| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0529/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/769 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б. хөтлөн,
улсын яллагч Д.Батзаяа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, Д.Мөнх-Очир,
хохирогч “” ХХК-ийн захирал Д., тус байгууллагын хууль ёсны төлөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт овогт гийн д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305042020405 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *******, *******-******* Аюушийн 25-01 дүгээр ******* *******од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн*******ны *******ын ны од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ХД/, овогт гийн .
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “" ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх явцдаа компанийн худалдаалах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан бэлэн бүтээгдэхүүний орлогоос 391.751.335 төгрөгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгоор өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч зарцуулан бусдад их хэмжээний хохирол учруулан завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Би 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “” ХХК-нд борлуулагчаар ажилласан. Энэхүү хугацаанд нийтдээ “” ХХК-нд 11 жилийн турш ажилласан бөгөөд энэ хугацаанд намайг 391,751,335 төгрөгийг завшсан гэж гомдол гаргасан. Тодорхой мөнгөн дүнг төлөхөө би компанидаа илэрхийлсэн гэхдээ 391,751,335 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2014 оноос хойш цалин огт аваагүй. Гэтэл 2014-2018 он хүртэлх хугацаанд надад бэлэн мөнгөөр цалин өгсөн гэж хэлсэн байсан. 2012 онд цалинг 2,5 хувиар бодож тохиролцсон. 2018 онд цалинг орлогын 5 хувиар тооцохоор болсон. Одоогоор шинжээчийн дүгнэлтэд ороогүй хөдөө орон нутгийн харилцагч нараас авах 125,832,000 төгрөгийн авлага байгаа. Энэхүү мөнгөн дүнг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Мөн борлуулалтын өдрийн зардлыг өдрийн 10,000 төгрөгөөр тооцож хассан байна. Би ажилласан өдрөө тоолоход 2018 оноос хойш 1034 өдөр ажилласан байна лээ. Үүнд өдрийн зардлуудад хоол, машины түлш, захуудын орж гарах хаалганы мөнгийг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож нийт 51,700,000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. Эрдэнэт хотод байдаг гэдэг харилцагчтай уулзахаар очтол хүүхэд нь ээж байхгүй байгаа гэж хэлсэн. 3,347,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Ээждээ хэлээд өгөөч гэж хэлсэн. Одоо Сүхбаатар аймгийн “-” ХХК-тай тооцоо нийлэхээр ярилцаж байгаа. Гэвч тус “-” ХХК нь олон жилийн өмнөх буюу 2018-2020 он хүртэлх дата сервер нь байхгүй, манайх устгачихсан. Серверийн газарт хүсэлт гаргаад өгсөн байгаа. Сэргээгдэхээр нь хоёулаа тооцоогоо нийлүүлье гэсэн хариу өгсөн. Нарантуул захын өндөг №9 лангуунаас 35,432,800 төгрөг, Нарантуул захын ээс 38,912,200 төгрөг, Ховд аймгийн иас 1,442,000 төгрөг, Эрдэнэт захын гаас 3,347,000 төгрөг, Сүхбаатар аймгийн гэх хүнээс 5,040,000 төгрөг, Хөвсгөл аймгийн гэх хүнээс 41,658,000 төгрөгийн нийт 125,832,000 төгрөгийн авлагатай байна. Ийм хүмүүсээс авлагатай талаар би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлээгүй. Олон жилийн өмнөх тооцоо тул шүүж, нэгтгэхэд нэлээн цаг хугацаа зарцуулсан. Мөн шинжээч дээр очиж энэ авлагуудаа хасуулж, мэдүүлнэ гэж байсан боловч шинжээч намайг дуудаж уулзаагүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “” ХХК-ийн захирал Д. мэдүүлэхдээ “д борлуулалт тооцоод 2016 оноос авлагагүй явж байсан. 2016 оноос хойш манай гэр бүлийн хүн нас бараад би өөрөө 2021 онд тархины хавдар тусаж эмчлүүлсэн. Энэ үеэр бидний зүгээс компанийн үйл ажиллагаанд хяналт сайн тавьж ажиллаж чадаагүй тал бий. 2022 онд хамгийн их ажилласан байсан. 2016 онд нь 40,000,000 төгрөгийн дутагдалтай байсан. Үүнийг нь цалингаас нь хасаад 10,000,000 гаруй төгрөгийн авлагатай байсан. 2022 оны 4 дүгээр сард манай компани борлуулалтынхаа үнийг нэмсэн. Борлуулалт хийдэг зах, худалдааны төвүүд дээр очоод уулзахад танай борлуулагч бараа бүтээгдэхүүн тус бүрд 100 төгрөг нэмж зарж байсан гэдэг. Ингээд тооцоод үзвэл сүүлийн 1 жилийн хугацаанд нь 68,000,000 төгрөгийн ашиг олсон байгаа юм. Үүнийг бол бид аас нэхэмжлээгүй. Итгэмжлэл үйлдэж тооцоогоо хариуцуулж өгөөгүй нь алдаа боллоо. Одоо манай компанийн зүгээс аас компанийн Киа Бонго-3 автомашинаа болон нийт 526,333,333 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ “Өмнөх шүүх хуралдаанаас гарч ирээд бид д хамтраад ажиллая эсвэл хаанаас авлагатай юм бэ, бид нар цуг явъя гэж хэлсэн. 2 сарын дараа шүүх хуралдаан болохоос 2-3 хоногийн өмнө Төмөрцэцэг өмгөөлөгчтэй уулзаад явахдаа энэ хохирол нөхөн төлбөрийг яаж хэрхэн барагдуулах вэ гэдэг талаар ямар ч санал санаачилга байгаагүй. нь 391,751,335 төгрөгийн хохирол учруулсан. Үүн дээр нь харилцагч тэй тооцоо нийлсэн гэсэн боловч компанид орж ирээгүй мөнгө нь 119,150,000 төгрөг байгаа юм. Мөн аудитын зардал болох 40,000,000 төгрөгийг хөрөнгө завшсан 3 хүндээ хувааж нэг хүний 13,333,333 төгрөг болсон бөгөөд нийт 526,333,333 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс өмнөх 7 хоногт аас манай байгууллагад төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж, одоо 506,333,333 төгрөгийн хохиролтой байна. 2017-2022 он хүртэлх ын цалин болох 122,142,013 төгрөгийг хохиролд оруулаагүй хасаж тооцсон байгаа.” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.ын өгсөн: “Манай “” ХХК нь 2002 онд байгуулагдаж байсан. Манай кимчиний үйлдвэрийн компанийн хаяг нь , , нарыг анх ажилд авахад нь аман гэрээ хийж гэрээнд тухайн үед цалинг нь өөрсөдтэй нь тохироод борлуулалтын орлогоос 2.5 хувь бодож өгөхөөр болсон. Бичгээр гэрээ хийсэн зүйл огт байхгүй. Манай компани нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг руу кимчигээ унаанд тавьж өгч борлуулалт хийдэг. Нийт 10 орчим ажилтантай гурван борлуулагч, үйлдвэрийн ажилчидтай харин нягтлан байхгүй цалинг би тавьдаг байсан. Борлуулалтын орлогыг өдөр болгон хийдэг байснаа сүүлд хэд хоногт нэг удаа тооцоог тулахад борлуулагч нар хувь хүнээс авлагатай, тухайн дэлгүүр мөнгөө өгөөгүй гэх шалтгаан хэлдэг байсан. Борлуулалтын орлого дутаж худлаа хэлэх болсноос нь болж г 2021 оны 9 сар хүртэл цалинг нь тогтмол өгч байгаад борлуулалтын орлогоос үлдэгдэл ихтэй байсан тул борлуулалтын мөнгөө гүйцээж байж цалингаа аваарай гэж хэлээд 2021 оноос хойш нэг ч цалин тавиагүй. ын хувьд 2012 оноос ажиллах хугацаанд цалинг нь бэлнээр өгч байгаад 2018 оноос хойш борлуулалтын авлага өндөр болсон тул цалин тавиагүй авлагаа гүйцээж ав гэсэн шаардлага тавьсан. д мөн адил 2018 оноос хойш цалин тавиагүй. Тэрнээс хойш гурван борлуулагч цалингүй явсаар байгаад борлуулалтын орлогоос хэдэн жилийн хугацаанд их хэмжээний мөнгө завшсан байсан. 636.477.120 төгрөгийг хувьдаа завшиж манай компанид их хэмжээний хохирол учруулж ажиллах хугацаандаа байр, гарааш, машин авч мөн 2022 оны 4 сараас кимчины үнээ нэмж борлуулахаар болоход уг мөнгөн дүн дээр ширхэг бүр дээр 100 төгрөг нэмж зарж борлуулж ашиг унагаадаг байсан. Энэ талаар 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дараагийн борлуулалт хийхдээ мэдсэн...Манай компанид борлуулалтын ажилтны ажлын газрын тодорхойлолт гэж байгаа. Тодорхойлолдон дээр борлуулагч нь машинаа бариад нэг төрлийн бараагаа худалдан борлуулаад тухайн мөнгө, падаан, баримтыг компанид тушаах ёстой гэж заасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)
2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.ын дахин өгсөн: “2021 онд манай компанийн борлуулагч байсан *******ын хамт Да хүрээ зах орж 16.000.000 төгрөгийн бэлэн мөнгөнд улсын дугаартай, Кіа bongo 3 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч *******ын нэр дээр уг тээврийн хэрэгслийг шилжүүлж, *******д уг машиныг өр дутагдалгүй, гамтай хэрэглэвэл чи аваарай гэж хэлсэн. Одоо манай компанид их хэмжээний өр дутагдал үүсгэсэн учир компанийн машиныг буцааж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)
2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ийн өгсөн: “Би 20 гаруй жилийн хугацаанд кимчи зээлээр авч байна. Анх кимчи худалдаанд гарч ирээд тэрнээс хойш зээлээр аваад төлдөг байсан. 2023 оны 9 дүгээр сард ирж надтай тооцоо тулгахад 21 сая төгрөг байсан. Тэгээд тооцоо нийлснээс хойш “” ХХК-ийн Голомт банкны данс руу мөнгө шилжүүлээд үлдэгдэл 4.540.000 төгрөгийн өртэй үлдсэн. Уг мөнгөө төлж барагдуулна. бараа өгөхдөө ямар нэг падаан өгдөггүй, бараагаа буулгаад хаяад явчихдаг байсан. Тэгээд уг барааг нь би дэвтэр дээр тулаад бичсэн нийт төгрөгийн тооцоог тулаад тэрнээс хойш мөнгөө төлөөд 7.540.000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Мөн нэмж зарсан мөнгөн дүнг хассан. Захирал нь өөрөө мөнгөө хасаад шилжүүлчих гэсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)
2.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.ийн өгсөн: “Би “” ХХК-аас анх худалдаанд кимчи зарж эхэлсэн үеэс кимчи авч цааш худалдаалдаг байсан. Миний тооцоогоор арван жил гаруй болж байна. ын өмнөх борлуулагч тооцоогоо яс авдаг байсан. Харин бараагаа буулгачхаад, падаан өгөхгүй, өөрөө машин руугаа ороод бичдэг байсан. 7-8 жилийн өмнөөс зээл тавьж, ын данс руу зарим кимчини мөнгийг хийдэг байсан. Би “” ХХК-аас 5-6 жилийн өмнө кимчи зээлээр авч өр тавьж эхэлсэн. Миний бодлоор 110.000.000-аад сая төгрөгийн өр байсан. Одоогоос 5 сарын өмнө эгчийн Голомт банкны данс руу 30.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг ын данс руу шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 07-нд үлдэгдэл 78.500.000 төгрөгийн өртэй байсан. 2023 оны намар нэг дэвтэр барьчихсан та 150.658.000 төгрөгийн өртэй та гарын үсгээ зурчих дараа хоёулаа болно гээд тулгаад байхаар нь зурчихсан. Сүүлд би нөхрийнхөө дансыг болон өөрийнхөө дэвтрийг шүүгээд 110.000.000 төгрөг болсон. Намайг кимчи аваагүй өдөр хүртэл кимчи авсан мэтээр биччихсэн байсан. Тэгээд өөрт нь хэлээд 110.000.000 төгрөгөөр барагдуулахаар болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)
2.5 ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1207/0209 дугаартай *******ыг борлуулалт хариуцсан ажилтнаар авах тухай захирлын тушаал (хавтаст хэргийн 25 дахь тал)
2.6 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай “Гроут финанс аудит" ХХК-аас гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/06 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "Дүгнэлт: Тус компанид борлуулагчаар ажиллаж байсан ******* нь компанийн борлуулалтын орлогоос 394,716,970 / Гурван зуун ерэн дөрвөн сая долоон зуун арван зургаан мянга есөн зуун далан /төгрөгийн кимчиний үнийг тушаагаагүй дутагдуулсан байна” гэж дүгнэсэн байгаа нь шинжилгээгээр нэмэгдэж 547,343,075.00 төгрөг гарч байх тул “Гроут финанс аудит” ХХК-аас гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/06 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь “Гроут финанс аудит” ХХК-ийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр *******ын “” ХХК-д төлөх төлбөрийг тооцохдоо 2017-2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 550,308,710.00 төгрөгөөр тогтоосон нь шинжилгээгээр 547,343,075.00 төгрөг болж байна. “Гроут финанс аудит” ХХК-ийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр *******аас авах 2016 оны авлагын үлдэгдэл 89,221,960.00 төгрөг гэснийг шинжилгээнд ирүүлсэн баримтаар тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. “Гроут финанс аудит” ХХК-ийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр “” ХХК-ийн бусад харилцагч иргэдээс авах авлагыг 244,813,700.00 төгрөгөөр тооцож *******ын тооцооноос хассаныг шинжилгээнд ирүүлсэн баримтаар тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Иймд шинжилгээнд ирүүлсэн баримтаар “” ХХК-ийн борлуулалтын ажилтан ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс (СБ-7, 03/17/001 хуудаст авагдсанаар эхний үлдэгдлийг тооцсон) 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хоорондох хугацаанд ажиллахдаа нийт 8,794,162,200.00 төгрөгийн бараа, материалыг худалдан борлуулснаас захирал Д.ын тооцсоноор нийт 342,181,455.00 /122,327,400+219,854,055/ төгрөгийг зардалд тооцсон, бэлэн мөнгөөр 421,532,670.00 төгрөг тушаасан, Д.ын Хаан банкны дансанд 7,483,105,000.00 төгрөг шилжүүлсэн байна. Иймд *******ын “” ХХК-д төлөх төлбөр нь 547,343,075.00 төгрөг гарч байна. /Хавсралт-1,2-оор харуулав/ 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хоорондох хугацаанд худалдан борлуулсан нийт 8,794,162,200.00 төгрөгийн бараа материалын тооцоог Хавсралт-2-ын "Төлбөр тооцооны нэгтгэл"-ийн багана-2, зардлын тооцооноос 122,327,400.00 төгрөгийн дэлгэрэнгүй тооцоог Хавсралт-2-ын "Төлбөр тооцооны нэгтгэл"-ийн багана-3, бэлэн мөнгөөр тушаагдсан 421,532,670.00 төгрөгийн дэлгэрэнгүй тооцоог Хавсралт-2-ын "Төлбөр тооцооны нэгтгэл"-ийн багана-7. Д.ын ХААН банкны дансанд шилжүүлсэн 7,483,105,000.00 төгрөгийн дэлгэрэнгүй тооцоог Хавсралт-1-ээр харуулав. Хавсралт-1: Захирал Д.ын эзэмшдэг хаан банкны тоот дансны хуулганы орлогын гүйлгээний тооцоо -1.85 Мб, Хавсралт-2: "" ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байсан *******ын бараа, материалын борлуулалт болон төлбөрийн тооцоо-1.75 Мб, Шинжилгээгээр "Гроут финанс аудит" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 2017, 2018 оны бараа, материалын эхний болон эцсийн үлдэгдлийн зөрүүгийн дүнгээр нийт борлуулалтын дүнг 3,516,613.00 төгрөгөөр илүү, цалин буюу борлуулалтын орлогын 2,5%-ийн урамшууллыг 2,965,635.00 төгрөгөөр дутуу, хасагдах зардал /бусад/-ыг 185,387.00 төгрөгөөр илүү, бэлэн мөнгөний тооцоог 3,702,000.00 төгрөг нийт 2,965,635.00 төгрөгийн илүү дүнгийн зөрүүтэй тооцсон байна. /Хавсралт-2-ын “Төлбөр тооцооны нэгтгэл” хэсэгт харуулав/. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал олж тогтоогоогүй болно.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-38 дахь тал)
2.7 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаартай “...2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд П. гэх борлуулагчтай холбоотой ямар нэгэн санхүүгийн болон бусад төлбөрийн тооцоо ороогүй, *******ын өр төлбөртэй холбоотой дэлгэрэнгүй тооцоонуудыг нэгтгэн харуулахдаа хүснэгтийн гарчигт П. гэж бичиж техникийн алдаа гаргасан байна. *******д холбогдох өр төлбөрийн тооцоонд өөрчлөлт орохгүй бөгөөд *******ын “” ХХК-нд төлөх төлбөр нь 547,343,075.00 төгрөг гарч байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 236-239 дэх тал)
2.8 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/04160 дугаартай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 245-248 дахь тал)
2.9 Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр *******ын өгсөн: “Би “” ХХК буюу кимчиний компанид 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс хойш борлуулагчаар ажиллаж байна. Анх ажилд орохдоо гэрээ байгуулснаа санахгүй байна. Борлуулагчаар ажилд орсон. Ажлын газрын тодорхойлолт, хуваарь гэж байхгүй. Манай компани 10 орчим ажилтантай. Компанийн захирал нь . Нийт гурван борлуулагч байдгаас Нарантуул зах, Барс зах болон 13 дугаар хорооллоос зүүн тийш Налайх хүртэлх бүх сүлжээ дэлгүүрүүдэд кимчи түгээдэг байсан. Түгээлтэд би ганцаараа машинаа барьж явдаг өөр хүн байхгүй. 2014 оны эхээр цалин аваад түүнээс хойш захирал 2023 оны 10 сар хүртэл цалин огт тавиагүй. Би анх ажилд ороход амаар хоорондоо тохироод борлуулалтын 2.5 хувиар цалингаа авахаар тохирсон. Яг тодорхой тогтсон цалин авдаггүй. захирал яагаад цалин тавиагүй вэ гэвэл хүмүүс болон хөдөө орон нутаг, захын борлуулалтын цэгүүдээс зарим зээл тавьж бусад нь шууд захирлын данс руу борлуулалтын мөнгийг хийдэг байсан. Би цалин авах болохоор тооцоо дутаж байна гээд цалин тавьдаггүй, хэдэн төгрөг захирлын данс руу орж байгааг мэдэх боломжгүй байсан. Тэгээд би өрөнд ороод байхаар нь захиралд борлуулалтын орлогыг өөрийнхөө дансаар авъя та гадагшаа явчихдаг эсвэл хөдөө явна, утсаа авдаггүй гэж хэлээд өөрийнхөө Хаан банкны дугаарын дансанд зах, хувь хүн, орон нутгийн харилцагч нарын борлуулалтын мөнгийг аваад орсон мөнгийг нь захирлын дугаарын данс руу эхэндээ өдөр болгон орлогын мөнгө тушааж байгаад ковид өвчин гарсны дараа 20 сая орчим төгрөг хүрэхээр нь бөөнд нь шилжүүлдэг байсан. 2023 оны 10 сард захирал чи компанийн 417.279.120 төгрөгийг дутаасан байна гэхээр нь би захиралд хандан 250.000.000 орчим сая төгрөгийг захын өргөтгөлийн тооцоо нийлсэн акт үйлдээд захиралд өгсөн. Үлдсэн 2-3 лангуу хотынх, орон нутгийн харилцагч нартай тооцоо нийлж амжаагүй байгаа. Тухайн хүмүүсээс тооцоогоо авчихвал надад 417.000.000 төгрөгийн тооцоо нь таарчих байх гээд захиралд хэлсэн. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нотариатч ороод төлбөр барагдуулах гэрээ хийгээд авлагатай хүмүүсээсээ төлбөрөө авч компанийн хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Энэ жилүүдэд зарим хүмүүс нь дэлгүүрээ зараад, зарим нь лангуугаа түрээслэхээ болиод тооцоогоо хийхгүй явчихсан. Жишээ нь манай захирлын найз нь гэх Сүхбаатар аймгийн Зээяа гэх хүнд захирал миний ганц найз байгаа юм зүгээр өгөө гэж хэлсэн. Тэр хүн долоо хоногтоо 1-2 удаа кимчи захиалдаг байсан ба дунджаар 7 хоногтоо 3.000.000 орчим төгрөгийн кимчи авдаг байсан. Энэ хүнээс тооцоо авах авлага их байгаа. Манай ээж 2018 онд Баянгол дүүргийн*******нд байр захиалсан. Уг байр маань 2022 оны 12 сард ашиглалтад орсон. Уг байрны төлбөрийг манай ээж өөрийнхөө лангуунаас олсон орлогоороо зээлийг нь төлж байсан. Уг байр нь хувь лизингтэй байр. Анх ажилд ороход захирал одоо унаж байгаа машинаа 3-5 жил унаад хувьдаа гаргана гэж хэлж амаар тохирч байсан. Би бонго пронтер машиныг 2012 оноос 2021 он хүртэл унаад захирал өөрөө 2021 оны 01 сард миний нэр дээр орж ирсэн Бонго 3 маркийн машиныг авч өгсөн. Уг машин миний нэр дээр байдаг би одоо өөрөө ашигладаг. 2014 оноос хойш цалин тавьдаггүй байсан болохоор борлуулалтын орлогоос өдрийн ажиллах хугацаандаа хоол унд, бензин, тамхи, ундааг орлогоосоо авч хэрэглэдэг байсан. Би цалингаасаа авч байна гэж бодоод хэрэглэдэг байсан. Өдрийн орлогынхоо цалингаас 2.5 хувийг авах ёстой байдаг болохоор хэтрүүлэхгүй байдаг байсан. Энэ байгууллагад ажиллах хугацаандаа ээлжийн амралт огт авч байгаагүй, 2 дахь өдөр амралтын өдөр, бүтэн сайн өдөр зарим тохиолдолд ажиллах шаардлага гарна. Кимчигээ савлагдаж дуусахаар зарим тохиолдолд орой 17 цагт гарч түгээлтээ хийх тохиолдол байдаг. Би хувьдаа байгууллагын орлогоос завшсан зүйл байхгүй. Харин зах болон худалдааны төв хувь хүн орон нутгийн борлуулалтын тооцоог авч чадаагүйгээс болж их хэмжээний өрөнд орж байна. Хэрвээ зах худалдааны төв хөдөө орон нутгаас борлуулалтын орлогоо авбал 417.000.000 төгрөгийн байгууллагын тооцоог барагдуулах боломжтой.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
2.10 Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *******ын өгсөн: “Би 2018 оны 1 сараас ХХК-ын борлуулалтын Орлогын 5 хувийг авахаар амаар хоорондоо тохирсон, гэрээ байгуулсан зүйл байхгүй. захирлаас бензиний мөнгөө яахын бээ гэхээр өдрийнхөө орлогоос аваад явж бай сүүлд нэг мөсөн тооцоо хийхээр хасъя гэж хэлсэн. Надад тооцоо нийлээгүй нэлээд хүмүүс байгаа, уг хүмүүстэй тооцоогоо нийлээд тооцоо нийлсэн актаа авчирч өгч компанийн хохирол мөнгөнөөс хасуулмаар байна. Мөн цалин, ээлжийн амралтын мөнгө, өдрийн бензин хоол унд, байгууллагын зогсоолын хаалганы хураамжийг дахин бодуулж хасуулмаар байна. Шинжээчийн дүгнэлтээр цалинг тогтмол борлуулалтын 2.5 хувиар Бодсон байна. Энэ нь 2018 оноос 5 хувь болгосон болохоор 2018 оноос хойшхын цалинг 5 хувиар тооцож бодуулмаар байна. Надад асуух асуулт байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Дээрхи бичгийн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “” ХХК-ийн борлуулагч ******* нь тус ХХК-д 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд борлуулагчаар ажиллахдаа бараа материалын орлогоос 391.751.335 төгрөгийг “” ХХК-ийн дансанд тушаагаагүй нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг ******* нь ажил үүргийнхээ дагуу зарж бараа материалын орлогыг 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд захиалгаар хүргэсэн бараа материалын орлогоос 391.751.335 төгрөгийн хохирол учруулж, “” ХХК-ийн дансанд тушаалгүйгээр өөртөө завшсан нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан.
Энэ нь 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж үзэх хууль зүйн ойлголт тул шүүгдэгч ******* нь хохирогч “” ХХК-нд 391.751.335 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хяналтын прокуророос “их хэмжээний хохирол учруулсан” гэх залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр нь ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Гэм буруугийн талаар улсын яллагч, хохирогч байгууллага, түүний хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, Д.Мөнх-Очир нараас гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий тайлбар дүгнэлтүүдийг гаргаж оролцсон.
Учир нь аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг болно.
Өөрөөр хэлбэл *******ын тухайд “” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1207/0209 дугаартай захирлын тушаалаар борлуулалт хариуцсан ажилтнаар томилогдож уг компанийн харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд шилжсэн байх бөгөөд тэрээр удаан хугацааны үргэлжилсэн хугацаанд борлуулалтын орлогыг байгууллагадаа тушаахгүйгээр өөртөө авсан нь шунахайн сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс гаргасан хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохиролтой холбоотойгоор “Гроут финанс аудит” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2/25 дугаартай аудитын дүгнэлт (хавтаст хэргийн 21-30 дахь тал) Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын эдийн засгийн шинжээчдийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-40 дэх тал) болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлагдсан болно.
Эдгээр аудитын болон шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгчийн дансаар болон бэлнээр өгсөн орлого, зарлага, цалин борлуулалтын орлого зэрэг баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан байна.
Прокуророос гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан хууль сануулж үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлт, аудитын дүгнэлт, бэлнээр тушаасан мөнгө болон бусад урсгал зардал зэргийг харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж шүүгдэгч *******аас хохирогч компанид 391.751.335 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Шүүх хуралдаан дээр хохирогч талаас шинээр гаргасан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/04160 дугаартай шийдвэрийг гаргаж хэрэгт хавсаргуулан шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар хэлэлцүүлэв. Тус шийдвэр хуулийн хүчинтэй байх бөгөөд “” ХХК-иас Д.т нийлүүлсэн 107.019.200 төгрөгийн кимчиний төлбөрөөс борлуулагчаар ажиллаж байсан *******д 77.960.600 төгрөг төлсөн гэж шийдвэрлэжээ.
Хохирлыг нэгтгэн дүгнэвэл байгууллагад учирсан 391.751.335 төгрөгийн хохирол дээр Д.ээс Д.д төлсөн (Д. байгууллагад өгөөгүй) 77.960.600 төгрөг, аудитын дүгнэлт гаргуулахад байгууллагаас зарцуулсан нийт 40.000.000 төгрөгийн төлбөрөөс Д.д оногдох хэсэг болох 13.333.333 төгрөгийг нэмж тооцон нийт 483.044.668 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч байгууллагад олгохоор байна. Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн төлсөн 20.000.000 төгрөгийг хасаж үлдэх 463.054.268 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч байгууллагын нэхэмжлэлээс дээрх үндэслэлээр 463.054.268 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 43.279.065 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс “хохирол төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл завсарлуулав.
Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, шүүх хуралдаан завсарласан хугацаанд цагдан хорив.
Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд шүүгдэгч *******ын ар гэрийн зүгээс түүнийг төлөөлж А.ээс “Toyota Rav 4” автомашиныг 60.000.000 төгрөгөөр, С.аас Баянгол дүүргийн *******, ******* ард аюушийн 25-1 ******* ******* 55мкв үл хөдлөх эд хөрөнгийг 27.302.268 төгрөгөөр, С.аас Баянгол дүүргийн *******, ******* ард аюушийн 25-1 ******* ******* эд хөрөнгийг 50.000.000 төгрөгөөр, А.ээс Баянгол дүүргийн , , //, гудамж, , Б, 77.56 мкв үл хөдлөх эд хөрөнгийг 325.752.000 төгрөгөөр тооцож тус тус худалдах, худалдан авах гэрээ байгуулж “” ХХК-д шилжүүлэхээр нотариатаар баталгаажуулсан байна.
Эдгээр бичгийн баримтуудыг хэрэгт хавсаргуулж хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс “...хохирол төлөгдсөн, манай компани өөрийн өмчлөлийн улсын дугаартай Киа-Вонго-3 маркийн автомашинаа буцааж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нь шүүгдэгч *******ыг бусдад төлбөргүйд тооцох үндэслэл болно.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 7 хоногийг торгох ялаас хасаж тооцуулах...” гэсэн,
-хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгээс “...хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очироос “...миний үйлчлүүлэгч нь учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Түүнийг торгох ялын хамгийн бага хэмжээгээр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялаас цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 105.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, 9.895.000 төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан торгох ялыг түүний цалин орлого олох боломжиийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг анхааруулав.
Зургаа: Бусад асуудлын талаар.
Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай “Toyota crown” загварын арлын дугаартай, улсын дугаартай “Toyota Rav4” загварын арлын дугаартай, улсын дугаартай “KIA” маркийн “Bongo3” загварын арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Баянгол дүүргийн , , ны Б байршилтай дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
Хэргийн хамт ирүүлсэн компакт диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт гийн ыг үргэлжилсэн үйлдлээр “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялаас цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 105.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, 9.895.000 төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан торгох ялыг нийт 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Хохирогч байгууллагын нэхэмжлэлээс 43.279.065 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийн хамт ирүүлсэн компакт диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай “Toyota crown” загварын арлын дугаартай, улсын дугаартай “Toyota Rav4” загварын арлын дугаартай, улсын дугаартай “KIA” маркийн “Bongo3” загварын арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Баянгол дүүргийн , , ны Б байршилтай дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг болгох нь зүйтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ