Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/736

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр, 

хохирогч *******,

бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт гийн ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403003290442 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:*******гол Улсын иргэн, 1960 оны 01 дүгээр сарын 16-нд Баянхонгор аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******,*******-*******гийн *******ны *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ТИ*******/, овогт гийн .

                      Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүнсний замын урд замд, Toyota Prius-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох*******гол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан ‘‘Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул.хохирол учруулахгүй,хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчин, ухрах үйлдэл хийх явцдаа явган зорчигч *******, түүний охин насанд хүрээгүй 5 настай нарыг мөргөж *******, нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хорооллын хүнсний захын урд талын голын замаар явж байгаад баруун гар тийшээ эргээд зогсоход ард нэг машин ирж сигналдахаар нь ар талын машинд зам тавьж өгөх гээд ухрахад довжоо маягийн зүйл тулаад гарч болохгүй байхаар нь бүх толиндоо харж хааз өгөхөд чихарсан дуу гарахаар нь сандарсандаа тэр чигтээ хаазаа нэмж ухран хохирогч *******г охинтой нь хамт мөргөсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,783,160 төгрөг нөхөн төлсөн. Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 660,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1,200,000 төгрөг төлсөн байгаа. Өмнө нь бага насны хохирогч Х.ы хууль ёсны төлөөлөгч ийн дансанд нийт 950,000 төгрөг шилжүүлсэн. Хохирогч нарт нийт 4,410,000 төгрөгийн хохирол төлсөн. Би сард тэтгэвэрт 753,000 төгрөг авдаг. Би хөгжимчин учраас заримдаа тоглолтоор явж орлого олдог.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогч ы эцэг ******* хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэхдээ “Хүүхдийн хувьд сэтгэл санааны байдал хүнд байгаа. Манай хүүхдийн баруун өвдөг зовуурьтай байгаа. Ослын улмаас хүүхдийн баруун гар хугарч эдгэрсэн байгаа. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Мөн манай эхнэрийн хөл болон аарцгийн яс хугарсан тул босож чадахгүй хэвтрийн дэглэмтэй, манай хүүхэд гараа хугалсан байсан болохоор асрах шаардлагатай байсан тул миний хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан. Иймд  ажилгүй байсан 2 сарын хугацааны 4 сая төгрөг нэхэмжилж байна. Бидний зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, ахынхаа дэлгүүрт би эхнэрийн хамт ажилладаг. Хохирогч бид хоёрын зүгээс 3,210,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хохиролд давхар тооцож нийт 4,490,000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзсэн. Манай эхнэр *******гийн дансанд 2,800,000 төгрөг шилжүүлсэн. Миний данс руу 850,000 төгрөг шилжүүлсэн. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ “Мөрдөгч сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон байгааг хүлээн зөвшөөрч байна. Сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлд заасан хэмжээгээр тогтоож өгнө үү. Ослын улмаас 2 сарын хугацаанд ажил эрхлэхгүй гэртээ байсан. Сард 2 сая төгрөгийн цалин хөлс авдаг. Ажилгүй байсан 2 сарын цалин хөлс 4 сая төгрөг нэхэмжилж байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2403003290442 дугаартай хэргээс

1. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 5-6 дахь тал)

2. Хэргийн газарт үзлэг хийсэн “Осол болсон газар нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Best” хүнс барааны захын баруун замд байв. Ослын газарт очиход явган хүний зам дээр “Toyoto prius” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр урд зүгт харсан байдалтай зогсож байв. Явган зорчигч , нарыг 103-н эмч ирж үзээд эмнэлэг рүү авч явсан байв. Явган зорчигч тээврийн хэрэгсэлд анх мөргүүлсэн гэх цэгийг жолооч аар заалган А үсгээр унасан цэгийг Б үсгээр, хүүхэд анх мөргүүлсэн цэгийг жолоочоор заалган 1 гэсэн тоогоор, унасан цэгийг 2 гэсэн тоогоор тэмдэглэв. А цэгээс Б цэг хүртэл 1.50 метр, А цэгээс В цэг хүртэл шулуун хэмжилт хийлгэхэд 6.40 метр, 1 гэсэн тооноос А цэг хүртэл 0.40 метр, 1 гэсэн тооноос 2 гэсэн тоо хүртэл  2.30 метр. 1 гэсэн тооноос хашлага хүртэл 1.30 метр байв. Замын зорчих хэсгийн өргөн 5,50 метр тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнаас замын зүүн талын хашлага хүртэл 5,0 метр, хойд дугуйнаас 4.60 метр байв. Явган хүний замын өргөн 1.70 метр. Зам орчны нөхцөл байдал асфальт, шулуун тэгш, хуурай, суурьшлын доторх үзэгдэл орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, 5.19 тэмдэгтэй зам байв. Үзлэгийг үргэлжлүүлэн тээврийн хэрэгслийг үзэхэд машин баруун урд, хойд хаалга, болон хойд гупрын баруун хэсэгт зурагдсан байв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дахь тал)

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал)

4. Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал)

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийг тоглуулахад саарал өнгийн “Prius” маркийн тээврийн хэрэгсэл хойд зүгээс урагшаа уруудаж зүүн талын гарааш руу эргэв. Гарааш руу ордог хэсэгт өндөрлөгөөтэй байх ба тээврийн хэрэгсэл уг эхний оролдлогоор өндөрлөгөөр давж гарахгүй байгаа харагдав, 2 дахь удаагаа өндөрлөгөөр давах гэтэл мөн давахгүй, 3 дахь оролдлогоор өндөрлөгөөр тээврийн хэрэгслийн урд 2 дугуйгаар давж зогсов. Хэсэг хугацааны дараа буцаж ухрах үйлдэл хийх гээд өндөрлөгөөр давах гэж эхний 2 ухрах үйлдлээр өндөрлөгөөр давж гарч чадахгүй байгаа харагдав. Энэ үед замын баруун талын явган хүний замаар 2 том хүн 1 хүүхэд хойшоо алхаж байв. Тээврийн хэрэгсэл 3 дахь үйлдлээр өндөрлөгөөр давж ухрах ба ухрах үйлдлийг зогсоолгүй явган хүний зам руу чиглэв. Тээврийн хэрэгсэл ухрах үйлдлийг зогсоолгүй явган хүний зам дээр алхаж байсан явган зорчигч нарыг тээврийн хэрэгслийн хойд талаар мөргөж, 1 том хүн 1 хүүхдийн дээгүүр гарч гэрлийн шонг машины баруун талаар шүргэж, харин нөгөө 1 том хүн нь тээврийн хэрэгслээс зугтаж амжиж байгаа харагдав. Хэрэгт өөр ач холбогдол бүхий зүйл байхгүй...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн хохирогчоор өгсөн: “Тухайн өдөр би охин ы хамт хорооллын Таван-э хүнсний захын урд талын явган хүний замаар хойшоо өгсөөд явж байтал нүдний буланд нэг машин ухарч ирж байгаа нь хальт харагдаад зугтахын завдалгүй машин их хүчтэй хурдан ирээд охин бид хоёрын араас мөргөсөн. Тухайн үед осол маш богино хугацаанд болсон учир машин охин бид хоёрын дээгүүр гарсан үгүйг сайн мэдээгүй, шоконд орчихсон байсан. Тэр машин явган хүний зам дээр байсан шонг хажуу талаараа мөргөөд зогссон. Ослын улмаас миний баруун өвдөг хугарч, баруун өвдөгний чагтан холбоос урагдалтай, зүүн аарцгийн ард хугаралтай, зүүн гар, 2 өвдөг баруун гуяны ар хэсэг хөхөрсөн. Одоо миний баруун хөлийн өвдөг хэсэг зовуурьтай байгаа алхаж гишгэхэд доголж байгаа. Эмчилгээтэй холбоотой зардал, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хоногуудын цалингаа гаргуулмаар байна. Нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны охин Х.ы эцэг ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн:  “Тухайн өдөр би ажлаа хийгээд явж байтал манай эхнэр залгаад охин бид хоёрыг машин мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг рүү очсон. Юу болсон талаар эхнэрээсээ асуутал эхнэр маань охинтойгоо явган хүний замаар алхаж байтал нэг машин ирж мөргөөд тухайн үед шоконд  орсон талаар ярьж байсан. Манай охин ы баруун гарын сарвууны 5-р хурууны яс хугарсан, нүүрний 2 хацар, баруун гар, 2 хөлийн гуя өвдөг шилбэ хэсгээр шалбарсан байсан. Ослын маргааш хамраас нь цус гарсан. Шөнө уйлж сэрж байсан, сэтгэл санаа нь хэцүү байсан. Одоогийн байдлаар жолооч эмчилгээнд мөнгө зарцуулаагүй байгаа. Хүүхдийн шинжилгээ, эмчилгээнд 1 сая орчим төгрөгийн зардал гарсан бид өөрсдөө зардлаа гаргаж байгаа, гомдолтой байна. Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой гарсан эмчилгээний бүх зардал болон цаашид гарах зардал, сэтгэл санааны хохирол нэхэмжилмээр байна. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Тухайн өдөр би охин ы хамт гэрээсээ гараад төв зам руу таксинд суух гээд Таван-э хүнсний захын урд талын явган хүний замаар хойшоо өгсөөд явж байсан. Гэтэл нэг машин араас мөргөсөн охин бид хоёр хоёулаа газар унасан. Тэгээд би шоконд орсон мөргүүлснийхээ дараа охин руугаа хартал охин маань газраас босоод ирсэн. Тэгээд тэр хавиар явж байсан хүмүүс 102, 103 дугаар руу дуудлага өгсөн. Ослын улмаас миний баруун өвдөг хугарч, баруун өвдөгний чагтан холбоос урагдалтай, зүүн аарцгийн ард хугаралтай, зүүн гар, 2 өвдөг баруун гуяны ар хэсэг хөхөрсөн. Одоо миний баруун хөлийн өвдөг хэсэг зовуурьтай байгаа алхаж гишгэхэд доголж байгаа. Жолооч манай охины гарын томографи, миний өвдөгний нөхөн сэргээх эмчилгээнд нийт 450,000 төгрөгийг зарцуулаад байгаа. Би эмчилгээтэй холбоотой зардлууд, сэтгэл санааны хохирол, ажлаа хийж чадаагүй хоногуудын цалингаа нэхэмжилмээр байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Зам тээврийн ослын улмаас хохирогч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хугацаанд Нийслэлийн түргэн тусламжийн төв, ГССҮТ, Мөнгөн гүүр эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.474.460 төгрөгийн зардал гарсан, нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хугацаанд Нийслэлийн түргэн тусламж, ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 308.700 төгрөгийн зардал гарсан ба *******, нарт Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.783.160 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн сангаас гаргасан лавлагаагаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал)

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн гэрчээр өгсөн: “Тухайн өдөр би тай хамт хорооллын хүнсний захын орчимд явж байгаад би зам дээр буугаад хүнсний зах орсон. Тэгээд гараад ирэхэд зам тээврийн осол гаргачихлаа би хүүхэд мөргөчихлөө гээд зогсож байсан. Намайг гарч ирэхэд осол аль хэдийн болоод өнгөрсөн байсан. Тэгээд түргэн тусламжийн эмч ирэхэд би мөргүүлсэн 2 охинтой хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг дээр 2 охины аав, ах, мөн гэдэг охины нөхөр нь ирсэн. Тэгээд шаардлагатай бүх шинжилгээнд хамрагдсан. удалгүй гэмтлийн эмнэлэг дээр араас ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал)

11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7077 дугаартай “ы биед баруун гарын алганы 5-р шивнүүр ясны хугарал, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруул, эрүүнд зулгаралт, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7075 дугаартай “*******гийн биед зүүн түнхний булчингийн зөөлөн эдийн няцрал, шөрмөсний урагдал, баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны сунал, тойгны гадна даруулган холбоосын суналт, дунд чөмөгний дотор булуу ясны хугарал, шаантны толгойн бяцарсан хугарал, гуяны булчингийн урагдал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны суналт, зүүн сарвуу, баруун бөөр орчим, өвдөг, зүүн гуянд зулгаралт, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52-54 дэх тал)

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *******ын өгсөн: “Тухайн үед би явган хүний замаар хүн явж байгааг хараагүй. Би ухрах үйлдэл хийхээс өмнө хажуугийн болон голын толинд харахад явган хүний зам дээр хүн явж байгаа нь харагдахгүй байсан. Тэгээд би ухрах гээд гараашны үүдэнд байсан өндөрлөгтэй хэсгийг давах гээд 2 удаа хаазлахад өндөрлөөг давахгүй байгаад байхаар нь жоохон хүчтэй хаазаа гишгээд өндөрлөгөөг жоохон эрчтэй давсан, үүндээ би сандраад тоормосоо гишгэж амжаагүй.  Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би явган зорчигч нарын эмчилгээнд одоогийн байдлаар нийт 960.000 орчим төгрөг зарцуулаад байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 131 дэх тал)

14. Бага насны хохирогч 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 05 нас 01 сар 18 хоногтой байсан тухай нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 91 дэх тал)

15. Хохирол, эмчилгээтэй холбоотой баримтууд (хавтаст хэргийн 108-115, 135-161 дэх тал)

16. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ******* нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, хүнсний захын урд замд “Toyota Prius 20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх явцдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч *******, 05 нас 01 сар 18 хоногтой нарыг мөргөж унагасан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Энэ зам тээврийн ослын улмаас хохирогч *******, түүний охин бага насны хохирогч 05 нас 01 сар 18 хоногтой нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учирсан нь:

 Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 5-6дахь тал),  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-14 дэх тал), *******гийн хохирогчоор өгсөн: “Тухайн өдөр би охин ы хамт хорооллын Таван-э хүнсний захын урд талын явган хүний замаар хойшоо өгсөөд явж байтал нүдний буланд нэг машин ухарч ирж байгаа нь хальт харагдаад зугтахын завдалгүй машин их хүчтэй хурдан ирээд охин бид хоёрын араас мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), *******ийн бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн:  “Тухайн өдөр би ажлаа хийгээд явж байтал манай эхнэр залгаад охин бид хоёрыг машин мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг рүү очсон. Юу болсон талаар эхнэрээсээ асуутал эхнэр маань охинтойгоо явган хүний замаар алхаж байтал нэг машин ирж мөргөөд тухайн үед шоконд  орсон талаар ярьж байсан. Манай охин ы баруун гарын сарвууны 5-р хурууны яс хугарсан, нүүрний 2 хацар, баруун гар, 2 хөлийн гуя өвдөг шилбэ хэсгээр шалбарсан байсан. Ослын маргааш хамраас нь цус гарсан. Шөнө уйлж сэрж байсан, сэтгэл санаа нь хэцүү байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), гийн гэрчээр өгсөн: “...Тэгээд гараад ирэхэд зам тээврийн осол гаргачихлаа би хүүхэд мөргөчихлөө гээд зогсож байсан. Намайг гарч ирэхэд осол аль хэдийн болоод өнгөрсөн байсан. Тэгээд түргэн тусламжийн эмч ирэхэд би мөргүүлсэн 2 охинтой хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7077 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7075 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 52-54 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар  *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би ухрах үйлдэл хийхээс өмнө хажуугийн болон голын толинд харахад явган хүний зам дээр хүн явж байгаа нь харагдахгүй байсан. Тэгээд би ухрах гээд гараашны үүдэнд байсан өндөрлөгтэй хэсгийг давах гээд 2 удаа хаазлахад өндөрлөгөөг давахгүй байгаад байхаар нь жоохон хүчтэй хаазаа гишгээд өндөрлөгөөг жоохон эрчтэй давсан, үүндээ би сандраад тоормосоо гишгэж амжаагүй.  Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг нь  (хавтаст хэргийн 131 дэх тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

Дээрхи зам тээврийн ослын улмаас *******гийн биед зүүн түнхний булчингийн зөөлөн эдийн няцрал, шөрмөсний урагдал, баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны сунал, тойгийн гадна даруулга холбоосны суналт, дунд чөмгөний дотор булуу ясны хугарал, шаантын толгойн бяцарсан хугарал, гуяны булчингийн урагдал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны суналт, зүүн сарвуу, баруун бөөр орчим, өвдөг, зүүн гуянд зулгаралт, зүүн өвдөгт шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, 05 нас 01 сар 18 хоногтой ы биед баруун гарын алганы 5-р шивнүүр ясны хугарал, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруул, эрүүнд зулгаралт, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирчээ.

Иймд  ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа*******гол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрч маргаж мэтгэлцээгүй болно.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч *******, бага насны хохирогч 05 нас 01 сар 18 хоногтой нарын биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гаас “...Сэтгэл санааны хохирол болон ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 4 сая төгрөг нэхэмжилж байна...” гэсэн,

-Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс “...эхнэр ******* энэ ослын улмаас хэвтрийн дэглэмтэй байсан болохоор би эхнэр болон охин хоёрыгоо асрах шаардлагатай байсан тул миний хувьд ажлаа хийх боломжгүй байсан болохоор ажилгүй байсан 2 сарын хугацааны 4 сая төгрөг нэхэмжилж байна...Хохирогч бид хоёрын зүгээс 3,210,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хохиролд давхар тооцож нийт 4,490,000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзсэн. Манай эхнэр *******гийн дансанд 2,800,000 төгрөг шилжүүлсэн. Миний данс руу 850,000 төгрөг шилжүүлсэн...” гэж тус тус мэдүүллээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учирсан хохирогч *******, бага насны хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хавтаст хэргийн 108-115 дахь талд авагдсан эмчилгээ болон эм тарианы зардал, мөн хохирогч нар эмчилгээ сувилгаа хийлгэсэн автомашины бензиний зардал нийт 3,210,000 төгрөгийн баримтууд болон шүүх хуралдаанд 350.000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргуулжээ.

Хохирогч *******, бага насны хохирогч нар нь зам тээврийн ослоос тэдгээрт учирсан гэмтэл бүхий хүндэвтэр хохирлын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зорилгоор автомашинаар зорчсон бензиний төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан нийт 3.560.000 төгрөгийн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчээс нийт 6.193.160 төгрөгийг төлсөн байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.783.160 төгрөгийг, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,  хохирогч ******* нарт нийт 4.410.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Үүнээс илүү төлөгдсөн 850.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс сэтгэцийн хохиролд тооцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болно.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтгүйгээр энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй тул хохирогч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.

Мөн хохирогч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчид тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 8.580.000 төгрөгөөр тогтоож нийт 17.160.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 8.580.000 төгрөг, хохирогч *******д 8.580.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Үүнээс 850.000 төгрөг хохирогчид илүү төлөгдснийг хохирогчдын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах  нөхөн төлбөрийн нийт 17.160.000 төгрөгөөс хасаж, төлөгдөөгүй үлдсэн 16.310.000 төгрөгийг гаргуулж бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 8.155.000 төгрөг, хохирогч *******д 8.155.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч эрүүл мэндийн хувьд зүрх муутай, чихрийн шижин өвчтэй, бөөрний өвчтэй байнгын эм тариа хэрэглэдэг өндөр настай тул шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах бол шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал улам бүр дордоно гэж үзэж байна. Иймд тухайн зүйл хэсгийн торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо баримтын хүрээнд нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа, ахмад настай хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэсэн зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Долоо: Бусад асуудлын талаар.

Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                 

ТОГТООХ нь:

1. овогт гийн ыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялын хугацааг  ял оногдуулсан үеэс эхлэн  тоолохоор тогтоосугай.  

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогч нарын сэтгэцийн хор уршгийн зардалд нийт 17.160.000 төгрөгийн төлбөртэйгөөс 850.000 төгрөг төлөгдснийг хасаж, төлөгдөөгүй үлдсэн 16.310.000 төгрөгийг гаргуулж бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 8.155.000 төгрөг, хохирогч *******д 8.155.000 төгрөг тус тус олгосугай.

7. Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, хохирогч ******* нар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон хохирогчид цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны  үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ