Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/00805

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.А, Л.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн хүү А.М, 2012 оны 03 дугаар сарын 04-ны өдөр төрсөн хүү А.М, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин А.Н нарыг тэдгээрийн эх Л.Г-н асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А.М, А.М, охин А.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байвал 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус эцэг М.А-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Г, хүү А.М, А.М, охин А.Н нарыг Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Нарны зам гудамж, 75 байр, .....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн, 94.38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч М.А- уг орон сууцны өмчлөгчөөс хасаж, нэхэмжлэгч Л.Г-аас орон сууцны ногдох хэсэгт 43,784,200 төгрөг гаргуулж, хариуцагч М.А-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Г-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,459,265  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А-аас 1,263,260  төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 22,916 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД