Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/00457

 

 

 

 

 

 

                              2022       01          31

                   101/ШШ2022/00457

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Г-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М миний бие иргэн Г-ны Хаан банкны ...... тоот дансанд 2.000.000 төгрөгийг 2019 оны 02 сарын 18-нд шилжүүлсэн мөн бэлнээр 1,000,000 төгрөг өгч зээлдүүлсэн юм. Зээлсэн мөнгөө авах хэрэгтэй байна гэж олон удаа шаардсан боловч маргааш нөгөөдөр өгнө гэж удахгүй өгнө гэсээр өдий хүрсэн. Б.Гд зээлдүүлсэн мөнгө 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Миний бие Ц.М нь иргэн Г-аас нэхэмжилсэн 3 сая татгалзаж, зээлсэн 2 сая 300 мянган төгрөгөө авахаар шийдэв. 700 мянган төгрөгөөсөө татгалзсан.

1998 онд хариуцагчийн компанид манаачаар ажилд орсон. 1998 оны 1-2 сард 2 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. 300 мянгыг бэлнээр өгсөн. Тэгээд 3 саяыг гаргуулна. Би 2 300 000 аваад салах хүсэлтэй. Өгсөн мөнгө нь 2 300 000 төгрөг юм. 700 000 төгрөгөөс татгалзаж байна. 1 700 000 төгрөг аваагүй. Надад цалин гэж өгч байсан. 150 000 төгрөгийг замын зардал, 150 000 төгрөгийг машиныг нь засуулсан болон хоолны мөнгийг би төлсөн гэв.

 

Хариуцагч Б.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 3 сая төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс 2019.9.18-нд 700,000 төгрөг, 2019.11.19-нд 300,000 төгрөг, 2020.10.18-нд 100,000 төгрөг, 500,000 төгрөг өгч байсан. Одоо үлдэгдэл 1,400,000 төгрөгийг 2022 оны 4 сард төлж барагдуулна.

2 300 000 төгрөг авснаа зөвшөөрнө. Одоо би 1 700 000 төгрөг төлсөн тул 600 000 төгрөгийг зөвшөөрнө. 4 сард ажил эхлэхээр төлөх хүсэлтэй. Анх 2018.12.14-нд ажилд авч байсан. 1 сард 600 000 төгрөг, 2 сард 1 000 000 төгрөг цалинд өгсөн. 3 сард ажлаасаа гарахад нь 2 саяыг зээлсэн. 2 300 000 болгож төлөх юм. 300 000 төгрөг нь энэ хүнийг чирэгдүүлсэндээ өгч байгаа юм. 2019 оны 6 сард 500 000 шилжүүлсэн гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд Хаан банк дахь Ц.М-ын дансны хуулга /хэргийн 8-9, 26-30 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд Хаан банк дахь С.О-ын дансны хуулга /хэргийн 19-21/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед 700,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсан.

 

Хариуцагч нь зээл авсан талаар маргаагүй боловч нийт 1,700,000 төгрөг буцаан төлсөн тул 600,000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн Хаан банк дахь ..... тоот дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь түүний Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон. Хариуцагч нь мөнгө хүлээн авсан данс түүний данс мөн болохыг зөвшөөрч байна. /хэргийн 8 дугаар тал/

Мөн хариуцагч нь өөрийн автомашины засварт бэлнээр 150,000 төгрөг зээлсэн, түүнчлэн чирэгдэл учруулсан гэх үндэслэлээр 150,000 төгрөгийн хүү төлөхийг зөвшөөрч байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг 2019 оны 1-2 дугаар сард манаачаар ажилласан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй, зөвшөөрсөн.

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Харин хариуцагч нь 1,700,000 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарласан бол нэхэмжлэгч нь үүнийг аваагүй, шилжүүлсэн мөнгө нь цалин хөлс байсан гэж маргаж байна.

 

Хариуцагч нь өөрийн гэр бүлийн хүн гэх С.Отгонжаргалын Хаан банк дахь данснаас нэхэмжлэгчийн ..... тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 18-нд 700,000 төгрөг, 11 дүгээр сарын 19-нд 300,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-нд 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг буцаан төлсөн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 19-21 дүгээр тал/

Мөн хариуцагчийн Хаан банк дахь .... тоот данснаас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 03 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. /хэргийн 26 дугаар тал/

Үүнээс үзэхэд хариуцагчийн цалин хөлсөнд нийт 1,600,000 төгрөг төлсөн гэх тайлбар нотлогдсон бөгөөд нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө нь цалин хөлс байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Үүнээс гадна хариуцагч нь автомашины засварт зориулж 150,000 төгрөг бэлнээр зээлж авсан талаар маргаагүй тул нийт 2,150,000 төгрөгийн зээл олгосон гэж үзнэ.

Улмаар буцаан төлсөн төлбөр болох 1,100,000 төгрөгийг хасвал 1,050,000 төгрөг юм.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бичгээр байгуулаагүй зээлийн гэрээнд хүү тооцох үндэслэлгүй боловч энэ нь шаардах эрхтэй холбоотой тул хариуцагчийн хүү төлөхийг хязгаарлахгүй.

Иймд хариуцагчийн зөвшөөрсөн 150,000 төгрөгийн хүүг тооцох нь зүйтэй.

 

Эдгээр үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,050,000 төгрөг дээр хүү 150,000 төгрөгийг нэмбэл 1,200,000 төгрөг болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 700,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсан тул энэхүү татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргааныг хянан шийдвэрлэх үйлчилгээний үзүүлсний хөлсийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлөөлж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн хангасан шаардлагын хүрээнд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Б.Г-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн 700,000 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД