Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/00655

 

 

 

 

 

 

                                2022       02          16

                        101/ШШ2022/00655

           

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.М

 

Нэхэмжлэгч: М.У  нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М , М.У нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэдгээрийн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс “******* ББСБ” ХХК-с авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй болно. Үүнээс үүдэн ББСБ-с шүүхэд өгөн *******-н дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101\ШШ2020\03889 тоот шүүгчийн захирамжаар 100.000.000 төгрөгийг барьцааны эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн болно. Үүний дагуу барьцааны эд хөрөнгө болох ******* 26-р хороо, 13311******* байр ....тоотод байрлах 80.4 м.кв орон сууцыг НШШГГ-с үнэлгээ хийлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр нийт 176.623.404 төгрөгөөр үнэлсэн болно. Бидний зүгээс дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд м.кв үнийг 2.196.000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн болно. Бидний зүгээс дээрх орон сууцыг 2015 онд м.кв үнийг 2.600.000 төгрөгөөр тооцоон нийт 209.040.000 төгрөгөөр худалдан авч байснаас өнөөдрийг хүртэл орон сууцны үнэлгээ зогсолтгүй өссөөр байх бөгөөд одоогийн зах зээлийн доод үнэлгээ 240,000,000 төгрөг орчим байхад орон сууцыг хэт доогуур үнэлсэн нь бидний эрхийг ноцтой зөрчөөд байна. Иймд ******* 26-р хороо, 13311******* байр 58 тоотод байрлах 80.4 м.кв орон сууцыг 176.623.404 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

2020.11.6-ны өдрийн захирамжаар зээлийн төлбөрийг орон сууцаар хангуулахаар ажиллагаа хийгдэж байгаа юм. Улмаар үнэлгээ хийгдсэн. м.кв-г 2 200 000 орчмоор үнэлсэн. Энэ нь зах зээлийн үнэлгээнээс хэт бага байна. *******-н 26 дугаар хороо нь цэцэрлэгт хүрээлэнд ойрхон үнэлгээ өндөртэй байдаг. Уг байрны м.кв нь 3 300 000 төгрөгөөс дээш үнэлгээтэй байгаа юм. Адил байрнууд 240 саяар зарагдсан байдаг. Хил хаагдсанаас болон ипотекийн зээлийн хүү багассанаас хойш орон сууцны үнэ их өссөн. Худалдаж авсан үеийн үнээр үнэлсэн нь эрхийг нь зөрчиж байна. Бүх орон сууцны үнэ 50 дээш хувиар өссөн нь нийтэд илэрхий баримт юм. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.М нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М , М.У нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03889 дүгээр захирамжаар Д.М , М.У нараас 100,000,000 төгрөгийг гаргуулж “******* ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21260410 тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Д.М , М.У нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул Д.М гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Хүннү гудамж 112 дугаар байрны .... тоот 80,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21260410/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 21260410/07 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний заасны дагуу үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Д.М , М.У нарт мэдэгдэхэд, М.У 240.000.000 сая төгрөгөөр, Д.М  250.000.000 төгрөгөөр, төлбөр авагч “******* ББСБ” ХХК шинжээч томилуулах санал ирүүлсэн. Талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй учир 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/305 дугаар шинжээч томилох тогтоолоор “Дамно” ХХК-ийг томилоход орон сууцыг 176,623.404 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-186/21672 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нь шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 12 дугаар сарын 15-ны шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хэргийн 3, 24 дүгээр тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-186/21672, 4-186/21670 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4-186/24385 дугаар мэдэгдэл /хэргийн 6-7, 25 дугаар тал/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 дүгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хэргийн 26 дугаар тал/-г тус тус нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч тал нь шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 101/ГХ2021/00452 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хэргийн 39 дүгээр тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03889 дүгээр захирамжийн хуулбар /хэргийн 40-41 дүгээр тал/, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 21260410 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /хэргийн 42 дугаар тал/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хэргийн 43 дугаар тал/, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 44 дүгээр тал/, мөн өдрийн талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримтын хуулбар /хэргийн 45 дугаар тал/, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 46 дугаар тал/, 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 21260410/5 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хэргийн 48-49 дүгээр тал/, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хэргийн 50 дугаар тал/, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21260410/07 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар /хэргийн 51 дүгээр тал/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 52 дугаар тал/, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хэргийн 53 дугаар тал/, М.У-н гаргасан үнийн саналын хуулбар /хэргийн 54 дүгээр тал/, Д.М гийн гаргасан үнийн саналын хуулбар /хэргийн 55 дугаар тал/, “******* ББСБ” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үнийн саналын тухай 66/25 дугаар албан тоотын хуулбар /хэргийн 56 дугаар тал/, 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 11/305 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбар /хэргийн 57 дугаар тал/, мөн өдрийн мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 58 дугаар тал/, мөн өдрийн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтын хуулбар /хэргийн 59 дүгээр тал/, мөн өдрийн шинжээч томилох тухай тогтоол гардуулсан актын хуулбар /хэргийн 60 дугаар тал/, Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /хэргийн 61-75 дугаар тал/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн актын хуулбар /хэргийн 76 дугаар тал/, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 77 дугаар тал/,  мөн өдрийн 4-186/21670, 4-186/21672, 4-186/21671 дугаар мэдэгдлийн хуулбар /хэргийн 78-79, 81 дүгээр тал/, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хэргийн 80 дугаар тал/, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4-186/24385 дугаар анхны албадан дуулга худалдааны мэдэгдлийн хуулбар /хэргийн 82 дугаар тал/, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хэргийн 84 дүгээр тал/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 85 дугаар тал/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 дүгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар /хэргийн 83 дугаар тал/-г тус тус нотлох баримтаар гаргасан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.М , М.У нар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 13311 хүннү гудамж, 112-р байр, ....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлтийн Ү-….... дугаарт бүртгэгдсэн, 80.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03889 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,300,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч М.У, Д.М  нар нь үлдэх 100,000,000 төгрөгийг 2020-12-21-ны өдрийн дотор төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 13311 хүннү гудамж, 112-р байр, ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлтийн Ү-...... дугаарт бүртгэгдсэн, 80.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 40-41 дүгээр тал/

Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 101/ГХ2021/00452 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, мөн оны 05 дугаар сарын 21-ний өдөр 21260410 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хэргийн 39, 42 дугаар тал/

Уг тогтоолын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, дээрх 58 тоот орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 21260410/50 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21260410/07 дугаар тогтоолоор хураасан байна. /хэргийн 48, 51 дүгээр тал/

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаж буй 58 тоот орон сууцыг нэхэмжлэгч М.У нь 240,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д.М  нь 250,000,000 төгрөг гэж үнийн санал гаргажээ. /хэргийн 54-55 дугаар тал/

Харин төлбөр авагч “******* ББСБ” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг орон сууцыг 136,680,000 төгрөгөөр үнэлж, шинжээч томилох тухай хүсэлт гаргасан. /хэргийн 56 дугаар тал/

 

Дээрх үйл баримт болон эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар  зохигчид маргаагүй.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 11/305 дугаар тогтоолоор “Дамно” ХХК-г маргаж буй ..... тоот хаягт байрлах орон сууцны үнэлгээг тогтоох шинжээчээр томилсон. /хэргийн 57 дугаар тал/

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Д.М , М.У нар нь маргаж буй ..... тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг хэт доогуур тогтоосон гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон.

 

Шинжээч “Дамно” ХХК нь үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий Ц.Т-д итгэмжлэл олгожээ. /хэргийн 73, 74 дүгээр тал/

Хариуцагч нь үнэлгээчин Ц.Т-ээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар тодруулж, тэмдэглэл үйлдсэн бөгөөд түүнд хуульд заасан эрх, үүрэг тайлбарлаж, баримт үйлджээ. /хэргийн 58-59 дүгээр тал/

Үүнээс үзэхэд үнэлгээний тайланг мэргэшсэн үнэлгээчин гаргасан байна.

Мөн хөрөнгийн үнэлгээний тайлан, түүний тооцооллоос үзэхэд буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцны 1 м.кв нь 3,300,000 төгрөгөөс доошгүй үнээр худалдагдана, мөн адил төстэй орон сууц нийт 240,000,000 төгрөгөөр худалдагдсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Цаашлаад анх орон сууцыг 209,040,000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбараа нотлох үүргээ гүйцэтгээгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн цар тахлаас шалтгаалж орон сууцны үнэ тавиас багагүй хувиар нэмэгдсэн гэх тайлбар нь нийтэд илэрхий үйл баримтад хамаарахгүй бөгөөд энэхүү тайлбараа нотлоогүй.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нарт үнэлгээний талаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд энэхүү цаг хугацааны талаар маргахгүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй бөгөөд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс маргаан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчдын төлөх төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлөөлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Гэвч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 13311 хүннү гудамж, 112-р байр, .... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлтийн Ү-...... дугаарт бүртгэгдсэн, 80.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.М , М.У нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД