| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0752/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/773 |
| Огноо | 2024-10-04 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/773
2024 10 04 2024/ШЦТ/773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул,
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч “***”, түүний өмгөөлөгч Я.Батханд /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, “***” оны “***”өдөр “***” аймагт төрсөн, “***” настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “***”мэргэжилтэй, “***”аймгийн “***”ажилтай, ам бүл “***” хамт “***” дүүргийн “***”оршин суух, урьд ял шийтгэлгүй, “***”овогт “***”, /РД:”***”/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “***” нь 2024 оны “***” шөнө “***” дүүргийн “***”гадна зогсоолд иргэн “***”таарамжгүй харилцааны улмаас түүний эзэмшлийн “***”улсын дугаартай ““***”” маркийн тээврийн хэрэгслийн 2 дугуйг нь төмрөөр хатгаж цоолж, хохирогч “***”500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч “***”:
“... 2024 оны “***” өдөр гадуур явж байгаад гэртээ буюу “***” дүүргийн “***” гадна ирж зогсоод машинаа байршуулах гэсэн боловч зогсоолд нэг машин эвгүй байршилтай тавьсан байсан. … тэгсэн удалгүй хүүхэд аав гадаа чанга дуу гаргаад хүнтэй маргаад байна гээд гараад явсан. Би цонхоор харсан чинь манай нөхөр нөгөө эвгүй байршуулсан жолоочтой муудалцаад бүр заамдалцаад зогсож байсан. Би гарч очоод болиулаад нөхрөө татаад авсан. … манай байранд амьдардаг нэг залуу дундуур нь ороод байсан. Тэгэхээр нь би тэр залууг чиний машин биш байтал болиоч наад 2 хүн чинь маргалдахаа больсон байна шүү дээ гэж хэлтэл намайг чи муу гичий минь бүлээд алчихна шүү гээд аймар үг хэлээд байсан. Тэр залуутай цуг явж байсан эмэгтэй бас жоомтой байранд амьдарч байж юун сэхүүн юм гээд хүн доромжлоод байсан. Тэр үед манай нөхөртэй маргалдаж байсан машины жолооч залуу ч яваад өгсөн болохоор нь ... нөхөр бид 2 гэртээ орсон. ... Тэгээд өглөө Дар”***” аймаг руу явах гээд 06:50-д гарч ирсэн чинь машины маань дугуйг жолооч талын урд ард 2 дугуйг хутга шиг иртэй зүйлээр зүсэж хагалсан ... хяналтын камер шүүж үзэхэд 01 цагийн үед надтай маргалдаад байсан настай эрэгтэй гэрээсээ гарч ирсэн байхаар нь би тухайн өчигдөр маргалдсан айлын хүмүүс байх гэж бодоод тухайн айл руу явж очоод хөдөө явах гэж байгаа юм манай машины хоёр дугуйг төлчих гэж хэлэхэд эхнэр нь гарч ирээд манайх тийм зүйл хийхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,
Гэрч “***”:
“...Би 2024 оны “***” өдөр хотын төвөөс өөрийн “***”улсын дугаартай ““***”” маркийн тээврийн хэрэгслээ өөрийн гэрийн гадаа автомашины зогсоолд байршуулах гээд иртэл хар өнгийн “приус” маркийн машин зогсоолд урд хэсгээ нэлээн ил гаргачихсан байсан учир залгаад машинаа зөв байршуул хувиа хичээгээд гэхэд тухайн хүн надтай ярьсан залуу чи надтай яаж яриад байгаа юм би одоо гарлаа гээд салгасан. ... гарч ирээд надтай барьцалдаж аваад эхнэр салгаж байхад 1-р орцноос 50 орчим насны залуу ирээд муу пизда минь чи юу вэ машинаа хөдөлгөхгүй чи яах юм гээд орилоод байсан. Миний эхнэрт гэдсийг чинь шүүнэ шүү гэх зэргээр доромжилж хэлсэн.... 2024 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн үед тарч ирэхэд миний машины баруун талын урд ард дугуйг цоолж хагалсан байсан. Би тухайн залуучуудыг сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Гэрч “***”:
“... нэг хүн залгаад машинаа ав пизда гэж байна гэхээр нь би уурлаад манай хүү цонхон дээр гараад одоо гарлаа гэж хэлээд гарсан удалгүй би араас нь 5 орчим минутын дараа гараад манай хүү нэг хүнтэй барьцалдаад хэрэлдээд байж байхаар би салгаад эхнэртэй нь хэрэлдээд намайг тэнэг мангар гэх зэргээр доромжлоод байхаар нь би хариуд нь балай гичий чи намайг яаж мэддэг юм гэсэн. ... Би 23 цагийн үед байрны баруун талд байрлах дэлгүүр орж ундаа ууж, идэх зүйл аваад орсон...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 18 дахь тал/,
““***”” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 982 дугаартай үнэлгээгээр 2.300.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,
Өмгөөлөгч Я.Батхандын хүсэлтээр дахин шинжээч томилж, улмаар ““***”” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2059 дугаартай үнэлгээгээр 500.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 40-43 дахь тал/,
Хэргийн газарт хийсэн үзлэгээр ““***”улсын дугаартай ““***”” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын урд болон хойд дугуйг иртэй байж болзошгүй зүйлээр зүсэж гэмтээсэн” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 47-52 дахь тал /,
“***” дүүргийн “***”гадна зогсоол хэсэг рүү харсан камерын бичлэгт хийсэн үзлэгээр:
“... хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн багааж хэсгийг царай хувцас нь үл мэдэгдэх бараан өнгийн хувцастай онгойлгож байгаа нь бичигдсэн байна. ... зогсоолын баруун буланд уртаашаа байршуулсан тээврийн хэрэгслүүдийн цаанаасаа 4 дэх хар өнгийн ““***”” маркийн тээврийн хэрэгслийн хажууд царай нь харагдахгүй бараан өнгийн хувцастай хүн орж ямар нэгэн зүйл хийж байна... “***” дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р байрны хажууд байрлах ““***”” гэх хүнсний дэлгүүрийн зогсоол хэсэг рүү харсан бичлэгийг эхлүүлэхэд улсын дугаар нь мэдэгдэхгүй хар өнгийн “приус 20” маркийн тээврийн хэрэгсэл рүү саарал өнгийн подволк, саарал өнгийн шорт өмссөн залуу явж байна. ... баруун урд хаалгыг онгойлгоод сууж байна. ... дотор нь хувцсаа сольж байна. ... хар хөх өнгийн малгайтай цамцтай хар өнгийн өмд өмссөн залуу багааж хэсгийг онгойлгоод юм хайж байна...” гэсэн тэмдэглэл хавтаст хэргийн 53-60 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “***” нь хохирогч “***”ын эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ”***”, түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***”ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “***” нь:
2024 оны “***” шөнө “***” дүүргийн “***”гадна зогсоолд иргэн “***”таарамжгүй харилцааны улмаас түүний эзэмшлийн “***”улсын дугаартай ““***”” маркийн тээврийн хэрэгслийн 2 дугуйг нь төмрөөр хатгаж цоолж, хохирогч “***”500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч “***”, гэрч “***”, “***”нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ““***”” ХХК-ийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, “***” үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн тээврийн хэрэгслийн 2 дугуйг нь төмрөөр хатгаж цоолж 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***”ыг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “***”500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч “***” нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч “***”тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч “***” нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч “***”ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч “***”ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405000001195 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***” нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “***”овогт “***”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”ыг 450 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***” нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***”т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***”т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ