Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/00422

 

 

 

 

 

 

                              2022        01          31

                   101/ШШ2022/00422

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Д.Ү.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Э ХХК

Хариуцагч: И.Г

Хариуцагч: Г.С

Хариуцагч: Г.Г

Хариуцагч: Р.Б

Хариуцагч: Н.Н

Хариуцагч: М.М

Хариуцагч: Д.С нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 137,130,485 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Р.Д, М.Ц, хариуцагч “Э.Э” ХХК, Н.Г, И.Г, Д.Снарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г-ын өмгөөлөгч М.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г, түүний төлөөлөгч М.Ц, Р.Д нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний 137,130,485 /нэг зуун гучин долоон сая нэг зуун гучин мянга дөрвөн зуун наян таван/ төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай.

Монгол улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь хэсэг, (Монгол улсын Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “гаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах түр хурам”-ын 6.5 дахь заалт), Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А-55 дугаар тушаалаар батлагдсан “Төсөл сонгон шалгаруулах хороо’’-ны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний А-62 дугаар тушаалыг тус тус үндэслэн Зээлдэгч “Э.Э ХХК, түүнийг төлөөлж захирал Н. Ганбаатар нь “”(Цаашид “Сан” гэх)-аас 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 2016/3-94 тоот зээл болон 2016 оны 12-р сарын 21-ны өдөр 2016/Б-94 тоот барьцааны гэрээ байгуулан 140,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй “Зөвхөн монголдоо чулуун хийцийн үйлдвэрлэл” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд

  1. Н.Н, М.М нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, 1-р хороолол, 5-р байр, ... тоотод  байрлах, Ү-...... улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
  2. И.Г -ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сум 2-р баг, Аргал Бөхөг 7-р хэсэг, 1-р гудамж, 5 тоотод байрлах, Г-..... улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ..... нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  3. Н.Г-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2-р багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-......улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай,

..... нэгж талбарын дугаартай, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

  1. Н.Г-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2-р багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-......улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, 866 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  2. Н.Г -ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2-р багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-......улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, 758 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  3. Г. -гийн өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2-р баг, Аргал бөхөг 7-р хэсэг, 1-р гудамж,4 тоотод байрлах, Г-......улсын бүртгэлийн     дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  4.  Н.Г-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2-р баг, Аргал бөхөг 7-р хэсэг, 1-р гудамж, 1 тоотод байрлах, Г-......улсын      бүртгэлийн     дугаартай, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  5. Г. -ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2-р баг, Аргал бөхөг 7-р хэсэг, 1-р гудамж, 3 тоотод байрлах, Г-......улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  6. Р.Б-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2-р баг, Аргал бөхөг 7-р хэсэг, 1-р гудамж, 2 тоотод байрлах, Г-......улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалуулан зээлийг авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүү төлөх төлбөрийн хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөрт 3,343,890 төгрөг, хүүгийн төлбөрт 9,285,821 төгрөг төлж нийт 12,629,711 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 742 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. 2019 оны 06-р сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Э ХХК-д холбогдох нэхэмжлэлийг гаргаж байсан ба 2019 оны 06-р сарын 26-ны өдрийн 101/Ш32019/10470 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг нэхэмжлэлээр бус хүсэлтээр шийдвэрлэдэг тул тусдаа бие даасан шаардлага гэж гаргасан нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

  1. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2016/3-94 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах.
  2. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах
  1. Үндсэн зээлийн 136,656,109 төгрөг

Б.  Зээлийн хүүгийн төлбөрт 213,253 төгрөг

  1. Зээлийн нэмэгдүүлсэн хүү 213,123 төгрөг Г. Нотариатын зардал 48,000 төгрөг

Нийт 137,130,485 төгрөгийг гаргуулах.

  1. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох
  1. Н. //, М. // нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, 1-р хороолол, 5-р байр, ... тоотод  байрлах, Ү-...... улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
  2. И.Г //-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сум 2-р баг, Аргал Бөхөг 7-р хэсэг, 1-р гудамж, 5 тоотод байрлах, Г-1401001305 улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, 18623283909047 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  3. Н.Г //-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2-р багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-......улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай,

..... нэгж талбарын дугаартай, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

  1. Н.Г //-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2-р багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-......улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, 866 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  2. Н.Г //-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2-р багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-......улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, 758 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  3. Г. //-гийн өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2-р баг, Аргал бөхөг 7-р хэсэг, 1-р гудамж,4 тоотод байрлах, Г-......улсын          бүртгэлийн     дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  4.  Н.Г //-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2-р баг, Аргал бөхөг 7-р хэсэг, 1-р гудамж, 1 тоотод байрлах, Г-......улсын  бүртгэлийн     дугаартай, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  5. Г. //-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2-р баг, Аргал бөхөг 7-р хэсэг, 1-р гудамж, 3 тоотод байрлах, Г-......улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
  6. Р. //-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2-р баг, Аргал бөхөг 7-р хэсэг, 1-р гудамж, 2 тоотод байрлах, Г-......улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.

гийн нэхэмжлэлтэй Э.Э ХХК, нэр хий 6 хүнд холбогдох иргэний хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба хариуцагч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш төлөлт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар бууруулж байна. Үүнд:

  1. Үндсэн зээлийн төлбөрийг 10,591,027 төгрөгөөр бууруулж, 126,065,082 төгрөг, хүүгийн төлбөрийг 108,524 төгрөгөөр бууруулж 104,524 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 265,230 төгрөгөөр нэмэгдүүлж 478,353 төгрөг, нийт 126,695,959 /нотариатын зардал 48,000 төгрөг ороод/ төгрөг,

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

  1. Хариуцагчтай 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 2016/Б-94 тоот Барьцааны гэрээний дагуу барьцаанд бүртгэгдсэн Д.С//-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 25-р байр, 8 тоотод байрлах, Ү- улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, 39 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэлд дурдалгүй орхигдуулсан байсныг залруулан нийт 10 барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.

гийн нэхэмжлэлтэй Э.Э ХХК нарт холбогдох иргэний хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба хариуцагч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш төлөлт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар бууруулж байна. Үүнд:

Үндсэн зээлийн төлбөрийг 25,917,182 төгрөгөөр бууруулж, 100,147,900 төгрөг, хүүгийн төлбөрийг 49,774 төгрөгөөр бууруулж 54,750 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 19,459 төгрөгөөр нэмэгдүүлж 497,812 төгрөг, нийт 100,748,462 /нотариатын зардал 48,000 төгрөг ороод/

Зээлдэгч “Э.Э ” ХХК нь нэхэмжлэгчтэй 2016 онд зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 140 сая төгрөгийг 60 сараар авсан. Хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үндсэн зээлд 39 852 099 төгрөг, хүүд 9 444 119 төгрөг төлсөн. Төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэл гаргасан. Төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна.

Төрийн байгууллагын буруутай үйлдэл гэж байна. Манайтай энэ нь хамааралгүй. Гэрээгээ удаа дараа зөрчиж байсан. Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар төрийн албан тушаалтан шийдвэр гаргасан бол үүнийг үндэслэлгүй гэж үзсэн бол захиргааны шүүхэд гомдол гаргах боломжтой байсан боловч зөвшөөрсөн байна. Хариуцагч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй гэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгасан бол үргэлжлэх боломжтой байсан. Гэтэл төлөх чадваргүй болсон нь харагдаж байх тул нэхэмжлэлээ дэмжинэ гэв.

 

Хариуцагч “Э.Э ” ХХК, хариуцагч бөгөөд хариуцагч нарын төлөөлөгч И.Г нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай Э.Э ХХК-ийн Чулууны үйлдвэр нь 100 айлд 2006 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулж Хятад компаниудтай өрсөлдөн 100% монгол залуучуудын ур ухаан хөдөлмөр бүтээл шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж “Зөвхөн Монголдоо” нэрээр зах зээлд танигдан Монгол улсын бүтээн байгуулалтад олон барилга байгууламж , тавилгын үйлдвэрүүд, компаниуд, хувь хүмүүсийн чулуун тавцангийн хэрэгцээг ханган зөвхөн өөрсдийн хүч хөдөлмөрөөр хөл дээрээ босож ажлаа ямар ч хүнд нөхцөлд зогсолтгүй өнөөдрийг хүртэл улсдаа төлөх ёстой татвар нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн олон залуучуудыг ажилтай орлоготой байлгах үүргээ гүйцэтгэсээр ирсэн билээ. Гэтэл ажилд маань өөрсдөөс шалтгаалаагүй улс орны зохицуулалттай ажлуудаас манай ажил болон эдийн засагт доголдол үүссэн. Доголдол гарсан шалтгаан нь:

  1. 2018 онд 100 айлын суурьшлын бүсэд чулууны үйлдвэр болон төмрийн үйлдвэрүүд байлгах ёсгүй гээд 2018 оны 5-р сард Улаанбаатар Хотын захиргаа, Мэргэжлийн Хяналтын байгууллагаас нүүхийг шаардсан. Бид ч хууль дүрмээ биелүүлэн Налайхын Аж Үйлдвэрийн Паркад хуваарилсан газарт нь хөөцөлдөж гэрээ байгуулан өөрийн үйлдвэрийг зогсоон тоног төхөөрөмжийг хураан шийдвэрийг биелүүлсэн боловч одоо болтол НАҮПарк дэд бүтэц хөгжөөгүй шалтгаанаар ашиглалтад ороогүй хоосон газар өгсөн нь ажилд болон эдийн засагт маш том хохирол учирсан. Гэтэл одоог болтол 100 айлд ажилладаг Хятад чулууны үйлдвэрүүд нүүх нь байтугай нэмж үйлдвэр барьж улам дүрэм журмыг нь зөрчин ажиллаж байна.
  2. Бид 200.000.000 /Хоёр зуун сая төгрөг/-н санхүүжилт хүссэн боловч 140.000.000 төгрөг олгогдсон. Энэ нь төслөө хэрэгжүүлэхэд зохих хэмжээний хүндрэлтэй байсан.
  3. 2016.12.21-нд зээл авах гэрээ байгуулсан боловч 2017.08-р сард олгогдсон нь үйл ажиллагаа явуулж эргэлт хийхэд удааширч нөлөөлсөн.
  4. Бид бэлдцээ БНХАУ-с татан оруулдаг бөгөөд ачаа тээврийн хүндрэл учирч түүхий эд ачсан тээвэр осолд орж чулуун тавцан олноор хагарсан.
  5. Чулууны үйлдвэрийн байранд гал гарсан зэрэг шалтгаануудаас эргэн төлөлтөд хүндрэл учирч графикийн дагуу төлөлт хийгдээгүй нь үнэн болно. Гэхдээ бид ямар ч хүнд бэрхшээлийг туулж үйлдвэрээ одоогоос жигд үйл ажиллагаанд оруулсан. Ажил маань жигдрэн 100 айлаас өөр газарт ажиллуулж байна. Иймд бид ЖДҮ-г хөгжүүлэх сангаас авсан зээлийн эргэн төлөлтийг өөрсдийн хүч нөөцийг ашиглан жигд төлөлтөд оруулан төлөх болно. Иймд бидний энэ шалтгаануудыг үндэслэн ЖДҮ-г хөгжүүлэх сантай эвлэрүүлэн цаашид хамтран ажиллах бололцоог олгож өгөхийг хүсэж байна. Бид хичээн зээлийн төлбөрийг тохиролцон барагдуулах болно гэжээ.

 

Хариуцагч Н., Р., Г., Г., М. нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 онд "Э.Э" ХХК-ийн ЖДҮ-г хөгжүүлэх сангаас авсан зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгөө тавьсан нь үнэн болно. Гэтэл компанийн дотоод үйл ажиллагаанаас үл хамааран эдийн засгийн доголдол үүссэн. Шалтгаан нь 2018 оны 5-р сард Хотын захиргаанаас 100 айлын чулууны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан. Налайхын Аж үйлдвэрийн Паркад үйлдвэр байгуулах газар хуваарилсан боловч одоог хүртэл дэд бүтэц нь хийгдээгүй байгаа тул үйлдвэр баригдах ямар ч тохироо бүрдээгүй байна. Үүний улмаас 2018 оны 5-р сараас эдийн засгийн доголдол үүсэж ЖДҮ-г хөгжүүлэх сангаас авсан зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн нь үнэн. Иймд “Э.Э” ХХК-н ЖДҮ-г хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлөлтийн учир байдлыг харгалзан үзэж хооронд нь эвлэрлийн гэрээг хийлгэх саналтай байна. Уг хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.

 

Хариуцагч “Э.Э ” ХХК, Н.Г, И.Г, Д.Снарын төлөөлөгч Э.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 222.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчээс хамаараагүй. Үүрэг гүйцэтгүүлэгчээс хамаарсан. Зээлдүүлэгч нь төрийн байгууллага бөгөөд хариуцагчийн үйл ажиллагаанд төрийн байгууллага саад учруулсан юм. Гэрээ нь 2022 оны 8 сард дуусна. Хүүг зөвшөөрч байгаа. Нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Банк эрх бүхий этгээдийн хууль дээр нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцохоор байгаа юм. Гэрээний үүргийг бүхэлд нь зөрчсөн асуудал байхгүй. 55 удаагийн төлөлт хийсэн ба төлбөрийг бага хэмжээгээр л төлсөн. Бүхэлд нь зөрчөөгүй. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэх ёсгүй. Нотариатын задал нь хариуцагчид хамааралгүй юм. Хариуцагчаа зөв тодорхойлохгүй байна гэв.

 

Хариуцагч И.Г болон хариуцагч Г., М., Н. нарын төлөөлөгч И.Г, хариуцагч Г., Р. нарын өмгөөлөгч М.Ү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийг 5 жилээр олгосон байдаг. Гэтэл үйл ажиллагаа явуулж байсан газраас нүүхийг төрийн байгууллагаас шаардсаны улмаас үйл ажиллагаа доголдсон. Иймд Иргэний хуулийн 222.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй. Мөн нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэх ёсгүй гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г нь шүүхэд болон “Э.Э ” ХХК, И.Г нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 2016/3-94 дугаар зээлийн гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 7-12 дугаар тал/, 2016/Б-94 дугаар барьцааны гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 13-17 дугаар тал/, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 18-21 дүгээр тал/, төслийн зээлийн өргөдлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 22-25 дугаар тал/, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгааны хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 26 дугаар тал/, 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхийг зөвшөөрсөн мэдэгдлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 27 дугаар тал/, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолтын хуулбар 2 ширхэг /хэргийн 1 дүгээр хавтас 28-29 дүгээр тал/, Шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн тодорхойлолтын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 31 дүгээр тал/, Н., М. нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 37 дугаар тал/, Дахан-Уул аймгийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн лавлагааны хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 38 дугаар тал/, Н., М. нараас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Н.Гт олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 40 дүгээр тал/, И.Г-ынүл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 41 дүгээр тал/, И.Гас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Э.Э ” ХХК-д олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 42 дугаар тал/, Н.Гын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 44 дүгээр тал/, Н.Гаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Э.Э ” ХХК-д олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 45 дугаар тал/, Н.Гын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 47 дугаар тал/, Н.Гаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Э.Э ” ХХК-д олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 48 дугаар тал/, Н.Гын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000291991 дүгээр гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 50 дугаар тал/, Н.Гаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Э.Э ” ХХК-д олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 51 дүгээр тал/, Г.ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 53 дугаар тал/, Г.аас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Э.Э ” ХХК-д олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 54 дүгээр тал/, Г.гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дүгээр гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 56 дугаар тал/, Г.гаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Э.Э ” ХХК-д олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 57 дугаар тал/, Р.ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 59 дүгээр тал/, Р.аас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Э.Э ” ХХК-д олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 60 дугаар тал/, Н.Гын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 62 дугаар тал/, Н.Гаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Э.Э ” ХХК-д олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 63 дугаар тал/, гийн 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн мэдэгдлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 65, 72 дугаар тал/, уулзалтын тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 68-69 дүгээр тал/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б-20 дугаар тушаалын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 71 дүгээр тал/, мөнгөний тасалбар /хэргийн 1 дүгээр хавтас 73 дугаар тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 74 дүгээр тал/, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 75 дугаар тал/, зээлийн хөшүүргийн тооцоо /хэргийн 1 дүгээр хавтас 76 дугаар тал/, Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/30 дугаар албан тоот, Жижиг, дунд үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн А/273 дугаар тушаалын хуулбар, Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 68 дугаар, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 264 дугаар тогтоолын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 202-207 дугаар тал/, 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 219-220 дугаар тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хэргийн 1 дүгээр тал 221 дүгээр тал/, зээлийн эргэн төлөлтийн жагсаалт /хэргийн 2 дугаар хавтас 85-86 дугаар тал/, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээл эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулгыг /хэргийн 2 дугаар хавтас 89-91 дүгээр тал/ тус тус нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч тал шүүхэд тус компанийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04/01 дүгээр албан тоот /хэргийн 1 дүгээр хавтас 147 дугаар тал/, гийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/243 дугаар албан тоотыг /хэргийн 1 дүгээр хавтас 148 дугаар тал/ тус тус нотлох баримтаар гаргасан.

 

Шүүх хариуцагч талын хүсэлтээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-с цахилгаан эрчим хүчний хангамжийн талаарх баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 139-142 дугаар тал/, нэхэмжлэгчээс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 144-145 дугаар тал/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Э.Э ” ХХК-д холбогдох 2018 оны зөрчлийн хэргийн талаарх баримтуудыг /хэргийн 1 дүгээр хавтас 163-170 дугаар тал/ тус тус нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “Э.Э ” ХХК, И.Г нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 100,748,462 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Д.Ү.Гт олгож, хариуцагч “Э.Э ” ХХК, И.Г нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г нь 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 137,130,485 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-......., Г-.........., Г-........, Г-......, Г-........, Г-..........., Г-............, Г-............., Г-......дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн зээлд 126,065,082 төгрөг, хүүд 104,524 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 478,353 төгрөг, нийт 126,695,959 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө дээр нэмж эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэгдсэн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж өөрчилсөн. /хэргийн 1 дүгээр хавтас 218 дугаар тал/

Үүний дараа 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,147,900 төгрөг, хүүд 54,750 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 497,812 төгрөг, нийт 100,748,462 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. /хэргийн 2 дугаар хавтас 83 дугаар тал/

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тул хариуцагчид дахин гардуулах ажиллагаа явуулах шаардлагагүй юм.

 

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдаж, 140,000,000 төгрөгийн зээл олгосон үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин хариуцагч нь төрийн байгууллагын хориглох үйл ажиллагаа буюу үйлдвэрийг нүүлгэсэн, цахилгаан эрчим хүчээр хангаагүй тул хариуцагчийн үйл ажиллагаанд төрийн байгууллага саад учруулж зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн, анх тохиролцсоноос бага зээлийг хугацаа хоцорч олгосон тул төсөл хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлсөн, зам тээврийн ослоос болж материал, түүхий эдэд хохирол учирсан, гал түймэр гарснаас болж үйлдвэрт хохирол учир гэх шалтгаанаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхгүй, зээлийг хэвийн төлөлтөд оруулна гэж маргаж байна.

 

Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 140,000,000 төгрөгийн үнэ бүхий 60 сарын хугацаатай зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүү болон хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 7-12 дугаар тал/

 

Энэхүү зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс зээл олгосон талаар хариуцагч маргаагүй тул шүүх зохигчдын маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /2006 оны 06 дугаар сарын 29-ны өдөр батлагдаж 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүчингүй болсон/-н 5 дугаар зүйлийн 5.4.6-д зааснаар зээлийн гэрээ байгуулсан нь Засгийн газрын тусгай санд хамаарна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар сангийн хөрөнгийг тодорхой журмаар зохицуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх, өөрөөр хэлбэл зээл олгох үйл ажиллагаа явуулна гэжээ.

Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн хууль /2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдаж 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөгдсөн/-н 5 дугаар зүйлийн 5.3.5-д зааснаар нь Засгийн газрын тусгай санд хамаарна. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д гийн хөрөнгийн зарцуулалтыг тухайн салбарын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий зээл олгох гэжээ.

 

Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн А-273 дугаар тушаалаар г татан буулгаж, эрх залгамжлагч буюу Жижиг, дунд үйлдвэрийн газрыг байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 204-205 дугаар тал/

Мөн гийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт үндсэн үйл ажиллагааны чиглэлийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, дэмжих гэж тодорхойлжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 70 дугаар тал/

 

Дээрхээс дүгнэвэл зохигчдын хооронд зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгосон зээлийн буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч нь зээлийг хугацаа хэтрүүлж олгосон гэж маргасан боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй тул зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээний дагуу олгосон гэж үзлээ.

Түүнчлэн зээлийн гэрээний үнэ нь 140,000,000 төгрөг байх бөгөөд харин хариуцагч нь зээлийн хүсэлтэд 200,000,000 төгрөг гэж дурдсан байна. /хэргийн 22-25 дугаар тал/

Хэдийгээр зээлдэгч нь 200,000,000 төгрөгийн зээл хүссэн байх боловч гэрээний талууд зээлийн гэрээг 140,000,000 төгрөгийн хэмжээд байгуулж, олгосон байх тул хариуцагчийн зээлийг тохиролцсон хэмжээнээс багаар олгосон гэх тайлбар үндэслэлгүй.

 

Төрийн байгууллагаас хариуцагчийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх тайлбарын хувьд Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, тэмдэглэл үйлдэн улмаар 10-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэн, прокуророос дугаар олгогдсон байна. /хэргийн 1 дүгээр хавтас 164-165 дугаар тал/

Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02-06-045/15 дугаар актаар хариуцагч “Э.Э ” ХХК-ний чулууны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ. /хэргийн 1 дүгээр хавтас 166-167 дугаар/

Эдгээр баримтуудаас үзэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас хариуцагч “Э.Э ” ХХК-ний чулууны үйлдвэрийн үйл ажиллагаа нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэлийн технологийн горим, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ажилтныг эрүүл мэндийн үзлэг хамруулж, дүгнэлт гаргуулаагүй, аюулгүй ажиллагааны дүрэм батлан мөрдүүлээгүй, дээврийн төмрийн үйлдвэр нь суурьшлын бүсэд байрлан үйлдвэрлэл явуулж оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн зэргээр дүгнэсэн байна.

Мөн хариуцагч “Э.Э ” ХХК-ний цахилгаан эрчим хүчийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-с тасалдуулсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Үүнээс үзэхэд хариуцагч “Э.Э ” ХХК-ний үйл ажиллагааг зогсоосон нь түүний холбогдох дүрэм, журам зөрчиж, үйлдвэрлэл явуулсантай холбоотой байх тул төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн гэх тайлбар үндэслэлгүй.

 

Түүнчлэн хэдийгээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хариуцагч “Э.Э ” ХХК-ний үйл ажиллагааг зогсоосон байх боловч ийнхүү зогсоосон нь түүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тул энэхүү үйл баримт нь Иргэний хуулийн 222 дүгээр зүйлийн 222.2-д хамаарахгүй юм.

Үүнээс гадна хариуцагч нарын төлөөлөгч Э.Аы төрийн байгууллагаас хариуцагч “Э.Э ” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан тул үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй.

 

Цаашлаад хариуцагч “Э.Э ” ХХК нь өөрийн үйлдвэрлэлийн түүхий эд, бараа материалыг тээвэрлэх явцад зам тээврийн осол гарсан, мөн гал түймэр гарсан гэх тайлбар нь нэхэмжлэгчид хамааралгүй юм.

 

Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн гаргаж буй тайлбар нь зээлийн гэрээнээс чөлөөлөх, эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацааг хойшлуулах эрх олгохгүй.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 1/1584 дүгээр албан тоотоор хариуцагч “Э.Э ” ХХК-д зээлийн гэрээний зөрчил үүссэнийг мэдэгдэж, зөрчил арилгах тодорхой хугацаа олгосон байна. /хэргийн 1 дүгээр хавтас 65 дугаар тал/

Гэвч зээлдэгч нар нь заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй болох нь хариуцагч “Э.Э ” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04/01 дүгээр албан тоот, хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 147 дугаар тал/

Эдгээр үндэслэлээс гадна хариуцагч нарын төлөөлөгч нь эргэн төлөлтийн хуваарийг хэвийн байдалд оруулж, цаашид гэрээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэх байсан гэж маргасан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил арилаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрх үүссэн байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул 3 жил, 87 хоног гэрээ хэрэгжсэн байна.

Иймд гэрээ хэрэгжсэн хугацаанд хариуцагч буюу зээлдэгч “Э.Э ” ХХК, И.Г нарт үүссэн зээлийн гэрээний үүрэг болох хүүг тооцвол 1 жилд 4,200,000 /140,000,000*3%/ төгрөг, 3 жилд 12,600,000 төгрөг, 1 хоногт 11,506.85 /4,200,000/365/ төгрөг, 87 хоногт 1,001,095.95 төгрөг, нийт 13,601,095.95 төгрөг болно. Үүн дээр үндсэн зээл болох 140,000,000 төгрөгийг нэмбэл нийт 153,601,095.95 төгрөг юм.

 

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү тооцох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч нарыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 52,629,712 төгрөг төлсөн гэх тооцоог шүүхэд гаргасан. /хэргийн 2 дугаар хавтас 85-86 дугаар тал/

Хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү тооцооны талаар маргаагүй, нэмж төлбөр төлсөн баримт ирүүлээгүй тул хариуцагч “Э.Э ” ХХК, И.Г нарыг зээлийн гэрээний үүрэгт дээрх мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн гэж үзнэ.

 

Эдгээр үндэслэлээр зээлдэгч нарт гэрээний дагуу үүссэн үүрэг 153,601,095.95 төгрөгөөс төлсөн төлбөр 52,629,712 төгрөгийг хасвал 100,971,383.95 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 100,748,462 төгрөг нэхэмжилсэн тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч болон “Э.Э ” ХХК, И.Г нар нь 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 2016/Б-94 дүгээр барьцааны гэрээ байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 13-17 дугаар тал/

Уг гэрээний зүйл нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 26 дураар байр, 10 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-........дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв орон сууц, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дураар байр, 8 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-........дугаарт бүртгэгдсэн, 39 м.кв орон сууц, Дархан Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 1 дүгээр хороолол, 5 дугаар байр, 41 тоот хаягт байрлах, эрхий улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв орон сууц байна.

Үүнээс дараа нэхэмжлэгч болон “Э.Э ” ХХК, И.Г нар нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэсэн гэрээг байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 18-21 дүгээр тал/

Уг гэрээний зүйл нь Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 гудамж, 5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-1401001305 дугаарт бүртгэгдсэн, 18623283909047 нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв газар, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 гудамж, 3 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв газар, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 гудамж, 2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв газар, Сэлэнгэ аймаг, Орхон сум, 2 дугаар баг, Овоот хороолол гудамжинд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ******* дугаарт бүртгэгдсэн, 758 м.кв газар, , Сэлэнгэ аймаг, Орхон сум, 2 дугаар баг, Овоот хороолол гудамжинд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ******* дугаарт бүртгэгдсэн, 866 м.кв газар, , Сэлэнгэ аймаг, Орхон сум, 2 дугаар баг, Овоот хороолол гудамжинд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ..... дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв газар, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 гудамж, 1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв газар, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 гудамж, 4 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, ******* нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв газар байна.

Эдгээр барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр болсон байна.

Зохигчид дээрх 2 барьцааны гэрээг төлөөлөн байгуулах эрх олгосон итгэмжлэл болон өмчлөлийн талаар маргаагүй.

 

Иймд хариуцагч “Э.Э ” ХХК, И.Г нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах үндэслэлтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд анх нэхэмжлэл гаргасан нь улсын төсөвт үйлдвэрийн газар болох нь уг байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 1 дүгээр хавтас 70 дугаар тал/-ний хуулбараар тогтоогдсон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэх журамтай тул хариуцагч “Э.Э ” ХХК, И.Г нараас 661,692 төгрөг төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч “Э.Э ” ХХК, И.Г нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 100,748,462 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Д.Ү.Гт олгосугай.
  2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Э.Э ” ХХК, И.Г нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 26 дураар байр, 10 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-........дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв орон сууц, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дураар байр, 8 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-........дугаарт бүртгэгдсэн, 39 м.кв орон сууц, Дархан Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 1 дүгээр хороолол, 5 дугаар байр, 41 тоот хаягт байрлах, эрхий улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв орон сууц, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 гудамж, 5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-1401001305 дугаарт бүртгэгдсэн, 18623283909047 нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв газар, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 гудамж, 3 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв газар, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 гудамж, 2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв газар, Сэлэнгэ аймаг, Орхон сум, 2 дугаар баг, Овоот хороолол гудамжинд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ******* дугаарт бүртгэгдсэн, 758 м.кв газар, , Сэлэнгэ аймаг, Орхон сум, 2 дугаар баг, Овоот хороолол гудамжинд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ******* дугаарт бүртгэгдсэн, 866 м.кв газар, , Сэлэнгэ аймаг, Орхон сум, 2 дугаар баг, Овоот хороолол гудамжинд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ..... дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв газар, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 гудамж, 1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв газар, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 гудамж, 4 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэгдсэн, ******* нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э.Э ” ХХК, И.Г нараас 661,692 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД