С ХХК нь Д.М ХХК-д өөрийн эзэмших газар, үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэх хэмжээний найз нөхөд, садан төрлийн дотно харилцаа холбоо байхгүй билээ. Бидний байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийн дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Баруун үйлдвэрийн гудамж, .... тоот хаягт орших, 24 м.кв бетон зуурмаг үзель зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор Д.М ХХК-ийн өмчлөлд шилжүүлээгүй, мөн газрын тухайд манай компани 2010 оноос хойш одоог хүртэл дээрх хаягт үйлдвэрлэлийн зориулалтай үйл ажиллагаа явуулсаар байна. Иргэний хуулийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. С ХХК, Д.М ХХК нарын хооронд 2014.10.13-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”, 2014.10.14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-үүд нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул бодит байдал дээр хэрэгжээгүй, Д.М ХХК-ийн нэр дээр банкнаас зээл авах зорилгоор өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлснээс бодитоор үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэх, газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэх хүсэл эрмэлзэл байгаагүй, одоог хүртэл манай компанийн эзэмшил ашиглалтад байгаа болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар С ХХК, Д.М ХХК нарын хооронд 2014.10.13-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”, 2014.10.14-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, мөн хуулийн 56.5-т зааснаар зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэх, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Дунд гол гудамж, Үйлдвэрлэлийн зориулалттай 2657 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг С ХХК-д тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
Тайлбар хэлэхгүй. Гэрч асуулгах хүсэлттэй ба шүүгчээс татгалзаж байна. А нь 2020 оны 12 сард компанийг авсан гэж байна. Энэ үед худалдаж авсан компанийнхаа гэрээний нэмэлт нөхцөлд заасан эд хөрөнгийг шалгаж болох байсан. Иймд бид Баатарзориг нар хоорондоо ашиг сонирхол нэг гэж ойлгож байна. Бэлэглэлийн гэрээ байгуулах нөхцөл байгаагүй. Дүр үзүүлж хийсэн хэлцэл байна. Хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн зүйлийг буцаан шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа бол хүчин төгөлдөр гэрээн дээр яригдана. Бид хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэл гаргаж байгаа юм. Бид хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2-д зааснаар хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хэлцэл юм гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч А.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус компани захирал байсан Б.Г-аас Ж.А нь 200.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ мөн компанийн эрх шилжүүлэх гэрээг хийж худалдан авсан болно. Худалдах худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ нь хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Уг худалдах худалдан авах гэрээний нэмэлт нөхцөл болох 3.4 дэх хэсэг болон Эрх шилжүүлэх гэрээний 2.2 дахь хэсэгт заасан нэмэлт нөхцөлд компанид хамааралтай дараах эд хөрөнгө болон газрыг тусгаж шилжүүлэн авсан болно. Үүнд: Нэмэлт нөхцөл: 5060702 регистрийн дугаартай "Д.М" ХХК-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Баруун үйлдвэрийн гудамж, ..... тоот хаягт байршилтай 24 м.кв талбайтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай Ү-....... тоот улсын бүртгэлийн дугаартай. № ......... тоот гэрчилгээний дугаартай үзель үл хөдлөх эд хөрөнгө, ...........регистрийн дугаартай "Д.М" ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар, Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 09-р сарын 10-ний өдрийн A841 тоот шийдвэртэй Улаанбаатар, Баянгол 4-р хороонд байршилтай ..... /...../ нэгж талбарын дугаартай, 2657 м.кв, 15 жилийн хугацаатай, үйлдвэрийн зориулалттай № [.......гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газрын эрхийн хамт шилжүүлнэ. Д.М ХХК-тай холбоотой гэрээ болон бусад бичиг баримтыг хуулийн дaryy, хуулийн хүрээнд ямар нэгэн зөрчилгүй шилжүүлэн авч, уг компанийн хууль ёсны өмчлөгч нь Ж.А болсон болно. Уг компанийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд мөн адил хуулийн дагуу Д.М компанийн өмчлөлийн хөрөнгө болсон болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан С ХХК, Д.М ХХК нарын хооронд 2014.10.13-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ", 2014.10.14-ний өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус хучин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бус /16030/ Баруун үйлдвэрийн гудамж, .... тоот хаягт орших, 24 м.кв бетон зуурмаг үзель зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Дунд гол гудамж, Үйлдвэрлэлийн зориулалттай 2657 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг С ХХК-д шилжүүлэхийг тус тус хариуцагчид даалгах тухай шаардлагын хувьд: 2014 оноос хойш 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хүртэлх 7 жилийн хугацаанд Д.МХХК болон түүнд хамаарах дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгө нь 10 хүнд дамжигдан хуулийн хүрээнд хүчин төгөлдөр эрхийн үндсэн дээр шилжсэн байна. С ХХК-ийн нэхэмжлэлд “Гэтэл Д.М ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалж зээл авч өгөх дээрх тохиролцоондоо хүрээгүй төдийгүй өнөөдрийг хүртэл манай компанийн хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг буцаан шилжүүлж өгөхгүй байна. Энэ хугацаанд Д.М ХХК-с өмчлөх, эзэмших эрхийг буцаан шилжүүлэн өхийг шаардахад "Удахгүй үл хөдлөх, газрын эрхүүдийг шилжүүлье. Санаа зоволтгүй" гэсэн утгатай хариу өгдөг байсан тул бид итгэсээр өдийг хүрсэн юм” гэжээ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ", "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулснаас хойш бүтэн 7 жилийн хугацаанд хэн гэдэг захиралд хэрхэн хандаж хүсэлт өгч байсан нь тодорхойгүй, эрх зөрчигдсөн тухайн үеэсээ буюу маргаан бүхий эд хөрөнгийг барьцаалж зээл өгөх тохиролцоондоо хүрээгүй үеэс буюу 2014 онд байсан Д.Баатарзориг захирлын үед эрх зөрчигдөж байгаагаа нэхэмжлэгч мэдсэн байж тэр үедээ гомдол гаргаж болох байсан хэдий гомдол гаргаагүй болно. Мөн нэхэмжлэлд “Хариуцагч Д.М ХХК-ийг манайхтай байгуулсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэдгийг мэдсээр байж "үндэслэлгүй шударга бус аргаар манай өмчлөх, эзэмших эрхэнд халдах сонирхолтой байгааг нь 2020.04.15-ны өдөр Д.М ХХК-ийн 04/15 дугаар "Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эзэмшлийн газар дээрээс чөлөөлөх" тухай утгатай албан бичгээс нь мэдсэн" гэжээ. Гэтэл бодит байдал дээр 2014.10.13-ны өдөр байгуулагдсан "Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ", 2014.10.14-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг мэдэх ямар ч боломжгүй учир нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр захирал болсон Ж.А ч мэдээгүй болно. С ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас Д.М ХХК-ийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үндэслэлгүй болно. Учир нь гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно. Дээрх ул хөдлөх эд хөрөнгийг 2014.10.21-ний өдрийн "Төлбөрийн батлан даалтын гэрээ"-ний дагуу битүүмжээс чөлөөлүүлж, газрын хамт банкны барьцаанд байршуулж зээл авах үндсэн зорилготойгоор С ХХК, Д.М ХХК нарын хооронд 2014.10.13-ны өдөр "Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ", 2014 10.14-ний өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-үүд байгуулагдсан. Гэтэл Д.М ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалж зээл авч өгөх дээрх тохиролцоондоо хүрээгүй төдийгүй өнөөдрийг хүртэл манай компанийн хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг буцаан шилжүүлж өгөхгүй байна гэсэн үндэслэлээс үзэхэд 2014 онд зээл авч өгөх дээрх тохиролцоондоо хүрээгүй үеэс эхлэн эрх нь зөрчигдсөн тухай мэдэх боломжтой байсан байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн шаардах хийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан болно. Мөн нэгэнт маргаан бүхий эд хөрөнгүүд өөр этгээдийн өмчлөлд буюу Д.М ХХК-ийн өмчид шилжиж, компани 9 хүний өмчлөлөөс хуулийн дагуу дамжиж шилжсэн байна. Дээрх байдлаар маргаан бүхий эд хөрөнгийн сүүлийн өмчлөгч нь хуулийн дагуу Ж.А болсон болно. Иймд ИХШХШтХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбар хэлэхгүй байгаа нь нэхэмжлэлээ дэмжихгүй байна. Маргаж буй эд хөрөнгийг буцааж өгнө гэдэг байсан гэх боловч энэ талаар баримтгүй. Хууль зөрчсөн болон дүр үзүүлсэн гэрээ гэх баримтгүй байна. Агийн хувьд уг бэлэглэлийн гэрээний талаар мэдэх боломжгүй. Иймд дараа нь хийсэн гэрээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Бэлэглэлийн гэрээг 1 жил өнгөрсөн бол хүчин төгөлдөр бусад тооцож болохгүй. 8 захирлаар өмчлөх эрх шилжсэн байна. Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2 нь шүүх тогтоодог зүйл биш юм. Хэрэв ийм байвал анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хуулиараа байдаг. Шүүх хүчин төгөлдөр мөн эсэхийг тогтоох боломжгүй.
Нэхэмжлэгч нь зээлийн барьцаа гээд өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах гэдэг. Улмаар удахгүй шилжүүлж өгнө гэдэг боловч эдгээр нь нотлогдоогүй. Бэлэглэлийн гэрээ болон эд хөрөнгө шилжүүлэх гэрээ нь байгуулагдаад 8 жид өнгөрсөн боловч уг эд хөрөнгийг буцаан шаардаж байгаагүй байх тул гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэнээр тоолдог. Уг хөрөнгө нь 8 хүнээр дамжсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч тал шүүхэд “Д.М” ХХК-ний өмчлөлд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Баруун үйлдвэр гудамж, .... тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай, Бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай үзелийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000355839 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Д.М” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/15 дугаар албан тоот, “Мөнх-Оргил трейд” ХХК-ний 2015 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 07 дугаар албан тоот, хавсралтаар хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02-06/6240 дугаар албан тоот, “С” ХХК-ний улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргасан.
Хариуцагч “Д.М” ХХК нь шүүхэд Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, “Д.М” ХХК-ний улсын бүртгэлийн лавлагаа, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбарыг нотлох баримтаар гаргасан.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 1446 дугаар албан тоотоор маргаж буй эд хөрөнгийн өмчлөлийн талаарх лавлагаа, маргаж буй үзель нь 2012 оны 05 дугаар сарын 14-ны өдөр “Зарубежстрой в Монголий” ХХК-ний өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн .... дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, маргаж буй үзель нь 2013 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр “С” ХХК-ний өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн .....дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, маргаж буй үзель нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Д.М” ХХК-ний өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн .... дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/6614 дүгээр албан тоот, Нийслэлийн газрын алба, барилга хот байгуулалт, төлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн өмчийн газрын 2004 оны 05 дугаар сарын баталгаат хэмжээг тогтоосон актын хуулбар, 2005 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2008 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр ... дугаар албан тоотын хуулбар, “Зарубежстрой в Монголий” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2008 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн нэхэмжлэхийн хуулбар, “Зарубежстрой в Монголий” ХХК-ний албан татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн өмчийн газрын баталгаат хэмжээ тогтоосон актын хуулбар, 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээний хуулбар, Нийслэлийн засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/892 дугаар захирамж, хавсралтын хуулбар, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, “Иргэдийн хүлээн авах төв”-н иргэдэд үйлчлэх үйлчилгээний бүртгэлийн №2013- хуудасны хуулбар, “Зарубежстрой в Монголий” ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 213 дугаар албан тоотын хуулбар, “С” ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 06/169 дүгээр албан тоотын хуулбар, 2012 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хуулбар, “Зарубежстрой в Монголий” ХХК-д 2013 оны 05 дугаар сарын 01-ны өдөр олгосон газар ашиглах эрхийн 000343674 дүгээр гэрчилгээний хуулбар, 2013 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээний хуулбар, 2012 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн №020130910 дугаар актын хуулбар, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар тогтоолын хуулбар, Нийслэлийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1014 дүгээр захирамж, хавсралтын хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, “С” ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000303712 дугаар гэрчилгээний хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, “С” ХХК-ний 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 55 дугаар албан тоотын хуулбар, 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, Нийслэлийн засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/892 дугаар захирамж, хавсралтын хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2014 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн №020140361 дугаар актын хуулбар, Нийслэлийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/952 дугаар захирамж, хавсралтын хуулбар, Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, “Д.М” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000327202 дугаар гэрчилгээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр “Д.М” ХХК-д олгосон албан тоотын хуулбар /хаанаас олгосон нь тодорхойгүй/, “Д.М” ХХК-ний 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотын хуулбар, “Д.М” ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр олгосон аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000305946 дугаар гэрчилгээний хуулбар, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн №020180591 дүгээр актын хуулбар, Капитал банкны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн лавлагаа, “Централ эйшиан цемент” ХХК-ний 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12/а/103 дугаар албан тоотын хуулбар, “Д.М” ХХК-ний 2014 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн албан тоотын хуулбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1/36309 дугаар албан тоотын хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 1/36457 дугаар албан тоотын хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/37023 дугаар албан тоотын хуулбарыг нотлох баримтаар холбогдох этгээдээс гаргуулсан. Мөн гэрчээр Б.Батболдыг нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааны явцад асуусан.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр Б.М, Б.Б нарыг асуулгах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар гэрчүүдийг хуралдаанд дагуулж ирнэ гэж тайлбарласан бөгөөд энэ шүүх хуралдаанд гэрчүүд шүүхэд хүрэлцэн ирсэн гэж мэдэгдсэн боловч хуралдааны явцад гэрч Б.М ирээгүй гэх шалтгаанаар хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Иймд гэрчийг нэхэмжлэгч тал дагуулж ирэх талаар мэдэгдсэн, мөн хуралдаан эхлэх үед гэрчүүд ирсэн талаар мэдэгдэж байсан тул хуралдааны явцад 1 гэрч ирээгүй гэх тайлбар нь уг гэрчийг асуулгах хүсэлтээ дэмжээгүй гэж ойлгогдоно.
Мөн шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, нэхэмжлэгчийн төлөөлөгч хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.
Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Тодруулбал, тогтоогдсон үед гэдэг нь хэргийн оролцогч өөрт таалагдахгүй нөхцөл үүссэн дурын үед шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш юм. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш хүсэлт хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч “С” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Баруун үйлдвэрийн гудам, .... тоот хаягт байрлах, 24 м.кв талбайтай, бетон зуурмагийн узель зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Дунд гол гудамж, Үйлдвэрлэлийн зориулалттай 2,657 м.кв газрын эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Улмаар дээрх бэлэглэлийн болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, мөн зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл юм. Иймд мөн хуулийн 56.5-д зааснаар буцаан шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
Хариуцагч “Д.М” ХХК нь бэлэглэлийн болон газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь нотлогдоогүй, гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, анх гэрээ байгуулснаас хойш 8 жилийн хугацаанд өмчлөгч олон удаа солигдсон, сүүлийн өмчлөгч хуульд нийцүүлэн худалдаж авсан гэж маргаж байна.
Зохигчдын маргаж буй Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Баруун үйлдвэрийн гудам, .... тоот хаягт байрлах, 24 м.кв талбайтай, бетон зуурмагийн узель зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “Зарубежстрой в Монголий” ХХК байсан болох нь 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн .......дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас 85 дугаар тал/
“Зарубежстрой в Монголий” ХХК болон нэхэмжлэгч “С” ХХК нар нь 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах байгуулж, уг эд хөрөнгө нь нэхэмжлэгч “С” ХХК-ний өмчлөлд шилжсэн болох худалдах худалдан авах гэрээ болон 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “С” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ..... дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас 134-139, 86 дугаар тал/
Улмаар нэхэмжлэгч “С” ХХК болон хариуцагч “Д.М” ХХК нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг эд хөрөнгө хариуцагч “Д.М” ХХК-ний өмчлөлд шилжсэн болох нь бэлэглэлийн гэрээ болон 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Д.М” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ...... дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 88, 87 дугаар тал/
Мөн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Дунд гол гудамж, Үйлдвэрлэлийн зориулалттай 2,657 м.кв газрыг “Зарубежстрой в Монголий” ХХК ашиглаж байсан болох нь 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээний хуулбар, мөн өдрийн барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, кадастрын зургийн хуулбар, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Зарубежстрой в Монголий” ХХК-д олгосон газар ашиглах эрхийн ..... дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 142-146, 140 дүгээр тал/
“Зарубежстрой в Монголий” ХХК нь энэхүү газар ашиглах эрхийг нэхэмжлэгч “С” ХХК-д шилжүүлж, нэхэмжлэгч нь эзэмших эрхтэй болсон нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/892 дугаар захирамж, түүний хавсралт, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “С” ХХК-д олгосон аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ..... дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 180-182, 158 дугаар тал/
Үүний дараа нэхэмжлэгч “С” ХХК нь уг газрын эзэмших эрхийг хариуцагч “Д.М” ХХК-д шилжүүлсэн болох нь “С” ХХК-ний 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар албан тоот, мөн өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1014 дүгээр захирамж, түүний хавсралт, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Д.М” ХХК-д олгосон аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000305946 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. / 1 дүгээр хавтас 163, 183, 150-151, 206 дугаар тал/
Улмаар хариуцагч “Д.М” ХХК нь энэхүү газрыг өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа болох нь тус компанийн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн албан тоот, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/952 дугаар захирамж, түүний хавсралт, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Д.М” ХХК-д олгосон аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ....дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 204, 187-188, 192 дугаар тал/
Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл гэж тайлбарласан. Тодруулбал, бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй гэрээ бөгөөд харин бид хариуцагчаар зээл авхуулах, улмаар зээлийн гэрээний барьцаа болгох зорилгоор уг бэлэглэлийн гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан зохицуулалт нь аливаа этгээдийн гэрээ байгуулах эрхийг хязгаарлахгүй бөгөөд гагцхүү хуульд заасан хэлбэрийн болон агуулгын хувьд зөрчилтэй байхыг ойлгодог. Хэлбэрийн зөрчил гэж хуульд гэрээ байгуулах хэлбэрийг тусгайлан заасан, өөрөөр хэлбэл бичгээр байгуулах гэрээг амаар байгуулсан гэх зэрэг зөрчлийг ойлгоно. Харин агуулгын зөрчлийн хувьд хэдийгээр уг хэлцлийг хийх эрх хэлбэрийн хувьд байгаа мэт боловч гэрээний зүйлийн талаар хэлцэл хийх эрхгүй, эсхүл боломжгүй, түүнчлэн бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлах хэлцлийг ойлгоно.
Улмаар нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг зээл авах зорилгоор буюу хариу төлбөртэй байгуулсан гэх боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргийн дагуу нотолж чадаагүй.
Маргаж буй 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээний 1-д хариу төлбөргүй гэсэн байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг тодорхойлно.
Цаашлаад гэрч Б.Батболд нь зохигчдын гүйцэтгэх удирдлагууд тухайн үед хэрхэн тохиролцсон талаар мэдэхгүй, харин нэхэмжлэгчийн гүйцэтгэх удирдлагаас зээлийн гэрээний талаар сонссон гэж тайлбарласан тул гэрчийн мэдүүлэг шийдвэрийн үндэслэл болохгүй.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн тайлбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч “С” ХХК-д холбогдох хувийн хэрэгт байгаа төлбөрийн батлан даалтын гэрээгээр нотлогдоно гэж тайлбарласан. Гэвч дурдсан гэрээ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байхгүй болох нь тус газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4-164/20747 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 228 дугаар тал/
Улмаар дээрх 4-164/20747 дугаар албан тоотоор шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн “Д.М” ХХК-ний 2014 оны албан тоотоос үзэхэд маргаж буй эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хүсэхдээ зээлийн гэрээнд барьцаалах хүсэл зоригийг агуулаагүй байна. Харин үүний эсрэгээр “С” ХХК-ний бусдад төлөх төлбөрийг төлөх буюу Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих агуулгатай байна.
Үүнээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх өр шилжих асуудалтай холбоотой төлбөрийг өнөөдрийг хүртэл хариуцан төлж байгаа гэх тайлбараа нотлоогүй.
Цаашлаад бэлэглэлийн гэрээг зээл авах зорилгоор байгуулсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар нь түүний зээл аваагүй гэх өөрийн тайлбараар үгүйсгэгдэж байна.
Мөн Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийг хариуцан гүйцэтгэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, өөр хэргийн төлбөртэй холбоотойгоор батлан даалт гаргах нь энэ хэрэгт маргаж буй бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
Эдгээрээс үзэхэд зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх бэлэглэлийн болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж талууд гэрээний дагуу аливаа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй, ямарваа нэг үр дагаврыг хүсээгүй байхыг ойлгоно.
Гэвч бэлэглэлийн болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу бодитойгоор үр дагавар үүсэж, өмчлөх болон эзэмших эрх хариуцагчид шилжсэн болох нь дээрх баримтаар байна. Улмаар нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар зээлийн гэрээний харилцааны талаар хийгдсэн гэх тохиролцоо хэрэгжээгүй үйл баримтаас хойш 7 жил өнгөрсөн байх тул уг гэрээнүүдийг дүр үзүүлсэн гэрээ гэж үзэх боломжгүй.
Энд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэ хугацаанд эд хөрөнгийг буцаан шилжүүлэх талаар шаардаж, улмаар хариуцагч нь буцаан шилжүүлэх талаар амлаж байсан гэх тайлбараа нотлоогүй, хариуцагч үүнийг үгүйсгэж маргасан болохыг дурдах нь зүйтэй.
Үүнээс гадна хариуцагч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг эрх бүхий этгээдэд бүртгүүлснээр өөрийн өмчлөл, эзэмшилд авсан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн бодитойгоор эзэмшээгүй тул маргаж буй гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй.
Харин хариуцагч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, шилжүүлсэн зүйлийг буцаан гаргуулахаар шаардсан тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардаагүй.
Хариуцагч нь “Д.М” ХХК-ний гүйцэтгэх удирдлагыг маргаж буй гэрээ байгуулагдсанаас хойш 8 удаа солигдсон, одоогийн удирдлага нь бусдаас компанийг эд хөрөнгийн хамт худалдаж авсан гэж маргасан.
“Д.М” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.Г-аас Ж.А-д худалдагдсан болох нь худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тогтоогдож байна. /хэргийн 2 дугаар хавтас 18-20 дугаар тал/
Гэвч энэхүү хэрэг нь хуулийн этгээд хоорондын маргаан бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн үүргийг хариуцахгүйг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн хариуцагч нь бэлэглэлийн гэрээний зүйлийг буцаан шаардах 1 жилийн хугацаа өнгөрсөн гэж маргасан.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 281.1-д заасан нь хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр бэлэглэгчийг ноцтой гомдоох асуудал яригдах тул энэ хэргийн нэхэмжлэлийн үндэслэл болох хүчин төгөлдөр бус гэх хэлцэлд хамаарахгүй.
Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл маргаж буй бэлэглэлийн болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хууль зөрсөн, улмаар дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь улсын тэмдэгтийн хураамжийг маргаж буй эд хөрөнгийн үнэлгээнээс хуульд заасан хувь хэмжээгээ тооцож төлсөн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД